| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2021/0171/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/244 |
| Огноо | 2021-10-15 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/244
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б
Улсын яллагч Г.Э
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж, түүний өмгөөлөгч Р.Ц
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Аюуш овогт Д.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2125000000132 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Д.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум, Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах №50 дугаартай хэрэглээний цэвэр усны худгийн урд буюу замын зэргэлдээх нутаг дэвсгэрт 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр 0111 ОРХ улсын дугаартай Сангёонг муссо /53АМ0Ү0М0-Ми550/ загварын тээврийн хэрэгслээр ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас Б.Орхонбаярыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Д.Бын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ус авах гээд худаг дээр очсон. Очихдоо ач хүү болон эхнэртэйгээ хамт явсан. Би Орхонбаярыг огт танихгүй. Худгаас ус авах гээд хойшоо ухрахдаа хүүхдээрээ харуулж заалгаж байсан. Хүүхдийн гар нь хөдлөөд байхаар нь яв гэж байна гэж ойлгоод өөд газар байсан учир их хаазтайгаар ухарсан.Толиндоо ард талаа харахад ард хүн байгаагүй. Тэгтэл арагшаа ухарч байгаад Орхонбаярыг мөргөсөн. Би машинаасаа буугаад хартал Орхонбаяр газарт унасан байсан. Яаралтай түргэн дуудаж, Орхонбаярын эхнэрийг нь дуудуулсан. Түргэний машин 5-10 минутын дотор ирсэн. Гэм буруугаа хүлээж маш их харамсаж байна. Цаашид гарах бүх зардлыг төлнө гэх мэдүүлэг,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Намайг С Ж гэдэг. Ам бүл 6, 4 хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Нөхөртэйгөө хамт амьдраад 17 жил болж байгаа. Манай нөхөр 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ус авах гээд явсан. Гэтэл Б гэх хүн машинаараа мөргөчихсөн.Нийт 4 удаа буюу 129 хоног эмнэлэгт хэвтсэн. Налайхад 13 хоног, Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт 95 хоног, Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт 19 хоног хэвтэн эмчлүүлсэн. Нөхөр маань норкозтой хагалгаанд 3-4 удаа орж 34 удаа биедээ зүсэлт хийлгүүлсэн. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дахин эмнэлэгт хэвтсэн. Ясны идээт үрэвсэлтэй болсон байна гэсэн. Өдөр болгон өвчин намдаах эм хэрэглэж байгаа. Өвчнөөсөө болоод байнгын уур уцаартай болсон. Ингэж байснаас үхсэн нь дээр гээд амиа хорлох гэж оролдсон. Намайг гаднаас орж ирэхэд нарийхан зүйлээр хоолойгоо боох гээд байж байсан. Д.Б нь та нар яаж байна гэж ганц ч удаа утсаар яриагүй. Монгол улсад олон жил ажилласан эмч нар хүртэл “ийм аймар гэмтэл хараагүй юм байна“ гэж хэлж байсан. Би өөрөө хорт хавдартай, манайх банкны өр зээлтэй манай амьдрал маш хэцүү байдалтай байгаа. Б гэрт очоод би нөхрөө өргөж дийлэхгүй байна та нар тус болооч гэхэд хүүхэд нь гарч ирээд бичлэг хийгээд та битгий жүжиглээд бай гээд нохойгоо миний өөдөөс тавьсан. Би мөнгөгүйн улмаас нөхрөө эмнэлэгт үзүүлж, эмчлүүлж чадахгүй удсанаас болоод өнөөдрийн ийм байдалд хүрсэн. Хэрэв мөнгө байсан бол шаардлагатай бүх эмчилгээг хийлгэж хөл дээр нь босгох байсан. Намайг Баатаржавтай утсаар ярьж байхад “би мөнгө олох гээд явж байна” гэсэн Б хэлсэн үгийг манай нөхөр сонсоод “та намайг гүйцээчихгүй яав даа” гэж хэлж байсан. Үүнийг Д.Б сонссон. Хүүхдүүд маань хичээлдээ явж чадахгүй байгаа. Мөнгө байхгүй учир, мөнгө олох гээд хашаа байшингаа зарах гээд зар тавьсан байгаа. Б охин Буяндэлгэр нь Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр байхад ирээд бичлэг хийгээд надтай зүй бус харьцсан. Манай нөхөр өдөр болгон өвчин намдаах эм болон тариа хийлгэж байгаа. Маш их гомдолтой байна. Эм тарианы зардалд 7,182,636 төгрөг, шатахуун болон тээврийн зардалд 2, 427,652 төгрөг, хоол ундны зардалд 7,367,297 төгрөг, Орхонбаяр нь 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний мөнгө болох 4,127,751 төгрөг гарснаас хохирогчид олгосон 851,604 төгрөгийг хасч гарсан төлбөр, нийтийн байр түрээсэлсэн төлбөр 3,400,000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 4,620,425 төгрөг, Энхцэцэг охиныхоо хадгаламжаас авсан 2,629,419 төгрөг, би ажил хийх боломжгүй болсон учир өөрийнхөө оронд хүн ажиллуулсан үүний цалин болох 1, 913,500 төгрөг, нэгж дата авсан 256,000 төгрөг нийт 34,168,484 төгрөгийг нэхэмжилж байна. Баатаржав нь бэлэн болон дансаар 4,100,000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт \1-р хх-ийн 6-12\
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт \1-р хх-ийн 13-15\
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жгийн мэдүүлсэн...Орхонбаяр 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 23-1 тоот гэрээсээ усанд явна гээд 25 литрийн багтаамжтай цагаан өнгийн хуванцар сав авч өөрийнхөө 02-33 ОРО улсын дугаартай Приус20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон гаран Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах №50 дугаартай ухаалаг хэрэглээний цэвэр усны худаг руу явсан... Тэгээд би худаг дээр яваад очтол манай нөхөр Б.Орхонбаяр худгийн баруун урд талд газар дээр дээшээ харан орилон хэвтэж байсан. 01-11 ОРХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл нь худгийн урд талд бетонон хавтан дээрээс буун шороотой хэсэгт зогсож байсан. Уг тээврийн хэрэгслийн баруун хойд талын гэрлийн шил нь хагарчихсан байсан. Намайг очоод удаагүй байхад эмнэлэгийн түргэн тусламжийн машин ирээд манай нөхрийг аваад явсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-17-18/,
-хохирогч Б.Орхонбаярын мэдүүлсэн ...Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах №50 дугаартай хэрэглээний цэвэр усны худаг дээр очсон. Намайг очиход 0111 ОРХ улсын дугаартай саарал өнгийн “Миззо” маркийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг 55-аас 58 орчим насны эрэгтэй хүн жолоодон жолооны хүрдний ард сууж байсан. Би усаа авч дуусаад худгийн ус гардаг шланк буюу хоолойг эргүүлэн өлгөн тогтоох гэтэл гэнэт 0111 ОРХ улсын дугаартай “Миззо” маркийн машин ухарч ирэн машины зүүн хойд хэсгээрээ намайг худагтай хавчиж ёо ёо үхлээ шүү дээ гэхэд уг машин урагшаа болон зогссон. Намайг ус авч байхад уг эрэгтэй хүн ухарлаа шүү гэж юу ч хэлж анхааруулаагүй, гэнэт л намайг мөргөн хавчсан. Намайг мөргөхөд тээврийн хэрэгслийн зүүн хойд гэрэл хагарсан...' гэсэн мэдүүлэг /1-р хх-н 21-23/
-гэрч А.Эрдэнэбаярын мэдүүлсэн ...Манай тасагт 13 цагийн үед Б.Орхонбаяр гэх 36 настай эрэгтэй машинд мөргүүлсэн гэсэн өгүүлэмжтэй өвчтөн хүлээж авсан. Биеийн байдал маш хүнд ухаан санаа бүүдгэр, асуутад ганц нэг үгээр хариулна... хэсэг газрын үзлэгээр баруун талдаа бүсэлхий орчимд эмзэглэл ихтэй цус хурсан хавдсан баруун хөлний хөдөлгөөн хязгаарлагдсан өвчтөн хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-27-28/,
-гэрч Г.Ариунбилэгийн мэдүүлсэн... Орхонбаярыг ус авч байхад нь би ачаа тэврээд машинаас буун худгийн ертөнцийн зүгээр зүүн талд ачаа газарт шээлгэн зогсож байхад гэнэт л хүн орилох чимээ гарсан. Худгийн урд талд очтол манай нөхөр Д.Б 0111 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард суусан байсан бөгөөд тээврийн хэрэгслийн зүүн хойд талаараа Орхонбаярыг худагтай хавчсан байсан. Би нөхөр Д.Бд хүн хавчсан байна шүү дээ, машинаа урагшлуулаарай гэж хэлтэл манай нөхөр машинаа урагшлуултал Орхонбаяр газар унасан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-32/,
-насанд хүрээгүй гэрч Б.Балдоржийн мэдүүлсэн ...Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах №50 дугаартай хэрэглээний цэвэр усны худаг дээр 10 цаг 50 минут болж байхад очиход машинд мөргүүлсэн эрэгтэй хүн савандаа ус аваад худгийн урд талд зогсож байсан бөгөөд манай өвөө Д.Б машинаа жолоодон худгийн урд талд ухрах үйлдэл хийн байрлуулж байгаад ус авч байсан эрэгтэй хүнийг тээврийн хэрэгслийнхээ зүүн хойд гэрлийн хэсгээрээ мөргөн худагтай хавчсан... гэх мэдүүлэг /1-р хх-н 34/,
-гэрч Ж.Баярчимэгийн мэдүүлсэн... Би ээж С.Жгийн хамт булаг багийн 23-1 тоот гэртээ байж байхад булаг багийн №50 дугаартай хэрэглээний цэвэр усны худгийн ойролцоо хүн орилох шиг чимээ гарахаар нь ээж бид хоёр яваад очтол манай аав Б.О худгийн хажууд ёолон орилон хэвтэж байсан. Манай аавыг худгаас ус аван зогсож байхад 01-11 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь тээврийн хэрэгслээ жолоодож байгаад мөргөсөн гэж хажууд нь байж байсан эмэгтэй хүн хэлсэн бөгөөд тээврийн хэрэгслийн зүүн хойд талын гэрэл нь хагарсан байсан. Тэгэхээр ухрах үйлдэл хийж байхдаа мөргөсөн гэж бодож байна. Надад болсон асуудлын талаар хэлсэн эмэгтэй жолоочийн эхнэр байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг \1-р хх-ийн 35-36\,
-Д.Бын №341126 дугаартай жолооны үнэмлэх, цайвар болон улаан өнгийн шилэн \хуванцар\ хагархайнуудыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол \1-р хх-ийн 40-41\
-2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол \1-р хх-ийн 43-р\, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл \1-р хх-ийн 47-49\,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №190 дугаартай… Б.О-н биед баруун талын тогооны хугарал, сүүжний дэлбэнгийн хугарал, умдаг ясны заадал салсан хугарал, хэвлийн булчин болон гялтангийн арын их хэмжээний цусан хураа, цус алдалтын дараах цус багадалт, хэвлийн хөндийг нээж цусан хурааг авсан хагалгааны дараах байдал, цээж, хэвлийн баруун ба доод хэсэг, баруун түнхний хэсэг, хоёр талын цавь, гуяны дотор дээд хэсэг, төмсөгт цус хуралт, зүүн гарын тохойнд зулгаралт үүсжээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Шинэ гэмтэл ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун талын тогооны хугарал, сүүжний дэлбэнгийн хугарал, умдаг ясны заадал салсан хугарал, хэвлийн булчин болон гялтангийн арын их хэмжээний цусан хураа, цус алдалтын дараах цус багадалт, хэвлийн хөндийг нээж цусан хурааг авсан хагалгааны дараах байдал, цээж, хэвлийн баруун ба доод хэсэг, баруун түнхний хэсэг, хоёр талын цавь, гуяны дотор дээд хэсэг, төмсөгт цус хуралт нь маш их хүчээр үүсгэгдэх ба цохилтын хүчийг нарийн тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Баруун талын тогооны хугарал, сүүжний дэлбэнгийн хугарал, умдаг ясны заадал салсан хугарал, хэвлийн булчин болон гялтангийн арын их хэмжээний цусан хураа цус алдалтын дараах цус багадалт, хэвлийн хөндийг нээж цусан хурааг авсан хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3, 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Хэвлийн баруун ба доод хэсэг, баруун түнхний хэсэг, хоёр талын цавь, гуяны дотор дээд хэсэг, төмсөгт цус хуралт, зүүн гарын тохойнд зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ердийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 59-60/,
-Шинжээч, эмч Ч.Бгийн мэдүүлсэн...Б.О хийлгэх эмчилгээ болон асаргаа сувилгаанаас хамаарч ямар хугацаанд хэвтэрт байх болон гишгэх алхах, ажил хөдөлмөр эрхлэх нь хамаарна. Хугацааг нарийн тогтоох боломжгүй ба дээрх гэмтэл нь хамгийн багадаа хоёроос гурван сар хэвтрийн дэглэм барих ёстой.Дээрх хүнд зэргийн гэмтэл учрах үедээ амь насанд аюултай гэмтэл байсан. Одоо Орхонбаяр эмчилгээ хийлгэж байгаа ч гэсэн амь насанд аюултай гэмтэлдээ орно... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65-р хуудас/,
-Ssangyong загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 69/
-“Ашид Билгүүн” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 414 дугаартай “Автомашины техникийн үнэлгээний тайлан” /1-р хх-ийн 71-77/,
-“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 83-122/
-Мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаартай “...Ssangyong маркийн Миззо загварын 0111 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б -ын биед хөнгөн болон хүнд хохирол учруулахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т зааснаар “...Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй ...” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэх магадлагаа /1-р хх-н 138-139/,
-Д.Бын яллагдагчаар мэдүүлсэн...2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Булаг багийн 3-13 тоот гэрээсээ эхнэр Ариунбилэг болон ач хоёр хүүгийн хамт Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах 50 дугаартай хэрэглээний цэвэр усны худгаас ус авахаар би өөрийн 01-11 ОРХ улсын дугаартай “Ssangyong-Musso” загварын тээврийн хэрэгслээ жолоодон худаг дээр очсон. Бид хэдийг очиход Б.Орхонбаяр нь худгаас ус авч байхад нь манай эхнэр болон манай хоёр ач хүү машинаас буусан байсан. Тэгээд би тээврийн хэрэгслийн ачаан дээр ачсан байсан олон ширхэг усны савнуудад ус авахаар тээврийн хэрэгслээ жолоодон хойш нь ухраан худгийн урд талд ойртуулан зогсоох гэж байгаад Б.Орхонбаярыг тээврийн хэрэгслийн зүүн хойд хэсгээрээ мөргөн худагтай хавчсан. Би тухайн үед хүн мөргөсөн гэдгээ огт мэдээгүй бөгөөд манай эхнэр Ариунбилэг надад хүн мөргөчихлөө, машинаа урагшлуул гэж хэлэхээр нь би машинаа урагшлуулсан... гэсэн мэдүүлэг /1-р хх-143,150/,
-хохирогч Б.Орхонбаярын Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хх-ийн 214-230/,ГССҮТ-ийн өвчний түүхийн хуулбар/2-р хх-ийн 118-138/,
- шүүгдэгчээс хохирогч Б.Орхонбаярт авч өгсөн гэх эмийн баримтууд, Д.Бын хохирол төлсөн тухай баримтууд /1-р хх-ийн 188, 195, 231-250, 2-р хх-ийн 1-36, 50-51/,
Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 196-199/
- хохирогч Б.Оын цалингийн тооцоо, тэтгэмжийн баримт /2-р хх-ийн 81-85-р хуудас/
-шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээнд зарцуулсан гэх бэлэн мөнгө, зардлын баримтууд, жагсаалт /2-р хх-ийн 103-110/,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хохирлын баримтууд, нэхэмжлэлийн жагсаалт холбогдох баримтууд /2-р хх-ийн 145-250/,
-хохирогч Б.Оын ажлаас чөлөөлөгдсөн тухай, эмнэлгийн магадлагаанууд / 3-р хх-ийн 13-36-р хуудас/,
-шүүгдэгчийн хохирол төлсөн баримтууд /3-р хх-ийн 37-43-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.
ҮЙЛ БАРИМТ: Орхон аймаг Баян-Өндөр сум, Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах №50 дугаартай хэрэглээний цэвэр усны худаг дээр 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 10-11 цагийн орчим ус авахаар очсон шүүгдэгч Д.Б нь 0111 ОРХ улсын дугаартай Сангёонг муссо /53АМ0Ү0М0-Ми550/ загварын тээврийн хэрэгслээр худгийн ус авдаг хэсэг рүү ухрах үйлдэл хийхдээ тэнд ус авч байсан Б.Орхонбаярыг харахгүйгээр худаг руу хавчиж мөргөн амь насанд нь аюултай хүнд хохирол учруулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, яллагдагчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа, хохирогчийн хэвтэн эмчлүүлсэн тухай эмнэлгийн баримтууд, хохирол төлбөрийн баримтууд, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан, хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан,шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны №190 дугаартай… Б.Оын биед баруун талын тогооны хугарал, сүүжний дэлбэнгийн хугарал, умдаг ясны заадал салсан хугарал, хэвлийн булчин болон гялтангийн арын их хэмжээний цусан хураа, цус алдалтын дараах цус багадалт, хэвлийн хөндийг нээж цусан хурааг авсан хагалгааны дараах байдал, цээж, хэвлийн баруун ба доод хэсэг, баруун түнхний хэсэг, хоёр талын цавь, гуяны дотор дээд хэсэг, төмсөгт цус хуралт, зүүн гарын тохойнд зулгаралт үүсжээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Шинэ гэмтэл ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун талын тогооны хугарал, сүүжний дэлбэнгийн хугарал, умдаг ясны заадал салсан хугарал, хэвлийн булчин болон гялтангийн арын их хэмжээний цусан хураа, цус алдалтын дараах цус багадалт, хэвлийн хөндийг нээж цусан хурааг авсан хагалгааны дараах байдал, цээж, хэвлийн баруун ба доод хэсэг, баруун түнхний хэсэг, хоёр талын цавь, гуяны дотор дээд хэсэг, төмсөгт цус хуралт нь маш их хүчээр үүсгэгдэх ба цохилтын хүчийг нарийн тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Баруун талын тогооны хугарал, сүүжний дэлбэнгийн хугарал, умдаг ясны заадал салсан хугарал, хэвлийн булчин болон гялтангийн арын их хэмжээний цусан хураа цус алдалтын дараах цус багадалт, хэвлийн хөндийг нээж цусан хурааг авсан хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3, 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана...”гэх дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Жгийн...Орхонбаяр 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг өнгөрч байхад Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 23-1 тоот гэрээсээ усанд явна гээд 25 литрийн багтаамжтай цагаан өнгийн хуванцар сав авч өөрийнхөө 02-33 ОРО улсын дугаартай Приус20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон гаран Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах №50 дугаартай ухаалаг хэрэглээний цэвэр усны худаг руу явсан... Тэгээд би худаг дээр яваад очтол манай нөхөр Б.О худгийн баруун урд талд газар дээр дээшээ харан орилон хэвтэж байсан. 01-11 ОРХ улсын дугаартай мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгсэл нь худгийн урд талд бетонон хавтан дээрээс буун шороотой хэсэгт зогсож байсан. ...гэсэн мэдүүлэг, хохирогч Б.О...Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах №50 дугаартай хэрэглээний цэвэр усны худаг дээр очсон. Намайг очиход 0111 ОРХ улсын дугаартай саарал өнгийн “Миззо” маркийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг 55-аас 58 орчим насны эрэгтэй хүн жолоодон жолооны хүрдний ард сууж байсан. Би усаа авч дуусаад худгийн ус гардаг шланк буюу хоолойг эргүүлэн өлгөн тогтоох гэтэл гэнэт 0111 ОРХ улсын дугаартай “Миззо” маркийн машин ухарч ирэн машины зүүн хойд хэсгээрээ намайг худагтай хавчиж ёо ёо үхлээ шүү дээ гэхэд уг машин урагшаа болон зогссон...”гэх мэдүүлэг, гэрч А.Э...Манай тасагт 13 цагийн үед Б.Орхонбаяр гэх 36 настай эрэгтэй машинд мөргүүлсэн гэсэн өгүүлэмжтэй өвчтөн хүлээж авсан. Биеийн байдал маш хүнд ухаан санаа бүүдгэр, асуутад ганц нэг үгээр хариулна... хэсэг газрын үзлэгээр баруун талдаа бүсэлхий орчимд эмзэглэл ихтэй цус хурсан хавдсан баруун хөлний хөдөлгөөн хязгаарлагдсан өвчтөн хүлээж авсан...” гэсэн мэдүүлэг, Мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаартай “...Ssangyong маркийн Миззо загварын 0111 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б // нь Б.О-ын биед хөнгөн болон хүнд хохирол учруулахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т зааснаар “...Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй ...” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэх магадлагаа, өвчний түүхийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаар Орхон аймаг Баян-Өндөр сум, Булаг багийн нутаг дэвсгэрт байрлах №50 дугаартай хэрэглээний цэвэр усны худаг дээр 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 10-11 цагийн орчим болсон ослын үйл баримт эргэлзээгүй нотлогдож тогтоогдсон байна.Уг ослын улмаас хохирогч Б.Он биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирч эмчлүүлж байгаа болох нь Орхон аймгийн БОЭТ-ийн болон ГССҮТ-ийн өвчний түүх,шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
Мөрдөгчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 08 дугаартай “...Ssangyong маркийн Миззо загварын 0111 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б нь Б-н биед хөнгөн болон хүнд хохирол учруулахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т зааснаар “...Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй ...” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөн гэх магадлагаа /1-р хх-н 138-139/ гарсныг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эсэргүүцэж маргаагүйн зэрэгцээ, уг дүгнэлт нь хэргийн нөхцөл байдлыг тогтоосон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримттай зөрүүгүй, эргэлзээгүй байна.
Шүүгдэгч Д.Бын энэ үйлдэл нь, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсний улмаас хүний биед амь насанд нь аюултай хүнд хохирол учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн үйлдэл бөгөөд үйлдэл хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байдал ийнхүү нотлогдсон тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учрах гэмт хэргийн шинжтэй хэмээн прокуророос яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол гэмтэл учирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүхээс Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, болгоомжгүй үйлдлээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон. Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаах ажиллагааны үеэс хэргээ хүлээн мэдүүлж байсан, хохирлыг өнөөдрийн байдлаар бүрэн төлсөн байна. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Д.Бын үйлдсэн гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох саналыг шүүхэд гаргаж байна. Хохирогчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй” гэж,
-хохирогчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргахгүй байна гэж ойлгож байна. Хохирогч нь Орхон аймгийн хот тохижуулах газарт ажилладаг байсан. Өөрөө гарын ур дүй сайтай учир хувиараа эд үйл зүйл хийж ар гэрээ тэжээдэг байсан... Нэхэмжлэлийн хангагдаагүй хэсэг болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү ”гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй. Шүүхээс тогтоосон төлбөрөө бүрэн төлсөн. Тиймээс хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус дүгнэлт санал гаргасан.
Хохирол төлбөрийн талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд 34,168,484 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: оношилгоо эмчилгээ эм тарианы зардал-7,182,636 төгрөг,
-шатахуун болон тээврийн зардал-2,427,652 төгрөг,
-хоол хүнс-7,367,297 төгрөг,
-хохирогчийн цалингийн зөрүү-4,127,751 төгрөг,
-УБ хотод нийтийн байр түрээслэсэн төлбөр 3,400,000 төгрөг,
-цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 4,620,425 төгрөг,
-хүүхдийн хадгаламжаас авсан мөнгө-2,629,419 төгрөг,
-эхнэр Жажидмаагийн цалин хөлс 1,913,500 төгрөг,
-нэгж дата-256,200 төгрөг,
Шүүгдэгч бэлэн болон дансаар 4,100,000 төгрөг өгсөн тухайд талууд маргаагүй ба хэрэгт байгаа шүүгдэгчээс гаргасан хэрэгт байгаа баримтаар 1,936,195 төгрөгийн эм, эмийн бүтээгдэхүүн хохирогчид авч өгсөн байна. Иймд оношлогоо эмчилгээ эм тарианы зардал 7,182,636 төгрөгнөөс шүүгдэгчийн төлсөн 6,036,195 төгрөгийг хасаад зөрүү 1,146,441 төгрөг, хохирогч осол болсон цаг үеээс хойш өнөөдрийг хүртэл УБ-ЭТ-ийн хооронд болон хот дотор байнга эмнэлгийн тусламж авахаар хүний тусламжтайгаар тээвэрлэгдэж байсан болох нь хэргийн нөхцөл байдлаар тогтоогдсон тул шатахуун болон тээврийн зардал 2,427,652 төгрөг, хохирогч 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хэвтэрийн байдалтай эмчлүүлж байгаа бөгөөд Орхон аймгийн Хот тохижуулах газарт ажиллаж байсан жолоочийн ажлаа хийхгүй байх тул нийт ажилгүй байсан хугацааны аваагүй цалин 4,371,355 төгрөгөөс байгууллагаас эмнэлгийн магадлагааг үндэслэн олгосон 869,605 төгрөгийг хасч цалингийн зөрүү 4,127,751 төгрөг, УБ хотод нийтийн байр түрээсэлсэн төлбөр 3,400,000 төгрөг, нэгж дата ашигласан төлбөр 256,200 төгрөг, нийт 11,358,044 төгрөгийг шүүгдэгч хариуцах үндэслэлтэй гэж дүгнэж гаргуулахаар шийдвэрлэснийг шүүх хуралдааны үед төлсөн байна. Хүүхдийн хадгаламжаас авсан мөнгө 2,629,419 төгрөгийн тухайд шүүгдэгчид шууд хариуцуулах зайлшгүй зардалд хамаарахгүй тул эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болголоо. Харин хоол хүнсний 7,367,297 төгрөгийн баримтаас харвал хохирогчид шаардлагатай нэмэгдэл хоол тэжээл авсан талаархи баримт нь тодорхой бус, гэр бүлийн хэрэгцээний өдөр тутмын төрөл бүрийн хүнс болон ахуйн барааны “E” баримтууд хавсаргасныг хангах үндэслэлгүй, хохирогчийн Төрийн банкнаас авсан цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 4,620,425 төгрөгийн тухайд банкны байгууллагын үндэслэл бүхий тооцоо баримт хэрэгт авагдаагүй, эхнэр Жажидмаагийн орондоо хүн ажиллуулж цалин хөлсөө шилжүүлэн өгсөн гэх 1,913,500 төгрөгийн тухайд, багийн хэсгийн ахлагчаар ажилладаг болон орондоо хүн ажиллуулсан, цалин олгосон тухай зэрэг ажил олгогчийн баримтууд хэрэгт авагдаагүй тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж хэлэлцэхгүй орхилоо. Дүгнэвэл: нийт 8,665,614 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож /2,629,419+6,036,195/, нэхэмжлэлээс 13,901,222 төгрөгийн хэсгийг / 7,367,297+ 4,620,425+ 1,913,500/ хэлэлцэхгүй орхилоо. Мөн хохирогч цаашдын эмчилгээ, зайлшгүй гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын тухайд: Шүүгдэгч Д.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг бүрэн төлсөн ба үйлдсэн гэмт хэрэг нь хэргийн зүйлчлэл болоод үйл баримт болсон цаг хугацааны хувьд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1,4.2 дахь хэсэгт хамрагдаж байх тул уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид холбогдох хэрийг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгосон нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй бөгөөд хохирогч хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №341126 дугаартай жолооны үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгох,цайвар болон улаан өнгийн шил мэт хуванцар хагархай хэлтэрхийнүүдийг устгах, “Ssangyong” загварын тээврийн хэрэгсэлийн битүүмжилсэн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгохыг зааж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дүгээр зүйлийн 1,36.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг,2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дугаар зүйлд зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 8,665,614 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч 13,901,222 төгрөгийн хэсэг болон цаашид гарах эмчилгээ сувилгааны зайлшгүй зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, улаан өнгийн хуванцар мэт зүйлсийг устгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 0111 ОРХ улсын дугаартай “Ssangyong” загварын тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ