Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1396

 

Хариуцагчийн  зөвшөөрлийг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би  Чингэлтэй дүүрэг, 18-р хороо, Яргайт 33-р гудамж, 489 тоот хаягт оршин суух Бумба овогт Гомбын Цэвэлмаа /РД:ЙЮ52071606/, Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Бага дарь эх 4-р гудамж, 1116 тоот хаягт оршин суух Аргуй овогт Буддоржийн Жигмэддулам /РД:ЙЮ74100301/ нарт  холбогдох Баянгол дүүрэг, 4-р хороо, 8-2 тоот өөрийн байранд оршин байх “Прогресскапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй  4,846,779.65 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК, хариуцагч Г.Цэвэлмаа, Б.Жигмэддулам нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...“Прогресскапитал ББСБ” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэв-Очир би нөгөө талаас хариуцагч Б.Жигмэддулам, Г.Цэвэлмаа бид харилцан тохиролцоод хариуцагчийн хүсэлтийн дагуу 3 сарын хугацаатай буюу 2017 оны 09 сарын 23-ны өдөр хүртэл эвлэрэлийн гэрээг байгуулж байна. Хариуцагч Б.Жигмэддулам, Г.Цэвэлмаа нар нь нэхэмжлэж байгаа мөнгөн дүн болох 4,846,779.65 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно. Эвлэрэлилйн гэрээний хугацаанд хариуцагч нь төлбөрөө бүрэн барагдуулааагүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 18-р хороо, Яргайт гудамж 33-489 тоот хаягт байршилтай 365 м2 талбайтай гараар үүргийн гүйцэтгэлийг хангуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.                                                                                                            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК нь хариуцагч Г.Цэвэлмаа, Б.Жигмэддулам нараас 4,846,779.65 төгрөг  гаргуулахаар  нэхэмжилснийг  хариуцагч Г.Цэвэлмаа, Б.Жигмэддулам нар нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

             

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75-р зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч Г.Цэвэлмаа, Б.Жигмэддулам нар нь 4,846,779.65 төгрөг /2017 оны 09 сарын 23-ны өдрийн дотор төлөх/-ийг  нэхэмжлэгч “Прогресскапитал ББСБ” ХХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг  баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “Прогресскапитал ББСБ” ХХК-ийн  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 92,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  50% буюу 46,250 төгрөгийг Г.Цэвэлмаа, Б.Жигмэддулам нараас, 46,250 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 дугаартай данснаас гаргуулж “Прогресскапитал ББСБ”  ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг Г.Цэвэлмаа, Б.Жигмэддулам нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захиармжид   зохигч тэдгээрийн төлөөлөгч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Т.НАРАНЦОГТ