Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2017/01585

 

 

 

 

 

 

 

 

 

     2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2017/01585

                     Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 02 хороолол, 71 байр, 64 тоот хаягт байрлах “Тэгш уран санаа” ХЗХ /РД:7102715/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их наран 14 гудамж, 3 тоотод оршин суух Халзан овогт Лувсанцэрэнгийн Байгал /ЧН59020876/

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо, Их наран 14 гудамж, 3 тоотод оршин суух Боржин овогт Загдхоролын Оюун /ЧН60050468/

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо, Их наран 14 гудамж, 3 тоотод оршин суух Халзан овогт Байгалын Бадрах-Ерөөл /ЧН85051576/

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 4 хороо, Их наран 14-р гудамж, 3 тоотод оршин суух Халзан овогт Байгалын Бат-Ерөөл /УУ89050318/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 23.485.500 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Хүрэлбаатар, хариуцагч Б.Бадрах-Ерөөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

“Тэгш уран санаа” ХЗХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нар нь ”Тэгш Уран Санаа” Хадгаламж Зээлийн Хоршооноос 2014 оны 12 сарын 22-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 10.000.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлийн эргэн төлөлтийн график байгуулан зээлж авсан. Бид зээл ба барьцааны гэрээнүүдийг нотариатаар гэрчлүүлж, зээлийн барьцааны гэрээгээ Үл хөдлөх Хөрөнгийн Бүртгэлийн Газар бүртгүүлсэн болно. Манай ХЗХ нь зээл төлөх мэдэгдлийг 2015 оны 11 сарын 17, 2016 оны 02 сарын 03, 2016 оны 3 сарын 27-нд зээлдэгч нарын барьцаа хөрөнгийн хаяг болох Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг 4 дүгээр хороо, Их наран 14 гудамж 3 тоот хаягаар очиж өгсөн болно. Манай ХЗХ-ны зүгээс зээлдэгч талд удаа дараа хаягаар очиж болон утсаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөхийг шаардаж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаа хэтрэлт гаргаж, манай ХЗХ-ны зээлийн багцын чанарыг муутгаж, манай зээлийн үйл ажиллагаанд маш их хүндрэл учруулж байна. Манай ХЗХ нь зээлдэгч талтай зээл ба барьцааны гэрээнүүдээ 2016 оны 4 сарын 22-ныг хүртэл сунгасан болно. Манай Хадгаламж Зээлийн Хоршоо нь Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нараас зээлийн гэрээний 2.1 ба ИХ-ийн 451-д заасны дагуу үндсэн зээл болох 10.000.000 төгрөг, зээлийн гэрээний 2.1 ба 2.7 болон ИХ-ийн 451.1, 452.1 ба 453.1-т заасны дагуу зээлийн хүү болох 5.761.667 төгрөг, зээлийн гэрээний 2.9 болон ИХ-ийн 452.2 ба 453.1-т заасны дагуу тооцоолсон 1.152.333 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 16.914.000 төгрөг, мөн нотариатын зардал 11.500 төгрөг, бүгд 16.925.500 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд энэхүү 16.925.500 төгрөгийг зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгө болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 14 дүгээр гудамжны 3 тоот хаягт байршилтай 42 м.кв талбайтай хувийн сууц, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 14 дүгээр гудамжны 3 тоот дахь 534 мкв талбайтай, нэгж талбар дугаар-1863431142690 гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр хангаж, өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр ханган өгч, манай Хадгаламж Зээлийн Хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага хариуцагч нартай эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан тул бидний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

     

ҮНДЭСЛЭХ нь:

“Тэгш уран санаа” ХЗХ нь хариуцагч Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16.925.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2017 оны 6 сарын 2-ны өдрөөр 23.485.500 төгрөг хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

Талууд 2017 оны 7 сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх ба уг гэрээнд: “Тэгш уран санаа” ХЗХ нь Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нараас нэхэмжилсэн 23.485.500 төгрөгийн 10.485.500 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 13.000.000 төгрөгийг хариуцагч тал нэхэмжлэгч талд дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. 2017 оны 8 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 9 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 10 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 11 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 12 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөг, 2018 оны 01 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөг, 2018 оны 02 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөг, 2018 оны 03 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөгийг тус тус хариуцагч тал нэхэмжлэгч талд төлнө. Хэрэв хариуцагч тал дээрх хуваарийн дагуу нэхэмжлэгч талд мөнгөн төлбөрийг төлөхгүй бол хариуцагч нарын зээлийн барьцаанд тавьсан Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их нарангийн 14 дүгээр гудамж, 03 тоотод байрлах 534 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /улсын бүртгэлийн дугаар Г-2201003888/ болон 42 м.кв талбайтай хувийн сууц /улсын бүртгэлийн дугаар Ү-2201013185/ зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд тохиролцов” гэжээ.

 

Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                               

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Тэгш уран санаа” ХЗХ-ны нэхэмжлэлтэй, Л.Байгал, З.Оюун, Б.Бадрах-Ерөөл, Б.Бат-Ерөөл нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 23.485.500 төгрөгийн 10.485.500 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 13.000.000 төгрөгийг хариуцагч нар 2017 оны 8 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 9 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 10 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 11 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөг, 2017 оны 12 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөг, 2018 оны 01 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөг, 2018 оны 02 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөг, 2018 оны 03 сарын 03-ны өдөр 1.625.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлөхгүй бол Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их нарангийн 14 дүгээр гудамж, 03 тоотод байрлах 534 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /улсын бүртгэлийн дугаар Г-2201003888/ болон 42 м.кв талбайтай хувийн сууц /улсын бүртгэлийн дугаар Ү-2201013185/ зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385.438 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 192.719 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

   4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  • ШҮҮГЧ                                  Д.УРАНЗУЛ