Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/31

 

                                 2022/ШЦТ/31
    


          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


     Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Ш.Наранчимэг
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Мэргэн, Б.Адалбек
Шүүгдэгч: Б.Л, Д.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өовогт Бгийн Л, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ды Э нарт холбогдох 1812000500239 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, эрэгтэй, 57 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга ажилтай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар багийн 27 дугаар байрны 28 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Өовогт Бгийн Л /РД: ../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Эко буудай” ХХК-ний захирал ажилтай, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны “Соёмбо” хотхоны 54-20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Ды Э /РД: ../
            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
            
Шүүгдэгч Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа тус аймгийн засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн а/560 тоот захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх Цэцэрлэг хотын Ахуйн үйлчилгээний барилгын ажлыг гүйцэтгэгч сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хорооны даргаар томилогдож тус барилгын ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хорооны даргаар томилогдож тус барилгын ажлын тендер шалгаруулалтыг 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулахдаа үнэлгээний хорооны гишүүн Д.Д, Д.Э нарт нөлөөлөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуульд заасан тендерийн шаардлагад нийцээгүй “Зориг конструктор” ХХК-нийг тендерт шалгаруулж, уг компани нь барилгын ажлын гүйцэтгэл хийгээгүй байхад санхүүжилт олгоход нөлөөлж 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103506407 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны 86301622 төгрөгийг “Зориг конструктор” ХХК-ний дансанд шилжүүлж тухайн компанид давуу байдал олгосноос улсад 189808029 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Э нь “Зориг конструктор” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас зарлаж, 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулсан тус аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендерт шалгарч, уг барилгын ажлыг гүйцэтгэж байхдаа барилгын ажлын гүйцэтгэл зохих хэмжээнд хийгдээгүй байхад санхүүжилтийг авах зорилгоор 2015 оны 06 дугаар сард Дархан-Уул аймгийн “Хаан” банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгч, 86301622 төгрөгийг залилж авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: ...Улсын яллагчийн яллах дүгнэлтийг сонслоо. Би 2012 оноос 2016 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Ингэж ажиллах хугацаандаа аймгийн Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу үнэлгээний хороонд орж ажиллаж байсан. Түүний нэг нь ахуйн үйлчилгээний тендер шалгаруулах явдал юм. 2012 оноос 2016 онд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсан. Үүний дагуу Монгол Улсын хэмжээнд ахуйн үйлчилгээг дэмжих хөтөлбөр батлагдсан. Тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ бүх аймгуудад зохион байгуулагдсан. Энэ дагуу аймгийн Засаг дарга өөрийнхөө мөрийн хөтөлбөрт ахуйн үйлчилгээг Архангай аймагт хөгжүүлэх асуудлыг тусгасан. Энэ дагуу бүх суманд ахуйн үйлчилгээг хөгжүүлэх зорилт тавьж хэрэгжүүлсэн. Энэ дагуу зохион байгуулагдсан ажил байгаа юм. Яллах дүгнэлтэд  үнэлгээний хорооны гишүүнд нөлөөлсөн гэж үзэж буруутгаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний хорооны гишүүдийн өгсөн мэдүүлгээр нөлөөлөөгүй гэдэг нь харагдаж байгаа. Үнэлгээний хороо нийтдээ 3 удаа хуралдсан байдаг. Эхний удаад хуралдахдаа ахуйн үйлчилгээний барилгыг барих нь ямар эрх зүйн үндэслэлтэй юм, ямар ач холбогдолтой юм, иргэдэд ямар ач холбогдолтой талаар ярьж техникийн үзүүлэлтүүдээ тохирсон. Мэдүүлэг өгөхдөө тендер шалгаруулах хурал дээр хольж сольж өгсөн байна лээ. Эын тухайд өөрийн биеэр оролцож Тамгын газрын дарга ямар нэг нөлөө үзүүлээгүй гэдгээ өөрөө нотолсон. Өмнө нь яагаад ингэж мэдүүлсэн талаараа хэлэхдээ ажил албан тушаалтай нь холбоотой янз бүрийн асуудал гарч магадгүй гэж болгоомжилсон учраас дээрх тайлбарыг өгсөн гэж тайлбарласан. Үнэлгээний хорооны гишүүдийн өгсөн мэдүүлгээр үнэлгээний хорооны гишүүнд нөлөөлсөн зүйл харагддаггүй. Хоёрдугаарт шаардлага хангаагүй тендер шалгаруулсан гэж буруутгадаг. Энэ талаар энэ хэргийн мөрдөгч байсан мөрдөгчид шинжээч томилуулж үнэхээр шаардлага хангасан тендер юм уу, хангаагүй юм уу гэдгийг тогтоолгох боломж байсан байх гэж бодож байна. Гэтэл мөрдөгч шинжээч томилохгүй дүгнэлт гаргуулсан байдаг. Тендер шалгаруулсан хүний хувьд гайхдаг юм. Үнэлгээний хорооны гишүүн үнэлгээ хийхдээ хэний ч нөлөөнд автахгүй, ямар ч ашиг сонирхлын зөрчилдөөн байхгүй мэдүүлэг гаргаж үнэлгээгээ хийдэг. Бүх шалгуур үзүүлэлтээр нэг бүрчлэн материалыг үзэж үнэлдэг. Энэ үнэлгээний хуудаснаас болон гишүүдийн гаргасан саналаас харахад “Зориг конструктор” компани тендерийн бичиг баримтад заагдсан шаардлагыг хангаж байна гэж дүгнэж саналаа хэлсэн байдаг. Хамгийн сүүлд даргын хувьд санал хураахад зуун хувийн саналаар дээрх компанийг шалгаруулсан байдаг. Тендерт 2 компани орсон. Нэг нь илэрхий шаардлага хангаагүй байсан. Үнэлгээний хорооны шийдвэр зөвхөн даргын саналаар биш, гишүүдийн олонхын саналаар буюу зуун хувийн саналаар батлагдсан хамтын шийдвэр гардаг байгаа. Дараа нь Од нөлөөлж гүйцэтгэл хийгдээгүй байхад санхүүжилт олгосон гэж буруутгасан. Энэ тухайд О 2-3 удаагийн мэдүүлэхдээ эхний 103 сая төгрөгийн санхүүжилтийг хийхэд инженерийнхээ бичиж оруулж ирсэн үе шатныхаа гүйцэтгэлийг инженертэй итгэж гарын үсэг зурсан гэдгээ удаа дараа мэдүүлсэн байдаг. Хоёр дахь 86.3 сая төгрөгийн санхүүжилтийг өгөхдөө газар дээр нь очиж үзсэн бөгөөд өмнөх санхүүжилтийн ажил хангалтгүй учраас өгөхгүй гэдгээ хэлсэн гэдэг. Ингэхэд банкны баталгаа орж ирсэн. Банкны баталгаа хийхэд үе шатны ажил хийгдсэн гэж бариад орж ирэхээр нь банкны баталгаатай учраас санхүүжилтийг өгье гэж гарын үсэг зурсан талаараа удаа дараа мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Ингэхдээ миний нэрийг 2-3 удаа дурдсан байдаг. Инженерийн хамт Тамгын дарга өрөөндөө дуудаж энэ компанийг дуудаж дэмжиж туслаач гэж хэлсэн гэдэг. Энэ талаар хэлсэн тухай нотолгоо байдаггүй. Ж инженерийн өгсөн мэдүүлэг байхгүй. Ингэж дуудаж үүрэг өгсөн зүйл байхгүй учраас тийм зүйл болоогүй. Дээрх нөхцөл инженерийн мэдүүлгээр нотлогддог. Хувийн дарамт, шахалт янз бүрийн зүйлээс болж ийм зүйл болсон байхыг үгүйсгэхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар дээрх байдлаар гарын үсэг зурсан нь нотолсон байдаг. Прокурор энэ талаар хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолдоо дурдсан байдаг. Барилгын ажилд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй. Дээрх нь банкны баталгааг хуурамч эсэхийг шалгаж үзээгүй албан тушаалдаа хайнга хандсан байна гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Эдгээр зүйлд нөлөөлөөгүй гэдэг нь нотлогддог. Улсад учруулсан гээд байгаа 189 сая төгрөгийн хохирлын тухайд өөр зүйл байна. Надтай ямар нэг байдлаар холбоогүй. Би өмнө нь тайлбартаа хэлж байсан. Миний үүрэг Засаг даргын захирамжаар хүлээлгэсэн үнэлгээний хорооны хурлыг хийж гишүүдийн олонхын зуун хувийн саналаар баталсан компанийг шалгаргуулна гэдэг захирамжийг Засаг даргад өгснөөр үнэлгээний хорооны ажил дуусдаг. Үүнээс хойш ажилд Тамгын газрын дарга ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажил үүргийн хувьд ямар ч оролцох боломжгүй. Энэ утгаараа санхүүжилт олгоход Тамгын газрын зүгээс оролцсон оролцоо байхгүй. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Эхний 103 сая төгрөгийн тухайд инженертэй итгэсний үндсэн дээр гарын үсэг зурсан гэдэг. Үүнийгээ өөрөө нотолдог. Дараагийн  86.3 төгрөгийн санхүүжилтийг банкны баталгаа байсан учраас өгсөн гэдгээ нотолдог. Мөн шинжээчийн дүгнэлт гарч гүйцэтгэсэн дүн хэмжээ нь байгаа. Үлдсэн 112 сая төгрөгийн хохирлыг хэн учруулсан талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргасан нэхэмжлэлийн дагуу Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн шүүх авч хэлэлцэж хохирол учруулсан компанийг тогтоож, мөн учруулсан хохирлыг шийдвэрлэсэн байдаг юм. Энэ дагуу мөн шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм байна лээ. Энэ асуудлыг сүүлд хавтаст хэргийн материалаас үзэж байхад аймгийн Тамгын газраас албан тоот ирсэн байсан. Үүнд дурдахдаа шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж барагдуулах ажиллагаа хийгдэж байгаа бол шүүх хуралдаанд заавал оролцох шаардлагагүй гэсэн бичиг ирсэн байна лээ. Ингэхдээ хохирлын асуудал шийдвэрлэгдэж байна гэдгээ илэрхийлсэн байна лээ. Хоёрдугаарт энэ жилийн төсөв, төлөвлөгөөнд ахуйн үйлчилгээний барилгын асуудлыг дуусгаж ашиглалтад оруулах асуудлууд тусгагдаж яваа юм байна лээ. Ингээд өмнө нь хэлсэн баримтуудаа шинжлэн судлуулах саналтай байна гэв.  
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э мэдүүлэхдээ: Прокурорын гаргасан яллах дүгнэлтийг сайн ойлгож байгаа. “Зориг конструктор” ХХК нь 2008 оноос Дархан, Улаанбаатар, Сэлэнгэ, Эрдэнэт хотод жил болгон тендерийн ажил хийдэг бөгөөд тусгай зөвшөөрөлтэй компанийг өөрөө хариуцаж байсан. Манай компани хуучин өөр тендерт орж байсан материал архивлагдаж байдаг байсан. Тухайн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ахуй үйлчилгээний барилгыг авах боломжгүйн улмаас тендерийн баталгааг хуурамчаар хийснээ хүлээн зөвшөөрч байгаа. “Зориг конструктор” ХХК-ний захирал манай Т гэх эгч байгаа. Манай эгчийн зүгээс улсад учруулсан хохирлыг төлөхөд эсэргүүцэж байгаа зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна гэв.  
Мөрдөн байцаалтын шатанд 1812000500239 дугаартай эрүүгийн хэргээс: 
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Угийн мэдүүлсэн: ...Тус хэрэгт Архангай аймгийн Засаг даргын тамгын газар хохирогчоор тогтоогдож байгаа. Би Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03/1074 дугаартай албан бичгээр тус хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр төлөөлж оролцохоор томилогдсон. Миний бие Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилладаг. Хэргийн талаар нарийн асуудлыг мэдэхгүй. Ерөнхий болсон процессыг мэднэ. “Зориг конструктор” ХХК нь ажлаа эхлүүлээд хаяад явснаас хойш нэг ч ажил хийгдээгүй юм байна лээ. Өнөөдрийг хүртэл яг хаяад явсан байдлаараа байж байгаа.  Мөрдөн байцаалтаар тогтоогдсон хохирлын хэмжээг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /1хх-ийн 118-120 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Оын мэдүүлсэн: ...Би 1992 онд Дархан-Уул аймгийн хөдөө аж ахуйн их сургуулийг газар зохион байгуулагч мэргэжлээр төгсөөд, 1993 оноос 1994 онд Архангай аймгийн Засаг даргын тамгын газарт байгаль орчны байцаагчаар, 1994 оноос 1999 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар, 1999 оноос 2003 онд аймгийн байгаль орчны албанд улсын байцаагчаар, 2003 оноос 2008 онд газрын албаны мэргэжилтнээр, 2008 оноос 2016 онд “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар”-ын даргаар, 2016 оноос Архангай аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булганхай хороололд баригдсан ахуйн үйлчилгээний төвийн барилгын тендерт “Зориг конструктор” ХХК шалгарсан байсан. Түүний дагуу засаг дарга Д.Б2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн а/601 дугаартай захирамжаар гүйцэтгэгч талтай гэрээ байгуулах эрх олгосон. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Зориг конструктор” ХХК-тай барилгын ажлыг түлхүүр гадуулах нөхцөлтэйгээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу манай “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар” тус компанийн барилгын гүйцэтгэлийн ажилд хяналт тавьж ажилласан. Барилгын ажлын гүйцэтгэлийг газар дээр нь хяналт тавих ажлыг манай инженер Ц.Ж хариуцан ажиллаж байсан. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гүйцэтгэлээр олгосон санхүүжилтийг газар шороо суурин ажил хийгдсэн гэдэг утгаар нь олгосон. Тус санхүүжилтийг олгоход манай инженер Ц.Ж суурин ажлын зураг болон холбогдох материал, үе шатны гүйцэтгэлийн актыг надад танилцуулж байсан. Үе шатны гүйцэтгэлийн актыг би газар дээр нь очиж тулгаж шалгаагүй. Инженер Ц.Жгийн хэлсний дагуу л үе шатны актыг баталгаажуулж гарын үсэг зурсан. Дарааллын хувьд миний баталгаажуулсан гүйцэтгэлийн акт дээр ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн С.Б баталгаажуулж гарын үсэг зураад, дараа нь ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Гхянаж гарын үсэг зураад, хамгийн сүүлд нь аймгийн засаг дарга баталдаг. 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн санхүүжилтийг олгохын өмнө би инженер Ц.Жтай хамт гүйцэтгэлийг газар дээр нь очиж, нүдээрээ харж шалгахад, хамгийн эхний санхүүжилтийг авах үедээ хийж байсан суурин ажил дээр нэмж ажил хийгдээгүй, гүйцэтгэл маш хангалтгүй байхаар нь санхүүжилт олгохгүй гэсэн чинь “Зориг конструктор” ХХК-ний төлөөлөл нь манай инженер Ц.Жд Дархан-Уул аймгийн Хаан банкны төвөөс 200.000.000 төгрөгийн баталгаа гаргуулж өгсөн байсан. Тэр баталгааг нь инженер Ц.Ж надад эх хувиар нь харуулаад банкны баталгаатай юм чинь санхүүжилт өгөх боломжтой юм байна гэж танилцуулахаар нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 86.301.622 төгрөгийн гүйцэтгэлийн үе шатны санхүүжилтийн акт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Би 2 дахь санхүүжилтийг шилжүүлэхийн өмнө газар дээр нь инженер Ц.Жгийн хамт 1 удаа очиж шалгаж байсан. Шалгахдаа тэмдэглэл, акт үйлдсэн зүйл байхгүй. “Зориг конструктор” ХХК-наас ирүүлсэн гүйцэтгэлийн санхүүжилтийн баримтыг газар дээр нь тулгаж үзэхэд гүйцэтгэл хийгдээгүй байхад, хийгдсэн мэтээр бичсэн байсан. Тус байдлыг нь үзээд санхүүжилт олгох боломжгүй гэдгээ хэлэхэд “Хаан” банкны баталгаа харуулж байгаад 2 дахь санхүүжилтээ авсан. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаар тушаалыг би мэднэ. Тухайн үед нь банкнаас тодруулж асуугаагүй нь буруу болоод байна. Хэрвээ тодруулсан бол тухайн үед нь хуурамч гэдгийг нь мэдэх боломжтой байсан. Хуурамч гэдгийг нь “Авлигатай тэмцэх газар”-т очиж мэдүүлэг өгөхдөө мэдсэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 125-127 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Оын дахин мэдүүлсэн: ...Би эхний санхүүжилтийг олгоход барилгын ажилтай газар дээр нь очиж танилцаагүй, шалгаагүй. 2 дахь санхүүжилтийг олгохын өмнө инженер Ц.Жгийн хамт хоёулаа очиж газар дээр нь шалгахад эхний гүйцэтгэл дээр бичигдсэн ажил дээр нэмэгдсэн ажил байгаагүй. Тиймээс дараагийн санхүүжилтийг олгох боломжгүй гэдгээ “Зориг конструктор” ХХК-ийг төлөөлж байсан хүнд хэлсэн. Хэн байсныг нь одоо санахгүй байна. Би өмнө нь 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тайлбар өгөхдөө сандарсандаа эхний санхүүжилтийг олгохдоо газар дээр нь очиж үзсэн гэж мэдүүлсэн. Эхний санхүүжилтийг олгоход инженер Ц.Жгийн хянасан гүйцэтгэлийн баримтыг үндэслэн гарын үсэг зурсан. Ц.Ж инженер ажилдаа их хариуцлагатай, шударга хүн байсан учраас түүнд итгээд шууд гарын үсэг зурж баталгаажуулсан. Тиймээс эхний санхүүжилтийг олгоход барилгын ажил ямар шаттай байсныг мэдэхгүй байна. Ц.Ж инженер гүйцэтгэлийн баримтыг надад танилцуулах үедээ газар шороо, суурийн ажил эхэлчихсэн явж байгаа гэж танилцуулж байсан. Тэгээд 2 дахь санхүүжилтийг олгохын өмнө газар дээр нь очиж танилцахад суурийн ажил хийгдсэнээс өөр ажил хийгдээгүй байсан. Ингээд санхүүжилтийг олгох боломжгүй гэдгээ “Зориг конструктор” ХХК-ний төлөөлөлд хэлчихээд байж байтал Засаг даргын тамгын газрын дарга Б.Л, инженер Ц.Ж бид хоёрыг өрөөндөө дуудсан. Тэгээд Б.Л даргад эхний санхүүжилтээ аваад гүйцэтгэл хийгдээгүй учраас дараагийн санхүүжилтийг олгох боломжгүй талаар танилцуулахад ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна, санхүүжилтийн асуудлыг нь шийдвэрлэх хэрэгтэй байна гэсэн. Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа Ц.Ж инженер “Зориг конструктор” ХХК нь Дархан-Уул аймгийн “Хаан” банкны төвөөс 200.000.000 төгрөгийн баталгаа аваад ирлээ гээд үе шатны гүйцэтгэлийн баримттай нь хамт бариад орж ирсэн. Ингээд би баталгаа байгаа бол санхүүжилтийг олгоё гэж шийдээд үе шатны гүйцэтгэлийн баримт дээр гарын үсэг зурсан. Ер нь бол “Зориг конструктор” ХХК нь 200.000.000 төгрөгийн баталгаа авчраад баталгааны мөнгөн дүнгийн хэмжээгээр 200.000.000 төгрөг гаргуулъя гэсэн хүсэлт тавьсан. Ц.Ж инженер хянаж үзээд 200.000.000 төгрөг олгох боломжгүй гэж надад танилцуулсан учраас би “Зориг конструктор” ХХК-нд боломжгүй гэдгийг нь хэлээд Ц.Ж инженерийн бичсэн 105 сая төгрөгийн үе шатны гүйцэтгэлийн баримт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Миний санаж байгаагаар Засаг даргын тамгын газрын дарга Б.Л эхний санхүүжилтийг олгоод дараагийн санхүүжилтыг олгох боломжгүй гэж хэлснээс хойш 2-3 удаа Ц.Ж инженер бид хоёрыг өрөөндөө дуудаж уулзаад ажлыг эрчимжүүлмээр байна, санхүүжилтийг шийдэх шаардлагатай байна гэдэг байсан. Тэгээд 200.000.000 төгрөгийн баталгаа орж ирсэн учраас удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 105 сая төгрөгийн гүйцэтгэлийн баримт дээр гарын үсэг зурсан. Би захиалагч талыг төлөөлж оролцож байсан. Барилгын ажлын үе шатны хяналтыг тавих чиг үүрэгтэй байсан. Тухайн үед “Зориг конструктор” ХХК-ний Дархан-Уул аймгийн “Хаан” банкны төвөөс гаргуулсан гэх 200.000.000 төгрөгийн баталгааны хуудсыг шалгаагүй бөгөөд шалгаагүй учраас өнөөдөр ийм асуудал үүсчихээд байна. Шалгах үүрэг нь надад байсан гэдгийг ойлгож байгаа. “Зориг конструктор” ХХК нь 2 дахь санхүүжилтээ авсны дараа ажлаа хийж гүйцэтгээгүйгээс болоод асуудал үүссэн. Үүнтэй холбоотойгоор “Авлигатай тэмцэх газар”-аас 2015 онд шалгаж эхэлсэн. Тэр үед би Ц.Ж инженерээс “Зориг конструктор” ХХК-ны банкны баталгааны хуудас эх хувиараа хаана байна гэж асуухад 2 дахь санхүүжилтийг авах үедээ танд үзүүлчихээд Засаг даргын тамгын газрын дарга Б.Лд өгсөн гэж хэлж байсан. Өөртөө хуулбарлаж авч үлдсэн 1 хувийг нь Авлигатай тэмцэх газрын ажилтанд өглөө гэж хэлж байсан. Авлигатай тэмцэх газраас шалгаад банкны баталгаа нь хуурамч гэдгийг тогтоосон байсан. Тэгэхээр нь би Засаг даргын тамгын газрын дарга Б.Лгээс банкны баталгааг асуугаад Ц.Ж инженер танд эх хувийг өгсөн гэж надад хэлсэн гэсэн чинь би мэдэхгүй, надад байхгүй гэсэн. Ингээд түүнээс хойш банкны баталгааны эх хувь нь олдохгүй болсон. Б.Л дарга Ц.Ж инженер бид хоёрыг өрөөндөө 2-3 удаа дуудаж уулзаад “Булган Хангай” хороололд төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудыг эрчимжүүл гэж ерөнхийд нь хэлээд, тэр дундаасаа ахуйн үйлчилгээний барилгын ажлын асуудлыг онцолж яриад ажлыг нь эрчимжүүлэх хэрэгтэй, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй, санхүүжилтийг нь олгох шаардлагатай байна гэж амаар үүрэг, чиглэл өгч байсан. Ц.Ж инженер амьд байх үедээ энэ талаар мэдүүлсэн байх гэж бодож байна. Эхний санхүүжилтийн ажлыг би өөрийн биеэр газар дээр нь очиж үзээгүй. Инженер Ц.Жд итгээд шууд гүйцэтгэлийн баримт дээр гарын үсэг зурсан. Тэр үед Д.Ж инженер надад газар шороо, суурин ажил хийгдэж байгаа гэж танилцуулсан. 2 дахь санхүүжилтийг олгохын өмнө газар дээр нь очиж шалгахад Ц.Ж инженерийн ярьж, танилцуулсан суурин ажлаас өөр ажил хийгдээгүй байсан учраас санхүүжилтийг олгох боломжгүй гэдгийг гүйцэтгэгчид мэдэгдсэн. Түүнээс хойш аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Л 2-3 удаа өрөөндөө дуудаж уулзаад ажлыг эрчимжүүл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэ гэж үүрэг чиглэл өгч байсан. Гэтэл “Зориг конструктор” ХХК нь 200.000.000 төгрөгийн банкны баталгаа аваад ирэхээр нь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга үүрэг, чиглэл өгсөн учраас банкны баталгааг нь үндэслээд санхүүжилтыг олгохоор шийдвэрлэсэн. Тендер нь өөрөө түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр зарлагдсан юм байна лээ. “Зориг конструктор” ХХК нь тендерт оролцохдоо барилгын зураг төсвөө экспертизээр баталгаажуулаагүй байсан. Тендерт шалгарсан компанийн баримт нь аймгийн Засаг даргын гэрээ байгуулах эрх олгох тухай захирамжийн хамт “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар”-т ирсэн. Тэр үед нь би зураг төсвийг нь хянаж үзэхэд экспертизээр баталгаажуулаагүй байсан. Энэ тухайгаа би тайлбартаа мэдүүлсэн. “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар”-ын даргыг аймгийн Засаг дарга томилж, чөлөөлдөг. Уг байгууллага нь аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг гэсэн статустай явдаг. Аймгийн Засаг даргаас бол шууд үүрэг чиглэл өгнө. Мөн аймгийн Засаг даргын тамгын газрын харъяа хэлтсийн дарга нараас манай газарт үүрэг чиглэл өгдөг байсан. Яг манай газар руу шууд хяналт тавьдаг байсан хэлтэс нь “Хөгжлийн бодлогын хэлтэс” байсан. “Хөгжлийн бодлогын хэлтэс”-ийн даргаас албан бичгээр болон хуралдааны тэмдэглэлээр үүрэг чиглэл өгдөг байсан. “Хөгжлийн бодлогын хэлтэс” нь өөрөө Засаг даргын тамгын газартаа харьяалагддаг учраас Засаг даргын тамгын газрын дарга ерөнхийд нь үүрэг чиглэл өгөх байх гэж бодож байна. Яг миний хяналт тавьж буй ажилтай холбогдуулж үүрэг чиглэл өгөх эрхтэй эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна. Энэ асуултыг өөрөөс нь асуусан нь дээр байх. Тухайн үед аймгийн удирдлага гэдгээр нь дуудахаар нь өрөөнд нь очиж ажлаа танилцуулж байсан. Би эхний удаа тайлбар өгөхдөө өөрөө хяналт тавиагүй бол хариуцлага тооцуулна гэдгээс айж сандарсандаа газар дээр нь очсон гэж тайлбар өгсөн...гэх мэдүүлэг /1хх-ийн 128-129 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Оын дахин мэдүүлсэн: ...Би 2009 оноос одоогийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа. Ажил үүргийн хуваариар аймгийн хэмжээний газар зохион байгуулалт, хот байгуулалт, барилга, орон сууц нийтийн аж ахуйн ажлыг хариуцан ажилладаг. Манай газар нь дотроо Газрын удирдлагын хэлтэс, барилгын хот байгуулалтын хэлтэс гэсэн 2 хэлтэстэй. Эхний гүйцэтгэлээр санхүүжилт авахад 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр газар дээр нь очиход тус компанийн барилгын гадна хашааг 2014 оны 11 дүгээр сард барьсан байсан. Санхүүжилтээ авахдаа тус компаниас “ХААН” банкны 200 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгааг эх хувиар нь үзүүлж байсан. Цаашаа санхүү, төрийн сангийн хэлтэст үзүүлнэ гээд авч явсан. Аймгийн ЗДТГ-ын даргын зүгээс орон нутгийн санхүүжилт хүндрэлтэй байна, банкны урьдчилгаа төлбөрийн баталгаа байгаа бол барилгын ажлыг эрчимжүүлэх үүднээс эхний санхүүжилтийг олгоё гэсэн чиглэлийг өгсөн. Би өөрийн инженертэй ярилцаад нэгэнт урьдчилгаа төлбөрийн баталгаа байгаа гэдэг үүднээс 200 сая төгрөгөөс 105 сая төгрөгийн гүйцэтгэл дээр гарын үсэг зурсан. Үүний дараа барилгын ажил эрчимтэй хийгдэж газар шороо, суурь, төмөр бетонон карказын ажил хийгдэж байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2 дахь санхүүжилтээ авахаар 86.3 сая төгрөгийн гүйцэтгэл бичиж ирсэн байсныг мөн гарын үсэг зурж баталгаажуулж өгсөн байгаа. Тамгын газраас барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байсан тул хийгдээгүй ажлууд дээр гүйцэтгэл бичиж өгсөн бөгөөд банкны баталгаа байгаа тул энэ авсан мөнгөөрөө ажлаа хийгээд дуусгачих байх гэж бодсон. Манай барилгын инженерүүдийн гаргасан дүгнэлтээр уг барилга 22 хувийн гүйцэтгэлтэй байна гэж гаргаж, аймгийн ЗДТГ-т гаргаж өгсөн байна. Хамгийн сүүлд 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр уулзсан байгаа. Экспертизээр батлагдсан зураг, төсөв өнөөдрийн байдлаар бидэнд байхгүй байгаа. Гэрээ сунгагдаагүй байгаа бөгөөд тус компанийн зүгээс гэрээ сунгах санал тавиагүй, ирж уулзсан зүйл байхгүй. Бид 200 сая төгрөгийн банкны урьдчилгаа төлбөрийн баталгаа байсан, мөн ЗДТГ-ын зүгээс уг барилгын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өгч байсан болохоор хийгдээгүй ажлын гүйцэтгэл дээр гарын үсэг зурсан нь үнэн. Энэ мөнгийг “Зориг конструктор” ХХК авсан бөгөөд уг санхүүжилтийн хүрээнд ажлаа гүйцэтгэж өгөх үүрэгтэй. Манай газрын зүгээс урьдчилгаа төлбөрийн баталгаагаар санхүүжилт олгож үзээгүй бөгөөд ЗДТГ-ын зүгээс нэгэнт 200 сая төгрөгийн баталгаа байгаа тул ажлыг эрчимжүүл гэсэн чиглэл өгсөн тул гүйцэтгэлийн акт дээр бид гарын үсэг зурсан. Аймгийн ЗДТГ-ын даргын өрөөнд 2 удаа очиж уулзсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 211 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...2012 оноос 2016 оны Н.Аийн засгийн мөрийн хөтөлбөрт аймаг, сум бүр нь ахуйн үйлчилгээтэй болох гэж тусгагдсан, төлөвлөгдсөн байсан. Үүний дагуу 2013 оны 12 дугаар сард хуралдсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн ажлыг зохион байгуулсан. Тэгээд холбогдох хуулийн дагуу үнэлгээний хороог байгуулж, үнэлгээний хорооноос санал болгосон компанитай гэрээ байгуулж ажилласан. Ажлыг явцад “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар” нь гүйцэтгэлд хяналт тавьж, гэрээний санхүүжилтийг олгох хуудсыг ирүүлдэг. Хариуцсан албадын дарга нар болон мэргэжилтнүүд гүйцэтгэлд хяналт тавьж гарын үсэг зурсан. Ингээд гүйцэтгэлээр нь зохих санхүүжилтийг олгосон. Мөнгөн дүнг нь одоо санахгүй байна. Би гүйцэтгэлийг газар дээр нь очиж нүдээрээ үзэж хараагүй. Миний хувьд гүйцэтгэл хийгдсэн гэж түүн дээр хяналт тавьж ажилласан үүрэг бүхий албан тушаалтнууд нь гарын үсэг зураад хамгийн сүүлд над дээр оруулж ирэхээр санхүүжилтийг олгохоор гарын үсэг зурж баталгаажуулдаг. Тухайн ахуйн үйлчилгээний барилгын ажилд дээрх нэр бүхий албан тушаалтнууд нь өөр өөрийн үүргийн дагуу хяналт тавьж ажиллах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл ажил үүргийнхээ дагуу хяналт тавих ёстой. Тусгайлсан чиг үүрэг өгч захирамж гаргасан эсэхээ санахгүй байна. Тендер нь хуулийн тодорхой хугацаанд явагддаг. Яагаад өөрчилснийг нь нарийн санахгүй байна. Мэдээж хүндэтгэх шалтгаан байсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 130-131 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бийн мэдүүлсэн: ...Би 1995 оноос 2000 онд Архангай аймгийн 03 дугаар 10 жилийн дунд сургуулийг бүрэн дунд боловсролтой, 2005 оноос 2009 онд “Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль”-ийг Санхүү менежментийн мэргэжлээр төгсөж дээд боловсролтой тус тус төгсөж, 2010 оноос 2012 онд Архангай аймгийн “Хас” банкны салбарт жижиг дунд бизнесийн зээл хариуцсан мэргэжилтнээр, 2013 оноос 2014 онд Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын “Хөгжлийн бодлогын хэлтэс”-т хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байгаад 2014 онд ажлаасаа чөлөөлөгдөөд тухайн ондоо шүүхийн шийдвэрээр албан тушаалдаа эргэн томилогдож 2017 он хүртэл ажилласан. 2017 оноос 2018 онд эрхэлсэн тодорхой ажилгүй байж байгаад 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Архангай аймгийн “Голомт банк”-ны салбарт эдийн засагч, банкираар ажиллаж байна. Хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн нь аймгийн хэмжээнд бүх сумдаас тухайн оны ажлын төлөвлөгөөг авч нэгтгээд, нэгтгэсэн төлөвлөгөөгөө иргэдээр хэлэлцүүлж эрэмбэлдэг. Тэгээд эрэмбэлсэн төлөвлөгөөгөө аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж тухайн жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө батлагддаг. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсаны дараа, тухайн ажлыг “Худалдан авах ажиллагааны газар” зохион байгуулж тендер сонгон шалгаруулалтаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. Шалгарсан иргэд, аж ахуйн нэгж нь гэрээний дагуу ажлаа хийж гүйцэтгээд, гүйцэтгэлээрээ санхүүжилтээ авдаг. Гүйцэтгэлийн баримт бичигдээд орж ирэхээр нь барилга угсралт, их засварын ажлын хяналтын хүснэгтийг бөглөж хүснэгтэд дурдагдсан ажлуудыг тулган шалгадаг. Миний хувьд барилгын чиглэлээр эзэмшсэн мэргэжилгүй учраас газар дээр нь очиж танилцлаа гэхэд хянаж мэдэхгүй. Гүйцэтгэлийн баримт дээр мэргэжлийн байгууллага буюу “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар”-ын инженер болон даргаар нь хянаад гарын үсэг зурж баталгаажуулсан учраас түүнийг үндэслэж холбогдох бусад бичиг баримтыг бүрдүүлж Төрийн сангийн хэлтсийн даргад хүргүүлж хянуулдаг. Төрийн сангийн хэлтсийн дарга хянаж гарын үсгээ зурж баталгаажуулаад аймгийн засаг даргаар батлуулдаг. Би барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцаж байгаагүй. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ч.О болон инженер Ц.Ж нар газар дээр нь хяналт тавьж үе шатны гүйцэтгэлийн баримтыг баталгаажуулж надад ирүүлдэг. Мэргэжлийн байгууллагын албан тушаалтнууд нь үе шатны гүйцэтгэлийн баримтыг хянаж баталгаажуулсан учраас миний хувьд бусад бичиг баримтыг бүрдүүлж “Санхүү төрийн сангийн хэлтэс”-ийн даргад хүргүүлдэг. Үе шатны гүйцэтгэлийн баримтыг хүлээж аваад хяналтын хуудсыг бөглөдөг. Хяналтын хуудсыг бөглөхдөө хяналтын хуудсанд заагдсан ажлууд нь байгаа эсэхийг шалгаад гарын үсгээ зурдаг. Түүний дараа “Төрийн сангийн хэлтэс”-ийн даргад бүрдүүлсэн материалыг хүргүүлж хянуулдаг. Тухайн үе шатны гүйцэтгэлийн баримт дээр захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан. Тухайн үед “Зориг конструктор” ХХК-ний захирал Д.Э гэх залуу инженер Ц.Жтай хамт манай өрөөнд орж ирээд Дархан-Уул аймгийн “Хаан” банкны баталгааны хуудас харуулсан. Баталгааны хуудасны толгой хэсэг нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гэж хаягласан байсан учраас толгой нь буруу байна гэж хэлээд буцаасан. Баталгааны хуудасны толгой хэсэг нь Засаг даргын тамгын газрын нэр дээр байх ёстой байсан. 2 дахь санхүүжилтийг олгоход гүйцэтгэлийн баримт л орж ирсэн. Харин ямар ч банкны баталгаа орж ирээгүй. Тиймээс банкны баталгааны талаар өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 132-133 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ггийн мэдүүлсэн: ...Би 2004 онд “Улаанбаатар” их сургуулийн харъяа “Хангай” дээд сургуулийн эдийн засагч мэргэжлээр, 2004 оноос 2013 онд “Хаан” банкны Архангай аймаг дахь салбарт, теллер, эдийн засагч, тооцооны төв хариуцсан мэргэжилтэн, ахлах эдийн засагчаар, 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын “Санхүү төрийн сангийн хэлтэс”-ийн даргаар томилогдож 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнээс хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байна. 2014 онд аймгийн засаг дарга Д.Бийн үнэлгээний хороо байгуулах захирамжийн дагуу тамгын газрын дарга Б.Лгээр ахлуулсан, Д.Д, Д.Э, Б.Т нарын гишүүдтэй үнэлгээний хороо байгуулсан. Тус үнэлгээний хороо нь тендер зарлаж, тендерийн үйл ажиллагааг зохион байгуулж “Зориг конструктор” ХХК-ийг шалгаруулсан байдаг. Тендерийн үйл ажиллагааны талаар надад нарийн мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан “Зориг конструктор” ХХК-ийг шалгаруулсан байсан. 2014 ондоо барилгын гүйцэтгэлийн ажил нь эхлээд захиалагч тал буюу Аймгийн засаг даргын тамгын газрын Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ч.О болон хариуцсан инженер Ц.Ж нар гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэлийг хянаад “Хөгжлийн бодлогын хэлтэс”-ийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн С.Бт баримтыг ирүүлдэг. С.Б нь гүйцэтгэлийн баримтыг хянаад гарын үсэг зурж санхүүжилт олгох эрх нээдэг. Эрх нээснийхээ дараа аймгийн засаг даргад танилцуулж санхүүжилт олгох захирамж гаргуулдаг. Аймгийн засаг даргын санхүүжилт олгох захирамж гарсны дараа би гүйцэтгэлийн ажлын акт дээр гарын үсэг зурж нягтлан бодогчид мөнгө шилүүлэхийг даалгадаг. Түүний дагуу нягтлан бодогч мөнгийг шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл “Зориг конструктор” ХХК-ний 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гүйцэтгэлийн ажлын актын дагуу Ч.О, Ц.Ж, С.Б нарын гарын үсэг зурагдаж, аймгийн засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/110 тоот ахуйн үйлчилгээний төвийн барилгын хөрөнгө зарцуулах тухай захирамж гарч, захирамж гарсны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103.506.407 төгрөгийг “Зориг конструктор” ХХК-ний “Хаан” банк дахь 5045403808 тоот данс руу шилжүүлсэн байгаа. Дараа нь мөн адил дарааллаар 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 86.301.622 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш дахин мөнгө төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй. “Зориг конструктор” ХХК-ний ажлын гүйцэтгэлд хяналт тавихыг Засаг даргын тамгын газрын “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар”-ын инженерүүд газар дээр нь хяналт тавих ёстой...гэх мэдүүлэг /1хх-ийн 134-135 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Д.Эийн гэрчээр мэдүүлсэн: ...”Зориг конструктор” ХХК-ийг 2007 онд үүсгэн байгуулсан. Үйл ажиллагааны чиглэл нь барилга угсралт болон гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар албан ёсоор орон тооны захирал 1, менежер 1 гэсэн орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Архангай аймгийн ахуйн үйлчилгээний барилгын ажлыг хийж байснаас хойш барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй шиг санаж байна. Би тус компаниа 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ах Д.А руу шилжүүлсэн. Ах Д.А 2016 оныхоо 09 дүгээр сарын 23-ны өдөр нь эгч Д.Т руу шилжүүлсэн бөгөөд үйл ажиллагааг эгч Д.Т хариуцаад явж байгаа. Би үйл ажиллагаанд нь оролцохгүй байгаа учраас одоо нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. Архангай аймгийн ахуйн үйлчилгээний барилгыг барихаас өмнө ахуйн үйлчилгээний барилгатай адилхан объект барьж байгаагүй. Дархан-Уул аймагт мах нядалгааны зоорь барьж байсан, амины орон сууц барьж байсан, хуучин ноосны үйлдвэрийг сэргээн засч байсан, ерөнхий боловсролын сургуулийн дотор засварын ажлыг хийж байсан, хүүхдийн зуслангийн засварын ажил хийж байсан, мөн Сэлэнгэ аймагт мах нядалгааны цехийг зоорьтой нь барьж байсан, Сэлэнгэ аймаг руу орох Сүхбаатар хаалгыг барьж байсан, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын засварын ажлыг хийж байсан зэрэг туршлагатай. Дээрх ажлуудыг хийхдээ барилгын бригадаар ажилладаг хүмүүстэй тулсан гүйцэтгүүлэх гэрээ байгуулж хийдэг байсан. Архангай аймгийн ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендерийг 2014 онд Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас зарлахад нь сонин дээрээс мэдээд тендерийн материалыг нь худалдаж аваад материалаа бүрдүүлж өгсөн. 2014 онд би Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой, газар худалдаж авахаар ойр ойрхон Архангай руу явж байсан бөгөөд Архангайгаар олон удаа ирж очих юм чинь тус тендерийн ажлыг авчихвал болох байх гэж бодсон учраас тендер сонгон шалгаруулалтад оролцсон. Ингээд тендер сонгон шалгаруулалтад шалгарч 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Засаг дарга Д.Бэ, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Г нартай түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан. Гэрээний дагуу ажлаа 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эхлэх ёстой байсан. Тухайн үед нь сэрүүн орчихсон байсан учраас хүйтний улиралд ажил хийгдээгүй. Тэгээд 2015 оны хавар 03 сард ажлаа эхлүүлж хашаа татаад, суурийн ажлыг хийж гүйцэтгэсэн.Цаашид ажлаа үргэлжлүүлэх гэхээр мөнгөгүй байсан учраас санхүүжилтээ авчихвал хийнэ гэж бодоод 105.221.898 төгрөгийн гүйцэтгэл хийсэн гэж хүнээр тооцоо гаргуулаад захиалагч талаас хяналт тавьж байсан Ж ахаас гуйсан. Ж ахаас тооцоогоо гаргасан 105.221.898 төгрөгийн санхүүжилтээ авчихмаар байна, тэгэх юм бол авсан санхүүжилтээрээ ажлаа хийчихнэ, цааш нь дарга нартаа дамжуулаад өгөөч гэж гуйсан. Ж ах өөрийнхөө харьяалах Ч.Одаа хэлээд О нь цаашаа дээд албан тушаалтнууддаа хэлээд санхүүжилтийг олгосон. Санхүүжилт орж ирэхдээ 103.506.407 төгрөг орж ирсэн бөгөөд орж ирсэн 103.506.407 төгрөгөөс би өөрийнхөө газар тариалангийн ажилд 20.000.000 төгрөгийг нь зарцуулсан. Ахуйн үйлчилгээний барилгыг 1 давхраа бүтэн босгоод, 2 давхрынх нь шал, багана зэргийг босгоод мөнгө дууссан. Үндсэндээ нийт ажлыг 20 гаруй хувийг нь хийж гүйцэтгээд эхний санхүүжилтээр авсан мөнгө дууссан. Дараагийн санхүүжилтийг авахад мөн л гүйцэтгэлийн хийсэн тооцоог гаргасан бөгөөд тооцоогоор 86.301.623 төгрөг болсон. Тухайн үед манай ажлыг газар дээр нь шалгаж байсан хүн нь Ж гэж хүн байсан. Тиймээс Ж ахыг дахиж гуйсан. Ж ах өмнөх санхүүжилтээр авсан мөнгө чинь гүйцэтгэлтэйгээ таарахгүй байгаа учраас дараагийн санхүүжилтийг олгох боломжгүй, тиймээс баталгаа гаргаж өг гэсэн. Яг үнэндээ бол “Зориг конструктор” ХХК-ний нэр дээр барьцаалах эд хөрөнгө байхгүй байсан учраас баталгаа гаргаж өгөх боломжгүй байсан. Тэгэхээр нь би өөрөө Дархан-Уул аймгийн “Хаан” банкны салбарын албан бичгийг засварлаад 200.000.000 төгрөгийн баталгааны бичиг хуурамчаар үйлдсэн. Хуурамчаар үйлдсэн баталгааны бичгээ Ж болон мэргэжилтэн М нарт харуулаад өөрсдөд нь нэхэмжлэх болон гүйцэтгэлийн тооцооны бичиг, фото зураг зэрэг холбогдох баримтуудтайгаа өгсөн. Ж, М нар лавлаж асууна гэж байсан. Тэгээд хариу хэлэхийг нь хүлээгээд байж байтал компанийн дансаар 86.301.622 төгрөгийн санхүүжилт орж ирсэн. Санхүүжилт авсны дараа мөн хүйтний улирал таараад барилга дээр ажил хийгдээгүй. 2016 оны 06 дугаар сард барилгын ажлыг эхлүүлж, 30 орчим сая төгрөгөөр 1 давхрын шал, хананы дүүргэлтийн ажил хийгдсэн. Өөр ажил хийгдээгүй. 86.301.622 төгрөгөөр газар тариалангийн ажилд 10 сая төгрөг нь зарцуулагдсан. Үлдэгдэл мөнгийг нь юунд зарцуулснаа одоо сайн санахгүй байна. Би 2015 оны 04 дүгээр сард 105,506,407 төгрөгийн барилгын ажил, 2015 оны 11 дүгээр сард 136.301.622 төгрөгийн барилгын ажил хийгдээгүй байхад хийсэн мэтээр гүйцэтгэлийн тооцоо гаргаж санхүүжилт авсан, мөн 2 дахь санхүүжилтийг авахдаа хуурамчаар “Хаан” банкны баталгааны бичиг үйлдэж бусдыг хуурах аргаар санхүүжилт авсан үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед “Эко буудай” ХХ компаниараа газар тариалангийн ажлыг Архангай аймагт эхлүүлж байсан. Тэгээд хөрөнгө санхүү нь дутаад ахуйн үйлчилгээний барилгын ажлын санхүүжилтийн мөнгөнөөс газар тариалангийн ажил руу тодорхой хувийг оруулсан. Санхүүжилтээ авахдаа хийгээгүй ажлаа хийсэн мэтээр бичиж, мөн 2 дахь санхүүжилтийг авахдаа банкны баталгааны бичиг хуурамчаар үйлдэж, тэр бичгээрээ бусдыг хуурч санхүүжилт авснаа хүлээн зөвшөөрч байна. Миний мэдэхээр Ж гэж хүн барилгын ажилд байнга хяналт тавьж байсан. Намайг байхгүй үеэр ирээд, шалгаад явсан бол барилгын ажил хариуцан ажиллаж байсан Санжмятав ах надад хэлэх байсан байх. Намайг байхад Ж гэдэг хүнээс өөр хүн газар дээр нь ирж шалгаж байгаагүй. Миний аав Я.Д нь 2004 оноос 2017 онд Дархан-Уул аймаг дахь Архангай аймгийн Нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Тэр утгаараа Б.Лг мэдэх байх, гайгүй сайн найз нөхдийн холбоотой байдаг бөгөөд хэзээнээс хойш найзалж нөхөрлөж байгааг нь би мэдэхгүй байна. Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас Дархан-Уул аймгийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад эвлэрлийн гэрээ байгуулж байгуулж, 85.000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр болсон байгаа. Шүүхтэй холбоотой асуудлыг нь би нарийн мэдэхгүй байна, итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Эыг оролцуулсан бөгөөд өмгөөлөгч Ц.Эшүүхтэй холбоотой асуудлыг сайн мэдэж байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 136-137 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Тын мэдүүлсэн: ...Би 2002 оноос 2005 онд Замын-Үүд сумын “Монгол шуудан” банкинд нягтлан бодогчоор, 2005 оноос 2008 онд Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын “Монгол шуудан” банкны эрхлэгчээр ажиллаж байгаад 2008 онд ажилгүй гэртээ хүүхдээ харсан. 2009 оноос хойш “Дэлба” группийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байна. Мөн давхар “Дэлба” ХХК-ний охин компани болох “Зориг конструктор” ХХК, “Эко буудай ХХК”-ний нягтлан бодогчоор ажиллаж байна. “Зориг конструктор” ХХК нь Архангай аймгийн ахуйн үйлчилгээний барилгын ажилд 2 удаагийн санхүүжилтээр нийтдээ 189.808.029 төгрөгийн санхүүжилтийг авсан. Миний хувьд тус барилгыг газар дээр нь очиж нэг ч удаа харж байгаагүй. 2017 оны сүүл буюу 09, 10 дугаар сард захирал Я.Д Архангай аймгийн ахуйн үйлчилгээний барилгын санхүүжилтийг харж байгаад материал бүрдүүлээрэй гэж хэлээд надад ахуйн үйлчилгээний барилгын ажилд хийгдсэн ажлуудын жагсаалт гэсэн бичиг өгсөн. Түүнийх нь дагуу захирал Я.Дтай өөртэй нь ярилцаж байгаад тухайн хийгдсэн ажилд нь тааруулаад баримт бүрдүүлсэн. Жишээлбэл 10 метр газар ухахад ямар хэмжээний бараа материал, техник орохыг тооцоолж баримтаа бүрдүүлсэн байгаа. Тус санхүүжилтийн мөнгийг хэрхэн зарцуулсан талаар захирал Я.Д мэднэ. Миний хувьд нарийн тооцоог нь мэдэхгүй байна. Архангай аймгийн ахуйн үйлчилгээний барилга баригдах үеэр “Зориг конструктор” ХХК-ний захирлаар албан ёсоор Д.Э ажиллаж байсан. Тэгэхдээ компанийн бүх үйл ажиллагааг Я.Д чиглүүлж явуулдаг учраас бүх юмыг сайн мэдэж байгаа. Компанийн данснаас хөрөнгө, мөнгө зарах асуудлыг ч гэсэн Я.Д захирал мэддэг. Д.Эийн хувьд “Эко буудай” ХХК-ний үйл ажиллагааг хариуцдаг. “Зориг конструктор” ХХК-ний үйл ажиллагааг Д.Э сайн мэдэхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 138 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Ды мэдүүлсэн: ...Би 1958 онд Улаанбаатар хотод төрж, Архангай аймгийн Цэцэрлэг хотод өссөн. 1966 онд анги 1 дүгээр ангид элсэн орж, 1976 онд 10 дугаар ангиа Цэцэрлэг хотод төгсөөд 1976 оноос 1978 онд барилгын туслах ажилтнаар ажиллаж байгаад 1978 оноос 1979 онд Улаанбаатар хотын 182 дугаар барилгын цэргийн ангид алба хаасан. 1979 оноос 1982 онд Улаанбаатар хотод Цэргийн нэгдсэн дээд сургуулийг ерөнхий цэрэг командаар сурч төгсөөд, 1982 оноос 1984 онд Өмнөговь аймгийн барилгын цэргийн 223 дугаар ангид салаан захирагчаар, 1984 оноос 1998 онд Дархан хотын барилгын цэргийн 017 дугаар ангид ротын захирагч, батальон захирагч, штабын орлогчоор, 1998 оноос 2000 онд Дархан хотын “Силикат” ХК-д төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар, 2000 оноос 2004 онд Орхон аймгийн “Нефть хангамжийн газар”-ын даргаар, 2004 оноос хойш “Дэлба” ХХК-ний захирлаар одоог хүртэл ажиллаж байна. Би “Дэлба” ХХК-ийг 1999 онд анх үүсгэн байгуулж, 2005 онд улсын бүртгэлд бүртгүүлж байсан. Үндсэн үйл ажиллагааны чиглэл нь худалдаа үйлчилгээ, нийтийн хоол, ажлын байрны түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар орон тооны 13 ажилтан байна. Дархан-Уул аймагт ажлын байр түрээслүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд түрээслэгч нарыг оруулбал нийт 83 ажилтантай ажиллаж байна. Сард дунджаар 1.500.000-2.000.000 төгрөгийн хооронд цэвэр ашиг гардаг. Үлдсэн орлого нь бусад зардалдаа зарцуулагддаг. Үйл ажиллагааны чиглэл нь анх үүсгэн байгуулснаас хойш өөрчлөгдөөгүй бөгөөд үндсэн үйл ажиллагааны чиглэлээрээ одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. “Эко буудай” ХХК-ийг би 2013 онд Д.ХЛ.З Л.Б нарын танилуудтайгаа хамтран үүсгэн байгуулж байсан. Үндсэн үйл ажиллагааны чиглэл нь хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Архангай аймгийн Төвшрүүлэх, Хотонт сумдуудад улаан буудай, малын тэжээл, тосны ургамал тарих чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Би хүү Д.Эт 2015 онд тус компанийн 60 хувийн хувьцааг шилжүүлж байсан. Түүнээс хойш Д.Эт үйл ажиллагааг нь хариуцан ажиллуулж байсан бөгөөд 2017 онд 90 хувийн хувьцааг нь шилжүүлсэн. Үндсэндээ бүх үйл ажиллагааг Д.Э хариуцан ажиллуулж байсан. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, 2016 он хүртэл төр эрхийг барьсан байдаг. Тухайн үед Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Л.М, Засаг даргаар Д.Бэ, Засаг даргын орлогчоор С.Б, Засаг даргын тамгын газрын даргаар Б.Л нар ажиллаж байсан. Би өөрөө 2004 оноос 2017 онд Дархан-Уул аймаг дахь Архангай аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилласан. 2013 оны өвөл Архангай аймгийн бүх удирдлагууд буюу засаг дарга Л.Бэ, ИТХ-ын дарга Л.М, ЗДТГ-ын дарга Б.Л, сумын засаг дарга нар, ЗДТГ-ын ихэнх ажилчид Дархан-Уул аймагтай танилцах, Дархан-Уул аймаг дахь Архангай аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүдтэй танилцах, уялдаа холбоогоо сайжруулах, хамтарч ажиллах, Архангай аймгийг сурталчлах зорилгоор Дархан-Уул аймагт зочилсон. Би нутгийн зөвлөлийн даргын хувьд дээрх хүмүүсийг хүлээж авч байсан ба тэр үеэр аймгийн ИТХ-ын дарга Л.М, Засаг дарга Д.Бнар “Нутаг орондоо хөрөнгө оруулаач ээ, хөгжил дэвшилд нь нэмэр болооч, хамтарч ажиллаач” гэсэн хүсэлт тавьсан. Ингээд ээж, аавынхаа төрсөн нутаг болох Төвшрүүлэх, Хотонт сумдад газар тариалан эрхэлье гэж шийдээд дараа нь Архангай аймагт биечлэн очиж аймгийн удирдлагуудтай уулзаж хэлээд Төвшрүүлэх суманд 1604 га газар, Хотонт суманд 1000 га газарт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар газраа шийдвэрлүүлсэн. Түүний дагуу 2014 оноос 2018 онд үйл ажиллагаа явуулж, 2018 оныхоо намраас үйл ажиллагаагаа зогсоочихоод байж байна. Учир нь 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН төрийн эрхийг барьж ажиллаж байгаа бөгөөд одоо Төвшрүүлэх сумын засаг даргаар ажиллаж байгаа Б, Хотонт сумын засаг даргаар ажиллаж байгаа Б нар өмнө нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон. Тиймээс ажил үндсэндээ зогсоод шүүхээр шийдвэрлүүлэх шатанд явж байна. “Зориг конструктор” ХХК-ийг хүү Д.Э бид хоёр хамтран үүсгэн байгуулж байсан. Үндсэн үйл ажиллагааны чиглэл нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Хүү Д.Э бид хоёрын хувьд компанийн хувьцааг тавь тавин хувиар эзэмшдэг байсан учраас яг адил эрх хэмжээтэй үйл ажиллагаанд оролцож байсан. Тендерийн бичиг баримт бэлтгэх, материал татан авалт хийх, барилгын гол ажлууд дээр би өөрийн биеэр очоод удирдан зохион байгуулж ажилладаг байсан. Харин хүү Д.Эийн хувьд өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан бөгөөд ерөнхийдөө компанийн гол албан бичгүүдийг би өөрөө төлөвлөөд Д.Эоор гарын үсгийг нь зуруулж явуулдаг байсан. Өдөр тутамдаа явдаг бичгийг Д.Э өөрөө гаргаад явуулчихдаг байсан. Ихэнхи тохиолдолд би өөрийн биеэр бичгийг хянаад явуулдаг. “Зориг конструктор” ХХК-ний хувьд 18-20 байнгын ажилтантай байсан Бусад ажилчдыг тухай бүр нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулдаг байсан. “Зориг конструктор” ХХК-ний хувьд 2012 оны үед Сэлэнгэ аймагт 1,2 тэрбум төгрөгөөр Цэнгэлдэх хүрээлэн, Дархан-Уул аймагт 300 орчим сая төгрөгөөр хүүхдийн зуслан, 450 сая төгрөгөөр мах нядалгааны цехийг, зоорины хамт барьж байгуулж байсан туршлагатай. Тус компанийн хувьд Архангай аймгийн ахуйн үйлчилгээний барилгатай холбоотой асуудлаар 2018 онд үйл ажиллагаагаа үндсэндээ зогсоочихоод байж байна. Би Б.Лг 10 жилийн дунд сургуульд байх үеэс нь мэднэ. Миний санаж байгаагаар Архангай аймгийн Жаргалант сумаас ирж аймгийн төвд сурч байсан. Тэрнээс хойш Архангайн Жаргалант сумын Б.Л гэдгээр нь мэддэг байсан. Хүмүүс Б.Лг майжга Б.Л гэж хочилж дууддаг. 2013 оны өвөл Архангай аймгийн удирдлагууд Дархан-Уул аймагт очиход Б.Л бас очиж байсан. Тэр үеэс хойш бид 2 бие биенийгээ сайн мэддэг, бие биетэйгээ ойр харилцаатай болсон. Нутгийн зөвлөлийн ажилтай холбоотойгоор маш их холбогддог, ярьдаг байсан. Архангай аймгаас Б.Л үндсэндээ нутгаа төлөөлдөг, би Дархан-Уул аймгаас Архангай аймгийг төлөөлж ажилладаг байсан. “Эко буудай” ХХК-ийг газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад Архангай аймгийн ЗДТГ-аас Б.Л аль боломжтой байдлаараа дэмжлэг үзүүлж хичээж ажиллаж байсан. Намайг Архангай аймагт очиход аймгийн удирдлагууд буюу Засаг дарга Д.Бэ, ЗДТГ-ын дарга Б.Л нарын хүмүүс хүлээж авч уулздаг байсан. Би 2014 онд Архангай аймагт 2 удаа очсон бөгөөд Архангай аймагт нэгэнт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь барилгын чиглэлээр бас нэг юм хийчихье гэж бодоод 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих тендерт ороод ялагдсан. Тэгэхээр нь Б.Лтэй уулзаад барилгын ажил байвал хиймээр байна, тендер байна уу гэсэн чинь ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендер удахгүй зарлагдана, тэрэнд материалаа бүрдүүлээд өгчих гэсэн. Тэгээд ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендер зарлагдахаар нь материалаа бүрдүүлээд өгсөн чинь шалгарсан. Шинжээчийн дүгнэлтийн талаар би мэдэж байгаа. Уг дүгнэлттэй холбоотой шүүх дээр маргаан үүсч байсан. Зөрүү гэж яриад байгаа мөнгийг “Эко буудай” ХХК-ний газар тариалангийн үйл ажиллагаанд зарцуулсан. 2015 онд ахуйн үйлчилгээний барилгын ажлыг эхлүүлэхэд барилгын бэлтгэл ажлыг хангаж газар шорооны ажил, суурийн ажил, багана, дам нурууны ажил, арматур бетоны ажил, 1 давхрын хучилтын ажил, 1 давхрын ханын гадна өрлөгийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тэгээд барилгын ажлыг үргэлжлүүлэхээр санхүүжилт авахаар гүйцэтгэлээ бичиж өгсөн чинь аймгийн Санхүү төрийн сангийн хэлтсээс одоохондоо санхүүжилт байхгүй байна, түр хүлээж бай гэсэн. Ингээд хүлээсээр байгаад 2016 он гарсан ба 2016 онд УИХ-ын сонгууль болоод сонгуулийн үр дүнгээр МАН ялалт байгуулж удирдлагууд нь дан МАН-ын хүмүүс болсон. Тэгэхээр нь би 2016 оны 09 дүгээр сард аймгийн засаг дарга Мөнхнасантай биечлэн уулзаж ахуйн үйлчилгээний барилгын ажлын санхүүжилтийг шийдэж өгөөч гэсэн чинь бид нар өмнөх намын хийсэн зүйлийг үргэлжлүүлж хийх боломжгүй, тиймээс одоо байгаа объектыг нь дуудлага худалдаанд оруулаад худалдан борлуулна гэсэн. Үндсэндээ тэр чигээр нь орхисон. Түүнээс хойш ахуйн үйлчилгээний барилга дээр нэг ч ажил, нэг ширхэг ч тоосго, чулуу нэмээгүй. Яг хэвээрээ байж байгаа. Миний хувьд 2 удаагийн санхүүжилт авсан гэдгийг сайн мэдэж байна. 200.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгааны хуудасны талаар анх удаа өөрөөс чинь сонсож байна. Хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн бол хүү Д.Э надад хэлэхгүй байна гэж баймааргүй юм, гайхаж байна. Дархан-Уул аймгийн “Хаан” банкны тооцооны төв гэдгийг анх удаа сонсож байна. Ер нь бол хүү Д.Э бид хоёрын хувьд ажилдаа ээлжлээд л явдаг байсан. 2014, 2015 оны үед би гол төлөв газар тариалангийн ажил руугаа анхаарлаа хандуулж байсан учраас “Зориг конструктор” ХХК-ний ахуйн үйлчилгээний барилгатай холбоотой баримт бичгийг Д.Э хариуцан ажиллаж байсан. Бичиг баримт бүрдүүлэх ажлыг Д.Э өөрөө бие даан хийж байсан. Тэгэхдээ хуурам бичиг баримт бүрдүүлсэн гэж би итгэхгүй байна. Үнэхээр ийм зүйл хийсэн бол надад хэлэх ёстой. Бусад өөр ажлууд дээр зөндөө л банкны урьдчилгаа төлбөрийн баталгаа авах тохиолдол гарч байсан. Г.Тийн аав Гнь намайг 017 дугаар ангид ажиллаж байхад камазын жолоочоор ажиллаж байсан. Тэр үеэс нь мэднэ. Тэгээд 2008 оны үеэс манай “Дэлба” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж эхэлсэн. Давхар “Зориг конструктор” ХХК-ний нягтлан бодогчоор ажиллаж, тайлан тооцоог нь гаргаад явдаг байсан. 2008 оноос хойш 10 жил хамтран ажилласан байна. Үндсэндээ 2017 оноос хойш тогтвор суурьшилтай ажиллахаа больчихсон. Гэр нь Улаанбаатар хот руу шилжээд явсан. Сүүлийн үед Г.Ттай холбоогүй байна. Миний үеэл П С гэж барилгын инженер хүн байдаг. 2014 онд Архангай аймагт ахуйн үйлчилгээний барилга барих ажил дээр П.Сг талбайн инженерээр ажиллуулсан. П.Сгийн хувьд ажил мэргэжилдээ сайн боловч архи уух их дуртай, архи уухаараа ажлаа алдаад байдаг дутагдалтай байсан. 2015 оны зун нь ажиллаад намар нь бичиг баримтаа олохоо больсон. Үндсэндээ бичиг баримтууд алга болчихсон. Сүүлд Дархан-Уул аймгийн Шүүхээс шинжээч томилоод нягтлан бодогч Г.Ттай холбогдож холбогдох бичиг баримтуудыг шаардсан. Миний хувьд хувийн тэмдэглэлийн дэвтэртэй бөгөөд тэр дэвтэр дээр бичигдсэн зүйл худалдан авсан бараа материалын тооцоо яг таардаг байсан. Тиймээс би өөрийн хувийн тэмдэглэлийн дэвтэр дээрээс ахуйн үйлчилгээний барилгын ажилтай холбоотой хэсгийг нь түүвэрлэж бичээд, бичсэн цаасаа Г.Тд өгөөд нөхөөд баримт бүрдүүлчих гэж хэлсэн. Тэгэхээс хуурамчаар шинэ баримт бүрдүүлсэн зүйл байхгүй. Баримтууд алга болчихсон учраас нөхөн бүрдүүлэлт хийчих гэж хэлсэн. Г.Тын ярьсан зүйл бол үнэн. Үүнтэй маргах зүйл байхгүй. “Зориг конструктор” ХХК нь Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас ахуйн үйлчилгээний барилгын ажлын санхүүжилт гэж 189.808.029 төгрөг авсан. Гэтэл Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 295.810.906 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ дүн нь алданги тооцож бодсон дүн байсан. Ингээд нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж 85.000.000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Уг дүнг одоо хүртэл төлж чадаагүй явж байна. Уг нь “Эко буудай” ХХК-ний 2018 оны намрын ургац хураалтаас гарсан ашгаас төлөх тооцоотой байсан боловч улаан буудайн ургац муу гарсантай холбоотойгоор ашиг гаргаж чадаагүй. Тиймээс одоог хүртэл өгч чадаагүй явж байна. Ямар ч байсан төрийг хохиролгүй болгоно. Миний төрсөн эгч Я.Б Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажилладаг. Би өөрөө Архангай аймагт тодорхой оршин суух хаяг байхгүй. Тиймээс зочид буудлуудаар хонож, харин хоол ундаа эгч Я.Бгийнд иддэг байсан. Төвшрүүлэх, Хотонт сумдаар газар тариалангийнхаа талбай дээр очиж ажлаа явуулж байгаад хааяа аймгийн төвөөр усанд орохдоо бусад ажлуудаа хөөцөлдөөд орж ирдэг байсан. Тэр үеэр Б.Л хааяа ажлаа тарчихаад уулзаж ярьж хөөрч суудаг байсан бөгөөд тэгэхэд нь би нэг удаа Б.Лд манай компанийг дэмжээд өгөөрэй гэж гуйж байсан. Б.Л бид хоёрын хувьд нутгийн зөвлөлийн ажлаар байнга харилцаатай, байнга утсаар ярьдаг, дотно харилцаатай байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 139-141 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Тийн мэдүүлсэн: ...Би 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн засаг даргын захирамжаар Ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гишүүн, нарийн бичгээр томилогдсон. Тендер зарлахад “Рес” ХХК болон “Зориг конструктор” ХХК-ууд нь тендерийн материал ирүүлсэн. Ингээд үнэлгээний хороо хуралдаад материалуудтай танилцан санал хүсэлтээ хэлэхэд Д.Д эгч харьцангуй муу материалууд байна гэсэн чинь үнэлгээний хорооны дарга Б.Л, тендер нь их орой зарлагдлаа, одоо энэ байгаа материалаасаа шалгаруулах хэрэгтэй байна, тэгэхгүй бол мөнгийг нь буцаагаад татчихна, мөн засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон байгаа, Эрдэнэбулган сумын иргэдэд ажлын байр бий болох, ахуйн үйлчилгээний нэгдсэн төв бий болох зэрэг олон талын ашигтай гэсэн. Ингээд материалуудыг үзэхэд “Рес” ХХК-ний материал нилээд муу материал байсан. Тэгээд арай дээр байснаар нь “Зориг конструктор” ХХК-ний материалыг шалгаруулсан. Хэн нэгэн дарамт шахалт, нөлөөлөх асуудал гараагүй. Тухайн үед банкуудаас тодорхойлолтуудыг нь бүрэн ирүүлсэн л гэж бодож байсан. “Капитрон” банкны тодорхойлолт дутуу байсныг нь мэдсэнгүй. Би тухайн үед санхүүгийн дэлгэрэнгүй тайлангаас нь “Зориг конструктор” ХХК-ний орж ирсэн борлуулалтын орлогыг нь харахад тендерийн баримт бичигт шаардсан 450.000.000 төгрөгт хүрч байсан. Тиймээс болох байх гэж бодсон. Тухайн үед миний дадлага туршлага дутсан. Тэгэхээр дээрх зөрчлийг олж хараагүй. Бид нараас дундаас арай туршлагатай нь Д.Д эгч, Б.Л дарга 2 байсан. Бусад нь АЗ сертификаттай хэдий ч туршлага дутмаг, мэдлэг дутмаг байсан. Нарийн зөрчлүүдийг нь би мэдэхгүй. Тухайн үед Б.Л дарга материалуудыг үзчихээд “Рес” ХХК-ийг шалгаруулах боломжгүй байгаа биз дээ гэж байсан. Тэгэхээс “Зориг конструктор” ХХК-ийг дэмжээд өгөөрэй гэж нөлөөлсөн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 142 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дын мэдүүлсэн: ...Ахуйн    үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зарлахад “Рес” ХХК болон “Зориг конструктор” ХХК нь тендер ирүүлсэн байсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тендерийг нээж үнэлгээний хорооны гишүүд танилцаж эхэлсэн. Тендерийн бүх материалтай танилцаж дуусахад “Рес” ХХК болон “Зориг конструктор” ХХК-уудын тендер сайн тендер байгаагүй. Тэгээд би хурал дээр тендерээс татгалзах саналтай байна, шаардлага хангах хэмжээнд биш байна гэж саналаа хэлсэн чинь үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Б.Л нь би Эрдэнэбулган суманд ажлын байр бий болгоно гэж засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулсан байгаа. Энэ ажил маань амжилтгүй болох гээд байна, тиймээс тендерийг хүчингүй болгомооргүй байна гэсэн. Дахиж тендер зарлах гэхээр он дуусах гээд байсан. Он дамжвал төсөвлөгдсөн мөнгө нь буцааж танагдаад бүр үр дүнгүй болчихно гэж бодсон юм. Тиймээс Б.Л даргын ажлын байр бий болгох гэсэн саналыг нь дэмжиж, ирүүлсэн 2 тендерээс үзэж байгаад арай гайгүй тендер болох “Зориг конструктор” ХХК-ний тендерийг шалгаруулсан. Тухайн үед Худалдан авах ажиллагааны дарга Ш.Ц надаас “Рес” ХХК-ийг дэмжээрэй гэж хэлж байсан. Тэгэхдээ би яг шалгаруулалт дээр хэн нэгний үг, үйлдлийг сонсоогүй, арай гайгүй тендерийг нь л шалгаруулсан. Гол банкнуудын тодорхойлолт байсан учраас “Капитрон” банкны тодорхойлолт байсан эсэхийг нь анзаараагүй өнгөрөөсөн байна. Миний хувьд “Рес” ХХК болон “Зориг конструктор” ХХК-ний тендер хангалтгүй байсан учраас татгалзъя гэдэг байр суурьтай байсан. Б.Л дарга заавал тендер шалгаруулмаар байна гээд байхаар нь л дэмжсэн. Тухайн үед иймэрхүү зөрчлүүдийг анзаарч харсан. Тендер шалгаруулалтын өргөдлийн хүснэгтийн 13.1 /ж/-д заасны дагуу гэрээт ажлыг гүйцэтгэх даамлын тушаал дипломын хуулбар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт гүйцэтгэгчийн тушаал, гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд байсан учраас ерөнхий инженерийн тушаалыг заавал байх албагүй гэж үзсэн. Дээрх зөрчлүүдийг тухайн үед анзаараагүй, он, сарыг нь тулгаж хараагүй юм байна. Тиймээс ийм зөрчил илэрсэн байна. Тендерт санал болгосон тендерийн үнэ нь 635.789.000 төгрөг, төсөвчний гаргасан үнэ нь 644.798.819 төгрөг байсан. Үүнийг би тухайн үедээ үнийн хөнгөлөлт үзүүлж байна гэж ойлгосон. 2014 оны 03 дугаар 20-ны өдөр үнэлгээний хороо байгуулагдаад тендер зарлах гэсэн боловч барилгын зураг төсөв байгаагүй, тиймээс зарлаагүй. Тэгээд 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дахин үнэлгээний хороог байгуулагдсан боловч дахиад л зураг төсөв нь байгаагүй. Зураг төсөвгүй учраас тендерээ түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр зарлаж, гүйцэтгэгч компаниудаас зураг төсвийг нь тендерийн материалд нь хамтад нь авсан байгаа. Уг нь тамгын газар зураг төсвөө хийлгүүлээд худалдан авах ажиллагааны газарт өгөх ёстой. Тухайн үед Б.Л дарга тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд зураг байхгүй юм чинь түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр зурагтай нь хамт зарлая гэсэн гэж байсан. Б.Л дарга би засаг даргын мөрийн хөтөлбөрт, ард иргэдэд ажлын байр бий болгоно гэж оруулсан байгаа. Тиймээс заавал тендерийг шалгаруулах хэрэгтэй байна, тэгэхгүй бол мөрийн хөтөлбөр биелэхгүй болох гээд байна гээд байхаар нь би Б.Л даргын ажлын байр бий болгоно гэснийг дэмжээд “Зориг конструктор" ХХК-ний тендерийг шалгаруулах дээр санал нэгдсэн. Б.Л даргын зүгээс “Зориг конструктор” ХХК-нийг дэмжээд өгөөч гэж дарамт шахалт үзүүлсэн гуйсан зүйл байхгүй. Арай гайгүй тендер нь “Зориг конструктор” ХХК-ний тендер байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 143 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эын мэдүүлсэн: ...2014 онд би Архангай аймгийн “Онцгой байдлын газар”-ын орлогч даргаар ажиллаж байсан. Би 2012 онд “Онцгой байдлын ерөнхий газар”-аас зохион байгуулсан тендертэй холбоотой сургалтанд хамрагдаж, шалгалт өгөөд АЗ сертификатыг авч байсан. Тэгээд 2014 онд ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендерийг сонгон шалгаруулах үеэр засаг даргын тамгын газрын дарга Б.Л, худалдаа авах ажиллагааны албаны мэргэжилтэн Б.Т нар нь тендер сонгон шалгаруулалтад ороод өгөөч, АЗ сертификаттай хүн олдохгүй байна гэхээр нь би ТББ-ын төлөөлөл болж тухайн тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр орсон. Тендерт “Рес” ХХК болон “Зориг конструктор” ХХК нь материалаа ирүүлсэн. Ирүүлсэн материалтай үнэлгээний хорооны гишүүд танилцаад тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн дагуу баримтуудыг тулгаж үзэхэд “Зориг конструктор” ХХК-ний материал “Рес” ХХК-ний материалаас арай дээр байсан. Түүнээс гадна үнэлгээний хорооны дарга Б.Л нь надтай тусдаа уулзаад “Зориг конструктор” ХХК-ийг шалгаруулъя, нөгөө компаниасаа арай дээр юм биш үү, хэрвээ тендерт шалгараад барилга босчихвол Эрдэнэбулган сумын иргэдээс ажлын байртай болно, бүтээн байгуулалт бий болно гэж хэлж байсан. Ерөнхий санаа нь бол “Зориг конструктор” ХХК-ийг дэмжээд өгөөч гэсэн санааг хэлсэн. Миний хувьд голлож ажиллаж байгаа худалдан авах ажиллагааны ажилтнуудын үнэлгээг харж дэмжиж ажилласан. Тиймээс “Зориг конструктор” ХХК-ийг шалгаруулсан. Тэгэхдээ материалыг үзэхэд “Рес” ХХК-аас арай боломжийн байсан. Бусад банкнуудын тодорхойлолтууд байсан болохоор “Капитрон” банкийг ерөөсөө анзаараагүй өнгөрсөн байна. Миний хувьд Б.Л нь “Зориг конструктор” ХХК-ийг дэмжээд өгөөч гэсэн учраас дэмжсэн. Тиймээс зөрчлүүдийг тухайн үед хараагүй. Тухайн үед засаг даргын тамгын газрын дарга Б.Л худалдан авах ажиллагааны ажилтан Б.Т нар АЗ сертификаттай юм чинь тендер шалгаруулалтад ороод өгөөч гээд гуйгаад байсан учраас оролцсон. ТББ-ын төлөөлөл болж оролцсоноо мэдээгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 146-148 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Агийн мэдүүлсэн: ...Би 2013 онд өөрийн хүсэлтээр “Сангийн яам”-наас зохион байгуулсан худалдан авах ажиллагааны сургалтанд хамрагдаж шалгалт өгөөд АЗ сертификатыг авсан. Ер нь нэг их онц шаардлага байгаагүй, өөрт хэрэгтэй юм байна гэж бодоод л сургалтанд нь хамрагдаж байсан. АЗ сертификат авснаасаа хойш 2-3 удаагийн тендерийн ажилд л үнэлгээний хороонд орж ажиллаж байсан. Би 2013 онд сертификат авсныхаа дараа Архангай аймгийн худалдан авах ажиллагааны газарт АЗ сертификат авсан талаараа мэдэгдэж байсан. АЗ сертификаттай бол үнэлгээний хороонд иргэний төлөөллөөр орж ажиллаад ажлаас гадуур бага хэмжээний цалин хөлс авах боломжтой байсан. Гэтэл 2014 онд 09 дүгээр сард шиг санаж байна, аймгийн худалдан авах ажиллагааны гарын мэргэжилтэн Б.Т над руу утсаар яриад “Ахуйн үйлчилгээний барилга барих” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд таныг иргэний төлөөллөөр оролцуулсан, үнэлгээний хороо хуралдах гээд байна, та хаана байна, хүрээд ирээч гэсэн. Тэр үед нь би Улаанбаатар хотод ажилтай байсан учраас чадаагүй. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа дахин үнэлгээний хороо хуралдах гээд байна гэж Б.Т над руу утсаар ярьсан. Би мөн л тэр үед нь Улаанбаатар хотод ажилтай байсан учраас очиж чадаагүй. Тэгэхээр сонгон шалгаруулалтын талаар надад ямар ч ойлголт байхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 149 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Цгийн мэдүүлсэн: ... 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн а/601 тоот засаг даргын захирамжийн хүрээнд “Худалдан авах ажиллагааны алба нь “Зориг конструктор” XXК болон “Рэс” ХХК-нд төндерт шалгарсан болон шалгараагүй тухай мэдэгдэх, тендерийг зарлах, тендерийн бичиг баримт олгох, тендерийг хүлээж авах зэрэг ажлыг зохион байгуулсан. Хөгжлийн бодлогын хэлтэс нь санхүүжилтийн үйл ажиллагаанд Сангийн сайдын 290 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу хяналт тавьж ажилладаг. Санхүү төрийн сангийн хэлтэс нь гүйцэтгэлд хяналт тавьж санхүүжилтийг олгох үүрэгтэй оролцдог. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь гүйцэтгэгч талын хийж байгаа ажлыг газар дээр нь зураг төсвийн дагуу хийгдэж байгаа эсэх, мөн ажлын гүйцэтгэл зэрэг дээр хяналт тавьж, ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах үүрэгтэй оролцдог. Гүйцэтгэгч талаас дараагийн санхүүжилтийг авахдаа Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ажлын гүйцэтгэлээ ирүүлдэг. Тус гүйцэтгэлийг нь үнэн зөв эсэхийг газар дээр нь очиж шалгаад, гүйцэтгэл хийгдсэн байвал дараагийн санхүүжилтийг олгох эрхийг нь бий болгодог. Эрх бий болонгуут дараа дараагийн газар хэлтсүүдээр хянагдаад гарын үсэг зурагдаж засаг даргаар баталгаажуулсны үндсэн дээр санхүүжилтийг олгодог. Өөрөөр хэлбэл хамгийн анхны хяналт тавих ёстой газар нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар бөгөөд барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлөөс авахуулаад хамгийн сүүлд нь барилгыг хүлээлгэж өгөх бүх үйл ажиллагаанд хяналт тавьдаг...гэх мэдүүлэг /1хх-ийн 150-151 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Өийн мэдүүлсэн: ...Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 290 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам гэж байдаг. Орон нутгийн хувьд барилгын гүйцэтгэлийн ажил дээр захиалагчийг төлөөлж Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хяналтын инженер, дарга, Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч буюу засаг дарга зэрэг албан тушаалтнууд гүйцэтгэлийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулдаг. Дээрх гүйцэтгэлийн баримт дээр гарын үсэг зурж буй албан тушаалтнууд нь журмын 3.3 дахь хэсэгт заасны дагуу батлагдсан норм норматив, тухайн барилгын ажлын батлагдсан зураг төсөв, гэрээгээр тохирсон ажлын төлөвлөгөөг үндэслэн, ажил нэг бүрээр тулган шалгаж баталгаажуулах үүрэгтэй. Мөн журмын 4.4 дэх хэсэгт заасны дагуу төсвийн ерөнхийлөн захирагч хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлийг үнэн зөв гаргах, хөрөнгийн зарцуулалт, барилгын чанарт тавих хяналтыг бүрэн хариуцна гэж заасан байдаг. Тиймээс тухайн барилгын гүйцэтгэл болоод чанарт асуудал үүсвэл аймгийн Засаг дарга бүрэн хариуцах ёстой. Төсвийн ерөнхийлөн захирагч нь журмын 4.5 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар нутгийн иргэд, төрийн бус байгууллагуудыг хөндлөнгийн хяналт тавих боломжоор хангах үүрэгтэй байдаг. Журмын 3 дугаар бүлэгт “Төсвийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх” гэж заасан байдаг. 3 дугаар бүлгийн 3.5.6 дахь хэсэгт “Захиалагчийг төлөөлсөн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, тамга тэмдгээр барилгын ажлын гүйцэтгэлийн хуудас баталгаажсанаар санхүүжилт олгох шийдвэр гардаг. Гүйцэтгэлийн баримт бичигт гарын үсэг зурж буй эрх бүхий албан тушаалтнууд нь журмын 3.3 дахь хэсэгт заасны дагуу батлагдсан норм норматив, тухайн барилгын ажлын батлагдсан зураг төсөв, гэрээгээр тохирсон ажлын төлөвлөгөөг үндэслэн, ажил нэг бүрээр тулган шалгаж баталгаажуулах үүрэгтэй. Дээрх асуудалтай холбоотойгоор гүйцэтгэлийн баримт дээр гарын үсэг зурсан эрх бүхий албан тушаалтнууд нь нэгэн адил үүрэгтэйгээр тухайн барилгын ажлын гүйцэтгэл, явц, чанарт хяналт тавих ёстой байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 152 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Хгийн мэдүүлсэн: ...Би 1988 оноос 1997 онд Дархан, Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газарт шуурхай үйлчилгээний монитор, байцаагчаар ажиллаж байсан. 1997 оноос 2000 онд Техникийн их сургуулийн эрчим хүчний инженерийн сургуульд цахилгааны инженерээр сурч төгсөөд, 2000 оноос 2005 онд Хөтлийн цемент шохойн үйлдвэрт цахилгааны инженерээр, 2005 оноос 2006 онд Дархан, Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээнд диспетчер, 2006 оноос 2007 онд Японы “Канто” констракшинд хяналтын инженерээр, 2007 оноос 2008 онд хувиараа хөдөлмөр эрхэлсэн. 2008 оноос хойш “Хөтөл хишиг” ХХК-ний захирлаар ажиллаж байсан. 2008 онд төсөвчин мэргэжлийг эзэмшсэн бөгөөд ажлын хажуугаар төсвийн тооцоо хийдэг байсан. 2016 оноос “Барилгын хөгжлийн төв”-ийн төсөвчнөөр ажиллаж байсан. 2017 онд “Барилгын төсөвчдийн холбоо” үүсгэн байгуулагдаж тусдаа гарсан. Одоо “Барилгын төсөвчдийн холбоо”-ны шинжээчээр бүртгэлтэй ажиллаж байна. 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оиас “Барилгын хөгжлийн төв”-д Архангай аймгийн ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэлийн тооцоо гаргуулах шинжээч томилох тогтоол ирүүлсний дагуу миний бие шинжээчээр томилогдсон. Ингээд би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны хооронд Ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэлийн тооцоог гаргах ажил дээр шинжээчээр ажилласан. “Зориг конструктор” ХХК нь нийт 189.808.029 төгрөгийн санхүүжилтийг авсан байсан. Түүнээс 77.042.330 төгрөгийн ажил хийгдсэн байсан. Тэгэхээр 112.765.699 төгрөгийн зөрүү гарч байгаа юм. 77.042.330 төгрөгт баганан суурийн бетон бэлтгэлийн ажил 100 хувь, суурийн холбоосны бетон бэлтгэл 100 хувь, баганын төмөр бетон суурь цутгах ажил 100 хувь, суурийн дам нуруу төмөр бетоноор цутгах ажил 100 хувь, довжоог төмөр бетон гишгүүрийн хамт цутгах ажил 30 хувь, төмөр бетон хана цутгах ажил 100 хувь, төмөр бетон дам нуруу цутгах ажил 100 хувь, төмөр бетон хучилт цутгах ажил 50 хувь, хүрмэн блокоор гадна хана өрөх ажил 1 давхарт хийгдсэн байсан. Дээрх ажлуудын гүйцэтгэлийн дүн нь 77.042.330 төгрөг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл нийт авсан 189.808.029 төгрөгийн санхүүжилтийнхээ хувьд барилгын ажил нь 40.5 хувийн гүйцэтгэл хийгдсэн байгаа юм. Ахуйн үйлчилгээний барилгын тооцоог гаргахад газар дээр нь очиж хэмжилт хийсэн. Хэмжилт хийхдээ захиалагч болон гүйцэтгэгч талыг өөрсдийг нь биеэр нь оролцуулахаар мэдэгдсэн. Захиалагч талаас О.М, Ц.Б гэх хүмүүс төлөөлж ирсэн. Гүйцэтгэгч тал буюу “Зориг конструктор ХХК-ний өмгөөлөгч болон нягтлан бодогч Г.Тд мэдэгдсэн боловч төлөөлөх хүн ирээгүй. Мөн төсвийн тооцоог гаргахад авсан санхүүжилтээсээ худалдан авсан барааны үлдэгдлийг төсвийн тооцоонд тусгах ёстой байдаг. Түүний дагуу би “Зориг конструктор” ХХК-ний нягтлан бодогч Г.Ттай утсаар холбогдоод бараа материал байгаа эсэх талаар асуухад байгаа гэсэн. Хаана байгаа юм бэ гэсэн чинь Дарханд агуулахад байгаа гэсэн. Тэгэхээр нь би өөрийн биеэр очиж үзье гэсэн чинь нэг хэсэг хугацаанд утсаа авахгүй алга болсон. Түүнээс хойш нилээд хэд хоногийн дараа нягтлан Г.Ттай дахин холбогдож Улаанбаатар хотод “Барилгын төсөвчдийн холбоо”-н дээр дуудаж уулзаад бараа материал чинь хаана байгаа юм бэ гэсэн чинь захиралд байгаа, санхүүжилт авахад би төрчихсөн, декриттэй байсан болохоор мэдэхгүй байна гэхээр нь захирал Д.Ттай нь утсаар нь холбогдоод бараа материал байгаа юм уу, байгаа бол бараа материалаа, худалдан авсан баримттай нь харуулаадах гэсэн чинь бас утсаа авахгүй зугтаад алга болсон. Ингээд арга ядаад нягтлан Г.Ттай нь утсаар холбогдоод байгаа байдлаар нь гаргалаа шүү, танайх үлдэгдэл материалаа харуулсангүй, би хувьдаа байхгүй байна гэж ойлгож байна гэж хэлсэн. Тэгээд байгаа байдлаар нь гаргахад 77.042.330 төгрөг болсон. Нийт 1.500.000 төгрөгийн ажлын хөлсний тооцоо гарсан. Түүнд томилолтын зардал, дүгнэлтийн үнэ, төсвийн тооцооны үнэ багтаж байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 153-154 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Уын мэдүүлсэн: ...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Архангай аймгийн ахуйн үйлчилгээний түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр баригдах байсан барилгын ажлын маргаанд нэхэмжлэгч талыг төлөөлж оролцсон. Тухайн өдөр хурал эхлэхийн өмнө хариуцагч талын төлөөлөгч Ц.Энь нэхэмжлэлийн шаардлагаас 80.000.000 төгрөг дээр эвлэрье, тэгэхдээ цаг хугацааны хувьд 1 жилийн хугацаанд төлье гэсэн. Нэгэнт миний хувьд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх, шийдвэр гаргах эрх олгогдсон байсан учраас хариуцагч талаас тавьсан саналыг нэхэмжлэгч байгууллага болох Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Мөнхбаяртай утсаар ярьж зөвшилцөөд эвлэрэхээр шийдсэн. Тэгээд “Зориг конструктор” ХХК-нд 90.000.000 төгрөг дээр эвлэрч 6 сарын хугацаанд төлүүлэхээр санал тавьсан боловч “Зориг конструктор” ХХК-аас 90.000.000 төгрөгийг төлөх боломжгүй, 85.000.000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлье гэсэн санал тавьсны дагуу саналыг хүлээн зөвшөөрсөн. Ингээд шүүхээр ороод эвлэрлийн гэрээ баталгаажуулсан. Өнөөдрийн байдлаар мөнгө төлөөгүй байна. Хэрвээ хугацаандаа төлөхгүй бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандана. Хамгийн сүүлийн 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Зориг конструктор” ХХК-ний захирал Т /99103173/-руу ярьж, мөнгөө төлөхийг шаардсан байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 155-156 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Аийн мэдүүлсэн: ...Би 2006 оноос хойш Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын “Санхүү төрийн сангийн хэлтэс”-т нягтлан бодогчоор ажиллаж байна. Миний хувьд “Зориг конструктор” ХХК-ийг хэрхэн шалгаруулсан талаар нь мэдэх зүйл байхгүй. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Эрдэнэбулган сумын ахуйн үйлчилгээний төвийн барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилт олгох эрхийг нээсэн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Гболон Хөгжлийн бодлогын хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн С.Б нарын гарын үсэгтэй санхүүжилтийн мэдэгдэл, мөн барилга угсралт, их засварын ажлын хяналтын хүснэгт түүнд дурдагдах баримтууд /гүйцэтгэлийн баримт/-ын хамт ирсэн. Ингээд санхүүжилтийн мэдэгдлийн дагуу би 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Зориг конструктор” ХХК-ний “Хаан” банк дахь 5045403808 дугаарын дансанд 103.506.407 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөн “Санхүү төрийн сангийн хэлтэс”-ийн дарга М.Гболон “Хөгжлийн бодлогын хэлтэс”-ийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн С.Б нарын гарын үсэгтэй санхүүжилтийн мэдэгдэл надад ирсэн ба мэдэгдлийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Зориг конструктор” ХХК-ний “Хаан” банк дахь 5045403808 дугаарын дансанд 86.301.622 төгрөгийг шилжүүлсэн. Барилгын гүйцэтгэлийг газар дээр нь Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын хяналтын инженерүүд хяналт тавьдаг. Тэгээд “Зориг конструктор” ХХК-ний гүйцэтгэлийн тайланг ирүүлэхээр Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Гболон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.О, мэргэжилтэн Ц.Ж, Хөгжлийн бодлогын хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн С.Б нар баталгаажуулаад санхүүжилт олгох эрх нээж өгөхөөр би мөнгийг нь шилжүүлдэг. Үндсэндээ 2 удаагийн үйлдлээр “Зориг конструктор” ХХК-ний данс руу 189.808.029 төгрөгийг шилжүүлсэн. Санхүүжилтийн мэдэгдэл надад ирэхгүй бол надад мөнгө шилжүүлэх эрх байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 157-158 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн: ... Би 1992 оноос 1997 онд Улаанбаатар хотод Техникийн их сургуулийг уул уурхайн цахилгаан механикийн инженерээр суралцаж төгссөн, 1997 оноос 1998 онд эрхэлсэн тодорхой ажилгүй, 1998 оноос 2006 онд Дархан, Сэлэнгийн цахилгаан дамжуулах сүлжээ ТӨХК-нд диспетчер, ахлах диспетчер, ахлах инженерээр, 2006 онд Дархан-Уул аймгийн “Хаан” банкны салбарт эдийн засагчаар ажилд ороод 2009 он хүртэл ажилласан. 2009 оноос 2016 онд Дархан Уул аймгийн “Хаан” банкны тооцооны төвийн эрхлэгч, захирлаар, 2016 оноос хойш тооцооны төв хариуцсан менежер тус тус ажиллаж байна. Би 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар би Дархан-Уул аймгийн “Хаан” банкны төв бизнес зээлийн төвийн захирлын албан тушаалд ажиллаж байсан. 2015 онд Авлигатай тэмцэх газраас дээрх бичигтэй холбоотойгоор манай байгууллагаас тодруулах авахаар албан бичиг ирүүлж байсан. Энэ талаар би одоо санаж байна. Тухайн бичиг нь “Зориг конструктор” ХХК-нд Дархан-Уул аймгийн “Хаан” банкны тооцооны төвөөс 200.000.000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргасан гэсэн утга бүхий бичиг байсан. Дээрх бичгийг манай байгууллагаас гаргаж өгөөгүй, хуурамчаар үйлдсэн бичиг байсан. “Хаан” банк “Дотоод баталгааны журам” гэж байдаг. Тус журамд тооцооны төвийн захирал, эрхлэгч нар нь баталгаа гаргах эрх байхгүй. Харин Дархан салбарын ерөнхий нягтлан бодогч 50.000.000 хүртэл төгрөгийн баталгаа гаргах эрхтэй бөгөөд салбарын захирлаар заавал баталгаажуулах ёстой. Мөн “Зориг конструктор” ХХК-ний хуурамчаар үйлдсэн бичиг дээрх гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Ерөнхийдөө дуурайлгаж ойролцоо зурсан байна. Уг хуурамчаар үйлдсэн бичигтэй холбоотойгоор Дархан салбараас Авлигатай тэмцэх газарт тухайн үедээ хариу хүргүүлсэн байдаг. Мөн уг бичигтэй холбоотойгоор салбарын захирал миний явуулсан албан бичгүүдийг нэг бүрчлэн шалгаж байсан. Тиймээс дээрх бичиг нь хуурамч гэдэг нь олон баримтаар тогтоогдсон. “Зориг конструктор” ХХК-ний ажлын оффис нь манай тооцооны төвийн хажууд зэргэлдээ байранд байдаг байсан бөгөөд одоо ч гэсэн байгаа. “Зориг конструктор” ХХК-ний нягтлан бодогч гэх өндөр бор царайтай эмэгтэй манайхаар хааяа даа орж ирээд тендерт оролцох гэсэн юм, данс  эзэмшдэг нь үнэн гэсэн тодорхойлолт авъя гээд аваад явдаг байсан. Тэгэхээр миний гарын үсэгтэй тодорхойлолтыг авдаг байсан учраас дуурайлгаж зурсан байх боломжтой...гэх мэдүүлэг /1хх-ийн 162-164 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Мы мэдүүлсэн: ...Албан ёсоор Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цаас гомдол гаргасан. Миний бие байгууллагаа төлөөлж мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар багийн Булган-Хангай хороололд Ахуйн үйлчилгээний төвийн барилга 2014 оноос 2015 оны хооронд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар барьж дуусгахаар “Зориг Конструктор” ХХК-тай гэрээ байгуулж, 635.789.000 төгрөгийн өртөг бүхий бараа ажил үйлчилгээ авахаар болсон байдаг. Санхүүжилтийг гэрээнд зааснаар гүйцэтгэлээр нь тооцож олгох ёстой байхад тухайн үед ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнууд болох санхүүгийн албаны дарга М.Г, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн С.Б, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.О, мэргэжилтэн Ч.Ж нарын гарын үсгээр хийгдээгүй ажлын санхүүжилтийг олгосон байдаг. Энэ үйлдлээс болж манай аймгийн орон нутгийн хөгжлийн санд 112 сая төгрөгийн хохирол учраад байна. Энэ маргаантай асуудлаар Дархан-Уул аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж анхан шатны шүүхээр хэлэлцүүлж 111.671.584 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлүүлсэн бөгөөд давж заалдах шатны шүүхээр орж анхан шатны шүүхэд буцаж дахин хэлэлцэж шүүхийн шатанд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж 85 сая төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Албан ёсоор шүүхийн шийдвэр баталгаажиж ирээгүй байгаа. Энэ байдлаас болж манай байгууллага танай байгууллагад хандаж гомдол гаргасан. Үүнээс гадна тухайн үед Аймгийн засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Л дарга “Зориг конструктор” ХХК-нийг тендерт сонгон шалгаруулсан байдаг. Ямар учраас энэ компанийг сонгон шалгаруулж, хийгдээгүй ажлыг нь хийсэн мэтээр санхүүжилт олгосон асуудлыг дахин шалгуулах хүсэлттэй байна. 2015 онд Авлигатай тэмцэх газраас шалгаж байсан гэсэн. Тухайн үед ямар шийдвэр гарсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн үед “Зориг констуктор” ХХК нь барилгын ажлаа хийж гүйцэтгэж байсан. 2016 оноос хойш барилгын ажлаа хийхгүй зогсоосон. Энэ асуудлаас болж маргаан үүссэн учраас тухайн гэрээг цуцалж байгаа гэж ойлгож болно. Тухайн үед миний бие 2016 оны 10 дугаар сараас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан байгууллагын зүгээс нэхэмжлэгчээр оролцож ирсэн. Өмнө нь ямар нэгэн байдлаар тендер сонгон шалгаруулалт явж, тухайн компанийг сонгож дараа нь хийгдээгүй ажлынх нь төлөө санхүүжилт олгосон талаар мэдэхгүй байна. Энэ асуудлыг шалгуулах хүсэлтэй байна, шаардлагатай нотлох баримтуудыг гаргаж өгөхөд бэлэн...гэх мэдүүлэг /1хх-ийн 165-166 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Мы мэдүүлсэн: ...Тендер сонгон шалгаруулалтын асуудал болон санхүүжилтийн талаар надад нарийн мэдэх зүйл байхгүй. Тухайн барилгын ажил явагдаж байх үед манай хяналтын инженер Ц.Ж хариуцаж байсан ба 2016 онд нас барснаас нь хойш миний бие тухайн барилгын ажлын асуудлыг хариуцах болсон. Ажил хариуцаж авснаас хойш “Зориг конструктор” ХХК-нд 2-оос 3 удаа ажлаа эхлүүлэх мэдэгдэл хүргүүлсэн боловч ажил бүрэн зогссон. 2016 онд ажил бүрэн зогссоноос хойш өнөөдрийг хүртэл уг барилга дээр 1 ширхэг тоосго ч нэмэгдээгүй, тэр чигээрээ байж байгаа. Улмаар ”Зориг конструктор” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир 2016 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өгсөн санхүүжилт болон алдангийг тооцоод 222 сая төгрөгийг нэхэмжилсэн. Түүнээс хойш “Зориг конструктор” ХХК-ний захирлууд олдохгүй хугацаа алдсан. Мөн шүүхээс барилгын хийгдсэн ажил, авсан санхүүжилт дээр шинжээч томилж бодит гүйцэтгэлийг гаргуулахад нийт 189.808.029 төгрөгийн санхүүжилт авснаас 77.042.330 төгрөгөөр ажил хийж, зөрүү 112.765.699 төгрөгийн ажил хийгдээгүй байсан. Үндсэндээ анхан шатны шүүхээс зөрүү мөнгөөр нь нэхэмжлэх ёстой гээд шийдвэр гаргасан. Тэгээд “Зориг конструктор” ХХК-аас давж заалдсан ба давж заалдах шатны шүүх нь хариуцагчийг өмгөөлөгчөөр хангаагүй байна гэсэн үндэслэлээр анхан шат руу буцаасан. Анхан шатны шүүх дээр хэрэг буцаад иртэл “Зориг конструктор” ХХК-наас эвлэрлийн гэрээ байгуулахаар хүсэлт тавьсан. Тэгээд 85.000.000 төгрөг дээр тохирч эвлэрлийн гэрээ байгуулсан боловч мөн л гэрээний дагуу мөнгөө төлөөгүй. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад холбогдох материалыг хүргүүлсэн байгаа. Би тухайн цаг хугацаанд зураг төсөл магадлал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэр үед Мгэдэг ажилтан байгаагүй. Ахуйн үйлчилгээний барилын ажилд тухайн үед хяналтын инженер Ц.Ж хяналт тавьж ажиллаж байсан. “Зориг конструктор” ХХК-ний захирал Д.Э надад Дархан-Уул аймгийн банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг эх хувиар нь өгсөн. Би Д.Эоос урьдчилгаа төлбөрийн баталгааг авахдаа Ц.Ж инженерт өгье, шалгах байх гэж хэлээд авсан. Тухайн үед Ц.Ж инженер ажил дээрээ байхгүй байсан учраас би аваад Ц.Ж инженерт дамжуулж өгсөн. Тэгэхээс миний чиг үүргийн ажил биш учраас надад шалгах үндэслэл байхгүй. Хуурамч гэдгийг нь мэдэх боломж байгаагүй. Төслийн менежер гэдэг утгаар Ц.Ж инженер өөрөө шалгах ёстой байсан. Харин Д.Э банкны урьдчилгаа төлбөрийн баталгаагаа буцаагаад хэнээс авсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Би ямар ч байсан банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг Ц.Ж инженерт дамжуулж өгсөн...гэх мэдүүлэг /1хх-ийн 167-169 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд С.Бийг асуусан тэмдэглэл:...Би 2013 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр уг албан тушаалд томилогдон ажиллаж байгаа. Ажил үүргийн хуваариар аймгийн бүтээн байгуулалтын ажлын төлөвлөлт, түүний хөрөнгө оруулалтыг хариуцаж ажилладаг. Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь Ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэлийн тендерийг 2014 оны 10 дугаар сард Аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан бөгөөд сонгон шалгаруулалтанд би оролцоогүй. Уг тендерт “Зориг конструктор” ХХК шалгарч 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр аймагтаа гэрээ хийсэн байсан. Би ажил үүргийн хуваариар тус барилгын ажлын хөрөнгө оруулалтын бичиг баримтын бүртгэлийг хянаж санхүүжилтийг зохих журмын дагуу олгох ажлыг хариуцдаг. Уг барилга нь 635.789.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх байснаас 2014 онд санхүүжилт олгогдоогүй бөгөөд 2015 онд 200.0 сая төгрөгийг олгохоор, 2016 онд үлдсэн 435.7 сая төгрөгийг санхүүжүүлэхээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тогтоол гарсан байгаа. 2015 оны санхүүжилт бүрэн олгогдсон байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас гаргаж өгсөн гүйцэтгэлээр 30.1 хувьтай байгаа. Би уг барилгын ажлын гүйцэтгэл дээр өөрөө очиж үзээгүй. Сангийн сайдын баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам”-д заасны дагуу захиалагч тал болох аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь техникийн хяналтыг байнга тавих үүрэгтэй. Уг газраас баталгаажуулж ирүүлсэн гүйцэтгэлийг үндэслэн би гарын үсэг зурж газрын дарга, Засаг даргаар баталгаажуулснаас санхүүжилтийн эрх үүсдэг. Гүйцэтгэгч байгууллага болох “Зориг Конструктор” ХХК нь өөрсдийн хийсэн ажлаа захиалагч тал болох аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт танилцуулсныг тус байгууллага хянаж гүйцэтгэлийг баталгаажуулж ирүүлсэн байсан. Урьдчилгаа төлбөрийн баталгааг банканд байршуулаагүй байсан. Хэрэв урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргаж төсвөөс мөнгө гаргуулахаар бол гэрээндээ тодорхой тусгаж өгсөн байх ёстой. Тус компанийн захирал Эийн хувьд 2015 оны 04 дүгээр сард байх “Хаан” банкны албан бичгийг авчирч байсан боловч уг бичиг нь шаардлага хангахгүй байсан. Учир нь манай Тамгын газарт бус Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гэсэн байсан тул би буцаасан. Намайг ажлаа гүйцэтгэж байх явцад уг компанийн гүйцэтгэлд гарын үсэг зурж санхүүжилтийг олго гэсэн чиглэлийг удирдах албан тушаалтнаас өгч байгаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ ёсоор 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусах ёстой байсан. Гэхдээ 2014 онд гэрээ ёсоор олгох 450.0 сая төгрөгийг өгч чадаагүй. Үлдэгдэл мөнгийг 2016 онд олгохоор шийдвэр гарчихаад байгаа. Өнөөдрөөр байдлаар гэрээг сунгуулах хүсэлтийг Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өгсөн эсэхийг би мэдэхгүй байна. Гэрээ сунгагдаагүй байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 198-199 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Д.Дыг асуусан тэмдэглэл:...Би 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Худалдан авах ажиллагааны алба байгуулагдахад ахлах мэргэжилтнээр томилогдсон. Ажил үүргийн хуваариар албаны дотоод ажил болон аймгийн хэмжээнд зарлагдаж байгаа тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга, гишүүнээр томилогдон ажилладаг. Архангай аймгийн Эрдэнэбулган суман дахь Ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороонд би орж ажилласан. Аймгийн засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаар би уг үнэлгээний хороонд гишүүнээр томилогдсон. Гэхдээ уг үнэлгээний хороо ажиллаагүй. Учир нь ахуйн үйлчилгээний барилгын ажлын зураг төсөв байхгүй байсан тул тендер зарлах боломжгүй байсан. Уг захирамжаар мөн хяналтын камер суурилуулах ажил хамт явж байсан бөгөөд мөн техникийн тодорхойлолт ирээгүй тул тендер зарлаагүй. Үүний дараа Аймгийн засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/520 дугаартай захирамж гарч үнэлгээний хороог Засаг даргын тамгын газрын дарга ахалж би гишүүнээр томилогдсон. Энэ үнэлгээний хороо хуулийн дагуу ажиллаж нээлтэй тендерийг зарласан. Энэ үед барилгын зураг төсөв ирээгүй байсан тул зураг төсвийн үнийг тендерийн үнэнд багтааж “Түлхүүр гардуулах” гэрээний нөхцөлтэйгээр тендерийг зарласан. Уг тендерт “Зориг конструктор” ХХК, “Рес” ХХК нар материалаа ирүүлсэн. Үнэлгээний хороо хуралдаж шаардлага хангаж байсан “Зориг конструктор” ХХК-нийг шалгаруулсан. Аймгийн орон нутгийг хөгжүүлэх сангаас 2014 онд 450.0 сая төгрөгийг гаргахаар зааж өгсөн боловч санхүүжилт олгогдоогүй. 2015 оны төсөвт уг барилгын ажилд 637.0 сая төгрөгийг төсөвлөж өгсөн. Барилгын ажлын зураг төсөв хийгдээгүй байсан бөгөөд тендер зарлахдаа 12:24 метр хэмжээтэй төмөр бетонон карказан барилга байна гэсэн ажлын даалгавар өгсөн бөгөөд ийм хэмжээтэй газар хөдлөлтийн 8 баллын бүсэд багтдаг газарт барилгын зураг төсөв хийхэд 650.0 гаруй сая төгрөгийн өртөгтэй байхаар байсан. Би үүнийг мэргэжлийн хүний хувьд ирүүлсэн зураг төсвөөс нь харж үнэлгээний хорооны гишүүдэд тайлбарлаж өгч байсан. Барилгын ажлын хувьд хувааж тендер зарлах боломжгүй байдаг тул үлдсэн төсвийг хаанаас шийдэх талаар асуухад үнэлгээний хорооны дарга төсвийн тодотголд оруулаад шийдвэрлэх боломжтой гэж хэлж байсан. Тэгээд үнэлгээний ирүүлсэн 2 компанийн материалыг хянаж шаардлагад нийцсэн “Зориг конструктор” ХХК-ний ирүүлсэн 635.7 сая төгрөгөөр гүйцэтгүүлэх боломжтой гэж үзсэн. Тухайн үед зураг төсөв байхгүй барилгын нэрээр нь төсвийн төсөлд 450.0 сая төгрөг гэж оруулсан байх. “Зориг конструктор” ХХК-ний хувьд шаардлага хангаж байсан. “Рес” ХХК-ний хувьд гадна инженерийн шугам сүлжээ, дулаан цэвэр бохир ус, тохижилтын зураг хийгдээгүй, эдгээрийн үнэ төсөвт ороогүй байсан. Тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байхад аль нэг компанийг сонго гэсэн албан тушаалтны дарамт, шахалт ирж байгаагүй. Энэ барилгын ажлын хувьд барилгын зураг төсөв хийгдээгүй байсан тул түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр тендерийг зарласан. Тэгээд тухайн онд төсөвлөсөн мөнгөн дүнгээс давсан үнийн санал ирүүлснийг үнэлгээний хороо хэлэлцээд шалгаруулсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 202-203 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд Ц.Жг асуусан тэмдэглэл: ...Миний хувьд тендерийн ажилд оролцсон зүйл байхгүй. Би бол барилгын гүйцэтгэл, чанар байдлыг л хянах чиг үүрэгтэй. Барилгын ажил бол 2014 оны 11 дүгээр сараас эхэлсэн ба барилгын хашаагаа бариад, бараа материалаа татсан байсан. Тухайн компани бараа материалаа татсан гэсэн баримтыг үзүүлж байсан. Энэ зургийн хувьд өвөл авсан болов уу гэж бодож байна. Гэхдээ 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр барилгын суурь, хана, газрын ажил эхлээгүй байсан. Бэлтгэл ажлын хувьд хийгдсэн юм байсан. Жишээ нь зураг төсөв хийлгэсэн, бараа материалаа татсан байсан. Нөгөөтээгүүр аймгийн ЗДТГ-аас барилгын ажлыг шуурхай явуулъя, санхүүжилтийг олгоё гэж нөгөө талаас гүйцэтгэгч компани санхүүжилтийг авах үүднээс гүйцэтгэлийг жаахан нэмж тавьсан байсны дагуу энэ баримт дээр гарын үсэг зурсан юм. Мөн Сангийн сайдын 2012 оны 290 тоот тушаалаар батлагдсан журмаар /барилгын гүйцэтгэлгүйгээр/ гүйцэтгэгч нь хөрөнгийн эх үүсвэргүй болсон тохиолдолд банкны баталгааны үндсэн дээр гэрээний үнийн 30 хүртэл хувиар урьдчилгаа олгож болохоор зохицуулсан байдаг. Тийм учраас миний хувьд боломжтой гэж үзэж хянаад гарын үсэг зурсан. “Зориг конструктор” компанийн хувьд 90 орчим сая төгрөгийн банкны баталгаа гаргаж өгсөн. Энэ баримт нь санхүү дээр байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 192-193 хуу/ 
Мөрдөн байцаалтын шатанд Ц.Жг асуусан тэмдэглэл:...Би аймагтаа мэргэжлээрээ 27 жил ажиллаж байгаа. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын барилгын хяналт хариуцсан мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа. Ажил үүргийн хуваариар аймгийн хэмжээнд улс болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрөөр санхүүжүүлж баригдаж байгаа барилгын техникийн хяналт буюу ажлын явц гүйцэтгэлд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлыг хариуцан ажилладаг. Мөн барилгыг улсын комисст хүлээж авахад комиссын гишүүнээр оролцдог. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сум дахь Ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллаж байгаа. 2014 онд санхүүжилт олгогдоогүй бөгөөд барилгын ажил хийгдээгүй, бэлтгэл ажлын хүрээнд барилгын хашаа татах, цахилгааны шугам татах зэрэг ажлууд хийгдсэн байсан. Барилгын ажлаа эхлүүлэх гэж 2015 оны 04 дүгээр сараас “Зориг конструктор” ХХК-ний захирал, инженер гэсэн 2 залуу ирж уулзсан. Тэдний зүгээс хэлэхдээ ажлаа эхлэх гэсэн санхүүгийн эх үүсвэр муу байгаа тул 200.0 сая төгрөгийн урьдчилгаа авъя гэсэн хүсэлттэй ирсэн. Миний зүгээс урьдчилгаа мөнгө авах гэж байгаа бол наад урьдчилгаа төлбөрийн баталгаагаа аймгийн санхүүд өгч шийдүүл гэсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа над дээр орж ирээд урьдчилгаа төлбөрийн баталгаагаар мөнгө өгөхгүй байна. Заавал гүйцэтгэлээр санхүүжилт гаргана гэж байна, та гүйцэтгэл дээр гарын үсэг зураад баталгаажуулаад өгөөч гээд 200.0 сая төгрөгийн гүйцэтгэл бичээд ирсэн байсан. Би тийм боломж байхгүй, санхүүжилт олгодог журмынхаа дагуу явна гэдгийг хэлсэн. Манай газрын даргад энэ асуудлыг нааштайгаар шийдээд өгчихөөч ажлаа эхлүүлэх гээд ирсэн байгаа компанийн ажлыг уяад яах вэ, тэртэй тэргүй тендерт сонгогдоод гэрээгээ хийсэн, аймагт санхүүжилтийн эх үүсвэр нь батлагдсан байгаа учир гүйцэтгэлийг баталгаажуулаад гарын үсэг зураад өгчихөөч гэж аймгийн тамгын газраас ярьсан гэж надад хэлж байсан. Тэгээд тус компанийн 200.0 сая төгрөгийн гүйцэтгэлд эхний ээлжинд шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэ гээд 105.0 сая төгрөгийн ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж өгсөн. Ингээд гүйцэтгэлээ баталгаажуулж, аймгаас санхүүжилтээ авсны дараа 2015 оны 05 дугаар сараас барилгын газар, шороо суурийн ажил эхэлсэн байгаа. Тус компанийн зүгээс 2015 оны 06 дугаар сард барилгын суурийн ажил дууссан, 1 дүгээр давхар цутгалт, хучилт хийгдсэн байсан. 2 дугаар давхрыг хийнэ, барилгын материал татахаар нийлүүлэгч талтай гэрээ хийсэн байгаа гээд гэрээгээ үзүүлж байсан. Ингээд үлдэгдэл санхүүжилтээ аваад ажлаа хийж гүйцэтгэнэ гэж байсан. Миний хувьд эхний санхүүжилтээ аваад ажлаа эрчимтэй эхлүүлээд явж байсан тул үлдэгдэл санхүүжилтээ аваад ажлаа үргэлжлүүлээд явах боломжтой гэж үзээд гүйцэтгэл дээр дарга, бид хоёр гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн үед эхний 105.0 сая төгрөгийн санхүүжилтийн ажил 80-90 хувьтай явж байсан. Энэ компани 2 дахь санхүүжилтийг аваад ямар нэгэн ажил хийгээгүй байгаа. Наадмаас хойш барилга дээр ямар нэгэн ажил хийгдээгүй байгаа. Гэрээний дагуу 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдөр барилгын ажил дуусах ёстой байсан. Өнөөдрийн байдлаар гэрээг сунгуулах хүсэлтийг манайд ирүүлээгүй байгаа. “Зориг конструктор” ХХК-ний зүгээс урьдчилгаа төлбөрийн баталгаа банканд байршуулсан гээд над дээр “ХААН” банкны албан бичиг авч ирсэн. Би аймгийн санхүүгээс наад баталгаагаараа мөнгөө гаргуулж ав гэдгийг хэлж байсан. Тус компанийн хүмүүс аймгийн санхүүгийнхэн энэ авах мөнгөөрөө яг ямар ажил хийх юм түүнийгээ гүйцэтгэлийн баталгаагаар баталгаажуулаад аваад ир гээд байна гэхээр нь би уг мөнгөөр хийгдэх ёстой ажлыг нь хийсэн болгож гүйцэтгэл дээр нь гарын үсэг зурж өгсөн. Манай даргад ч гэсэн ийм хүсэлтийг аймгийн засаг даргын тамгын газрын зүгээс тавьсан гэж байсан. Би нэгэнт аймагтаа гэрээгээ хийсэн компани тул санхүүжилтээ аваад барилгын ажлаа эртхэн эхлүүлэг гэж бодсон. Мөн “ХААН” банканд урьдчилгаа төлбөрийн 200.0 сая төгрөгийн баталгаа байршуулсан гэж бичиг авчирсан тул уг гүйцэтгэл дээр нь гарын үсэг зурсан. Энэ нь журам зөрчсөн үйлдэл мөн. Гэхдээ би уг компанийн ажлыг эртхэн эхлээд явж байг гэж бодсон бөгөөд уг компанитай хуйвалдаж гүйцэтгэлд гарын үсэг зурж өгч мөнгө төгрөг авсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 206-208 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Ц.Жг дахин асуусан тэмдэглэл: ...Энэ ажил нь уг нь хийгдсэн байх ёстой ажлууд юм. Гүйцэтгэгч компанийн санхүүгийн боломж муу байна. Эхлээд энэ онд хийх ажлын санхүүжилтийн мөнгийг авчихаад ажлаа бүрэн гүйцэтгэж өгнө. Манай компани зураг төслийн мөнгө, экспертизийн мөнгө гээд зардал гаргачихаад байна гээд байсан болохоор нь ажлыг нь хурдан эхлүүлэх гэж гүйцэтгэл дээр нь гарын үсэг зурж өгсөн. Өнөөдрийн байдлаар газар, суурь, карказын ажлыг бүрэн хийсэн бөгөөд энэ нь нийт ажлын 15-20 хувьтай байгаа. Тус компанийн зүгээс 2015 оны 07 дугаар сараас хойш ямар нэгэн холбоогүй байгаа. Өгсөн утаснууд нь холбогдохгүй эсвэл дуудсан ч авахгүй байгаа. Чулуут суманд цэцэрлэгийн барилгын ажил хүлээж авах, газрын харилцааны сургалт зохион байгуулах томилолтоор явсан байгаа. Миний хувьд журмаа зөрчиж гүйцэтгэл хийгдээгүй байхад нь баталгаажуулж гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт гэрээ хийгдсэн санхүүжилт нь батлагдсан байсан тул ажлыг нь уяхгүй хурдан шуурхай хийлгэе гээд гарын үсэг зурсан. Тус компанийн зүгээс эхний 105 сая төгрөгийн санхүүжилтийг аваад ажлаа хийж байсан болохоор нь 2 дахь гүйцэтгэлийг нь мөн баталгаажуулж гарын үсэг зурж өгсөн. Энэ мөнгийг авсан “Зориг конструктор” ХХК нь уг ажлаа бүрэн хариуцаж дуусгаж хүлээлгэж өгөх ёстой...гэх мэдүүлэг /1хх-ийн 209-210 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Ч.Оыг асуусан тэмдэглэл:...Би 2009 оноос одоогийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа. Ажил үүргийн хуваариар аймгийн хэмжээний газар зохион байгуулалт, хот байгуулалт, барилга, орон сууц нийтийн аж ахуйн ажлыг хариуцан ажилладаг. Манай газар нь дотроо Газрын удирдлагын хэлтэс, барилгын хот байгуулалтын хэлтэстэй. Эхний гүйцэтгэлээр санхүүжилт авахад 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр газар дээр нь очиход тус компанийн барилгын гадна хашааг 2014 оны 11 дүгээр сард барьсан байсан. Санхүүжилтээ авахдаа тус компаниас “ХААН” банкны 200.0 сая төгрөгийн урьдчилгаа төлбөрийн баталгааг эх хувиар нь үзүүлж байсан. Цаашаа санхүү, төрийн сангийн хэлтэст үзүүлнэ гээд авч явсан. Аймгийн засаг даргын тамгын газрын даргын зүгээс орон нутгийн санхүүжилт хүндрэлтэй байна, банкны урьдчилгаа төлбөрийн баталгаа байгаа бол барилгын ажлыг эрчимжүүлэх үүднээс эхний санхүүжилтийг олгоё гэсэн чиглэлийг өгсөн. Би өөрийн инженертэй ярилцаад нэгэнт урьдчилгаа төлбөрийн баталгаа байгаа гэдэг үүднээс 200.0 сая төгрөгөөс 105.0 сая төгрөгийн гүйцэтгэл дээр гарын үсэг зурсан. Үүний дараа барилгын ажил эрчимтэй хийгдэж газар шороо, суурь, төмөр бетонон карказын ажил хийгдэж байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2 дахь санхүүжилтээ авахаар 86.3 сая төгрөгийн гүйцэтгэл бичиж ирсэн байсныг мөн гарын үсэг зурж баталгаажуулж өгсөн. Тамгын газраас барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байсан тул хийгдээгүй ажлууд дээр гүйцэтгэл бичиж өгсөн бөгөөд банкны баталгаа байгаа тул энэ авсан мөнгөөрөө ажлаа хийгээд дуусгачих байх гэж бодсон. Манай барилгын инженерүүдийн гаргасан дүгнэлтээр уг барилга 22 хувийн гүйцэтгэлтэй байна гэж гаргаж аймгийн Засаг даргын тамгын газарт гаргаж өгсөн байна. Тус компанийн албан тушаалтнууд хамгийн сүүлд 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр уулзсан. Экспертизээр батлагдсан зураг, төсөв өнөөдрийн байдлаар бидэнд байхгүй байгаа. Батлуулж ирнэ гэсэн боловч ирээгүй байгаа. Гэрээ сунгагдаагүй байгаа бөгөөд тус компанийн зүгээс гэрээ сунгах санал тавиагүй ирж уулзсан зүйл байхгүй байгаа. 200.0 сая төгрөгийн банкны урьдчилгаа төлбөрийн баталгаа байсан, мөн Засаг даргын тамгын газрын зүгээс уг барилгын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өгч байсан болохоор хийгдээгүй ажлын гүйцэтгэл дээр гарын үсэг зурсан нь үнэн. Энэ мөнгийг “Зориг конструктор” ХХК авсан бөгөөд уг санхүүжилтийн хүрээнд ажлаа гүйцэтгэж өгөх үүрэгтэй. Манай газрын зүгээс урьдчилгаа төлбөрийн баталгаагаар санхүүжилт олгож үзээгүй бөгөөд Засаг даргын тамгын газрын зүгээс нэгэнт 200.0 сая төгрөгийн баталгаа байгаа тул ажлыг эрчимжүүл гэсэн чиглэл өгсөн тул гүйцэтгэлийн акт дээр бид гарын үсэг зурсан. Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын өрөөнд 2 удаа очиж уулзсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 211 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Лгийн дахин мэдүүлсэн: ...Би 2012 оноос 2016 онд Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан. 2014 онд аймгийн Засаг дарга Ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендерийг зохион байгуулах үнэлгээний хорооны даргаар томилсон. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу тендер сонгон шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны хууль болон үнэлгээний хорооны журмын дагуу зохион байгуулсан. Зохион байгуулж явуулахдаа хууль журмын дагуу зохион байгуулсан гэж үзэж байгаа. Тендерийн баримт бичгийг захиалагч боловсруулдаг ба тендер зарлахад 2 компани материал ирүүлсэн байсан. Тус 2 компанийн баримт бичгийг шалгаруулахдаа үнэлгээний хорооныхон тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу тулгаж үзээд өөрсдийн хүснэгт дээр тэмдэглэгээ хийдэг. Бүх шалгуур үзүүлэлтүүдийг үзээд тэмдэглэл хийгээд дууссаны дараа аль компанийн материал шаардлага хангасан байгаа эсэхийг ярилцдаг. Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүд өөрсдийн санал хүсэлтийг хэлээд эцсийн санал хураалтаар үнэлгээний хорооны 100 хувийн саналаар “Зориг контруктор” ХХК-ийг шалгаруулсан шиг санаж байна. Үүний дараа үнэлгээний хорооноос зөвлөмж бичиж захиалагчид хүргүүлснээр үнэлгээний хорооны ажил дууссан. ...2013 онд Архангай аймгийн 90 жилийн ой болж байсан. 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн удирдлагууд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон бусад аймгаар явж уулзалт зохион байгуулсан. Д нь Дархан-Уул аймаг дахь Архангай аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Тэгээд нутгийн удирдлагууд Дархан-Уул аймгаар очиход би Дтай танилцаж байсан. Түүнээс хойш таньдаг болсон бөгөөд таарвал мэндтэй л явдаг. Тухайн үед Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, аймгийн Засаг дарга, миний бие болон Засаг даргын тамгын газрын бусад ажилчид очсон. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дараа онд зохион байгуулагдах хөрөнгө оруулалтын ажлыг баталж нийтэд зарладаг. Үүнийг аймгийн Вэб сайт болон Сангийн яамны сайтад нээлттэй тавьдаг. Ер нь тендерт ордог бизнес хийдэг хүмүүс байнга л асууж байдаг. Түүний нэгэн адил Д асууж байсан байх. Миний хувьд тендер асууж орж ирдэг хүмүүст материалаа өгөөрэй гэж хэлдэг. Тэгэхээс оролцох тендерийг нь онцолж хэлж байсан зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /2хх-ийн 100-103 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Эийн дахин мэдүүлсэн: ...2014 онд манай “Зориг конструктор” ХХК нь Архангай аймагт баригдах Ахуйн үйлчилгээний тендер сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан. Ингээд 2015 оны хавар, 4, 5 дугаар сард ажлаа эхлүүлсэн. Эхлээд 105.177.022 төгрөгийн санхүүжилтийг аваад барилгын материал татах, ажилчдын байр орон сууц, тээврийн зардлыг бэлтгэх, цахилгаан татах, суурийн ажил, хашаа татах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Эхний санхүүжилт барилгын ажилд бүрэн зарцуулагдаад дууссан. Тэгээд 2 дахь үе шатны санхүүжилтийг авахаар гүйцэтгэлээ бичээд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өгсөн. Тэгэхэд хяналт тавьж байсан инженер Ж хийгдсэн ажил чинь гүйцэтгэлийн хувьдаа хүрэхгүй байна гэсэн. Тухайн үед би түүнд хэлэхдээ би бараа материал татаж байгаа юм, бараа материал маань ирээгүй байна, түүнийг ирэхээр гүйцэтгэлдээ хүрчихнэ гэж хэлсэн. Ингээд Ж инженер гүйцэтгэлийн баримт бичиг дээр гарын үсэг зурсан. Дараа нь гүйцэтгэлийн баримт бичгээ бариад Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Оын өрөөнд ороход инженер Жгаар хянуулсан уу гэж асуухаар нь хянуулсан, гарын үсгээ зурсан гэсэн чинь за за гээд гүйцэтгэлийн баримт дээр гарын үсгээ зурсан. Түүний дараа гүйцэтгэлийн баримт бичгээ Санхүү төрийн сангийн хэлтэст аваачиж өгсөн ба холбогдох албан тушаалтнууд нь гарын үсгээ зурцгаасан. Ингээд 2 дахь гүйцэтгэл буюу 86.301.622 төгрөгийг хүлээн авсан. Уг мөнгөнөөс барилгын материал, ажилчдын цалинг гаргаад 10 орчим сая төгрөгийг газар тариалангийн бизнестээ зарцуулсан. Манай компани нь өмнөх тендер шалгаруулалтын ажлууд дээр Дархан-Уул аймгийн “Хаан” банкнаас баталгаа гаргуулж авдаг байсан. 2 дахь үе шатны санхүүжилт авах гэтэл инженер Ж нь өмнөх авсан санхүүжилт нь гүйцэтгэлдээ хүрэхгүй байна, эсвэл банкны баталгаа авчир гэсэн. Тэгэхээр нь банкны урьдчилгаа төлбөрийн баталгааны загвар байхаар нь би өөрөө засаад Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар дээр авчраад Мэндбаярт өгсөн. Тухайн үед Мминий авчирсан банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг нягталж шалгана гэж хэлээд авахаар нь би 1 цагийн дараа Мэндбаяраас банкны урьдчилгаа төлбөрийн баталгаагаа авъя гэж нэхэж байгаад буцаагаад авсан. Би бодохдоо хуурамч гэдгийг нь мэдсэн байх гэж бодоод буцаагаад авчихсан юм. Барилгын ажил 2015 онд зогссон. 2016 оны хавар манай манай компанийн 10  гаруй ажилчид ажил хийхээр очоод хийлгүй буцаад ирсэн. Учир нь санхүүгийн хувьд хүндрэл үүсээд эхлүүлж чадаагүй. Түүнээс хойш дахин очоогүй учраас 2 дахь үе шатны санхүүжилтээ аваад дуусгасан хэвээрээ байгаа. Банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг тухайн үед нь буцааж аваад явцын дунд гээгдсэн бөгөөд одоо байхгүй. Намайг гүйцэтгэлийн баримт өгөөд Архангайд байх хугацаанд О газар дээр нь очиж үзээгүй. Надаас өмнө юм уу, хойно үзсэн байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан 2 дахь санхүүжилтийг авахаар очиход О нь барилгын явцыг газар дээр нь очиж үзээгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би Л гэдэг хүнийг Архангай аймгийн 90 жилийн ойн арга хэмжээний үеэр харж байсан бөгөөд аавтай холбоотой эсэх талаар мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар нутгийн зөвлөл гээд Архангай аймгийн удирдлагууд Дархан-Уул аймагт ирж байхад аав Дархан-Уул аймаг дахь Архангай аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж байсан. Банкны хуурамч баталгааг санхүүжилт авахаасаа өмнө нь авсан. Мэргэжилтэн Мбил үү М гэх хүнд өгөөд 1 цагийн дараа буцаагаад авсан...гэх мэдүүлэг /2хх-ийн 117-119 хуу/  

Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны 03/59 тоот албан бичиг /1хх-ийн 31-32 хуу/
Баримт /1хх-ийн 34 хуу/
Санхүүжилтийн мэдэгдэл /1хх-ийн 44 хуу/
Гүйлгээ хийсэн баримт /1хх-ийн 46 хуу/
Дансны хуулга /1хх-ийн 47 хуу/
Гэрэл зураг /1хх-ийн 48 хуу/
“Зориг конструктор” ХХК-ний хүсэлт /1хх-ийн 74 хуу/
Нэхэмжлэх /1хх-ийн 75 хуу/
Санхүүжилтийн мэдэгдэл /1хх-ийн 76 хуу/
Төлбөрийн хүсэлт /1хх-ийн 77 хуу/
Бүртгэлийн дансны хуулга /1хх-ийн 78 хуу/
Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/110 дугаартай захирамж /1хх-ийн 79-83 хуу/
Үнэлгээний хорооны зөвлөмж /1хх-ийн 87-88 хуу/
Архангай аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/601 дугаартай захирамж /1хх-ийн 89 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ахуйн үйлчилгээний барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэх захиалагч гүйцэтгэгч хооронд байгуулсан гэрээ /1хх-ийн 90-91 хуу/
Барилгын төсөвчдийн холбооны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 76/2 тоот албан бичиг /1хх-ийн 92 хуу/
2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 93-111 хуу/
Албан бичиг /1хх-ийн 112 хуу/
Архангай аймгийн Монгол Ардын Намын хорооны 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 39 тоот албан бичиг /1хх-ийн 175 хуу/
Хаан банкны 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 15/1213 тоот албан бичиг /2хх-ийн 19 хуу/
Хаан банкны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/347 тоот албан бичиг /2хх-ийн 20 хуу/
Барилгын төсөвчдийн холбооны 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 120/2 тоот албан бичиг /2хх-ийн 60 хуу/
2017 оны 09 дүгээр сарын 15-ны шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 61-64 хуу/ 
Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 03/451 тоот албан бичиг /2хх-ийн 65 хуу/
Ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэлийн төсөв /2хх-ийн 66-76 хуу/
2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 190-191 хуу/
Үнэлгээний хорооны зөвлөмж /1хх-ийн 221-222, 223-226 хуу/
Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 230 хуу/
Ахуй үйлчилгээний төвийн барилгын ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2015 оны баримт /1хх-ийн 231-250 хуу/
Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 09 тоот хуралдааны тогтоол /2хх-ийн 08-09 хуу/
Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 05 тоот хуралдааны тогтоол /2хх-ийн 10-12 хуу/
Барилгад шинжээчээр ажилласан тухай тэмдэглэл /2хх-ийн 14 хуу/
Мөрдөн байцаагчийн тэмдэглэл /2хх-ийн 15-17 хуу/
Хаан банкны албан бичиг /2хх-ийн 19, 20 хуу/
Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргах тухай тогтоол /2хх-ийн 48 хуу/
    Авлигатай тэмцэх газар хариу мэдэгдэх хуудас /2хх-ийн 49 хуу/
    Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/1296 тоот албан бичиг /2хх-ийн 50 хуу/
    Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн б/84 тоот захирамж /2хх-ийн 51 хуу/
    Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн б/50 тоот тушаал /2хх-ийн 52 хуу/
    Архангай аймгийн Прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 413 тоот тогтоол /2хх-ийн 53-54 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот тогтоол /2хх-ийн 57-58 хуу/
Монгол Улсын Сангийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6-1/2049 тоот албан бичиг /2хх-ийн 131-132 хуу/
2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 61-64 хуу/
Ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэлийн төсөв /2хх-ийн 66-76 хуу/
Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/180 тоот албан бичиг /2хх-ийн 133 хуу/
Төрийн сангийн бүртгэлийн дансны хуулга /2хх-ийн 134-135 хуу/
Санхүүжилтийн мэдэгдэл /2хх-ийн 136 хуу/
Барилга угсралт, их засварын ажлын хяналтын хүснэгт /2хх-ийн 137 хуу/
Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн а/110 тоот захирамж /2хх-ийн 138 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэл /2хх-ийн 139 хуу/
Нэхэмжлэх /2хх-ийн 140 хуу/
Үнэлгээний хорооны зөвлөмж /2хх-ийн 151-152 хуу/
Үнэлгээний хорооны тэмдэглэл /2хх-ийн 160-162 хуу/
“Хаан” банкны 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 29/6770 тоот албан бичиг /2хх-ийн 170 хуу/
Дотоод баталгаа гаргах үйл ажиллагааны журам /2х-ийн 171-181 хуу/
Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт /2хх-ийн 192 хуу
Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалт хариуцсан нэгжээс Төрийн сангийн асуудал хариуцсан нэгжид санхүүжилтийн эрх нээж хүргүүлэх маягт /2хх-ийн 193 хуу/
Төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн журам /2хх-ийн 195-208 хуу/
Ахуй үйлчилгээний барилгатай газар дээр нь очиж танилцсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 209 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 210-217 хуу/
Албан тушаалтны 2013 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /3хх-ийн 46 хуу/
Албан тушаалтны 2012 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /3хх-ийн 81-82 хуу/
Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн б/43 тоот тушаал /3хх-ийн 121 хуу/
Ажлын байрны тодорхойлолт /3хх-ийн 122-125 хуу/
Жагсаалт /3хх-ийн 201 хуу/
Төрийн албан хаагчийн анкет /3хх-ийн 146-149 хуу/
Улсын бүртгэлийн гэрчилгээ /4хх-ийн 67 хуу/
2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 700 тоот гүйцэтгэх хуудасны хуулбар /4хх-ийн 95 хуу/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4624 дугаартай шүүгчийн захирамж /4хх-ийн 96 хуу/ 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 977 дугаартай шийдвэр /4хх-ийн 97-99 хуу/ 
Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол /4хх-ийн 100-103 хуу/
2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 528 тоот гүйцэтгэх хуудасны хуулбар /4хх-ийн 104 хуу/
Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 411 тоот албан бичиг /4хх-ийн 141-142 хуу/
Бичгийн нотлох баримтууд /4хх-ийн 143-174 хуу/

Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны 06/3280 тоот албан бичиг /5хх-ийн 45 хуу/
Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/817 тоот албан бичиг /5хх-ийн 46 хуу/
Эвлэрлийн гэрээ /5хх-ийн116 хуу/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 34 дугаартай шүүгчийн захирамж /5хх-ийн 117-118 хуу/
Үнэлгээний хорооны гишүүдийн гаргасан мэдүүлэг, хурлын тэмдэглэл, үнэлгээний хүснэгт, гаргасан саналууд, үнэлгээний хороотой холбоотой материалууд /6хх-ийн 91-221 хуу/
Д.Эийн хувийн байдалтай холбоотой баримтууд /7хх-ийн 112-119 хуу/
Дархан-Уул аймгийн барилга угсралтын “Зориг конструктор” ХХК-ний тодорхойлолт /7хх-ийн 12 хуу/
“Зориг конструктор” ХХК-ний 2 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн барилга угсралтын болон их засварын ажлын үр дүн /7хх-ийн 12 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2хх-ийн 127, 129 хуу/ 
Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /6хх-ийн 120-127 хуу/
Ажиллах хүчний мэдээлэл /7хх-ийн 108-250 хуу/
Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/1401 тоот албан бичиг /11хх-ийн 77 хуу/
Шүүхэд шинээр гаргаж өгсөн 17 хуудас баримт, шүүгдэгч Б.Лгийн тайлбар 8 хуудас зэрэг болно. 

Эрүүгийн 1812000500239 дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байх ба хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Б.Л, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна. 

    Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Б.Л нь 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн а/560 тоот захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх Цэцэрлэг хотын Ахуйн үйлчилгээний барилгын ажлыг гүйцэтгэгч сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хорооны даргаар томилогдож тус барилгын ажлын тендер шалгаруулалтыг 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулахдаа үнэлгээний хорооны гишүүн Д.Д, Д.Э нарт нөлөөлөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуульд заасан тендерийн шаардлагад нийцээгүй “Зориг конструктор” ХХК-нийг тендерт шалгаруулж, уг компани нь барилгын ажлын гүйцэтгэл хийгээгүй байхад санхүүжилт олгоход нөлөөлж 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103506407 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны 86301622 төгрөгийг “Зориг конструктор” ХХК-ний дансанд шилжүүлж тухайн компанид давуу байдал олгосноос улсад 189808029 төгрөгийн хохирол учирсан, мөн уг барилгын ажлыг гүйцэтгэж байсан “Зориг конструктор” ХХК-ний захирал Д.Э нь барилгын ажлын гүйцэтгэл зохих хэмжээнд хийгдээгүй байхад санхүүжилт авах зорилгоор 2015 оны 06 дугаар сард Дархан-Уул аймгийн Хаан банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж, Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгч 86.301.622 төгрөгийг залилж авсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Э, Б.Л нар нь дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай байна.

Шүүгдэгч Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа тус аймгийн засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн а/560 тоот захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хэрэгжүүлэх Цэцэрлэг хотын Ахуйн үйлчилгээний барилгын ажлыг гүйцэтгэгч сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хорооны даргаар томилогдож тус барилгын ажлын тендер шалгаруулалтыг зохион байгуулах үнэлгээний хорооны даргаар томилогдож тус барилгын ажлын тендер шалгаруулалтыг2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулахдаа үнэлгээний хорооны гишүүн Д.Д, Д.Э нарт нөлөөлөн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаж авах тухай хуульд заасан тендерийн шаардлагад нийцээгүй “Зориг конструктор” ХХК-нийг тендерт шалгаруулж, уг компани нь барилгын ажлын гүйцэтгэл хийгээгүй байхад санхүүжилт олгоход нөлөөлж 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103506407 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны 86301622 төгрөгийг “Зориг конструктор” ХХК-ний дансанд шилжүүлж тухайн компанид давуу байдал олгосноос улсад 189808029 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:  
 
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Угийн мэдүүлсэн “Зориг конструктор” ХХК нь ажлаа эхлүүлээд хаяад явснаас хойш нэг ч ажил хийгдээгүй юм байна лээ. Өнөөдрийг хүртэл яг хаяад явсан байдлаараа байж байгаа. Мөрдөн байцаалтаар тогтоогдсон хохирлын хэмжээг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1хх-ийн 118-120/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Оын мэдүүлсэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Булганхай хороололд баригдсан ахуйн үйлчилгээний төвийн барилгын тендерт “Зориг конструктор” ХХК шалгарч үүний дагуу засаг дарга Д.Б2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн а/601 дугаартай захирамжаар гүйцэтгэгч талтай гэрээ байгуулах эрх олгосон. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Зориг конструктор” ХХК-тай барилгын ажлыг түлхүүр гадуулах нөхцөлтэйгээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу манай “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар” тус компанийн барилгын гүйцэтгэлийн ажилд хяналт тавьж ажилласан. Барилгын ажлын гүйцэтгэлийг газар дээр нь хяналт тавих ажлыг манай инженер Ц.Ж хариуцан ажиллаж байсан. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гүйцэтгэлээр олгосон санхүүжилтийг газар шороо суурин ажил хийгдсэн гэдэг утгаар нь олгосон. 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн санхүүжилтийг олгохын өмнө би инженер Ц.Жтай хамт гүйцэтгэлийг газар дээр нь очиж, нүдээрээ харж шалгахад, хамгийн эхний санхүүжилтийг авах үедээ хийж байсан суурин ажил дээр нэмж ажил хийгдээгүй, гүйцэтгэл маш хангалтгүй байхаар нь санхүүжилт олгохгүй гэсэн чинь “Зориг конструктор” ХХК-ний төлөөлөл нь манай инженер Ц.Жд Дархан-Уул аймгийн Хаан банкны төвөөс 200.000.000 төгрөгийн баталгаа гаргуулж өгсөн байсан. Тэр баталгааг нь инженер Ц.Ж надад эх хувиар нь харуулаад банкны баталгаатай юм чинь санхүүжилт өгөх боломжтой юм байна гэж танилцуулахаар нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 86.301.622 төгрөгийн гүйцэтгэлийн үе шатны санхүүжилтийн акт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан”, 

“Тэгээд Б.Л даргад эхний санхүүжилтээ аваад гүйцэтгэл хийгдээгүй учраас дараагийн санхүүжилтийг олгох боломжгүй талаар танилцуулахад ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна, санхүүжилтийн асуудлыг нь шийдвэрлэх хэрэгтэй байна гэсэн. Миний санаж байгаагаар Засаг даргын тамгын газрын дарга Б.Л эхний санхүүжилтийг олгоод дараагийн санхүүжилтийг олгох боломжгүй гэж хэлснээс хойш 2-3 удаа Ц.Ж инженер бид хоёрыг өрөөндөө дуудаж уулзаад ажлыг эрчимжүүлмээр байна, санхүүжилтийг шийдэх шаардлагатай байна гэдэг байсан. Тэгээд 200.000.000 төгрөгийн баталгаа орж ирсэн учраас удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 105 сая төгрөгийн гүйцэтгэлийн баримт дээр гарын үсэг зурсан. Үүнтэй холбоотойгоор “Авлигатай тэмцэх газар”-аас 2015 онд шалгаж эхэлсэн. Тэр үед би Ц.Ж инженерээс “Зориг конструктор” ХХК-ны банкны баталгааны хуудас эх хувиараа хаана байна гэж асуухад 2 дахь санхүүжилтийг авах үедээ танд үзүүлчихээд Засаг даргын тамгын газрын дарга Б.Лд өгсөн гэж хэлж байсан. Өөртөө хуулбарлаж авч үлдсэн 1 хувийг нь Авлигатай тэмцэх газрын ажилтанд өглөө гэж хэлж байсан. Авлигатай тэмцэх газраас шалгаад банкны баталгаа нь хуурамч гэдгийг тогтоосон байсан. Тэгэхээр нь би Засаг даргын тамгын газрын дарга Б.Лгээс банкны баталгааг асуугаад Ц.Ж инженер танд эх хувийг өгсөн гэж надад хэлсэн гэсэн чинь би мэдэхгүй, надад байхгүй гэсэн. Ингээд түүнээс хойш банкны баталгааны эх хувь нь олдохгүй болсон. Б.Л дарга Ц.Ж инженер бид хоёрыг өрөөндөө 2-3 удаа дуудаж уулзаад “Булган Хангай” хороололд төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудыг эрчимжүүл гэж ерөнхийд нь хэлээд, тэр дундаасаа ахуйн үйлчилгээний барилгын ажлын асуудлыг онцолж яриад ажлыг нь эрчимжүүлэх хэрэгтэй, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй, санхүүжилтийг нь олгох шаардлагатай байна гэж амаар үүрэг, чиглэл өгч байсан. 2 дахь санхүүжилтийг олгохын өмнө газар дээр нь очиж шалгахад Ц.Ж инженерийн ярьж, танилцуулсан суурин ажлаас өөр ажил хийгдээгүй байсан учраас санхүүжилтийг олгох боломжгүй гэдгийг гүйцэтгэгчид мэдэгдсэн. Түүнээс хойш аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Л 2-3 удаа өрөөндөө дуудаж уулзаад ажлыг эрчимжүүл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэ гэж үүрэг чиглэл өгч байсан. Гэтэл “Зориг конструктор” ХХК нь 200.000.000 төгрөгийн банкны баталгаа аваад ирэхээр нь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга үүрэг, чиглэл өгсөн учраас банкны баталгааг нь үндэслээд санхүүжилтыг олгохоор шийдвэрлэсэн. Тендер нь өөрөө түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр зарлагдсан юм байна лээ. “Зориг конструктор” ХХК нь тендерт оролцохдоо барилгын зураг төсвөө экспертизээр баталгаажуулаагүй байсан. Тендерт шалгарсан компанийн баримт нь аймгийн Засаг даргын гэрээ байгуулах эрх олгох тухай захирамжийн хамт “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар”-т ирсэн. Тэр үед нь би зураг төсвийг нь хянаж үзэхэд экспертизээр баталгаажуулаагүй байсан. “Аймгийн ЗДТГ-ын даргын зүгээс орон нутгийн санхүүжилт хүндрэлтэй байна, банкны урьдчилгаа төлбөрийн баталгаа байгаа бол барилгын ажлыг эрчимжүүлэх үүднээс эхний санхүүжилтийг олгоё гэсэн чиглэлийг өгсөн. Би өөрийн инженертэй ярилцаад нэгэнт урьдчилгаа төлбөрийн баталгаа байгаа гэдэг үүднээс 200 сая төгрөгөөс 105 сая төгрөгийн гүйцэтгэл дээр гарын үсэг зурсан. Үүний дараа барилгын ажил эрчимтэй хийгдэж газар шороо, суурь, төмөр бетонон карказын ажил хийгдэж байсан бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2 дахь санхүүжилтээ авахаар 86.3 сая төгрөгийн гүйцэтгэл бичиж ирсэн байсныг мөн гарын үсэг зурж баталгаажуулж өгсөн байгаа. Тамгын газраас барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байсан тул хийгдээгүй ажлууд дээр гүйцэтгэл бичиж өгсөн бөгөөд банкны баталгаа байгаа тул энэ авсан мөнгөөрөө ажлаа хийгээд дуусгачих байх гэж бодсон. Бид 200 сая төгрөгийн банкны урьдчилгаа төлбөрийн баталгаа байсан, мөн ЗДТГ-ын зүгээс уг барилгын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өгч байсан болохоор хийгдээгүй ажлын гүйцэтгэл дээр гарын үсэг зурсан нь үнэн. Энэ мөнгийг “Зориг конструктор” ХХК авсан бөгөөд уг санхүүжилтийн хүрээнд ажлаа гүйцэтгэж өгөх үүрэгтэй. Манай газрын зүгээс урьдчилгаа төлбөрийн баталгаагаар санхүүжилт олгож үзээгүй бөгөөд ЗДТГ-ын зүгээс нэгэнт 200 сая төгрөгийн баталгаа байгаа тул ажлыг эрчимжүүл гэсэн чиглэл өгсөн тул гүйцэтгэлийн акт дээр бид гарын үсэг зурсан. Аймгийн ЗДТГ-ын даргын өрөөнд 2 удаа очиж уулзсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 125-127, 128-129, 211/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн “2012 оноос 2016 оны Н.Аийн засгийн мөрийн хөтөлбөрт аймаг, сум бүр нь ахуйн үйлчилгээтэй болох гэж тусгагдсан, төлөвлөгдсөн байсан. Үүний дагуу 2013 оны 12 дугаар сард хуралдсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн ажлыг зохион байгуулсан. Тэгээд холбогдох хуулийн дагуу үнэлгээний хороог байгуулж, үнэлгээний хорооноос санал болгосон компанитай гэрээ байгуулж ажилласан. Ажлыг явцад “Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар” нь гүйцэтгэлд хяналт тавьж, гэрээний санхүүжилтийг олгох хуудсыг ирүүлдэг. Хариуцсан албадын дарга нар болон мэргэжилтнүүд гүйцэтгэлд хяналт тавьж гарын үсэг зурсан. Ингээд гүйцэтгэлээр нь зохих санхүүжилтийг олгосон” гэх мэдүүлэг /1хх-ийн 130-131/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Я.Ды мэдүүлсэн “Би Б.Лг 10 жилийн дунд сургуульд байх үеэс нь мэднэ. Миний санаж байгаагаар Архангай аймгийн Жаргалант сумаас ирж аймгийн төвд сурч байсан. Тэрнээс хойш Архангайн Жаргалант сумын Б.Л гэдгээр нь мэддэг байсан. 2013 оны өвөл Архангай аймгийн удирдлагууд Дархан-Уул аймагт очиход Б.Л бас очиж байсан. Тэр үеэс хойш бид 2 бие биенийгээ сайн мэддэг, бие биетэйгээ ойр харилцаатай болсон. Нутгийн зөвлөлийн ажилтай холбоотойгоор маш их холбогддог, ярьдаг байсан. Архангай аймгаас Б.Л үндсэндээ нутгаа төлөөлдөг, би Дархан-Уул аймгаас Архангай аймгийг төлөөлж ажилладаг байсан. “Эко буудай” ХХК-ийг газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад Архангай аймгийн ЗДТГ-аас Б.Л аль боломжтой байдлаараа дэмжлэг үзүүлж хичээж ажиллаж байсан. Намайг Архангай аймагт очиход аймгийн удирдлагууд буюу Засаг дарга Д.Бэ, ЗДТГ-ын дарга Б.Л нарын хүмүүс хүлээж авч уулздаг байсан. Би 2014 онд Архангай аймагт 2 удаа очсон бөгөөд Архангай аймагт нэгэнт газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь барилгын чиглэлээр бас нэг юм хийчихье гэж бодоод 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих тендерт ороод ялагдсан. Тэгэхээр нь Б.Лтэй уулзаад барилгын ажил байвал хиймээр байна, тендер байна уу гэсэн чинь ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендер удахгүй зарлагдана, тэрэнд материалаа бүрдүүлээд өгчих гэсэн. Тэгээд ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендер зарлагдахаар нь материалаа бүрдүүлээд өгсөн чинь шалгарсан. “Зориг конструктор” ХХК нь Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас ахуйн үйлчилгээний барилгын ажлын санхүүжилт гэж 189.808.029 төгрөг авсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 139-141/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Тийн мэдүүлсэн “Би 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн засаг даргын захирамжаар Ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны гишүүн, нарийн бичгээр томилогдсон. Тендер зарлахад “Рес” ХХК болон “Зориг конструктор” ХХК-ууд нь тендерийн материал ирүүлсэн. Ингээд үнэлгээний хороо хуралдаад материалуудтай танилцан санал хүсэлтээ хэлэхэд Д.Д харьцангуй муу материалууд байна гэсэн чинь үнэлгээний хорооны дарга Б.Л, тендер нь их орой зарлагдлаа, одоо энэ байгаа материалаасаа шалгаруулах хэрэгтэй байна, тэгэхгүй бол мөнгийг нь буцаагаад татчихна, мөн засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон байгаа, Эрдэнэбулган сумын иргэдэд ажлын байр бий болох, ахуйн үйлчилгээний нэгдсэн төв бий болох зэрэг олон талын ашигтай гэсэн. Ингээд материалуудыг үзэхэд “Рес” ХХК-ний материал нилээд муу материал байсан. Тэгээд арай дээр байснаар нь “Зориг конструктор” ХХК-ний материалыг шалгаруулсан. Хэн нэгэн дарамт шахалт, нөлөөлөх асуудал гараагүй. Тухайн үед банкуудаас тодорхойлолтуудыг нь бүрэн ирүүлсэн л гэж бодож байсан. “Капитрон” банкны тодорхойлолт дутуу байсныг нь мэдсэнгүй. Би тухайн үед санхүүгийн дэлгэрэнгүй тайлангаас нь “Зориг конструктор” ХХК-ний орж ирсэн борлуулалтын орлогыг нь харахад тендерийн баримт бичигт шаардсан 450.000.000 төгрөгт хүрч байсан. Тиймээс болох байх гэж бодсон. Бид нараас дундаас арай туршлагатай нь Д.Д, Б.Л дарга 2 байсан. Тухайн үед Б.Л дарга материалуудыг үзчихээд “Рес” ХХК-ийг шалгаруулах боломжгүй байгаа биз дээ гэж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 142/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дын мэдүүлсэн “Ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зарлахад “Рес” ХХК болон “Зориг конструктор” ХХК нь тендер ирүүлсэн байсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тендерийг нээж үнэлгээний хорооны гишүүд танилцаж эхэлсэн. Тендерийн бүх материалтай танилцаж дуусахад “Рес” ХХК болон “Зориг конструктор” ХХК-уудын тендер сайн тендер байгаагүй. Тэгээд би хурал дээр тендерээс татгалзах саналтай байна, шаардлага хангах хэмжээнд биш байна гэж саналаа хэлсэн чинь үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Б.Л нь би Эрдэнэбулган суманд ажлын байр бий болгоно гэж засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулсан байгаа. Энэ ажил маань амжилтгүй болох гээд байна, тиймээс тендерийг хүчингүй болгомооргүй байна гэсэн. Б.Л даргын ажлын байр бий болгох гэсэн саналыг нь дэмжиж, ирүүлсэн 2 тендерээс үзэж байгаад арай гайгүй тендер болох “Зориг конструктор” ХХК-ний тендерийг шалгаруулсан. Гол банкнуудын тодорхойлолт байсан учраас “Капитрон” банкны тодорхойлолт байсан эсэхийг нь анзаараагүй өнгөрөөсөн байна. Миний хувьд “Рес” ХХК болон “Зориг конструктор” ХХК-ний тендер хангалтгүй байсан учраас татгалзъя гэдэг байр суурьтай байсан. Б.Л дарга заавал тендер шалгаруулмаар байна гээд байхаар нь л дэмжсэн. Тухайн үед Б.Л дарга тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд зураг байхгүй юм чинь түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр зурагтай нь хамт зарлая гэсэн гэж байсан. Б.Л дарга би засаг даргын мөрийн хөтөлбөрт, ард иргэдэд ажлын байр бий болгоно гэж оруулсан байгаа. Тиймээс заавал тендерийг шалгаруулах хэрэгтэй байна, тэгэхгүй бол мөрийн хөтөлбөр биелэхгүй болох гээд байна гээд байхаар нь би Б.Л даргын ажлын байр бий болгоно гэснийг дэмжээд “Зориг конструктор" ХХК-ний тендерийг шалгаруулах дээр санал нэгдсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 143/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эын мэдүүлсэн “2014 онд ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендерийг сонгон шалгаруулах үеэр засаг даргын тамгын газрын дарга Б.Л, худалдаа авах ажиллагааны албаны мэргэжилтэн Б.Т нар нь тендер сонгон шалгаруулалтад ороод өгөөч, АЗ сертификаттай хүн олдохгүй байна гэхээр нь би ТББ-ын төлөөлөл болж тухайн тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны гишүүнээр орсон. Тендерт “Рес” ХХК болон “Зориг конструктор” ХХК нь материалаа ирүүлсэн. Ирүүлсэн материалтай үнэлгээний хорооны гишүүд танилцаад тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн дагуу баримтуудыг тулгаж үзэхэд “Зориг конструктор” ХХК-ний материал “Рес” ХХК-ний материалаас арай дээр байсан. Түүнээс гадна үнэлгээний хорооны дарга Б.Л нь надтай тусдаа уулзаад “Зориг конструктор” ХХК-ийг шалгаруулъя, нөгөө компаниасаа арай дээр юм биш үү, хэрвээ тендерт шалгараад барилга босчихвол Эрдэнэбулган сумын иргэдээс ажлын байртай болно, бүтээн байгуулалт бий болно гэж хэлж байсан. Ерөнхий санаа нь бол “Зориг конструктор” ХХК-ийг дэмжээд өгөөч гэсэн санааг хэлсэн. Тиймээс “Зориг конструктор” ХХК-ийг шалгаруулсан. Миний хувьд Б.Л нь “Зориг конструктор” ХХК-ийг дэмжээд өгөөч гэсэн учраас дэмжсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 146-148/, 
мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Хгийн мэдүүлсэн “би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны хооронд Ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэлийн тооцоог гаргах ажил дээр шинжээчээр ажилласан. “Зориг конструктор” ХХК нь нийт 189.808.029 төгрөгийн санхүүжилтийг авсан байсан. Түүнээс 77.042.330 төгрөгийн ажил хийгдсэн байсан. Тэгэхээр 112.765.699 төгрөгийн зөрүү гарч байгаа юм” гэх мэдүүлэг /1хх-ийн 153-154/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Мы мэдүүлсэн “Албан ёсоор Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цаас гомдол гаргасан. Миний бие байгууллагаа төлөөлж мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар багийн Булган-Хангай хороололд Ахуйн үйлчилгээний төвийн барилга 2014 оноос 2015 оны хооронд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар барьж дуусгахаар “Зориг Конструктор” ХХК-тай гэрээ байгуулж, 635.789.000 төгрөгийн өртөг бүхий бараа ажил үйлчилгээ авахаар болсон байдаг. Санхүүжилтийг гэрээнд зааснаар гүйцэтгэлээр нь тооцож олгох ёстой байхад тухайн үед ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнууд болох санхүүгийн албаны дарга М.Г, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн С.Б, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.О, мэргэжилтэн Ч.Ж нарын гарын үсгээр хийгдээгүй ажлын санхүүжилтийг олгосон байдаг. Энэ үйлдлээс болж манай аймгийн орон нутгийн хөгжлийн санд 112 сая төгрөгийн хохирол учраад байна. Энэ байдлаас болж манай байгууллага танай байгууллагад хандаж гомдол гаргасан. Үүнээс гадна тухайн үед Аймгийн засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Л дарга “Зориг конструктор” ХХК-нийг тендерт сонгон шалгаруулсан байдаг. Ямар учраас энэ компанийг сонгон шалгаруулж, хийгдээгүй ажлыг нь хийсэн мэтээр санхүүжилт олгосон асуудлыг дахин шалгуулах хүсэлттэй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 165-166, 167-169/,    

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 93-111/  
Гэрэл зураг /1хх-ийн 48/, 
Үнэлгээний хорооны зөвлөмж /1хх-ийн 87-88/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ахуйн үйлчилгээний барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр гүйцэтгэх захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээ /1хх-ийн 90-91/
Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /6хх-ийн 120-127/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

Шүүгдэгч Б.Лгийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, үүний улмаас улсад их хэмжээний хохирол учирсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Нийтийн албан тушаалтан гэж Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “...төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан...” хамаарна гэж заасан.

Шүүгдэгч Б.Л нь 2012 оноос 2016 оны хооронд Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан нь нотлогдож байгаа ба өөрөөр хэлбэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан байгаа нь тухайн гэмт хэргийн субъект болж байна. 

Тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн ба Б.Л нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ахуйн үйлчилгээний барилгын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр тендер шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа тус үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, хуулийн шаардлага бүрэн хангаагүй “Зориг конструктор” ХХК-нийг тендерт шалгаруулж улмаар уг компани нь барилгын ажлын гүйцэтгэл хийгээгүй байхад хийсэн мэтээр санхүүжилт олгоход нөлөөлж 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103506407 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 86301622 төгрөг олгуулсан үйлдэл нь бусдад давуу байдал олгосон субъектив санаа, объектив талын шинжийг бүрэн хангасан байх тул Архангай аймгийн Прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Л нь “Би 2012 оноос 2016 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан. Ингэж ажиллах хугацаандаа аймгийн Засаг даргын үүрэг чиглэлийн дагуу үнэлгээний хороонд орж ажиллаж байсан. Түүний нэг нь ахуйн үйлчилгээний тендер шалгаруулах явдал юм. 2012 оноос 2016 онд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлагдсан. Үүний дагуу Монгол Улсын хэмжээнд ахуйн үйлчилгээг дэмжих хөтөлбөр батлагдсан. Тэр хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ бүх аймгуудад зохион байгуулагдсан. Энэ дагуу аймгийн Засаг дарга өөрийнхөө мөрийн хөтөлбөрт ахуйн үйлчилгээг Архангай аймагт хөгжүүлэх асуудлыг тусгасан. Энэ дагуу бүх суманд ахуйн үйлчилгээг хөгжүүлэх зорилт тавьж хэрэгжүүлсэн. Энэ дагуу зохион байгуулагдсан ажил байгаа юм. Яллах дүгнэлтэд  үнэлгээний хорооны гишүүнд нөлөөлсөн гэж үзэж буруутгаж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан үнэлгээний хорооны гишүүдийн өгсөн мэдүүлгээр нөлөөлөөгүй гэдэг нь харагдаж байгаа. Үнэлгээний хороо нийтдээ 3 удаа хуралдсан байдаг. Эхний удаад хуралдахдаа ахуйн үйлчилгээний барилгыг барих нь ямар эрх зүйн үндэслэлтэй юм, ямар ач холбогдолтой юм, иргэдэд ямар ач холбогдолтой талаар ярьж техникийн үзүүлэлтүүдээ тохирсон. Мэдүүлэг өгөхдөө тендер шалгаруулах хурал дээр хольж сольж өгсөн байна. Эын тухайд өөрийн биеэр оролцож Тамгын газрын дарга ямар нэг нөлөө үзүүлээгүй гэдгээ өөрөө нотолсон. Өмнө нь яагаад ингэж мэдүүлсэн талаараа хэлэхдээ ажил албан тушаалтай нь холбоотой янз бүрийн асуудал гарч магадгүй гэж болгоомжилсон учраас дээрх тайлбарыг өгсөн гэж тайлбарласан. Үнэлгээний хорооны гишүүдийн өгсөн мэдүүлгээр үнэлгээний хорооны гишүүнд нөлөөлсөн зүйл харагддаггүй. Хоёрдугаарт шаардлага хангаагүй тендер шалгаруулсан гэж буруутгадаг. Энэ талаар энэ хэргийн мөрдөгч байсан мөрдөгчид шинжээч томилуулж үнэхээр шаардлага хангасан тендер юм уу, хангаагүй юм уу гэдгийг тогтоолгох боломж байсан байх гэж бодож байна. Гэтэл мөрдөгч шинжээч томилохгүй дүгнэлт гаргуулсан байдаг. Тендер шалгаруулсан хүний хувьд гайхдаг юм. Үнэлгээний хорооны гишүүн үнэлгээ хийхдээ хэний ч нөлөөнд автахгүй, ямар ч ашиг сонирхлын зөрчилдөөн байхгүй мэдүүлэг гаргаж үнэлгээгээ хийдэг. Бүх шалгуур үзүүлэлтээр нэг бүрчлэн материалыг үзэж үнэлдэг. Энэ үнэлгээний хуудаснаас болон гишүүдийн гаргасан саналаас харахад “Зориг конструктор” компани тендерийн бичиг баримтад заагдсан шаардлагыг хангаж байна гэж дүгнэж саналаа хэлсэн байдаг. Хамгийн сүүлд даргын хувьд санал хураахад зуун хувийн саналаар дээрх компанийг шалгаруулсан байдаг. Тендерт 2 компани орсон. Нэг нь илэрхий шаардлага хангаагүй байсан. Үнэлгээний хорооны шийдвэр зөвхөн даргын саналаар биш, гишүүдийн олонхын саналаар буюу зуун хувийн саналаар батлагдсан хамтын шийдвэр гардаг байгаа. Дараа нь Од нөлөөлж гүйцэтгэл хийгдээгүй байхад санхүүжилт олгосон гэж буруутгасан. Энэ тухайд О 2-3 удаагийн мэдүүлэхдээ эхний 103 сая төгрөгийн санхүүжилтийг хийхэд инженерийнхээ бичиж оруулж ирсэн үе шатныхаа гүйцэтгэлийг инженертэй итгэж гарын үсэг зурсан гэдгээ удаа дараа мэдүүлсэн байдаг. Хоёр дахь 86.3 сая төгрөгийн санхүүжилтийг өгөхдөө газар дээр нь очиж үзсэн бөгөөд өмнөх санхүүжилтийн ажил хангалтгүй учраас өгөхгүй гэдгээ хэлсэн гэдэг. Ингэхэд банкны баталгаа орж ирсэн. Банкны баталгаа хийхэд үе шатны ажил хийгдсэн гэж бариад орж ирэхээр нь банкны баталгаатай учраас санхүүжилтийг өгье гэж гарын үсэг зурсан талаараа удаа дараа мэдүүлэгтээ хэлсэн байдаг. Ингэхдээ миний нэрийг 2-3 удаа дурдсан байдаг. Инженерийн хамт Тамгын дарга өрөөндөө дуудаж энэ компанийг дуудаж дэмжиж туслаач гэж хэлсэн гэдэг. Энэ талаар хэлсэн тухай нотолгоо байдаггүй. Ж инженерийн өгсөн мэдүүлэг байхгүй. Ингэж дуудаж үүрэг өгсөн зүйл байхгүй учраас тийм зүйл болоогүй. Дээрх нөхцөл инженерийн мэдүүлгээр нотлогддог. Хувийн дарамт, шахалт янз бүрийн зүйлээс болж ийм зүйл болсон байхыг үгүйсгэхгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар дээрх байдлаар гарын үсэг зурсан нь нотолсон байдаг. Прокурор энэ талаар хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолдоо дурдсан байдаг. Барилгын ажилд хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй. Дээрх нь банкны баталгааг хуурамч эсэхийг шалгаж үзээгүй албан тушаалдаа хайнга хандсан байна гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Эдгээр зүйлд нөлөөлөөгүй гэдэг нь нотлогддог. Улсад учруулсан гээд байгаа 189 сая төгрөгийн хохирлын тухайд өөр зүйл байна. Надтай ямар нэг байдлаар холбоогүй. Би өмнө нь тайлбартаа хэлж байсан. Миний үүрэг Засаг даргын захирамжаар хүлээлгэсэн үнэлгээний хорооны хурлыг хийж гишүүдийн олонхын зуун хувийн саналаар баталсан компанийг шалгаргуулна гэдэг захирамжийг Засаг даргад өгснөөр үнэлгээний хорооны ажил дуусдаг. Үүнээс хойш ажилд Тамгын газрын дарга ажлын байрны тодорхойлолтод дурдсан ажил үүргийн хувьд ямар ч оролцох боломжгүй. Энэ утгаараа санхүүжилт олгоход Тамгын газрын зүгээс оролцсон оролцоо байхгүй. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Эхний 103 сая төгрөгийн тухайд инженертэй итгэсний үндсэн дээр гарын үсэг зурсан гэдэг. Үүнийгээ өөрөө нотолдог. Дараагийн  86.3 төгрөгийн санхүүжилтийг банкны баталгаа байсан учраас өгсөн гэдгээ нотолдог. Мөн шинжээчийн дүгнэлт гарч гүйцэтгэсэн дүн хэмжээ нь байгаа. Үлдсэн 112 сая төгрөгийн хохирлыг хэн учруулсан талаар Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргасан нэхэмжлэлийн дагуу Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн шүүх авч хэлэлцэж хохирол учруулсан компанийг тогтоож, мөн учруулсан хохирлыг шийдвэрлэсэн байдаг юм. Энэ дагуу мөн шүүхийн шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм байна. Энэ асуудлыг сүүлд хавтаст хэргийн материалаас үзэж байхад аймгийн Тамгын газраас албан тоот ирсэн байсан. Үүнд дурдахдаа шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж барагдуулах ажиллагаа хийгдэж байгаа бол шүүх хуралдаанд заавал оролцох шаардлагагүй гэсэн бичиг ирсэн байсан. Иймд прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж өгнө үү” гэж мэдүүлж, 

түүний өмгөөлөгч Б.Мэргэн “Б.Лд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн саналыг гаргасан нь шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон Ч.Оын...Ингээд санхүүжилтийг олгох боломжгүй гэдгээ Зориг конструктор ХХК-ний төлөөлөлд хэлчхээд байж байтал засаг даргын тамгын газрын дарга Б.Л, инженер Ц.Ж бид хоёрыг өрөөндөө дуудсан. Тэгээд Б.Л даргад эхний санхүүжилтээ аваад гүйцэтгэл хийгдээгүй учраас дараагийн санхүүжилтийг олгох боломжгүй талаар танилцуулахад ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байна гэсэн. Миний санаж байгаагаар засаг даргын тамгын газрын дарга Б.Л эхний санхүүжилтийг олгоод дараагийн санхүүжилтийг олгох боломжгүй гэж хэлснээс хойш 2-3 удаа Ц.Ж инженер бид хоёрыг өрөөндөө дуудаж уулзаад ажлыг эрчимжүүлмээр байна, санхүүжилтийг шийдэх шаардлагатай байна гэдэг байсан. Тэгээд 200.000.000 төгрөгийн баталгаа орж ирсэн учраас удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу 105.000.000 төгрөгийн гүйцэтгэлийн баримт дээр гарын үсэг зурсан. Б.Л дарга Булган хангай хороололд төсвийн хөрөнгөөр хийгдэж буй ажлуудыг эрчимжүүл гэж ерөнхийд нь хэлээд тэр дундаасаа ахуйн үйлчилгээний барилгын ажлын асуудлыг онцолж яриад хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх хэрэгтэй санхүүжилтийг нь олгох шаардлагатай байна гэж амаар үүрэг чиглэл өгч байсан...гэх мэдүүлэг, Д.Эын...Түүнээс гадна үнэлгээний хорооны дарга Б.Л надтай тусдаа уулзаад Зориг конструктор ХХК-ийг шалгаруулъя, нөгөө компаниасаа арай дээр юм биш үү гэж хэлж байсан. Ерөнхий санаа нь Зориг конструктор ХХК-ийг дэмжээд өгөөч ээ гэсэн санааг хэлсэн. Миний хувьд Б.Л Зориг конструктор ХХК-ийг дэмжээд өгөөч гэсэн учраас дэмжсэн. Тиймээс зөрчлүүдийг тухайн үед хараагүй...гэх мэдүүлэг, гэрч Д.Дын...Миний хувьд “Рес” ХХК болон Зориг конструктор ХХК-ийн тендер хангалтгүй байсан учраас татгалзъя гэдэг байр суурьтай байсан. Б.Л дарга заавал тендер шалгаруулмаар байна гээд байхаар нь л дэмжсэн. Тухайн үед иймэрхүү зөрчлүүдийг анзаарч харсан.../хх-144 дүгээр тал/, гэрч Я.Ды...Б.Лтэй уулзаад барилгын ажил байвал хиймээр байна тендер байна уу гэсэн чинь ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендер удахгүй зарлагдана, тэрэнд материалаа бүрдүүлээд өгчихөө гэсэн. Материалаа бүрдүүлээд өгсөн чинь шалгарсан. Тэр үеэр Б.Л хааяа даа ажлаа тарчхаад уулзаж ярьж хөөрч суудаг байсан. Тэгэхэд нь би нэг удаа Б.Лд манай компанийг дэмжээд өгөөрэй гэж гуйж байсан. Б.Л бид хоёрын хувьд нутгийн зөвлөлийн ажлаар байнгын харилцаатай, байнга утсаар ярилцдаг, дотно харилцаатай байсан...гэх зэрэг мэдүүлгүүд, мөн дээрх нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдал зэргээр няцаагдаж байгаа болно.

Шүүгдэгч Д.Э нь “Зориг конструктор” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас зарлаж, 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулсан тус аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендерт шалгарч, уг барилгын ажлыг гүйцэтгэж байхдаа барилгын ажлын гүйцэтгэл зохих хэмжээнд хийгдээгүй байхад санхүүжилтийг авах зорилгоор 2015 оны 06 дугаар сард Дархан-Уул аймгийн “Хаан” банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгч, 86301622 төгрөгийг залилж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

    мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Оын мэдүүлсэн “Хэд хоногийн дараа Ц.Ж инженер “Зориг конструктор” ХХК нь Дархан-Уул аймгийн Хаан банкны төвөөс 200 сая төгрөгийн баталгаа аваад ирлээ гээд үе шатны гүйцэтгэлийн баримттай нь хамт бариад ороод ирсэн. Ингээд би баталгаа байгаа бол санхүүжилтийг олгоё гэж шийдээд үе шатны гүйцэтгэлийн баримт дээр гарын үсэг зурсан”, “Би эхний санхүүжилтийг олгоход барилгын ажилтай газар дээр нь очиж танилцаагүй, шалгаагүй. 2 дахь санхүүжилтийг олгохын өмнө инженер Ц.Жгийн хамт хоёулаа очиж газар дээр нь шалгахад эхний гүйцэтгэл дээр бичигдсэн ажил дээр нэмэгдсэн ажил байгаагүй. Тиймээс дараагийн санхүүжилтийг олгох боломжгүй гэдгээ “Зориг конструктор” ХХК-ийг төлөөлж байсан хүнд хэлсэн. Тэгээд 2 дахь санхүүжилтийг олгохын өмнө газар дээр нь очиж танилцахад суурийн ажил хийгдсэнээс өөр ажил хийгдээгүй байсан тул санхүүжилтийг олгох боломжгүй гэдгээ “Зориг конструктор” ХХК-ний төлөөлөлд хэлчихээд байж байтал Засаг даргын тамгын газрын дарга Б.Л, инженер Ц.Ж бид хоёрыг өрөөндөө дуудаж санхүүжилт олго гэж чиглэл өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 125-127, 128-129/, 
мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бийн мэдүүлсэн “Би барилгын ажлын явцтай газар дээр нь очиж танилцаж байгаагүй. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ч.О болон инженер Ц.Ж нар газар дээр нь хяналт тавьж үе шатны гүйцэтгэлийн баримтыг баталгаажуулж надад ирүүлдэг. Мэргэжлийн байгууллагын албан тушаалтнууд нь үе шатны гүйцэтгэлийн баримтыг хянаж баталгаажуулсан учраас миний хувьд бусад бичиг баримтыг бүрдүүлж “Санхүү төрийн сангийн хэлтэс”-ийн даргад хүргүүлдэг. Үе шатны гүйцэтгэлийн баримтыг хүлээж аваад хяналтын хуудсыг бөглөдөг. Хяналтын хуудсыг бөглөхдөө хяналтын хуудсанд заагдсан ажлууд нь байгаа эсэхийг шалгаад гарын үсгээ зурдаг. Түүний дараа “Төрийн сангийн хэлтэс”-ийн даргад бүрдүүлсэн материалыг хүргүүлж хянуулдаг. Тухайн үе шатны гүйцэтгэлийн баримт дээр захиалагчийг төлөөлж гарын үсэг зурсан. Тухайн үед “Зориг конструктор” ХХК-ний захирал Д.Э гэх залуу инженер Ц.Жтай хамт манай өрөөнд орж ирээд Дархан-Уул аймгийн “Хаан” банкны баталгааны хуудас харуулсан. Баталгааны хуудасны толгой хэсэг нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гэж хаягласан байсан учраас толгой нь буруу байна гэж хэлээд буцаасан. Баталгааны хуудасны толгой хэсэг нь Засаг даргын тамгын газрын нэр дээр байх ёстой байсан. 2 дахь санхүүжилтийг олгоход гүйцэтгэлийн баримт л орж ирсэн. Харин ямар ч банкны баталгаа орж ирээгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 132-133/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ггийн мэдүүлсэн “2014 онд аймгийн засаг дарга Д.Бийн үнэлгээний хороо байгуулах захирамжийн дагуу тамгын газрын дарга Б.Лгээр ахлуулсан, Д.Д, Д.Э, Б.Т нарын гишүүдтэй үнэлгээний хороо байгуулсан. Тус үнэлгээний хороо нь тендер зарлаж, тендерийн үйл ажиллагааг зохион байгуулж “Зориг конструктор” ХХК-ийг шалгаруулсан байдаг. Тендерийн үйл ажиллагааны талаар надад нарийн мэдэх зүйл байхгүй. Ямар ч байсан “Зориг конструктор” ХХК-ийг шалгаруулсан байсан. 2014 ондоо барилгын гүйцэтгэлийн ажил нь эхлээд захиалагч тал буюу Аймгийн засаг даргын тамгын газрын Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Ч.О болон хариуцсан инженер Ц.Ж нар гүйцэтгэгч талын ажлын гүйцэтгэлийг хянаад “Хөгжлийн бодлогын хэлтэс”-ийн хөрөнгө оруулалтын мэргэжилтэн С.Бт баримтыг ирүүлдэг. С.Б нь гүйцэтгэлийн баримтыг хянаад гарын үсэг зурж санхүүжилт олгох эрх нээдэг. Эрх нээснийхээ дараа аймгийн засаг даргад танилцуулж санхүүжилт олгох захирамж гаргуулдаг. Аймгийн засаг даргын санхүүжилт олгох захирамж гарсны дараа би гүйцэтгэлийн ажлын акт дээр гарын үсэг зурж нягтлан бодогчид мөнгө шилүүлэхийг даалгадаг. Түүний дагуу нягтлан бодогч мөнгийг шилжүүлдэг. Өөрөөр хэлбэл “Зориг конструктор” ХХК-ний 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гүйцэтгэлийн ажлын актын дагуу Ч.О, Ц.Ж, С.Б нарын гарын үсэг зурагдаж, аймгийн засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/110 тоот ахуйн үйлчилгээний төвийн барилгын хөрөнгө зарцуулах тухай захирамж гарч, захирамж гарсны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103.506.407 төгрөгийг “Зориг конструктор” ХХК-ний “Хаан” банк дахь 5045403808 тоот данс руу шилжүүлсэн байгаа. Дараа нь мөн адил дарааллаар 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 86.301.622 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш дахин мөнгө төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 134-135/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Тын мэдүүлсэн “Зориг конструктор” ХХК нь Архангай аймгийн ахуйн үйлчилгээний барилгын ажилд 2 удаагийн санхүүжилтээр нийтдээ 189.808.029 төгрөгийн санхүүжилтийг авсан. Миний хувьд тус барилгыг газар дээр нь очиж нэг ч удаа харж байгаагүй. 2017 оны сүүл буюу 09, 10 дугаар сард захирал Я.Д Архангай аймгийн ахуйн үйлчилгээний барилгын санхүүжилтийг харж байгаад материал бүрдүүлээрэй гэж хэлээд надад ахуйн үйлчилгээний барилгын ажилд хийгдсэн ажлуудын жагсаалт гэсэн бичиг өгсөн. Түүнийх нь дагуу захирал Я.Дтай өөртэй нь ярилцаж байгаад тухайн хийгдсэн ажилд нь тааруулаад баримт бүрдүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 138/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Хгийн мэдүүлсэн “би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны хооронд Ахуйн үйлчилгээний барилгын ажлын гүйцэтгэлийн тооцоог гаргах ажил дээр шинжээчээр ажилласан. “Зориг конструктор” ХХК нь нийт 189.808.029 төгрөгийн санхүүжилтийг авсан байсан. Түүнээс 77.042.330 төгрөгийн ажил хийгдсэн байсан. Тэгэхээр 112.765.699 төгрөгийн зөрүү гарч байгаа юм” ыгэх мэдүүлэг /1хх-ийн 153-154/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Аийн мэдүүлсэн “Би 2006 оноос хойш Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын “Санхүү төрийн сангийн хэлтэс”-т нягтлан бодогчоор ажиллаж байна. 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Эрдэнэбулган сумын ахуйн үйлчилгээний төвийн барилгын ажлын гүйцэтгэлийн санхүүжилт олгох эрхийг нээсэн Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга М.Гболон Хөгжлийн бодлогын хэлтсийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн С.Б нарын гарын үсэгтэй санхүүжилтийн мэдэгдэл, мөн барилга угсралт, их засварын ажлын хяналтын хүснэгт түүнд дурдагдах баримтууд /гүйцэтгэлийн баримт/-ын хамт ирсэн. Ингээд санхүүжилтийн мэдэгдлийн дагуу би 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Зориг конструктор” ХХК-ний “Хаан” банк дахь 5045403808 дугаарын дансанд 103.506.407 төгрөгийг шилжүүлсэн. Түүнээс хойш 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр мөн “Санхүү төрийн сангийн хэлтэс”-ийн дарга М.Гболон “Хөгжлийн бодлогын хэлтэс”-ийн хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн С.Б нарын гарын үсэгтэй санхүүжилтийн мэдэгдэл надад ирсэн ба мэдэгдлийн дагуу 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Зориг конструктор” ХХК-ний “Хаан” банк дахь 5045403808 дугаарын дансанд 86.301.622 төгрөгийг шилжүүлсэн. Үндсэндээ 2 удаагийн үйлдлээр “Зориг конструктор” ХХК-ний данс руу 189.808.029 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 157-158/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Мы мэдүүлсэн “Албан ёсоор Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цаас гомдол гаргасан. Миний бие байгууллагаа төлөөлж мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар багийн Булган-Хангай хороололд Ахуйн үйлчилгээний төвийн барилга 2014 оноос 2015 оны хооронд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар барьж дуусгахаар “Зориг Конструктор” ХХК-тай гэрээ байгуулж, 635.789.000 төгрөгийн өртөг бүхий бараа ажил үйлчилгээ авахаар болсон байдаг. Санхүүжилтийг гэрээнд зааснаар гүйцэтгэлээр нь тооцож олгох ёстой байхад тухайн үед ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтнууд болох санхүүгийн албаны дарга М.Г, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн С.Б, газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Ч.О, мэргэжилтэн Ч.Ж нарын гарын үсгээр хийгдээгүй ажлын санхүүжилтийг олгосон байдаг. Энэ үйлдлээс болж манай аймгийн орон нутгийн хөгжлийн санд 112 сая төгрөгийн хохирол учраад байна. Энэ байдлаас болж манай байгууллага танай байгууллагад хандаж гомдол гаргасан. Үүнээс гадна тухайн үед Аймгийн засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Л дарга “Зориг конструктор” ХХК-нийг тендерт сонгон шалгаруулсан байдаг. Ямар учраас энэ компанийг сонгон шалгаруулж, хийгдээгүй ажлыг нь хийсэн мэтээр санхүүжилт олгосон асуудлыг дахин шалгуулах хүсэлттэй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 165-166, 167-169/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Жгийн мэдүүлсэн “Барилгын ажил бол 2014 оны 11 дүгээр сараас эхэлсэн ба барилгын хашаагаа бариад, бараа материалаа татсан байсан. Тухайн компани бараа материалаа татсан гэсэн баримтыг үзүүлж байсан. Гэхдээ 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр барилгын суурь, хана, газрын ажил эхлээгүй байсан. Бэлтгэл ажлын хувьд хийгдсэн юм байсан. Жишээ нь зураг төсөв хийлгэсэн, бараа материалаа татсан байсан. Нөгөөтэйгүүр аймгийн ЗДТГ-аас барилгын ажлыг шуурхай явуулъя, санхүүжилтийг олгоё гэж нөгөө талаас гүйцэтгэгч компани санхүүжилтийг авах үүднээс гүйцэтгэлийг жаахан нэмж тавьсан байсны дагуу энэ баримт дээр гарын үсэг зурсан юм. “Зориг конструктор” компанийн хувьд 90 орчим сая төгрөгийн банкны баталгаа гаргаж өгсөн. Энэ баримт нь санхүү дээр байгаа. 2014 онд санхүүжилт олгогдоогүй бөгөөд барилгын ажил хийгдээгүй, бэлтгэл ажлын хүрээнд барилгын хашаа татах, цахилгааны шугам татах зэрэг ажлууд хийгдсэн байсан. Барилгын ажлаа эхлүүлэх гэж 2015 оны 04 дүгээр сараас “Зориг конструктор” ХХК-ний захирал, инженер гэсэн 2 залуу ирж уулзсан. Тэдний зүгээс хэлэхдээ ажлаа эхлэх гэсэн санхүүгийн эх үүсвэр муу байгаа тул 200.0 сая төгрөгийн урьдчилгаа авъя гэсэн хүсэлттэй ирсэн. Миний зүгээс урьдчилгаа мөнгө авах гэж байгаа бол наад урьдчилгаа төлбөрийн баталгаагаа аймгийн санхүүд өгч шийдүүл гэсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа над дээр орж ирээд урьдчилгаа төлбөрийн баталгаагаар мөнгө өгөхгүй байна. Заавал гүйцэтгэлээр санхүүжилт гаргана гэж байна, та гүйцэтгэл дээр гарын үсэг зураад баталгаажуулаад өгөөч гээд 200.0 сая төгрөгийн гүйцэтгэл бичээд ирсэн байсан. Би тийм боломж байхгүй, санхүүжилт олгодог журмынхаа дагуу явна гэдгийг хэлсэн. Манай газрын даргад энэ асуудлыг нааштайгаар шийдээд өгчихөөч ажлаа эхлүүлэх гээд ирсэн байгаа компанийн ажлыг уяад яах вэ, тэртэй тэргүй тендерт сонгогдоод гэрээгээ хийсэн, аймагт санхүүжилтийн эх үүсвэр нь батлагдсан байгаа учир гүйцэтгэлийг баталгаажуулаад гарын үсэг зураад өгчихөөч гэж аймгийн тамгын газраас ярьсан гэж надад хэлж байсан. Тэгээд тус компанийн 200.0 сая төгрөгийн гүйцэтгэлд эхний ээлжинд шаардлагатай ажлуудыг хийж гүйцэтгэ гээд 105.0 сая төгрөгийн ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж өгсөн. Ингээд гүйцэтгэлээ баталгаажуулж, аймгаас санхүүжилтээ авсны дараа 2015 оны 05 дугаар сараас барилгын газар, шороо суурийн ажил эхэлсэн байгаа. Миний хувьд эхний санхүүжилтээ аваад ажлаа эрчимтэй эхлүүлээд явж байсан тул үлдэгдэл санхүүжилтээ аваад ажлаа үргэлжлүүлээд явах боломжтой гэж үзээд гүйцэтгэл дээр дарга, бид хоёр гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн үед эхний 105.0 сая төгрөгийн санхүүжилтийн ажил 80-90 хувьтай явж байсан. Энэ компани 2 дахь санхүүжилтийг аваад ямар нэгэн ажил хийгээгүй байгаа”, “Миний хувьд журмаа зөрчиж гүйцэтгэл хийгдээгүй байхад нь баталгаажуулж гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байна. Нэгэнт гэрээ хийгдсэн санхүүжилт нь батлагдсан байсан тул ажлыг нь уяхгүй хурдан шуурхай хийлгэе гээд гарын үсэг зурсан. Тус компанийн зүгээс эхний 105 сая төгрөгийн санхүүжилтийг аваад ажлаа хийж байсан болохоор нь 2 дахь гүйцэтгэлийг нь мөн баталгаажуулж гарын үсэг зурж өгсөн. Энэ мөнгийг авсан “Зориг конструктор” ХХК нь уг ажлаа бүрэн хариуцаж дуусгаж хүлээлгэж өгөх ёстой” гэх мэдүүлэг / гэх мэдүүлэг /1хх-ийн 192-193, 206-208, 209-210/, 

    гэрч Б.Оийн “Хаан банкны дотоод баталгааны журам гэж байдаг. Тус журамд тооцооны төвийн захирал эрхлэгч нар нь баталгаа гаргах эрх байхгүй. Харин Дархан салбарын ерөнхий нягтлан бодогч 50.000.000 хүртэл төгрөгийн баталгаа гаргах эрхтэй бөгөөд салбарын захирлаар заавал баталгаажуулах ёстой. Мөн “Зориг конструктор” ХХК-ний хуурамчаар үйлдсэн бичиг дээрх гарын үсэг нь миний гарын үсэг биш байна. Ерөнхийдөө дуурайлгаж ойролцоо зурсан байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 162-164/, 
    мөрдөн байцаалтын шатанд Д.Эийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “2014 онд манай “Зориг конструктор” ХХК нь Архангай аймагт баригдах Ахуйн үйлчилгээний тендер сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан. Ингээд 2015 оны хавар, 4, 5 дугаар сард ажлаа эхлүүлсэн. Эхлээд 105.177.022 төгрөгийн санхүүжилтийг аваад барилгын материал татах, ажилчдын байр орон сууц, тээврийн зардлыг бэлтгэх, цахилгаан татах, суурийн ажил, хашаа татах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Эхний санхүүжилт барилгын ажилд бүрэн зарцуулагдаад дууссан. Тэгээд 2 дахь үе шатны санхүүжилтийг авахаар гүйцэтгэлээ бичээд Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт өгсөн. Тэгэхэд хяналт тавьж байсан инженер Ж хийгдсэн ажил чинь гүйцэтгэлийн хувьдаа хүрэхгүй байна гэсэн. Тухайн үед би түүнд хэлэхдээ би бараа материал татаж байгаа юм, бараа материал маань ирээгүй байна, түүнийг ирэхээр гүйцэтгэлдээ хүрчихнэ гэж хэлсэн. Ингээд Ж инженер гүйцэтгэлийн баримт бичиг дээр гарын үсэг зурсан. Дараа нь гүйцэтгэлийн баримт бичгээ бариад Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Оын өрөөнд ороход инженер Жгаар хянуулсан уу гэж асуухаар нь хянуулсан, гарын үсгээ зурсан гэсэн чинь за за гээд гүйцэтгэлийн баримт дээр гарын үсгээ зурсан. Түүний дараа гүйцэтгэлийн баримт бичгээ Санхүү төрийн сангийн хэлтэст аваачиж өгсөн ба холбогдох албан тушаалтнууд нь гарын үсгээ зурцгаасан. Ингээд 2 дахь гүйцэтгэл буюу 86.301.622 төгрөгийг хүлээн авсан. Уг мөнгөнөөс барилгын материал, ажилчдын цалинг гаргаад 10 орчим сая төгрөгийг газар тариалангийн бизнестээ зарцуулсан. Манай компани нь өмнөх тендер шалгаруулалтын ажлууд дээр Дархан-Уул аймгийн “Хаан” банкнаас баталгаа гаргуулж авдаг байсан. 2 дахь үе шатны санхүүжилт авах гэтэл инженер Ж нь өмнөх авсан санхүүжилт нь гүйцэтгэлдээ хүрэхгүй байна, эсвэл банкны баталгаа авчир гэсэн. Тэгэхээр нь банкны урьдчилгаа төлбөрийн баталгааны загвар байхаар нь би өөрөө засаад Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар дээр авчраад Мэндбаярт өгсөн. Тухайн үед Мминий авчирсан банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг нягталж шалгана гэж хэлээд авахаар нь би 1 цагийн дараа Мэндбаяраас банкны урьдчилгаа төлбөрийн баталгаагаа авъя гэж нэхэж байгаад буцаагаад авсан. Би бодохдоо хуурамч гэдгийг нь мэдсэн байх гэж бодоод буцаагаад авчихсан юм. Барилгын ажил 2015 онд зогссон. 2016 оны хавар манай манай компанийн 10  гаруй ажилчид ажил хийхээр очоод хийлгүй буцаад ирсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 117-119/, 
    Хаан банкны урьдчилгаа төлбөрийн баталгааны хуулбар, Дархан-Уул аймаг дахь Хаан банкны 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/347 дугаартай албан бичиг /2хх-ийн 19-20/, 
    Барилгын хөгжлийн төвийн барилга захиалагчийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Тунгалагийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 190-192/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 
Шүүгдэгч Д.Эийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хуурамч бичиг баримт ашиглаж бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Иймд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч түүний өмгөөлөгч Б.Адалбекээс “шүүгдэгч Д.Эийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүний хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна” гэх санал гаргасныг шүүх үндэслэлгүй гэж дүгнэв. 

Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэргийн тухайд хуурамч бичиг баримтыг үйлдсэнээр тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсөж, уг бичиг баримтыг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн 1 удаагийн буюу удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж дараа дараагийн үр дүнд хүрсээр уг баримт бичгийг ашиглах хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг онцлогтой. 

Харин хуурамч бичиг баримт ашиглаж залилсан гэмт хэрэгт тухайн бичиг баримтыг хэрэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэ гэмт хэргийн шинжийг хангаж байдаг. 

Шүүгдэгч Д.Э нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хийгдээгүй ажлын хөлсийг Дархан-Уул аймгийн Хаан банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж уг хуурамч бичиг баримтыг ашиглаж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Залилах гэмт хэргийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг харгалзаж зүйлчлэх ба шүүгдэгч Д.Э нь гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан байгаа нь хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх үндэслэл болж байна. 

Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөргүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа маргаанаас ялгагдана.

Иймд шүүгдэгч Өовогт Бгийн Лг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х овогт Ды Эийг хуурамч бичиг баримт ашиглаж бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

    2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг зургаан сараас дээш, дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш гурван жил өнгөрсөн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” /2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ 3 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч нь Б.Л нь Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард албан тушаалын байдлаа урвуулж, үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендерийн шаардлагад нийцээгүй “Зориг конструктор” ХХК-ийг тендерт шалгаруулсан, улмаар уг компани нь барилгын ажлын гүйцэтгэл хийгээгүй байхад хийсэн мэтээр санхүүжилт олгоход нөлөөлж, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 103506407 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 86301622 төгрөгийг тус тус “Зориг конструктор” ХХК-ний дансанд шилжүүлсэн зэргээр тухайн компанид давуу байдал олгосны улмаас төрд нийт 189808029 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Э нь “Зориг конструктор” ХХК-ний захирлаар ажиллаж байхдаа Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас зарлаж, 2014 оны 09 дүгээр сараас 10 дугаар сард зохион байгуулсан тус аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг Булганхангай хороололд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр баригдах ахуйн үйлчилгээний барилгын ажлын тендерт шалгарч, уг барилгын ажлыг гүйцэтгэж байхдаа барилгын ажлын гүйцэтгэл зохих хэмжээнд хийгдээгүй байхад санхүүжилтийг авах зорилгоор 2015 оны 06 дугаар сард Дархан-Уул аймгийн “Хаан” банкны урьдчилгаа төлбөрийн баталгааг хуурамчаар үйлдэж, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгч, 86301622 төгрөгийг залилж авсан гэмт хэргийг тус тус 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө үйлдсэн ба 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш тоолоход Д.Э нь бусдыг залилах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 жил 6 сарын хугацаа,  Б.Л нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 жил 6 сарын хугацаа тус тус өнгөрсөн байна.
Иймд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Л, Д.Э нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй ...” гэж заасан бөгөөд уг хууль нь Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан өдрөөс хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

    Шүүгдэгч Д.Э, Б.Л нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн тухайн гэмт хэргийн хохирлын асуудлыг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 34 тоот захирамжаар шийдвэрлэсэн байгаа ба одоо нэхэмжлэх хохирол төлбөргүй талаар хохирогч байгууллага тайлбар ирүүлсэн тул шүүгдэгч Б.Л, Д.Э нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв. 
    Шүүгдэгч Б.Л, Д.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Л, Д.Э нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Л, Д.Э нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э, Б.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйл,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4дэх хэсэг,  37.1дүгээр зүйл,  38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өовогт Бгийн Лг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х овогт Ды Эийг хуурамч бичиг баримт ашиглаж бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт, шүүгдэгч Д.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Л, Д.Э нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Б.Л, Д.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Л, Д.Э нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч Б.Л, Д.Э нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоолыг шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

5. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л, Д.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ