Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 

 

   2022        01              05                                      2022/ШЦТ/20

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.О

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О, М.Г, М.М

Шүүгдэгч Д.Б, Б.Ж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б, Б.Ж нарт холбогдох эрүүгийн 2125002540344 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 

Монгол Улсын иргэн, 

 Холбогдсон хэргийн талаар;

Шүүгдэгч Д Б нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-н агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2021 оны 07 дугаар сарын дундуур үед Орхон аймаг Жаргалант сум 152 дугаартай тэмдэглэгээтэй шонгийн хажуугаас түүж бэлтгэсэн, тухайн өдрөөс хойш өөрийн биедээ хадгалсан, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр

 

сум Бүрэнбүст багийн 5-10-55 тоотод Б.Жд өгсөн гэмт хэрэгт,

- шүүгдэгч Б Ж нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай ургамлыг буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг 2021 оны 07 дугаар сарын 27- ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-10-55 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.Бэс олж авсан, биедээ хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

   

         -шүүгдэгч Д.Бн мэдүүлсэн: Хэрэгтээ гэмшиж байна. Тэр өдөр согтсон байсан. Би өөрөө хэрэглээгүй, цаасанд ороосон өвсөө Жд өгсөн. Төмөр замын 151-р км-ээс түүгээд халаасандаа хадгалж явсан. Ийм юм байна хэрэглэж үзэх үү гээд Жд өгсөн. Клипнээс өвсний бичлэг зураг үзэж байсан, сонирхож үзэх хүсэл төрсөн гэх мэдүүлэг,

         

        -шүүгдэгч Б.Жы мэдүүлсэн: 2021 оны 7 сарын дундуур найз нартайгаа архи уусан. Бтэй тэр үед айлд танилцсан. Архи ууж байхад өвсний тухай яриа гарсан. Бэс байгаа юу гэхэд байгаа гээд гаргаад өгсөн. Тэгээд халаасандаа авч явж байгаад 2 сорсон. Урьд нь хэрэглэж байгаагүй гэх мэдүүлэг,

-Эд зүйл хураан авсан тухай “...Б.Ж /ПМ90052717/ -ны сууж байсан сандалын доор газарт хаясан байж болзошгүй цагаан өнгийн цаасанд ороосон 1,4 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлийг хураан авав...” гэх тэмдэглэл гэрэл зургийн хамт /хх-ийн 9-10-р тал/

 

-Хэв загвар дээж авсан тухай “...Б.Ж нь өөрийн хүсэлтээр хэв загвар дээж өгөхөд татгалзах зүйлгүй гэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 19-р тал/

-Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт  бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл /хх-ийн 20-21-р тал/

-Хэв загвар дээж авсан “...Д.Б нь биологийн дээж өгөхөд татгалзах зүйлгүй гэв...” гэх тэмдэглэл /хх-ийн 23-24-р тал/

       -Шүүгдэгчийн сотгуурлын зэргийг шалгасан тест /хх-ийн 25-р тал/    

       -Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Б.Жы биедээ хадгалсан гэх хэрэгт дельта-9 тетрагидроканнабинол 0.5905 грамм мансууруулах төрлийн ургамлыг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн тогтоол /хх-ийн 28-29-р тал/    

        -Гэрч О.Мы мэдүүлсэн: ...Төгөлийн булан эргэчихээд буцаад ирж явахад нэг сонин юм үнэртээд болохгүй гайхаад явж байтал нөгөө гурван залуугийн нэг нь тамхи татаж байхаар нь шалгах гээд очтол уг тамхи татаж байсан залуу

тамхиа доошоогоо хаячихсан юм. Тэгээд тэр тамхи татаж байгаад хаядаг Ж гэх залуу мансуурсан байдалтай байсан болохоор нь 7035102-т мэдэгдэж шалгуулсан юм......Миний харсанаар Ж нь тухайн мансууруулах төрлийн ургамлыг татаж байгаад газар хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32- 33-р тал/

-Гэрч М.Гын мэдүүлсэн ...Тухайн өдөр цагдаагийн ахлагч О.Мөнхсайханы дуудлагын дагуу хэргийн газарт очиж Б.Жы татаж байгаад хаясан гэх ороодог тамхи мэт цаасанд ороосон урд үзүүр хэсэг нь шатсан байдалтай мансууруулах төрлийн ургамлыг хураан авсан ба тухайн үед цаас нь нойтон бутарч унах гээд байхаар нь би Хаан банкны пос машины цаасаар ороож хураан авсан...” гэх мэүүлэг /хх-ийн 36-р тал/

-Гэрч О.Хын мэдүүлсэн... 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр найз Баттулгатай хоёулаа 3 шил архи уугаад нэлээн согтолттой байсан. Орой... Ж, Эрдэнэсайхан хоёртой уулзсан юм. Тэгээд бид гурав шагаас тамхи авъя гээд явж байсан чинь Ж ороосон тамхи татаад байхаар нь нөгөөдхөөс нь хоёр сорсон чинь гашуун байхаар нь хаясан юм. Тэгээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 38-39-р тал/

-Гэрч Г.Эны мэдүүлсэн ...Бид нарыг ууж сууж байхад Бааяа гэх залуу Ж хоёр юм ярьж сууж байгаад Бааяа халааснаасаа ороосон тамхи шиг зүйл гаргаж ирээд Жд өгсөн. Бид хоёр уух юм дуусаад хуучин шүүхийн хажууханд Ханбаттай уулзаад бид гурав Төгөл худалдааны төвийн шаг зардаг хүмүүсээс пиво авах гэж явж байсан чинь Ж, Ханбат хоёр нөгөө Бааяагийн өгсөн ороосон тамхи шиг зүйлийг татаж байхаар нь би болиоч гэж хэлсэн чинь удалгүй эргүүлийн цагдаа нар хүрээд ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-н 41-42-р тал/

-Шүүгдэгч Б.Жы сэжигтнээр мэдүүлсэн...2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ...5,5 ширхэг пиво уучихаад хойшоо найз Хд очоод... Тэгээд Мижгээгийн гэрт орсон чинь газарт нүд нь жоохон өөрчлөлттэй Бааяа гэх залуу хэвтэж байсан юм. Тэгээд бид нар ууж сууж байхад тухайн Бааяа гэх залуу хар тамхины ургамал ярьж эхэлсэн юм. Тухайн үед би сонирхоод чамд байгаа юм уу гэж асуусан чинь Бааяа гэх залуу халааснаасаа 7-8 см урттай хаан банкны баримтны цаасанд ороосон тамхи шиг зүйл гаргаж ирэхээр нь би аваад халаасандаа хийсэн юм...халаасандаа байсан Бааяа гэх залуугаас авсан ороосон тамхи шиг зүйлийг нь гаргаж ирээд хэд сороод, Ханбат түүнээс нь мөн хэд сорсон чинь цагдаагийн ажилтнууд хүрээд ирсэн юм...” Гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р тал/

-Шүүгдэгч Д.Бийн сэжигтнээр мэдүүлсэн...Тухайн үед миний жинсэн өмдний халаасанд мансууруулах төрлийн өвс задгайгаар явж байсныг Ж гэх залууд цаасанд ороож өгсөн. Энэ миний буруу. 2021 оны 7 дугаар сарын дундуур ажлаа хийж байхдаа Эрдэнэтээс Улаантолгой орох замд буюу 152 дугаар тэмдэглэгээтэй шонгийн хажуугаас тухайн  мансууруулах төрлийн өвсийг түүгээд биедээ хадгалсан байсан. Тухайн үед мансууруулах төрлийн өвсний яриа гараад би тухайн үед согтуу сэтгэл санаа хөөрчихсөн байсан ба Ж надаас өвс байгаа юу гэж асуухаар нь байгаа гээд л өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3634 дугаартай шинжээчийн ... Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цаасанд ороосон ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9

tethrahydrocannabinol/илэрч байна.Шинжилгээнд ирүүлсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ нь НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно. Цаастай жин нь 1,1002 грамм, цэвэр жин нь 0,6890 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,5905 грамм болов...” гэсэн дүгнэлт /хх-н 54-57-р тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3635 дугаар шинжээчийн... шинжилгээнд ирүүлсэн Б.Ж ФМ90052717 2021.07.27 гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Ж ФМ90052717 2021.07.27 гэж хаягласан шээснээс НҮБ-ын 1971 оны  Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенци, 1961 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцуудад багтсан бодис илрэхгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 61-62-р тал/

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 5094 дугаартай ...Д.Б ПМ90052717 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх-н 80-82-р тал/

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ....магадлуулагч Д.Б нь  хэрэг үйлдэх үедээ эрүүл, сэтгэцийн хувьд удамшлын болон олдмол өвчингүй байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах  чадвартай, эмнэлгийн чанартай албадлагын араг хэмжээ авах шаардлагагүй .  Д.Бд одоогоор мансууруулах төрлийн эм бодист хамраалтай шинж илрэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88-р тал/

-Шүүгдэгч Д.Бийн яллагдагчаар мэдүүлсэн... Миний бие “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсзн нийгэмлэгийн Замын 6 дугаар анги 8 дугаар хэсэгт төмөр замын замчингаар ажилладаг. 2021 оны 07 сарын дундуур төмөр замын дэр мод солиод ажлаа хийгээд явж байхдаа мансууруулах төрлийн ургамлыг түүгээд еөрийнхее жинсэн өмдний халаасанд хадгалж байгаад 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр найз Мижигээгийн гэрт нь очиж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэзд тухайн үед Мижигээгийн гэрт байсан Ж гэх залууд өөрийнхөө өмдний халаасанд байсан хатчихсан мансууруулах төрлийн ургамлыг өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 115-р тал/

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай... Цааш мэдүүлэг шалгах ажиллагааг үргэлжүүлэв явуулж “152 км 15 үе” гэх тэмдэглэгээтэй төмөр замын гүүрэн доогуур гарч, ертөнцийн зүгээр зүүн тийш төмөр замыг даган уруудаж “151 км 28 үе” гэсэн нүхэн хоолойн хэсэгт ирж мансууруулах төрлийн ургамал түүсэн гэх газрыг заалгуулж гэрэл зургаар бэхжүүлэв..” гэх тэмдэглэл /хх-ийн 118-120-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.

Үйл баримт: Шүүгдэгч Д.Б нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-н агууламжтай  ургамалыг 2021 оны 07 дугаар сарын дундуур үед Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэрт 152 дугаартай тэмдэглэгээ бүхий шонгийн хажуугаас түүж аван өөрийн биедээ хадгалж яваад 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-10-55 тоот Мижгээ гэх айлд байхдаа хамт байсан Б.Жд өгсөн,

-шүүгдэгч Б.Ж нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын

 

1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай ургамлыг  2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-10-55 тоотод байхдаа Д.Бэс авч халаасандаа хадгалж яваад гудамжинд гараад сорж хэрэглэсэн үйл баримт болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

  Шинжлэн судалсан “Эд зүйл хураан авсан тухай “...Б.Ж /ПМ90052717/ -ны сууж байсан сандалын доор газарт хаясан байж болзошгүй цагаан өнгийн цаасанд ороосон 1,4 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлийг хураан авав...” гэх тэмдэглэл гэрэл зураг, Хэв загвар дээж авсан тухай “...Б.Ж нь өөрийн хүсэлтээр хэв загвар дээж өгөхөд татгалзах зүйлгүй гэв...” гэх тэмдэглэл, Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт  бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, Хэв загвар дээж авсан тухай“...Д.Б нь Биологийн дээж өгөхөд татгалзах зүйлгүй гэв...” гэх тэмдэглэл , Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Б.Жы биедээ хадгалсан гэх хэрэгт дельта-9 тетрагидроканнабинол 0.5905 грамм мансууруулах төрлийн ургамлыг эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3634 дугаартай ... Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн цаасанд ороосон ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol /илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol / нь НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно. Цаастай жин нь 1,1002 грамм, цэвэр жин нь 0,6890 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 0,5905 грамм болов...” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 3635 дугаартай... шинжилгээнд ирүүлсэн Б.Ж 2021.07.27 гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Ж ФМ 2021.07.27 гэж хаягласан шээснээс НҮБ-ын 1971 оны  Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенци, 1961 оны Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенцуудад багтсан бодис илрэхгүй байна...” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 5094 дугаартай ...Д.Б гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол / delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно...гэсэн дүгнэлт,       

  гэрч О.Мы мэдүүлсэн ...Төгөлийн булан эргэчихээд буцаад ирж явахад нэг сонин юм үнэртээд болохгүй гайхаад явж байтал нөгөө гурван залуугийн нэг нь тамхи татаж байхаар нь шалгах гээд очтол уг тамхи татаж байсан залуу тамхиа доошоогоо хаячихсан юм. Тэгээд тэр тамхи татаж байгаад хаядаг Ж гэх залуу мансуурсан байдалтай байсан болохоор нь 7035102-т мэдэгдэж шалгуулсан юм...Миний харсанаар Ж нь тухайн мансууруулах төрлийн ургамлыг татаж байгаад газар хаясан...” гэх мэдүүлэг, гэрч М.Ганчагтын мэдүүлсэн ...Тухайн өдөр цагдаагийн ахлагч О.Мөнхсайханы дуудлагын дагуу хэргийн газарт очиж Б.Жы татаж байгаад хаясан гэх ороодог тамхи мэт цаасанд ороосон урд үзүүр хэсэг нь шатсан байдалтай мансууруулах төрлийн ургамлыг хураан авсан ба тухайн үед цаас нь нойтон бутарч унах гээд байхаар нь би Хаан банкны  пос машины цаасаар ороож хураан авсан...” гэх мэүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Жаас цагаан өнгийн цаасанд ороосон 1,4 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйл хураасныг шинжилгээнд явуулахад уг ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol /илэрсэн ба энэ бодис нь НҮБ- ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болох нь, мөн Б.Ж, Д.Б нараас шинжилгээнд өгөх зорилгоор биологийн дээж авахад Д.Б ПМ90052717 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол / delta-9 tethrahydrocannabinol/ илэрсэн болох нь тус тус тогтоогдсон байна.

 Түүнчлэн, гэрч О.Хын мэдүүлсэн... 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр найз Баттулгатай хоёулаа 3 шил архи уугаад нэлээн согтолттой байсан. Орой... Ж, Эрдэнэсайхан хоёртой уулзсан юм. Тэгээд бид гурав шагаас тамхи авъя гээд явж байсан чинь Ж ороосон тамхи татаад байхаар нь нөгөөдхөөс нь хоёр сорсон чинь гашуун байхаар нь хаясан юм. Тэгээд удалгүй цагдаа нар хүрээд ирсэн юм...” гэх мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэсайханы мэдүүлсэн ...Бид нарыг ууж сууж байхад Бааяа гэх залуу Ж хоёр юм ярьж сууж байгаад Бааяа халааснаасаа ороосон тамхи шиг зүйл гаргаж ирээд Жд өгсөн. Бид хоёр уух юм дуусаад хуучин шүүхийн хажууханд Ханбаттай уулзаад бид гурав Төгөл худалдааны төвийн шаг зардаг хүмүүсээс пиво авах гэж явж байсан чинь Ж, Ханбат хоёр нөгөө Бааяагийн өгсөн ороосон тамхи шиг зүйлийг татаж байхаар нь би болиоч гэж хэлсэн чинь удалгүй эргүүлийн цагдаа нар хүрээд ирсэн юм...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч нарын сэжигтэн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Д.Б нь Жаргалант сумын нутаг дэвсгэрт 152 дугаартай тэмдэглэгээ бүхий шонгийн хажуугаас ургамал түүж халаасандаа хадгалж яваад, халааснаасаа цаасанд ороосон тамхи мэт зүйл гаргаж Б.Жд өгсөн, уг тамхи мэт зүйлийг Б.Ж авч халаасандаа хийж яваад гадаа гудамжинд татаж сорсон үйл баримт тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд зөрүүгүй, шүүгдэгч нар хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтад хэргийн оролцогчийн эрхийг хассан хязгаарласан байдал тогтоогдоогүй, хэргийн бодит байдал тогтоогдсон гэж үзлээ

Шүүгдэгч Д.Бий дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, Б.Жы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Д.Б нь тухайн өвсийг гадна хэлбэр шинж байдлаар нь таньж, түүж бэлтгэж авч, хадгалан улмаар Б.Жд өгч, Ж уг

зүйлийг авч, биедээ хадгалсан үйлдэл нь шүүгдэгч нарын үйлдэлдээ хандсан сэтгэхүйн санаатай шинжийг илэрхийлж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэдэг ойлголтын тухайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас /НҮБ/ 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид зааснаар “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт уг конвенцийн I, II, III, IV  жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд Тухайн бодис нь:1) хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд 2) төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах чадвартай; эсхүл I, II, III, IV жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай... гэжээ. Монгол Улс уг конвенцэд 1999 онд нэгдэн орсон бөгөөд Мансууруулах бодисуудын тухай 1961 оны конвенцэд 1991 онд нэгдсэн байна.

Мөн, Монгол Улсын Мансууруулах эм,сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг, 3.1.4-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд” гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий  ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг ойлгоно ” гэж тус тус заажээ.

Мөн, уг хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан ба хуулийн 13.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх; 13.1.8-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зэргийг хориглоно” гэж заасан тул эдгээр олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжид заасныг зөрчсөн аливаа үйлдлийг хууль бус гэж үзнэ.

 Шүүгдэгч нар Монгол Улсын Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд заасныг зөрчиж сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох ургамалыг хууль бусаар бэлтгэж, хадгалж, бусдад өгч, олж авах зэрэг Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийсэн гэм буруутай байна.

Шүүгдэгч Б.Ж, Д.Б нар нь Эрүүгийн хуулиар хориглосон нийгэмд аюултай үйлдлийг санаатай хийсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт “ Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд, шүүгдэгч нарын аливаа хууль бус үзэгдлийг ялгаж таних, үр дагаварыг ухамсарлан ойлгох, түүнээс урьдчилан сэргийлэх чадвар төлөвшөөгүй хувь хүний сэтгэхүйн байдал болон шалтгаангүйгээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж бөөгнөрч архидан согтуурдаг байдал түлхэц болсон байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Даваадоржийн Б нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabinol/-н агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар 2021 оны 07 дугаар сарын дундуур үед Орхон аймаг Жаргалант сум 152 дугаартай тэмдэглэгээтэй шонгийн хажуугаас түүж бэлтгэсэн, тухайн өдрөөс хойш өөрийн биедээ хадгалсан, 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б.Жд өгсөн гэмт хэрэг үйлдсэн,  шүүгдэгч Банзрагчийн Ж нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай ургамлыг 2021 оны 07 дугаар сарын 27- ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-10-55 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар Д.Бэс олж авсан, биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгч Д.Б, Б.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч: хэргийн үйл баримт, гэм буруугийн тухайд маргахгүй гэж дүгнэлт гаргажээ.

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлалаа.

        Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж ялгамжтай ял оногдуулах нь зүйтэй байна.Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогтоогүй болно.

         Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгч Д.Бд зорчих эрх хязгаарлах ял оногдуулна уу. Шүүгдэгч байнгын ажлын байранд ажил эрхэлж байгаа, төрөлхийн нэг нүд муу, гэмт хэргийн хор уршиг бага, түүсэн өвс нь маш бага хэмжээтэй, гэр бүлийн төлөвшил сайн, мансууруулах бодист донтсон эсэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзана уу гэж,

        -шүүгдэгчийн өмгөөлөгч: шүүгдэгч Б.Жд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүй тэнсэх журмыг хэрэглэнэ үү. Уг өвс мэт зүйл нь маш бага хэмжээтэйг анхаарна уу. Хор уршиг учирсан эсэхийг харгалзана уу гэж,

       -улсын яллагч: шүүгдэгч Д.Бд 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Жд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэж мэтгэлцсэн байна.

      Шүүгдэгч нарын үйлдлийн шинж байдал, хор уршиг, хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Бд хуульд заасан хорих ял оногдуулах, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн хувийн байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Жд зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цаасанд ороосон 0,5905 грамм өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Жыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Жыг 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Жд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 0,5905 грамм ургамлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ