Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/36

2022        01        21                                         2022/ШЦТ/36                        

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 2221000000017 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод айгмийн ******* гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, урьд Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Цагаангууд овогт Дагвын Бээжин. /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Цагаангууд овогт Дагвын Бээжин нь 2021 оны 12 дугаар  сарын 07-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Ар хөндлөн” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 25 ширхэг түлээний шинэс мод бэлтгэж ******* улсын дугаартай Bongo-J2 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

            Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... иргэн *******гийн хууль бусаар мод бэлтгэсэн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Ар хөндлөн” гэх газар нь сумын төвөөс 40 км орчим зайд байрладаг Ашиглалтын бүс буюу 2 дугаар мужлалд орно. ...дээрх ой бүхий газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Байгаль эклогид учирсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2021 оны 12 дугаар сарын 07-ны орой 18 цагаас шөнийн 01 цаг хүртэл эргүүл, шалгалт хийж ажилласан. ...орой 20 цагийн орчим тус сумын 4 дүгээр багийн иргэн ******* нь ******* улсын дугаартай Bongo j-2 маркийн тээврийн хэрэгсэл дээр 2 метр урттай 20 орчим бөөрөнхий модыг ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиггүй тээвэрлэн сумын төвийн замаар явж байсан зөрчлийг илрүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Бээжин ахтай уулзаад хамт түлээний модонд явсан. Бид хоёр 14 цагийн орчим сумын төвөөс гарч Баян-Уул сумын “Ар хөндлөн” гэх нэртэй шатсан ой бүхий газарт очиж тэндээс хатсан болон шатаж унасан хуурай шинэс модыг 2 метр орчим урттай тайрч бэлтгэсэн юм. Ингээд Бээжин ах өөрийнхөө тээврийн хэрэгслийг жодоодож явсан. Бид хоёр тэр газраас нийт 25 ширхэг 2 метр орчим урттай бөөрөнхий шинэс мод ачаад сумын төвд орж ирээд цагдаад баригдаж журамлагдсан. Би тухайн үед Бээжин ахад мод бэлтгэх эрхийн бичиг байгаа байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/

Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн инженер А.Оюунтөгсийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд

            1. Нийт 25 ширхэг хуурай хэрэглээний шинэс мод байна.

            2. Дээрх моднууд нь тайрагдан бэлтгэгдэхээс өмнө нь ой хээрийн түймэрт өртөж шатаж, хатсан хуурай мод байна.

3. 2021 онд ******* нь Сум дундын ойн ангиас хэрэглээ, түлээний мод бэлтгэхээр мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байна.

4. 2021 оны Баян-Уул сумын 1 дүгээр баг “Ар хөндлөн” гэх газар нь мод бэлтгэхээр иргэдэд зөвшөөрөл олгогдсон газар болно.

5. Ойгоос мод бэлтгэх эхлэлтийн акт үйлдэгдсэн, мод бэлтгэлийн технологийн акт үйлдэгдсэн. Мод бэлтгэлийн технологийн карт үйлдэгдсэн

6. Ар хөндлөн гэх газар нь сумын төвөөс 40 км ашиглалтын бүсэд багтаж байгаа 2-р мужлалд орж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй.

7. Уг моднууд нь хэрэглээний хуурай мод нь түлээний модоор ашиглахад тохиромжтой хэрэглээний мод байна. Бүтээгдэхүүн хийхэд тохиромжгүй.

8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт ёсоор: Бэлтгэсэн мод нь хэрэглээний мод учраас модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүр нь 1,8 шууд үр ашгийн болон шууд бус үр ашгийн хэмжээг нэмсэний буюу нийт үнээр 2 дугаар мужийн ургах чадваргүй хуурай шинэс төрлийн мод хэсэгт орох 25 ширхэг шинэс мод дээр нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 109760 төгрөг болно. Хэрэглээний модны ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ нь 25 ширхэг хуурай шинэс мод: 2,2611м3×1,8×109760=446721 төгрөг болно гэжээ /хх-ийн 52-54/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-13/

-Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14, 22, 27/

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 15/

-Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 18/

-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-24, 23-26/

-Гэрч Ж.Батбаярын мэдүүлэг /хх-ийн 34-35/

-Гэрч Д.Долгорхандын мэдүүлэг /хх-ийн 48-49/

-Хохирол төлсөн баримт /хх-ийн 57/

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 58-59/

-*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-66/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/

-Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 75-77/

-Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 88/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай гэж шүүх үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Цагаангууд овогт Дагвын Бээжин нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн орчим Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр баг “Ар хөндлөн” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 25 ширхэг түлээний шинэс мод бэлтгэж ******* улсын дугаартай Bongo-J2 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан иргэний нэхэмжлэгч Г.Ганболор, гэрч *******, А.Алтангэрэл нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Дорнод аймгийн Баян-Уул суман дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2021/11 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн  талаар маргаагүй болно.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Иймд шүүгдэгч *******г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******гийн зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэсэн хэрэглээний 25 ширхэг хуурай  шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь: 2,2611м3 × 1,8 × 109,760 = 446,721 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэн ... нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тогтооно” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч *******гийн ойн санд учруулсан хохирлыг 1,340,163 төгрөг гэж тогтоох нь зүйтэй байна. Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 446,721 төгрөгийг /хх-ийн 57/ төлсөн байна. Иймд шүүгдэгч *******гийн ойн санд учруулсан хохирлын 1,340,163 төгрөгнөөс түүний төлсөн 446,721 төгрөгийг хасаж  үлдэгдэл 893,442 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй.

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч ******* зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч ... гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *******гийн өмчлөлийн 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий 83-62 ДОА улсын дугаартай, Bongo-J2 тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 25 ширхэг хуурай шинэс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Кубань бензинпиль 82 сс КБ-8200 гэсэн бичигтэй YD85.95 загварын улаан тагтай, их бие нь цагаан өнгөтэй хөрөө зэргийг тус тус хураан авч гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 446,721 төгрөгийн үнэлгээ бүхий 25 ширхэг хуурай шинэс мод нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий 83-62 ДОА улсын дугаартай, Bongo-J2 тээврийн  хэрэгсэл нь шүүгдэгч *******д тус тус хадгалагдаж байгаа болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Кубань бензинпиль 82 сс КБ-8200 гэсэн бичигтэй YD85.95 загварын улаан тагтай, их бие нь цагаан өнгөтэй хөрөө, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Цагаангууд овогт Дагвын Бээжинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дагвын Бээжинг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас ойн экологид учруулсан хохирлын 1.340.163 төгрөгнөөс 446,721 төгрөгийг төлсөн бөгөөд шүүгдэгч *******гээс үлдэгдэл 893,442 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.2.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч *******гийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий 83-62 ДОА улсын дугаартай Bongo-J2 тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 25 ширхэг хуурай шинэс мод, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Кубань бензинпиль 82 сс КБ-8200 гэсэн бичигтэй YD85.95 загварын улаан тагтай, их бие нь цагаан өнгөтэй хөрөө зэргийг хураах албадлагын арга хэмжээ авч, ойн экологид учруулсан хохирол нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 25 ширхэг хуурай шинэс мод нь Дорнод аймгийн Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газарт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 83-62 ДОА улсын дугаартай Bongo-J2 тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч *******д хадгалагдаж байгаа болохыг дурдсугай.

7. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 83-62 ДОА улсын дугаартай Bongo-J2 тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4372  дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 25 ширхэг хуурай шинэс модыг битүүмжилсэн мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4372  дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж,  баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Кубань бензинпиль 82 сс КБ-8200 гэсэн бичигтэй YD85.95 загварын улаан тагтай, их бие нь цагаан өнгөтэй хөрөө зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА