Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 50

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа, даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч С.******* хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхээ, хохирогч Ч.Буянбат, Г.  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.*******д  холбогдох эрүүгийн 201621000109 дугаартай, 153/2016/0054/Э/ индекстэй хэргийг 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч   хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн ******* суманд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сум ******* багийн ******* тоотод түр оршин суух хаягтай, / албан ёсны бүртгэлтэй хаяг нь Ховд аймгийн ******* сумын 3 дугаар баг/,  улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай ******* овгийн *******гийн ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.******* нь Ховд аймгийн Буянт сумаас Мянгад сум явах чиглэлд засмал зам дээр 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эзэмшлийн ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус маркын автомашин жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8.а-д заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн М.*******ийн амь насыг хохироосон, хохирогч Х.*******, Г. нарын биед хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан гэмт үйлдсэнд  холбогджээ. /Яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн эхнэр Энхээ, 8 настай охин , 5 настай хүү *******, 1 нас 7 сартай хүү , 2 сар 20 хоногтой охин , талийгаач хадам *******, хадам дүү Буянтогтохын эхнэр түүний 3 хүүхдийн хамт ******* сумын чиглэлд өөрийн эзэмшлийн приүс 11 маркийн цагаан өнгийн автомашинтай явж байтал Мянгад сумын гүүрний наад талд гэнэт тас хийх чимээ гараад машин зүүн гар тал руугаа рүлээ булаахаар нь баруун гар тал руугаа дартал хөндөлсөөд замын хажуу руу унасан. ... 66-67 км цагийн хурдтай явсан.Талийгаач М.******* миний хажуу талын суудал дээр сууж явсан гэв.

Хохирогч Ч.Буянбат мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр миний ээж талийгаач С.*******, хүргэн С.*******, охин Ч.Энхээ, түүний хүүхдүүд болох 8 настай охин Х., 5 настай хүү Х.*******, 1 нас 7 сартай хүү Х., 2 сар 20 хоногтой охин Х.,  Буянтогтохын эхнэр Г. түүний хүүхдүүд болох 8  настай Б.Баярцэцэг,  6  настай  Б.,  2  настай Б., хүү Б.Буянжаргалын охин 17 настай Б. нарын хамт Ховд аймгаас ******* сумын чиглэлд хүргэн С.*******н эзэмшлийн приус 11 маркын цагаан өнгийн ХОҮ улсын дугаартай автомашинтай явсан.  16 цагийн орчим Мянгад сумын гүүрний наад талд засмал зам дээр зам тээврийн осол болж ээж М.******* нас барсан.

... манай хүргэн  С.******* нь талийгаач М.*******ийг 15 жил гэртээ байлгаж асрамжиндаа байлгасан. Тухайн үед хөдөө очиж ямаа самнаад хажуугаар нь талийгаачийг хүүхдүүдийнхээр нь оруулж салхинд гаргах гэж авч явж байсан. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй… гэжээ. /хх 29-31 хуудас/

Хохирогч Г. мөрдөн байцаалтад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр С.*******, Ч.Энхээ түүний хүүхдүүд болох 8 настай охин Х., 5 настай хүү Х.*******, 1 нас 7 сартай хүү Х., 2 сар 20 хоногтой охин Х., талийгаач хадам ээж М.*******, өөрийн хүүхдүүд болох 8 настай Баярцэцэг, 6 настай , 2 настай , хадам ах Буянжаргалын хүүхэд болох 17 настай Б. нарын хамт Ховд аймгийн ******* сумын чиглэлд С.*******н эзэмшлийн приус 11 маркын цагаан өнгийн автомашинтай 15 цагийн орчим Ховд аймгаас гарсан. 16 цагийн орчим Мянгад сумын гүүрний наад талд явж байтал дугуй буудаж замын хажуу руу унасан. ...С.******* автомашин жолоодож явсан ойролцоогоор 60-65 орчим км цагийн хурдтай явж байсан.  … Надад гомдол санал , нэхэмжлэх зүйл байхгүй  гэжээ. /хх 34-36 хуудас/

Хохирогч Х.Оргил-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхээ мөрдөн байцаалтанд  болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өөрийн нөхөр С.*******, 8 настай охин Х., 5 настай хүү Х.*******, 1 нас 7 сартай хүү Х., 2 сар 20 хоногтой охин Х., талийгаач ээж М.*******, дүү Буянтогтохын эхнэр түүний хүүхдүүд болох 8 настай Б.Баярцэцэг, 6 настай Б., 2 настай Б., төрсөн ах Буянжаргалын охин 17 настай Б. нарын хамт Ховд аймгийн ******* сумын чиглэлд нөхөр *******н эзэмшлийн ХОҮ улсын дугаартай приус 11 маркын цагаан өнгийн автомашинтай 15 цагийн орчим Ховд аймгаас гарсан. 16 цагийн орчимд Мянгад сумын наад талд явж байтал гэнэт тас хийх чимээ гараад автомашины зүүн хойд талын дугуй буудаад хөндөлсөөд замын хажуу руу унасан. Миний хүү Х.Оргил-Эрдэнийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байна.  Хүү Х.******* тухайн үед урд талд талийгаач ээж М.*******,  жолооч  нөхөр С.******* 2-ын дунд буюу дунд талын хайрцган дээр сууж явсан.  …Миний нөхөр С.******* автомашин жолоодож явсан, ойролцоогоор 60 орчим км цагийн хурдтай явж байсан.  ... ******* суманд очиж ямаагаа самнаад мөн хажуугаар нь ээж талийгаач М.*******ийг салхинд гаргах гэж явсан…..Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хүү Х.Оргил-Эрдэнийн биеийн байдал хэвийн  сайн байгаа гэжээ.  /хх 32-33-р хуудас/

Насан хүрээгүй гэрч Б. мөрдөн байцаалтанд  өгсөн мэдүүлэгт: ...2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүргэн ах С.******* түүний эхнэр Ч.Энхээ хүүхдүүд болох 8 настай охин Х.Буян-эрдэнэ, 5 настай хүү Х.Оргил-эрдэнэ, 1 нас 7 сартай хүү Х.Есөн-эрдэнэ, 2 сар 20 хоногтой охин Х.Од-эрдэнэ, талийгаач эмээ М.*******, Г. эгч түүний хүүхдүүд буюу 8 настай Б.Баярцэцэг, 6 настай Б., 2 настай Б. нарын хамт Ховд аймгийн ******* сумын чиглэлд хүргэн ах *******н эзэмшлийн ХОҮ улсын дугаартай приүс 11 маркын цагаан өнгийн автомашинтай 15 цагийн орчим Ховд аймгаас гарсан. 16 цагийн орчим Мянгад сумын гүүрний наад талд явж байхад гэнэт машин дайвалзаад өнхрөх шиг болсон өөр надад санах зүйл алга. Миний дух шалбарсан өөр ямар нэгэн гэмтэл байхгүй гэжээ.  /хх-ийн 43 дугаар хуудас/

Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 203 дугаартай дүгнэлтээр: Х.Оргил-Эрдэнийн биед зүүн гарын шууны хоёр яс хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Х.Оргил-Эрдэнийн биед учирсан дээрхи гэмтэл нь хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1...д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ.  /хх-ийн 86 дугаар хуудас/

Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 204 дүгээр  дүгнэлтээр:  Г.ийн биед зүүн эгэмний хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Г.ийн биед учирсан дээрхи гэмтэл нь хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 2014 оны шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1д зааснаар гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх-ийн 90 дүгээр хуудас/

Шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 18 дугаартай дүгнэлтээр:  М.*******ийн цогцосонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл учирсан байна. М.*******ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дэлүүний задрал, дотуур цус алдалт, зүүн талд эгэм болон 1-8, 9, 12 дугаар хавирганууд 1-3 шугамаар, баруун талд 1-12 дугаар хавирганууд 1-2 шугамаар хугарсан, сээрний 4 дүгээр нугаламын их бие хэсгийн сэлтэрсэн хугарал, зүүн чамархайн хуйханд шарх, духны зүүн хэсэг, зүүн, баруун шанаа, хацар, баруун өвдөг, зүүн гарын бугуйнд тус бүр зулгаралтууд, цээжний баруун дээд болон урд хэсэг, баруун, зүүн бугалга, зүүн суга, гуяны хажуу болон урд хэсгүүд, баруун сарвуу, 2 далны дунд хэсгүүдэд тус тус цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар / зүүн чамархайн хуйханд шарх, духны зүүн хэсэг, зүүн, баруун шанаа, хацар, баруун өвдөг, зүүн гарын бугуйнд тус бүр зулгаралтууд, цээжний баруун дээд болон урд хэсэг, баруун, зүүн бугалга, зүүн суга, гуяны хажуу болон урд хэсгүүд, баруун сарвуу, 2 далны дунд хэсгүүдэд тус тус цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн журмын 3.1.6-д зааснаар / сээрний 4 дүгээр нугаламын их бие хэсгийн сэлтэрсэн хугарал/ гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна. 3.1.10-д зааснаар / зүүн талд эгэм болон 1-8, 9, 12 дугаар хавирганууд 1-3 шугамаар, баруун талд 1-12 дугаар хавирганууд 1-2 шугамаар хугарсан/ гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, 3.1.12- д зааснаар / дэлүүний задрал, дотуур цус алдалт/ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. М.*******ийн цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. М.*******ийн дээрх гэмтлүүдийн улмаас гэмтлийн шоконд орж нас барсан. М.*******ийн цогцосноос авсан цус нь А/II/ бүлэг гэжээ. / хх 99-100 дугаар хуудас/

Шинжээчийн 2016 оны 05 сарын 18-ний өдрийн 25 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 101-106 дугаар хуудас/

Зам тээврийн осол дээр 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан бүдүүвч зураг /хх-ийн 121-122 хуудас/

2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:

хоү дугаартай цагаан өнгийн приүс 11 маркийн автомашин  жолоодож явсан жолооч С.******* нь ЗХД-ийн 9,2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалт, мөн дүрмийн 21.8а –д заасан тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэжээ. /хх 120 хуудас/

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 дугаартай дүгнэлтээр:  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. Замын хөдөлгөөний дүрмийн 21.8.а-д заасан Тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн тээвэрлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй.

ЗЦТ-ийн зохицуулагч Д.Жанчивдоржийн 2016.05.26-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт үндэслэлтэй.

Жолооч С.******* нь хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед автомашинаа зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна гэжээ.   /хх 128  хуудас/

Техникийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай дүгнэлт, дүгнэлтийн хавсралт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 136-139 дүгээр хуудас/

Шинжээч Д.Балтыг байцаасан тэмдэглэлээр ...2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 29 дугаартай дүгнэлтийг Ховд аймгийн авто тээврийн төвийн тенхикийн хяналтын үзлэгийн инженер Д.Балт миний бие гаргаж тус төвийн дарга Монгол Улсын зөвлөх инженер Ц.Лхагважав баталгаажуулж гарын үсэг зурдаг. С.*******гийн жолоодож явсан ХОҮ улсын дугаартай приус 11 маркын автомашин нь 2015 оны 06 сарын 15-ны өдөр тус төвийн техникийн хяналтын үзлэгт хамрагдаж МNS:5011:2003 стандартын шаардлага хангасан. Тэгэхээр ХОҮ улсын дугаартай приус 11 маркын автомашины техникийн бүрэн биш байдлаас болж осол гарсан гэж үзэхгүй учир нь тухайн автомашиныг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл техникийн хувьд бүрэн бүтэн гэж үзэж болно. Тухайн автомашины эвдэрсэн эд ангиудыг хавсралт нэг хуудсаар хавсаргасан байгаа гэжээ.  /хх 146  хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-8 дугаар  хуудас/

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх  9-13 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч С.******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 21.8а-д заасныг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж М.*******ийн амь насыг хохироож, Х.*******, Г. нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Буянбат, Г., Ч.Энхээ нарын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг,  шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 203 , 204 -р  дүгнэлтүүд, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаар шинжээчийн дүгнэлт, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 24 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.*******г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас  бусдын амь насыг хохироосон  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч  бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй .

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх  160-р хуудас/

Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ  гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн эзэмшлийн 39 инчийн зурагт битүүмжилсэн тогтоолыг хүчингүйд тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.1х2.9, 14.5х3.4, 25х2.2, 77х2.3 см хэмжээтэй дугуйн хамернуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг рентген зургийг хохирогч нарт буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал болон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551 .1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жил 1  сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг  дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 4.1х2.9, 14.5х3.4, 25х2.2, 77х2.3 см хэмжээтэй дугуйн хамернуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 2 ширхэг рентген зургийг хохирогч Ч.Энхээ, Г.  нарт буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 39 инчийн зурагтыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүйд тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн  хугацаагаар хассан нэмэгдэл ялыг эдлэх хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхэлж тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ДУЛМАА