Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/14

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч, хохирогч  Л.Н************ын өмгөөлөгч Б.Батдорж,

Шүүгдэгч, хохирогч С.М************ын  өмгөөлөгч Ө.Учрал, /цахим/

Шүүгдэгч, хохирогч Л.Н************,

Шүүдэгч, хохирогч С.М************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л************ийн Н************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С************ийн М************ нарт холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

            Шүүгдэгч Л.Н************ нь 2018 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-9-02 тоотод оршин суух иргэн С.М************тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан маргах явцдаа зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн гуяны доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт дунд хурууны 3-р үе, баруун бугуй, зүүн сарвууны ар дээд хэсэг, баруун шууны гадна дунд хэсэгт зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

            мөн зодолдох явцдаа С.М************ын эзэмшлийн 42 инчийн LG маркийн зурагтыг гараараа цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж 812.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

            шүүгдэгч С.М************ нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг шилжих шөнө Мөрөн сумын 12-9-02 тоотод иргэн Л.Н************тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан маргах явцдаа зодож эрүүл мэндэд нь баруун бугалганы гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг, дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг цус хуралт, тархины дагзны дэлбэнд няцралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Н************ нь 2018 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 09-02 тоотод оршин суух иргэн С.М************ыг нөхөр Ю.Доржпүрэвтэй хардсаны улмаас маргалдаж, маргах явцдаа зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн гуяны доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт дунд хурууны 3-р үе, баруун бугуй, зүүн сарвууны ар дээд хэсэг, баруун шууны гадна дунд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч С.М************ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэртээ 2 хүүхдийн хамт унтаж байтал гэрийн хаалга хүн тогшсон. Тэгэхээр нь би босож очоод хаалга тайлж өгтөл нэг эмэгтэй хүн орж ирээд үгийн зөрөөгүй шууд намайг үсдэж

дараад “чи ямар янхан бэ, 2 хүүхдээ дагуулж ирж нөхрийнхөө толгойг 3 залгичхаад нөхөртэй явдаг ямар их янхан банзал, гичий вэ чамайг алсан ч чадна” гээд үснээс дугтарч зулгаасан. ...Намайг дахиж үсдэж чирээд гадагшаа гарч дайрч давшиж доромжилсон. ...” гэх мэдүүлэг /2хх-11-12х/,

Гэрч Р.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Даваадорж бид хоёрыг уг дуудлага дээр явж очиход хоёр эмэгтэй маргалдаад дуусаж байгаа байдалтай хэрэлдээд зогсож байсан. Даваадорж юу болсон талаар асуухад нэг эмэгтэй нь нөхөртэйгөө хардаад хэрүүл маргаан үүсгээд байна гэсэн. ...хэрүүл маргаан үүсгэсэн гэх эмэгтэйн дээгүүрээ өмссөн ноосон цамц нь урагдчихсан байдалтай байсан. Тэгээд хэрүүл маргаан үүсгэсэн гэх эмэгтэйг машиндаа суулгаад шууд цагдаагийн газарт авчирсан. ...” гэх мэдүүлэг /2хх-18-19х/,

Гэрч С.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын эхээр байхаа намайг гэртээ нөхөр болон хүүхдүүдийнхээ хамт амрах гээд орондоо орчихсон байж байхад гаднаас гэнэт дээгүүрээ нүцгэн, хөл нүцгэн эмэгтэй ороод ирсэн. Гэрт нүцгэн шахуу орж ирсэн хүүхэн нь орилоод л байгаад байсан. Тэгэхээр нь би юун эмэгтэй хүн ороод ирэв гэж бодоод байж байхад түүний араас М************ орж ирсэн. Тэр орилж байсан хүүхэн нь М************ыг янхан банзал, гичийгээр нь дуудаад байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-26-27х/,

   Гэрч Б.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр орж ирсэн хүн нь дээгүүрээ лэвчиктэйгээ доогуураа өмдтэйгөө орж ирсэн. Тэр эмэгтэй орж ирээд удаагүй байхад гаднаас М************ орж ирсэн. Гаднаас орж ирсэн танихгүй эмэгтэй нь М************ыг янхан гичий банзал дээгүүр доогуураа худалдаж иддэг гээд орилоод байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-29-30, 113-114х/,

   Гэрч Б.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ажлаа тараад гэртээ ирэхэд хашаан дотор М************ зогсож байсан. Тэгээд гэр рүүгээ ороход танихгүй эмэгтэй хүн манай гэрт орилж хашхираад уйлаад сууж байсан. Миний төрсөн дүү Ариунзаяа түүнийг тайвшруулаад байж байсан. Тэр эмэгтэй гараад М************тай хамт гэр рүү нь орсон байх үүнээс хойш юу болсныг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /2хх-32-33х/,

   Насанд хүрээгүй гэрч Э.А************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Унтаж байгаад би гэнэт хаалга дуугарах чимээ гарахаар нь сэрээд харахад ээжийг маань нэг танихгүй эгч үсдээд өшиглөөд цохиод байсан. Тэгж цохиж байхдаа ээжийг маань хараалын үгээр харааж байсан. Би тухайн үед айсандаа 4 хөнжлөө нөмөрч нуугдаад завсраар нь дахиад харахад гаднаас орж ирсэн эмэгтэй манай ээжийг зодсон. ...” гэх мэдүүлэг /2хх-34-35х/,

   Гэрч С.С************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нэг танихгүй эмэгтэй намайг чи охиныхоо бөгсийг худалдаж иддэг хар архичин гэх мэтээр харааж доромжлоод байж байхад гаднаас хоёр цагдаа орж ирээд тэр эмэгтэйг аваад явсан. Тухайн үед тэр эмэгтэй охиныг маань зодсон байсан. Мөн хоёр зээг маань айлгасан байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-116-117х/,

   Гэрч З.Цэрэндаваагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-ны өглөө М************ багш сургуульд дээр ирэхдээ толгой нь өвдсөн, бөөлжсөн байдалтай ирсэн. Тухайн үед би түүнийг Мөрөн сумын 9 дүгээр багт байдаг бариач эмээ дээр дагуулж очиж толгойг нь бариулсан. М************ толгойгоо бариулсныхаа дараа толгойгоо даавуугаар боолгосон. Надад тухайн үед түүнтэй хамт авхуулсан гэрэл зураг байгаа. ...М************ багш хэлэхдээ хүнд зодуулсан л гэж байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-125-126х/,

   Гэрч Б.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бямбасүрэн бид хоёрыг уг дуудлага дээр очиход орон дээр нэг хүүхэд хөнжлөө нөмөрчихсөн, М************, Н************ гэх хоёр хэрэлдэж маргалдсан байдалтай байсан. Би тухайн үед зөрчил гаргасан Н************ гэх эмэгтэйгээс юу болсон талаар асуухад энэ эмэгтэй манай нөхөр болон манай гэр бүлийг үймүүлээд байна гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-128-129х/,

   Гэрч Б.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр намайг ажил дээрээ ажлаа хийж байхад үдээс хойш байхаа /яг цагийг нь санахгүй байна/ М************ гэх эмэгтэй хүнд зодуулсан гээд ирж үзүүлж байсан. Түүнийг үзэхэд толгой өвдөнө, бөөлжсөн, хүзүү хөдлөхгүй, чихээр хатгуулж өвдөнө, юм сонсохгүй байна гэсэн зовуурьтай байсан. Тархины доргилт гэсэн оношийг тавиад яаралтайгаар мэс заслын тасагт үзүүлж тархины зураг авхуулахыг зөвлөж байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-131х/,

   Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 498 тоот:

1. С.М************ын биед тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн гуяны дотор доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт дунд хурууны 3-р үе, баруун бугуй, зүүн сарвууны ар дээд хэсэг, баруун шууны гадна дунд хэсэг, зүүн шууны гадна дунд хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна.

3. С.М************ын биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг 5 тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /2хх-38х/,

  Шүүгдэгч Л.Н************ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2015 онд манай нөхөр С.М************ын байшинг барьж өгч байсан. Үүнээс хойш гэр бүлээс гадуурх харилцаа үүссэн. Манай нөхөр, С.М************ хоёрын харилцааг хүн болгон мэдэж байсан. …2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр С.М************ын гэрт очих болсон шалтгаан нь манай нөхөр охины маань хажууд С.М************тай яриад намайг муулж байсан. Охин маань очиж уулз гэж хэлсэн. Тэр яриаг сонссон хүү маань аавдаа гомдоод мэгширтэл уйлсан. Тэгээд би С.М************ын гэрт очихоор шийдсэн. ...Би өөрийгөө хамгаалж С.М************тай ноцолдсон. Маргах явцад хөхрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

мөн шүүгдэгч Л.Н************ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:

Гэрч Б.Сэнгээгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Одоогоос бараг 2 сарын өмнө яг сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна намайг гэртээ байж байхад Самбуухүү гуай манай гэрт ирээд зурагт үзэж байгаад явсан. Явахдаа манай зурагт гарахаа больсон. танай гэрт ирж зурагт үзлээ гэж 11 хэлж байсан. Тэр үед л би тэдний гэрийн зурагт нь эвдэрсэн байгаа гэдгийг нь мэдсэн. ....” гэх мэдүүлэг /2хх-24-25/,

Насанд хүрээгүй гэрч Э.А************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ээжийг маань зодсоны дараа тэр эгч манай зурагтыг гараараа цохичхоод гараад явсан. ...” гэх мэдүүлэг /2хх-34-35х/,

Гэрч С.С************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг ороход гэрийн маань зурагтыг цохисон гэмээр бололтой эвдчихсэн байсан. Тэр эмэгтэй зурагтыг маань гэмтээснээс хойш гарахаа больсон. ...” гэх мэдүүлэг /2хх-116-117х/,

Гэрч Э.Цолмонзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр би багш нарын баярын арга хэмжээнд оролцох зорилгоор Мөрөн суманд орж ирсэн. Ингэж орж ирсэн байхдаа найз М************ын гэрт байсан. Тэдний гэрт 29, 30-ны өдрүүдэд хоносон. ...Намайг очих үед тэдний зурагт хэвийн ажиллаж байсан. Тухайн үед хүүхдүүд нь зурагтаараа хүүхэлдэйн кино үзээд л байцгааж байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-122-123х/,

Гэрч Ю.Доржпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд нэлээд сүүлд холбогдоход “эхнэр чинь шөнө гэрт ирж түйвээгээд намайг зодчихоод зурагтыг минь эвдэлчхээд явлаа” гэж хэлж байсан.” ... гэх мэдүүлэг /2хх-21-22х/,

Хохирогчийн эвдэрсэн зурагтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зэргийн үзүүлэлт /2хх-100-101х/,

Хөрөнгө үнэлсэн тайлан (2хх- 45х) зэрэг хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, мөн шүүгдэгч Л.Н************ын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.М************ын өмгөөлөгч Ө.Учрал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний үйлчлүүлэгч С.М************ нь Л.Н************тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, зодож  эрүүл мэндэд нь хохирол учруулсан зүйл байхгүй. Харин амрах гээд хэвтэж байхад нь орой гэрт орж ирээд өөрийг зодсон болон хүүхдүүдийг нь зодохыг завдсан тул өөрийгөө болон хүүхдүүдээ хамгаалахдаа харилцан гэмтэл учруулсан байгаа. Иймд эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар “аргагүй хамгаалалт” хийсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч С.М************ нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг шилжих шөнө Мөрөн сумын 12 дугаар багийн 09-02 тоотод иргэн Л.Н************тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, маргах явцдаа зодож эрүүл мэндэд ...хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг би үйлдээгүй намайг болон миний хүүхдүүдийг ална гэж дайраад намайг зодсон тул аргагүй хамгаалалт хийсэн ...би гэртээ унтахаар хэвтэж байсан гэх мэдүүлэг зэрэгт шүүх дүгнэлт хийн үзэхэд дараах үйл байдал тогтоогдож байна.

Үүнд:

Насанд хүрээгүй гэрч Э.А************ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдрийн орой би ээж болон дүүгийнхээ хамтаар гэртээ унтаж амарсан. 9 Унтаж байгаад би гэнэт хаалга дуугарах чимээ гарахаар нь сэрээд харахад ээжийг минь нэг танихгүй эгч үсдээд өшиглөөд цохиод байсан. Тэгж цохиж байхдаа ээжийг муухай хараалын үгээр харааж байсан. Би тухайн үед айсандаа хөнжлөө нөмөрч нуугдаад завсраар нь дахиад харахад гаднаас орж ирсэн эмэгтэй манай ээжийг зодсон. Ээжийг маань зодсоны дараа тэр эгч цамцаа өөрөө урж хаяснаа, манай зурагтыг гараараа цохичхоод гараад явсан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /2хх-35-36х/ гэх мэдүүлгээр няцаагдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Өөрийн, эсхүл бусдын

амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэжээ.

Шүүгдэгч Л.Н************ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тэр өдөр манай том хүүхэд өвдсөн байсан. Энэ талаараа аавтайгаа ярьж хэлсэн байсан. Тэгээд орой би хүүхдээ дагуулаад үзүүрийн дэлгүүрээсээ хүүхдэдээ юм авч өгч байхад дэлгүүрт С.М************ байсан. Тэр орой нь 8 цаг өнгөрч байхад аав нь хүүхэдтэйгээ утсаар ярьж байгаад “чи зүгээр дэлгүүр ороод явж байсан гэсэн. Өвдөөгүй байж яагаад худлаа ярьж байгаа юм бэ, чи бүр зайрмаг аваад идэж байсан гэсэн” гэж хүүхдээ дарамталсан зүйл ярьж хүүхдээ дарамталсан янзаар яриад манай хүүхэд “би аавыгаа санаад өвдөөд ийм асуудалтай байхад” гээд уйлсан. Тэгээд би “чи тэр хүүхдийг өвдсөн өвдөөгүйг мэдэхгүй байж яах гэж ийм юм ярьж эцэг хүү хоёрын дунд ийм зүй бус үг хэлж хүүхдийг сэтгэл санааны дарамтад оруулж байгаа юм бэ. Би та хоёрыг явалдаж байхад ийм хэрүүл маргаан үүсгэж байгаагүй. Ийм олон жил болж байхад намайг доромжлоод яваад байж болно. Би явсаар ирсэн. Харин одоо үр хүүхдийг минь ингэх юм бол би хэзээ ч чамаар доромжлуулж чадахгүй, чамаас болж хүүхдээ сэтгэл зүйн дарамтад оруулж чадахгүй гэж хэлэх гэж очсон. .... Намайг дарж боогоод би амьсгал авч чадахгүй би үхлээ ш дээ чи босооч гээд байхад буухгүй дараад зөндөө удсан. Тэгэхэд миний өвдөг дээр өвдөглөж зөөлөн эдийг нь гэмтээсэн байсан. Би явж чадахгүй цагдаа намайг таксинд суулгаж өгөөд би гэртээ харьсан. Би мэс заслын эмчид үзүүлж гипсдэж өгсөн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.М************ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 10 дугаар сарын 03-аас 4-нд шилжих шөнө аав маань Жаргал сум руу явчихсан байсан. Би хоёр хүүхэдтэйгээ гэртээ шөнө 12 цагийн үед унаж, амарч байсан. Жаргал сумаас орой 6 цагт гарсан машин 6 цаг яваад ирдэг. Тийм учраас 12 цагийн үед аав маань ирнэ гээд хаалгаа түгжээд унтаж байхад хаалга цохихоор нь аавыгаа ирж байна гэж бодоод онгойлгож өгсөн чинь урдаас энэ эмэгтэй үгийн зөрүүгүй үстэж чирээд янхан, банзал, гичийгээр минь дуудаад гэр рүү чирч ороод зодож, дэвсэж байгаад хоймор унтаж байсан хоёр хүүхдийг минь ална гэж дайрахаар нь би өөрийгөө болон хүүхдүүдээ хамгаалсан. Хамгаалахдаа би энэ хүүхнийг зодоогүй. Энэ тэнд нь хумсны сорив болсон байж магадгүй. ... хоёр хүүхэд маань буйдан дээр унтаж байсан. Тэгээд гүйж очихоор нь урдуур нь гүйж ороод хамгаалсан чинь “яанхан минь чамайг алж чадахгүй бол чиний хоёр хүүхдийг чинь ална. Эсвэл чиний эд хөрөнгийг гэмтээнэ”. Би өнөөдөр эндээс яаж ч байсан чамайг алж байж гарна гэсэн байдлаар миний зурагтыг тохойгоороо савчхаад гараад гүйсэн. Тэгэхдээ намайг намайг зодож миний хоёр хүүхдийг алах зорилготой оччихоод өөрөө хувцсаа тайлж хоёр хүүхдийн минь хөл дээр тайлж шидчихээд манай хажуу талын айл руу орж намайг элдвээр хэлж доромжилсон. ...гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй гэрч Э.А************ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдрийн орой би ээж болон дүүгийнхээ хамтаар гэртээ унтаж амарсан. 9 Унтаж байгаад би гэнэт хаалга дуугарах чимээ гарахаар нь сэрээд харахад ээжийг минь нэг танихгүй эгч үсдээд өшиглөөд цохиод байсан. Тэгж цохиж байхдаа ээжийг муухай хараалын үгээр харааж байсан. Би тухайн үед айсандаа хөнжлөө нөмөрч нуугдаад завсраар нь дахиад харахад гаднаас орж ирсэн эмэгтэй манай ээжийг зодсон. Ээжийг маань зодсоны дараа тэр эгч цамцаа өөрөө урж хаяснаа, манай зурагтыг гараараа цохичхоод гараад явсан. …/2 хх-35-36х/ гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч С.М************ нь Л.Н************тай хувийн таарамжгүй харилцааны улмаас муудалцаж, харилцан зодолдсон, харилцан хөнгөн гэмтэл учруулсан үйл явдал болсон нь тогтоогдож байна.

Шүүгдэгч С.М************ нь “Өөрийн, эсхүл хүүхдүүдийнхээ өмнөөс амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны” эсрэг хийсэн үйлдэл тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч С.М************ нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг шилжих шөнө Мөрөн сумын 12 дугаар багийн 09-02 тоотод иргэн Л.Н************тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, маргах явцдаа зодож эрүүл мэндэд нь баруун бугалганы гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг, дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг цус хуралт, тархины дагзны дэлбэнд няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-5х/,

Хохирогч Л.Н************ын цамцанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-7-8х/,

 Хохирогч Л.Н************ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би хүү Жавзандамбыгаа сургуулиас нь аваад хүүхдэдээ зайрмаг авч өгөх зорилгоор гэрийнхээ хажуу талын дэлгүүрт ороод М************тай таарсан. ...тэгэхэд хүү маань “аав яагаад намайг өвдчихөөд байх чинь өвдөөгүй гээд байгаа юм бэ, аав ерөөсөө надтай ярихгүй юм, аав хотод М************ эгчийн хоёр хүүхэд дээр л байгаа юм биш үү” гээд уйлсан. Тэр үед би хүүгээ уйлахаар нь өөрийн эрхгүй дотор бачуураад тэр хүүхний гэрт явж очсон. Намайг очиход тэр хүүхэн гэрээ дотроосоо цоожилчихсон байсан, би хаалгыг нь тогшиход өөрөө надад хаалгаа тайлж өгсөн. Тэгээд би гэр лүү нь явж 6 ороод түүнтэй уулзаад “чи яах гээд миний хүүхдийг зовоогоод байгаа юм бэ, би чамтай дэлгүүрт юу ч яриагүй биз дээ” гэж хэлэхэд “пизда минь чам шиг яаж байсан хөгшин авгай зайл, банзал, янхан, гичий минь” гэж хэлснээ намайг шууд заамдаж аваад хувцсаар маань хоолойг боогоод хойш нь унагаасан. Би унахдаа хатуу юм мөргөж унасан. Намхан мөлхөө тавилгын булан л мөргөж унах шиг болсон. М************ нь намайг хойш нь дарж унагаачхаад хөл, гар луу өшиглөөд цохиод байсан, нэлээд олон удаа цохисон. Тэгээд намайг зодож байхдаа “чам шиг муу хөгшин авгайг яасан ч яадаг юм, нөхрийг чинь аваад суучихсан байхад яадаг юм, би цагдаа шүүхээр өчнөөн олон танилтай, чамайг аймгийн төвөөр хэн ч биш болгоно” гэж заналхийлж байсан. Би тухайн үед түүнээс “намайг тавьчих л даа” гэж зөндөө гуйсан боловч дээрээс том биеэрээ дарчхаад босохгүй байсан. Надад бол хөдлөх ч бололцоо гараагүй. “Чи намайг тавь л даа, би яг үхлээ шүү дээ, чи намайг яасан гээд ингээд байгаа юм бэ” гэж хэлэхэд “чи намайг нөхөртэй чинь базалдахыг харсан юм уу, зураг байгаа юм уу, нөхөртэй чинь унтаж хэвтэхийг харсан юм уу, хүн гүтгэх хуультай байдаг юм, чамайг шоронгийн хадаас болгоно, яйжийсан авгай минь, цагдаа дуудаж чамайг баривчлуулна” гэж хэлж байгаад миний дээрээс боссон. ... Тэгээд удаагүй байж байхад гаднаас дуудлагын хоёр цагдаа орж ирсэн. Цагдаа орж ирэхэд би дээгүүрээ левчиктэйгээ, уранхай цамцаа энгэртээ бариад л зогсож байсан. Би цагдаа нар ирсний дараа “М************аа чи өөрөө хүн зодчихоод яагаад цагдаа дуудчихсан юм бэ” гэж хэлэхэд “наадах чинь өөрөө цамцаа урсан, өөрийгөө ийм болгосон, энэ согтуу авгайг аваад яв” гэж хэлж байсан. Би тухайн үед М************д “цагдаа, шүүхээс ичиж байна, та хоёрын бөгс бөөрний асуудлаас болж хүүхдүүдээ эвгүй байдалд оруулмааргүй байна, би явлаа” гэж хэлэхэд М************ нь “наад хүүхнээ аваад яв” гэж хэлж байсан. ...Миний толгой үргэлж өвдөж байгаа, зүүн хөлийн өвдөг маань гишгэж явахаар үендээ зовуурилаад өвдөөд байгаа. Мөн энэ асуудал болсноос хойш толгой байнгын дүүрч нойронд муу болсон. Гомдол гэж байдаг бол үнэхээр их гомдолтой байна. Биеэ эмчлүүлж эрүүл болгож авмаар байна. Эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. ...Дуудлагаар ирсэн цагдаа нар намайг цагдаа дээр авчраад согтуу үгүйг маань шалгаж үзсэн” гэх мэдүүлэг /1хх-12-14, 16-17х/,

   Гэрч Р.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би цагдаагийн газрын жижүүрийн жолоочоор 24 цагийн үүрэг гүйцэтгэж байсан. Намайг үүрэг гүйцэтгэж байх үед шөнө /одоо яг цагийг нь сайн санахгүй байна/ Мөрөн сумын 12-09-02 тоотод “согтуу хүн агсам тавиад 7 байна” гэх дуудлага ирсэн ... Даваадорж бид хоёрыг уг дуудлага дээр явж очиход хоёр эмэгтэй маргалдаад дуусаж байгаа байдалтай хэрэлдээд зогсож байсан. Тухайн хоёр эмэгтэйгээс хэсгийн байцаагч Даваадорж “яасан, юу болсон” талаар асуухад нэг эмэгтэй нь “энэ эмэгтэй намайг нөхөртэйгөө хардаад гэрт маань ирээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэж ярьж байсан. Хэрүүл маргаан үүсгэсэн гэх эмэгтэйн дээгүүрээ өмссөн ноосон цамц нь урагдчихсан байдалтай байсан. Дуудлагаар очиход тухайн хоёр эмэгтэй “би ч зодуулсан”, “би ч зодуулсан” гээд байсан. Яг хэн нь хэндээ зодуулсан гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд хэрүүл маргаан үүсгэсэн гэх эмэгтэйг машиндаа суулгаад шууд цагдаагийн газарт авчирсан. ...” гэх мэдүүлэг /1хх-19х/,

   Гэрч Ю.Доржпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би 1994 онд Н************тай танилцан үерхэн нөхөрлөж байгаад 1996 оноос эхлэн гэр бүл болж тусдаа амьдрах болсон. ...Гэхдээ би одоо эхнэрээсээ салах гээд шүүхэд өргөдөл өгсөн байгаа учир тусдаа амьдарч байгаа... Би С.М************тай 2015 онд байшинг нь барьж өгч байгаад танилцаж байсан. Танилцсанаас хойш мессежээр харилцаж байгаад сүүлдээ уулзаж учрах болсон. Ингээд М************тай уулзаж учирдаг болсон байхад эхнэр маань Солонгос улс руу ажил хийхээр явсан. Түүнийг явсан хойгуур М************тай улам дотносож хааяа, хааяа уулзах болсон. Одоо бол М************тай хайр сэтгэлийн холбоотой. Би М************ыг “ханиа” гэж дууддаг. Харин М************ намайг “хайраа” гэж дууддаг. Би эхнэрээсээ салаад ер нь М************тай сууна гэж бодож байгаа. Н************ надтай их дээрэнгүй харьцдаг. Эр нөхрийн хувиар хүндэлдэггүй байсан. Үүнээс болоод миний сэтгэл их хөндийрч байсан...Тэгээд нэлээд сүүлд холбогдоход “эхнэр чинь шөнө гэрт ирж түйвээгээд намайг зодчихоод зурагтыг минь эвдэлчхээд явлаа” гэж хэлж байсан. Би энэ хоёрыг юунаас болж маргалдаж муудалцсан болохыг нарийн сайн мэдэхгүй байна... Нэг нь миний гурван хүүхдийн ээж, нэг нь миний хайртай бүсгүй учраас би хэн нэгнийх нь талд ормооргүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-21-22х/,

   Гэрч Б.Сэнгээгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би М************, Н************ хоёрыг маргалдсан талаар хүмүүсийн ам дамжсан ярианаас сонссон. Хүмүүсийн амнаас сураг сонсоход М************ыг л “Н************ын нөхөртэй яваад байгаа” гэж дуулдах юм билээ. ...” гэх мэдүүлэг /1хх-24-25х/,

  Гэрч С.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М************ нь миний төрсөн ах С************ийн төрсөн охин байгаа юм...2018 оны 10 дугаар 8 сарын эхээр байхаа намайг гэртээ нөхөр болон хүүхдүүдийнхээ хамт амрах гээд орондоо орчихсон байж байхад гаднаас гэнэт дээгүүрээ нүцгэн, хөл нүцгэн эмэгтэй ороод ирсэн. Манай гэрт нүцгэн шахуу орж ирсэн хүүхэн нь орилоод л байгаад байсан. Тэр орилж байсан хүүхэн нь М************ыг “янхан, банзал, гичий”-гээр нь дуудаад байсан. Тухайн үед миний даралт ихсээд М************ыг “цагдаа дуудаарай, наад хүүхнээ аваад гараарай” гэж хэлсэн. Тэгж байхад М************ тэр хүүхнийг аваад гарсан. ...” гэх мэдүүлэг /1хх-27-28х/,

   Гэрч Б.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би яг өдрийг нь сайн санахгүй байна. Аав, ээж, охиныхоо хамтаар орой гэртээ амрах гээд байж байхад гэнэт гаднаас нэг танихгүй эмэгтэй хүн орж ирсэн. Тэр орж ирсэн хүн нь дээгүүрээ лэвчиктэйгээ доогуураа өмдтэйгөө орж ирсэн. Тэр эмэгтэйг орж ирээд удаагүй байж байхад гаднаас М************ орж ирсэн. Гаднаас орж ирсэн танихгүй эмэгтэй нь М************ыг “янхан, гичий, банзал, дээгүүр, доогуураа худалдаж иддэг” гээд орилоод байсан. Би тэр үед “тэр эмэгтэйг тайвшруулж та энэ асуудлаа гэр оронд ороод ярьж учраа ол” гэж хэлсэн. ...Тэгээд байж байхад гаднаас миний төрсөн эгч Золзаяа орж ирсэн. Эгч орж ирэнгүүтээ “та юун хүн бэ, ээж маань даралт ихтэй, тийм учраас асуудлаа өөрсдийнхөө гэр орон руу орж шийдээрэй” гэж хэлээд гаргасан. Манай гэрт бол ямар нэгэн маргаан, зодоон цохион болоогүй. Эгч маань орж ирээд ерөөсөө тэр эмэгтэйн биед гар хүрээгүй. Манай эгч “пизда” гэж хэлэхээр соёлгүй хүн биш. Угаасаа манай гэрт тийм хүмүүжилтэй хүн байхгүй. ...“ гэх мэдүүлэг /1хх-30-31х/,

   Гэрч Б.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын эхээр байхаа, /яг өдрийг нь сайн санахгүй байна/ ажлаа тарчхаад орой 22 цагийн үед өөрийн гэртээ ирэхэд хашаан дотор М************ зогсож байсан. Тэгээд гэр лүгээ яваад ороход нэг танихгүй эмэгтэй манай гэрт орилж хашхираад уйлаад сууж байсан. Тэр эмэгтэй дээгүүрээ лэвчиктэй, доогуураа өмдтэйгөө хөлдөө оймстойгоо байсан. Тэр эмэгтэй манай гэрт есөн шидээр хараал урсгаад байсан. ...Би тэр эмэгтэйг манай гэрт орилж хашхираад байхаар нь “одоо манай гэрээс гар миний ээж даралт муутай” гэж хэлсэн. ..Би тухайн үед тэр эмэгтэйг галзуу эмэгтэй юм байх л гэж бодсон. Тэр эмэгтэй гараад М************ын гэр лүү орсон байх. Үүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-33-34х/,

Насанд хүрээгүй гэрч Э.А************ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн өдрийн орой би ээж болон дүүгийнхээ хамтаар гэртээ унтаж амарсан. 9 Унтаж байгаад би гэнэт хаалга дуугарах чимээ гарахаар нь сэрээд харахад ээжийг минь нэг танихгүй эгч үсдээд өшиглөөд цохиод байсан. Тэгж цохиж байхдаа ээжийг муухай хараалын үгээр харааж байсан. Би тухайн үед айсандаа хөнжлөө нөмөрч нуугдаад завсраар нь дахиад харахад гаднаас орж ирсэн эмэгтэй манай ээжийг зодсон. Ээжийг маань зодсоны дараа тэр эгч цамцаа өөрөө урж хаяснаа, манай зурагтыг гараараа цохичхоод гараад явсан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1хх-35-36х/,

   Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 503 дугаартай:

1. Л.Н************ын биед баруун бугалганы гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг, дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна.

3. Л.Н************ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /1хх-39х/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 563 дугаартай нэмэлт дүгнэлтэд:

  1. Хохирогч Л.Н************ын биед нэмэлтээр тархины дагзны дэлбэнд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байжээ.

  3. Л.Н************ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас бүрэн хамаарна. ...” гэх дүгнэлт /1хх-43х/,

  Шүүгдэгч С.М************ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 03-04-ний өдөр шилжих шөнө 2 хүүхдийнхээ хамтаар Мөрөн сумын 12-09-02 тоотод байрлах өөрийн гэртээ амарч байхад шөнийн 01 цагийн үед байшингийн хаалга нүдэхээр нь аав юм байх гэж бодоод байшингийнхаа үүдийг онгойлгож өгсөн. Тэгэхэд аав биш өөр танихгүй эмэгтэй байсан. Тэр эмэгтэй /Н************/ намайг хаалга онгойлгоход шууд намайг “янхан гичий минь, би чамайг алчихсан ч чадна” гэж хэлээд миний толгойноос үсдээд тамбаран өрөөнөөс гэр лүү оруулсан. Гэр лүү оруулангуутаа үсэдсэн хэвээрээ гэрийн хоймор луу чирсэн. Чирч байхдаа намайг “Булган аймгаас нөхрийнхөө толгойг залгиж, 10 хоёр шээсээ дагуулж ирсэн” гэж доромжилж байсан. Тэгж доромжилж байхдаа би чамайг аль ч талаараа чадна гэж хэлээд урагш нь дугтарч унагаачхаад намайг тавиад хоёр хүүхэд рүү маань гүйсэн. Би түүнийг хоёр хүүхэд рүү маань гүйгээд очихоор нь хоёр хүүхдээ хамгаалах зорилгоор очсон... Би түүнийг тэгж авирлаж байхад нь цагдаагийн газрын 7038102 тоот утас руу залгаж дуудлага өгсөн. ...Би энэ хүнийг огт танихгүй. Тухайн хэрэг болдог шөнө л манай гэрт ирэх үед нь царайг нь харж байсан. Н************ нь 2018 оны 6 дугаар сараас эхлээд над руу элдэв янзын үгтэй мессеж бичих болсон. ...Би тухайн үед түүнийг мессеж бичээд байхаар нь “би нөхөртэй чинь ямар ч холбоо байхгүй” гэдгээ хэлдэг байсан. ...Би түүний биед огт гар хүрээгүй. ...Би түүний нөхөр Доржпүрэвтэй уулзаж учирдаг байсан нь үнэн. Доржпүрэв нь надад сэтгэлээ илчилж байсан. ...Энэ асуудлаас болоод би буруутан мэтээр цагдаагаар явах боллоо. Үүнээс болоод өмгөөлөгч авсан. Иймд Н************д маш их гомдолтой байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-61-62х/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч С.М************ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.

   Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ. Дээрх гэмт хэргүүдийн улмаас шүүгдэгч нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол учирсан мөн шүүгдэгч С.М************ын эд хөрөнгөд хохирол учирсан байна.

 Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйл “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа” 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй”, 1 дэх хэсгийн 1.1 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” буюу

  шүүгдэгч Л.Н************ын 2018 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-9-02 тоотод оршин суух иргэн С.М************ыг нөхөр Ю.Доржпүрэвтэй хардаж, маргалдан маргах явцдаа зодолдож эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн гуяны доод хэсэг, гадна доод хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэгт дунд хурууны 3-р үе, баруун бугуй, зүүн сарвууны ар дээд хэсэг, баруун шууны гадна дунд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл,

шүүгдэгч Л.Н************ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт үйлдлүүд,

мөн шүүгдэгч С.М************ын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийг шилжих шөнө Мөрөн сумын 12-9-02 тоотод иргэн Л.Н************тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан маргах явцдаа зодож эрүүл мэндэд нь баруун бугалганы гадна дунд хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсэг, баруун шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг, дотор дээд хэсэг, зүүн гуяны гадна доод хэсэг, зүүн өвдөгний гадна хэсэг, зүүн шилбэний гадна дээд хэсэг, доод хэсэг цус хуралт, тархины дагзны дэлбэнд няцралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу зорчих эрхийг 1-3 сар хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргүүд нь гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байх тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

   Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

   Эрүүгийн ************ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Өндөрийнхөн овогт С************ийн М************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

  шүүгдэгч Шагшаа овогт Л************ийн Н************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Л************ийн Н************, С************ийн М************ нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

шүүгдэгч Л************ийн Н************д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

   3. Шүүгдэгч С.М************, Л.Н************ нар нь өөрт учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

   4. Шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н************, С.М************ нарт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БЭЭЖИН