Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04 

 

    2022/ШЦТ/04 


             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
          Улсын яллагч: С.Батсүх 
          Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ч.Отгонбаатар, С.Пүрэвсүрэн, Б.А, С.Батцэрэн 
          Хохирогч: Б.Сэ 
          Хохирогч нарын өмгөөлөгч: М.А
          Шүүгдэгч: Н.А, Ж.С
          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Огэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт Нн А, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Жгийн С нарт холбогдох 201603000226 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эмээ, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн ........ суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Е овогт Нн А/РД:АЮ............/

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, криминалистикийн шинжилгээ эрх зүйч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, ганцаар Улаанбаатар хотын ............... суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, О овогт Жгийн С/РД:АЭ................/

                                    Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч  Н.А, Ж С нар нь бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Бгаас “Н даргын байрнаас орон сууц захиалж өгнө, орон сууцыг томруулж өгнө” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 11.625.900 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 20-ны үеэр 1.300.000 төгрөгийг буюу нийт 24.925.900 төгрөгийг, 
2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Эоос “зээл хаагаад буцаагаад өгнө, миний дансанд бэлэн 7.000.000 төгрөг байна” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 7.600.000 төгрөгийг, 
2013 оны 10 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.От “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 12-23 тоотод байрлах газрыг зарна” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3.300.000 төгрөгийг тус тус залилсан, 
2013 оны 12 дугаар сарын 03-ны үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 36 дугаар байрны 30 тоотод оршин суух иргэн   Ж.Нийн орон сууцанд нэвтрэн, нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан авч 9.430.000 төгрөгийн хохирол учруулсан, 
Шүүгдэгч Н.А нь ганцаараа 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 8-25 тоотод оршин суух иргэн Д.Жгийн гэрт амьдарч байхдаа нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан авч 499.500 төгрөгийн хохирол учруулсан, 
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Нийг “Хууль Сахиулахын Их Сургуульд оруулж өгнө” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2016 оны 05 дугаар сард 1.500.000 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сард 600.000 төгрөгийг, мөн 9 дүгээр сард 158.250 төгрөгийг буюу нийт 2.258.250 төгрөгийг, 
2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн В.Цаас “орон сууц зарна" гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.700.000 төгрөгийг, 
2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Оаас “банкнаас зээл авах гэсэн чинь өртэй гээд байна зээл хаах гэсэн юм” гэж итгүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2.000.000 төгрөгийг, 
2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Ж.Мгаас “зээл хаагаад буцааж өгнө” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1.700.000 төгрөгийг, 
2016 оны 12 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Сэд “Найдвартай зээл байвал надад хэлээрэй, хүүг нь хувааж авдаг ёстой найдвартай, чи надад мөнгө зээлүүлээч” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3.900.000 төгрөгийг, 
2017 оны 09 дүгээр сарын 13-ны үеэр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Бд 61-68 АРА улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг хямдхан зарна гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 5.700.000 төгрөгийг, 
2018 оны 12 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд байрлах Наран ресторанд иргэн Б.Цгаас хүүхдийг чинь группт оруулж өгнө гэж 400.000 төгрөгийг, мөн дахин 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр түүнтэй утсаар холбогдож зээл хаагаад өгье гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5156112224 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 2.400.000 төгрөгийг, 
Хаан банкны 5156112224 дугаартай дансыг ашиглан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Цаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, жолооны Е ангилал даруулж өгнө гэж нийт 205.000 төгрөгийг, 
2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт хохирогч Ө.Өд “нөхрийн хамт Канад улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2.500.000 төгрөгийг, 
2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 30-20 тоотод оршин суух хаягтай иргэн Д.Мыг өөрийн Хаан банкны зээлийг хааж, 4 хоногийн хугацаатай 2 хувийн хүүгийн хамт буцааж өгнө гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож 2.000.000 төгрөгийг, мөн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хгийн зээлийн материал хөөцөлдөж буй бичиг баримтыг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дахин 2.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5156112224 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч нийт 4.500.000 төгрөгийг,
            Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газар Д.Г, Д.А, Н.Д, У.Гэ нарт мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгөн Хос финанс ББСБ-ын барьцаанд хураагдсан Приус-20 маркийн автомашин 6.800.000 төгрөгөөр зарна гэж нийт 2,863,000 төөрөгдөлд оруулж тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

* Шүүгдэгч Н.Агийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 16 үйлдлээс Б.Бгийн үйлдэл дээр анхнаасаа маргадаггүй байсан. Би Бтай гэрээ хийсэн тэр гэрээ надад байхгүй Б.Бд ганцхан байсан. Одоо тэр гэрээг гаргаж өгч байгаад баярлаж байна. Н.Эын тухайд гэм буруу дээр маргаж байгаа. Би Н.Эод хүүгээ өгөөд яваад байсан боловч 4 сая төгрөгийн хүүг өгсөн байдаг одоо надаас 2 сая төгрөгийн хүү авах гээд байгаад маргаж байгаа. Б.Цтай анх С.Х эгч бид 2 хамт уулзсан. Тэгээд 12 дугаар сарын 14-ний өдөр надад Б.Ц гэдэг хүнээс орж ирсэн түүнээс би 1.000.000 төгрөгийг С.Х эгчийн өмнөөс Б гэдэг хүний данс руу шилжүүлсэн. С.Х эгч надад чи миний зээлийг хаагаад өгчих юм бол би нэмж зээл аваад чамд мөнгө зээлүүлье гэж хэлсэн тэгэхээр нь би бас мөнгөний асуудалтай байсан тул зөвшөөрөөд хүнээс мөнгө аваад зээлийг нь төлсөн. Д.О багшийн хувьд би 2.000.00 төгрөгийг зээлсэн тэгээд би шууд бүгдийг нь өгч чадахгүй байна гэж хэлээд би цаг тухайд нь хүүгээ төлөөд явж байсан. Тэгээд цагдаа дээр ирээд хүүгээ төлж явж байсан байна энэ нь иргэд хоорондын гэрээ байна гээд цагдаагаас хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Ц.Оын тухайд мэдүүлэг өгөх болгондоо өөр өөр мэдүүлэг өгдөг, эхлээд өгөхдөө Н.А, Ж.С нар байсан гэж мэдүүлсэн хэрнээ дараад нь дахин Ж.С байхгүй байсан Н.А ганцаараа байсан гэж ярьсан байдаг. Тэгээд би дараад нь газрыг газраар нь өгсөн тэгсэн сая 4 сард өгсөн мэдүүлэгтээ газраа зарах гэсэн үнэндээ хүрэхгүй байна гэж мэдүүлсэн байна лээ үүнийг шүүх шийдвэрлэж өгөх байх. Буудал биш нийтийн байр байсан. Хулгайн хэргийн тухайд би Ж.Стай гэрийг нь сахиад байж байсан. Сая нэг хүний мэдүүлэгт 96 ширхэг ёншгоотоо олсон гэж мэдүүлсэн байна. Энэ ёншгоотоор намайг 8 жил гүтгэж ирсэн, мөн үнэлгээн дээр 5.000 төгрөгөөр үнэлэгдсэн  малгай нь олдсон гэсэн. Би зарим зүйлсийг хүлээн зөвшөөрсөн харин ёншгоот, хүзүүний зүүлт нарыг олсон гэж байна. бусад зүйлсийг ч мөн адил олсон байж магадгүй. Алтан нуухтай хөөрөгийн тухайд би тэр хөөргийг хэрэг болохоос өмнө аваад ломбардад тавьж байсан тэр хөөргийг хэрэг болохоос өмнө манай ах ломбардаас аваад Ж.С буцаагаад гэрт нь аваачаад тавьсан энэ тухай тэр хүмүүс мэдэхгүй...” гэх мэдүүлэг, 
*Шүүгдэгч Ж.Сын шүүх хуралдаанд мэдүүлсэн: ”...Яллагдагч Н.А Ж.С нар нь бүлэглээд Б.Бг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэж тусгагдсан байгаа, ийм зүйл болоогүй, 2016 оны 03 дугаар сард Н даргын байрнаас байр захиалах болсон чинь Н.А өөрийн төрсөн ах Н.Аын данс руу 3.000.000 төгрөг оруулж хийсэн байдаг. Энэ нь надтай ямар нэг холбоогүй, холбоогүй зүгээр ажил хийгээд явж байгаад яллагдагч, шүүгдэгч болоод явж байгаа. Б.Б өөрөө  эрх зүйн бүрэн чадамжтай хүн тийм хүн байж яагаад өөрөө байрны асуудлаа хөөцөлдөхгүй энэ Н.А гэдэг хүнээр хөөцөлдүүлж байгаа юм бэ? тэгснээ миний данс руу ороогүй өөр хүний данс руу орсон мөнгийг Ж.С авсан гээд яриад байгаад ойлгохгүй байна. Би мөн Н.Э гэдэг хүний хэрэг дээр би тэр хүнтэй уулзаж байгаагүй харж байгаагүй, гэтэл намайг дансны хуулгаа барьж ирээд миний дансанд 7.000.000 төгрөг байна чи надад мөнгө зээл гэж хэлээгүй, тэгээд би мөрдөн байцаагчид хэлж байсан. Би Н.Э гэдэг хүнтэй  нүүрэлдүүлж мэдүүлэг өгөх хүсэлтэй байна гэж удаа дараа хүсэлт гаргаж байсан. Мөн хяналтын прокурор болон аймгийн прокурорт би удаа дараа хүсэлтийг өгсөн хүлээж авч шийдвэрлэж өгөөгүй, тэгээд энэ хэрэг дээр урьдын шүүхийн шийдвэр дээр таныг гэм буруутай гэж тогтоосон байна гээд мөрдөгч нь огт шалгаж өгөхгүй байсан. Ц.Оын хэрэг дээр газар авна гэхээр нь би сайн үзэж байгаад аваарай гэж хэлсэн болохоос Н.А, Ц.О нартай хамт очиж үзсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, 
    *Хохирогч Б.Сийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2016 оны 12 дугаар сард би жирэмсэн төрөх гээд эмнэлэгт хэвтсэн тэгээд Н.Атай танилцсан, 2016 оны 12 дугаар сарын сүүлээр эмнэлгээс гарсны дараа над руу залгаад 200.000 төгрөг манай дүү рүү шилжүүлээд өгөөч гэхээр нь би шилжүүлсэн, тэгээд 2017 оны 1 дүгээр сард надаас 3.900.000 төгрөг зээлж авсан. Одоо 4.100.000 төгрөг нэхэмжилж байгаа. энэ хэрэг дээр 4-5 жил явлаа нэг ч төгрөг аваагүй. Одоо мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг тус тус өгчээ. 
         Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шүүх хуралдаанд прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

     Шүүгдэгч Н.Аг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, бусдыг хуурч, урьдын харилцааны явцад явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О овогт Жгийн Сыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, урьдын харилцааны явцад явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд болох нь:
             * Мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Хохирогч Б.Бгийн өгсөн:
              “...Нн А 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн надад хандаж Н даргын байрны захиалга дуусах гээд байна би чамд нэг байр захиалаад өгье, би байрны урьдчилгаа 30 хувийг нь буюу 11625900 /арван нэгэн сая зургаан зуун хорин таван мянга есөн зуу/ төгрөгийг өөрөөсөө гаргая. Манай нөхөр Ж.С цалингийн зээл авсан байгаа бөгөөд манай нөхөр бид хоёр Эрээн явж бараа авах мөнгө болон автомашин авах мөнгөөрөө байрны урьдчилгааг чинь хийлээ шүү, харин чи намайг Эрээн явах үеэр миний мөнгийг асуудалгүй гаргаж өгөөрэй гэж байсан. Би үүнийг нь зөвшөөрөөд Н.А надтай 2015 оны 06 дугаар сарын 25-ны үеэр уулзахдаа нэг өрөө байрыг өөрийнхөө нэр дээр байгуулсан гэрээ өгсөн. Анх байр захиалаад өгье гэж ярих үед нь би Архангай аймагт байгаагүй, миний бичиг баримт Н.Ад байгаагүй ба Н.А надад хандаж чиний бичиг баримт байхгүй учраас би байр захиалах гэрээг өөрийнхөө нэр дээр хийлээ, байрны ордер гарах үед чиний нэр дээр шилжүүлнэ гэж байсан. Мөн ингэж уулзахдаа А 2015 оны 07 дугаар сар гаргаад би нөхөртэйгөө Эрээн явлаа, чи мөнгөө өгөөрэй гэж байсан. Тэгээд би 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн цалингийн зээл хөөцөлдөж эхэлсэн ба өмнө банкинд зээлтэй байсан учраас их хэмжээний зээл гарахгүй хамтран зээлдэгч хэрэгтэй болсон. Би энэ талаар Н.Ад хэлтэл нөхөр Сыгаа миний хамтран зээлдэгчээр оруулж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Ингээд банкнаас 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 5000000 /таван сая/ төгрөгийн зээл авч тухайн өдрөө зээлж авсан мөнгөн дээрээ өөрт байсан мөнгөө нэмээд 8250000 /найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг Ж.Сын 5039078057 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд Ж.С, Н.А нар тухайн оройноо 18 цагийн унаагаар Улаанбаатар хот руу явсан. Би үүнээс хойш 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл бага хэмжээгээр цувуулан өгсөөр байгаад 11625900 /арван нэгэн сая зургаан зуун хорин таван мянга есөн зуу/ төгрөгийг гүйцээж өгсөн. Өөрөөр хэлбэл 3375900 /гурван сая гурван зуун далан таван мянга есөн зуу/ төгрөгийг цувуулж их бага хэмжээгээр өгч байрны 30 хувийн урьдчилгаа мөнгийг нь өгч дуусгасан. Мөн 2015 оны 11 дүгээр сарын үед Н.А надад хандаж Н дарга чиний захиалсан нэг өрөө байрыг 2 өрөө болгох санал тавьж байна. Зөрүү мөнгө нь 6 сая төгрөг болох юм байна,  одоо 6 сая төгрөг нэмээд өгчихвөл хоёр өрөө байртай болох юм байна гэж надад итгүүлээд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5135657773 тоот дансаар 6 сая төгрөгийг авсан. Энэ дансыг Н даргын эхнэрийнх нь дүүгийнх нь данс гэж мөнгө шилжүүлсэн. Дээрх 6 сая төгрөгийг Цэнхэр сумын Хаан банкны тооцооны төвөөс манай төрсөн дүү М шилжүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Н.А надад хандаж манай байрны урьдчилгаа 6 сая төгрөг дутаад байна, хүүтэй ч хамаагүй надад олоод өгөөч, дүү Бгийнхээ хашаа байшингийн гэрчилгээг ломбарданд 10 хоногийн хугацаатай, өдрийн нэг хувийн хүүтэйгээр тавиад мөнгө аваад өгөөч гэж санал болгосон. Мөнгөт-Оюу эмийн сангийн хоёрдугаар давхарт байх ломбардыг зааж өгсөн. Би үүнийг нь зөвшөөрөөд дүү Бгийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 43-15 тоотод байх хашаа байшинг 6 сая төгрөгний барьцаанд тавьж Н.Ад Ж.Сын данс руу шилжүүлсэн. Одоо болтол авч чадаагүй байгаа. Харин Н.А ломбардны хүүг нь өгч байсан гэсэн. Энэ талаар ломбардны хүн мэдэж байгаа. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр надаас 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг зээлсэн. Үүнийг би А гэх хүнээс зээлсэн. Атай хамт явж байгаад Атай уулзаад мөнгө авч тухайн мөнгийг Н.Агийн ах Н.Аын 5135481311 тоот данс руу 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг би өөрийнхөө 5067047457 тоот данснаас мобайл банкаар шилжүүлсэн. Дээрх мөнгийг манай ах Н.А зээл хаах гэж байгаа юм гээд надаас зээлсэн. А өөр нэг хүн рүү ярьж миний данс руу мөнгө шилжүүлүүлсэн. Ингээд нийт 24925900 /хорин дөрвөн сая есөн зуун хорин таван мянга есөн зуу/ төгрөгийг залилуулсан. Мөн 2015 оны 12 дугаар сард Ж.С, Н.А нар надад хандаж  манай найз О байраа зараад Улаанбаатар хот руу шилжиж байгаа кв/метр нь бага учраас хямдхан чамд ашигтай, чиний ажил болон хүүхдийн чинь сургуультай ойр учраас чи энэ байранд орчих, Н даргаас байрны 30 хувийн урьдчилгааг чинь би өөрөө авч өгнө гэсэн. Тэгээд тухайн байранд орсон. Тэгээд байраа авах гээд 8 хувийн зээлээ хөөцөлдөж эхэлтэл банкнаас урьдчилгаа 30 хувиа дансандаа байршуул гээд би Н.А руу ярьсан. Н.А надад хандаж Н дарга хоёр гурав хоногийн дараа өгнө гэж байна хэмээн хэлсэн. Тэгээд мөнгөө авъя гээд ярихаар Н дарга чамд хүүтэй нь бодож өгье гэж байна гэж худлаа ярьсан. Би 2016 оны 03 дугаар сарын орчимд Н даргаас өөрийн биеэр очиж асуухад чамд угаасаа байр захиалаагүй байна, мөнгө тушаасан баримт байхгүй байна, гэрээний ард мөнгө тушаасан баримтыг хавсаргаагүй байна гэж хэлсэн. Тэгээд Н.Ад залилуулснаа мэдэж Атай холбогдох гэхээр түүний 94701465 дугаарын утас нь мессеж  рөуминг үйлчилгээг идэвхжүүлсэн байсан болохоор ярих боломжгүй байсан. Би Н.Атай 2016 оны 04 дүгээр сарын эхээр уулзахад эхлээд дүүгийн чинь ломбардны юмыг авч өгнө, чиний өрийг гэрээ байгуулж төлж өгнө гэж байсан. түүнээс хойш дахин уулзаагүй. Надад нэг ч төгрөг эргүүлж өгөөгүй. Ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй. Би Н.Атай найзлаад 3 жил болж байна. Би түүнийг сайн найзаа л гэж бодож явж байгаад ийм байдалд орлоо. А анх надад байр захиалж урьдчилгааг нь хийсэн гэж мөнгө авах үедээ 1 хонь нэг ямааг нийт 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөнд бодож авсан. Энэ нь 11625900 төгрөгөнд орсон. Харин Оын байрны хувьд бол О намайг байраа авч чадахгүй болсныг мэдээд 1 сарын байрны түрээсийг 300000 /гурван зуун мянга/ төгрөгөөр бодож мөнгөө нэхэж эхэлсэн. Би одоогоор 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгийг өгсөн байгаа. Одоогийн байдлаар 1100000 /нэг сая зуун мянган/ төгрөгийг өгөөгүй байгаа. Мөн л Н.А Ж.С нар намайг хууран мэхэлж энэ байранд оруулсан учраас би байрны түрээсийн 1650000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг зээлсэн мөнгөн дээрээ нэмж нэхэмжилнэ. Мөн хашаа байшин ломбарданд тавьсан ба хүү нь маш их мөнгө болсон байгаа байх үүнийг нэхэмжилнэ. Манай дүү Бгийн нэр дээр барьцаалан зээлдсэн. Уг мөнгийг нь Н.А Ж.Сын данс руу хийлгэсэн. Би гомдолтой байна, хэдэн төгрөг нэхэмжлэхээ хамгийн сүүлд хэлнэ. Өөрөөр хэлбэл ломбардны хүү болон мөнгө хэд болохыг мэдэхгүй байна. Яг надаас зээлж авсан нийт мөнгө нь 24925900 төгрөг болж байгаа ба үүн дээр өөр мөнгөнүүд нэмэгдэнэ...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 15-18 дугаар тал/

            *Хохирогч Б.Бгийн дахин  өгсөн: 
“... Би 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Н.Ад 8250000 /найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөг өгсөн. Үүнээс хойш бага багаар нь цувуулан өгсөөр байгаад 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт 11625900 /арван нэгэн сая зургаан зуун хорин таван мянга есөн зуун төгрөг/ төгрөгийг өгсөн байсан. Үүнийг Н.А надад анх 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн чамд нэг өрөө байрыг Н даргын байранд захиалъя гэхдээ үүнийг би өөрийнхөө нэр дээр захиалъя. Учир нь надад чиний иргэний үнэмлэх байхгүй гэхээр нь би үүнд нь итгээд зөвшөөрсөн. Удалгүй надад Н даргын байранд захиалга өгчихлөө гээд өөрийнхөө нэртэй гэрээг өгсөн. А нь надад хэлэхдээ манай нөхөр Ж.С цалингийн зээл авсан байгаа, мөн урагшаа Эрээн явж бараа авах мөнгө болон автомашин авах мөнгөөрөө чиний байрны урьдчилгаа 30 хувийг хийчихлээ гэж байсан. Харин бараандаа 2015 оны 07 дугаар сарын үеэр явлаа гээд надаас мөнгөө нэхээд эхэлсэн. Тэгээд би дээрх мөнгийг өгсөн. Тэгээд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Э.А надад хандаж зуны захиалсан нэг өрөө байраа 2 өрөө болгоё гээд Н.А надаас 6000000 /зургаан сая/ төгрөгийг 5135657773 тоот дансанд хийлгэсэн. Үүний дараа Н.А надад дахин хандаж миний байрны урьдчилгаа дутчихлаа 6000000 /зургаан сая/ төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай дүү Бгийн нэр дээр байдаг хашаа байшингийн гэрчилгээг Мөнгөт Оюугийн хоёрдугаар давхарт байх ломбарданд барьцаанд тавиулж авсан. Мөн 2016 оны 03 дугаар сарын 20-дын үеэр А гэх залуугаас 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг Н.А авсан ба ах Н.Аынхаа 5135481311 тоот данс руу хийлгэсэн. Нийт 25100000 /хорин таван сая нэг зуун мянган төгрөг/ төгрөгийг худлаа ярьж залилж авсан. Мөн намайг Н даргын байранд 2 өрөө байр авах гэтэл миний цалин хүрэхгүй байсан. Тэгээд Ж С, Н.А нар надад хандаж манай найз О Улаанбаатар хот руу шилжиж байгаа ба байраа зарж байгаа бөгөөд кв/м бага учраас цалин чинь хүрнэ гээд намайг дагуулж оруулж үзүүлээд тухайн байрыг авахаар болоод 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нүүж орсон. Тухайн үед ипотекийн зээл нь хаагдсан байсан ба 2016 оны 03 дугаар сараас эхлэн ипотекийн зээл нь нээгдсэн ба бичиг баримтаа бүрдүүлж эхлээд урьдчилгаа мөнгөө байршуулах гээд Н.Ад хандаж Н даргаас мөнгөө авмаар байна гэтэл Н.А надад хандаж Н дарга удахгүй хоёр 3 хоногийн дараа хүүтэй нь бодож өгнө гэсэн гээд яваад байсан. Ийм байдлаар өгөхгүй яваад байсан. Тэгээд сүүл рүүгээ би түүнд залилуулснаа мэдсэн. Ийм л зүйл болсон. Мөн над руу Н.Агийн эгч шүүгч Тунгаа байна гээд 88206560 гэсэн дугаараас мессеж бичдэг байсан. Тухайн дугаар руу залгахаар утсаа авдаггүй байсан ба хуралтай байна л гэдэг байсан. 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр зээлсэн 6 сая төгрөгийг өдрийн 1 хувийн  хүүтэйгээр, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлсэн 6 сая төгрөгийг өдрийн нэг хувийн  хүүтэйгээр ломбарднаас зээлсэн. Ломбардны гэрээ хийсэн хугацаа нь 10 хоног, харин Агаас зээлж Н.Ад өгсөн мөнгийг 2 хоногийн дараа авахаар болсон. Одоо ямар ч мөнгө өгөөгүй. Харин ломбардны хүүний мөнгийг ломбардны хүний данс руу хийсэн гэсэн. Надад бол ямар нэгэн мөнгө өгөөгүй. Намайг Оын байранд хуурч оруулснаас болж түрээсийн төлбөрт оруулсан. Би гомдолтой байна. Би дээрх мөнгөнүүдийн ихэнхийг Ж.Сын данс руу шилжүүлж байсан. Ж.Сын данс нь 5039078057 тоот данс байдаг. Би Сыг давхар шалгуулмаар байна. Би нийт 26750000 /хорин зургаан сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг нэхэмжилж байна...” гэх тайлбар /1-р хх-ийн 11-12 дугаар тал/ 


           *Гэрч Б.Нийн өгсөн:
           “...Би энэ талаар мэднэ. Би Архангай аймаг дахь Багшийн сургуульд 4 дүгээр курсын оюутан байсан. Тухайн үед дадлагад гарах гээд төлбөр нэхэгдсэн болохоор төлбөрөө тушаахаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймаг дахь Хаан банкин дээр оочирлоод зогсож байтал нэг эгч ирээд маш их оочиртой байна, чи дансаа өгчих, чиний данс руу мөнгө шилжүүлээд буцаагаад данс руу шилжүүлээд авъя гээд миний данс руу эхлээд 5900000 төгрөг дараа нь 100000 төгрөг шилжүүлсэн. Түүнээсээ 3210000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд ийш тийш нь шилжүүлсэн. Эхлээд  би андуураад түүний өгсөн данс руу нь 120000 төгрөгийг өөрийнхөө нэрээр шилжүүлчихсэн. Одоо надад миний дансны хуулга байна. Миний дансанд 1300000 төгрөг байснаас би сургалтын төлбөрт 1000000 төгрөгийг тушаасан, өөрийн ээж рүүгээ 100000 төгрөг шилжүүлсэн. Би өөрөө бэлнээр 30000 төгрөг авсан. Тухайн эгч мөнгөө данснаас авсан боловч 9000 төгрөг үлдээсэн байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20-21 дүгээр тал/

              *Гэрч О.Аийн өгсөн:
              “...Би Бгийн эзэмшилд байх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр
баг 43-15 тоотод байх хашаа байшинг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 6000000 /зургаан сая/ төгрөгний барьцаанд авсан. Б гэгч хүн өөрөө барьцаанд тавьсан ба тухайн мөнгийг нь түүний эгч Бд өгсөн. Яг ямар хэлбэрээр өгснөө тодорхой санахгүй байна. Би тухайн хашаа байшинг 10 хоногийн хугацаатайгаар өдрийн 1 хувийн хүүтэйгээр барьцаанд авсан.
Өөрөөр хэлбэл өдрийн 60000 /жаран мянга/ төгрөг гэсэн үг юм. 10 хоногийн хугацаанд надад
ямар ч мөнгө өгөөгүй. 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлсэн мөнгөний хүү болох
2300000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг Б, Б нарын эгч нь гэх хүн утсаар
ярьж миний данс руу хийсэн, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөн л Б, Б нарын эгч нь байна хэмээн утсаар яриад миний дансанд 700000 /долоон зуун мянга/ төгрөгийг
зээлсэн мөнгөний хүү нь гэж шилжүүлж байсан. Өөрөөр бол мөнгө төгрөг өгөөгүй. Мөн 2016
оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б, Б нарт өдрийн 1 хувийн хүүгээр бодож
байхаар сарын 10 хувийн хүүнд шилжүүлэн тооцъё гэж хэлсэн. Би Бтэй гэрээ хийж
мөнгө шилжүүлсэн учраас хүү алданги, үндсэн зээлээ түүнээс л гаргуулна гэж бодож байна. Би А гэгчийг би угаасаа танихгүй. Надтай холбогдох шаардлага байхгүй. Би Б Б нараас гэрээнд заасны-дагуу мөнгөө нэн дариу авах шаардлагатай байна. Би Бгээс л дээрх мөнгөө нэхэмжилнэ. Би хувь хүний хувьд л Бд мөнгө зээлдүүлж хашаа байшинг нь барьцаалсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн аж ахуй нэгж байхгүй гэсэн үг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-24 дүгээр тал/
              *Гэрч А.Агийн өгсөн:
               “...Би А Б нарт 2016 оны 03 дугаар сарын 20-дын үеэр 1300000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг зээлсэн. Г.А Б нар хоёулаа цуг явж байсан бөгөөд би тухайн мөнгийг Бгийн данс руу мобайлиор шилжүүлсэн. Би Н.Агаас 300000 /гурван зуун мянга/ төгрөгийг нь авсан ба үлдэгдлийг аваагүй. Надад өгөхгүй байгаа. Би дээрх үлдэгдэл 1000000 төгрөгийг Бгаас авна гэж бодож байна. Надад анх хэлэхдээ банкны зээл хаагаад буцааж зээл аваад мөнгийг чинь өгье гэж байсан. Ингэж удаан хугацаагаар авна гэж хэлээгүй. Н.Агийн ах Н.А гэгчид Б надаас зээлсэн мөнгөө өгсөн юм шиг байна лээ. Одоо Б надад хэлэхдээ Н.Агийн гуйлтаар надаас мөнгө аваад түүнийгээ ахынх нь данс руу хийсэн гэж хэлсэн. Би гомдолтой байна. Надад мөнгөний хэрэг маш их болж байна. Би Бгаас 1000000 /нэг сая/ төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 26-27 дугаар тал/

                *Гэрч Б.Бгийн өгсөн:
                “...Би өөрийн эзэмшилд байх Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг Бор толгойн 43-15 тоотод байх хашаа байшингаа Мөнгөт-Оюу эмийн сангийн дээд давхарт байх ломбарданд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 6000000 /зургаан сая/ төгрөгийн байрьцаанд 10 хоногийн хугацаатайгаар өдрийн 10 хувийн хүүтэйгээр өөрийн нэрээр барьцаанд тавьсан. Тухайн үед манай эгч Б надад хандаж манай найз Н.А байр авах гэж байгаа байрных нь урьдчилгаанд 6000000 /зургаан сая/ төгрөг дутаад байна чи хашаа байшингаа 10 хоногийн хугацаатай ломбарданд тавиад өгөөч гэсэн. Мөн Н.А надтай утсаар ярьж мөн л миний байрны урьдчилгаа дутаад байна. чиний хашаа байшинг ломбарданд тавиад 6000000 /зургаан сая/ төгрөг авъя, би чамд 10 хоногийн дараа ломбарднаас хашаа байшинг чинь аваад өгнө гэж хэлсэн. Би үүнд нь итгэсэн. Н.Аг Б эгчийн сайн найз нь л гэж бодсон учраас түүнд итгэсэн. Би хашаа байшингаа ломбарданд 6000000 /зургаан сая/ төгрөгөнд тавиад 5900000 /таван сая есои зуун мянга/ төгрөгийг Н.Агийн нөхөр болох Ж.Сын данс руу хийсэн. Үүнийг манай эхнэр Даариймаа шилжүүлсэн. Би Н.Аг байранд орох гээд мөнгө нь дутаад байгаа юм байна гэж ойлгоод манай эгчийн хамгийн сайн найз нь учраас надад худлаа хэлэхгүй байх гэж бодоод хашаа байшингаа барьцаанд тавьж мөнгө авч өгсөн. Надад хашаа байшингаа барьцаанд тавих өөр шалтгаан байгаагүй. Н.А нь маш их худлаа ярьсан. Би гомдолтой байгаа, гэрээсээ хөөгдөх гээд байна. Би хашаа байшингийнхаа гэрчилгээг авмаар байна. Ломбарднаас авах мөнгийг нь манай эгч нэхэмжилж байгаа учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй. Б эгч эхлээд надад хандаж Н.А байр авах гэсэн чинь урьдчилгаа мөнгө нь дутаад байна чи хашаа байшингаа барьцаанд тавиад Н.Ад мөнгө олоод өгөөч гэж байсан. Н.А ч над руу утсаар ярьж би байранд орох гэтэл миний байрны урьдчилгаа мөнгө дутаад байна, чи хашаа байшингаа 6000000 /зургаан сая/ төгрөгийн барьцаанд тавиад өгөөч гэж байсан. Би үүнийг нь зөвшөөрсөн Н.А нь манай эгч Бг ятгаж миний байшинг барьцаанд тавиулсан. Н.А манай эгчид чи дүүдээ хэлээд өгөөч гэж гуйсан гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29 дүгээр тал/
                *Гэрч Б.Мгийн өгсөн:
                “...Би 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай эгч Б надад хандаж миний байрны үлдэгдэл мөнгө болох 6000000 /зургаан сая/ төгрөгийг чи хийчих гээд надад Н даргын эхнэрийнх нь дүүгийн данс гэх 5135657773 тоот дансыг өгсөн. Мөн надад Б эгч хэлэхдээ би байрандаа орчихоод цалингийн зээл аваад хавар өгье гэж байсан. Үүний дагуу би Архангай аймгийн Цэнхэр сум дахь Хаан банкны тооцооны төв орж дээрх данс руу өөрийн 5149108352 тоот дансанд байх мөнгөнөөсөө шилжүүлсэн. Б эгч Н даргын эхнэрийн дүүгийнх нь гэх дээрх дансыг Н.Агаас авсан гэсэн.Надаас авсан 6000000 /зургаан сая/ төгрөгийг Н.Ад өгсөн талаараа сүүлд нь хэлсэн. Би Н.Агаас 6000000 /зургаан сая/ төгрөгөө нэхэмжилнэ. Мөн уг мөнгийг би хүнээс сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж авсан ба би 2015 оны 11 дүгээр сарын 03-наас хойш сарын 300000 /гурван зуун мянга/ төгрөгийг төлж байгаа бөгөөд нийт 7 сарын 2100000 /хоёр сая нэг зуу мянга/ төгрөгийг төлж байгаа одоогийн байдлаар нийт 8100000 /найман сая нэг зуун мянга/ төгрөгийг нэхэмжилнэ. Би Н.Ад гомдолтой байна. Манай эгч Бг хуурч мэхлэн хамаг мөнгийг нь залилсан байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар  тал/
*Гэрч Ш.Оын өгсөн:
            “...Би Бд байраа түрээслүүлээгүй. Харин Б гэгч нь Ж.С, Н.А нар Бг байр авах гэж байгаа танай байрыг үзье гэж орж ирсэн. Тэгээд манай байрыг үзчихээд явсан. Маргааш нь Б хамаатныхаа хүмүүстэй байр дахин үзээд надад хандаж 2 хоногийн дараа байранд чинь орчихмоор байна. Байраа суллаад өгчих гэсэн. Би үүнийг зөвшөөрөөд байраа суллаж өгсөн. Б байраа метр квадратыг нь 1.100.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон бөгөөд Б надад хандаж зээлээ хөөцөлдөнө урьдчилгаа бэлэн байгаа гэж байсан. Байраа суллаад түүнийг оруулахдаа зээл гарах хүртэлх хугацааны мөнгийг төлөхөөр тохиролцсон. 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс банкнаас зээл олгохоо больсон. Би Бгаас сарын түрээсэнд мөнгө цувуулан авч байсан. 2016 оны 04 дүгээр сард Бтай өөрийн биеэр уулзахад байрны урьдчилгаа болох мөнгөө Агаас авч чадаагүй, байрныхаа зээлийг хөөцөлдөж чадахгүй байна 2016 оны 06 сарын 01-ний өдөр хүртэл байранд чинь байна, түрээсийн мөнгийг нь сарын 300.000 төгрөгөөр тооцож тохиролцсон. 2016 оны 06 сарын 01-нд Б байрнаас гарсан, би манай байранд нийт 5 сар 15 хоног амьдарсаны 1.650.000 төгрөг өгөхөөс 550.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 1.100.000 төгрөг өгөх ёстой. Байр зарах гэж байгаа талаар Бд Н.А, Ж.С нар л хэлсэн байх. Н.А Ж.С нар Бг манайд дагуулж ирсэн. Байрны урьдчилгаа бэлэн гэж ярьж байсан. Н даргад миний байрны урьдчилгаа мөнгө байгаа гэдэг байсан. Харин 2016 оны 04 дүгээр сард Бгаас байрны урьдчилгаа мөнгө нь Н.Ад байгаа гэдгийг болон Н.Агаас мөнгөө авч чадахгүй байгаа талаар мэдсэн. Байр зарахад хугацаа алдсан, гомдолтой байгаа. Би Бгаас 1.100.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  36-39 дүгээр тал/
*Гэрч Ж.Нн өгсөн:
             “...Манай байгууллагын Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт
барьсан 44 дүгээр байранд уг байрны 3 дугаар орцны 32 тоот байрыг захиалж гэрээ
байгуулсан. Гэрээ байгуулах үед 44 дүгээр байр ашиглалтад ороогүй баригдаж
байсан. Гэрээ байгуулахдаа урьдчилгаа төлбөр 30 хувь болох 11625900 /арван нэгэн
сая зургаан зуун хорин таван мянга есөн зуу/ төгрөгийг төлөөгүй байсан ба
гэрээнд зааснаар дээрх мөнгийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлөх ёстой
байсан. Харин Н.А Ж.С нар нь дээрх хугацаанд урьдчилгаа мөнгө хийгээгүй
учраас байрны захиалгаас гэрээнд заасны дагуу хасагдсан байгаа. Энэ талаар
гэрээний 2.5 дахь хэсэгт тодорхой заасан байна. Н.А Ж.С нар нь байр
захиалах гэрээг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хийсэн байдаг. Харин сүүлд нь
Ж.С нь надад хандаж би танай 44 дүгээр байранд түр амьдаръя би Дундговь
аймаг руу шилжих гэж байна гэсэн. Би түүний хүсэлтийг нь зөвшөөрөөд 44 дүгээр
байрны 30 тоот байрыг хэсэг хугацаанд түүний мэдэлд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл
манай байранд түр хугацаагаар амьдарсан гэж ойлгож болно. Манай байгууллагын барьсан байранд байр захиална хэмээн Н.А хамгийн анх ирсэн, гэрээгээ ч өөрийнхөө нэр дээр байгуулсан, Б гэдэг хүний талаар надад юу ч хэлээгүй. Харин Б гэгч эмэгтэй цагаан сарын өмнө нь билүү дараа нь билүү надтай ирж уулзаад миний нэрээр танай байгууллагын дансанд миний нэрээр мөнгө орсон байгаа гэж хэлсэн. Үүний дагуу байгууллагын дансны хуулгыг авч Бд танилцуулахад Б гэх нэртэй хүнээс ямар ч мөнгө
ороогүй байсан. Ж.С надтай ямар ч гэрээ байгуулаагүй, харин Ж.Сыг би өөрөө
дуудаж уулзсан. Ж.С байр захиалж байгааг мэдсэн. Ямар нэгэн татгалзсан
зүйлгүй л байсан. Гэрээ байгуулсан хүмүүсийн гэр бүлийн хүнтэй нь заавал уулзаж
танай эхнэр, нөхөр манай байранд байр захиалж байна та хүлээн зөвшөөрөх үү гэж
асуудаг. Энэ сүүлд нь янз бүрийн асуудал гаргаж ажил хүндрүүлэхээс урьдчилан
сэргийлж байгаа ажил. Манай байгууллага хүний өмнөөс өөр хүнтэй гэрээ хийдэггүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 дугаар тал/
*Хохирогч Н.Эын өгсөн:
“... Би 2016 оны 02 сарын 25-ны өдөр Н.А гэдэг эмэгтэйд зээлүүлэх зорилгоор 5600000/таван сая зургаан зуун мянга/ төгрөг, дараа өдөр буюу 02 сарын 26-ны өдөр манай эхнэр Ц Н.Ад 2000000 сая төгрөгийг тус тус өгсөн. Уг мөнгийг өдрийн 2 хувийн хүүтэй 3 хоног зээлэхээр тохирсон боловч одоог болтол өгөөгүй. Харин мөнгөний хүү гэж цагаан сарын өмнө 1500000 орчим төгрөгийг дансаар өгсөн. Яг хэдэн төгрөг өгснийг сайн санахгүй байна. Н.А ганцаараа ирдэг байсан. Харин миний хажууд эхнэр байсан. Уг мөнгийг авахдаа манай нөхрийн дансанд 7000000 төгрөг байгаа хугацаандаа өгөхгүй бол энэ мөнгийг данснаас аваад өгнө гэж хэлж байсан. Он сарыг нь хараагүй. Тухайн үед мөнгө өгсөн авсан гэж бичиж байсан. Одоо бол тэр бичиг байхгүй. Харин сүүлд нь гэрээ хийж баталгаажуулсан. Н.Аг би танихгүй, Тэр үед З гэдэг эмэгтэй танилцуулж байсан. Би гомдолтой байна. Зээлсэн мөнгөө хүүтэй нь авмаар байна. Би Н.А гэгчид 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр аман хэлцлээр тохирч 6600000 төгрөгийг өгсөн. Тэгээд 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Н.Агаас зээлсэн дээрх мөнгөнөөсөө 1000000 төгрөгийг авсан. Мөн А надаас 2016 оны 03 дугаар сарын эхээр 2000000 төгрөг нэмж зээлсэн, нийт түүнд 7600000 /долоон сая зургаан зуун мянга/ төгрөгийг зээлсэн. Анх эхлээд Н.Ад мөнгө зээлэхдээ өдрийн 1 хувийн хүүтэйгээр тохирсон. Н.А надаас 6600000 төгрөг авахдаа надад хандаж би хүний зээл хаана 3 хоногоос хэтрүүлэхгүйгээр өгнө гэсэн. Сүүл рүүгээ байрны урьдчилгаа хийсэн гэж хэлдэг болсон. Зээл авч байх үедээ нөхөр Ж.Сынхаа дансны хуулгыг үзүүлсэн. Тухайн дансанд 7000000 төгрөг байсан ба хэзээний хуулга байсан талаар нь санахгүй байна. Ж.Сыг шүүхийн шинжилгээний албанд ажилладаг учраас Н.Ад итгэсэн. Тэгээд сүүлдээ миний мөнгийг өгөхгүй болохоор түүнд зээлсэн 7600000 төгрөгөнд гэрээ байгуулсан. Гэрээг хуулбарлаж өгнө. Түүнээс хойш Н.А надтай угаасаа холбогдоогүй. Утсаа авдаггүй, утас нь холбогдохоо больсон. Би 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ад зээлсэн 6600000 төгрөгийн 2000000 төгрөгийг нь газрын гэрчилгээгээ барьцаалж ломбарднаас авч өгсөн. Үүнд сар бүрийн 180000 төгрөгийг ломбарданд өгч байсан. Харин 2016 оны 03 дугаар сарын эхээр зээлсэн 2000000 төгрөгийг хүнээс авч Н.Ад зээлдүүлсэн. Тэгээд сүүл рүүгээ мөнгөө өгөхгүй болохоор нь өөрийн автомашинаа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1800000 төгрөгийн барьцаанд тавьж хүнээс авсан 2 сая төгрөгөө өгсөн. Үүний хүү болох 108000 төгрөг байсан. Мөн газар барьцаанд тавьсан ломбардны хүү, автомашин барьцаалсан хүү зэргийг өгөхийн тулд автомашин дээрээ дахин 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 800000 төгрөг нэмж зээлсэн. Ингэснээр автомашины зээлийн хүү 156000 төгрөг болсон. Би автомашин барьцаанд тавьсан зээлийн гэрээнүүдийг хуулбарлаж өгнө. Ингээд би Н.Агаас 7600000 төгрөг дээр нэмж газрын гэрчилгээ тавьсан ломбардны 6 сарын хүү нь 1080000 төгрөг, автомашин барьцаалсан 3 сарын зээлийн хүү болох 420000 төгрөг нийт 9100000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ энэ нь долоон сарын байдлаар тооцсон мөнгө. Цаашид удах тусам ломбардны хүүнүүд нэмэгдэнэ. Би өмнөх мэдүүлгүүд дээрээ он сараа андуурсан байна лээ, сүүлд нь зээлийн гэрээ болон бусад баримтаа харж мэдсэн. Үүнийг манай эхнэр ч мэдэж байгаа. Тухайн үед манай эхнэр Т.Ц төрөөд надтай хамт байгаагүй. Одоогийн мэдүүлгүүд дээрх он сар нь зөв. Би бэлэн мөнгө хэлбэрээр мөнгөө зээлсэн, үүнийг манай эхнэр л мэднэ өөр хэн нэгэн мэдэхгүй. Ямар ч харилцаа холбоо байхгүй. Н.А нь надад болон манай эхнэрт маш их итгэл төрүүлсэн. Тийм учраас л хамаг мөнгөө зээлсэн. Н.А ийм байдлаар хүний итгэл эвдэж хууран мэхлэх замаар маш олон хүнээс мөнгө залилж авсан болохыг сүүлд нь мэдсэн. Үүнд түүний нөхөр Ж.Сынх нь оролцоо байгаа. Үүнийг Ж.С мэдэх л ёстой. Угаасаа Ж.Сын дансны хуулгыг Саас өөр хүн авах боломжгүй. Тэгээд Н.Ад шилжүүлсэн байж таарна. Би гомдолтой байна. Би олон сарын туршид өр зээлтэй, сэтгэл санааны хувьд хүнд байлаа, надад маш их хэцүү байна. би 9100000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  85-88 дугаар тал/
*Хохирогч Н.Эын дахин өгсөн:
“...Би тухайн хуулганы он сарыг хараагүй. Ямар ч байсан Ж.Сын Хаан банкны дансны хуулгыг үзүүлсэн. Уг дансанд долоон сая төгрөг байсан. Би маш их гомдолтой байна. Би Н.Агаас нийт 9100000 төгрөгийг нэхэмжилнэ. Цаг хугацаа явах тусам хүү нь өсөх ба дээр нь нэмж нэхэмжилнэ. Мөнгө өгөөгүй байж гадуур өгсөн мэтээр ярьж байгаа нь хүн чанарын хувьд муухай юм. Би эхлээд 6600000 төгрөг зээлсэн ба Н.Агаас 1500000 төгрөгийг авсан үүнээс 1000000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс хассан, 500000 төгрөгийг нь мөнгөний хүүнд авсан. Банкны мөнгө төлүүлэх гэж 475000 төгрөгийг мөн хүүнд бодож хийлгэсэн. Мөн зээлүүлсэн мөнгөний хүүнд 330000, 150000, 270000, 800000 төгрөгийг тус тус авч байсан. Харин сүүлд нь нэмж 2000000 төгрөг нэмж зээлж өгсөн ба нийт 7600000 төгрөгийг зээлсэн. Үүний хүү бодогдоод яваад байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  186 дугаар тал/

*Гэрч Б.Мийн өгсөн:
            “...Э нь сард цалингийн зээлийн эргэн төлөлтөд 480000 төгрөгийг тушаадаг.
Өөрөө л хийдэг байсан. Харин нэг удаа буюу 2016 оны 03 дугаар сарын төлөлтийг
хүнээр хийлгэсэн. Би тухайн хүнийг нь танихгүй. Тухайн үед Эод мөнгө өгөх ёстой
юм. Зээлийг нь төлөх гэсэн юм гээд надтай утсаар яриад 475000 төгрөгийг зээлд нь өгсөн.
Би тухайн хүний нэрийг нь ч мэдэхгүй. Надтай утсаар яриад л өгсөн. Би яг нарийн сайн
мэдэхгүй байна. Цалингийн зээлийг Э нь сар бүрийн 25-ны өдөр төлдөг ба тухайн сард
зээлийн төлөх хугацаа хэтэрсэн байсан. Шүүж үзэхэд 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр
гүйлгээ хаасан байхад надад мөнгө өгсөн. Тэгээд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зээл
нь төлөгдсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41 дүгээр тал/
*Гэрч Ч.Цын өгсөн:
            “...Би 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Ц гэгчид 29 тоот барьцаат зээлийн гэрээгээр 1600000 төгрөг зээлсэн, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 400000 төгрөг нэмж аваад нийт 2 сая төгрөгийг авсан. Надад гурван ширхэг газрын гэрчилгээ тавьсан. Сард зээлсэн хүү болох 180000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүгээ төлж сунгадаг байсан. Үүнээс хойш угаасаа хүү төлөөгүй. Олон удаа шаардсан. Одоо надад хүүгийн 600000 төгрөг, зээлж авсан 2000000 төгрөгийг нийт 2600000 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлөх ёстой. Хүүгийн мөнгийг 3 сар төлөөгүй, өнөөдөр 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр учраас 10 хоногийн хүү 60000 төгрөгийг нэмж бодож хүүд 600000 төгрөг гэж байгаа юм. Э Ц нар цуг ирж авсан. Зээлийн гэрээг бол Ц надтай байгуулсан. Би Э Ц нараас нийт 2600000 төгрөгөө нэхэмжилж байна. Удаан хугацаагаар зээлийн хүүгээ төлөхгүй байгаа учраас Цд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-91 дүгээр  тал/
*Гэрч Т.Згийн өгсөн:
            “...Н.А нь надаас 2015 оны 10 дугаар сард нөхөр Ж.Сынхаа автомашиныг барьцаалж хүний зээл хаана гэж 2500000 төгрөгийг зээлж авсан. Тэгээд 3 хонуулаад өгнө гэж  авсан боловч өгөөгүй байж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр миний дансруу дээрх данснаас шилжүүлж буцааж өгч байсан. Тухайн үед надаас мөнгө зээлэхдээ өдрийн нэг хувь гэж зээлсэн. Гэхдээ хүүгийн мөнгө өгөөгүй. Надад Н.А хэлэхдээ манай нөхөр цагдаа, би өөрөө цагдаад ажилладаг одоохондоо хүүхдээ хараад гэртээ суудаг гэж байсан. Надаас мөнгө зээлэхээсээ өмнө гоо сайхны бараа авдаг байсан. Тэгээд таньдаг болсон. Нэг хэсэг найз нөхдийн харьцаатай л байсан, их л тансаг хэрэглээтэй байдаг. Намайг гэртээ урьж байсан. Манай ажил дээр нөхөр Ж.Стайгаа ирж байсан. Мөн 2015 оны 12 дугаар сарын орчим 2016 оны 01 дүгээр сард билүү яг он сарыг санахгүй байна Ц гэгч хуучны танил эмэгтэй маань өөрийн нөхөр болох Э гэх залуугийн хамтаар надтай ирж уулзаад надад хандаж нөхөр бид хоёр мөнгөтэй байгаа, хүнд мөнгө зээлүүлнэ, зээл хаана найдвартай хүн байвал бид хоёр руу явуулж байгаарай гэж байсан. Гэтэл нэг өдөр Н.А надад байрны 8 хувийн зээл яриад нөхөр Ж.Сынхаа дансанд байгаа мөнгийг дансных хуулгыг авч ирж үзүүлээд надад мөнгө зээлээч гэхээр нь би түүнд хандаж би амжихгүй, мөнгө зээлэхгүй. Ц гэх эмэгтэй хүнд мөнгө зээлүүлнэ гэж байсан, мөнгөтэй байж магадгүй, чи өөрөө уулз гээд Цийг нийгмийн даатгалд ажилладаг гэдгийг нь зааж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  92-93 дугаар тал/
*Гэрч Т.Цийн өгсөн:
            “...Манай нөхөр Э Н.А гэгчид 2016 оны 01 дүгээр сарын 26-ны 6600000 /зургаан сая зургаан мянга/ төгрөгийг аман хэлцлээр тохирч зээлсэн. 2016 оны 02 дугаар сарын 1000000 /нэг сая/ төгрөгийг Н.Агаас цагаан сарын баяр тэмдэглэх гэж авсан. Үүнээс Н.А Эоос 2016 оны 03 дугаар сарын эхээр 2000000 /хоёр сая/ төгрөгийг нэмж зээлсэн. Н.А нь Э бид хоёроос мөнгө зээлж авахдаа дараах байдлаар хэлдэг байсан ба манайх байрны урьдчилгаа хийх хэрэгтэй байна, байрны урьдчилгаанд мөнгө дутаад би хүний зээл хааж өгөх гэж байгаа гэж хэлдэг байсан. Эхлээд Э бид хоёроос мөнгө зээлэхдээ өөрийн нөхөр болох Ж.Сын дансны хуулгыг авч ирж үзүүлсэн. Ж.Сын дансанд 7000000 төгрөг байсан. тухайн хуулгыг хэзээний хуулга байсан талаар нь санахгүй байна. Э бид хоёр тухайн хуулгыг үзээд итгэсэн. Мөн манай нөхөр цагдаад ажилладаг гэхээр маш их итгэл төрсөн. Дээрх зээлсэн мөнгөө Ж.Сын дансанд 7000000 төгрөгийг чөлөөлөгдсөний дараа өгнө гэж хэлдэг байсан. 2016 оны 03 дугаар сарын эхээр зээлсэн 2000000 хоёр сая төгрөгийг хүнээс зээлж авч өгсөн. Харин эхлээд зээлсэн 6600000 төгрөгийн 4600000 төгрөг нь манай нөхөр бид хоёрт байсан мөнгө, харин 2000000 төгрөгийг ломбарданд газрын гэрчилгээнүүдээ барьцаалж ломбарднаас авч өгсөн. Эхлээд зээлсэн 6600000 төгрөгөөс 1000000 төгрөгийг нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр буцааж авсан. Ингээд Н.Ад нийт 7600000 төгрөгийг зээлсэн. Дээрх мөнгөө бэлэн мөнгө хэлбэрээр өгч байсан, бид хоёр мөнгөө авч чадахаа болиод 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулсан. Мөн газраа барьцаалж зээл авсан ломбардны сарын хүү нь 180000 төгрөг ба одоо нийт 6 сар болж байгаа. 2016 оны 03 дугаар сарын эхээр хүнээс авч Н.Ад зээлсэн 2000000 төгрөгийг буцаан өгөхын тулд манай нөхөр Э өөрийн эзэмшилд байдаг автомашинаа ломбарданд 1800000 төгрөгийн барьцаанд тавьсан. Автомашинаа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр барьцаалсан ба 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр автомашинаа барьцаалсан зээл дээрээ нэмж дахин 800000 төгрөгийг авч газар барьцаалсан ломбардны хүү, автомашин барьцаалсан ломбардны хүүг төлөхийн тулд авсан. Автомашины сарын хүү нь эхлээд 108000 төгрөг байсан ба сүүлд нь 800000 төгрөгийн хүү нэмэгдэж сард 156000 төгрөгийн хүү төлдөг болсон. Н.А нь Э бид хоёроос мөнгө залилж авсан. Зээлж авчхаад төлж чадахгүй гэдгээ мэдсээр байж мөнгө авсан учир залилан гэж үзэж байна. Энэ үйлдэлд түүний нөхөр болох Ж.С нь оролцоотой байгаа. Бид хоёр руу өөрөө утсаар ярьсан. Манай нөхөр Э бид хоёр өөрийн амьдарч байсан байраа зараад хүмүүсийн зээлийг хаах талаар ганц нэг хүмүүст ярьж байсан. Үүнийг сонсоод бид хоёр руу ярьсан байх. Өөр ямар нэгэн харилцаа холбоогүй. Үүнийг манай нөхөр Э хэлнэ. Энэ асуудалд хохирогчоор оролцож багаа. Би Н.Ад маш их гомдолтой байна. Би сэтгэл санааны маш их хохиролтой байна. Миний хөхөнд сүү орохгүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн  94-96 дугаар тал/
*Хохирогч Н.Нийн өгсөн:
            “...Би 2016 оны 05-р сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Лицей сургууль төгсөөд Хууль сахиулахын их сургуульд элсэн суралцахаар болсон. Уг сургуулийн хуваарь манай аймагт ирээгүй учир би тэр сургуульдаа элсэн орж чадаагүй байсан. Гэтэл манай хамаатны хүн болох Н.А гэдэг эгч намайг уг сургуульд оруулж өгье хандивын анги байдаг гэж надад хэлээд надаас 2016 оны 05-р сарын 17-ны өдөр 1,5 сая төгрөг бэлнээр аваад дараа нь 2016 оны 09-р сарын эхээр 5020797572 тоот дансаар 600,000 мянган төгрөгийг аваад түүний дараа 1-2 хоногийн дараа сургуулийн формын мөнгө гээд 158.250 мянган төгрөгийг 5154090946 дугаарын дансаар шилжүүлж авсан. Би ХСИСургуульд очоод сурахад энэ сургуульд хандивын анги байдаггүй чи хүнд залилуулсан байна гэж хэлсэн. Тэгээд Н.Агийн гар утас руу залгахад холбогдохгүй байсан учир би өөрийн биеэр аймгийн төвд ирээд Н.А эгчтэй уулзаад мөнгөө авъя та яагаад худлаа яриад намайг хуурч мэхлээд алаг болов гэхэд би хүнтэй ярьсан байсан тэр хүн маань намайг давхар хуураад оруулж өгч чадахааргүй боллоо гэж надад хэлсэн. Би одоо мөнгөө авъя гэхэд эгч нь олж өгье гэж хэлээд алга болсон. Утсаар ярихаар худлаа яриад сүүлдээ бүр утсаа авахгүй болсон. Би гурван удаа мөнгө өгсөн. Эхний удаад бэлэн 1.500.000 төгрөг өгсөн Дараа нь 600,000 мянган төгрөг, түүний дараа 158.250 төгрөг тус бүр өгсөн. Эдгээр мөнгийг надад хэлэхдээ хандивын ангид 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр ордог гэж хэлээд авсан. Тэгээд тэр сургуульд хандивын анги байдаггүй гэдгийг би өөрийн биеэр очиж мэдсэн. Би ХСИСургуулийн сургалтын албаны хүн Ургамал гэж хүн байна гэж манай эгч рүү удаа дараа ярьдаг байсан. Танай хүүхэд чинь манай сургуульд орох хүсэл сонирхолтой хүүхэд байна 1,500,000 сая төгрөг сургуулийн дансанд ороод ирсэн байна хүүхдэдээ бичиг баримттай нь явуул үлдсэн 1,500,000 төгрөгийг хэзээ хийх юм бэ гээд яриад байдаг байсан. Би сургууль дээр нь бичиг баримттайгаа очиход тийм хандивын анги байхгүй чи хүнд залилуулсан байна гэсэн. Тэгээд Н.А эгчийг намайг залиллаа гэж мэдсэн. Би найз Рэнцэнхорлоогийн хамт очиж өгсөн. Би ээжээсээ авч өгсөн, сүүлд нь манай ээж Хаан банкнаас цалингийн зээл авч өгсөн. Би маш их гомдолтой байна. Учир нь намайг хуурч сургуульд оруулж өгнө гэж мөнгө аваад одоог хүртэл худал үнэн нь мэдэгдэхгүй юм яриад өгөхгүй байна. Тийм учраас мөнгөө хурдан түргэн гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 245 дугаар тал/
*Гэрч Э.Нын өгсөн:
            “...Манай өөрийн ээж 2016 оны 05-р сарын 14-ны өдөр нас бараад байж байтал Н.А манай охин Нээс эгч нь хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө 1,5 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би охиноосоо юун сургууль вэ гэтэл цагдаагийн сургуулийн хандивын ангид оруулж өгье гэж байна лээ гээд манай охин хэлсэн. Тэгэхээр нь охиндоо банкинд байсан 1,5 сая төгрөгөө аваад өгсөн. Манай охиныг Улаанбаатар хотод 2016 оны 08-р сарын сүүлээр манай охиныг Н.А дуудуулсан байсан. Тэр үед нь манай нөхөр бид хоёр хот орсон байсан бөгөөд хууль сахиулахын их сургуулийн гадаа би 2-3 удаа очиж сурахад манай охины нэр байхгүй байсан. Түүнээс хоногийн дараа Н.А манай охинд хувцасны мөнгө 158,000 төгрөг тушаа гээд нэхсэн болохоор нь бэлэн мөнгөөр нь охиндоо өгсөн. Мөн 2016 оны 09-р сард би банкнаас 1,5 сая төгрөг зээлээд тэр мөнгөө охиныхоо данс руу явуулсан. Тэр данснаасаа 600,000 мянган төгрөг Н.Ад өгсөн байсан. Ингээд сүүлдээ сургууль нь худлаа болоод мөнгөө авч чадахгүй цагдаагийн байгууллагад хандсан. Би 2016 оны 10-р сард аймгийн төвд ирж уулзахад чиний хэдэн халтар төгрөгийг өгнө ш дээ юун сүртэй юм бэ гээд мессеж бичсэн байсан. Надад удахгүй мөнгийг нь өгнө хүүхдээ үлдээчих гэхэд мөнгөө өгч чадахгүй бас долоо хонуулсан байсан. Хэн гэдгийг нь би мэдэхгүй байна. Бид нарыг тэдэн цагт ир эдэн цагт ир гээд олон дахин явуулдаг байсан. Манай охин мэдэж байгаа байх. Би мөнгө өгөхдөө Н.Агаас чи миний охиныг сургуульгүй болговоо гэж олон удаа хэлэхэд юу гэж тийм юм байх юм Нараа эгчээ надад итгэж бай гэхээр нь би этгээд охиндоо мөнгөө өгөөд явуулсан. Одоо Н.Агаас 2,250,000 мянган төгрөг авах ёстой. Арай муухай зан гаргах юм даа. Надад нэмж ярихад Н.Агийн ээжид утсаар хэлэхэд харин тэгсэн байна үүнийг янзлаад зохицуулаад өгнөө гэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 247 дугаар тал/
* Гэрч Б.Эийн өгсөн:
           “...5154090946 тоот данс миний данс мөн. Гэхдээ манай найз Н.А надаас Хаан банкны данс байна уу? би хүнээс авлагатай, тэр хүн мөнгө шилжүүлье гэсэн Хаан банкны картаа өгчих гээд Н.А авсан юм. Энэ мөнгийг би аваагүй. Н.А миний картаар дамжуулж авсан. Миний дансанд формын мөнгө гэсэн 158250 төгрөг Нэ гэж мессэж ирж байсан. Тэгээд удалгүй Н.А миний картаар тэр мөнгийг авсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 68 дугаар тал/

           *Гэрч Д.Гийн өгсөн:
 
            “...Анх 2016 оны 09 дүгээр сарын 07-10-ны хооронд байх над руу 99759243 дугаарын утаснаас залгаад ХСИС-н сургалтын албанаас ярьж байна танай дүү Нэ манай сургуулийн хандивын ангид суралцахаар өргөдөл гаргасан юм. Танай дүү Нэ 1.500.000 төгрөгийг манай сургуулийн дансанд хийчихсэн байна. Үлдсэн мөнгийг нь хэдэн төгрөг авах талаар манай сургуулийн захиргаа одоо хурлаар шийдэх гээд хуралдаж байна. Танай дүү сургуульд орно, орохгүй өгсөн мөнгөө буцааж авъя гээд байна. Та нар дүүгээ оруулах эсэхээ хэл гэж над руу ярьсан. Тэгээд маргааш нь залгаад танай дүү нэн ядуу амьдралтай тул хандивын мөнгийг доошлууллаа, та дуудсан цагт хүүхдээ дагуулаад хүрээд ирээрэй гэсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 70 дугаар тал/

              * Хохирогч В.Цийн өгсөн:
              “...Би Н.А гэдэг хүнийг байр зарна гэхээр нь уулзаж Эрдэнэбулган сумын 1-р багт байх 39 дүгээр  байрны 307 тоот байрыг орж үзээд авахаар болж байрны урьдчилгаа мөнгө гэж 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг Н.Агийн Төрийн банкинд байх дансанд 2016 оны 03-р сарын 11-ний өдөр бэлнээр хийсэн. Түүнээс хойш байраа авахаар худалдан авах гэрээ хийх гэсэн боловч эгч хотоос ирнэ, маргааш ирнэ гэх зэргээр худлаа хэлж хойшлуулсаар байсан. Сүүлд нь сонсоход өөрийн нэр дээр нь байр байхгүй хүний байрыг худлаа хэлж надаас мөнгө авсан байсан. Тэр байрыг С гэх хүнд давхар зарсан байсан. Би Н.Аг танихгүй. Байр зарна гэсэн сургаар уулзаж уг мөнгийг өгсөн юм. Би анх мөнгөө өгөхдөө гэрээ хийж иргэний үнэмлэхийг канондож гарын үсэг зуруулж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Н.Атай харилцан тохирч мөнгөө авахаар болсон. Миний мөнгийг Н.А 2016 оны 07-р сарын 11-ны өдөр өгч дуусгахаар тохирсон юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 22 дугаар тал/

*Хохирогч В.Цийн дахин  өгсөн: 
“...Би 2016 оны 03 сарын 10-нд манай эгч Т над руу утсаар яриад энд байр зарна гэсэн хүн байна. Би уулзчих гэхээр нь 14 цагийн үед байр зарна гэсэн хүний утсаар яриад 39-р байранд ирж уулзахад надад 307 тоот байрыг дотор нь орж үзүүлсэн. Тэгээд байрыг нь авахаар тохироод маргааш нь буюу 2016 оны 03 сарын 11-ний өдөр Төрийн банкнаас урьдчилгаа болгож 2700000 төгрөгийг байр зарна гэж байсан Н.А гэдэг хүний дансанд шилжүүлсэн. Н.А нь надад ярихдаа энэ байрыг манай эгч бид хоёр хамтран эзэмшдэг. Тэгээд зарах гэж байгаа гэхээр нь би итгээд урьдчилгаа мөнгийг нь өгсөн. Би Н.Атай дахин уулзалдаагүй. Намайг утсаар ярихаар манай эгч хотоос ирнэ. Тэгэхээр нь худалдан авах гэрээгээ хийнэ гэж хэлсээр өдий хүрсэн. Дараа н би 39-р байрны 307 тоот хэний байр болохыг судалтал хотод байдаг Э гэдэг хүний байр байсан. Н.А гэдэг хүнийг асуухад төрөл садангийн холбоо байхгүй, таньдаг, миний байрыг зарж өгнө гэж ярьж байсан гэж хэлсэн...” гэх тайлбар /2-р хх-ийн 20 дугаар тал/ 

* Гэрч Б.Сгийн өгсөн:
              “...2016 оны 01-р сарын 20-ны үеэр утсаар залгаад “Би Н.А байна. Танаас мөнгө зээлэх гэсэн юм. Та байрны 30% байршуулаад өгөөч. Би 14 хоног байршуулаад буцааж өгье. Манай нөхөр цагдаагийн байгууллагад ажилладаг, би танд худлаа ярихгүй гэж утсаар ярьсан. Түүнээс хойш 02-р сарын 03-ны өдөр биеэрээ ирж уулзаад дансанд байршуулсан мөнгийг банк битүүмжилдэг учраас та санаа зоволтгүй гэж гуйсан юм. Дараа нь 02-р сарын 05-ны өдөр манай ажил дээр уйлаад ирсэн. Манай нөхөр намайг загнаад байна. Байрны ипотекийн зээл буцах гээд байна. Би танд худлаа ярихгүй гээд уйлаад гуйгаад байхаар нь би итгээд 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг Төрийн банкинд байдаг Ж.Сын дансанд бэлнээр хийсэн юм. Тэрнээс хойш 02-р сарын 08-ны өдөр дахин 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг Ж.Сын дансанд хийсэн. Сүүлийн мөнгөө авахдаа би эгчийнхээ хамт байр эзэмшдэг юм. Энэ байрны ордер нь байна гэж нэг байрны ордер үзүүлээд би нотариатаар батлуулаад танд өгье гээд аваад явсан. Орой утсаар яриад битүүний өдөр болохоор ордероо нотариатаар батлуулж чадсангүй. Цагаан сарын дараа батлуулж өгье гээд алга болсон. Надад үзүүлсэн ордер нь Н.А, Т гэдэг хүний нэр дээр байсан. Яг аль байр гэдгийг нь хараагүй. Нэрийг нь хальт хараад өнгөрсөн. Би тэр байрыг анх мэдээгүй байсан юм. Гэтэл над дээр нэг залуу ирээд би Н.Ад байр авна гээд 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг өгсөн. Гэтэл энэ байрыг та бас авах гэж байгаа гэж сураг сонслоо гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд эгч нь 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг өгсөн болохоор би авъя гэсэн. Н.Ад би энэ байрыг чинь авъя гэтэл хотоос Тунгаа эгч ирнэ гэж байсан. Дараа нь байрны жинхэнэ эзэн Э гэдэг хүн хотоос ирээд худалдан авах гэрээ хийсэн боловч Н.Агаас мөнгөө авч чадаагүй болохоор би байраа авч чадаагүй гэрээгээ цуцалсан. Би тухайн үед гэрээ байгуулаагүй. Би тэр хүнд итгээд өгсөн юм. Би Н.Аг эвлэрүүлэн зуучлахад өгөөд 5-р сарын 08-нд тал мөнгийг нь 06-р сарын 08-нд үлдсэн мөнгийг төлөхөөр тохирсон юм. Энэ хугацаанд өгөхгүй бол цагдаагийн байгууллагад хандана...” гэх мэдүүлэг /2хх-ийн 23 дугаар тал/
* Гэрч Н.Эгийн өгсөн:
“... Би М гэгчид барилгын арматурын төмөр зөрсөн ба үүнийхээ оронд тус аймгийн Эрдэнэбулган суманд баригдсан 39 дүгээр байрны 307 тоот байрыг авсан. Тэгээд би өөрийн байраа нутгийн 1 хүнд худалдсан юм. Харин Н.А гэгч над руу холбогдоод манай байрыг авна хэмээн маш олон хоног хүлээлгэсэн. А надтай хүнээр дамжуулж холбогдсон юм. Н.А надтай ярихаараа би таны байрыг худалдаж авна, мөнгө бүтэж байгаа та хүлээж байгаарай л гэдэг байсан. Би сүүл рүүгээ түүнд итгэхээ байгаад өөр хүнд зарсан юм. Н.А над руу заримдаа ярихаараа байрны ордероо миний нэр дээр шилжүүлчих гэдэг байсан. Би уг нь Н.Ад байр авах хүн байвал мэдэж байгаарай, би байраа зарна гэж хэлж байсан. Н.А би таны байрыг авна, та зарахгүй хүлээж байгаарай гэж хэлдэг байсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 66 дугаар тал/

*Хохирогч Б.Сийн өгсөн:
“...Би Н овогтой Н.Ад 3.900.000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөг залилуулаад цагдаад гомдол гаргаж байна.Би 2016 оны 11-р сарын 25-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 7 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа Н овогтой А гэдэг эмэгтэйтэй нэг өрөөнд хэвтэж байхдаа танилцсан. Н.А намайг эмнэлгээс гарсны дараа 2016 оны 12-р сарын 05-ны өдөр утсаар яриад 200.000 мянган төгрөг дүү рүүгээ шилжүүлэх гэсэн юм гээд зээлж авсан. Дараа нь 2016 оны 12-р сарын 08-ны өдөр Н.А нь мөнгийг чинь өгье уулзмаар байна гээд утсаар над руу ярихаар нь очиход Цахиурт төвд уулзсан мөнгөө өгөөгүй худлаа ярьсан байсан. Төрийн банкны эдийн засагч бид 2 хүний зээлийг хамтарч гайгүй найдвартай зээл байвал тэр надад хэлээд зээл гаргаад хүүг нь хувааж авдаг ёстой найдвартай гэж надад хэлж итгүүлээд хуурамч гэрээ хийгээд 3.900.000 мянган төгрөг 4 хувийн хүүтэй 4 хоногийн хугацаатай зээлж аваад одоо болтол өгөөгүй. Чиний мөнгийг өгнө гэж удаа дараа хуурч мэхлээд одоохон өглөө эдийн засагчтайгаа уулзаж байна маргааш өгье гэх мэтээр худлаа яриад байна. Н.А нь 2016 оны 12-р сарын 08-ны өдөр мөнгө авдаг өдрөө хүүг нь өгч байна гээд 312.000 төгрөг миний данс руу хийж өгсөн. Н.Ад мөнгө зээлүүлснийг манай нөхөр Н, хадам аав мэднэ. Манайх малаа зараад мөнгөтэй байсан юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхдаа Н.Атай танилцсан, намайг эмнэлэгт хэвтэхэд Н.А нь 2 хонож байсан надтай 5 хоног хамт байсан. Би гомдолтой байна сэтгэл санаа санхүүгийн асуудлаар маш их хохирлоо 3.900.000 мянган төгрөгийг Н.Агаас гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 132-133 дугаар тал/

*Хохирогч Б.Сийн дахин өгсөн:
“...Намайг эмнэлгээс гарсны дараа буюу 2016 оны 12 дугаар сарын 05-ны орой Н.А над руу утсаар холбогдоод надад хандаж чи 200.000 төгрөг өгчих, би дүү рүүгээ шилжүүлэх гэсэн юм гэсэн. Би ч тэг ирээд ав л гэсэн. Н.А манай гэрийн гадаа ганцаараа явган ирээд бэлнээр 200.000 төгрөгийг аваад явсан ба үүнийгээ удахгүй, маргааш нөгөөдрөөс буцаагаад өгнө гэж хэлсэн. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр над руу Н.А утсаар дахин холбогдоод 200.000 төгрөгийг чинь өгье хоёулаа уулзъя гэж хэлсэн юм. Би үүнийх нь дагуу Н.Атай Цахиур төв дээр ирж уулзсан ба надад хандаж би Төрийн банкны эдийн засагчтай хамтарч хүний зээл хаадаг. Хүүг нь хувааж авдаг, чи дахиад мөнгө зээлүүлээч, би хүний зээл хаах гэсэн юм. Тухайн хүн нь өнөөдөр зээлээ хаачихаад 4 хоногийн дараа банкнаас дахин зээл авахад нь би тэр мөнгөнөөс чиний мөнгийг гаргаж өгнө. Бүр болохгүй бол хоёр хүний зээлийг хаачихсан байгаа ба тухайн хоёр хүнийг банкнаас зээл авахаар нь мөнгөө аваад чиний мөнгийг өгнө гэсэн. Тэгээд надаас 4 хоногийн хугацаатай, 4 хувийн хүү бодож 3.900.000 төгрөгийг би түүний Төрийн банкны 180000335645 тоот дансанд 950.000 төгрөгөөр 4 удаа, 100.000 төгрөгөөр нэг удаа нийт 5 удаагийн шилжүүлгээр хийсэн. Гэхдээ нэг өдөр нэг цаг хугацаанд болсон. Ингээд би нийт Н.Ад 4.1 сая төгрөгийг өгсөн ба Н.А надад 2016 оны 12 дугаар сарын 08-ны орой 312.000 төгрөгийг зээлсэн мөнгөний хүү гэж өгсөн. Би Н.Ад нийт 4.1 сая төгрөгийг залилуулсан учраас маш их гомдолтой байна. Одоо би түүнээс хүү нэхэхгүйгээр 3.900.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тэгээд л угаасаа мөнгө төгрөг өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 134-135 дугаар тал/
* Гэрч Э.Нгийн өгсөн:    
“...Манай эхнэр Сэ нь 2016 оны 11-р сарын 25-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 7 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа Н овогтой А гэдэг эмэгтэйтэй нэг өрөөнд хэвтэж байхдаа танилцсан байсан. Эхнэр эмнэлгээс гарсны маргааш нь 2016 оны 12-р сарын 03-ны өдөр хөдөө яваад 2016 оны 12 сарын 10-нд ирэхэд эхнэр Сэ нь Н.А намайг эмнэлгээс гарсны дараа 2016 оны 12-р сарын 05-ны өдөр 200.000 мянган төгрөг дүүдээ шилжүүлэх гэсэн юм удахгүй өгнө гээд зээлж авсан. Дараа нь 2016 оны 12-р сарын 08-ны өдөр Н.А нь мөнгийг чинь өгье уулзмаар байна гээд утсаар ярихаар нь эхнэр Сэ Цахиурт төвд уулзаад Төрийн банкны эдийн засагч бид 2 хүний зээлийг хамтарч гайгүй найдвартай зээл байвал тэр надад хэлээд зээл гаргаад хүүг нь хувааж авдаг ёстой найдвартай гэж худал хэлээд дансанд байсан 3.900.000 мянган төгрөгийг 4 хувийн хүүтэй, 4 хоногийн хугацаатай зээлж авсан талаар ярьсан. Хуурамч зээлийн гэрээ хийгээд авсан байсан. Дансанд бэлэн мөнгө байсан манайх мал зараад байсан бүх мөнгийг Н.А залилж авсан юм. Бид сэтгэл санаа санхүүгийн асуудлаар их хохирлоо 3.900.000 төгрөгөө Н.Агаас гаргуулж авмаар байна хүүг нь авахгүй үндсэн мөнгөө авахад л болно. Мөнгөний хүүг өгч байгаа гээд 312.000 төгрөг өгсөн байсан, өмнө нь 200.000 төгрөг авсан байсан өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 139-140 дүгээр тал/
* Гэрч Д.Эгийн өгсөн:
           “...Манай бэр Сэ нь 2016 оны 11-р сарын сүүлчээр Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 7 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хүү Н хоол цай зөөгөөд хэд хоногийн дараа эмнэлгээс эхнэр гарсан гээд Н хөдөө гэртээ харьсан. Хэд хоногийн дараа би аймгийн төв рүү орж ирэхэд манай бэр Сэ нь би эмнэлэгт хэвтэж байхдаа Н.А гэдэг эмэгтэйтэй танилцсан. Тэр эмэгтэй намайг хуурч мэхлээд 3.900.000 мянган төгрөг 4 хоногийн хугацаатай зээлж аваад өгөхгүй залилсан гэж надад ярихад би өгөлгүй яахав эмэгтэй хүн ингэж муухай залилахгүй байх гэж тухайн үед ярьж байсан. Одоо болтол мөнгийг нь өгнө гэсээр байгаад хэд хончихлоо. Үнэн учрыг олоод шалгаж өгөхийг хүсэж байна өөр санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 141-142 дугаар тал/
* Хохирогч Д.Жгийн өгсөн:
“... 2013 оны 11-р сарын 06-ны өдөр би Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад 2013 оны 12-р сарын 01-нд гэртээ ирсэн. Хот явахад манай гэрт бага хүү Ж.С түүний эхнэр Н.А нар гэр харж үлдсэн юм. 2013 оны 12-р сарын 03-ны өдөр манай хүргэн Э, охин Н нар Улаанбаатар хотоос ирж манайд байж байгаад гэртээ харьсан чинь гэрт нь хулгайч орж эд зүйлийг нь авсан байсан. Тэгээд 2013 оны 12-р сарын 26-ны өдөр манай эхнэр Хэнтий аймаг явахаар болж өөрийнхөө эдэлж хэрэглэдэг ээмэг, бөгжөө авдар дотроос авах гэтэл алга болсон байсан. Тэгээд бусад эд зүйлүүдээ үзэхэд авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга, номин шигтгээтэй мөнгөн бөгж, мөнгөн ээмэг /хосоороо/, бор шаргал өнгийн дэвсгэртэй ланзан хээтэй торго 5 метр, хөх цэнхэр өнгийн 3.5 метр даавуу, хар ногоон өнгийн цэцгэн хээтэй 4 метр торго, хар өнгийн урт сортой эрэгтэй хүний андатар малгай, саарал өнгийн эрэгтэй хүний драпан пальто /ОХУ-д үйлдвэрлэсэн/ зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Сэжиглэж байгаа хүн гэвэл манай Сын эхнэр болох Н овогтой Аг сэжиглэж байна. Учир нь гэвэл манай хүргэн Эы гэрээс эд зүйл алдагдсан байсан, мөн манайхаас эд зүйл алдагдсан эдгээр эд зүйлүүдийг гаднаас биш дотроосоо хулгайлагдсан гэх үндэслэл байгаа тул бэр болох Н.Аг сэжиглэж байгаа юм. Мөн Н.А нь Эы гэрээс хулгай хийсэн хэрэгт шалгагдаж байгаа ийм үндэслэлээр сэжиглэж байна. Мөнгөн аяган дээр “Хань, үр хүүхдүүдээс нь алдарт эх Л.Рд дурсгав 2011.06.01” гэсэн бичигтэй байгаа. Манай эхнэрийг алдарт эх болоход нь бид нар өгсөн юм. Энэ мөнгөн аягыг Улаанбаатар хотоос Мөнгөн завъяагаас худалдан авч байсан юм. Аяганы дотор ёроолд ”Мөнгөн завьяа” гэсэн шошго байгаа, ээмэг бөгжний сорьцийг нь мэдэхгүй байна. Би өргөдөл дээрээ үнийн жагсаалтыг нь гаргасан байгаа. Мөн 2012 оны 02-р сард бага хүү Ж.Ст Ниссан тида маркийн авто машин 12 сая төгрөгөөр худалдан авч өгсөн юм. Гэтэл 2012 оны 05-р сард тэр машиныг хашаанд байхад нь Н.А хулгай хийж авч унан Улаанбаатар хот руу явж байгаад замдаа онхолдож машиныг эвдэж 2 сая төгрөг өгсөн. Түүнээс хойш өөр мөнгө төгрөг өгөөгүй машин засварлаж хохирол барагдуулаагүй байгаа. Энэ машиныг нь Сын хүргэн ах Эы нэр дээр авч өгч байсан юм. Одоо үлдсэн 10 сая төгрөг дээр нь алдагдсан эд зүйлийнхээ үнийг нэмж нэхэмжилж байна. Би гомдолтой байна бага хүүгийнхээ эхнэр гэж бодон хайрлаж явж байхад Н.А гэх хүн сэтгэл санааны болон эд материалын их хохирол учруулсан байна. Үнэхээр их гомдолтой байна. Н.Аг хулгай хийнэ гэж бодож байгаагүй юм, би алдагдсан эд зүйлийнхээ хохирлыг бүрэн барагдуулж авмаар байна. Манай эхнэр Хэнтий аймгийн Бор өндөр суманд том хүүгийндээ хүүхдүүдийг нь харахаар явсан байгаа. Гэртээ ирээд эд зүйлээ бүртгэж үзнэ тэгээд өөр эд зүйл алга болсон байвал тухайн үед нь мэдэгдэх болно...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 203-204 дүгээр тал/
* Хохирогч Д.Жгийн дахин өгсөн:
“... Би хүү Ж.Стаа 12 сая төгрөгөөр авч өгсөн ниссан тида маркийн машиныхаа эвдрэлийг бага хүү Ж.Сыгаа төлөөлөн нэхэмжилж байгаа. Энэ машиныг Улаанбаатар хотод Онч авто засварын газарт 2012 оны 11-р сарын 12-ны өдөр засуулахаар Н.Агийн ах болох Баярмагнай гэх хүн өгсөн байсан. Тэр машиныг анх засварын газарт очиход нь авсан зургийг нь гаргаж өглөө. Тэр машинд урд, хойд салхины том шил 2 ширхэг, 4-н том гэрэл, копут, 1 хаалга, таван бул зэрэг эд зүйлийг манай хүү Ж.С авч засварын газарт өгсөн байсныг сая мэдсэн. Би машины эвдрэл болон машин грашид байсан төлбөр үйлчилгээний бүх зардлыг нэхэмжилж байна, их гомдолтой байна ... ” гэх мэдүүлэг /2хх-ийн 205 дугаар тал/
        * Гэрч Л.Ргийн өгсөн:
        “... Би он, сар өдрийг нь сайн санахгүй байна 2013 оны 12-р сарын эхээр Хэнтий аймаг явах гээд ээмэг бөгжөө зүүх гэж авдраа онгойлгож үзэхэд авдар дотор байсан мөнгөн ээмэг \хосоороо\ мөнгөн бөгж, мөн манай хүүхдүүдээс бэлгэнд өгсөн дунд гарын мөнгөн аяга, торго, даавуу алга болсон байсан. Мөнгөн аяган дээр “Хань, үр хүүхдүүдээс нь алдарт эх Л.Рд дурсгав 2011.06.01” гэсэн бичигтэй байгаа. Эдгээр эд зүйлийг манай хүү Стай суух гэж байсан Н.А гэх хүүхэн хулгай хийн авсан байсан. Тэр мөнгөн аягыг нь ломбарданд тавьсан байсан. Ломбардных нь хүүхэн над руу утсаар ярин чиний аяга манайд тавигдсан байна гэж ярьж байсан. Би тэр хүнийг танина С гэдэг юм. Алдагдсан эд зүйлүүдээ олоод авчихвал гомдол санал байхгүй. Энэ хэрэгт манай нөхөр Ж хохирогчоор оролцож байгаа... ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 206 дугаар тал/

* Хохирогч Ж.Нийн өгсөн:
“... 2013 оны 11-р сарын 24-ний өглөө 07:50 цагт гэрээ цоожлон Улаанбаатар хот руу явсан. 2013 оны 12-р сарын 03-ны 22:50 цагт гэртээ ирэхэд үүдэнд байх гутлын тавиур дээр байсан улаан өнгийн тортой хувцсыг торноос нь гаргаад тор нь байхгүй хажууд нь шар өнгийн төмрийн хөрөө орхисон байсан. Тэгээд том өрөөнд ороход цонхны хөшиг хаалттай байсан. Би Улаанбаатар хот орохдоо хөшгөө онгорхой орхисон байсан. Тэгээд зурагтын тавиур дээр нэг мөнгөн аяга байсан тэр алга болсон байсан. Унтлагын өрөөнд орж үзэхэд мөн хөшиг нь хаалттай хувцасны шүүгээнд байсан мөнгөн аягаа үзэхэд тэнд байсан 7-н ширхэг мөнгөн аяга, гал тогооны өрөөнөөс 2 мөнгөн аяга мөн монетон ээмэг хосоороо, хүзүүний 2 ширхэг гинж кулонтойгоо, монетон бөгж, Sony маркийн камер, дунд гарын алтан нуухтай мөнгөн халбагатай манан хөөрөг зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Ээмэг, бөгж нь 5.85 гэсэн сорьцтой, хоёр мөнгөн аяга нь Өвөрхангай Төгрөг сумын сургууль 70 жилийн ойд дурсгав гэсэн бичигтэй том гарын мөнгөн аяга байгаа. Нийтдээ 10 мөнгөн аяга байсны 3 нь том гарын аяга байгаа, зарим аяга нь ёроолдоо хээтэй зарим нь цулгуй аяганууд байсан. Би монетон ээмэг хүзүүний зүйлт кулоноо комоор нь 1.5 сая төгрөгөөр үнэлж байна. Учир нь гэвэл Солонгос улсад үйлдвэрлэгдсэн юм. Мөн монетон бөгж 575.000 төгрөгөөр, хүзүүний монетон зүүлт кулоноо 300.000 төгрөгөөр, том гарын мөнгөн аягаа тус бүрд нь 250.000 төгрөгөөр, дунд гарын аяга тус бүрд нь 180.000 төгрөгөөр, хөөргөө 5 сая төгрөгөөр, камераа 850.000 төгрөгөөр худалдан авч байсан энэ үнээрээ үнэлж байна. Манайх 2011 онд уг байрыг түрээслэн орсон одоог хүртэл амьдарч байгаа. Өмнө нь нэг багш байдаг байсан. Энэ байрны эзэн нь Энэбиш гэдэг хүн байгаа. Манайх энэ байранд орсноос хойш хаалганы цоожийг 3-4 удаа сольж байсан.  Манай гэрийн гадна хаалганы түлхүүр 3 хувь байдгаас нэг нь надад, нэг нь манай ээжид, нэг нь манай нөхөрт байдаг. Харин дотор талын хаалганы түлхүүр ганцхан надад байдаг. Би хот явахдаа дотор талынхаа хаалгыг цоожилсон юм. Манайхаас алдагдсан эд зүйлийг манай найзууд болон хамаатан садангууд бүгд мэдэж байгаа. Би гомдолтой байна алдагдсан эд зүйлээ бүрэн олж авмаар байна ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 234-235 дугаар тал/
* Хохирогч Ж.Нийн дахин өгсөн:
           “... Надад сэжиглэж байгаа хүн гэвэл манай Ж.Стай хамт амьдарч байгаа Н.Аг сэжиглэж байна. Учир нь 2012 оны 03-р сараас эхлэн Н.А манайхаар орж гардаг болсон. 2012 оны 11-р сарын сүүлээс 2013 оны 02-р сар хүртэл манай дүү Ж.Стай хамт бид хэдийг Улаанбаатар хотод байх хугацаанд манай гэрт амьдарч байсан юм. 2012 оны 09-р сарын 24-26-ны хооронд Н.А бид хоёр хөдөө аавынд хоёулхнаа байж байгаад би дээр үеийн монетон ээмгээ чемодандаа хийн орхисон. Тэгээд дараа нь авах гэсэн чинь тэр ээмэг алга болсон байсан. Мөн 2013 оны 10-р сарын 23-д аавындаа очиж монетон ээмгээ шүүгээтэй толины зүүн хавтасны ард дээд талын шилэн тавиур дээр тавьчихаад маргааш нь авах гэсэн чинь алга болсон байсан. Тэгэхээр нь би гэрийнхэндээ хэлж бүгд хайсан. Тэгэхэд Н.А та түрийвчиндээ хийсэн юм биш биз дээ таныг нэг удаа түрийвчнээсээ ээмгээ гаргаж ирэн зүүж байхыг чинь би харж байсан гэж хэлж байсан. Тэгээд би тухайн үед нь орхисон тэр ээмэгнүүд одоог хүртэл гарч ирээгүй. Мөн Н.А Ж.С 2 манайд нэг хэсэг амьдарч байхдаа гэрийн цоожны голыг сольж 4 ширхэг түлхүүр өгсөн. Гэтэл тэр цоожны гол 5 ширхэг түлхүүртэй байдаг юм билээ. Тэрийг сая гэрт хулгай орсны дараа цоожоо солихдоо мэдсэн. Тэгээд нэг хувь түлхүүр нь Н.Ад байх боломжтой юм. Манайд хулгай ороход гэрийн гадна хаалга ямар нэг эвдрэлгүй, түлхүүрээрээ хэвийн онгойж байсан. Н.А гадуур хүмүүст их өртэй гэдгийг 2012 оны 5-р сараас эхлэн манай авга эгч болон өөр бусад хүмүүсээс мэдсэн. Зарим хүмүүс нь над руу хүртэл залгаж өрийг нь нэхэж байсан. 2013 оны намар 09-р сард манайх гэрээ хаана хураадаг юм билээ гээд нөхөр бид хоёр ярьж байхад Н.А манай агуулахад хураачих гэхээр нь тэдний агуулахад нь хураасан юм. Тэгсэн манай гэрийг хүнд барьцаанд тавьсан байсныг дөнгөж өнөөдөр мэдлээ. Мөн манай гэрт хулгай орох үед манай нөхөр хөөргөө сейфендээ хийсэн байсан. Тэр сейфийг жижиг өрөөнд байхыг Н.А мэднэ түлхүүрийг нь шкафанд хийсэн байсан. Түүгээр нь онгойлгоод буцаагаад цоожилсон бололтой байсан. Н.Аг манайд ирэх болсноос хойш манай гэрийн эд зүйлүүд алга болох болсон. Түүнээс өмнө эд зүйл алга болдоггүй байсан. Тэгээд өнөө орой Н.А амиа хорлох гэж эм уун түргэн дуудуулсан байсан. Ийм л үндэслэлээр сэжиглэж байна. Манай гэр одоо хаана байгааг би мэдэхгүй байна. Гэрээ аваагүй байгаа. Манайх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум руу захиалгаар хийлгэсэн юм. 5-н ханатай цоохор гэр байгаа. Манай гэр бүрэн тавилгатай бүрээс эсгий туурга өрх зэрэг бүгд байсан. Би гэрээ 6 сая төгрөгөөр үнэлж байна. Учир нь гэвэл Бат-Өлзий сум руу хүнд захиж хийлгэсэн бүрэн тавилгатай цоохор гэр байгаа. Манай гэрийг Н.А дур мэдэн барьцаанд тавьж завшсанд гомдолтой байна. Манай бэр болох гэж байгаа болохоор нь итгээд хураалгасан юм. Н.А өөрөө эхлээд манай агуулахад хураа гээд байсан нь анхнаасаа манай гэрийг үрж завших санаатай байсан байна лээ. Гэрээ хурааснаас хойш нэг сарын дараа хэд хэдэн удаа гэрээ авах гэтэл агуулахдаа мах хураасан гэрийг авах боломжгүй гээд авахуулаагүй. Тэгсэн чинь мах хураасан зүйл байхгүй байсан... ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 236 дугаар тал/
         *Хохирогч Ж.Нийн дахин өгсөн: 
         “...Би 2013 оны 12 дугаар сарын үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 36-р байрны 30 тоотод байх гэрээсээ 9 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, монетон хослол, монетон ээмэг, бундан хэлбэрийн монетон ээмэг, ёншгойтны цуглуулга /яг хэдэн зоос байсныг санахгүй байна, 96 зоос л байсан байх/ алдсан. Манай гэрээс эд зүйл цувраад алга болоод байсан. Би 3-4 жилийн өмнөх зүйлийг сайн санахгүй байна. Би Н.Агаас хохирлын мөнгө 2 сая төгрөгийг авсан. Н.А өөрөө хулгай хийчихээд манай дүүтэй хамт хулгай хийсэн мэтээр ярьдаг. Энэ хэргийг шийдвэрлэхээр шүүх хуралдаанд орох үед Н.А Ж.Стай бүлэглэж хулгай хийсэн гэж угаасаа яриагүй. Гантуул 2013 оны 7-8 сарын үед шиг санагдаж байсан. Манай гэрийг урд Тамирын голын эрэг дээр байхад монетон кулоноо хулгайд алдсан. Манай аав Ж нь хөдөө Батцэнгэл сумын Дэл багийн нутгаар байдаг, Гантуул гадаадад байгаа бөгөөд удахгүй Монголд ирэх сурагтай байсан. Би гомдолтой байна, Н.Агаас 12 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/4-р хх-ийн 28-29 дүгээр тал/ 
     
        *Хохирогч Ж.Нийн өгсөн: 
       “...Хэрэг гарахаас урьд өмнө бол гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд гэр харж бай хэмээн хэлдэг байсан. Харин эд зүйл алдагдах үед бол Н.А Ж.С нарт гэрийнхээ түлхүүрийг үлдээгээгүй. Гэтэл Н.А манай гэр рүү илүү нэг түлхүүр ашиглан орж эд зүйл хулгайлсан байсан. Би хэрэг гарахаас өмнө шиг санагдаж байна 2012 оны сүүл 2013 оны эхэн үеэр Бээжин рүү эмчилгээнд явсан. Энэ үедээ Ж.С Н.А нарыг гэр харж бай хэмээн түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгээд эмчилгээнд явчихаад ирэхэд Н.А нь надад хандаж танай гэрийн хаалганы цоож эвдрээд цоожны голыг сольсон байгаа, түлхүүр нь гээд 3 ширхэг түлхүүр өгсөн. Тэгээд манай гэрээс эд зүйл алдагдаад эрүүгийн хэрэг үүсээд Н.А уг гэмт хэргийг үйлдсэн болохыг мэдснийхээ дараа тухайн цоожийг хэдэн түлхүүртэй байдаг талаар судлаад үзэхэд 4 ширхэг түлхүүртэй юм байна лээ. Манай дүү Ж.С манай гэрээс хулгай хийнэ гэж байхгүй. Угаасаа Н.А ганцаараа хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Би гомдолтой байна. Хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 56-57 дугаар тал/ 
        
* Гэрч Ц.Эы өгсөн:
“ ... Би Архангай аймгийн Эрдэнэбулган сум, 2-р баг, 2-р 36-30 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм.  2013 оны 10-р сарын 02-нд Улаанбаатар хот орон тэндээ ажилтай байсан юм. 2013 оны 11-р сарын 24-нд манай эхнэр хүүхэд Архангай аймгаас Улаанбаатар хотод ирэн 2013 оны 12-р сарын 03-ны шөнө бид хэд гэртээ ирэхэд цонхны хөшигнүүд хаалттай байсан. Манай эхнэр Улаанбаатар хот явахдаа бүх хөшгөө онгорхой орхисон байсан. Тэгээд гэр доторх эд зүйлээ бүртгэж үзэхэд унтлагын өрөөнд байх шүүгэнд байсан 7-н ширхэг мөнгөн аяга мөн зочны өрөөнд байсан нэг мөнгөн аяга ,гал тогооны өрөөнд байсан 2 ширхэг мөнгөн аяга /нийтдээ 10 мөнгөн аяга/, дунд гарын алтан нуухтай манан хөөрөг манай эхнэрийн монетон ээмэг, бөгж, хүзүүний зүүлт, 2 ширхэг кулон зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн юм. Бид хэдийг гэртээ ороход гэрийн гадна хаалга ямар нэг эвдрэлгүй дотор талын хаалганы цоож халцарсан мөр үүссэн байсан. Гэрийн цонх ямар нэг эвдрэл гэмтэлгүй, гутлын тавиур дээр шар өнгийн төмрийн хөрөө орхисон байсан. Манайд тийм хөрөө байхгүй. Надад сэжиглэж байгаа ямар нэг хүн байгүй. Манай гэрийн түлхүүр 3 хувь байдаг нэг нь надад, нэг нь манай эхнэрт, нэг нь хадам ээжид байдаг юм. Хөөргөө 2008 онд Улаанбаатар хотоос худалдан авч байсан. Мөнгөн аягануудаас 2 ширхэгийг нь Өвөрхангай аймгийн Төгрөг сумын 10 жилийн сургуулиас дурсгаж байсан. Хажуу гадна талдаа “Өвөрхангай аймаг Төгрөг сум сургуулийн 70 жил“ гэсэн бичигтэй бусад аяга нь ямар нэг содон шинж тэмдэг байхгүй. Эдгээр аяганууд миний хуРар бэлгэнд ирсэн юм... ”гэх мэдүүлэг 
 *Гэрч Ц.Эы өгсөн: 
    “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 36-р байрны 30 тоотод байх өөрийн гэрээсээ 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 03-ны хооронд 7 ширхэг мөнгөн аяга, даваа толгойтой, ясан халбагатай, алтан нуухтай дунд гарын халтар манан хөөрөг, эмэгтэй хүний монетон ээмэг бөгж зүүлт, ёншгойтын цуглуулга зэрэг зүйлс алдагдсан байсан. Хэрэг гараад их удсан байсан учраас яг нарийн сайн санахгүй байна. Ёншгойтын цуглуулга гэдэг 96 ширхэгтэй дээр үеийн цагаан мөнгөөр хийсэн, хятад мөнгөн тэмдэгтүүд юм. Дээр үеийн зүйл байгаа. Их ховор эд зүйл байгаа юм. Миний нэр байдаг ба уг автомашин нь Ж.Сын автомашин. Надад хамаагүй. Надад автомашинтай холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй. Би нарийн цаг хугацааг нь санахгүй байна 2012 оны сүүлээр шиг санагдаж байна манай эхнэр Н бид хоёр Бээжин явж эмчилгээ хийлгэчихээд 2013 оны 02 дугаар сарын эхэн үеэр гэртээ ирсэн. Бээжин явах үед Н.А Ж.С нар манай гэрийг сахиж үлдсэн. Бээжингээс ирэх үед манай гэрийн цоожны голыг сольсон байсан. Н.А Ж.С нарын нэг Н бид хоёрт 3 ширхэг түлхүүр өгсөн. Бусад түлхүүрийг нь яасныг нь мэдэхгүй. Уг цоожийг 3 ширхэг түлхүүртэй юм байх л гэж бодож байсан. Гэтэл хэрэг гарсны дараа Н.Ад нэг илүү түлхүүр байсныг мэдсэн. Манай эхнэр Ж.Н ч энэ талаар мэдэж байгаа. Би Нээс түрүүлээд Улаанбаатар хот орчихсон байсан...” гэх мэдүүлэг/5-р хх-ийн 65-66 дугаар тал/ 

         * Гэрч Ц.Эы дахин өгсөн:
    “...мөн манай гэрт 96 ширхэг ёншгойтын цуглуулга байж байгаад уг эд зүйл алдагдах үеэр байхгүй байсан бөгөөд сүүлд 2 жилийн дараа гэрт байх чемоданаас 76 ширхэг гарч ирсэн, 20 ёншгойт олдоогүй...” гэх мэдүүлэг,  

* Гэрч Г.Сын өгсөн:
            “...2013 оны 11-р сард манай найз Ариунаа Н.А гэх хүүхэнтэй хамт гуанз ажиллуулж байсан. Тэгээд нэг өдөр Ариунаа намайг дуудаж би Ариунаа дээр очиход тэнд Н.А байж байсан. Н.А Ариунаа бид хоёрт: Та хоёр гэр ломбарданд тавиад өгөөч энэ гэр манай нөхөр бид хоёрыг гэр бүл болоход аав, ээж нар барьж өгсөн юм. Намайг бага хүүхэд 28 настай болохоор ломбард авахгүй байна. Манай нөхөр цагдаад ажилладаг ямар нэг асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэр гэрийг нь ломбарданд нэг сая төгрөгөөр тавьж мөнгийг нь Н.Ад өгсөн. Тэгээд ломбардны хугацаа болж гэрээ аваач гэхээр нь Н.Ад хэлэхэд мөнгөний бололцоо болохгүй байна гэж байсан. Тэгээд Ариунаа Н.А хоёр хоорондоо муудалцсан. Тэр гэрийг нь манай найз Э ломбардны хохирлыг барагдуулан авсан. 2013 оны 12-р сарын эхээр Э бид хоёр зах орчихоод явж байх замдаа Н.Агийн ажиллуулж байсан цайны газраар ороход Н.А та хоёр энэ 6-н мөнгөн аяга, камер зэрэг эд зүйлийг ломбарданд тавиад өгөөч намайг 28 настай болохоор ломбард авахгүй байна. Манай бэр эгч Улаанбаатар хотод машинтай мөргөлдсөн тэгээд мөнгө явуулах хэрэгтэй байна гэж гуйсан. Тэгээд гялгар уутанд дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг сонирхогчийн камер нэг ширхэг зэрэг эд зүйл байсан. Түүнийг Арвис баарны зүүн талд байх ломбарданд тавьж 800,000 төгрөгийг Н.Аг ажил дээр нь байхад очин Э, Ариунаа бид хоёрын хажууд тоолж өгсөн. Тэгээд 2013 оны 12-р сарын дунд үеэр Н.А, Э руу утсаар ярин нөгөө мөнгөн аяга, камераа аваад өгөөч гэж дуудан буцаан авч өгсөн. Тэр мөнгөн аяга, камерыг нь буцааж өгөхөд Н.А би хүргэн ахтайгаа явж байгаа гээд нэг машинтай хүмүүстэй явж байсан гэсэн. Үүнийг Э надад ярьсан юм. Би ххулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. Би Н.Аг 2013 оны 11-р сараас эхлэн таних болсон юм. Н.А хувиараа цайны газар ажиллуулдаг байсан юм. Тухайн үед Н.А ганцаараа л ирж мөнгийг нь ганцаараа л авдаг байсан. Өөр хэн нэг хүн байгаагүй сүүлд ломбарднаас 6 мөнгөн аяга, камераа авахдаа хүргэн гээд нэг машинтай хүнтэй ирсэн гэж дуулдсан...  ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 237 дугаар тал/
* Гэрч Я.Аийн өгсөн:
“...2013 оны 11-р сард Н.А намайг гэр ломбарданд гэр тавиад өгөөч би хүнтэй нь таны өмнөөс утсаар ярьсан байгаа, намайг 28 настай бага хүүхэд болохоор хүмүүс яасан их хөрөнгөтэй юм гээд гайхаад байх юм гэж хэлэн гуйсан. Тэгээд Сүндэр буудлын хажууд байх агуулахад очин нэг цоохор гэрийг Цогт-Уулын гудамжинд байх Булаг дэлгүүрийн ломбарданд 1 сая төгрөгөөр миний нэрээр тавьсан. Тэгээд нөгөө ломбардны хугацаа болж би Н.А руу гэрээ ав гэсэн чинь:Та аргалаад худлаа үнэн яриад байж байгаач гэсэн. Тэгээд би Н.Атай муудалцсан. 2013 оны 12-р сарын эхээр санагдаж байна Н.А надад монетон ээмэг, хүзүүний зүүлт, 3 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлийг ломбарданд бүгдийг нь нийлүүлээд 1 сая төгрөгөөр тавиулсан. Тэр эд зүйлийг Н.А би хуРараа авч байсан юм гэж хэлж байсан. Удалгүй хэд хоногийн дараа Н.А машинтай хоёр хүнтэй ирж ломбарднаас нөгөө тавьсан эд зүйлээ авсан. Намайг машинд нь сууж явж байхад Н.А нөгөө хоёр хүнтэй би хөөргөө гэрт нь аваад оч гэж ломбардны хүнд хэлсэн байгаа гээд 2-р 48-н байранд очин тэр хоёр хүний нэгтэй байр руу орж хөөрөг авч гарч ирсэн. Би яг ямар хөөрөг байсныг нь хараагүй. Би тэр хүмүүсийг огт танихгүй. Улаанбаатар хотоос ирсэн гэж байсан. Н.А манай хүргэн ах гээд байсан насаар 40 орчим насны хүмүүс байсан. Тухайн үед нэг жийп машинтай явсан, ямар маркийн машин байсныг нь би мэдэхгүй байна. Мөн эдгээр эд зүйлүүдийг ломбарданд тавихаас өмнө нэг мөнгөн аяга ломбарданд 70.000 төгрөгөөр тавиулсан тэр аягыг манай хүүхдийг хардаг Оынх гэж байсан. Одоо түүний хугацаа нь дууссан байгаа аваагүй орхисон. Мөн 2013 оны 12-р сард Тансагийн ломбарданд алтан ээмэг, алтан бөгж, монетон бөгж зэрэг эд зүйлийг 700.000 төгрөгөөр тавиулсан. Одоог хүртэл аваагүй байгаа. Н.А би үнэмлэх байхгүй гээд надаар эд зүйлээ тавиулдаг байсан. Н.А эдгээр эд зүйлийг ломбарданд тавиулахдаа ганцаараа л байсан, өөр хэн нэгэн хүн байгаагүй. Харин ломбарданд тавьсан эд зүйлийг авахад хоёр залуу байсан. Би Н.Аг 2013 оны 11-р сараас эхлэн таних болсон. Н.А намайг тогоочоор ажилд авсан юм... ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 243-244 дугаар тал/

* Гэрч Л.Эгийн өгсөн:
“...2013 оны 12-р сард манай найз А /Ариунаа/ манайд надтай хамт ажилладаг Н.А гэдэг хүн миний нэр дээр гэр барьцаанд тавьсан юм. Түүнийх нь хугацаа нь дууслаа 3 хоногийн дотор авахгүй бол зарна гээд байна чи тэр гэрийг авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би тэгвэл хүү болон алдангийг нь төлөөд нийт 1.2 сая төгрөгөөр тэр гэрийг нь авсан. Одоо тэр гэр манай байшинд хураалгаастай байгаа. 2013 оны 12-р сарын 10-ны дотор санагдаж байна яг хэдэн байсныг нь мэдэхгүй С бид хоёрыг явж байхад Н.А таарч та хоёроос юм гуйх гэсэн юм манай эгч Улаанбаатар хотод машинтай мөргөлдсөн мөнгөний хэрэг болоод байна. Гэрээс мөнгөн аягийг авч ломбарданд тавьж мөнгө явуул гэсэн. Намайг нас бага болохоор ломбард надад итгэхгүй байна. Эд зүйл барьцаалан зээлдүүлэхээр бол нөхөртэйгөө ир гээд байдаг гэж гуйн надад 6 ширхэг мөнгөн аяга, нэг ширхэг хар өнгөтэй сонирхогчийн камер зэрэг эд зүйлийг гаргаж ирсэн. Арвис баарны хажууд байх ломбарданд нэг сая төгрөгөөр тавиад өг гэсэн. Тэгээд би тэр эд зүйлийг нь ломбарданд очиж нэг сая төгрөгөөр зээлдүүлэх гэтэл 800.000 төгрөгөөс илүү гаргаж өгөөгүй. Тэгээд би 800.000 төгрөгийг нь өгсөн. 9 хоногийн дараа Н.А над руу утсаар ярин нөгөө мөнгөн аяга, камераа авах гэсэн юм гээд нэг машинтай хоёр эрэгтэй хүнтэй хамт ирсэн. Арвис баарны хажууд байх ломбарданд очин мөнгөн аяга, камерыг нь авч өгчхөөд ажил руугаа явсан. Дараа нь Н.А манай ажил дээр ирэхээр нь би тэр хоёр хүнийг асуухад нэг нь манай хүргэн ах байгаа юм гэж байсан. Тэр хоёр хүний ярьж байгаагаар хаа нэг газраас ирсэн бололтой байсан. Н.А бид хэд машинд суугаад явж байх үед хүргэн ах гэж ярихгүй байсан. Ломбардны гадаа ирээд Н.А нөгөө хоёр залуугийн нэгнээс нь нөгөө мөнгөө гээд авч надад өгч би ломбарднаас эд зүйлийг нь авч өгсөн юм. Н.А ломбарданд эд зүйл зээлдүүлэхдээ ганцаараа л байсан өөр хэн нэг хүн байгаагүй. Би Н.Аг 2013 оны 12-р сараас эхлэн таних болсон. Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй мөнгөн аяга нь манай хүргэн ахынх байгаа эгч машинтай мөргөлдсөнөө нуугаад хүргэн ахад хэлээгүй байгаа тэгээд намайг түлхүүрээ нууж аваад авдарт байгаа мөнгөн аягыг аваад ир гэж хэлсэн гэж байсан... ” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 245-246 дугаар тал/
*Гэрч Н.Оийн өгсөн: 
            “...Би 2013 оны 03-р сард Н.Ад 3,5 сая төгрөг зээлсэн юм тэгээд дараа нь дахин 3,5 сая төгрөг өдрийн 2%-ийн хүүтэйгээр зээлсэн тэр мөнгийг зээлэхдээ надад чүнчигноров хөөрөг, гурвалжин хэлбэртэй дотроо хулганы дүрстэй алтан кулон зэрэг эд зүйл авч ирж өгөөд удалгүй Н.Агийн ах Н.А ирэн хөөргийг нь авсан нөгөө кулоныг нь би мөнгөө өгөхгүй удаад байхаар нь 2013 оны 09-р сард Улаанбаатар хотод явж байхдаа 300,000 төгрөгөөр нэг дарханд зарсан одоо тэр зарсан хүнээ би танихгүй хаана байгааг нь мэдэхгүй. Би хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй....” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 2 дугаар тал/ 
*Гэрч Ч.Цын өгсөн: 
“...Би хувиараа ломбард ажиллуулдаг. 2013 оны 11 сарын 29-ний өдөр Л овогтой Э  гэх хүн дунд гарын 6 ширхэг мөнгөн аяга, хар өнгийн зургийн аппарат зэрэг эд зүйлүүдийг 800.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаалан зээлдүүлсэн. Тэгээд 8 дахь хоног дээрээ ирж уг эд зүйлээ буцаан авсан. Би хулгайн эд зүйл гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 4 дүгээр тал/ 

*Гэрч Д.Гийн өгсөн: 
“...Би Уртцагаанд алт мөнгөний дархан хийдэг. Мөнгөн аяга, мөнгөн бүс, хөөрөг авна гэсэн зар UBS-ийн урсдаг зараар явуулсан. Тэгээд 2013 оны 12 сард хэдэнд гэдгийг нь санахгүй байна, 99330404 гэсэн дугаараас миний 99274114 дугаарын утас руу залгаад 7 ширхэг мөнгөн аяга, нэг хөөрөг монетан ээмэг, гинж зарна ломбарданд тавьчихаад авч чадахгүй алдах гээд байна намайг ирээд авчих гээд гуйгаад байсан. Өөрөө Архангай аймгийн төвд байдаг, манай нөхөр цагдаа гээд байсан. Над руу 3 өдөр ярьсан. Тэгээд би Архангай аймаг руу очсон чинь Н.А гэдэг хүүхэн эд зүйл байгаа гэрээс хулгайд алдаад олж авсан гэж байсан. Тэгээд ломбарданд тавьсан байсныг нь авсан бүгд шинэ цагийн мөнгөн аяга байсан. Дунд гарын гарын 3 аяга, жижиг гарын 4 мөнгөн аяга бүгдийг нь 850.000 төгрөгөөр, монетон ээмэг, хүзүүний зүүлт кулон бүгд 1.000.000 төгрөг, дунд гарын толгойгүй бөөрөн дээрээ хагарсан цэцэгт манан хөөрөг толгой нь хуурамч байсан 850.000 төгрөгөөр бодож худалдан авсан. Шинэ 2 дунд гарын аяга байсан бусад нь хуучин аяга байсан. Ээмэг нь нарийхан унждаг ээмэг 25 грамм болсон. Би Н.Аг танихгүй ямар нэгэн харьцаа байхгүй. Хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, манай нөхөр цагдаа миний хүүхдэд эмчилгээний мөнгө хэрэгтэй гээд гуйгаад байсан. 30 орчим насны эгч нь гээд хүн надтай уулзсан. Тэр хүнийг Н.А манай эгч гээд байсан. Уг эд зүйлүүд байхгүй, бүгд зарагдсан нийт 2.450.000 төгрөг болсон. Би Н.Атай утсаар ярьж авсан үнэндээ хүрэхгүй байна гэж хэлсэн. Н.А надад 200.000 төгрөг шилжүүлсэн. Н.Атай 30 орчим настай хоёр хүүхэн байсан. Би өөрийн ахаар машин бариулж явсан. Тэр ах одоо Улаанбаатар хотод байхгүй хөдөө байгаа, алт мөнгөний талаар ямар нэгэн зүйл мэдээгүй. Намайг хэдэн төгрөгөөр юу юу худалдан авсанг мэдэхгүй машин жолоодож хамт явсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 5-8 дугаар тал/ 

*Хохирогч Д.Оы өгсөн: 
“...2013 оны 12-р сарын 13-ны өдөр манайг ажил дээрээ байж байхад Н.А манай ажил дээр ирэн багшаа та 12-р сарын 16-ны өдөр хүртэл 3 хоногийн хугацаатай 2 сая төгрөг хүүтэй зээлээч би Хас банкнаас 25 сая төгрөг зээл авах гэж байгаа тэгсэн Хаан банкинд зээлтэй болохоор болохгүй байна гэсэн. Би Н.Аг өмнө нь таньдаг миний шавь байсан болохоор нь итгээд өгсөн Н.А мөнгө зээлэхдээ өдөрт би таньд 40,000 төгрөг хүүд нь өгнө гэж хэлсэн тэгэхээр нь би өгсөн. Н.А надаас гуйгаад хүнээс ч болов олоод өгөөч гээд байсан. Тэгээд 12-р сарын 16-ны өдөр би Н.А руу мөнгөө өгөөч гэхэд Хасбанкны захирал байхгүй байна гарын үсэг зуруулах гэсэн юм гээд өгөөгүй, тэгээд 7 хоногийн дараа би Н.А руу дахин утсаар ярихад манай ах Хас банкнаас бүх мөнгөө аваад дэлгүүртээ бараа авахаар шилжүүлсэн байна гэсэн тэгээд би хоёулаа уулзъя гэсэн чинь би гэртээ байгаа хүүхэд харах хүн байхгүй гээд сүүлдээ утсаа авахаа ч больсон. Тэгээд 10 хоногийн дараа дахин залгаж байж нэг сая төгрөгийг нь хүүтэй нь авсан тэгсэн Н.А үлдэгдэл нэг сая төгрөгийг нь дараа өгье одоо боломж байхгүй байна би хүүг нь бүр өсгөж өгнө гэж байсан, би хэд хоногийн дараа дахин мөнгөө нэхэхэд 300,000 төгрөг авч ирж энэ үлдэгдэл мөнгөний хүү гээд өгсөн. Би үлдэгдэл 1 сая төгрөгөө хүүтэй нь авах ёстой түүнийгээ одоо хүртэл аваагүй байгаа. Н.А надад ярихдаа өдөрт 40,000 төгрөг өгнө гэж бид хоёр амаараа тохиролцсон тэр хүүг Н.А өөрөө л надад хэлж өгсөн. Одоо үлдэгдэл нэг сая төгрөгөө хүүтэй нь бодож байгаад мөнгөө авна. Хас банкнаас зээл авах гэсэн чинь Хаан банкинд өртэй болохоор болохгүй байна зээлээ хаах гэсэн юм гэж надаас мөнгө авсан. Би Н.Аг 5-р ангид байхаас нь танина, хичээл заадаг байсан болохоор Н.Ад итгээд өгсөн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 106-107 дугаар тал/ 
* Хохирогч Д.Оы дахин өгсөн:
“....Н.А 2.000.000 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай, хүүнд нь 400.000 төгрөг өгнө гэж авсан, би үндсэн зээл 1.600.000 төгрөг, хүүнд 400.000 төгрөгийг буцаан төлсөн, үлдсэн мөнгөө нэхэмжилмээр байна ...” гэх мэдүүлэг

  *Гэрч О.Ты өгсөн: 
  “...2013 оны 12-р сарын сүүлээр санагдаж байна Д.О багш Н.А гэх хүнд 2 сая төгрөг 3 хоногийн хугацаатай зээлсэн чинь алга болчихлоо Н.А надад банкнаас 25 сая төгрөг авах гэж байгаа гээд байхаар нь өгчихсөн юм гэж ярьж байсан тэгээд одоо хүртэл мөнгөө авч чадахгүй байна гэж байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 109 дүгээр тал/ 

  *Хохирогч Ц.Оын өгсөн: 
    “...2013 оны 10-р сард яг хэдэн байсныг нь санахгүй байна би ажил хайж яваад Н.А гэх хүүхэнтэй танилцсан. Тэгээд би тэдний хүүхдийг нь харахаар болсон. Би Архангай аймгийн төвд газар худалдаж авах хэрэгтэй байгаа гэж Н.Ад ярьсан тэгсэн чинь Н.А Арслан цохионд манайд зарах газар байгаа 3 сая төгрөгөөр чи авах уу? гэсэн тэгвэл би авъя гээд үнэ ханшаа ярилцаж байгаад 3,5 сая төгрөгөөр авахаар болсон. Тэгээд Н.А чи урьдчилгаа 1,5 сая төгрөг олоод өгөөч гэсэн тэгэхээр нь одоо надад мөнгө байхгүй байна гэсэн чинь Н.А чи олоод өгчих л дөө барьцаанд тавих юм байна уу байвал ломбарданд тавьчих гээд намайг гуйгаад байхаар нь за за надад 800,000 төгрөг байгаа авч бай гээд өгсөн дараа нь манай нөхөр надад 500,000 төгрөг явуулсан түүнийг нь мөн Н.Ад өгсөн ингээд нийт 1,3 сая төгрөг бэлэн өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа би Н.Агаас за чи газрынхаа гэрчилгээ бичиг баримтыг өг гэсэн чинь би бичиг баримтыг нь хөөцөлдөж байгаа гээд байсан. Тэгээд хэд хоногийн дараа Н.А манай нөхөртэй утсаар ярин танай авгай үхэр \шар\ зарна гээд байсан би зараад өгье тэгээд газрынхаа үлдэгдэл мөнгөө авъя гэсэн байсан тэгээд нэг өдөр Н.А манайд ирээд хөдөө явж шарийг чинь аваад ирье гэж намайг гуйсаар байгаад хөдөө Ихтамир сум руу бид хоёр явсан.  Н.А тухайн үед Портер машин хөлсөлсөн байсан, тэгээд бид хоёр цоохор зүстэй нас бие гүйцсэн монголын шар авч ирэн аймгийн төв рүү орж ирэн Н.А тэр шарийг зарсан би хаана хэдэн төгрөгөөр зарсан эсэхийг нь мэдээгүй тэгээд би чи манай шарийг хаана зарсан юм бэ? гэхэд зах дээ хүнд 1,2 сая төгрөгөөр зарсан гэж байсан, анх би Н.Атай хөдөө явахдаа шараа 2 сая төгрөгөөр өгнө шүү гэж хэлсэн. Нэг өдөр Н.А намайг дагуулан Арслан цохионд нэг газар үзүүлсэн тухайн үед би Н.А худлаа яриагүй юм байна нөхөр нь цагдаа болохоор арай ч намайг хуурахгүй байлгүй гэж итгэсэн юм. Тэгсэн одоо болтол газар ч үгүй мөнгө ч үгүй болоод байна. Газар өгнө гэж хэлэн надаас бэлэн 1,3 сая төгрөг, нас бие гүйцсэн монголын шар авсан би шараа 2 сая төгрөгөөр үнэлж байгаа нийтдээ 3,3 сая төгрөг болсон. Би гомдолтой байна Н.Ад өгсөн бэлэн 1,3 сая төгрөг болон шарнийхаа өртгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 137-138 дугаар тал/ 
    *Хохирогч Ц.Оын дахин өгсөн: 
    “...Би Н.Ад хамгийн анх хандаж манайх хашааны газар авах гэж байгаа, хүүхдүүд сургууль соёлд орчихсон, өөрийн гэсэн хашаатай болох шаардлагатай байна гэж хэлэхэд Н.А манайх хашааны газар зарна гэж байсан. Уг газраа Н.А надад 3 сая төгрөгөөр зарна гэж байсан. Тэгээд газар авахаар болоод нөхөр болох Ж.Сыг нь гэртээ ундны цагаараа ирэхэд нь түүнд хандаж танайх газар зарах юм байна үнэ ханшаа хэд гэж байгаа юм бэ гэхэд 4 сая төгрөг гэж байсан. Тэгээд би Ж.С Н.А нарт хандаж манайх үхрээ алдаад байх юм Монголын шар оролцуулах уу гэж асуугаад наймаа тохироод ярилцаж байгаад 3.5 сая төгрөгөөр газрыг авахаар болсон. Уг газар нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионд байх нэг гудманд байгаа газар гэж байсан. Би газрыг нь үзсэн. Газрыг нь Н.Атай хамт явж байгаад үзсэн. Н.Ад би эхлээд 800000 төгрөг, дараад нь 500000 төгрөгийг бэлнээр өгч байсан. 8000000 төгрөгийг Н.А бид хоёр хамт Хас банкин дээр очиж аваад түүнд өгч байсан. Н.А надаас 1500000 төгрөг байвал өгчих, ломбарданд юм тавиад мөнгөө гаргаад өгчөөч гээд байсан. Тэгэхээр нь л би түүнд 800000 төгрөг эхний ээлжинд өгсөн. 800000 төгрөгийг Н.Ад өгөх үед С Хас банкны гадаа байсан. Би өөрөө харсан. Монголын шарыг бол Н.А өөрөө очиж авсан. Уг шарыг 2000000 төгрөгөнд бодож өгсөн. Тэгээд л нийт 3300000 сая төгрөгийг өгсөн гэсэн үг юм. Сүүлрүүгээ газрын гэрчилгээг авъя гэхэд гэрчилгээ гарч байгаа мэтээр Н.А нь гэрчилгээ гарч байгаа, хөөцөлдөж байна гээд байдаг байсан. Ингээд л Н.Ад залилуулсан гэдгээ мэдсэн. Би хохирол мөнгөө авсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 63-64 дүгээр тал/ 

           *Хохирогч Ц.Оын дахин өгсөн: 
           “...Хамгийн анх Н.А нь газар байгаа талаар надад ярьж байсан ба сүүлд нь түүний нөхөр Ж.Стай уулзаад энэ талаар би өөрөө хэлээд үнэ ханшаа тохирсон. Ж.С надад 4.5 сая төгрөгөөр зарна, уг газрыг манай аав өгсөн гэж байсан. Харин сүүлд нь Н.Атай уулзахад надад зарах газраа 3.5 саяаар зарахаар болсон гэхээр нь би Н.Ад хандаж би газрыг авъя гэж хэлээд тохирсон. Тэгээд хэд хоногийн дараа л Н.А над руу яриад мөнгөний хэрэг байна гээд байсан. Эхлээд 800.000 төгрөгийг Хас банкнаас авч өгсөн. Хас банкин дээр Н.А нөхөр Ж.Стайгаа ирсэн. Тэгээд Ж.С Н.А нартай явсан. Дараа нь 500.000 төгрөгийг дахин би өөрөө Н.Ад ганцаараа өгсөн. Тухайн үед Ж.С байгаагүй. Сүүлд нь манайхаас Монголын нас бие гүйцсэн үхрийг 1.8 сая төгрөгөнд бодож авсан. Тухайн үед Ж.С очоогүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг 5-р хх-ийн 161-162 дугаар тал/

         * Хохирогч Ц.Оын дахин өгсөн:
         “...Би Н.Агийн газрыг буцааж өгөөд мөнгөө авмаар байна. Би гомдолтой, би энэ хэрэгт хохирогч болж дахин шүүх цагдаагаар явмааргүй байна, хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг

*Гэрч Т.Дгийн өгсөн: 
“...2013 оны 10-р сард манай эхнэр Ц.О бид хоёр аймгийн төвд газар авах талаар ярилцаж байсан тэгсэн нэг өдөр Ц.О миний хүүхэд хардаг айлд газар байгаа юм байна тэр газрыг нь авахаар боллоо гэж байсан. Тэгээд тэр айлынх нь эхнэр болох Н.Ад манай эхнэр Ц.О 1,3 сая төгрөг өгсөн байсан би тэр газрыг нь очиж үзээгүй хаана ямар газар байсныг нь ч мэдэхгүй, тэгээд хэд хоногийн дараа Н.А над руу утсаар яриж газрын мөнгөны үлдэгдэл мөнгө хэрэг болоод байна манай нөхөр Улаанбаатар хот явах гэсэн юм танай эхнэр хөдөө Ихтамир сум руу явж шар/үхэр/ өгнө гэсэн би хамгийн дээд ханшаар нь бодож авна шүү гэж хэлсэн тэгэхээр нь би газрыг чинь үзээгүй битүү наймаа хийхгүй гэж хэлсэн чинь манай эхнэр дээр очин танай нөхөр хөдөө явж үхэрээ аваад ир гэсэн гээд хооронд нь цохилдуулан эхнэр Ц.Оыг дагуулан хөдөө манай мал байдаг газар очиж манай цоохор зүсний монголын нас бие гүйцсэн биеэр их том шарийг аваад ирсэн байсан. Тэгээд би газраа авъя гэхэд одоохон бичиг баримт нь бүрдэнэ тэгэхээр нь өгье гэсэн тэгээд бүр удаад шинэ жил өнгөрсөн. Тэгэхээр нь би нөхөр Ж.Стай очиж уулзсан чинь би газар зарна гэж мөнгө төгрөг аваагүй мэдэхгүй гэж байсан, тэгээд сүүлдээ бүр газар ч үгүи шар, мөнгө ч үгүй болсон бид хоёр мөнгөө авах гэж нэхэж очихоор мөнгө байхгүй гэдэг болсон, нэг удаа очиход танай тэр шар чинь 1,150,000 төгрөг болсон гэж байсан тэгэхээр нь би юу гэж тарган том биетэй шар тийм үнэтэй болох юм анх чи 2 саяаар авна гэсэн биз дээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 140 дүгээр тал/ 

*Гэрч С.Бы өгсөн: 
“...2013 оны 10-р сарын эхээр санагдаж байна намайг зах дээр байж байтал Н.А гэх хүүхэн ирж манайх газар хүнд зарсан юм тэр хүн хөдөөнөөс үхэр авч ирэх гэсэн юм гэж хэлсэн тэгэхээр нь би тэгвэл үхрийг чинь харж байж болно гээд би тэр хүүхэнтэй хамт хөдөө машинтайгаа явсан. Тэр хүүхэнтэй нэг хүүхэнтэй бас нэг хүүхэн хамт явж байсан, тэгээд Ихтмамир сумын Бугт баг орж нэг айлын гаднаас цоохор зүсний монголын шар барьж аван өөрийнхөө Пронтер маркийн машинтай аймгийн төвд ирсэн. Тэгээд би тэр үхрийг 1,050,000 төгрөгөөр худалдан авсан. Н.А би хүнд газар зарсан юм түүнийхээ үнэнд авч байгаа гэж байсан. Худалдаж авсан үхэр дундын  монголын шар байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 142 дугаар тал/ 

*Сэжигтэн Н.Агийн өгсөн:
 “...Би Б.Бгаас нийт 24925900 төгрөгийг авсан нь үнэн. Үүнээс би ломбардны А гэгч хүнд эхлээд 2300000 төгрөгөөр нэг удаа 700000 төгрөгөөр нэг удаа өгсөн. Мөн '50000 төгрөгийг Ад өгөөрэй гэж Агийн данс руу хийсэн, 250000 төгрөгийг Б.Бгийн зээлд хийсэн, 200000 төгрөгийг Б.Бгийн байрны түрээсэнд өгсөн, өен 100000 төгрөгийг дансаар өгсөн, мөн 200000 төгрөгийг өгсөн. Бүх баримтууд нь байгаа. ломбарданы А гэгч дүү Бгийнх нь хашаа байшинг 6000000 төгрөгийн барьцаанд тавиулж мөнгө авсан. Үүнийхээ мөнгөнд нийт 3000000 төгрөг өгсөн. Эхний удаа өгсөн 700000 төгрөгийг хүүнд нь бодож өгсөн. Гэхдээ энэ мөнгөнүүдийг Аийн данснууд руу хийсэн. Тийм болохоор би Б.Бд өгөх мөнгөнөөс 4050000 төгрөгийг өгсөн гэж бодож байна. Би Цээс 2016 оны 01 дүгээр сарын 05-06-ны үед 4000000 төгрөгийг зээл хаана хэлж авсан. Тэгээд үүнээс хэд хоногийн дараа 1300000 төгрөгийг бэлнээр өөрөө хэрэглэнэ гэж авсан. Нийт 5300000 төгрөг авсан. Үүний хүү нь 330000 төгрөгийг Э Ц нар надаас авсан. Үүний дараа 270000 төгрөгийг бэлнээр өгсөн, дараад нь, 1500000 төгрөгийг би Ж.Сын данснаас Эын данс руу хийсэн. Мөн үүний дараа Ц рүү өөрийнхөө төрийн банкны данснаас 700000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Улаанбаатар хотод байна гээд надаас Эын төрийн банкны данс руу 150000 төгрөгийг шилжүүлсэн, мөн хамгийн сүүлд хаан банкны эдийн засагч эмэгтэйд Эын хаан банкны зээл болох 380000 төгрөгийг өгч байсан. Мөн дахин зээлээс мөнгө дутлаа гээд 30000 төгрөгийг шилжүүлж байсан. Мөн нийгмийн даатгалын гадаа 2016 оны 02 дугаар сард Цд 800000 төгрөгийг өгч байсан. Ингээд нийт Эод 4130000 төгрөгийг эргүүлэн өгсөн. Би төрийн банкаар дамжуулан өгсөн мөнгөнүүдийнхээ хуулгыг гаргаж өгнө. Би өр ширээ л дарах зорилгоор Э, Ц нараас мөнгө зээлсэн. Би өмнө нь хүнд өртэй байсан. Тухайн өрөө дарах гэж мөнгө  зээлсэн.  Би Ж.Сын дансны хуулгыг Цд үзүүлж байсан. Тухайн дансанд 7000000 төгрөгийн үлдэгдэл байсан. Тухайн мөнгийг хүнээс зээлээд Ж.Сын данс руу хийлгэсэн байсан мөнгө. Энэ мөнгө орж гарч байгааг Ж.С мэдээгүй. Сын карт нь надад байдаг. Би гэр бүлийнхээ эдийн засгийн асуудлыг зохицуулдаг юм. Ж.Сын дансанд Бгаас авсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр авсан 6000000 төгрөгийг Ж.Сын дансаар дамжуулж авсан. Би Бд хандаж чи надаас мөнгө авна гэдгээ болон өгч байгаагаа Ж.Ст битгий хэлээрэй гэж гуйдаг байсан. Б нь манай гэрт өдөр бүр ирдэг байсан ч Ж.Ст хэлдэггүй байсан. Өөрөөр хэлбэл Ж.Саас энэ үйл явдлыг нууж байгааг Б мэдсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 дүгээр  тал/

            “...Би Бг хуурч түүнээс 24.925.900 төгрөгийг дээрх цаг хугацаанд авсан. Гэхдээ би үүнийг Ж.Сын хамтаар үйлдсэн. Ж.Сын дансанд ихэнх мөнгө орсон. Өөрөөр хэлбэл Бгаас 18.925.900 төгрөг Ж.Сын данс руу орсон. Мөн Ж.С Бгийн хамтран зээлдэгчээр орж Хаан банкнаас цалингийн зээл авахуулсан. Бгаас мөнгө авахдаа би ярьж авдаг. Ж.С бол энэ мөнгийг Бгаас намайг хуурч авч байгааг мэдээд захиран зарцуулдаг. Ж.С бид хоёр Бгаас мөнгө төгрөг авч Улаанбаатар хот ороод Эрээн орж хувийн хэрэгцээний зүйлс авч байсан. Бид хоёр хоорондоо ярилцаад л Бгаас мөнгө аваад байдаг байсан. Гагцхүү С л Бтай уулзаж мөнгө авдаггүй байсан. Б нь Ж.Стай хамт зээл аваад шууд түүний хажууд мөнгийг нь түүний данс руу шилжүүлсэн. Угаасаа Ж.Сыг Б.Бгаас намайг мөнгө авч байгааг мэддэг учраас л данс руу нь мөнгөө шилжүүлдэг...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 198-200 дугаар тал/

            “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд 6.3 сая төгрөгийг цувуулан авсан. Тухайн мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр авсан ба эхлээд 5 сая төгрөгийг авч байх үед Ж.Стай хамт машинтай цуг очсон. Ж.Стай очихыг Э Ц нар харсан. Үүний дараахан мөнгө төгрөгөө Э нэхэж эхэлсэн ба би тухайн үед нь Ж.С надад дансны хуулгаа гаргаж өгөөд үүнийг үзүүлчих, дансанд мөнгө байгаа, байрны урьдчилгаанд байршуулсан учраас авч болохгүй байна гэж хэл гэсэн. Тэгээд үүнийг нь Эод үзүүлэхэд итгэж байсан. Ингээд тухайн баримтыг үзүүлээд 1.3 сая төгрөгийг зээлсэн. Эоос нийт 6.3 сая төгрөг авсан. Үүнээс би Эод дансаар 3525000 төгрөгийг бэлнээр 700.000 төгрөг буюу нийт 4225000 төгрөгийг төлсөн. Одоо түүнд үлдэгдэл мөнгө болох 2.075.000 төгрөгийг төлж барагдуулна. Энэ мөнгөнөөс Ж.С хэрэглэсэн. Ж.С нь Этой мөнгө зээлэх талаар биечилж уулзаагүй...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 190-192 дугаар тал/

              “...Би Нээс Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт 2016 оны 05 дугаар сард 1.5 сая төгрөг, 09 дүгээр  сард 600.000 төгрөг, мөн 09 дүгээр сард 158250 төгрөг буюу нийт 2258250 төгрөгийг хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө хэмээн хэлж авсан. Энэ гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 233-234 дүгээр тал/

            “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт 2016 оны 03 сарын 11-ний өдөр Цаас 2.7 сая төгрөгийг авсан. Би үүнийг төлж барагдуулна. Энэ гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 203-205 дугаар тал/

            “...Би 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 200.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 3.9 сая төгрөг буюу нийт 4.1 сая төгрөгийг зээл хаана гээд авсан. Үүнээс 314000 төгрөгийг өгсөн. Үндсэн мөнгөнөөс 200.000 төгрөг, хүүнд 114000 төгрөгийг төлсөн. Одоо би түүнд 3.9 сая төгрөгийг өгнө. Энэ үйл явдал Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт болсон. Энэ мөнгийг 3.9 төгрөгийг нь дансаар, 200.000 төгрөгийг нь бэлнээр Сээс авч байсан. Энэ гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 222-224 дүгээр тал/

            “...Би 2013 оны 12 дугаар сарын эхээр Ж.Сын эгч Н, хүргэн ах Э нар нь Улаанбаатар хот руу явсан. Тэгээд энэ хойгуур нь Ж.С бид хоёр хоорондоо ярилцаад хумүүст өрөө өгөх зорилгоор Эы гэрээс алтан нуухтай нэг хөөрөг, том жижиг нийлсэн 11 ширхэг мөнгөн аяга, могетон бөгж ээмэг бөгж ээмэг болон монетон 2 ширхэг кулон, 2 ширхэг гинж, алтан сахиус, сони брэндийн камерь зэрэг зүйлсийг авсан. Өөр бусад зүйлсийг аваагүй. Ёншгойт гэдэг зүйлийг бол мэдэхгүй байна. Үүнийг аваагүй. Энэ талаар Ж.С мэдэж байгаа. Мөн 2 ширхэг монетон ээмэг аваагүй. Би Эы гэрийг өмнө нь сахиж байхдаа илүү түлхүүрийг нь хэрэглэдэг байсан ба уг түлхүүрээрээ онгойлгож орсон. Гэрлүү ороход нь бол Ж.С надтай хамт ороогүй ба надад ямар эд зүйл авахыг зааж өгсөн. Тэгээд мөнгийг нь бид хоёр хэрэглэсэн. Гэхдээ Э Н нарыг ирэхээс өмнө нь ломбарднаас буцааг авч байсан байранд нь тавина гэж Ж.С бид хоёр ярилцаад авсан. Гэвч Э Н нар нь хэлэлгүйгээр гэртээ ирсэн ба хулгай орсон байна гээд цагдаад дуудлага өгсөн байсан. Дуудлаганд Ж.С очиж шинжээчээр ажилласан. Тэгээд би Ж.Ст хандаж ах эгч хоёрт чинь хэлье гэхэд Ж.С нь одоо баригдахгүй, хэргийн газар дээр би өөрөө очсон гэж хэлсэн. Тэгээд ломбарданд тавьсан Нийн эд зүйлсийг одоо аваад Улаанбаатар хот руу зар гэж хэлсэн. Ингээд танихгүй хүмүүст зарчихсан. Би бол хохирлыг бүрэн барагдуулсан гэж үзэж байгаа. Өөрт байсан илүү түлхүүрийг нь ашиглаж нэвтэрсэн. Ж.С ч мэдэж байгаа. Тухайн түлхүүрийг нь авч явж байгаад гээгдүүлсэн юм. Хэрэг болсны дараахан л гээгдүүлсэн...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 208-210 дугаар тал/
            “...Би 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2014 оны 01 дүгээр сарын хооронд 1 сая төгрөгийг О багшаас авсан мөнгийг хүүтэй нь төлж барагдуулсан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 184-186 дугаар тал/ 
“...Би 2013 оны 10 дугаар сарын үед Ж.С О бид гурав хамт сууж байгаад дээрх хаягт байх газрыг От 4 сая төгрөгөөр заръя хэмээн ярилцаж тохиролцсон. Тэгээд 800.000 төгрөгийг Ж.С бид хоёр авсан. Үүний дараахан 500.000 төгрөгийг Ж.С бид хоёрыг гэрт байхад О өөрөө авч ирж өгсөн. Мөн түүнээс хайнагийн шарыг 1.2 сая төгрөгөөр авсан.  Энэ мөнгийг С мэдээгүй. Тухайн үед уг нь энэ газар байсан ба Ж.Сын газар байсан. От Ж.С бид хоёр хамт очиж үзүүлж байсан. Гэхдээ Ж.С бид хоёр хамтарч энэ гэмт хэргийг үйлдээд хохирлыг нь би дангаараа барагдуулсан....” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 213-215 дугаар тал/ 

          “...2013 оны 12 сарын сүүлээр яг хэдэн байсныг нь санахгүй байна, Л.Г эгч дээр очиж мөнгө олоод өгөөч гэж гуйсан чинь Г эгч би нэг найзаараа ломбарднаас мөнгө зээлүүлээд өгье манай найзад ч мөнгөний хэрэг байгаа гэсэн. Тэгээд Г эгч найз М гэх эгчийг дагуулж ирэн нэг ломбарданд орж 2 сая төгрөг зээллээ гээд гэрээ гаргаж ирсэн. Тэгээд М миний данс руу шилжүүлсэн гээд Хаан банкин дээр Г эгч М бид гурав ирж М банкнаас 2 сая төгрөг авч гарч ирэн надад 1,7 сая төгрөг өгч М 250,000 төгрөг, Г 50,000 төгрөгийг нь авсан. Би мөнгө зээлэхдээ 5 хонуулаад өгье гэсэн тэгээд 4 хоногийн дараа би зээлсэн мөнгөний хүү болох 200.000 төгрөг өгсөн чинь Г, М хоёр ломбардны хүн хүүгээ бөөнөөр нь авна гэж байна гээд аваагүй надад буцаагаад өгсөн. Би Л.Г эгчид хүнд өртэй юм өрөө өгөх гэсэн юм гэж хэлж 2 сая төгрөг зээлүүлсэн. Би мөнгө авахдаа гэрээнд заасан хүүгээр бодож тохиролцсон. Би зээлсэн мөнгө болон хүү төлсөн зүйл байхгүй байгаа. Би зээлсэн мөнгөө өрөндөө өгсөн. Би Хас банкнаас зээл авна гэж яриагүй. Би Л.Гг таних болоод нэг жил болж байгаа нөхөр Баттөмөр нь манай нөхөртэй хамт ажиллаж байгаа харин Мг тэр мөнгө зээл авах өдрөөс л таних болсон. Би энэ мөнгийг буцааж өгөхгүй байх санаатай зээл аваагүй хүнээс өндөр хүүтэй мөнгө өмнө нь зээлсэн болоод түүнийхээ хүүг төлөх гэж дахин зээл авсаар байгаад ийм асуудалд орсон...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 183-184 дүгээр тал/ 
“...Би 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ж.Мгаас 1.7 сая төгрөгийг зээлж авсан ба буцаан төлсөн. Одоо ямар нэгэн тооцоо байхгүй. Энэ гэмт хэргийг бусадтай бүлэглэж үйлдсэн асуудал байхгүй. Би уг хүнээс дээрх мөнгийг аваад зээлээ төлсөн...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 227-229 дүгээр тал/

         “...Би өмгөөлөгч Ч.Отгонбаатарыг өмгөөлөгчөөр сонгон авсан. Гэхдээ манай өмгөөлөгч миний энэ удаагийн мэдүүлэгт оролцох боломжгүй байгаа. Би уг хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Би болсон асуудлын талаар мэдүүлэг өгөхгүй. Би хохирогч Б.Бийн үлдэгдэл мөнгийг нь төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 152-153 дугаар тал/
“...Би Оыг 2013 оны 10 дугаар сараас эхлэн таньдаг болсон. Би тухайн үед цайны газар хувиараа ажиллуулдаг байсан бөгөөд хүүхдээ харуулах болон туслах тогооч авах талаар зар тавьсан. Үүний дагуу О гэгч эмэгтэй надтай ирж уулзсан. Ингэж л танилцсан. Надад ямар нэгэн газар байхгүй. Угаасаа газар байгаагүй. Харин Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 12-26 тоотод Ж.Сын нэр хавиарлагдсан газар байсан. Тухайн үед бол газрын гэрчилгээ нь гараагүй байсан гэж Ж.С ярьж байсан. Би гэрчилгээг нь харж байгаагүй. Тиймээс хэзээ ч гэрчилгээ гаргуулсан, гэрчилгээг газрын албанаас гаргуулсан талаар мэдэхгүй байна. Уг газар нь Ж.Сынх юм. Гэхдээ албан ёсоор гэрчилгээ гаргуулсан эсэхийг нь мэдэхгүй байна. 2013 онд гэрчилгээ гаргуулаагүй байсан. Уг газрыг От Ж.С нь 4 саяар зарна гэж хэлсэн. Ингээд О Ж.С бид гурав хоорондоо ярилцаад 3.5 сая төгрөгөөр зарахаар тохирсон. Газрыг Ж.С О бид гурав хамт очиж үзсэн. Одоо От ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй, би өөрөө төлж барагдуулсан. Би Оаас хамгийн анх 2013 оны 12 дугаар сарын 13-ны үед 2 сая төгрөгийг авсан. Ингээд үүнээс нийт 1.6 сая төгрөгийг өгсөн. 600.000 төгрөгийг хүүнд тооцож өгсөн. Ингээд 1 сая төгрөгийг өгөөгүй байж байтал цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Тэгээд шүүх хурлаас өмнө дахин 600.000 төгрөгийг өгсөн. Одоо түүнд мөнгө төгрөг өгөх тооцоо байхгүй. Одоо би уг утсыг хайгаад олохгүй байна. Уг мессежнүүдийг зураг хэлбэрээр бэхжүүлж хэргийн материалд хавсаргуулсан байдаг. Одоо уг утсан дээрх мессежнүүдийн зургийг авч Сидин дээр хуулсан байгаа. Уг сидиг хавтаст хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгч байна...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 242-243 дугаар тал/ 

    “...Би Жгийн гэрээс 2013 оны 11-12 дугаар сарын үед шиг санагдаж байна цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна дунд гарын мөнгөн аяга нэг ширхэгийг тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр аваад ломбарданд тавьчихаад буцааж өгсөн. Тухайн үед бол би Жгийнд Стай хамт амьдарч байсан. Жгийнх тухайн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 8-25 тоотод амьдардаг байсан. Бусад зүйлсийг бол угаасаа аваагүй. Тэдний гэр бүлийнхэн нь л өорсдөө захиран зарцуулсан байх. Мөнгөн аягыг нь мөнгөний хэрэг болохоор нь ломбарданд тавьсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед л буцааж авч өгсөн. Ж.С нь тухайн үед нь мэдээгүй. Сүүлд нь л хэлэхэд хурдан авч өгөөрэй гэж байсан. 2013 оны 12 дугаар сарын үед шиг санагдаж байна Н Э хоёр Улаанбаатар хот руу явчихсан байсан ба гэрийнх нь түлхүүр С бид хоёрт байсан, Ж.С бид хоёр хүнд мөнгө өгөх ёстой байж байгаад мөнгө олдохгүй болохоор нь Нийн гэрээс нэг ширхэг хөөрөг, камерь 1 ширхэг, мөнгөн аяганууд, монетон ээмэг 1 хос, монетон хүзүүний зүүлт кулон, бөгж, алтан сахиус зэрэг зүйлсийг аваад ломбарданд тавьсан. Дээрх зүйлсийг Ж.С бид хоёр хоорондоо ярилцаад Э Н нарыг Улаанбаатар хотоос ирэхээс нь өмнө буцаагаад ломбарднаас авъя гэж тохирсон. Гэтэл Э Н нар гэнэт гэртээ ирсэн ба ирээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед нь Ж.С криминалистикийн шинжээчээр ажиллаж байсан ба дуудлаганд очиж хэргийн газарт ажиллаад ирсэн. Тэгээд гэртээ ирээд Ж.С надтай ярилцсан. Би түүнд хандаж эд зүйлийг нь үнэнээ хэлээд буцаагаад өгчихье гэхэд Ж.С надад хандаж одоо хулгайд алдсанаараа дуусгая, баригдахгүй гэж байсан. Түүнээс хулгайлсан үйлдэл байгаагүй. Тэгээд Ж.С надад хандаж удахгүй ломбарданд үзлэг хийгдэнэ, хурдан эд зүйлээ аваад зарах арга хэмжээ ав гэж хэлсэн. Үүний дагуу л хүнд зарсан Ж.С нь тухайн үед зарсан зүйлсээ үнэтэй зарагдах ёстой зөрүү мөнгө төгрөг ав гээд уурлаад байхаар нь Мгаас 1.7 сая төгрөгийг зээлээд 1 сая төгрөгийг Ж.Ст өгсөн. Хэрэг гарахаас өмнө Н хагалгаанд орохоор Бээжин явсан. Энэ үед нь С бид хоёр гэрийг нь сахисан ба түлхүүр нь байсан. Тэгээд буцаж ирээд түлхүүрээ аваагүй. Тэгээд удалгүй Улаанбаатар хот явчихсан хойгуур нь гэр рүү нь ороод дээрх эд зүйлийг авсан. Нийн гэр нь тухайн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг 36 дугаар байрны 30 тоотод байсан.  Улаанбаатар хот явахдаа гэрээ харж бай гэж хэлээгүй. Тийм зүйл хараагүй. Би ёншгойт гэж юу байдаг талаар мэдэхгүй. Алтан нуухтай нэг талынхаа бөөрөн дээрээ эмтэрхийтэй хөөрөг л байсан, ямар толгойтой, ямар чулуугаар хийсэн, хаанахын хийцийн, хэзээний хийцийн хөөрөг гэдгийг нь мэдэхгүй. Мөн Нийн гэрээс нэг кулон, бундан хэлбэртэй ээмэг, өөр нэг монетон ээмэг зэргийг нь аваагүй. Ж.С ч мэдэж байгаа. Хэдэн мөнгөн аяга авснаа сайн хэлж мэдэхгүй байна. Камерь нь Сонигийн камерь байсан байх сайн санахгүй байна. Ж.С эд зүйл авахад хамт байгаагүй, авсан, авна гэдгийг мэдэж байсан. Авъя гээд харилцан тохиролцоод л авсан. Энэ талаар хүмүүс мэдэхгүй. Харин үүнийг нотлох баримт гэвэл Ж.С бид хоёрын харилцсан мессежнүүд байгаа. Тухайн эд зүйлсийг ломбарданд тавьсан мөнгөнүүдийг бол Ж.С надтай хамт захиран зарцуулсан. Мгаас 1.700.000 төгрөг аваад Ж.Ст 1 саяыг өгсөн. 300 мянган төгрөгийг эд зүйл зарсан хүндээ өгсөн. Уг эд зүйл нь үнээ барихгүй байна гээд надаас мөнгө нэхсэн. 400 мянган төгрөгийг нь бусад зүйлд зарцуулаад дууссан. С надаас мөнгө төгрөг нэхээд байхаар нь л Мгаас мөнгө зээлсэн. Би Оаас хэзээ мөнгө авснаа санахгүй байна. Харин анх 2 сая төгрөгийг авчихаад 1 сая төгрөгийг хүү мөнгө болох 600 мянган төгрөгтэй нь хамт өгсөн. Тэгээд 1 сая орчим төгрөг үлдсэн байсан. Би дээрх мөнгийг хүний өрөнд өгөх гэж авсан. Тэгээд одоогоор мөнгийг нь төлөөд барагдуулсан. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 12-23 тоотод байх газар нь Ж.Сын газар. О нь манай хүүхдийг нэг хэсэг харж байсан ба газар авна гэхээр нь наймаа хийх талаар хоорондоо ярилцсан. Тэгээд газраа зарахаар болоод 3.3 сая төгрөгийг цувуулан авсан. Тэгээд газраа ч өгч чадаагүй байхад дээрх хулгайн асуудал яригдаад байж байхад О намайг цагдаагийн байгууллагад өгсөн. 800 мянган төгрөгийг хамт байж байгаад авсан. Харин 500 мянгаар нэг авахад Ж.С намайг Оаас мөнгө төгрөг авч байгаа талаар мэдсэн. Үлдэгдэл мөнгийг би өөрөө авсан. Оын хохирлыг би бүгдийг нь барагдуулсан. Хоорондоо харилцсан мессеж л байдаг. Эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн. Нт бэлэн 2 сая төгрөг өгсөн. Ж.Сын эзэмшлийн автомашин. Тухайн автомашиныг Ж.С Улаанбаатар хот руу сургалтанд явахдаа надад үлдээсэн. Түлхүүрийг нь надад үлдээсэн. Ж.Сыг би тухайн автомашинаар нь шууданд суулгаж өгсөн. Тэгээд Ж.Сыг явсны маргааш өглөө нь Н над руу утсаар яриад Ж.Сын автомашиныг аваад ирээч гэж байсан. Үүний дагуу аваачиж өгчиөхөөд тухайн өдрийн 16 цагийн орчимд Нээс машиныг нь буцааж аваад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот руу хувийн ажил гарахаар нь явсан. Тэгээд Төв аймгийн Лүн сумын нутаг Шилэн байшингийн хойд талд баруунаасаа зүүн тийш чиглэлтэй замын хөдөлгөөнд оролцож яваад замын ховил дээр цохигдоод замынхаа урд тал руу ороод онхолдсон. Тухайн ү?д 2013 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 22 цагийн орчим л болж байсан. Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Тухайн үед бороо орж байсан ба би ойролцоогоор 90км/цагийн хурдтай явсан шиг санагдаж байна. Тухайн ү?д би автомашиндаа ганцаараа явж байсан ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний бие гэмтэж бэртээгүй. Нийн гэрээс эд зүйл хулгайлсан ба үүнийг сайн мэдэж байгаа. Бгаас мөнгө залилахад Ж.С мэдэж байсан, 11-12 сая төгрөгийг Ж.С нь захиран зарцуулсан, автомашин, гар утас авсан. Ахынхаа байрны урьдчилгаанд мөнгө өгсөн. Талыг нь би 56-66 УНД улсын дугаартай Ниссан тидда маркийн автомашиныг нь засвараас авч өгсөн. Уг автомашиныг Ж.Сын гэр бүлийнхэн нь зарж борлуулсан. Мөн Эоос намайг мөнгө авсан талаар мэднэ. Эод үзүүлсэн 7 сая төгрөгийн үлдэгдэлтэй Ж.Сын дансны хуулгыг надад өөрөө авч өгөөд үүнийг үзүүл, байрны урьдчилгаанд байршуулсан, мөнгөө авч болохгүй байна гэж хэл гээд байсан. Би хохирол мөнгө төгрөгөө одоогоор барагдуулаагүй. Ж.С дээрх хүмүүсээс авсан мөнгөө өгчихвөл би өөрт оногдох төлбөрөө төлж барагдуулна. Намайг Ж.Стай хулгайн болон залилангийн хэргийг хийсэн талаараа цагдаагийн байгууллагад хэлнэ гэхээр Ж.С амиа хорлоно, хүүхдүүдээ өнчрүүлээд бэлэвсэн хоцрох дуртай юм бол хэл би хэний ч мэдэхгүй үхлээр үхнэ гээд байдаг байсан. Мессежнүүд нь надад байгаа...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 46-49 дүгээр тал/ 

          “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сарт хүртэлх хугацаанд 6.3 сая төгрөгийг цувуулан авсан. Тухайн мөнгийг бэлэн мөнгө хэлбэрээр авсан ба эхлээд 5 сая төгрөгийг авч байх үед Ж.Стай хамт машинтай хамт очсон. Ж.Стай очихыг Э Ц нар харсан. Үүний дараахан мөнгө төгрөгөө Э нэхэж эхэлсэн ба би тухайн үед нь Ж.С надад дансны хуулгаа гаргаж өгөөд энийг үзүүлчих, дансанд мөнгө байгаа, байрны урьдчилгаанд байршуулсан учраас авч болохгүй байна гэж хэл гэсэн. Тэгээд үүнийг нь Эод үзүүлэхэд итгэж байсан. Ингээд тухайн баримтыг үзүүлээд 1.3 сая төгрөгийг зээлсэн. Ингээд Эоос нийт 6.3 сая төгрөг авсан. Үүнээс би Эод дансаар 3525000 төгрөгийг бэлнээр 700.000 төгрөг буюу нийт 4225000 төгрөгийг төлсөн. Одоо түүнд үлдэгдэл мөнгө болох 2.075.000 төгрөгийг төлж барагдуулна. Энэ мөнгөнөөс Ж.С хэрэглэсэн. Э Ж.С хоёр биечилж уулзаагүй...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 190-192 дугаар тал/ 
    *Гэрч Ж.Сын өгсөн: 
“...Бид хоёр Арслан цохионд байдаг газраа зарна гэж яриж байсан тэгээд тэр газрыг манай хүүхдийг хардаг байсан Ц.О худалдаж авна гэсэн яг үнэ ханшаа надтай тохирч ярьсан зүйл байхгүй тэгсэн нэг өдөр Ц.О манай ажил дээр ирэн нөгөө газрынхаа гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөөч гэсэн тэгэхээр нь юун газар гэсэн чинь танай эхнэр Н.А газар өгнө гээд мөнгө авсан гэсэн тэгэхээр нь би мэдэхгүй гээд явуулсан.  Миний нэр дээр газар байдаг гэрчилгээг нь аваагүй байгаа. Миний хувьд бол мэдэхгүй Ц.О надтай газрын наймаа хийх талаар ярилцсан тохиролцсон зүйл байхгүй. Тухайн үед Ц.От яг газраа зарна мал оролцуулна гэж ярьж байгаагүй. Харин мал оролцуулж газраа зарах юм бол 4,5 сая төгрөгөөр зарна гэж ярьж байсан. Н.А надад ямар нэг зүйл ярьж байгаагүй, Н.А өөрийнхөө нэр дээр газар авна гэж яриад байдаг байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 141 дүгээр тал/ 
    *Яллагдагч Ж.Сын өгсөн: 
“...Би хэзээ ч ямар ч цаг хугацаанд Н.Атай нийлж Б, Э нарыг
залилж мөнгө төгрөг авсан зүйл байхгүй. Н.А Б нар нь маш ойр дотно
харилцаа холбоотой найз нөхдүүд бөгөөд өдөр тутамдаа манай гэрээр орж ирж
надтай нүүр тулан уулзалдаж байдаг хүн. Харин Эыг өмнө нь болон одоо ч
танихгүй. Уулзалдаж байгаагүй. Б Н.А нар нь хоорондоо мөнгөний өгөө
аваа байдаг байсан бол надаас нуудаг байсан байна. Б нь Н.Ад их
хэмжээний мөнгө төгрөг өгсөн, авч чадахгүй байгаа талаараа надад хэлсэн бол
үүнийг эрт таслан зогсоох байсан. Б нь надад хандаж би цалингийн зээл
авах гэтэл хамтран зээлдэгч хэрэгтэй байна, цалинтай найдвартай хүн хэрэгтэй
байна, чи миний хамтран зээлдэгчээр ороод өгөөч хэмээн өөрөө болон эхнэрээр
маань дамжуулж хамтран зээлдэгчээр оруулж байсан удаатай. Ингэж хамтран
зээлдэгчээр оруулж байхдаа Н.Агаас мөнгө авах ёстойгоо надад хэлчих ёстой
байсан. харин ч би Бг Н.Атай нийлж намайг залилсан мэт сэтгэгдэл төрж
байна. Н.Атай найзлаад 2-3 жил болж байгаа хүн учраас Бгийн хувьд
түүнийг ямар хүн гэдгийг нь мэдэх л ёстой байсан, мэдсээр байж ийм байдалд оруулж
намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулж байгаад гомдолтой байна. Миний
хувьд Э, Б нараас нэг ч удаа их хэмжээний мөнгө авч байгаагүй, авах
шаардлагагүй. Ямар учраас намайг энэ хэрэгт хамааруулж шалгуулж байгаад
гомдолтой байна. Миний хувьд үндэслэлгүй гэж бодож байна. Надад холбогдох
хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Б, Э нар нь миний
бодлоор намайг ажил төрөлтэй Н.Аг ажилгүй болохоор надаар барьцаалж
төлбөрөө төлүүлэх гэсэн зорилготой гэж бодож байна. Н.А бид хоёр гэр бүлээ
батлуулсан, хоёр хүүхэдтэй, ганцхан би ажилтай байдаг. Н.А миний данс руу мөнгө шилжүүлдэг байсныг бүр дараад нь л мэдсэн. Хавар л мэдсэн. Шилжүүлсэн цаг
хугацаанд бол мэдээгүй. Мөнгөний асуудал гарч ирээд Б надад хэлсэн. Миний
цалингийн картыг Н.А ашигладаг байсан. Би хөдөө гадаа их явдаг учраас картаа
үлдээдэг байсан. Би энэ гэр бүлд ганцаараа орлого олдог. Миний картыг ашиглан ийм
зүйл хийснийг мэддэггүй байсан. Би өгч байгаагүй. Гэрт дансны хуулга байсанг л авсан байж магадгүй. Би өөрийн гараар өгч байгаагүй. Э Б нараас их хэмжээний мөнгө төгрөг
залилаагүй. Залилах ч шаардлага байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 дүгээр тал/ 

    “...Би Арсланцохионы гудамжинд газартай, энэ газраа эхнэр бид хоёр зарна гэж ярьж байсан. Тэгсэн чинь О гэх хүүхэн манай тэр газрыг худалдаж авъя гэхээр нь би түүнд зараагүй. Одоо газраа зарахгүй болсон. Тэгсэн чинь манай эхнэр Н.А От тэр газрыг зарна гээд мөнгө авсан байсан. Би түүнийг нь тухайн үед мэдээгүй хэдэн төгрөг авсныг нь мэдээгүй, тэгсэн чинь нэг өдөр О гэх хүн надтай ирж уулзан газрынхаа мөнгийг авах гэсэн юм гээд байсан. Тэгэхээр нь би Н.Атай учраа ол би мөнгө аваагүй гээд явуулсан. Арслан цохионд миний нэр дээр газар байдаг...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 124 дүгээр тал/ 

    “...Би Н.А гэх хүүхэнтэй 2012 оны 04 сараас хойш хамтран амьдрах болсон. Бид хоёр одоо 2 хүүхэдтэй. Манай эхнэр Н.А 2013 оны 12 сард манай эгч Ж.Нийн гэрээс эд зүйл хулгай хийсэн хэрэгт холбогдсон. Н.А надад энэ хэргийн талаар утсаар мессеж бичиж байсан. Би тухайн үед хэргийн талаар зохих байгууллагад нь мэдэгдээгүй учир нь миний эхнэр мөн хоёр хүүхдийн маань ээж хүн болохоор мэдэгдээгүй. Би зарж борлуул гэж хэлээгүй Н.А хотоос хүн дуудаж зарах гэж байгаа гэсэн. Н.А надад би Нийнхээс мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйл авчихлаа гэж ярьж байсан. Би энэ хэргийн талаар зохих байгууллагад мэдэгдээгүй нь миний буруу яагаад гэвэл миний эхнэр, хоёр хүүхдийн маань ээж хүн байгаа...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 184-185 дугаар тал/ 

    “...Би Бгаас мөнгө төгрөг залилсан асуудал байхгүй. Би Н.Аг Бгаас мөнгө төгрөг залилж аваад байгааг мэдээгүй. Тухайн үедээ миний дансаар хэдэн төгрөг шилжүүлж авч байсан талаар мэдээгүй. Сүүлд нь л Бгаас сонссон. Миний тухайн үед барьж байсан 99139365, 98939365 дугаарын утаснуудад ямар нэгэн байдлаар дансны мэдээлэл ирдэггүй байсан. Тийм учраас миний дансанд хэнээс хэзээ хэдэн төгрөг хэдэн удаа ямар хэмжээгээр орж ирсэн талаар мэдэхгүй байна. Б бол байр захиалах талаараа ярьж байгаагүй. Сүүл рүүгээ л байр авна гэж ярьж байсан. Н даргын байрнаас байр авах гэхэд орлого нь хүрэхгүй байна гээд Н.А Б нарыг надад хандаж хэлэхээр нь еөрийн найз болох Оын байрыг санал болгосон. Миний хаан банкны виза картыг А ашигладаг байсан. Харин би ганц нэг удаа данснаасаа теллер дээрээс хоёр удаа гүйлгээ хийж мөнгө авч байсан. Архангай аймгийн Хаан банкнаас 2015 оны 07 дугаар сарын үед 3.000.000 төгрөгийг авсан. Мөн тухайн үед Улаанбаатар хотод банкнаас 3.500.000 төгрөгийг бэлнээр авч байсан. Энэ мөнгийг Н.А надаар авахуулсан. Хүнээс авах мөнгийг чиний данс руу хийлгэчихлээ л гэж хэлсэн. Ингээд тухайн мөнгөөр нь хувийн хэрэгцээний эд зүйлс авч байсан. Эрээн рүү явсан. Үүнээс ямар нэгэн байдлаар би мөнгө төгрөг авч хүн залилаагүй. Б надтай ярилцаж мөнгө төгрөг өгч байгаагүй. Би мөнгө төгрөг өгөөч гэж байгаагүй. Тухайн үед Н.А надтай гэр бүлийн харилцаа холбоотой байсан учраас гэр бүлийнхээ санхүүгийн болон бусад асуудлыг шийдвэрлэдэг байсан. Намайг ажил дээр сууж байхад Н.А над руу утсаар яриад Б банкнаас зээл авах гэсэн чинь бага мөнгө гарах гээд байна чи хамтран зээлдэгчээр орчих, хамтран зээлдэгчтэй бол зээлийн хэмжээ өндөр гарах юм байна гэхээр нь л хамтран зээлдэгчээр орж тус болсон. 2015 оны 11 дүгээр сарын үед Архангай аймгийн Мобикомоос айфоне 6 эс плас маркийн гар утас авч байсан. Энэ гар утсыг авах мөнгийг А надад өгсөн. Миний данс руу мөнгө шилжүүлсэн. Манай аав Улаанбаатарт байртай юм. Байраа зарж уг байрыг авах хүн нь над руу урьдчилгаа явуулахаар нь чиний данс руу хийлгэчихлээ. Би чамд гар утас авч өгье гээд надтай хамт Архангай аймгийн Мобиком дээр очиж миний хаан банкны виза картыг уншуулж дээрх гар утсыг авч байсан...” гэх мэдүүлэг/6-р хх-ийн 15-17 дугаар тал/ 

    “...Би Э гэх хүнийг угаасаа танихгүй. Ямар нэгэн байдлаар түүнээс мөнгө төгрөг авах талаар ярилцаж байгаагүй. Н.А л миний нэрийг бариад түүнд итгэл үнэмшил төрүүлж мөнгө төгрөг залилсан байна лээ. Тэгээд өр төлбөрөө өгч чадахгүй болсон учраас надтай хамт залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн мэтээр мэдүүлэг өгч байгаа байх. Мөн би түүнээс салж хамт амьдрахаа байсан учраас хувийн мэдэл зорилгоор намайг чадах, ажил амьдралгүй гэж л дээрх үйлдлийг гаргаж байгаа гэж ойлгож байна. Тиймээс би Н.Атай бүлэглэн бусдаас мөнгө төгрөг залилсан зүйл байхгүй. Би очиж байсан эсэхээ санахгүй байна. Хамт очиж байсныг бол үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн хүнээс мөнгө төгрөг залилаад явж байгааг бол мэдээгүй. Н.Атай бол үерхэж, хамт амьдардаг байх үедээ  Архангай аймгийн төвд тавилгын дэлгүүр ажиллуулдаг байсан. Тэгээд хүмүүсээс мөнгө төгрөг авна, хүмүүс өрөө өгөхгүй байна гэх мэтээр ярьдаг байсан. Би Этой нэг ч удаа уулзаж байгаагүй учраас би түүнээс яаж мөнгө авах боломжгүй юм. Түүнээс би Н.Атай хамт очоод янз бүрийн түүнд итгэл үнэмшил төрүүлж мөнгө төгрөг залилсан бол дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрнө. Н.А л намайг шинжээч хийдэг ажилтай, цагдаа гээд яриад хүмүүст итгэл үнэмшил төрүүлдэг юм байна лээ. Хүмүүс ч түүний үгэнд итгэдэг. Тэгээд л намайг мөнгө төгрөг авсан мэтээр боддог байх. Би ямар нэгэн банкнаас дансны хуулга гаргаж Н.Ад өгч байгаагүй. Н.А бол банкнуудад маш их танилтай учраас миний банкны хуулгыг гаргаж авсан байхыг үгүйсгэхгүй. Мөн өмнө нь дансны хуулгаа гаргаж авч байснаа санахгүй байна. Хэрэв дансны хуулгаа гаргаж авч байсан бол уг хуулгыг ашигласан байж магадгүй. Би үүнийг бодохдоо миний өмнө нь банкнаас гаргаж авч байсан дансны хуулгыг л ашигласан байх гэж бодож байна. Мөн Н.А бид хоёр тухайн үед хамт амьдардаг, эхнэр нөхрийн харилцаатай байсан. 2 хүүхэдтэй байсан. Иймээс Н.А миний бүх л зүйлийг мэддэг байсан...” гэх мэдүүлэг/6-р хх-ийн 21-23 дугаар тал/ 

*Хохирогч Э.Мгийн өгсөн: 
“...2013 оны 12-р сарын 30-ны өдөр манай найз Г надтай уулзаж чи ломбарднаас мөнгө зээлээд өгөөч би зээлтэй болохоор болохгүй байна гэсэн тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь манай нэг хуурай дүү зээлээ хаах гээд над дээр ирсэн мөнгө олоод өгөөч гэж гуйгаад байгаа юм 3 хоногийн хугацаатай хоёр сая төгрөг хэрэг болоод байгаа гэнэ гэсэн. Тэгээд Г бид хоёр Бум аривжих гэх ломбарданд очин миний нийгмийн даатгалын дэвтэрийг барьцаалан бэлэн 2.000.000/хоёр сая/ төгрөг 10%-ийн хүүтэй зээлэн авч Г бид хоёр Н.А гэх хүүхэнд өгсөн. Тэгээд 3 хоногийн хугацаа дуусч нөгөө Н.А руу залгасан чинь эгчээ миний зээл бүтээгүй байна дахиад 3 хоногоор хугацааг нь сунгаад өгөөч гэсэн тэгэхээр нь нөгөө ломбарданд Г бид хоёр очиж 3 хоногийн хугацаа сунгасан. Тэгээд сүүлдээ нөгөө Н.А утсаа авахгүй надаас зугтаагаад байдаг болсон би Гд хэлэхээр Н.А Гд мөн л зээл хүлээгээд байна гэж хэлсэн байдаг. Нэг өдөр Н.А над руу ярин та хүрээд ир миний мөнгө бүтэх гэж байна гэж дуудаад нэг хүнтэй утсаар ярин одоо 5-н хүний дараа шилжүүлнэ гэж байна гэж намайг хүлээлгэж миний нэг өдрийн ажлыг тасалдуулсан. Тэгээд сүүлдээ утас нь холбогдохгүй алга болсон, тэгэхээр нь би Гд чи өөрөө хөөцөлдөж мөнгө төгрөг олж өг гэсэн тэгсэн маргааш нь Гг мөн өдөржингөө банкаар худал ярьж явуулаад ажлыг нь тасдуулсан байсан. Ийм учир цагдаад хандсан, би Н.Аг зээлсэн мөнгөө өгөх юм болов уу гээд одоог хүртэл явсан тэгсэн Н.А анхнаасаа л Г бид хоёрыг залилсан байна лээ, одоо ломбардны хүн нь надаас мөнгөө нэхээд байгаа хүү нь ч бүр өсөөд 3 сая төгрөг болсон байна, тэр ломбардны эзэн нь Цэрэннадмид гээд нэг залуу байсан түүнийг Г таньдаг. Би мөнгө авч өгөх өдөр л анх харсан түүнээс хойш таних болсон өмнө нь огт танихгүй манай найз Ггийн хуурай дүү нь гээд байсан тухайн үед Ггаас банкны зээл хаах гэсэн юм гэж гуйсаар байгаад Г намайг гуйж ломбарднаас мөнгө зээлүүлсэн. Би маш их гомдолтой, хүний мөнгийг буцааж төлмөөр байна хүний өмнөөс хохирч байна. Би Н.Атай гэрээ байгуулсан зүйл байхгүй Н.А би Хас банкнаас зээл авах гэж байгаа материалаа бүлдүүлсэн байна одоо хоёр сая төгрөгөөр хаачих юм бол болно гэж байсан. Тийм болохоор нь Н.Ад итгэсэн. Тухайн үед мөнгө өгч байхад Г, Н.А бид гурав л байсан өөр хүн байгаагүй. Тэр ломбардны хүнийг манай найз Г таньдаг юм байна лээ тэгээд нийгмийн даатгалын дэвтрээ барьцаалан гэрээ байгуулж бэлэн 2 сая төгрөг авсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 170-171 дүгээр тал/ 
*Гэрч Л.Ггийн өгсөн: 
          “...2013 оны 12-р сарын 28-ны өдөр манай нөхөр Баттөмөртэй хамт ажилладаг Ж.С гэх хүний эхнэр Н.А надаас та мөнгө зээлээд өгөөч би банкны зээл хаах гэсэн юм гэсэн.  Тэгэхээр нь би юм яриагүй тэгээд өнгөрсөн маргааш нь Н.А манай ажил дээр ирээд та мөнгө зээлээд өгөөч гэж байн байн гуйсаар байгаад Бум аривжих гэх ломбарднаас би мөнгө зээлж өгөхөөр болсон. Би тэр ломбарднаас өмнө нь 500,000 төгрөг зээлсэн байсан болохоор найз Ж.Мг манай хуурай дүү Н.А банкы зээл хаах гэсэн юм чи зээлээд өгөөч гэж гуйж ломбарднаас 2 сая төгрөг 10%-ийн хүүтэй 3 хоногийн хугацаагаар зээл авч Н.Ад өгсөн. Тэгээд 3 хоногийн хугацаа дуусч би Н.А руу ярьсан чинь банкны зээл бүтсэнгүй та дахиад 3 хоногоор хугацааг нь сунгаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би хугацааг нь сунгаж өгсөн тэгээд сунгасан хугацаа дуусч Н.А руу залгасан чинь утас нь холбогдохгүй байхаар нь гэрт нь очсон чинь хаалгаа онгойлгож өгөхгүй байсан. Түүнээс хойш одоог хүртэл өгөхгүй утас нь холбогдохгүй гэрт нь удаа дараа очсон боловч хаалгаа тайлж өгөхгүй алга болсон. Н.Агийн нөхөр нь манай нөхөртөй хамт ажилладаг юм түүнээс хойш таних болсон. Н.А надад Г эгчээ би Хас банкнаас 13 сая төгрөг зээл авах гэж байгаа тэгсэн өмнөх зээлээ хаах хэрэг болоод байна гээд мөнгө зээлүүлсэн тухайн үед би Н.Аг дэлгүүр хоршоотой болохоор нь итгээд найз Мгаар зээл авахуулсан. Тэгсэн одоог хүртэл өгөхгүй энд тэнд таарахаараа мөнгийг чинь өгнө гээд худлаа утасны дугаар өгөөд алга болчихдог Н.Ад мөнгө өгөхдөө гэрээ байгуулсан зүйл байхгүй. Би зээл авах талаар нь мэдээгүй харин Хас банкны эдийн засагч гээд нэг хүнтэй утсаар яриад байсан гэсэн үүнийг М сонсоод зээл авах нь үнэн юм байна гээд байсан тэгээд бид хоёр бүр итгэсэн тэгсэн чинь худлаа байсан. Би нөгөө мөнгө яасан бэ гээд ярихаар мөнгө бүтэх гэж байгаа гээд нэг өдөр Н.А намайг дуудаад манай найзаас мөнгө ирэх гэж байгаа хүрээд ир гээд банкны үүдэн дээр өдөржингөө суулгасан тэгсэн мөн худлаа ярьсан байсан. Миний ярьсан үнэн, манай найз М болон ломбардыг гомдол саналгүй болгох хэрэгтэй, би хүний өмнөөс гуйгаад авч өгсөн болохоор надад ч хэцүү байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 173-174 дүгээр тал/ 
*Гэрч С.Цэрэннадмидын өгсөн: 
“...2013 оны 12-р сарын 30-ны өдөр Л.Г эгч М гэх хүүхэнтэй хамт ирж эгч нь хүнд мөнгө зээлж өгөх гэсэн юм чи 2 сая төгрөг зээлээч гэхээр нь би 2 сая төгрөг 4 хоногийн хугацаатайгаар 2,5%-ийн хүүтэй зээлдүүлсэн тэр мөнгийг М нэр дээрээ авсан. Тэгээд зээлийн хугацаа дуусч мөнгөө нэхсэн чинь М одоохон өгөх гэж байна би банкан дээр байна гээд байсан тэгсэн Г, М хоёрыг Н.А гэх хүн зээл авахуулан мөнгийг нь өгөхгүй худлаа яриад мөнгийг чинь өгөх гэж байна гэж банкин дээр суулгаад байсан байна лээ. Анх мөнгө авахдаа Н.Ад өгнө гэж яриагүй, дараа нь зээлсэн мөнгөө Н.Ад өгсөн байсныг нь мэдсэн. Тэгээд би Г эгчээс мөнгөө дахин нэхэхэд би Н.А гэх хүнд  мөнгө өгөөд алдчихлаа Н.А банкны зээл хаах гээд байгаа юм гээд байсан гэж байсан. Би зээл өгсөн мөнгөө л олж авмаар байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 175-176 дугаар тал/ 
*Гэрч О.Баттөмөрийн өгсөн: 
“...2014 оны 01-р сарын 20-дын үер манай эхнэр Л.Г надад Н.А надаас банкны зээл хаах гэсэн чинь мөнгө хэрэг болоод байна та мөнгө олоод өгөөч гээд байхаар нь ломбарднаас 2 сая төгрөг зээл аваад өгсөн чинь одоо хүртэл өгөхгүй байна гэж ярьсан. Би мөнгө төгрөг ломбарднаас авсан байсныг нь мэдээгүй байж байгаад дараа нь мэдсэн. Тэгсэн Н.А банкны зээл хаалгана гэж манай эхнэрт худал яриад, манай эхнэр найз Мгаар ломбарднаас 2 сая төгрөг зээл авахуулан Н.Ад өгсөн байсан. Тэр ломбардных нь хүнийг Л.Г сайн таньдаг юм тэгээд мөнгө авч өгсөн байсан. Би нэг өдөр Мгаас та хоёр Н.Ад мөнгө төгрөг өгсөн юм биш биз өгсөн бол олж авч чадахгүй шүү дээ гэсэн чинь М өө аль хэзээний өгчихөөд олж авч чадахгүй явж байна гэж байсан. Надад мөнгө зээлэх талаар яриагүй би дараа нь мөнгө зээлээд өгсөн байсныг нь мэдсэн Л.Г надад Н.Ад мөнгө зээлж өгөөд балраад байна гэж ярьсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 178-179 дүгээр тал/ 
*Хохирогч Ж.Мгийн дахин өгсөн: 
“...Анх 2013 оны 12-р сарын 30-ны өдөр гэрээ байгуулаад гэрээнд заасан хугацаанд Н.А мөнгөө өгөөгүй учир гэрээгээ сунгуулсан тэгээд 2014 оны 01-р сарын 23-ны өдөр Цэрэннадмид намайг дуудаад бид хоёр дахин гэрээ байгуулсан уг гэрээнд 2 сая төгрөгний хүү болох 1 сая төгрөгийг бодож нийт 3 сая төгрөг төлөхөөр болж дахин гэрээ байгуулсан. Манай найз Л.Г тэр ломбардны хүнийг таньдаг болохоор бид хоёр гуйж байгаад хүүг нь зогсоолгосон. Би Н.Ад нийт 1.700.000 төгрөг өгсөн 250.000 төгрөгийг нь би авсан 50.000 төгрөгийг нь Л.Г авсан. Тухайн үед Н.А би зээлсэн мөнгөө буцааж өгөх үед та хоёр наад мөнгөө өгчих гэж байсан Л.Г бид хоёр Н.Аг 1,7 сая төгрөгөө хүүтэй нь өгөхөөр нь бүгдийг нь нийлүүлээд Цэрэннадмидад өгөх юм. Би маш их гомдолтой байна, зээл өгсөн мөнгөө хүүг нь бодож нэхэмжилж байна. Би хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 198 дугаар тал/ 
 *Хохирогч Б.Бийн өгсөн: 
“...Миний бие нь 2017 оны 09-р сарын 12-ны өдөр өөрийн “Төрөө, төрөө” гэсэн фэйсбүүк хаягаар орж юм үзэж байтал “А Аку” гэсэн хаягнаас 61-68 АРА улсын дугаартай прус-20 маркийн автомашиныг ломбарднаас чөлөөлж худалдаж борлуулна гэсэн зар тавьсны дагуу анх тэр Н.А гэгч эмэгтэйтэй фэйсбүүк хаягаар харьцаж эхэлсэн. Тухайн үед би тэр Н.А гэгчээс хэдэн оны прус-20 маркийн машин юм бэ? гэхэд 2006 оны машин байгаа, 5700000 төгрөгөөр ломбардад алдах гээд байна гэж фэйсбүүкээр харьцсан. Миний фэйсбүүк хаяг руу тухайн мавтомашины фото зураг, гэрчилгээ, арлын дугаар, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, бичгээр автомашинаа шилжүүлэх бичиг зэргийг явуулсан. Тухайн автомашиныг 7000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа болгож 2017 оны 09-р сарын 13-ны өдөр би эхнэр Д.Нын 5070204303 дугаартай данснаас 5700000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгийг Төмөрбаатар овогтой Анхзул гэдэг хүний 5135303096 гэсэн дугаартай данс руу шилжүүлсэн. 2017 оны 09-р сарын 14-нд  Н.А гэгч нь Архангай аймгаас Улаанбаатар хотод ирж автомашинаа өгч, үлдэгдэл 1300000 төгрөгөө авч автомашины бичиг баримтаа шилжүүлнэ гэж утсаар ярьж тохирсон. Би 2017 оны 09-р сарын 15-нд Улаанбаатар хот орж Н.Агийн 99330404 гэсэн дугаар руу залгахад эхэндээ утсаа авахгүй, сүүлд нь утсаа аваад автомашин маань хөдөө, замдаа эвдэрсэн, ломбард нь өгөхгүй, би таны мөнгийг буцааж өгье гэх зэргээр худал үнэн мэдэгдэхгүй ярьсан. Надаас 5700000 төгрөг шилжүүлж авахдаа манай нөхөр Дундговь аймгийн Цагдаагийн газарт цагдаа ажилтай С гэж хүн байгаа, утас 89663080 гэсэн дугаартай, манай хотын гэрийн хаяг нь Баянгол дүүрэг 10-р хороолол 34 байрны 1-8 тоот гэж хаяг зэргийг анх фэйсбүүк хаягаар явуулахад би итгээд хямдхан автомашинтай болох санаатай мөнгөө өгөөд дараа нь залилуулснаа мэдсэн. Н.Атай утсаар холбогдож мөнгөө авах гэхэд ямар ч байсан таны мөнгийг би 2017 оны 11-р сарын 02-ны дотор өгч дуусгана гээд миний данс руу цувуулан нийтдээ 3600.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 2400.000 төгрөгийн үлдэгдэл байгаа. Н.А нь миний мөнгийг залилж авсны дараа хүүнд нь өдрийн 50000 төгрөг өгнө гэхээр би “чи 300000 төгрөг нэмээд өгчих, тэгээд хоёулаа тооцоо дуусгая гэж хэлсэн. Би Н овогтой А гэгчийг урьд өмнө нь огт танихгүй, 2017 оны 09 -р сарын 12-ны өдөр фэйсбүүк хаягаар харьцаж байгаад автомашиныг худалдан авахаар утсаар ганц нэг ярьж байгаад 5700000 төгрөгөө шилжүүлсэн. Тэрнээс хойш тэр Н.А гэгч эмэгтэйд залилуулснаа мэдсэн. Тухайн үед тэр 61-68 АРА дугаартай автомашины фото зураг, гэрчилгээ, арлын дугаарын фото зургийг нь аваад над руу фэйсбүүкээр явуулсан болохоор би итгэсэн. Мөн 61-68 АРА дугаартай автомашины эзэмшигчийг сайн мэддэг, эсхүл хамтран залилан хийдэг хүмүүс байсан байх. Би гомдолтой байна. Намайг залилсан Н.Агаас хохирлын 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Намайг залилсан Н.А нь /АЮ89020367/ регистртэй Архангай аймагт оршин суудаг гэсэн. Мөн өнгөрсөн 2017 оны 10-р сард бусдыг залилан мэхэлсэн хэргээр Архангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч Бямбацогт гэдэг байцаагч дээр шалгагдаж байгаа гэсэн...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 138-140 дүгээр тал/ 

*Гэрч Д.Нын өгсөн: 
“...Би ХААН банканд 5070204303 дугаартай данс эзэмшдэг. Манай нөхөр Б.Б нь 2017 оны 09-р сарын 12-ны өдөр өөрийн “Төрөө, төрөө” гэсэн фэйсбүүк хаягаар орж автомашин худалдаж авахаар үзэж байтал "А Аку” гэсэн хаягнаас 61-68 АРА улсын дугаартай прус-20 маркийн автомашиныг ломбарднаас чөлөөлж худалдаж борлуулна гэсэн зар тавьсны дагуу анх тэр Н.А гэгч эмэгтэй фэйсбүүк хаягаар харьцаж эхэлсэн. Тухайн үед манай нөхөр Б.Б нь автомашин худалдаж авах гээд сонирхож байсан. Приус-20 маркийн автомашин худалдана гэсэн зар тавьсан Н.А гэгч эмэгтэй машинаа 5.700.000 төгрөгөөр ломбарданд алдах гээд байна гээд тухайн мавтомашины фото зураг, гэрчилгээ, арлын дугаар, өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, бичгээр автомашинаа шилжүүлэх бичиг зэргийг явуулсан. Тухайн автомашиныг 7.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож урьдчилгаа болгож 2017 оны 09-р сарын 13-ны өдөр миний 5070204303 дугаартай данснаас 5700000 /таван сая долоон зуун мянга/ төгрөгийг Төмөрбаатар овогтой Анхзул гэдэг хүний 5135303096 гэсэн дугаартай данс руу шилжүүлсэн. Тэр А гэгч нь 2017 оны 09-р сарын 14-нд гэхэд Архангай аймгаас Улаанбаатар хотод ирж автомашинаа өгч, үлдэгдэл 1300000 төгрөгөө авч автомашины бичиг баримтаа шилжүүлнэ гэж утсаар ярьж тохирсон. Манай нөхөр бид хоёр 2017 оны 09-р сарын 15-нд Улаанбаатар хот орж Н.Агийн 99330404 гэсэн дугаар руу залгахад эхэндээ утсаа авахгүй, сүүлд нь утсаа аваад автомашин маань хөдөө замдаа эвдэрсэн, ломбард нь өгөхгүй, ямар байсан мөнгийг буцааж өгье гэх зэргээр худал үнэн мэдэгдэхгүй ярьсан. Надаас 5.700.000 төгрөг шилжүүлж авахдаа манай нөхөр Дундговь аймгийн Цагдаагийн газарт цагдаа ажилтай С гэж хүн байгаа, утас 89663080 гэсэн дугаартай манай хотын гэрийн хаяг нь Баянгол дүүрэг 10-р хороолол 34 байрны 1-8 тоот гэж хаяг зэргийг анх фэйсбүүк  хаягаар явуулахад манай нөхөр итгээд хямдхан автомашинтай болох санаатай мөнгөө өгөөд дараа нь залилуулснаа мэдсэн. Н.Атай утсаар холбогдож мөнгөө авах гэхэд ямар ч байсан таны мөнгийг би 2017 оны 11-р сарын 02-ны дотор өгч дуусгана гээд манай нөрийн данс руу цувуулж нийтдээ 3.600.000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 2.400 000 төгрөг байгаа. Манай нөхөр Б.Б бид хоёр урьд нь 65-33 ГСА дугаартай Харриер маркийн автомашинаа 2017 оны 09-р сарын эхээр 16000000 төгрөгөөр бусдад худалдаад тэр мөнгөө миний дансанд хийсэн байсан. Төр мөнгөөр автомашин худалдаж авах санаатай байсан. Тэрнээсээ Н.А гэгч эмэгтэй рүү Приус-20 маркийн автомашин худалдаж авахаар 5.700.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 141-142 дугаар тал/ 

*Гэрч С.Сийн өгсөн: 
“...Уг автомашин манай эхнэр Д.Эийн нэр дээр байдаг. Би уг авто машиныг байнга  унаж таксинд явдаг. 2017 оны 09 дүгээр сард санагдаж байна би сарыг нь сайн санахгүй байна. Над руу Н.А утсаар залгаж таксинд явж байна уу гэж залгаад би Н.Аг Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2-р баг Арслан цохионы 10-09 тоотоос очиж авч байсан. Тэгээд Н.А тээврийн товчоо руу таксидсан. Тээврийн товчоо орох замдаа Н.А нь надад хэлэхдээ би нэг машин авах гэсэн юм тэгсэн чинь бичиг баримтын зөрчилтэй юм гэнэ машины арлын дугаар гэрчилгээний хаана бичигддэг юм бэ гэж асуухаар нь би тухайн үедээ санаанд оролгүй шууд машиныхаа гэрчилгээг гаргаж ирээд үзүүлсэн. Тэгээд тээврийн товчооны гадаа ирэх үед та товчоо руу ороод машины дугаар номерь яаж авдаг талаар асуугаад өгөөч би машинд чинь сууж байя гэж хэлсэн тэгэхээр нь би товчоо руу орж асуучихаад гарч ирээд Н.Аг гэрт нь хүргэж өгсөн. Тэр үед л миний машины гэрчилгээ болон гадна болон дотор талаас нь зургийг нь Н.А авсан байх гэж бодож байна. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй надад ямар нэгэн хохирол учраагүй...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 145-146 дугаар тал/ 

  * Гэрч Н.Аын өгсөн: 
    “...Манай дүү Н.А бид хоёр 2011 оноос эхлэн “Миний гэр” нэртэй гэр ахуйн барааны дэлгүүр ажиллуулж эхэлсэн өдөрт тогтмол орлого ордоггүй, заримдаа доод тал нь 200000-1000000 төгрөгийн орлого орох үе бий. Цайны газар ажиллуулж байсныг нь мэднэ гэхдээ сард хэдэн төгрөг олдог хэдэн төгрөгийн түрээс төлдөг эсэхийг нь би мэдэхгүй. Н.А 2013 оны 12 сард банкнаас зээл авахаар хандаж байсан талаар мэдэхгүй, харин би бол Хас банкнаас зээл авч байсан...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 101 дүгээр тал/ 

    * Гэрч Б.Хийн өгсөн:
    “...Н.А сарын 650.000 төгрөгийн түрээс төлдөг байсан. 2013 оны 09 сараас эхлэн ажиллуулж байгаад 2013 оны 12 сараас эхлэн больсон. Н.А нь заримдаа түрээсийн мөнгөө өгөхгүй хугацаа хэтрүүлээд байдаг. Тэгэхээр нь би миний дүү болиул болио ах нь өөр хүнээр ажиллуулъя гэсэн, тэгээд түрээслэхээ больсон. 2013 оны 10 сар, 11 сард л өгч байсан, яг хэдний өдөр байсныг нь санахгүй байна...” гэх тайлбар 3-р хх-ийн 125 дугаар тал/ 

     *Хохирогч Б.Цгийн өгсөн: 
    “...Би өөрийн төрсөн хүү Равдангийн Гыг группт оруулах зорилгоор Архангай аймгийн Эрдэнэбулган суманд ирсэн. Гэтэл ямар нэгэн таних хүнгүй учраас ажлаа бүтээж чадахгүй байсан юм. Тэгээд өөрийн дүү болох Сугартаа дээрх байдлаа хэлтэл Сугар надад хандаж Нараа гэдэг манай найз Архангай аймагт байдаг юм та очоод уулзчих, би Нараад хэлээд өгье гээд надад Нараа гэх эмэгтэйн утас болох 99162595 дугаарыг өгсөн. Ингээд Нараа гэх эмэгтэй дээрх утсаар холбогдон очиж уулзсан юм. Нараад хүүхдийнхээ өвчний картыг үлдээгээд явчихсан юм. Сүүлд нь Нараатай очиж уулзахад Нараа надад хандаж С.Х гэдэг хүнд картыг чинь өгчихсөн. С.Х нь эмч хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд С.Хгийн утасны дугаар гээд 99164415 дугаарыг өгсөн юм. Ингээд С.Хтай утсаар ярьж байгаад аймгийн Нэгдсэн эмнэлгийн гадна талд нь уулзсан ба С.Х намайг дагуулж яваад мэдрэлийн эмч Э гэх хүнтэй уулзсан. Э бол группт орох боломжгүй байна гэсэн. Тэгээд С.Х надад хандаж та картаа надад үлдээчих, зузаалах хэрэгтэй байна гээд аваад үлдсэн. Үүнээс хойш уулзалдаагүй байж байгаад 2018 оны 12 дугаар сарын 15-18-ны үед Н.А, С.Х нартай уулзаад нийт 400.000 төгрөгийг өгсөн. С.Хтай уулзах гээд яваад очтол Н.А гэх танихгүй хүүхэн С.Хтай хамт сууж байсан. Ингээд Н.А гэх хүүхэн нь таны картыг группийн хурлаар оруулаад өгье, та 300.000 төгрөг өгчих гэсэн. Харин С.Х нь надад хандаж 100.000 төгрөг нэмчих, би 2-3 хүнтэй ярьчихсан байгаа гэж байсан. Ингээд Н.Ад бэлнээр 300.000 төгрөг, С.Хд 100.000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн. Мөн 2018 оны 12 дугаар сарын 19-ний ө дөр Н.А нь намайг Архангай аймгийн Төвшрүүлэх суманд байж байтал над руу утсаар яриад та 5 сая төгрөг бүтээгээд өгчих би зээл хаачихаад буцаагаад өгье гэсэн юм. Харин би Н.Ад хандаж 5 сая төгрөг байхгүй, харин 2 сая төгрөг байна, чи 7 хонуулаад буцаагаад өгөх бол ав гэсэн юм. Н.А 2 сая төгрөг авахаар болсон. Би түүний 5156112224 тоот дансаар дамжуулан 2.000.000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш Н.Атай утсаар холбогдож мөнгөө нэхэхэд янз бүрийн байдлаар хойшлуулаад байсан. Уг нь мөнгийг чинь өгнө л гэж ярьдаг. С.Х бол миний хүү Р.Гыг группт оруулж өгөөгүй. Надад өвчний картыг буцааж өгөөгүй. С.Хтай утсаар холбоо барихаар би мэдэхгүй, би хөдөө дуудлагад явж байна, Н.А мэдэж байгаа гэдэг. Ингээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Дээрх байдлаар мөнгө төгрөг өгөхөөс өмнө ямар нэгэн зүйл яриагүй. Би С Х, Н.А нарт гомдолтой байна...” гэх мэдүүлэг/8-р хх-ийн 219-221 дүгээр тал/ 
    
    *Гэрч С.Хгийн өгсөн: 
    “...Манай хадам эгч болох Нараа нь над руу утсаар холбогдоод Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас нэг хүн группт орох гэсэн чинь чадахгүй байна гэнэ, чи эмч хүн юм чинь Э эмчтэй яриад өгөх арга байна уу гэж байсан. Би Нараа эгчид хандаж тухай хүмүүс чинь байгаа юм уу гэхэд аймгийн төвд ирчихсэн байна гэж хэлсэн. Би тухайн хүмүүсээ аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулчих, би эмнэлэг орох гэж байна гэж хэлсэн. Ингээд хамгийн анх Б.Ц гэх эмэгтэйтэй уулзсан юм. Тухайн үед Б.Цгийн хүү Га нь группт орох гээд чадахгүй байна, мэдрэлийн эмч Э дээр дагуулж ороод үзүүлээдхээч гэсэн юм. Ингээд Гыг нь дагуулаад мэдрэлийн эмч Э дээр орсон юм Э нь Гыг үзээд группт орох өвчин байхгүй байна, чи сүүлийн үед ойр ойрхон олон удаа над дээр ирлээ, чи энэ өвчнийхөө улмаас эмнэлэгт хэвтээгүй, карт чинь нимгэн, үзлэг муутай учраас группт орохгүй юм байна, чи 6 сарын дараа ирээрэй гэж хэлсэн. Ингээд Га бид хоёр Э эмчийн өрөөнөөс гадагш гарсан. Тэгээд гадагш гараад би Б.Ц гуайд хандаж Гын карт нь нимгэн, эмнэлэгт хэвтээгүй, үзлэг дутуу, 6 сарын дараа ир гэж байна хэмээн хэлсэн. Мөн би Б.Цд хандаж та надад Гын картыг үлдээчих, шаардлагатай үедээ надаас аваарай гээд картыг нь аваад үлдсэн. Га нь Э эмчийн өөдөөс уурлаад би олон удаа ирлээ, группт оруулчхаж болдоггүй юм уу гээд хэрүүл хийгээд байсан. Үүнийг нь ч гэсэн Б.Цд хэлсэн. Харин Б.Ц нь хүүхдээ загнаад байсан. Тэгээд тухайн хүмүүс 2018 оны зун болон намар над дээр ирээгүй. 2018 оны 12 дугаар сарын үед над руу Б.Ц утсаар яриад хүүхдийн маань групп юу болж байна гэж асуусан. Би Цд хандаж карт нь надад хэвээрээ байгаа гэж хэлсэн. Б.Ц надаас картаа авах зорилгоор уулзахаар болсон. Би 2018 оны 04 дүгээр сарын үед аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэж байхдаа Н.Агийн нагац ах Алтангарьдтай хамт хэвтэж байсан. Тэгээд тухайн зун нь Н.Атай тааралдсан чинь миний биеийн байдлыг асуугаад надад хандаж та Алтай ахтай хамт эмнэлэгт хэвтсэн юм байна лээ, сайн эмчилгээ хийлгэсэн юм уу, би Э эмчийг сайн таньдаг гэж байсан. Би Н.Ад хандаж сайн эмчилгээ хийлгэсэн, одоо биеийн байдал гайгүй байгаа л гэж хэлсэн. Ингээд Б.Цтай уулзахаас санаа зовоод Н.Агийн дээрх ярьж байсан зүйлийг санаад Н.А руу утсаар яриад Б.Цгийн асуудлыг ярьтал Н.А нь надад хандаж хоол идэх үедээ тухайн хүмүүстэй чинь уулзъя гээд Наран төв орсон. Ингээд Наран төвд Н.А бид хоёр Б.Ц, Га нартай уулзсан. Би Б.Цд карт нь хэвээрээ байгаа гэдгийг нь хэлээд цүнхнээсээ картыг нь гаргаж иртэл Н.А нь тухайн картыг аваад нээж үзээд дандаа Эын бичиг байна гэж байсан. Тэгээд л Н.А нь Б.Цд хандаж би Эыг сайн танина гээд Э руу утсаар залгаад би чам дээр картыг нь аваад очих уу гээд байсан. Гэтэл Б.Ц нь мөнгө төгрөг хэрэгтэй бол эгч нь өгнө шүү гээд 300.000 төгрөг гаргаж ирээд Н.Ад өгсөн. Үүнийхээ дараахан арай ч бага юм уу гээд 100.000 төгрөгийг дахин Н.Ад өгсөн. Ингээд л салсан. Үүний дараа юу болсныг мэдэхгүй байна. Харин мөнгө төгрөг өгөх үед нь Га байгаагүй. Н.А, Б.Ц бид гурав байсан. Мөн 2019 оны 01 дүгээр сарын үед Б.Ц нь над руу залгаад манай хүүхдийг группт оруулах асуудал юу болж байна гэхээр нь би түүнд хандаж Н.А руу яриад асуу, таны картыг Н.А авсан биз дээ л гэж хэлсэн. Ингээд би Н.А руу залгаад Б.Ц хүүхдийнхээ картыг асууж над руу залгаад байна, чи юу болгосон юм бэ гэхэд Н.А надад хандаж би Эод өгчихсөн, бүтэж байгаа байх гэж байсан. Б.Ц нь ганц нэг үзлэг бичүүлээд өгөөч гээд гуйхаар аваад үлдсэн. Гэхдээ ямар нэгэн үзлэг хийлгэсэн мэтээр картанд баяжилт хийлгээгүй. Би Б.Цгаас мөнгө төгрөг шаардсан зүйл байхгүй. Би түүнээс ямар нэгэн байдлаар мөнгө, ажил үйлчилгээ, бэлэг авсан зүйл байхгүй. Б.Ц өөрөө л өгсөн. Мөн Н.Ад хандаж дахин мөнгө төгрөг хэрэгтэй бол эгчдээ хэлээрэй гээд байсан юм. Тухайн карт нь Н.Ад л байгаа байх. Хаана байгааг нь мэдэхгүй байна. Үүнийг мэдэхгүй байна. Харин 2018 оны 12 дугаар сард уулзахдаа Б.Ц өөрөө л Н.Ад 400.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг/8-р хх-ийн 225-227 дугаар тал/ 

    *Гэрч Р.Гын өгсөн: 
    “...2017 оны 10 сард нуруундаа гэмтэл авахад зөөлөн эдийн гэмтэл, мэдрэлийн судас дарагдсан оноштой Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Эмч нар намайг нэг жил юм өргөх болохгүй нутагтаа очоод группт ороорой гэж хэлсэн учир аймгийн эмч нарт үзүүлтэл карт нимгэн байна гээд группт оруулахгүй байсан. Тэгээд ээж хүмүүстэй ярьж байгаад С.Х гэдэг хүнтэй хамт дахин эмч дээр орж уулзтал группт оруулахгүй гаргасан. Тэгээд С.Х, Н.А ээж бид нар хоол идсэн бөгөөд Н.А нь би ямар ч асуудалгүй группт оруулж өгнө би эмч нарыг танина гээд байсан. Тухайн үед Н.А миний нүдэн дээр ээжээс 400.000 төрөг авсан, дараа нь зээл хаагаад өгье гээд ээжийг хуураад 2 сая төгрөг авчихсан байсан. Би группт ороогүй, мөнгөө аваагүй...” гэх мэдүүлэг/8-р хх-ийн 230-231 дүгээр тал/ 

    *Гэрч Л.Нийн өгсөн: 
    “...Б.Ц эгчийн дүү нь над руу утсаар яриад Га нь группт орох гэсэн чадахгүй байна, чамд таньдаг эмч байна уу гэж асуусан. Би С.Хтай утсаар яриад группт нэг хүн орж чадахгүй байна гэнэ ээ, яагаад хасагдаад байгааг нь асуугаад өгөөч гэж хэлсэн. С.Х нь Б.Ц эгч болон хүүхэдтэй нь уулзаад эмнэлэг орж эмчид үзүүлсэн. Тэрнээс хойш надад мэдэх зүйл байхгүй. Нилээн олон сарын дараа Б.Ц эгч над руу утсаар яриад би С.Хтай хамт ирсэн Н.А гэдэг хүүхэнд мөнгө өгөөд хулхидуулчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/8-р хх-ийн 233-234 дүгээр тал/ 

    *Хохирогч Б.Цын өгсөн: 
    “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр над руу Н.А залгаад жолооны ангилал даруулах хүн байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би надад Е ангилал даруулаад өг гэтэл даруйхан 203.000 төгрөг хийчих өнөө маргаашгүй яаралтай хийгээрэй гэхээр нь би мөнгөө хайсан. Надад мөнгө байгаагүй учир би төрсөн дүү Б.Мгээсээ мөнгө байна уу жолооны ангилал даруулах гэсэн юм гэтэл надад мөнгө алга байна. Би найзаасаа мөнгө асуугаатья  гэж хэлсэн. Би Н.Агийн дансыг дүү Б.М рүү явуулаад манай дүү найздаа уг дансыг өгөөд би 205.000 төгрөгийг тэр хүнээс дүүгээрээ дамжуулаад зээлсэн. Би ачааны машин жолооддог том чиргүүл чирэх шаардлага гарвал Е ангилал хэрэгтэй байдаг учир Е ангилал даруулъя гэсэн. 205.000 төгрөг өгч залилуулсан. Надад анх 203.000 төгрөг болно гэж чат бичиж байсан. Дээрээс юм хэвлүүлэх хуулбарлах хэрэгтэй гэхээр нь 205.000 төгрөг өгсөн. Манай дүү Б.М нь Б гэх найзаасаа 205.000 төгрөг зээлж Н.Агийн 5156112224 дугаарын данс руу шилжүүлсэн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/9-р хх-ийн 36-38 дугаар тал/ 

    *Гэрч Б.Мгийн өгсөн: 
    “...2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр манай ах над руу залгаад 205.000 төгрөг байна уу  ах нь жолооны Е ангиллын үнэмлэх дээрээ даруулах гэсэн юм гэж хэлсэн. Тухайн үед надад мөнгө байгаагүй учир би өөрийн найз С.Б гэх залуугаас 205.000 төгрөг зээлээч гэж гуйгаад би мөнгө авахаар тохироод ах над руу Н.А гэх хүний дансыг явуулахаар нь би найз С.Б руугаа энэ дугаарын данс руу 205.000 төгрөг хийчих гэж гуйтал удаагүй мөнгө хийсэн байсан. Тэгээд ахын үнэмлэх дээр Е ангилал дарж өгөлгүй нөгөөх хүн нь залилсан гэж байсан. Өнөөдрийг хүртэл мөнгийг нь буцааж өгөөгүй байгаа гэсэн. Уг мөнгийг надад өгөөд би С.Бид өгсөн. Энэ юун мөнгө болохыг С.Б мэдээгүй...” гэх мэдүүлэг/9-р хх-ийн 46-47 дугаар тал/ 

    *Яллагдагч Н.Агийн өгсөн: 
    “...Би Б.Цаас 205.000 төгрөг авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг/9-р хх-ийн 57-58 дугаар тал/ 

    *Хохирогч Ө.Өгийн өгсөн: 
    “...Би 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр фэйсбүүкээр орж зар харж байгаад Н А гэх хүнтэй танилцаж 89044095 дугаарын утсаар холбогдсон тэгээд Н.А нь ярихдаа манай ах Канад улсад 12 жил амьдарсан юм. Ажиллаж байсан газраасаа урилга аваад өнгөрсөн жил 3 хүн явуулсан гэж байна одоо дахиад хүн явуулах гэж байгаа юм тэгээд визний асуудлыг Бээжинд очиж мэдүүлэх гэж байгаа юм тэгээд чи хэрэв явахыг хүсэж байвал би ахаасаа асуугаад өгье гэсэн. Тэгээд тэр өдрийн орой 23 цагийн орчим миний утас руу залгаад ах маань уулзах завгүй болчихоод байна манай ах намайг явах гэж байгаа 1 хүнээс 500,000 төгрөгийг урьдчилгаа авчих гэж хэлсэн маргааш чи нөхөртэйгээ ирж надтай уулзаад материал болон урьдчилгаа мөнгөө өгчих би ахдаа дамжуулаад өгчихье хэрэв виз гарахгүй тохиолдолд 1 хүний 500,000 төгрөгөөр 190,000 төгрөгийг нь материал бүрдүүлэх хураамжийн мөнгийг суутгаад үлдсэн мөнгийг нь эргүүлээд өгнө гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 22-ны өглөө би нөхрийн хамтаар Баянзүрх дүүрэгт байрлах Намар гэх нэртэй зочид буудлын гадаа уулзаж материалаа өгч 1,000,000 төгрөгийг нь Интернет банкаар түүний данс руу шилжүүлсэн. Тэр өдрөөс хойш ярихад ах ирээгүй байна гэж байгаад 14 хоногийн дараа буюу 04 дүгээр сарын 05-06-ны үед би Модны хоёрт явж байгаад Н.Атай холбогдоход манай ах ирсэн гэхдээ одоо Архангай аймаг руу явахаар болчихлоо чи надад 500,000 төгрөг өгчих гэж хэлээд Хгийн Э гэх хүний дансны дугаарыг өгсөн түүнийх нь дагуу би Модны хоёрт байрлах Хаан банкны салбараас 500,000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 04 сарын 26-ны өдөр холбогдоход хэдүүлээ маргааш Бээжин рүү явна ах 1,000,000 нэмээд өгчих гэж байна гэхээр нь би тухайн үед Чингэлтэй дүүргийн нутагт байрлах өндөр шилэн Улаанбаатар банкны замын эсрэг талд явж байсан учраас тэнд байрлах Хаан банкны салбараас 1,000,000 төгрөгийг Э гэх хүний данс руу шилжүүлсэн. Ах Бээжинд байгаа гурвуулаа араас нь явна гэж ярихад нь нөхөр бид хоёр Эрээн явах ажилтай байсан тул 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр явсан. Тэгээд Эрээнд очоод Н.Атай холбогдоход Н.А нь та хоёрыг шал дэмий явуулчихлаа 05 дугаар сарын 06-ны өдөр визэнд орно гэж байна би 05 сарын 03-ны өдөр очино наанаа байж бай гэж хэлээд 5 хоногийн турш Эрээнд хүлээлгэсэн. Н.Агийн утас руу 05 сарын 03-ны өдөр залгаад гарсан уу гэж асуухад би Эрээний вагонд суугаад Амгалан өнгөрөөд явж байна чи наанаа Бээжин явах машин олж бай би нөхөртэйгээ очиж байгаа тэгээд хэдүүлээ цааш явцгаая гэж ярьсан маргааш нь буюу 05 дугаар сарын 04-ний өглөө нөхөр бид хоёр Эрээний зээл дээр ирэхийг нь хүлээж өнжөөд ахын дугаар гэж өгсөн байсан 90560404 гэсэн дугаараас ажил жаахан бүтэмжгүй байна би Улаанбаатар явж байна гэсэн мессеж ирсэн. Тэгээд Н.Агийн утас руу залгасан боловч утсаа авахгүй мөн Эрээн хотод ирээгүй тэгээд би залилуулсан болохоо мэдсэн...” гэх мэдүүлэг/9-р хх-ийн 100-101 дүгээр тал/ 

    *Гэрч П.Аийн өгсөн: 
    “...Би эхнэр Ө.Өгийн хамтаар Канад улс руу явахаар 2018 оноос хойш хөөцөлдөж хэсэг хүмүүстэй уулзаж явсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 10-ны үеэр манай эхнэр Фэйсбүүкээр Н.А гэж эмэгтэйтэй танилцсан гэсэн тэгээд Н.Агийн ах Канад улсад байж байгаад ирсэн гэж ярьж байна хоёулаа Н.А гэх хүнтэй уулзъя гэж хэлээд 2019 оны 03 дугаар сарын 21-ний үеэр санагдаж байна Баянзүрх дүүргийн нутагт байрлах Намар гэсэн нэртэй зочид буудлын гадна Н.А гэх хүнтэй уулзахад манай ах 12 жилийн туршид Канад улсад амьдарсан Баянзүрх дүүрэгт их том ажил хийдэг юм одоогоор нэрийг нь хэлмээргүй байна Канад улсад байрлах нэг сүлжээ рестораны захиралтай найз учраас урилга явуулчихна жилдээ 3-4 хүн гаргадаг юм би ч бас явах санаатай Архангай аймгаас ирээд буудалд байрлаж байна манай ах өнөө маргаашгүй Бээжин рүү явж урилгаа авч ирэх гэж байгаа та хоёр материал болон урьдчилгаа 1 хүний 500,000 өгчих гэхээр нь эхнэр бид хоёр итгээд тэр өдөртөө дансаар шилжүүлж байсан. Түүнээс хойш 7-8 хоногийн дараа эхнэр Ө.Ө холбогдоход ах Бээжингээс урилгаа авч ирнэ одоогоор ирээгүй байна гэж байгаад ах ирчихлээ ерөнхийдөө урилгануудыг чинь аваад ирсэн одоо хэдүүлээ 4 сардаа багтаад Бээжин рүү яваад тэндээсээ Элчин сайдын яам руу оруулна явах нь бол тодорхой би ч бас өөрөө материалаа хөөцөлдөж байна гэж хэлж байсан. Тэгээд 10-аад хоногийн дараа байхаа Н.Атай холбогдоход яамны нэг хүн урилга дээр бичиг баримт зохицуулж байгаа тэр хүнд 500,000 төгрөг өгмөөр байна виз гарсны дараа нөгөө мөнгөнөөсөө хасуулчихна биз дээ гэхээр нь 500,000 төгрөг өгнө шилжүүлэн өгсөн. Дараа нь Н.А манай ах Архангайгаас 1 хүн визэнд оруулна гэж байна тэгээд Бээжин рүү явахаар болсон явах зардал 1,000,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би ахтай чинь уулзъя гэсэн чинь манай ах завгүй төрийн том албан тушаалтан болохоор уулзмааргүй байна гэхээр нь за за тийм л юм байх гэж бодоод 1,000,000 төгрөгөө Н.Агийн данс руу явуулсан. Удалгүй 3-4 хоногийн дараа би визэнд орох цаг авчихлаа одоо удахгүй удахгүй 3 уулаа Бээжин явна гэхээр нь бид хоёр түрүүлээд Эрээн рүү явж байхуу би Замын үүд рүү ажилтай түүнийгээ амжуулж байя гэж асуухад тэг тэг та хоёр явж бай би маргааш буюу ням гаригт араас чинь гараад яваад очъё гэхээр нь эхнэрийн хамт Эрээн хот руу очиж 5 хоног хүлээж Н.Агийн утас руу залгасан боловч гар утсаа авахгүй утсаа авахаараа одоо би Замын-Үүдийн галт тэргэнд суух гэж байна гэж худал ярьдаг байсан тэгээд бид хоёр сүүлдээ утсаа авахгүй болохоор сэжиг төрөөд эргээд Улаанбаатар хот руу ирээд Н.Атай холбогдох гээд утсаа авахгүй болохоор нь Намар гэх буудал руу нь явж очоод асуусан чинь 14 хоногийн өмнө гарсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг/9-р хх-ийн 104-105 дугаар тал/ 
    *Гэрч Х.Эийн өгсөн: 
    “...Би Н.А гэх хүнийг танихгүй 2019 оны 03 дугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Намар гэх нэртэй миний ажилладаг зочид буудалд 20 гаруй хоноод эргээд 2019 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр ирж байрлаж байхдаа гаднаас архи, пиво авч ирээд уугаад тэнд амьдардаг байсан 22-ны өдөр би ээлжинд гараад сууж байсан чинь Н.А би хүнд мөнгө зээлүүлсэн байгаа тэр хүн миний данс руу мөнгөө хийдэггүй ээ чи Хаан банкны данс байвал өгч байгаач би тэр хүнд өгөөд чиний дансаар мөнгөө аваадахъя гэхээр нь би өөрийнхөө дансны дугаарыг түүнд бичиж өгсөн удалгүй П.Аээс гэсэн утгатай 500,000 төгрөг орж ирсэн тэр үед Н.А дэлгүүрээс архи, ундаа ус аваад ир гэж намайг дэлгүүр рүү гаргасан тэгээд 465,000 төгрөг үлдсэн байсныг Агийн данс руу мобайл банкаар шилжүүлэн өгч байсан. Дараа нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр мөн би ажил дээрээ бай* байсан чинь дахиад хүнээс мөнгө авах гэсэн юм чи дансны дугаараа өгчих гэхээр нь дансны дугаараа өгөхөд удалгүй мөн л Аээс гэсэн утгатай 1,000,000 төгрөг орж ирсэн тэгээд мөнгөө авах уу гэхэд чи нөгөө угаалганы мөнгөө авч үлдээрэй гэхээр нь би 5,000 төгрөг авч үлдээд 995,000 төгрөгийг Н.Агийн данс руу шилжүүлэн өгч байсан. Н.А буудалд байхдаа хувцаснуудаа төлбөртэй угаалгаж өрөөндөө орой болгон пиво уугаад л байгаад байдаг байсан...” гэх мэдүүлэг/9-р хх-ийн 106 дугаар тал/ 

    *Хохирогч Д.Мын өгсөн: 
    “...Намайг 2019 оны 01 сарын 01-нд билүү 02-ны өдөр хуучнаар 12 дугаар дэлгүүрийн тэнд 80-49 АРА улсын дугаартай пит маркийн машинаар таксинд явж байтал С.Х, Н.А гэх хүмүүс ирээд Жаст ойл гэх шатахуун түгээх станц ороод тэндээс Ундрам рестораны урд буусан. Таксинаас буухдаа миний утасны дугаарыг авч үлдсэн. Таксины хэрэг гарвал яръя гэсэн. Тэрнээс хойш над руу залгаад таксиддаг болсон. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Н.А намайг Эрдэнэбулган сумын Хаш эмийн сангийн урд талд 11 цагийн үед дуудсан. Би яваад очтол Наран рестораны тэнд очно гээд надаар хүргүүлээд мөнгөө өгөөд буусан. Буцаж над руу 1 цаг гарангийн дараа залгаад Булган буудлын үсчингийн энд ирсэн. Тухайн үед хамт явж байхдаа надаас Н.А зээл хаадаг хүн байна уу? Би зээлээ хаалгах гэсэн юм. Өнөөдөр би зээлээ хаавал 1 дэх өдөр надад буцаад зээл гарна гэсэн. Тэгэхээр нь би та ямар хүүтэй зээлдэг вэ? гэхэд өдрийн ломбардны хүү шиг 2% хүүтэй зээлнэ гэсэн. Би 4 хоногийн хугацаатай та надаа мөнгө зээлэх үү? надад мөнгө байгаа гэтэл тэгье гээд 2,500,000 төгрөгийг надаас мобайл банкаар өөрийн дансаар авсан. Мөн энэ мөнгийг авснаа Н.А надад Шүүхийн шинжилгээний албанд ажилладаг С.Х бас 1 дэх өдөр зээл авна гэсэн. Мөн зээлээ хаалгах шаардлагатай байна гээд Н.А надаас боломжтой бол чи дахиад 2,800,000 төгрөг зээлээч гэхээр нь би 2,800,000 төгрөг гарахгүй байх гэсэн чинь Н.А Шүүхийн шинжилгээний алба руу ороод С.Хгийн иргэний үнэмлэх болон зээлийн гэрээг нь гаргаж ирсэн. Би тэгэхээр нь 2800,000 төгрөг надаас гарахгүй юм байна үнэндээ болохгүй байна 2 сая төгрөг төгрөг байна  гэтэл за гээд Н.А надаас авахаар болсон. Би тэгээд гэртээ харьж иргэний. үнэмлэхээ аваад Хаан банк ороод Н.Агийн данс руу 2 сая төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш одоог хүртэл миний мөнгийг өгөөгүй байна. Одоо ажлаасаа гарсан байгаа. Өмнө нягтлан бодогч хийдэг байсан гэж хэлсэн. Удахгүй өөрөө ломбард ажиллуулах гэж байгаа. Өөрийнхөө байрыг банкинд тавьсан байгаа. Удахгүй ломбардаа эгчтэйгээ хамт ажиллуулна. Ломбард нээх эрх нь гарсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгөний бололцоотой гайгүй хүн байна гэж бодож итгээд мөнгө зээлэхээр болсон. Миний мөнгө байгаа би энэ мөнгийг өөрөө олж цуглуулсан. Хэрэгцээндээ хэрэглэдэг мөнгө байгаа юм. Иргэний үнэмлэх болон зээлийн гэрээ байсан. Би Н.Аг надад мөнгө өгчих байх гэж бодоод итгээд гэрээ хийгээгүй юм. Н.А өөрийн гараараа гэрээ хийнэ гээд мөнгө авсан нь үнэн хүлээн авсан Н А, хүлээлгэн өгсөн гээд миний гарын үсгийг цаасан дээр зуруулж авч үлдсэн. Манай эхнэр мэдэж байгаа. Мөн миний мөнгө өгсөн талаарх банкны лавлагаа байна. Хохирлоо олж авмаар байна...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 12-14 дүгээр тал/ 

    *Гэрч Б.Нын өгсөн: 
    “...2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай нөхөр Д.М нь гаднаас орж ирээд хүнд хүүтэй мөнгө зээлэх гээд байна боломжийн юм байна 4,500,000 төгрөг зээлье 2,500,000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн үлдсэнийг нь банкнаас авч өгнө гээд иргэний үнэмлэхээ аваад гарсан. Тухайн үед би хэнд мөнгө зээлэх гэж байгааг нь мэдээгүй юм. Гэртээ дээл оёод завгүй байсан. Манай нөхөр уг өдрөө 4 хоногийн хугацаатай мөнгө зээлсэн юм. Хугацаа нь болоод мөнгөө өгөхгүй болохоор нь нөхрөөсөө утсыг нь аваад 89044095 дугаарын утас руу нь залгатал авахгүй байсан, мессеж бичтэл хариу бичсэн уг мессежиндээ одоо өглөө, маргааш гэж хэлээд байсан. Тэгээд би одоо цагдаагийн байгууллагад хандаж байна. Сүүлийн 3, 4 хоног холбоо барилгүй, утсаа унтраагаад алга болж манай нөхрийг залиллаа. Манай нөхөр Д.Мын мөнгө байгаа юм. Н.Ад залилуулсан. Харин С.Х гэх хүний бичиг баримтыг авч гарч ирээд манай нөхөрт зээлийг нь хаалгуулна гээд хэлсэн байна лээ. Энэ талаар манай нөхөр Д.М сайн мэдэж байгаа. Би сайн мэдэхгүй байна. Н.А манай нөхөрт гараараа мөнгө зээлсэн талаараа дэвтрийн цаасан дээр бичсэн байсан. Манай нөхөр таксинд явдаг юм. Тэгж явахдаа танидаг болсон гэсэн. Байнга манай нөхрийг дуудаж хүргүүлдэг. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 15-16 дугаар тал/ 

    *Гэрч С.Хгийн өгсөн: 
    “...Миний төрийн банкны цалингийн зээлийн үлдэгдэл 3,000,000 орчим төгрөг байсан. Тэр үлдэгдэл мөнгийг хааж дахин зээл авах санаатай бичиг баримтыг бүрдүүлж явсан. Би өөрийн бичиг баримтаа бариад явж байтал Н.Атай таарсан. Тэгтэл намайг Н.А юу хийж яваан бэ? гэхээр нь би зээл хөөцөлдөж яваа гэтэл манай дүү Цэнхэр сумын Хаан банкинд ажилладаг. Би дүүгээрээ яриулаад таны зээлийг хурдан бүтээгээд өгнө гэсэн. Н.А надад би дүүгээрээ төв хаан банкны хүнтэй яриулсан. Багийн даргын тодорхойлолтыг аваад надад өгчих гэсэн. Би тодорхойлолтыг авсан хэрнээ Н.Ад өгч амжаагүй байсан. Тэгтэл миний бичиг баримтыг хүнд үзүүлээд Н.А хүнээс мөнгө зээлсэн байна. Банкнаас надад 3,000,000 төгрөгийн зээлийг өөрийн дүүгээрээ яриулаад аваад өгнө миний бичиг баримт болох Хаан банкны тодорхойлолт цалингийн хавтгай, Төрийн банкны зээлийн эргэн төлөлтийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар гэх мэтийн миний зээл хөөцөлдөх материалыг авсан. Би зээлээ түргэн хугацаанд гаргахын тулд Н.Ад энэ материалыг өгсөн. Н.А миний зээлийг хаах хүн бол биш харин материалыг түргэн өгч зээл хурдан гаргуулна гэсэн. Би албаны үнэмлэхийг хэн нэгэн хүнд өгдөггүй юм. Би Д.М гэх хүнийг ч огт танихгүй байна. Д.М гэх хүн миний өөр зүйлд бүрдүүлсэн бичиг баримтыг хараад мөнгө зээлсэн асуудал хохирогчийн буруу зүйл байна. Надад огт хамаагүй хэрэг юм...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 17-18 дугаар тал/ 

    *Хохирогч Д.Гийн өгсөн: 
    “...2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Таван толгойд хамт ажилладаг Ж нь мэргэшсэн жолооны үнэмлэх гаргадаг хүн байна гэхээр өөрийнхөө танидаг 4 жолоочид бид тав нийлээд Н.Агийн 89044095 дугаарын утас руу 88229095 дугаарын утсаар залгахад Н.А нь манайх мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж байгаа 7 хоногийн дотор гаргаж өгнө гэхээр нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 5149075958 дугаарын данснаас Н.Агийн 5156112224 дугаарын данс руу 600.000 төгрөг мөн тоёота приус-20 маркийн машин авах гэж 1.400.000 төгрөгийг өөрийнхөө данснаас 5156112224 дугаарын данс руу мобайл банкаар шилжүүлсэн тэгээд Улаанбаатар хот руу 2019 оны 04 дүгээр сарын 15-нд ирээд Н.Атай уулзсан тэгэхэд тэр өдөр нь “Да хүрээ” зах ажлаагүй тэгээд Н.А 2-уулаа маргааш уулзаад машины бичиг баримтаа цэгцэлье гэж хэлээд салсан тэгээд маргааш нь 16-нд уулзах гэтэл уулзаагүй утсаа аваагүй тэгээд дандаа мессеж бичдэг байсан. Өмнө-Говьд ажил дээрээсээ Мэргэшсэн үнэмлэхийн мөнгө болон машины мөнгө шилжүүлсэн тэгэхэд хажууд байхад У.Гэ, Сүрэн 2 бас мобайл банкаар 500.000 төгрөг шилжүүлсэн бид 3 байсан. Мобайл банкаар шилжүүлсэн. Н.А 89044095 дугаарын утастай байгаа. Хохирлоо барагдуулж авъя хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 103-104 дүгээр тал/ 

    *Хохирогч Д.Аийн өгсөн: 
    “...2019 оны 03 дугаар сарын 05-20-ны хооронд Д.Г гээд манай найз нэг хүн мэргэшсэн жолооны үнэмлэх гаргана гэж байна гэхээр нь би ч бас үнэмлэх гаргуулмаар байна гээд Д.Гэд би 500,000 төгрөгийг мобайлаар өөрийнхөө 5903043691 гэсэн данснаас Д.Гийн данс руу хийсэн. Би Д.Гийн дансны дугаарыг сайн мэдэхгүй байна.Тэгээд үнэмлэх маань ирээгүй. Би Д.Гээс асуусан чинь бүтэхээ байлаа нөгөө хүн маань худлаа хэлсэн байна гээд цагдаад хандахаар болсон. Би энэ хүнийг танихгүй. Зүс барааг нь хараагүй. Би өөрийн хаан банкны данс болох 5903043691 гэсэн дансаар 500,000 төгрөгийг мобайлаар Д.Гийн хаан банкны данс руу шилжүүлсэн. Би А гэж хүнээс уг үнэмлэхийг аваагүй. Би Д.Гийн данс руу мөнгө хийсэн. Н.А гэж хүний данс руу мөнгө шилжүүлээгүй. Би 250,000 төгрөг залилуулсан. 250,000 төгрөгийг нь Д.Г зээлж авсан. Тэгээд би өөрийнхөө 250,000 төгрөгтэй нийт 500,000 төгрөг Д.Гийн данс руу хийсэн. Д.Г надад 250,000 төгрөгийг маань өгсөн. Одоо би 250,000 мянган төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 118-119 дүгээр тал/ 

    *Хохирогч У.Гийн өгсөн: 
    “... Би 2018 оноос хойш “Уран шин ша” ХХК-нд нүүрс тээврийн жолоочоор ажилладаг байсан. Тухайн үед мэргэшсэн жолоочоор суралцаж үнэмлэх аваагүй байсан болохоор цагдаад байнга шалгуулж арга хэмжээ авхуулдаг байсан. 2019 оны 03-р сарын 15-ны өдөр Д.Г миний 99300676 дугаарын утас руу залгаж холбогдоод Улаанбаатар хотод мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргадаг хүн байна чи үнэмлэх гаргуулах юм уу би гаргуулах гэж байна 2-лаа хамт гаргуулах уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд Д.Г над руу мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргах хүний данс байгаа шүү өнөөдөр мөнгөө шилжүүлээрэй гээд 5156112224 дугаарын данс явуулахаар нь тухайн дансанд 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 14 хоногт мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргана гэсэн боловч олон хоночихоор нь Д.Гтэй холбогдоод үнэмлэхээ асуухад үнэмлэх хэвлэгдэхгүй байгаа гэнэ гэж хэлсэн. Нэг сарын дараа Д.Гтэй холбогдож үнэмлэхээ асуухад нөгөө хүн утсаа авахгүй сураггүй болсон цагдаад өргөдөл өгсөн гэж хэлсэн. Н.А гэдэг хүний данс байсан. Мөнгө шилжүүлэхэд данс эзэмшигчийн мэдээлэл дээр Н.А гэдэг нэр байсан. Би өөрийн 5316035485 дугаарын данснаас Н.Агийн 5156112224 дугаарын дансанд гүйлгээний утга нь “U.Gan Erdene” гэж бичээд 250.000 төгрөг мобайль банкаар шилжүүлсэн. Надтай хамт Н.Д байсан. Мөн Н.Д мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргуулна гээд Н.А гэх хүний дансанд 250.000 төгрөг шилжүүлсэн. Гомдолтой байна. Буруутай хүнээс мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 120-121 дүгээр тал/ 

    *Хохирогч Н.Дгийн өгсөн: 
    “...Би Уран шин ХХК-нд хүнд даацын шланз машинаар нүүрс тээвэрт явдаг ажил хийдэг байсан юм. 2019 оны 03-р сард У.Гэ гээд манай найз надтай уулзаад манай нэг найз мэргэшсэн жолоочийн үнэмлэх хурдан гаргадаг хүн таньдаг гэнэ үнэмлэх гаргуулах гэж байгаа юм байна чи гаргуулах юм уу гэхээр нь хурдан гаргах юм бол гаргуулъя гэхэд надад нэг данс өгөхөөр нь 250.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2019 оны 05-р сард байхаа сайн санахгүй байна У.Гэ над руу залгаад үнэмлэх гаргуулах асуудал худлаа болсон гэнэ залилуулсан байсан байна. Д.Г нөгөө хүнээ цагдаад өргөдөл өгөөд шалгуулж байгаа гэж хэлсэн. Н.А гэдэг хүний данс байсан. Мөнгө шилжүүлэхэд данс эзэмшигчийн мэдээлэл дээр Н.А гэдэг нэр байсан. Би өөрийн 5226008452 дугаарын данснаас Н.Агийн 5156112224 дугаарын дансанд гүйлгээний утга нь “nadmid dorjsuren” гэж бичээд 250.000 төгрөг мобайль банкаар шилжүүлсэн. Манай найз У.Гэ мэдсэн өөр хүн мэдээгүй. Гомдолтой байна. Буруутай хүнээс 250.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 125-126 дугаар тал/ 

    *Гэрч Н.Хгийн өгсөн: 
    “...2019 оны 03-р сард яг хэдний өдөр байсныг санахгүй байна. Фэйсбүүк чатаар Н.Атай холбогдоод харилцаж байгаад Н.Аг чи хаана ямар ажил хийдэг юм бэ гэхэд Н.А би ажил хийдэггүй манай нөхөр Дорнод аймагт цагдаад ажилладаг юм. Би нөхрийнхөө ажилд нь нэмэр болоод хууль бусаар жолооны үнэмлэх гаргадаг юм хүнд битгий хэлээрэй гээд тэр өдөртөө мессежээ дуусгасан. Нэлээн хэд хоногийн дараа нөхөртэйгөө утсаар ярьж байхад манай нөхөр мэргэшсэн жолооны үнэмлэх шалгаад явуулдаггүй гэхээр нь би нөхөртөө энд миний таньдаг хүн жолооны үнэмлэх гаргадаг гэсэн нөхөр нь цагдаа гэж байсан би мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргадаг талаар асуугаад өгөх үү гэхэд тэгээ ч асуугаад өгөөч нөхөр нь цагдаа юм бол мэдэж байгаа даа гэж хэлсэн. Орой нь би Н.Атай фэйсбүүк чатаар холбогдоод мэргэшсэн жолооны үнэмлэх хэдээр гаргах вэ манай нөхөр Өмнөговь аймгийн Цагаан хаданд шалаанзны жолооч хийдэг юм гэхэд болно ш дээ мэргэшсэн 14 хоногт, жолооны үнэмлэхийн эрх сэргээхэд 7 хоногийн дотор гардаг юм гэхэд нь ямар үнэтэй гарах вэ, мөнгийг нь өгчихвөл шалгалт өгөхгүйгээр үнэмлэхээ авч болох уу гэж асуухад асуудалгүй иргэний үнэмлэхийн лавлагаа байхад болдог юм гэж хэлсэн. Тэгээд мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг 200.000 төгрөгөөр гаргадаг 4-5 хүн байвал сайн байна хэрвээ хүн олчихвол танай нөхрийн үнэмлэхийг 100.000 төгрөг татаж гаргаж өгч болно мөн шовгор өгнө шүү гэхээр нь би нөхрөөсөө асуучихаад эргээд холбогдъё гээд мессежээ дуусгасан. 2 хоногийн дараа нөхөртэйгөө холбогдоод нөгөө хүнтэйгээ холбогдлоо иргэний үнэмлэхийн  лавлагаа, 200.000 төгрөг байхад мэргэшсэн жолоочийн үнэмлэхийг 14 хоногт гаргаж өгнө гэж байна 4-5 хүн олчихвол чиний үнэмлэхийг 100.000 төгрөг татаж гаргаж өгч болно гэсэн гэхэд иргэний үнэмлэхийн лавлагаагаар үнэмлэх гаргана гэж байдаггүй юм даа гэж эргэлзээд Н.Агийн 89044095 гэсэн дугаарыг надаас авсан. Манай нөхөр Н.Агийн нөхрийг цагдаа гэсэн болохоор үнэмлэх гаргаж болох байх гэж ойлгосон байсан. Тэгээд манай нөхөр найз Д.Гэд Н.Агийн утасны дугаарыг өгөөд Н.А, Д.Г 2 утсаар харилцаад мөнгө төгрөгийн асуудлаа ярилцсан байх би Н.Аг хэнээс хэдэн төгрөг яаж авсан талаар мэдэхгүй. Н.А энэ талаараа надад хэлээгүй. 2019 оны 04-р сарын эхээр Д.Г утсаар надтай холбогдоод нөгөө Н.Агийн ярьсан үнэмлэх гардаггүй надаас 4-5 хүний мөнгө авсан үнэмлэх авна гэсэн хүмүүс асуугаад байна гээд Н.Ад хэлчихгүй юу гэж ярьсан. Би Н.Атай холбоотой байдаг байсан болохоор мэргэшсэн жолооны үнэмлэх гарч байгаа юу юу болж байгаа талаар асуухад Н.А ирэх долоо хоногийн 5 дахь өдөр гарна гэж хэлнэ эсхүл 1 дэх өдөр гарна, үнэмлэх хэвлэлт нь удаад 1000 ширхэг үнэмлэхийн дараа гарна гэж хариулаад байдаг байсан. Тэгээд 2019 оны 04-р сарын дундуур Н.А миний 88965433 дугаар руу өөрийн 89044095 гэсэн дугаараас залгаад би Архангай аймгаас ирсэн байна нөгөө үнэмлэхээ хөөцөлдөөд ирлээ нөхөр Дорнодоос ирэх юм нөхөртэйгээ уулзаад нөгөө үнэмлэхийн асуудлаа хурдан шийдэх гээд ирсэн байна гэж ярьсан. Утсаар ярьснаас маргааш нь Н.Аг Налайхад ирсэн байна би зочид буудал хайгаад явж байна гэхээр нь Янгир нэртэй зочид буудлын гадаа уулзахаар болоод би хүрээд очсон. Тэгээд Н.Аг 3 хүүхдийн хамт аваад би гэртээ аваачсан. Манайд байх хугацаандаа утсаар ажил төрөл яриад байдаг мөн нөхөртэйгөө ярьлаа жолооны курсийн хүнтэй ярьлаа асуудалгүй хө нөгөө мэргэшсэн жолооны үнэмлэхийг хөөцөлдөөд байна гэж хэлдэг байсан. Манайд нөхрөө хүлээж байна нөхөр ирэхгүй байна гэсэн шалтгаанаар 7-8 хоносон тэгээд явлаа гэж хэлээд Налайхад зочид буудалд 7 хоносон байсан. Бусдаар би Н.Атай хамтарч мэргэшсэн жолооны үнэмлэх гаргана гэж хүмүүсээс мөнгө аваад дундаас нь мөнгө унагаая гэж хэлээгүй хэнээс хэдэн төгрөг яаж авсан талаар ч мэдээгүй. Д.Гтэй холбогдож 4-5 хүнээс мөнгө авсан байсныг сүүлд нь Д.Гээс сонссон. Д.Г, Д.А, У.Гэ, Н.Д нараас мөнгө аваагүй. Би Н.Агаас зарим тохиолдолд фэйсбүүкээр мушик группээр тоглох гээд мөнгөгүй үедээ зээлдэг байсан. Зээлсэн мөнгөө удалгүй буцаагаад Н.Ад өгдөг. Мөн виза карт байхгүй гээд миний дансанд мөнгө шилжүүлж миний картаар мөнгөө авдаг байсан. Манайд байх хугацаандаа ойр зуурын хэрэглээний идэж уух юм авах болохоор мөн миний дансанд мөнгө мобайлдоод намайг Налайхыг сайн мэдэх болохоор яваад дэлгүүрээс юм аваад ир гэдэг байсан. Энэ хугацаанд 10.000-50.000 төгрөг шилжүүлдэг байсан. Мөнгөн дүн нь өндөр гүйлгээг 2019 оны 04-р сарын 01-ний өдөр 100.000 төгрөг над руу шилжүүлээд би АТМ-ээс Н.Ад авч өгсөн. Мөн 2019 оны 04-р сарын 10-ны өдөр хүүхдийн төрсөн өдөр тэмдэглэнэ гээд миний дансанд 250.000 төгрөг шилжүүлээд би АТМ-ээс бэлнээр авч өгсөн. Мөн Н.Ад хүний жолооны эрх сэргээнэ гээд 200.000 төгрөг өгсөн байснаа буцаагаад 2019 оны 04-р сарын 26-ны өдөр 150.000 төгрөг, 2019 оны 04-р сарын 27-ны өдөр 50.000 төгрөгийг авсан. Өөр Н.Агаас мөнгө миний дансанд орж ирээгүй. Би дансны хуулгаа гаргаж өгч болно. Н.А миний дансанд мөнгө шилжүүлээд миний виза картыг ашиглан АТМ-ээс мөнгөө авхуулдаг, хүүхдүүддээ ойр зуурын хэрэглээний зүйл авах гээд мөнгө миний дансанд хийж дэлгүүрээс хүнсний зүйл, пиво авхуулдаг байсан. Бусдаар Н.А надад 800.000 төгрөг өгөөгүй. Н.А миний дансанд их, бага хэмжээгээр нийтдээ 1.474.000 төгрөг шилжүүлж өөртөө хэрэглэсэн. Н.А манайд байх хугацаандаа хоолны мах, өдөр болгон түлээ, нүүрс авч өгдөг байсан. Н.А надад тэгж ярьж байснаас би огт уулзаагүй. Намайг нөхөртэйгөө яриад мэргэшсэн жолоочийн үнэмлэх авах 4-5 хүн олчихвол шовгор өгнө, нөхрийн чинь жолооны үнэмлэхийг 100.000 төгрөг татаж гаргаж өгнө гэж хэлж байсан. Би Н.Ад ашиг сонирхлын  талаар яриагүй. Харин манай нөхөр Цагаанхаданд шалаанз машины жолоочоор ажлаад цалин нь сарын 15, 25-ны өдрүүдэд 2 хувааж ордгийг мэддэг учраас Н.Ад хэлсэн.  Улаанбаатар хот Налайх дүүргийн “Цог түвшин” хүнсний дэлгүүрийн АТМ, 2-р хороонд байрлах ХААН банкны салбарын АТМ-ээс бэлэн мөнгөнүүдийг авч өгдөг байсан. 250.000 төгрөг АТМ-ээс авахад Н.А надтай хамт явсан бусад үед Н.А гэрт үлдээд зөвхөн би явж мөнгө авах болон дэлгүүрээс юм авдаг байсан. Би Улаанбаатар хот Налайх дүүрэг 3-р хороо 35-р гудамж 2 тоогод 2 2 хүүхэд, нөхөр Дүгэрсэнгийн Жгын хамт амьдардаг. Одоо манайх Налайх дүүргийн Шинэ налайх хороолол 7-р хороо 4-р байр 12 тоотод байр түрээсэлж амьдардаг. Н.А хаана ямар үйлдэл хийж явсныг тухайн үедээ мэдээгүй. Сүүлд нь Д.Гээс мэдсэн. Н.Агийн хийсэн хууль бус үйлдэлд би хамаагүй. Би Н.Атай фэйсбүүк чатаар харьцахдаа чи үнэмлэх гаргаж өгч чадахгүй бол хүний мөнгө төгрөгийг олоод өгчих чамаас болоод би найз нөхөд болон нөхөртэйгөө муудалцаад байна. Цагдаа намайг Н.Аг олж өг гээд би цагдаатай хамт явж байна чи байгаа хаягаа хэл гэж бичихэд хариуд нь чи битгий худлаа яриад бай би Д.Гтэй ярьсан байгаа чи битгий дундуур нь ороод сүржигнээд яваад бай чи цагдаад ажилладаг болсон юм уу чи цагдаагийн нэрийг барьж намайг сүрдүүлж байж өөрөө буруудав гээд мессежээр хуулийн заалт явуулсан. Үүнээс хойш Н.Атай холбогдоогүй. Би цагдаа нартай хамтарч яваагүй Н.Ад ингээд хэлчихвэл хүмүүсийн хохирлыг барагдуулж өгөх байх гэж бодсон юм...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 133-137 дугаар тал/ 

    *Яллагдагч Н.Агийн өгсөн: 
    “...Би 2018 оны 10 дугаар сард Н.Х гэж хүүхэнтэй муушиг тоглодог группт  танилцсан тэгээд 2019 оны 03 дугаар сард Н.Х надад манай нөхөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад гэх газар том машин барьдаг тэнд жолооны үнэмлэхийн асуудал байдаг гэсэн таньдаг жолооны үнэмлэх гаргадаг хүн байвал гаргаж дундаас нь мөнгө унагаая гэсэн. Тэгэхээр нь би мөнгөний асуудалтай байсан болохоор байгаа гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь Н.Хгийн нөхрийнх нь найз Д.Г гэж танихгүй залуу миний утас руу залгаад жолооны мэргэшсэн гаргаж өгнө гэсэн таньдаг хүн байгаа юу гэхэд нь би байгаа гэж хэлээд Д.Г рүү 5156112224 дугаарын өөрийн хаан банкны дансны дугаараа явуулаад Д.Гээс нийт 2.113.000 төгрөгийг мэргэшсэн үнэмлэх гаргаж өгөн бас банк бусаас хямдхан машин чөлөөлж өгөн гэж хэлээд авсан дараа нь У.Гэ, Н.Д нараас бас тус бүр 250.000 төгрөгийг мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд авсан би энэ хүмүүсээс авсан мөнгөнүүдийнхээ үнийн дүнг нь санаж байгаач яг хэдний өдөр авсан гэдгээ банкны лавлагаа авахгүй бол санахгүй байна. Би эдгээр хүмүүсийг харж байгаагүй танихгүй Н.Хгаар дамжуулан нөхрийнх нь найз Д.Г гэх залуутай утсаар холбогдож байсан дансны дугаараа өгч мэргэшсэн үнэмлэх гаргаж өгнө гэж хэлээд мөнгө авсан харин Ц.Гэ, Н.Д, Д.А гуравтай бол холбоо бариагүй Д.Г Д.Аийн мөнгийг өөрийнхөө данснаас харин Н.Д, У.Гэ хоёр миний дансыг Д.Гээс авч тус бүр нэрээ бичээд 250.000 төгрөг хийсэн. Би тухайн хүмүүсээс мөнгө хүлээж авахдаа Д.Гийн 600.000 төгрөгийг хүлээж авахдаа Налайх дүүрэгт байсан харин бусад мөнгийг Улаанбаатар хотод хүлээж авсан. Д.Г бол Цагаан хаднаас шилжүүлж байна гэдэг байсан харин нөгөө хоёр нь хаанаас шилжүүлснийг би мэдэхгүй байна. Би эдгээр хүмүүсээс авсан мөнгөнөөс ойролцоогоор 1.400.000 төгрөгийг Н.Хгийн 5849028211 гэсэн данс руу шилжүүлсэн үлдэгдэл мөнгийг нь өөрөө хувийн хэрэгцээндээ зарцуулж өртэй байсан хүндээ өгсөн. 600.000 төгрөгийг бол үнэмлэх гаргуулах хүмүүс олж өгсөн 150.000 төгрөгийг Н.Х над руу яриад Д.Г манайд ирэх гэж байна би цагдаад битгий өргөдөл гарга гэж хэлээд дайлж цайлаатгъя гэсэн 300.000 орчим төгрөгийг мөрийтэй тоглоом тоглоно гэж хэлээд бага багаар хэд хэдэн удаа авсан үлдэгдэл мөнгийг бол би тэдний гэрт байхдаа хоол хүнс түлээ нүүрсэнд зарцуулсан. Энэ үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна гэхдээ цуг мөнгийг зарцуулсан Н.Хд гомдолтой байна. Би одоохондоо төлөөгүй байгаа. Ойрын хугацаанд төлж барагдуулна. Би 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дээд шатны шүүхээс Архангай аймгийн прокурор руу буцсан тогтоолтой танилцаад 12 сарын 04-ний өглөө хотод ирээд 3 жаахан хүүхэдтэйгээ байдаг учраас ар гэрийн гачигдлын улмаас ирж чадаагүй өнөөдөр ирсэн. Би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлнө тэхдээ өөрийнхөө зарцуулсан мөнийг бас миний энэ хэргийг Архангай аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт Монгол улсын дээд шүүхээс буцсан 201603000226 дугаартай эрүүгийн хэрэг рүү шилжүүлж нэгтгэн шалгуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 170-173 дугаар тал/ 

           *Иргэн Д.Түвшинбаярын Хаан банкны 5020797572 тоот дансаар 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагч Н.А нь хохирогч Э.Нээс 600.000 төгрөг шилжүүлж авсан дансны хуулга /2-р хх-ийн 75-78 дугаар тал/ 

           *Иргэн Б.Эийн Хаан банкны 5154090946 тоот дансаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагч Н.А нь хохирогч Э.Нээс формын мөнгө гэж шилжүүлж авсан 158.250 төгрөгийн дансны хуулга /2-р хх-ийн 79-80 дугаар тал/ 

           *Н.Агийн 99759243 дугаарын гар утаснаас 2016.09.01-нээс 2016.10.31-ний өдрийн хооронд гарсан ярианы дэлгэрэнгүй жагсаалт 2-р хх-ийн 84-94 дүгээр тал/ 

           *Хохирогч Б.Сээс 5 удаагийн гүйлгээгээр Н.Ад мөнгө шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /2-р хх-ийн 136-138 дугаар тал/ 
  
            *Эд зүйлд үзлэг хийн, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл/2-р хх-ийн 200 дугаар тал/ 

            *Алдагдсан мөнгөн аягыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал/2-р хх-ийн 201 дүгээр тал/ 
      
            *Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/2-р хх-ийн 223-224 дүгээр тал/

           *Хэрэг учралын газрыг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байдал/2-р хх-ийн 225-227 дугаар тал/ 
          *Эд хөрөнгийн үнэлгээчийн А.Бямбажавын 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 132 дугаартай Ж.Нийн гэрээс алдагдсан эд зүйлийг 11.421.400 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан/5-р хх-ийн 6-7 дугаар тал/ 
          
          * Б.Бгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/1-р хх-ийн 4-10 дугаар тал/ 

*Хаан банкны 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ” /1-р хх-ийн 155-157 дугаар тал/

*Хэргийн материалыг оролцогчид танилцуулсан тэмдэглэл/1-р хх-ийн 158 дугаар тал/ 

*В.Цын Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2-р хх-ийн 11 дүгээр тал/ 

*2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн В.Цаас Н.Ад 2700000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээ/2-р хх-ийн 12 дугаар тал/ 

*Мөнгөн шилжүүлгийн баримт/2-р хх-ийн 13 дугаар тал/ 

*2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон сууцны барилгыг захиалгаар барих” гэрээ/2-р хх-ийн 14 дүгээр тал/ 

*Хэргийн материалыг оролцогчид танилцуулсан тэмдэглэл/2-р хх-ийн 181 дүгээр тал/ 

    *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 102-103 дугаар тал/ 
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 141-142 дугаар тал/
*Хэргийн материалыг оролцогчид танилцуулсан тухай тэмдэглэл/1-р хх-ийн 161 дүгээр тал/ 
     *Ж.Сын Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /3-р хх-ийн 44 дүгээр тал/ 
    *Архангай аймаг дахь Хас банкны Н.Агийн дансны хуулга/3-р хх-ийн 56-60 дугаар тал/ 
    *Төрийн банкны Ж.Агийн 18000023685 тоот дансны хуулга/3-р хх-ийн 61-62 дугаар тал/ 
    *Төрийн банкны харилцагчийн дансны хуулга/3-р хх-ийн 127 дугаар тал/ 
    *Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ/4-р хх-ийн 101-103 дугаар тал/ 
    *Сум дундын 1 дүгээр шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 189 дугаартай тэмдэглэл/4-р хх-ийн 166-172 дугаар тал/ 
    *Хэргийн материалыг хэргийн оролцогчид танилцуулсан тэмдэглэл/6-р хх-ийн 86 дугаар тал/ 
    *Т.Цээс 6600000 төгрөгийг Н.А зээлж авсан зээлийн гэрээ/1-р хх-ийн 145 дугаар тал/ 
             *Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 73 тоот”...Шинжилгээнд ирүүлсэн 2015.07.08-ны өдрийн ХААН банкны зарлагын мэдүүлэг, III дугаартай хавтаст хэргийн 13, 18 дугаар хуудсанд зурсан гарын үсгүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин IV дугаартай хавтаст хэргийн 69,70 дугаар хуудас, ХААН банкны баталгаат гарын үсэг хуулбар хувь тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн 2015.07.08-ны өдрийн ХААН банкны зарлагын мэдүүлэгт зурсан гарын үсэг нь Ж.Сын гарын үсгийн харьцангуй челөет загвар гэх III дугаартай хавтаст хэргийн 13, 18 дугаар хуудсанд зурсак гарын үсэг, Ж.Сын гэх гарын үсгийн туршилтын загвартай гарын үсгийн ерөнхий болоч хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. Дээрх гарын үсгүүдийг нэг хүн зурсан...” гэх дүгнэлт/5-р хх-ийн 243-244 дүгээр тал/ 
    
               *Төрийн банкны дансны хуулга/6-р 36-37, 40-41 дүгээр тал/ 
             
               *Т.Цийн Архангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл/6-р хх-ийн 76-77 дугаар тал/ 
               *Хаан банкны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт/8-р хх-ийн 206 дугаар тал/ 
               *С.Бийн хаан банкны 5135613418 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга/9-р хх-ийн 85 дугаар тал/ 
               *Хаан банкны 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт/9-р хх-ийн 94 дүгээр тал/ 
               *Н.Агийн Хаан банкны 5156112224 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хх-ийн 128 дугаар тал/
               *Х.Эийн Хаан банкны 5720946281 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9-р хх-ийн 136 дугаар тал/
               * Хаан банкны 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт/9-р хх-ийн 95 дугаар тал/
               *Н.Агийн хаан банкны 5156112224 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга/10-р хх-ийн 66 дугаар тал/ 
               *Хаан банкны 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт/10-р хх-ийн 99 дүгээр тал/ 
               *У.Гийн Хаан банкны 5316035485 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга/10-р хх-ийн 149 дүгээр тал/ 
               *Н.Хгийн Хаан банкны 5779026211 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга/10-р хх-ийн 153-163 дугаар тал/ 
               *Н.Дгийн Хаан банкны 5226008452 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга/10-р хх-ийн 165 дугаар тал/ 
               *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 100 дугаар тал/ 
               *Кадастрын зураг/1-р хх-ийн 126 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.. 

         Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.А, Ж.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тус тус тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
        
Иймд шүүгдэгч Н.А, Ж.С нар нь бүлэглэн  2015 оны 07 дүгээр сарын 02-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Бгаас “Н даргын байрнаас орон сууц захиалж өгнө,  орон сууцыг томруулж өгнө” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 11.625.900 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 6.000.000 төгрөгийг, 2016 оны 03 дугаар сарын 20-ны үеэр 1.300.000 төгрөгийг нийт 24.925.900 төгрөгийг залилсан, 2015 оны 01 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Эоос “зээл хаагаад буцаагаад өгнө, миний дансанд бэлэн 7.000.000 төгрөг байна” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 7.600.000 төгрөгийг залилсан, 2013 оны 10 дугаар сарын үеэр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.От Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 12-23 тоотод байрлах газрыг зарна” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3.300.000 төгрөгийг тус тус залилсан,  2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 36 дугаар байрны 30 тоотод оршин суух иргэн Ж.Нийн орон сууцанд нэвтрэн, нууцаар хууль бусаар эд зүйл хулгайлан авч 8.590.00 төгрөгийн хохирол учруулсан, 
Шүүгдэгч Н.А нь ганцаараа Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Н.Нийг “Хууль сахиулахын Их сургуульд оруулж өгнө” хэмээн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2016 оны 05 дугар сард 1.500.000 төгрөгийг, 2016 оны 09 дүгээр сард 600.000 төгрөгийг, мөн 9 дүгээр сард 158.250 төгрөгийг буюу нийт 2.258.250 төгрөгийг залилсан, 2016 оны 03 дугаар сарын 11 -ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн В.Цаас “орон сууц зарна” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.700.000 төгрөгийг залилсан, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Оаас банкнаас зээл авах гэсэн чинь өртэй гээд байна зээл хаах гэсэн юм” гэж итгүүлэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2.000.000 төгрөгийг залилсан, 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Ж.Мгаас “зээл хаагаад буцааж өгнө” гэж итгүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 1.700.000 төгрөгийг залилсан, 2013 оны 12 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Сэд “Найдвартай зээл байвал надад хэлээрэй, хүүг нь хувааж авдаг найдвартай, чи надад мөнгө зээлүүлээч” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3.900.000 төгрөгийг залилсан, 2017 оны 09 дүгээр сарын 13-ны үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин суух иргэн Б.Бд 61-68 АРА улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг хямдхан зарна гэж итгэл төрүүлэн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 5.700.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд иргэн Б.Цгаас 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр түүнтэй утсаар холбогдож зээл хаагаад өгье гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5156112224 дугаарын дансаар шилжүүлэн авч нийт 2.000.000 төгрөгийг, Хаан банкны 5156112224 дугаартай дансыг ашиглан 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэн Б.Цаас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, жолооны Е ангилал даруулж өгнө гэж нийт 205.000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт хохирогч Ө.Өд “нөхрийн хамт Канад улсын виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, 2.500.000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 30-20 тоотод оршин суух хаягтай иргэн Д.Мыг өөрийн Хаан банкны зээлийг хааж, 4 хоногийн хугацаатай 2 хувийн хүүгийн хамт буцааж өгнө гэж хуурч мэхлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож 2.000.000 төгрөгийг, мөн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Хгийн зээлийн материал хөөцөлдөж буй бичиг баримтыг ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дахин 2.500.000 төгрөгийг өөрийн Хаан банкин дахь 5156112224 дугаарын дансаар тус тус шилжүүлэн авч нийт 4.500.000 төгрөгийг, 2019 оны 03 дугаар сард  Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хад гэх газар Д.Г, Д.А, Н.Д, У.Гэ нарт мэргэшсэн жолооны үнэмлэх гаргаж өгөн Хос финанс ББСБ-ын барьцаанд хураагдсан Приус-20 маркийн автомашин 6.800.000 төгрөгөөр зарна гэж нийт 2,863,000 төөрөгдөлд оруулж тус тус залилан нийт 14 удаагийн үйлдлээр бусдад 66.152.150 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 8-25 тоотод оршин суух иргэн Д.Жгийн гэрт амьдарч байхдаа нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан авч 499.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай байна гэж дүгнэв.   

Шүүгдэгч Ж.С нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй, Н.Атай дээрх гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Бгийн “...Би энэ талаар Н.Ад хэлтэл нөхөр Ж.Сыгаа миний хамтран зээлдэгчээр оруулж зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Ингээд банкнаас 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 5000000 /таван сая/ төгрөгийн зээл авч тухайн өдрөө зээлж авсан мөнгөн дээрээ өөрт байсан мөнгөө нэмээд 8250000 /найман сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг Ж.Сын 5039078057 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд Ж.С, А нар тухайн оройноо 18 цагийн унаагаар Улаанбаатар хот руу явсан…Мөн 2015 оны 12 дугаар сард Ж.С, Н.А нар надад хандаж  манай найз Ж.О байраа зараад Улаанбаатар хот руу шилжиж байгаа кв/метр нь бага учраас хямдхан чамд ашигтай, чиний ажил болон хүүхдийн чинь сургуультай ойр учраас чи энэ байранд орчих гэж хэлсэн...гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн “...Би хашаа байшингаа ломбарданд 6000000 /зургаан сая/ төгрөгөнд тавиад 5900000 /таван сая есөн зуун мянга/ төгрөгийг Агийн нөхөр болох Ж.Сын данс руу хийсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ш.Оын “.... Байр зарах гэж байгаа талаар Бд А, С нар л хэлсэн байх. А С нар Бг манайд дагуулж ирсэн. Байрны урьдчилгаа бэлэн гэж ярьж байсан. Н даргад миний байрны урьдчилгаа мөнгө байгаа гэдэг байсан. Харин 2016 оны 04 дүгээр сард Бгаас байрны урьдчилгаа мөнгө нь Ад байгаа гэдгийг болон Агаас мөнгөө авч чадахгүй байгаа талаар мэдсэн...гэх мэдүүлэг, гэрч Ж.Нгийн “...А С нар нь байр захиалах гэрээг 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хийсэн байдаг...” гэх мэдүүлэг, хохирогч Н.Эын “...Н.А нөхөр Ж.Сын дансны хуулгыг үзүүлэхэд долоон сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан, үүнд түүний нөхөр Ж.Сынх нь оролцоо байгаа. Үүнийг Ж.С мэдэх л ёстой. Угаасаа Сын дансны хуулгыг Ж.Саас өөр хүн авах боломжгүй...” гэх мэдүүлэг, гэрч Цийн “...Эхлээд Э бид хоёроос мөнгө зээлэхдээ өөрийн нөхөр болох Ж.Сын дансны хуулгыг авч ирж үзүүлсэн. Ж.Сын дансанд 7000000 төгрөг байсан. Тухайн хуулгыг хэзээний хуулга байсан талаар нь санахгүй байна. Э бид хоёр тухайн хуулгыг үзээд итгэсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Ч.Оын “...Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 12 дугаар гудамжинд хашаагүй, хоосон газрыг үзүүлж байсан. Уг газрыг А намайг дагуулж очиж үзүүлсэн. Би яг хаягийг нь сайн санахгүй байна. Би Ст хандаж танай газрыг авахаар боллоо, хэдэд худалдах юм бэ гэхэд би газраа зарвал 4 саяд зарна гэж байсан. Энэ үед А хажууд байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Нийн “...2012 оны 03-р сараас эхлэн А манайхаар орж гардаг болсон. 2012 оны 11-р сарын сүүлээс 2013 оны 02-р сар хүртэл манай дүү Ж.Стай хамт бид хэдийг Улаанбаатар хотод байх хугацаанд манай гэрт амьдарч байсан юм…” гэх мэдүүлэг яллагдагч Н.Агийн “...Би 2013 оны 12 дугаар сарын эхээр Сын эгч Н, хүргэн ах Э нар нь Улаанбаатар хот руу явсан. Тэгээд энэ хойгуур нь С бид хоёр хоорондоо ярилцаад хүмүүст өрөө өгөх зорилгоор Эы гэрээс алтан нуухтай нэг хөөрөг, том жижиг нийлсэн 11 ширхэг мөнгөн аяга, могетон бөгж ээмэг бөгж ээмэг болон монетон 2 ширхэг кулон, 2 ширхэг гинж, алтан сахиус, сони брэндийн камерь зэрэг зүйлсийг авсан. Би Эы гэрийг өмнө нь сахиж байхдаа илүү түлхүүрийг нь хэрэглэдэг байсан ба уг түлхүүрээрээ онгойлгож орсон. Гэр рүү ороход нь бол С надтай хамт ороогүй ба надад ямар эд зүйл авахыг зааж өгсөн. Тэгээд мөнгийг нь бид хоёр хэрэглэсэн. Гэхдээ Э Н нарыг ирэхээс өмнө нь ломбарднаас буцааг авч байсан байранд нь тавина гэж С бид хоёр ярилцаад авсан. Гэвч Э Н нар нь хэлэлгүйгээр гэртээ ирсэн ба хулгай орсон байна гээд цагдаад дуудлага өгсөн байсан. Дуудлаганд С очиж шинжээчээр ажилласан. Тэгээд би Ст хандаж ах эгч хоёрт чинь хэлье гэхэд С нь одоо баригдахгүй, хэргийн газар дээр би өөрөө очсон гэж хэлсэн. Тэгээд ломбарданд тавьсан Нийн эд зүйлсийг одоо аваад Улаанбаатар хот руу зар гэж хэлсэн... гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож, шүүгдэгч Ж.Сын дээрх гэмт хэрэгт оролцоогүй гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч Н.Агийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар, С.Пүрэвсүрэн, О.Батцэрэн нар нь шүүгдэгч Н.Агийн хохирогч Н.Э, Ч.О, Ж.М, Д.О нарыг залилсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй иргэд  хооронд зээлийн гэрээтэй холбоотой маргаан гэж, мөн хохирогч Б.Ц, Д.М нарыг залилсан гэмт хэрэгт Э.Х гэх хүний оролцоо байгааг шалгах шаардлагатай талаар тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй юм. Шүүгдэгч Н.Агийн зээлийн гэрээ байгуулж, зээл авах гэж байгаа байдлыг бусдад итгүүлэн, залилан мэхэлж авах гэмт хэргийн халхавч болгосон, хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахайн сэдэлттэй, анхнаасаа гэрээ биелэгдэх боломжгүй, хохирогч нарын хохирлыг төлөх бодит боломжгүйгээ мэдсээр байж бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг зориуд бий болгон, бусдын эд хөрөнгийг бүгдийг буюу хагасыг нь шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилгоор дээрх гэмт  хэргүүдийг үйлдсэн болох нь тогтоогдсон,  гэрч Э.Хд мөнгө шилжүүлсэн гэж байгаа боловч түүнийг энэ хэрэгт хамтран оролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин хохирогч Б.Цгийн хувьд Н.А, С.Х нартай анх уулзаж хүүхдээ группд оруулахаар 400.000 төгрөгийг өөрөө өгсөн байх бөгөөд үүнийг залилах гэмт хэрэг гэж үзэх боломжгүй, харин Н.А нь 2018 оны 12 сарын 19-ний өдөр Б.Цтай утсаар 5 сая төгрөг бүтээгээд өгчих би зээл хаачихаад буцаагаад өгье гэж 2 сая төгрөгийг залилан авсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэв. Прокурор хохирогч Ж.Нийн гэрээс 9.430.000 төгрөгийн эд зүйл алдагдсан гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд гэрч Ц.Эы мэдүүлэг алдагдсан гэх 96 ширхэг ёншгойтоос 76 ширхэг ёншгойт сүүлд 2 жилийн дараа гэрээс гарч ирсэн, 20 ширхэг дутсан байсан талаар мэдүүлсэн байна. Шүүгдэгч нар уг 96 ширхэг ёншгойтыг аваагүй гэж мэдүүлэг бөгөөд, гэрч Ц.Эы мэдүүлгээр нотлогдож байх тул хохирогч Ж.Нийн гэрээс алдагдсан эд зүйлээс 96 ширхэг ёншгойт алдагдсан гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж хохирлоос хасч тооцохоор шийдвэрлэв. 
Шүүгдэгч Н.Ад холбогдох хэрэгт Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.Ст холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд хэргийн бүрдэл хангагдсан, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Н.А, Ж.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.А, Ж.С нар нь бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 36 дугаар байрны 30 тоотод оршин суух иргэн Ж.Нийн орон сууцанд нэвтрэн, нууцаар хууль бусаар эд зүйл хулгайлан авч 9.430.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч Н.Агийн 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 8-25 тоотод оршин суух иргэн Д.Жгийн гэрт амьдарч байхдаа нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан авч 499.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж   хулгайн гэмт хэргийг давтан үйлдсэн гэж  зүйлчилсэн, Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор заасан ба шүүгдэгч Н.Агийн  14 удаагийн  үйлдлээр 66.152.150 төгрөгийн буюу бусдад их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийн хувьд үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлсний дараа сүүлийн үйлдэл байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн, 
Шүүгдэгч Ж.Сын Н.Атай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдад 35.825.900 төгрөгийн хохирол учруулан гэмт хэргийг хувьд Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн өмнө үйлдэгдсэн боловч Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан байх тул түүнд холбогдох  хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь зүйтэй байна. 
Хохирогч Д.О, Ц.О, Ж.М, Д.Ж нарын хохирол төлбөр төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч О.А, Ч.Ц, А.А нар нэхэмжлэх зүйлгүй талаар хэргийн материалтай танилцсан тэмдэглэл болон хохирогч нарын мэдүүлэгт тусгагдсан байна. Хохирогч Д.О нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 1.600.000 төгрөгийг үндсэн зээлэнд 400.000 төгрөгийг хүүнд авсан одоо 600.000 төгрөг нэхэмжилнэ гэж байгаа боловч гэмт хэргийн улмаас түүнд 2.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд 2.000.000 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй, хүү болон алданги гаргуулах үндэслэлгүй, иргэний нэхэмжлэгч Ж.О, М нарын нэхэмжлэлийг энэ шүүх хуралдаанаар хавтаст  хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байх тул иргэний хэрэг шүүх хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж, Хохирогч Ж.Б нь 24.925.900 төгрөгийг шүүгдэгч Н.А, Ж.С нараас нэхэмжилсэн нэхэмжлэлийн үнийн дүнтэй шүүгдэгч нар маргаагүй тул шүүгдэгч тус бүрт хуваан 12462950 төгрөг гаргуулан хохирогч Ж.Бд олгохоор, шүүгдэгч Н.Агаас хохирогч Б.Сэд 3.788.000 төгрөгийг, хохирогч В.Цд 2700000 төгрөгийг, хохирогч Н.Нэд 2258250 төгрөгийг, хохирогч Б.Бд 2.100.000 төгрөгийг, хохирогч Д.Мт 4.500.000 төгрөгийг, хохирогч Б.Цд 2.000.000 төгрөг, хохирогч Б.Цд 205.000 төгрөг, хохирогч Ө.Өд 2.500.000 төгрөгийг, хохирогч Д.Гэд 2.113.000 төгрөгийг, хохирогч Д.А, У.Гэ, Н.Д нарт тус бүр 250.000 төгрөгийг гаргуулахаар, хохирогч Н.Э нь 7600000 төгрөгийг шүүгдэгч Н.А, Ж.С нар залилуулсан талаар мэдүүлдэг, гэмт  хэргийн улмаас учирсан бодит хохирлыг 7600000 төгрөгөөр тооцсон ба иргэд хоорондын зээлийн маргаан биш гэмт хэрэг гэж үзсэн  тул хүү болон алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм. Хохирогч Н.Эод Н.А нь нийтдээ/1.500.000+475000+330000+150000+270000++800000+700000/ 4225000 төгрөгийг буцаан өгсөн, үүнээс 700.000 төгрөгийг бэлнээр бусад мөнгийг дансаар шилжүүлсэн гэж мэдүүлж байгаа боловч баримт авагдаагүй, хохирогчийн түүнээс 3525000 төгрөгийг авсан талаар мэдүүлсэн тул хохирогч Н.Эод учирсан 7.600.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.А, Ж.С нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 3800000 төгрөг гаргуулахаар, шүүгдэгч Н.Агийн тухайд түүнд 3525000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байх тул хасч тооцон шүүгдэгч Н.Агаас  275.000 төгрөгийг, шүүгдэгч Ж.Саас 3.800.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Эод олгохоор,  хохирогч Ж.Нт гэмт хэргийн улмаас 8.590.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Н.Аг 2.000.000 төлсөн талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хохирлоос хасч, шүүгдэгч Н.Агаас 2.295.000 төгрөг шүүгдэгч Ж.Саас  4.295.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Нт  тус тус олгохоор гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч Н.А нь хохирол төлбөрийг төлөхөөр гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч хохирогч Ж.Н, Б.Б, В.Ц, Б.Нэ, Б.Б, Н.Э, Д.Мөнхтөр, Б.Ц, Б.Ц, Д.Г, Д.А, У.Гэ, Н.Д нарт шийтгэх тогтоолоор гаргуулахаар заасан хохирлыг төлж барагдуулсан талаар банкны орлогын мэдүүлэг, хохирогч нарын бичгээр гаргасан тайлбарыг ирүүлсэн бөгөөд хохирогч Ө.Өтай завсарлага авсан хугацаанд холбоо барьж чадаагүй тул түүнд гаргуулахаар шийдвэрлэсэн 2.500.000 төгрөгийг шүүхэд хүлээлгэж өгөх санал гаргасныг хүлээн авах боломжгүй, харин түүнийг хохирогч Ө.Өд учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч Н.Агийн  Ж.Стай бүлэглэн 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр 36 дугаар байрны 30 тоотод оршин суух иргэн Ж.Нийн орон сууцанд нэвтрэн, нууцаар хууль бусаар эд зүйл хулгайлан авч 8.590.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.А нь 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 8-25 тоотод оршин суух иргэн Д.Жгийн гэрт амьдарч байхдаа нууцаар, хууль бусаар эд зүйл хулгайлан авч 499.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  дүгээр зүйлийн 7 дугаар зүйлийн  7.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож, Харин шүүгдэгч Ж.Сын холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргүүдийн хувьд сүүлийн гэмт хэрэг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан  хөөн хэлэлцэх хугацаа, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнд холбогдох хэргийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэлээ. 
Шүүгдэгч Н.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөнг Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, ганц бие эх зэрэг түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 
Шүүгдэгч Ж.С, Н.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е овогт Нн Аг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, бусдыг хуурч, урьдын харилцааны явцад явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О овогт Жгийн Сыг бүлэглэн орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан, урьдын харилцааны явцад явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ж.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад Архангай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аг 10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан  10.000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А, нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Агаас 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын .......... оршин суух Булган овогт Өнөбатын Ө/РД:........./-д, шүүгдэгч Ж.Саас 12.462.950/арван хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын .......... оршин суух Б.Б/РД:.........../-д, 3.800.000/гурван сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, ........ 10 тоотод оршин суух хаягтай, Н.Э/РД:НА.............../-д, 4.295.000 төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган ............. тоотод оршин суух Ж.Н/РД:АЭ................/-т тус тус олгож, иргэний нэхэмжлэгч Ш.О, Б.М нар нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 
8. Шүүгдэгч Н.А, Ж.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 
            9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 
          10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.А, Ж.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР