Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 742

 

 

 

 

 

            

 

 

Б.Бөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

           

            прокурор М.Очбадрах,

            шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Чинзориг,

            нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

           

            Чингэлтэй дүүргийн Эрүүгий  хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бөд холбогдох 1811008710446 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Б овогт Б-ын Б, 1975 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ..... тоотод оршин суух,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр  сарын 16-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг  тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД: ....... /;

 

           Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянбүрд төвиин гадаа, иргэн Д.Б-той маргалдаж, түүний баруун гарын 4 дүгээр хурууны үзүүрийн шивнүүр ясны суурь хэсийг хазаж, улмаар тасдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газар: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний зрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруугюан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгаэр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-ийг уг торгуулийн ялыг шиийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох  ялыг  шүүхээс тогтоосон  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Б нь хуруугаа эмчлүүлэх, хиймэл үе хийлгэхтэй холбоотой цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

            Давж заалдах шатны шүүхэд хохирогч Д.Б гаргасан гомдолдоо: "... Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө ямар ч шалтгаангүйгээр намайг цохиж, улмаар миний баруун гарын ядам хурууны үзүүрийн шивнүүр ясны суурь хэсгийг тас хазаж, миний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсоныг хүлээн зевшөөрөхгүй ба зүйлчлэл хөнгөдсөн гэж үзэж байна.

            Б.Б нь миний хурууг тас хазах үед маш их өвдөлт, шаналал зовиурыг үүсгэсэн, нохой шиг хазаад хоёр тийш толгойгоо савж байсан бөгөөд би гараа тавиулах оролдлого хийсэн боловч болоогүй. Иймд Бийн үйлдлийг хүндрүүлэн шалгаж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

            Мөн Б-д 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүутийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан байна. Өмнө нь хүнд санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулж түүндээ ямар ч дүгнэлт хийлгүй,  засарч  хүмүүжээгүй,  удаа дараа хүний  эрүүл  мэндийг  хохироож байгаад гомдолтой байна.

            Энэ гэмт хэргээс болж ажил хийх боломжгүй болж, цаашид дахин хурууны үеэ тайруулах мэс засалд орох болоод байна. Хуруу маань эдгэрэхгүй үхжилт үүсээд байгаа юм. Иймд Б.Бөд оногдуулсан ял, зүйлчлэл хөнгөдсөн гэж үзэж байгаа тул хэргийн бодит үнэнийг тогтоож, миний хуулиар олгогдсон эрх ашгийг хамгаалж өгнө үү. Би гомдолтой байна..." гэжээ.

            Давж   заалдах   шатны   шүүх   хуралдаанд   шүүгдэгч   Б.Б-ийн   өмгөөлөгч Д.Чинзориг гаргасан тайлбартаа: "...Хохирогч Б.Б нь давж заалдах гомдолдоо зүйлчлэл хөнгөдсөн, миний хурууг тас хазах үед надад маш их өвдөлт, зовиур үүсгэсэн гэжээ. Хэргийн хувьд Б.Б, Д.Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж, хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдож, Б.Б нь Д.Б-ийн хурууг хазсанаас болж хуруу нь үзүүр хэсгээрээ тасарсан. Шүүгдэгч Б.Б анхнаасаа хохирогч Бийн хурууг тас хазах, өвдөлт зовиур үүсгэх гэсэн сэдэл, санаа зорилго байгаагүй. Энэ талаар мөрдөн байцаалтын шатанд "шүдийг маань унагаалаа гэсэн шалтгаанаар баруун гарынх нь ядам хурууг хазсан. Хуруу нь тасарсан гэдгийг мэдээгүй" гэж мэдүүлсэн. Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маргадаггүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хүндэвтэр гэмтэл нь хохирогчид өвдөлт, зовиур учруулах нь тодорхой бөгөөд ямар ч өвдөлтгүй хуруу тасарна гэж байхгүй. "Онц харгис хэрцгий" гэдэгт хохирогчид олон тооны шарх гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдлыг зориудаар бий болгосон, гэм буруутай хүний хувийн хэрцгий байдал, хандлага зэргийг ойлгоно. Иймд энэ хэргийн зүйлчлэл нь Б.Бийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэлтэд тохирсон. Б.Б нь 2016 оны 11 дүгээр сард 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилиин хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил, 6 сарын хугацаагаар хянан харгалзсан нь үнэн боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Б.Б-ийг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжгүй юм. Учир нь Б.Б-д 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байхад оногдуулсан 2 жилийн хорих ялыг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах шаардлагатай ба дүйцүүлэхгүйгээр ялыг нэмж нэгтгэх хууль зүйн боломжгүй юм. Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх журмын 3 дугаар эүйлд "2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна" гэж мөн 2015 оны Эрүүгийн хуулийн еренхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн  байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ", 3 дахь хэсэгт "Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна" гэж тус тус заасан. тиймээс Б.Б-ийн 2002 оны Эрүүгийн хуулиар оногдуулсан ялыг 2015 оны шинэчлэн баталсан Эрүүгийн хуульд нийцүүлэн тэгшитгэн хасахгүйгээр ял шийтгэлийг нэмж нэгтгэн, хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах боломжгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт "албадан ажил хийлгэх, эсхүл 3 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэсний дагуу Сүхбаатар дүүргийн шүүхээс 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан. Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулиар тухайн төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын төрлөөс хорих ялын санкц нь байхгүй болсон. Оногдуулах ялыг хөнгөрүүлсэн буюу Эрүүгийн хуулиар тогтоосон ялын төрөлд заагдсан үндсэн ял болох тодорхой төрлийн ялыг өөр хөнгөн ялаар сольсон, хэд хэдэн ялаас хүнд ялыг хүчингүй болгосон гэж ойлгож болно. Б.Б-д урьд оногдуулсан 2 жилийн хорих ялыг зайлшгүй шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хасах шаардлагатай боловч тухайн төрлийн хорих ялын санкц байхгүй болсон гэдэг нь хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй байдал үүсч байгаа. Хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцүүлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал  түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн журмаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 1 дугаартай зөвлөмж гарсан. Тухайн зөвлөмжийн 2.1.3 дахь хэсэгт “тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцсэн боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэх болон яллах талын цуглуулсан нотлох баримтын талаар эргэлзээтэй бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зарчмыг удирдлага болгон шийдвэрлэнэ. Мөн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ төрвөл дээрх журмыг баримтална гэж заасан. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг шүүгдэгч Б.Б-д хэрэглэх боломжгүй. Мөн ялтай байхгүй болсон учраас ял шийтгэлийг хүндрүүлэх боломжгүй. Хохирогч давж заалдах гомдолдоо энэ хэргийн улмаас ажил хийх боломжгүй, цаашид хурууны үеэ тайруулах мэс засалд орох шаардлагатай гэжээ. Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйн эвлэрч, хэдийгээр эмчилгээний баримт байхгүй байсан боловч 1.200.000 төгрөгийг төлж хохирогчийг гомдол саналгүй болгосон талаар хавтаст хэргийн 57 дугаар талд авагдсан, талууд эвлэрсэн талаарх баримтаас харагддаг. мөн хавтаст хэргийн 58, 59 дүгээр талд 1.200.000 төгрөг төлсөн талаар баримт байгаа. хохирогч 1.200 000 төгрөгөөр эмчилгээ хийлгээгүй, баримтаа бүрдүүлээгүй. давж заалдах гомдолдоо дурдсан хагалгаа хийлгэх шаардлагатай байдал нь өгсөн мөнгөөр тухайн үед эмчилгээ хийлгээгүйн улмаас үүссэн асуудал. Гэсэн хэдий ч шүүгдэгч Б.Б-ийн зүгээс цаашид дахин эмчилгээ хийлгэх юм бол учруулсан хохирол, гарсан эмчилгээний зардлыг төлнө гэдгээ анхан шатны шүүх хуралдаан дээр илэрхийлсэн. иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү" гэв.

                                                            Хянавал:

Хохирогч д.Бийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох эрүүгийн   хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, шүүгдэгч Б.Бөд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            Уучир нь, шүүгдэгч Б.Б нь сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг баянбүрд төвийн гадаа иргэн Б.Б-той маргалдаж, улмаар түүний баруун гарын 4 дүгээр хурууны үзүүрийн шивнүүр ясны суурь хэсгийг хазаж, тасдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулжээ.

            Өөрөөр хэлбэл Б.Б-ийн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдүулсан ялыг 2015 оны шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгтэй тохирч байгаа, оногдуулсан ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгтэй тохирч байгаа, оногдуулсан ял нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хөнгөрч байгаа эсэхийг дүгнэсний эцэст 2 шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хөнгөрч байгаа эсэхийг дүгнэсний эцэст 2 шийтгэх тогтоолын ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэх эсэхийг шийдвэрлэх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байна.

            2002 оны Эрүүгийн хууль болон шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн аль алинд нь тухайн зүйл хэсэгт хорих ял оногдуулахаар заасан бол ял дүйцүүлэн хасах асуудал үүснэ. Харин 2002 Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулиар хорих ял оногдуулахаар заагаагүй тохиолдолд хорих ял дүйцүүлэн хасах үндэслэл үүсэхгүй.

            Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө буюу хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож, түүнд холбогдох хэргийг шийдвэрлэхэд өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх асуудал үүсэх бөгөөд шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахаар заагаагүй, хорих ял дүйцүүлэн хасах боломжгүй гэсэн үндэслэлээр Б.Б-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил, 6 сарын хугацаагаар хянан харгалзсан асуудлыг 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэхгүй орхих хууль зүйн үндэслэл үүсэхгүй.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон тул хохирогч Д.Б-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан "зүйлчлэл хөнгөдсөн" талаарх гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл 1өлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.