| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2017/01266/И |
| Дугаар | 184/ШШ2017/01635 |
| Огноо | 2017-07-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2017/01635
| 201******* оны 0******* сарын 20 өдөр | Дугаар 184/ШШ201*******/0163******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* хороолол, ******* гудамж, ******* *******, ******* давхарт байрлах “*******” ХХК /РД:26*******8004/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, дүгээр хороо, байр, 3******* тоот хаягт оршин суух, овогт 610628*******2/
Хариуцагч: Улаанбаатар хот, - дүүрэг, 1******* дугаар хороо, хороолол, байр, тоотод байрлах ХХК /РД:2*******4*******139/-ийн захирал нарт холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.бат, хариуцагч Ж., хариуцагч “ ус” ХХК-ийн захирал , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК нь “ ” ХХК-ийн захирал тэй 2013 онд уулзаж ярилцан түүний эзэмшлийн газар буюу дүүрэг, дүгээр хороо, Драгон төвийн ар талын 1*******66 м.кв газарт “*******” ХХК нь 100 хувь хөрөнгө оруулж 3 блок байр барих болж эхний ээлжийн 16 давхар байрыг барьж 2016 оны ******* сард ашиглалтад оруулсан юм. Үүнийг баталж Ү-22010386*******1 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0003481*******4 тоот гэрчилгээ 2014 оны 9 сарын 8-ны өдөр гарсан. 2013 оны 4 сарын 1*******-ны өдрийн “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2014 оны 4 сарын 23-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 201******* оны 12 сарын 22-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 2016 оны 9 сарын 22-ны өдрийн “Нэмэлт гэрээ”, 2016 оны 9 сарын 22-ны өдрийн “ ” ХХК-ийн албан бичиг зэрэг тодорхойлох юм. Дээрх гэрээнд газрын төлбөр болон оруулсан хөрөнгө оруулалтанд д 201******* оны 12 сарын 22-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-ний хавсралтад дурдсан 13 байруудыг өгөхөөр харилцан тохиролцсон байна. Гэтэл дураар аашилж гэрээнд тохиролцсон байрнаас өөрийн өртэй Ж.тод өгөлгүй, манай мэдлийн байрыг бидэнд мэдэгдэлгүйгээр өгч, бидний өмчлөх эрхэд шууд халдаж, хүндрэл учруулсныг бид мэдэж шүүхэд хандсан. Гэтэл 2016 оны 9 сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүн ирж “...эвлэрлийн гэрээний захирамжтай байр байна. Ж. гэж хүний нэхэмжлэлтэй захирамж байна” гэж 3 байрыг битүүмжлэхээр ирсэн. Бид үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Ц.Эрдэнийн өөрийнх нь 13 байрнаас авах боломжтой. Энэ байрууд манай өмч, манай байрууд өмчлөх эрхийн гэрчилгээтэй, бид мэдээгүй байхад Ж. гэж хүнд өгсөн байна гэж удаа дараа хандсан. Ингээд 201******* оны 1 сард 3 байрны хаалганы голыг сольж 201******* оны ******* сард үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ж. гаргуулж авсан байсан. “*******” ХХК-тай орон сууцны гэрчилгээ шилжүүлэх ямар нэг гэрээ хэлцэл хийгээгүй байхад үл хөдлөх хөрөнгийн газар орон сууцны гэрчилгээ гаргаж өгсөн. Ийм учраас уг байрууд манай компанийн өмчийн байр, тус байрыг , Ж. нар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж хоорондоо үгсэн хуйвалдаж шүүхэд худал хэлж “*******” ХХК-ийн өмчлөлийн 3 орон сууцыг авсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд “ ” ХХК-ийн захирал , Ж. нараас дүүрэг, дүгээр хороо, дүгээр байрны 6 давхрын №3******* тоот 62.2 м.кв 3 өрөө, 6 давхрын №38 тоот 66.41 м.кв 3 өрөө, 10 давхрын №*******4 тоот 66.41 м.кв 3 өрөө тус тус байрыг гаргуулж, “*******” ХХК хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, дээрх байрнуудаас Ж.ийг албадан гаргуулж өгнө үү гэжээ” гэв.
Хариуцагч “ ” ХХК-ийн захирал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьж байгаа зүйл бүгд үнэн. 201******* оны 4 сарын 2*******-ны өдөр “ ус” ХХК хөрөнгө гаргах боломжгүй гэж “*******” ХХК дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж цаашид өмчлөгчөөр явах тухай гэсэн тэмдэглэл хөтөлж гарын үсэг зурсан. “*******” ХХК-ийн нэр дээр дүгээр байрны өмчлөлийн гэрчилгээ гарсан. Ж. бид хоёрын хоорондын маргаан 2008 оны ******* сарын 30-ны өдөр байгуулсан хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу барилгын газар шорооны ажилд 100.000.000 төгрөгийн хөрөнгө оруулъя гэсэн гэрээ байсан. Уг гэрээг 1 м.кв орон сууцыг 400.000 төгрөгөөр тооцно гэж тохирсон. Тухайн үед 1 м.кв орон сууцны ханш 600.000-*******00.000 төгрөгийн хооронд байсан. Мөнгө авах үед мөнгөндөө машин оролцуулсан, уг хөрөнгө оруулалтаас 12.000.000 төгрөгийг н.Баттогтох гэж хүнд би буцааж өгөхөөр болж өгсөн. Ингээд 88.000.000 төгрөгийн асуудал үлдсэн. 201******* онд Ж. шүүхэд хандсан. Хөрөнгө оруулалтын асуудал ямар учраас саатсан гэхээр 2009 онд газар шорооны ажлаа эхэлж байтал Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилгын ажлыг зогсоох шийдвэр гарч тухайн газар маань хүчингүй болсон. Хүчингүй болсон газрын асуудлыг хөөцөлдөж 2010 оны ******* сарын 10-ны өдөр барилгын ажлыг эргэж сэргээж 20******* оноос барилгын ажил явагдсан. Гэтэл Ж. шүүхэд хандсан байсан. 201******* онд шүүхийн шийдвэр гарахдаа 184 м.кв орон сууцыг Ж.т өгөхөөр шийдвэр гаргаж Ж.ийг дурын 3 орон сууцыг авахаар захирамж гаргасан. Би шүүх хуралдаанд орон сууцны үнийг тогтоож шинжээч томилуулах, гэрчээр хүн оролцуулах хүсэлтийг гаргасан. Би хүчээр орон сууцаа хуваарилж өгч байх тул орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхгүй гэдгээ хэлж орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй. Миний хувьд эр хүний үүднээс Ж.той уулзаж хөрөнгө оруулалтын талаар ярьж хэлж байсан. Гэтэл Ж. шунахайн сэдэлтээр 3 орон сууцанд шүүхийн шийдвэр гаргуулж тус орон сууцнуудын цоожны голыг сольсон асуудал болсон. Орон сууцанд ямар нэг гэрээ хийгдээгүй учраас надад орон сууцыг шилжүүлсэн гэх баримт байхгүй. Ж. “*******” ХХК-ийн өмчлөлд дураараа халдсан. Би 13 байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахдаа “ ус” ХХК-иас “*******” ХХК-д гэж албан бичиг өгч “*******” ХХК манай үл хөдлөх хөрөнгөнд гэрчилгээ гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу орон сууцны гэрчилгээг гаргаж өгч байсан. Тийм учраас Ж.ийг хүний эд хөрөнгөнд дураараа халдсан гэж хэлэхээс өөр аргагүй. Ж. миний өмчийн тухай асуудлаар 2 жил гаруй цагдаа шүүхийн байгууллагад хандаж явж байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ 3 байрны хууль ёсны өмчлөгч нь “*******” ХХК мөн юм” гэв.
Хариуцагч Ж. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ бидний хоорондын харилцаа 2008 онд үүсэж хөрөнгө оруулалтын гэрээ хийгдсэн. Хөрөнгө оруулалтаар газар шорооны ажил хийж гүйцэтгэж байсан. Барилгын явц нэлээд удааширсан. Энэ хугацаанд барилгаа зогсоож болохгүй гэхэд намайг хүлээж авдаггүй байсан. Шүүх хүчээр шийдвэр гаргаж 3 байрыг гаргасан мэт зүйл ярьж байгаа нь худал ярьж байна. өөрөө 3 байранд эзэн байна уу гэж захиалагчтайгаа ярихад цаанаас нь байхгүй гэж хэлсний дагуу би өөрөө өгье гэсний үндсэн дээр шүүх шийдвэрээ гаргасан. Баянгол, -, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны 12 сарын 14-ний өдрийн *******939 тоот “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар энэ 3 орон сууцыг надад шилжүүлсэн. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулж миний өмчлөлд 3 орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн. Ц.Эрдэнийг олохгүй байж байгаад олдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт манай өмгөөлөгч хандсан. өөрөө хамт байж байгаад тухайн байрны цоожны голыг солиулсан. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6*******, ************** дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ “*******” ХХК-ийн нэр дээр байдаг гэдгийг үгүйсгээгүй. Дутуу баригдсан барилгын хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргасан. Үүнийг шүүх анхаарч үзэх нь зүйтэй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
“*******” ХХК нь хариуцагч Ж., “ ” ХХК-ийн захирал нарт холбогдуулан , Ж. нараас дүүрэг, дүгээр хороо, дүгээр байрны 6 давхрын №3******* тоот 62.2 м.кв 3 өрөө, 6 давхрын №38 тоот 66.41 м.кв 3 өрөө, 10 давхрын №*******4 тоот 66.41 м.кв 3 өрөө тус тус байрыг гаргуулж, “*******” ХХК хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, дээрх байрнуудаас Ж.ийг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргав.
Нэхэмжлэгч нь “...“*******” ХХК-ийн өмчлөлийн гэрчилгээтэй 3 орон сууцыг “*******” ХХК-д мэдэгдэлгүйгээр, нь Ж.т өгч эвлэрлийн гэрээ байгуулан шүүхийн захирамж гарсан нь бидний өмчлөх эрхэд шууд халдсан.” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлав.
Хариуцагч “ ” ХХК-ийн захирал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, харин хариуцагч Ж. “...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр уг 3 орон сууц миний өмчлөлд шилжиж, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан...” тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргав.
“*******” ХХК нь “ ” ХХК-тай 2013 оны 4 сарын 1*******-ны өдөр №ХО-01/2013 тоот “Хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, 1******* давхар, 3 блок орон сууцнуудыг барихаар тохиролцсон байна. 3 блок барилгын барилга тус бүрд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ *******.*******02.2*******9.600 төгрөг. “*******” ХХК нь 2.981.048.400 төгрөгийн, “ ” ХХК 4.*******.2*******.200 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр талууд харилцан тохиролцжээ. /хх-*******-9х/
Гэвч 2014 оны 4 сарын 23-ны өдөр, 201******* оны 12 сарын 22-ны өдрүүдэд “*******” ХХК, “ ” ХХК нар нь “Нэмэлт гэрээ”, 201******* оны 12 сарын 22-ны өдөр №Д-31/201******* тоот “Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ” тус тус байгуулж, гэрээгээр “ ” ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалтыг *******62.000.000 төгрөг хэмээн тооцон ашиглалтанд орсон байрны 2,3,9,1******* давхарт *******4.9 м.кв талбайтай 2 өрөө 4 ширхэг, 9,10,******* давхрын 62.2 м.кв талбайтай 3 өрөө 3 ширхэг, ******* давхрын 66.41 м.кв талбайтай 3 өрөө 1 ширхэг, 10 давхарт *******1.2 м.кв талбайтай 2 өрөө 1 ширхэг, ******* давхарт 4*******.9******* м.кв талбайтай 2 өрөө 1 ширхэг, 9,10 давхарт *******0.81 м.кв талбайтай 2 өрөө 2 ширхэг, 10 давхарт *******8.*******6 м.кв талбайтай 2 өрөө 1 ширхэг, нийт 13 ширхэг орон сууцыг “ ” ХХК-д өгөхөөр гэрээнд тусгагджээ. /хх-10-20х/
“*******” ХХК-д дүүргийн дүгээр хороо, Москва хороолол /180*******2/, Москвагийн гудамж, байр, 0 тоот хаягт байршилтай 60% гүйцэтгэлтэй дуусаагүй, *******81*******,36 м.кв талбайтай, орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул улсын бүртгэлийн Ү-22010386*******1 дугаарт бүртгэж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0003481*******4 дугаар гэрчилгээг 2014 оны 9 сарын 8-ны өдөр олгосон байна. /хх-*******х/
Дээрх гэрээнүүд болон Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0003481*******4 дугаар гэрчилгээ зэргээс үзэхэд “*******” ХХК нь уг барилгын / дүгээр байр/ хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.
Гэтэл “ ” ХХК-ийн захирал өөрийн эзэмшлийн 13 ширхэг орон сууцнаас Ж.т өгөлгүйгээр, “*******” ХХК-ийн өмчлөлд байх барилгын 3 ширхэг 3 өрөө орон сууцыг хариуцагч Ж.т өгч эвлэрлийн гэрээ байгуулан уг эвлэрлийн гэрээг үндэслэн 201******* оны 12 сарын 14-ний өдөр Баянгол, -, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ201*******/*******939 дүгээр шүүгчийн захирамж гарч, энэхүү захирамжийг үндэслэн 201******* оны 4 сарын *******-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-22010*******0242, Ү-22010*******0243, Ү-22010*******0244 дугаарт бүртгэж Ж.ийг өмчлөгчөөр бүртгэсэн байна./хх-63-6*******х/
Ж., нарын хооронд үүссэн маргааныг Баянгол, -, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ201*******/*******939 дүгээр шүүгчийн захирамжаар 201******* оны 12 сарын 14-ний өдөр Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн шаардлага гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Иргэний эрхзүйн маргаан нь хувийн эрхзүйд хамаарах бөгөөд Баянгол, -, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ201*******/*******939 дүгээр шүүгчийн захирамжаар дүүргийн, дүгээр хороо, Москва хороолол, Эрхэс хотхон, дүгээр байрны 6 давхрын 66. м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 10 давхрын 66. м.кв талбайтай 3 өрөө орон сууц 1 ширхэг, 6 давхрын 63.*******3 м.кв талбайтай 3 өрөө 1 ширхэг орон сууцыг Ж.т өгөхийг зөвшөөрснийг тогтоосон байна. Харин хариуцагч Ж.ийг өмчлөгчөөр тогтоосон гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “ ” ХХК-ийн захирал , Ж. нараас дүүрэг, дүгээр хороо, дүгээр байрны 6 давхрын №3******* тоот 62.2 м.кв 3 өрөө, 6 давхрын №38 тоот 66.41 м.кв 3 өрөө, 10 давхрын №*******4 тоот 66.41 м.кв 3 өрөө 3 ширхэг орон сууцыг гаргуулж, өмчлөгчөөр “*******” ХХК мөн болохыг тогтоолгож, дээрх байрнуудаас Ж.ийг албадан гаргуулах” гэж тодруулсан бөгөөд дээрх 3 орон сууц бодит байдал дээр хариуцагч Ж.ийн өмчлөлд байгаа тул “ ” ХХК-ийн захирал эс орон сууцыг гаргуулах үндэслэлгүй.
Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна” гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасан.
Иймд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч Ж.т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “ ” ХХК-ийн захирал д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.3*******3.010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.оос 1.3*******3.010 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1, **************.2.1, **************.2.3, *******6, *******8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Нийслэлийн дүүрэг, дүгээр хороо, Москвагийн гудамж /180*******2/ дүгээр байрны 6 давхрын №3******* тоот 62.2 м.кв 3 өрөө, 6 давхрын №38 тоот 66.41 м.кв 3 өрөө, 10 давхрын №*******4 тоот 66.41 м.кв 3 өрөө 3 ширхэг орон сууцыг хариуцагч Ж.оос гаргуулж, 3 орон сууцны өмчлөгчөөр “*******” ХХК-ийг тогтоож, Ж.ийг тус орон сууцнаас албадан гаргуулж, хариуцагч “ ус” ХХК-ийн захирал д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, ************** дугаар зүйлийн **************.1-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.3*******3.010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.оос 1.3*******3.010 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.4, *******9.*******-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ