Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 0057

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж

нарийн бичгийн дарга: Н.Номинчимэг

улсын яллагч:С.Цэрэндорж

шүүгдэгч Ч.Мэндсайхан, П.Отгонбаяр нарын  өмгөөлөгч:Ц.Мандал

шүүгдэгч А.Ононгийн өмгөөлөгч Х.Ундрах-Оргил

хохирогч Б.Пүрэвсайхан

шүүгдэгч Ч.Мэндсайхан, П.Отгонбаяр, А.Онон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй  хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгтзаасан гэмт хэрэгт Боржигон овогт Чулуунбаатарын Мэндсайхан, Боржигон овогт Пүрэвдаваагийн Отгонбаяр нарт , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хотгойд овогт Амаржаргалын Ононд тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн  201525011395 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчнарын  биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Боржигон овогт Чулуунбаатарын Мэндсайхан,1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй,  тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Ус сувгийн удирдах газарт операторчин ажилтай,ам бүл 4 , эцэг, эх, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Консулын 3-0  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,/РД:УА92111113/

 

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Боржигон овогт Пүрэвдаваагийн Отгонбаяр, 1995 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд  төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 , эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Консулын 4-9  тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, /МЮ95062733/

 

3.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Хотгойд овогт Амаржаргалын Онон, 1986 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй,  дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, Ажигана ХХК-д ерөнхий захирлын туслах ажилтай, ам бүл 2 , хүүгийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Хавай тауны 56Б-1 тоотод оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй,2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар  3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, /РД:ЦБ86052464/

 

Холбогдсон хэргийн талаар:

           Ч.Мэндсайхан, П.Отгонбаяр нар нь бүлэглэн 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын автомашины төлбөртэй зогсоол дээр Б.Золжаргалтай Б.Пүрэвсайхан нь хуушуурны зах хаялаа гэж маргалдах үед улмаар Б.Пүрэвсайханыг өмөөрөн хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Золжаргалтай  маргалдан зодож, түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

          А.Онон нь 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын автомашины төлбөртэй зогсоол дээр Б.Пүрэвсүрэн нь Б.Золжаргалтай хуушуурны зах хаялаа гэж маргалдах үед А.Онон бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн хохирогч Б.Пүрэвсүрэнгийн үснээс 2-3 минут үсдэж нийгмийн амгалан тайван байдал буюу нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсангэмт хэрэгтхолбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

 

             Шүүгдэгч Ч.Мэндсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй гэсэн мэдүүлэг.

 

 Шүүгдэгч Ч.Мэндсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би сонсгож байгаа зүйл ангийг ойлголоо.Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Надад ямар нэг гомдол санал алга.Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.Мөн би хохирлыг нь барагдуулах болно. ….Би тухайн үед зөвхөн нөхөртэй нь маргалдаж зодолдсон.Тэр үед хажуугаас манай эгчийн нөхөр болох Отгонбаяр орж ирээд ганц,2 удаа цохисон.Өөр хүн бол цохиогүй.Уг хүн нь өөрөө эхлээд манай эгчийг хэл амаар доромжлоод улмаар хуушуурныхаа захыг шидсэн.Тэгэхээр нь манай эгч хогоо ав гээд гараа далайсан.Хэрэв манай эгч ойрхон байсан бол цохиулах байсан.Тэгэхээр нь би уг хүнийг эгчээсээ салгах санаатай араас татаж байтал.Миний ардаас уг хүний эхнэр нь бололтой нэг эмэгтэй ирээд нөхрөө өмөөрөөд намайг үсдээд татсан.Тэгтэл манай эгч намайг өмөөрөөд эгч тэр эмэгтэйтэй үсдээд зодолдсон.Мөн эгчийгээ уг хүнтэй зодолдоод бие биенээ үсдээд байж байхад салгах гэж дундуур нь орж үзсэн.Даанч 2 биенээ огт тавихгүй байсан.Намайг харахад манай эгчийг нөгөө эмэгтэй нь өшиглөж байх нь харагдсан гэжээ. /1 дүгээр хх-ийн 136-137,дугаар хуудас,2 дугаар хх-ийн 18-19 дүгээр хуудас /,

Шүүгдэгч П.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 15 минутын үед Баянзүрх хүнсний захад эхнэр Пүрэвсайханы хамт ногоо зарж байсан. Тэгэхэд Онон, Золжаргал нар машин дотроо хуушуур идэж байсан. Тэгтэл Золжаргал Пүрэвсайханыг хэл амаар доромжилж цохисон. Мэндсайхан Золжаргалын футболкноос татаж урсан. Золжаргал бараг зодолдоогүй. Би түүний нуруу руу нь хоёр удаа гараараа цохисон. Би Ононг эхнэрээсээ салгах гэхэд салахгүй байсан. Тэгээд намайг хойшоо явах гэж байхад Золжаргал миний уруул руу хоёр удаа гараараа цохисон. Тэгээд бид цагдаагийн байгууллагад очсон гэсэн мэдүүлэг.

        

Шүүгдэгч П.Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ : Би сонсгож байгаа зүйлээ ангийг ойлголоо.Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ….. Би өмгөөлөгч авах эрхтэйгээ ойлгосон.Надад өмгөөлөгч авах шаардлага байхгүй……Надад ямар нэг гомдол санал алга.Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна…..Миний хувьд өмгөөлөгч авах шаардлага алга.Учир нь би өөрийнхөө мэдэж байгаа зүйлээ урьд үнэн зөвөөр ярьсан.Би тэр үед эхнэрээ өмөөрөөд эхнэрийнхээ дүү болох Мэндсайхантай нийлээд манай эхнэртэй зодолдоод байсан эмэгтэй нөхөр болох Золжаргал гэж хүнтэй л зодолдсон.Өөр хүнтэй бол зодолдоогүй.Би тэр хүний нүүр лүү нь гараараа 2 удаа л цохисон.Өөрөөр бол хөлөөрөө өшиглөөгүй.Харин уг хүн нь өөрөө намайг тэр үед гараараа цохиж  унагаасан бөгөөд хэсэг хугацаанд миний уруул хавдартай явж байгаад зүгээр болсон.Тухайн үед Мэндсайхан бид 2-той зодолдсон залууг нас барсан болохыг би сүүлд нь мэдсэн.Гэхдээ ыи өөрийгөө тэр хүний үхэлд буруугүй гэж үзэж байна.Учир нь би тэр үед л зодолдсон тэрнээс хойш уг хүний царайг нэг чи удаа хараагүй.Тэгээд анх хэргийн материалтай танилцах үедээ нас барсан гэдгийг нь мэдсэн.Уг талийгаач өөрөө эхлээд намайг харж байхад манай эхнэрийг янз бүрээр доромжлоод дээр нь идэж байсан хуушуурныхаа захыг шидсэн.Тэгтэл өөрөө автомашинаасаа бууж ирээд манай эхнэрийг цохих гээд гар далайсан Тэр үед манай эхнэр уг хүнтэй ойрхон байсан бол цохиулах байсан.Даанч гар хүрэхээргүй хол байсан учраас гар нь хүрээгүй.Тэгэхээр нь эхнэрийн дүү Мэндсайхан эгчээсээ уг хүнийг холдуулах гээд ардаас нь татсан чинь Мэндсайханы ардаас уг залуугийн эхнэр болох эмэгтэй үсдээд татсан.Тэгсэн чинь манай эхнэр дүүгээ өмөөрөөд уг эмэгтэйтэй үсдэлцээд хоёулаа маргалдсан.Гэхдээ ихэвчлэн Онон гэх эмэгтэй манай эхнэрийг цохиод байх шиг харагдсан.Наад талд Мэндсайхан бид 2 нөхөртэй муудалцаад бие биенээ цохисон.Мөн тэр 2-ыг салгаж гэж оролдсон.Тэгтэл би биенээ үсдээд огт тавихгүй байсан гэжээ. /1 дүгээр хх-ийн 143-145 дугаар хуудас,2 дугаар хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч А.Онон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх захын урд байрлах төлбөртэй зогсоол дээр хүнсний зүйлээ авах гээд харгалзагчийн заасан газар зогсож байсан. Би захаас авах зүйлээ авчихаад машиндаа ирэхдээ хуушуур авч машинд байгаа нөхөр хүүхэд хоёртоо өгсөн. Тэгэхэд Пүрэвсайхан өөрийн лангуунаасаа холдож бүр цаана байсан лангуунаас бид нар руу зориж ирээд  газар байсан хуушуурын захыг авч манай нөхөр рүү шидсэн. Манай нөхөр өөдрөөс нь гар арчсан салфиткаа Пүрэвсайханы нүүр рүү нь шидсэн. Манай нөхөр Пүрэвсайханд гар хүрээгүй. Гэтэл Мэндсайхан, Отгонбаяр нар ирж манай нөхрийн араас цохисон. Би энэ хэргийг эхлүүлээгүй тул энэ хэргийг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би хөлөндөө хагалгаанд ороод удаагүй байсан тул хөлөө гэмтээхгүйн тулд хүмүүсийг өөртөө ойртуулахыг хүсээгүй. Гэрч нарын хувьд бүгд Пүрэвсайхантай хамт ажилладаг хүмүүс тул Пүрэвсайханы талд мэдүүлэг өгсөн байдаг. Манай талаас ээж маань мэдүүлэг өгсөн. Манай талийгаач нөхөр Золжаргалд хамар ясны хугарал үүссэн. Миний хөлөнд шөрмөсны задрал гэмтэл үүссэн байсан. Үүнийг би Хятад улсад эмчлүүлэх болсон. Эдгээр гэмтлийг Пүрэвсайхан надад учруулсан. Пүрэвсайхан, Мэндсайхан, Отгонбаяр бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өөрийн биеэ хамгаалах үүднээс Пүрэвсайханы үснээс зулгаасан. Пүрэвсайхан бас миний үснээс зулгаасан. Би 4.500.000 төгрөгийг Пүрэвсайханаас нэхэмжилж байна. Үүнд, өмгөөлөгчийн хөлс хөлний гэмтлийн эмчилгээний хөлс, хагалгааны зардал зэрэг багтана. Би Ачтан эмнэлэгт хөлөндөө хагалгаанд орсон. Хэзээ гэдгийг санахгүй байна. Манай талийгаач нөхрийн эмчилгээнд 380.000 төгрөг гарсан. Тухайн үед миний эдлэж хэрэглэж байсан эд зүйлийн төлбөр цамц 78.000 төгрөг, гар утасны дэлгэц 40.000 төгрөг, монетан ээмэг 165.000 төгрөг, анхны өмгөөлөгчийн 3.000.000 төгрөг гэв. Би өөрт учирсан хохирлыг Пүрэвсайханаас, нөхөртэй учирсан гэмтлийг Мэндсайхан, Отгонбаяр нараас нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

       

Шүүгдэгч А.Онон  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ : Би сонсгож байгаа зүйл ангийг ойлголоо.Уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Энэ талаар шүүх дээр хэлэх болно гэжээ. /2 дугаар хх-ийн 128-130 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Золжаргал мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: .Би 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эхнэр Онон, хадам ээж Анд,хүү Даян нарын хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх зах орж хүнсний зүйл цуглуулсан юм,гэхдээ бид нар автомашины Баянзүрх захын урд талын төлбөртэй зогсоолд оруулж тавьчихаад тэгээд зах орж авах зүйлээ авчихаад эргэж гарч ирсэн,би автомашинаасаа огт буугаагүй ба манай эхнэр,хадам ээж 2 бууж авах зүйлээ авчихаад эргэж оруулж тавиад орж гараад яваад байсан,автомашиндаа би хүүхэдтэйгээ цуг хоёулаа байсан,тэгээд тэр 2 авах зүйлээ авчихаад эргэж ирэхдээ хүү бид 2-т хуушуур аваад хүрээд ирсэн,тэгээд уг авчирсан хуушуурыг нь эхнэр бид 3 автомашин дотроо идсэн ба хадам ээж дахиж юм авах гээд зах руу орсон,миний жолооч талын цонх онгорхой байсан юм,тэгсэн миний автомашины хажуу талд лангуун дээр зогсож байсан нэг эмэгтэй надруу гараараа зааснаа хөөе наадах чинь наадмын талбай биш,талбай дээрээ очиж ид,автомашинаа аваад зайл,энд автомашин зогсдог газар биш энэ тэр гээд ярихаар нь би юу ч ярилгүй,идэж байсан хуушуурныхаа үлдэгдлийг цонхоороо газар хаячихаад автомашинаа асаагаад хөдлөх гэж байхад тэр эмэгтэй хүрч ирээд миний газар хаясан хуушуурны үлдэгдлийг газраас аваад надруу чулуудсан тэгэхээр нь би автомашинаасаа буугаад яаж байна гээд зөрүүлээд гараа арчсан байсан сальфиткаа шидсэн чинь миний араас лангуун дээр зогсож байсан өөр нэг залуу манай эгчтэй яагаад маргалдаад байна гээд шууд араас боогоод авсан ба тэр залуутай зууралдаж байсан чинь баахан хүн тойрч аваад нийлээд зодсон ба би яг хэдэн хүн яаж цохисонг бол хараагүй,намайг зодолдож байхад манай эхнэр бууж ирээд дундуур ороод салгасан чинь манай эхнэрийг бас бөөнөөрөө нийлээд зодоод унасан,бид 2-ыг 2 тийш нь салгаж авсан,тэгээд эхнэрийг зодоод байхаар нь би яваад очсон чинь намайг нэг улаан футволктой дүү нь гээд байсан залуу газраас чулуу барьж байгаад миний зүүн нүд рүү цохисон,тэгээд би нүүрээ бариад тонгойсон чинь дээрээс нүдээд унасан,тэгэхэд хажууд манай эхнэрийг бас зодож байсан,тэгээд тэр 2 залууг надаас нэг эмэгтэй салгаад цаашаа аваад явсан.Ардаас нь би очоод нэг залууг нь алгадаж авсан,тэгээд цагдаад дуудлага өглөө гэсэн чинь тэр 2 залуу зугтаачихсан ба манай эхнэрийг надруу эхэлж хуушуурны үлдэгдэл шидсэн эмэгтэй үсдчихсэн байхаар нь салгаад цагдаа дуудсан гэсэн чинь тэр эмэгтэй өнөөдөр цагдаагийн баяр,цаадуул чинь архидаад явчихсан байгаа,та 2-т олддог цагдаа байхгүй гээд байсан,уг эмэгтэй нь согтуу байсан,амнаас нь архи үнэртэж байсан,цагдаа дуудаад ирэхгүй болохоор дахиад дуудлага өгсөн чинь 2 цагдаа ирсэн ба тэр цагдаа нар нь ууртай байсан учир нь урьд нь ирсэн чинь хамгаалагч нь дуудлага өгөөгүй гээд явуулчихсан байсан.Тэгээд бид нар тэр согтуу эмэгтэй  хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн….Эдгээр гэмтлийг надтай эхэлж хэрэлдсэн эмэгтэйг өмөөрсөн 2 залуу учруулсан.Уг 2 залуугийн алиных нь цохилтоос ямар гэмтэл авсанаа мэдэхгүй байна.Учир нь хоёулаа нийлээд л намайг зодоод байсан.Би гэмтлийн зэрэг тогтоох шинжээч томилсон тогтоол болон шинжээчийн дүгнэлттэй танилцсан асууж,асууж тодруулах зүйл байхгүй гэжээ. /1 дүгээр хх-ийн 61-63 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Пүрэвсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17.00 цагийн үед Золжаргал машинтай ирж манай лангууг хааж зогссон. Бид наймаа хаагаад байна, өөр газар очиж зогс гэж хэлсэн. Гэтэл Золжаргал хүлээж аваагүй биднийг хэл амаар доромжилж идэж байсан хуушуурын захаа бид нар руу шидсэн. Би хогоо ав гээд өөдөөс нь хуушуурын зах шидсэн. Үүнээс болж маргаан үүссэн. Тэгээд Золжаргал намайг цохих гэхэд нь би цохиулаагүй. Тэгээд манай дүү Мэндсайхан намайг Золжаргалд цохиулчихлаа гэж бодоод чи яахаараа манай эгчийг цохидог юм бэ гэж татахад Онон гарч ирээд Мэндсайханы үснээс зулгаагаад авсан. Тэгэхэд нь би салгасан. Тэгээд би Ононтой муудалцсан. Би Ононг цохиогүй, маажсан байх. Онон өөрөө миний үснээс зулгаагаад доошоо дарсан. Тэр үед миний толгой, хуйх өвдөөд эсэргүүцэж чадаагүй. Тэр байдлыг тэнд байсан бүх хүмүүс харж байгаад Ононг надаас салгуулсан. Тэгээд би зах орж нүүрээ угаагаад гарч ирэхэд цагдаа ирсэн байсан. Тухайн үед бид нарыг бүгдийг согтуу байсан гэж хэлж байна. Бид нар ажлаа хийгээд ямар ч архи уусан зүйл байгаагүй. Онон намайг хөл дээр нь  гишгэсэн гэж байна. Энэ бол худлаа. Харин Онон өөрөө намайг өшиглөж байхдаа хөлөө гэмтээсэн байх. Онон нөхрөө нас барсны дараа гомдол гаргаад бид нарыг шалгуулж эхэлсэн. Золжаргалын хохирлыг бид зөвшөөрч байна. Харин Ононгийн хохирлыг бид хариуцахгүй. Би Золжаргалтай тохиролцоё гээд 1 сая төгрөг өгье гээд хувааж өгнө гэхэд тэгвэл тохиролцохгүй гэсэн мэдүүлэг.

       

Хохирогч Б.Пүрэвсайхан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 6дугаар хорооны нутаг дэвсгэрв байрлах Баянзүрх хүнсний зах дээр хувиараа лангуу түрээслэн ажлуулдаг юм.Улмаар 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар захынхаа ертөнцийн зүгээр баруун талын автомашины төлбөртэй зогсоол дээр гарч зогсох болсон.Тэгтэл 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд Приус 30 маркийн автомашин уг төлбөртэй зогсоолд орж ирээд манай лангууны харалдаа зогссон.Би зогсох үед ухраад зогсчих наагуур чинь хүмүүс ногоо авахгүй өнгөрч яваад байна гэж хэлсэн…..Би наймаагаа хиймээр байна,та нар хаагаад байна гэсэн чинь жолооч нь чиний газар биш,чамд ямар хамаатай юм бэ? Пизда минь энэ тэр гээд салаавч өгөөд янз бүрийн хараалын үг хэлж байгаад хуушуурныхаа захыг газар шидэхээр нь хуушуурныхаа захыг ав гэсэн чинь намайг чи идэхгүй юу гэхээр нь би уурандаа газар шидсэн хуушуурных нь захыг аваад буцаагаад өөр лүү нь шидсэн.Тэгтэл уг жолооч автомашинаасаа бууж ирээд над руу амаа арчиж байсан сальфиткаа шидээд,гараараа цохих гэхээр нь би зөрүүлээд цохисон гэсэн чинь гар хүрээгүй,тэгтэл уг залуугийн ардаас манай дүү болох Б.Мэндсайхан чи яагаад эгчтэй маргалдаад байгаа юм бэ гээд бариад авсан чинь манай дүүтэй маргалдаад унасан.Тэр үед уг автомашинаас эхнэр нь бололтой эмэгтэй бууж ирээд автомашиныхаа араар тойроод манай дүүг үсдээд чирэхээр нь миний уур хүрээд тэр эмэгтэй дээр явж очоод маргалдсан чинь намайг шууд үсдэж аваад доошоо дарсан.Би үсдүүлчихсэн байсан болохоор тэр эмэгтэйг цохих гээд гараа далайсан боловч хүрэхгүй байсан.Тэгээд тэр хавьд байсан хүмүүс уг эмэгтэйг миний үснээс тавиулах гээд их үзэж байж арай хийж тавиулсан.Учир нь миний үсийг ороогоод барьчихсан байсан……ямар ч байсан үсдүүлж байгаад  тэр эмэгтэйгээс салхад манай нөхөр,дүү 2 байхгүй байсан.Гэхдээ манай дүү,нөхөр 2 намайг байрны урд сууж байхад ирсэн гэжээ. /2 дугаар хх-ийн 106-109 дүгээр хуудас/,

        

Хохирогч Б.Золжаргалын хохирогч ба хууль ёсны төлөөлөгч Шинэчатга мэдүүлэхдээ:

“……Банзрагчийн Золжаргалыг танина.Учир нь уг хүн миний нагац ах байгаа юм….Би  өөрийн нагац болох талийгаач Б.Золжаргалыг  2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр бусдад зодуулсан ьалаар юу ч мэдэхгүй.Энэ хэргийн талаар надад мэдэж байгаа зүйл алга.Мөн талийгаач ахынхаа өмнөөс нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /2 дугаар хх-ийн 110-114дүгээр хуудас /

       

 Гэрч Д.Ариунжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: .Би хавтаг харуул гэрээт харуул хамгаалалтын албаны харуул албаны дарга ажилтай бөгөөд  манайх Баянзүрх захын хамгаалалтыг хариуцдаг. 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр манай хамгаалагч болох Алтайбаяр гэх залуу гарч байсан.Би орой 16 цагт объект шалгахаар очсон.Тэгсэн Баянзүрх захын ертөнцийн зүгээр баруун талд байдаг төлбөртэй зогсоол дотор маргаан болсон юм.Уг маргаан 17  цаг өнгөрч байхад болсон.Баянзүрх захын төлбөртэй зогсоолыг манайх хариуцдаг ба тухайн үед гарч буй харуул нь зогсоол орж буй автомашинуудаас мөнгийг нь авч оруулдаг.Тэгсэн нэг Приус-30 маркийн автомашинтай хүн орж ирээд уг зогсоол дотор ногоо зарж байсан хүмүүсийн хойд талд ертөнцийн зүгээр зүүн тийш нь харуулаад автомашинаа тавьсан юм.Уг автомашиныг хэзээ анх тавьсныг мэдэхгүй байна.Би уг автомашины зогсоолд ногоо зардаг Пүрэвсайхан гэх эмэгтэй уг автомашины жолоочтой маргалдаж байх үеэс тэр 2-ыг анзаарах болсон.Учир нь уг автомашины жолооч автомашин дотроо эхнэр хүүхэдтэй суучихаад хуушуур идэж байсан.Пүрэвсайхан наана чинь автомашин тавьдаггүй юм гэсэн чинь чамд хамаагүй,төлбөрөө төлчихөөд зогсож байна,чи өлсөөд байгаа бол гуйлга чин минь миний хуушуурны үлдэгдлийг идэх үү гээд цонхоороо газар луу шидсэн.Тэр үед цаанаас Пүрэвсайхан ирж байсан ба газарт байсан хуушуурных нь үлдэгдлийг аваад энэ ямар наадмын талбай юу гээд тэр залуугийн автомашин руу шидсэн.Тэгтэл нөгөө залуу бууж ирээд уурандаа Пүрэвсайханг эхлээд цохиод авсан.Тэгсэн Пүрэвсайхан зөрүүлээд цохисон.Би Алтайбаярыг чи гүйгээрээ болохоо байлаа гээд түрүүлж явуулчихаад араас нь өөрөө очсон.Тэр үед автомашинаас нөгөө залуугийн эхнэр нь бололтой эмэгтэй гараад ирсэн ба ардаас лангуун дотроос Пүрэвсайханы нөхөр,дүү2 гарч ирээд тэр  залуугийн араас бариад авсан.Тэгсэн нөгөө залуу эргэж хараад тэр 2 залуутай зодолдсон.Уг залуугийн ардаас зууралдсан.Тэгээд хоорондроо зодолдоод унахаар нь Алтайбаяр бид 2 автомашиных нь  жолоочийг салгаж аваад холдуулсан.Тэгсэн тэр залуу та нар олуулаа нийлээд зодлоо гээд байсан.Тэр жолоочид би хамгаалалтын албаных нь дарга байна, хүүхэд чинь уйлаад байна гэж хэлсэн.Мөн Алтайбаярыг цаад эмэгтэй чинь Пүрэвсайханг үсдчихсэн байна,чи яваад салга гээд явуулсан….Уг автомашины жолооч нь миний үгэнд орохгүй та нар намайг бүлэглэж зодлоо гээд дайраад байсан бас салгаад зогсоохоор л цаана байгаа хүмүүс дээр гүйж очоод асуудлыг улам дэвэргээд байсан.Би тэр залууг цаашаа яваад өгөхөөр нь наашаа харуулын байран дээр ирээд өөрийнхөө 96780990 дугаарын утаснаасаа цагдаа дуудсан.Тэгээд эргээд очсон  чинь Пүрэвсайханг Приус-30 автомашинаасаа бууж ирсэн эмэгтэй үсдээд дарчихсан.Дээшээ өндийхөөр нь нүүр лүү нь гараараа цохиод,жоохон  зай авахаар элэг рүү нь өвдөглөөд байсан./2 удаа өвдөглөсөн/.Тэр 2-ыг Алтайбаяр салгасан.Мөн нөгөө 2 улаан фудволктой залуу зугтаагаад явчихсан байсан гэжээ.  /1 дүгээр хх-ийн 76-80 дугаар хуудас/,

       

Гэрч Л.Төгсжаргал мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст хэв журмын офицер ажилтай бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр сүлд 115 чиглэлд цагдаагийн дэд ахлагч Г.Батзаяагийн хамт машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм.Тэгсэн сүлд 10-аас Баянзүрх зах дотор зодоон болоод байна гэсэн дуудлагыг аваад очиж шалгахад Баянзүрх захын ертөнцийн зүгээр баруун талын төлбөртэй зогсоол дотор ногоо зарж байсан хүмүүсэй тэнд зогсож байсан автомашины жолооч зодолдсон байдалтай,зодоон болоод дуусчихсан,зодуулсан гэх залуу эхнэхртэй мөн зодолдсон гэх ногоо зардаг Пүрэвсайхан гэх эмэгтэй 3 л байсан.Тэгээд тэр 3-ыг дагуулаад цагдаагийн хэлтэс дээр авчирч өгөөд дараагийн дуудлагандаа явсан гэжээ. /1 дүгээр хх-ийн 81-83 дугаар хуудас/

         

Гэрч Алтайбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Хавтаг харуул гэрээт харуул хамгаалалтын албан харуулаар ажилладаг бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх худалдааны төвд харуулаар гарч байсан.Манай худалдааны төв нь ертөнцийн зүгээр баруун талдаа автомашины зогсоолтой ба харуулаар гарч буй ажилтан нь тэр өдөртөө төлбөртэй зогсоолд автомашинууд оруулж гарахад мөнгийг нь авдаг.Түр зогсооол гь 1,000 төгрөг бөгөөд хэдэн ч цаг байж болно.Уг автомашины зогсоолд ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан байдалтайгаар хүмүүс 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрөөс эхлэн хүнсний ногоо зарах болсон юм.Тэгсэн уг өдрийн 16 цаг 23 минутанд /хяналтын камернаас цагийг харсан / гаднаас приус-30 маркийн автомашинтай хүмүүс орж ирээд уг ногоо зарж буй хүмүүсийн хажуу талд ертөнцийн зүгээр зүүн тийш нь харуулаад машинаа бүрэн зогсоолд оруулж тавилгүйгээр тэдний үйл ажиллагааг түр хааж зогссон байсан.Тухайн үед уг автомашиныг би тэнд зогссонг эхлээд анзаараагүй,би харуулын байрнаасаа гарч ороод л гарч буй автомашинуудаас мөнгө авч байсан. Тэр үед л уг автомашиныг зогсож байгааг харсан бөгөөд уг автомашин нь ногоо зарж буй хүмүүсийг хаагаад тэгээд зогсоолдоо дутуу ороод зогсчихсон байсан.Гэхдээ уг автомашинтай холбоотой асуудал гараагүй учраас би нэг их тоогоогүй,тэгээд очиж шаардлага тавиагүй юм.Тэгсэн 17 цаг 40 минутын үед уг автомашины жолоочтой тэнд ногоо зардаг Пүүжээ гэх эмэгтэй хэрэлдээд чи автомашинаа  наанаасаа холдуулаач,ногоо зархад саад болоод байна гэсэн.Мөн уг автомашины жолооч нь хуушуур идэж байсан.Пүүжээ нэх эмэгтэй  мөн тэр жолоочид энэ наадмын талбай биш өөр газар очиж хуушуураа ид гэж хэлтэл нөгөө жолооч залуу зөрүүлээд энэ чинь төлбөртэй зогсоол,чи өлсөөд байгаа бол хуушуурнаас идэх юмуу гээд хуушуураа идэж дууссанаа захыг нь газарлуу хаясан.Тэгтэл Пүүжээ гэх эмэгтэй уурлаад газар хаясан хуушуурны захыг нь аваад уг залуугийн автомашинруу шидсэн.Тэгсэн нөгөө залуу бууж ирээд гартаа нэг зүйл барьж байгаад Пүүжээ гэх эмэгтэй рүү шидсэн.Тэгсэн Пүүжээ гэх эмэгтэй зөрүүлээд гараараа цохих гэсэн чинь тэр залууг оноогүй,тэгтэл нөгөө залуу зөрүүлээд Пүүжээ гэх эмэгтэйг цохиж авсан.Тэгсэн лангууны хажуу талаас Пүүжээ гэх эмэгтэйн дүү болох нэг залуу гарч ирээд чи миний эгчийг яагаад цохиж байгаа юм бэ? гээд зууралдаад авсан.Би нөхрийг нь салгаад холдуулсан,Пүүжээ гэх эмэгтэй дүүг нь үсдээд татсан болохоор нөгөө эмэгтэй рүү яваад өгсөн.Намайг нөхрийг нь холдуулж байх хооронд цаана Пүүжээ эгч,дүү болон нөгөө эмэгтэй зэрэг хүмүүс хоорондоо хэрэлдээд бие биенийгээ үсдээд байсан.Намайг салгах гэсэн чинь үснээс нь тавихгүй байсан,тэнд байсан хүмүүс ядаж чи үсийг нь твиач гэж хэлж байсан.Мөн манай зохион байгуулагч болох Янжиндолгор хүртэл ирчихсэн байсан.Тэгсэн тэр эмэгтэй хүний олон хүнээ барихгүй шүү,та нар нийлж зодлоо гээд л дайраад байсан.Жаахан зай гарахаар тэр эмэгэйн гарыг тавиулах гээд бас дээр нь Пүүжээ гэх эмэгтэй зохиулахгүйн тулд өвдөгөөрөө хашсан,тэр эмэгтэй хүртэл миний хөл рүү зөндөө их өшиглөсөн.Тухайн үед дүү нь нөгөө эмэгтэйгээс салчихсан байсан.Би тэр 2 эмэгтэйг салгах гэж байх зуур цаана юу болсныг мэдэхгүй,нэг мэдсэн нөхрийх нь нүднээс цус гарчихсан,бид нар ирээд манай эхнэрийг зодохоо боль гээд эхнэрийг салгаж авсан.Мөн миний араас татаад байхаар нь би эхнэрийг чинь салгах гэж байна ш дээ гэж хэлсэн.Тэгээд бид нар салчихаад байж байсан чинь цагдаа нар хүрч ирээд Пүүжээ гэх эмэгтэйг,нөгөө 2 залуутай цуг аваад явсан.Цагдаа нар ирэхээс өмнө тэр эмэгтэй салчихсан байхдаа гар утсаараа бичлэг хийгээд энэ хүмүүс нийлж зодсон гээд байсан.Тэр бичлэг дээр нь харагдаж байгаа.Мөн тэр эмэгтэй миний нүдний шил хаана байна гэсэн чинь нөхөр нь газраас нүдний шилийг нь авсан гэжээ. /1 дүгээр хх-ийн 87-91 дүгээр хуудас/

       

Гэрч Ж.Чимэгмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ажлаа хийгээд байж байхад орой 17 цаг өнгөрөх үеэр тэнд маргаан болсон.Тухайн үед би лангуун дээрээ ногоогоо зараад байж байсан юм.Тэгсэн манай лангууны ертөнцийн зүгээр хамгийн хойд талд ногоо зардаг Пүрэвсүрэнгийн лангууны ойролцоо шуугиан болоод хүмүүм хашгиралдаад унахаар нь би явж очсон юм.Намайг очиход лангууны хажуу талд нь зогсож байсан автомашинаас нэг эмэгтэй бууж ирээд Пүрэвсүрэнгийн үснээс гараа оруулаад зулгаагаад янз бүрийн зүйл хэлээд байхаар нь би явж  очоод миний дүү боль,одоо наад үсийг нь тавь гэж хэлсэн.Тэр үед мөн цаад талд Пүрэвсүрэнгийн нөхөр,дүү нь өөр нэг залуутай ноцолдож байсан,тэр 2-ыг бас хүмүүс салгаад байсан.Тэр хавиар явж байсан хүмүүс хүртэл зогсоод харж байсан.Уг асуудал маш богино хугацаанд болж өнгөрсөн.Тэр эмэгтэй л тэр хавиар хашгираад,би хуулийн байгууллагын ажилтан,та нарыг шоронд хатаана энэ тэр гээд л байсан.Сүүлд тэр эмэгтэйн ээж нь бололтой нэг настай хүн ирээд яасан юм бэ? гээд охиноосоо асуугаад явъя гэж хэлсэн.Улмаар удалгүй уагдаа нар ирээд Пүрэвсүрэнг аваад явсан,Мөн нөгөө эмэгтэй,эөхөр болон ээж.хүүхэдтэйгээ цуг өөрсдийнхөө автомашинтай цуг цагдаа дээр ирсэн.Харин араас нь автомашинтай би ирээд  Пүрэвсүрэнг  цагдаагаас гараад ирэхээр нь аваад буцаад явсан гэжээ./1 дүгээр хх-ийн 95-98 дугаар хуудас/

         

 Гэрч Г.Нарантунгалаг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг өнгөрч байхад өөрийн нөхөр болох Ч.Мэндсайханы хамт түүний төрсөн эгч болох Пүрэвсүрэнгий ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын төлбөртэй зогсоол дээр ирсэн юм.Уг зогсоол джжр маний нөхрийн эгч болох Пүрэвсүрэн нь нөхрийнхөө хамт хүнсний ногоо зарж байсан.Бид 2-ыг очиход эгчийнхээ лангууны хажуу талд нэг приус маркийн аьтомашин зогсчихсон дотор нь эрэгтэй,эмэгтэй 2 хүн хуушуур идэж байх шиг харагдсан.Манай нөхөр бид 2-ыг очиход Пүрэвсүрэн эгч лангуун дээрээ байгаагүй,цаад талд өөр лангууны урд байсан.Тэгсэн Пүрэвсүрэн эгч нөгөө автомашины жолооч руу хандаад наана чинь удаан зогсож болдоггүй юм,найтаа хаагаад байна гэж хэлсэн.Тэгсэн нөгөө автомашины жолооч чиний өмчлөөд авчихсан зогсоол юм уу энэ тэр гээд хэрэлдээд байсан.Улмаар Пүрэвсүрэн эгч наадмын хуушуур идэж байгаа юм шиг байх шив дээ гэж хэлсэн чинь чи горьдоод байгаа юм уу гээд нөгөө автомашины жолооч идэж байсан хуушуурныхаа үлдэгдлийг газар лу шидчихээр нь Пүрэвсүрэн эгч уг автомашин руу явж очоод газар хаясан хуушуурных нь үлдэгдлийг аваад буцаагаад уг жолооч руу энэ хогоо ав гээд шидсэн юм.Тэгсэн чинь автомашины жолооч бууж ирээд Пүрэвсүрэн эгчийг цохиж аваад тэр 2 хоорондоо маргалдсан юм.Пүрэвсүрэн эгч түрүүлээд гар явуулсан эсэхийг анзаараагүй.Манай нөхөр араас нь гүйж очоод Пүрэвсүрэн эгчтэй маргалдсан залууг татах шиг болсон.Би яг хаанаас нь татсан бол анзаараагүй.Тэгсэн уг автомашинаас нэг эмэгтэй бууж ирээд Мэндсайханы фудволкноос татаад ураад хаячихсан.Би нөхрөө нөгөө ахаас салгаад авсан чинь ах ардаас хүрж ирээд манай нөхрийг цохиод авсан.Тэгээд нэг харсан чинь Пүрэвсүрэн эгч нөгөө эмэгтээтэй маргалдсан байдалтай,нөгөө эмэгтэй Пүрэвсүрэн эгчийг үсдээд доош нь дарчихсан байсан.Улмаар бие биенийгээ цохиод байх шиг байсан.Би нэг их анзаараагүй.Уг лангуунаас нөхрийгөө холдуулаад цаашаагаа аваад явсан.Тэгтэл манай нөхөртэй зодолдсон ах араас хүрч ирээд манай нөхөртэй дахиад зууралдсан.Тэр үед Пүрэвсүрэн эгчийн нөхөр салгах гээд хүрээд ирсэн чинь нөгөө ах нөхрийг нь нэг цохиод унагаасан.Бид 2 тэндээс шууд гэрлүүгээ явсан.Тэрнээс хойш юу болсонг мэдэхгүй гэжээ. /1 дүгээр хх-ийн 99-102 дугаар хуудас /,

           

Гэрч Г.Анд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийн охин болох Онон түүний нөхөр Б.Золжаргал,ач Даян,Нигүн нарын хамт Баянзүрх зах орж хүнсний зүйл цуглуулахаар явсан бөгөөд бид нар үдээс хойш /цагийг нь сайн санахгүй байна/ Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын төлбөртэй зогсоол руу ороод автомашинаа тавьсан юм.Тэгсэн тэнд ногоо зарж байсан хүмүүсийн хамгийн наад  талд ногоо зарж байсан нэг эмэгтэй яагаад наанаа машинаа тавиад байгаа юм бэ? наймаа хаагаад байна гээд хашгираад,битгий зогс яв гэж хэлж байсан.Би төлбөртэй зогсоол биз дээ гэж хэлчихээд буугаад хүнсээ цуглуулахаар явсан.Харин хүргэн 2 хүүхэдтэйгээ хамт үлдсэн бөгөөд хуушуураа идэж байснаа  би зарим нэг дутуу зүйлээ авах гээд буцаад орсон.Улмаар дутуу зүйлээ аваад гараад ирсэн чинь автомашины хажууд бөөн зүйл болчихсон.Манай хүргэн охин 2 зодолдсон байдалтай,хүргэний нүүр нь хавдсан,цус гарсан байдалтай,охины цамц нь урагдсан,үс нь сэгсийчихсэн байдалтай хажууд нь өөр хүмүүс байсан.Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан гэжээ. /1 дүгээр хх-ийн 103-105 дугаар хуудас/

        

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хх-н 29-59/

            Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-н 60/ Цагаан өнгийн компакт диск нэг ширхэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргав гэжээ.

            Шинжилгээ хийх шинжээч томилох тухай/ хх-н 106/

             Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10552 тоот акт/хх-н 107/,Дүгнэлт:1.Золжаргалын биед хамар ясны хугарал,зүүн нүдний алимны гадна, дотор салстын харвалт,хамрын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөгрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

           Дүгнэлт  танилцуулсан баримт/ хх-н 108-110/    

           Шинжилгээ хийх шинжээч томилох тухай/ хх-н 111/

            Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 10810 тоот акт/хх-н 112/,Дүгнэлт: 1.Онон-н биед зүүн тавхайн шөрмөсний уутны задрал, цусан хураа, зүүн тавхайн, зүүн эгэм, баруун шуунд зулгаралт, зүүн шуу, хэвлийд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуумохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөгрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ.

             Дүгнэлт танилцуулсан баримт/ хх-н 113-115/

             Шинжилгээ хийх шинжээч томилох тухай/ хх-н 116/

             Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 11265 тоот акт/хх-н 117/,Дүгнэлт:        

             1.Б.Пүрэвсайханы биед зүүн шилбэнд зулгаралт тогтоогдлоо.

             2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

            3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

             4.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй  тул гэмтлийн  зэрэгт хамаарахгүй. 

            Дүгнэлт танилцуулсан баримт/ хх-н 118/

            Ч.Мэндсайханыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н 129-137/

              П.Отгонбаярыг  сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н 138-145/

             Б.Пүрэвсайханыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /хх-н 146-154/

            А.Ононг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэлүүд /2-р хх-н 124-130/ /

            Ч.Мэндсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа/хх-н155/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./хх-н /,

            П.Отгонбаярын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н169 /, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./хх-н 170/,

            А.Оногийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 2-р хх-н 131/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас:./ 2-р хх-н 152/,зэрэг болно./

            Ч.Мэндсайхан нь 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын автомашины төлбөртэй зогсоол дэргэдэх хүнсний ногоо зардаг лангууны  ойролцоо Б.Пүрэвсайхан нь Б.Золжаргалд …Би наймаагаа хиймээр байна,та нар хаагаад байна гэсэн чинь Б.Золжаргал нь чиний газар биш,чамд ямар хамаатай юм бэ? Пизда минь энэ тэр гээд салаавч өгөөд хэл амаар доромжлон  идэж байсан  хуушуурныхаа захыг газар шидэхээр нь хуушуурныхаа захыг ав гэсэн шаардлага таивхад нь өөдөөс  намайг чи идэхгүй юу гэж хээр нь газар шидсэн хуушуурных нь захыг аваад буцаагаад өөр лүү нь шидсэний дараа  автомашинаасаа бууж ирээд Б.Пүрэвсайхан луу над руу амаа арчиж байсан сальфиткаа шидээд гараараа цохих гэхээр нь  зөрүүлээд цохих үед нь араас нь ирж Б.Золжаргалтай  маргалдан зодолдож түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

        

            П.Отгонбаяр нь 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд  Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын автомашины төлбөртэй зогсоол дэргэдэх хүнсний ногоо зардаг лангууны  ойролцоо Б.Пүрэвсайхан нь Б.Золжаргалд …Би наймаагаа хиймээр байна,та нар хаагаад байна гэсэн чинь Б.Золжаргал нь чиний газар биш,чамд ямар хамаатай юм бэ? Пизда минь энэ тэр гээд салаавч өгөөд хэл амаар доромжлон  идэж байсан  хуушуурныхаа захыг газар шидэхээр нь хуушуурныхаа захыг ав гэсэн шаардлага тавихад нь өөдөөс  намайг чи идэхгүй юу гэхээр нь газар шидсэн хуушуурных нь захыг аваад буцаагаад өөр лүү нь шидсэний дараа  автомашинаасаа бууж ирээд Б.Пүрэвсайхан луу амаа арчиж байсан сальфиткаа шидээд гараараа цохих гэхээр нь  зөрүүлээд цохих гээд гараа далайх үед нь араас нь ирж Б.Золжаргалтай  маргалдан нүүр лүү нь хоёр удаа гараараа цохиж түүний биед хамар ясны хугарал,зүүн нүдний алимны гадна, дотор салстын харвалт,хамрын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцжэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

         

            А.Онон нь 2015 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх захын автомашины төлбөртэй зогсоол дээр Б.Пүрэвсүрэн нь Б.Золжаргалтай хуушуурны зах хаялаа гэж маргалдах үед  Ч.Мэндсайхан нь салгах гээд Б.Золжаргалыг араас нь бариад татаж байх үед нь А.Онон араас нь очиж үснээс зулгааж салгаад эргэж   Б.Пүрэвсүрэнгийн үснээс 2-3 минут үсдэж  танхайрсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

            А.Ононгийн дээрх үйлдлийг прокуророоос бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэж үзэж зүйлчилжирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд А.Ононг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

         

            Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

             А.Онон нь Б.Золжаргалыг бусдын тавьсан шаардлагыг үл тоон эсэргүүцэж маргалдаж бусдын хэл амаар доромжлон танхайрч байхад нь маргааныг  хурцатгаж  Б.Пүрэвсайханыг үсдэж олон нийтийг илтэд үл хүндэтгэн танхайрсан гэж үзэх үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч А.Ононгийн өмгөөлөгчийн хэргийн зүйлчлэлийг хувийн таарамжгүй харьцаа гэж үзээд зүйлчлэлийг хөнгөрүүлэх санал гаргасаныг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хүлээн авах үндэслэлгүй байна.

           Ч.Мэндсайхан, П.Отгонбаяр нар нь Б.Пүрэвсайханг хэл амаар доромжлон танхайрч байсан Б.Золжаргалаас салгах явцдаа Б.Золжаргалын биед  хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд тэдэнд холбогдох  хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэднийг бусдын биед хөнгөн гэмтэд санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч Б.Золжаргал нь 2015.8.31-ний өдөр нас барсан ба түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Шинэчатга нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Ч.Мэндсайхан, П.Отгонбаяр нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Хохирогч А.Онон эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг нэхэмжлэнэ гэсэн боловч энэ талаар  нотилох баримт хангалттай ирүүлээгүй тул шүүх түүний мэс засалд орсоны зардалд 725.000 төгрөг, цамцны үнэ болох 75.000 төгрөг нийт 800.000 төгрөгийг Б.Пүрэвсайханаас гаргуулж төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

              Б.Пүрэвсайханы А.Ононгийн биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.Иймд А.Ононд учирсан хохиролыг Б.Пүрэвсайханаас гаргуулж төлүүлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

          Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  нэг ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээх нь зүйтэй гэж үзэв.

        Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Ч.Мэндсайхан, П.Отгонбаяр, А.Онон нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурьдав.

          Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх үзэв.

          А.Онон нь 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар  3 жил 01 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй бол ялгүй болно гэж заасны А.Онон нь ялгүй тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

     Шүүх шүүгдэгч А.Ононд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дах хэсэгт заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээд шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шйидвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Чулуунбаатарын Мэндсайханыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн

 Боржигон овогт Пүрэвдаваагийн Отгонбаярыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн,

Хотгойд овогт  Амаржаргалын Ононг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг  тус тус тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99  дүгээр зүйлийн 99.2 дах хэсэгт зааснаар Ч.Мэндсайхан, П.Отгонбаяр нарыг тус бүр 350/ гурван зуун тавин/ цаг албадан ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар А.Ононг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар А.Ононд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлсүгэй.

          4.Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дах хэсэгт зааснаар Ч.Мэндсайхан, П.Отгонбаяр нар нь албадан ажл хийлгэх ял эдлэхээс  санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног бариьчлах ялаар тооцож солихыг анхааруулсугай.

          5. Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

          6. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Ч.Мэндсайхан, П.Отгонбаяр, А.Онон нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурьдсугай.

        7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо К3 дугаар байрны 0 тоотод оршин суух /РД: ИЮ84012669/ Б.Пүрэвсайханаас 800.000 төгрөгийг гаргуулж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Хавай тауны 56Б-1 тоотод оршин суудаг А.Ононд олгох, Ч.Мэндсайхан, П.Отгонбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

         8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар А.Ононд оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

          9.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

10.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

11. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтолЧ.Мэндсайхан, П.Отгонбаяр, А.Онон нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээтус тус   авсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-