Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 295

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /захирал Б.Бауыржан/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Ботахара шаку овогт Маданы Мурат,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух, Молхы машан овогт Какишийн Сайрангүл нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Серик, хариуцагч М.Мурат, К.Сайрангүл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Б.Бауыржан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717 тоот болон 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцалж, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 201542289717 тоот зээлийн гэрээний үлдэгдэл болон үндсэн зээлийн үлдэгдэл 28308528 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2294153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49012 төгрөг, нийт 30651693 төгрөг, 201642668660 тоот зээлийн гэрээний үлдэгдэл болох үндсэн зээлийн үлдэгдэл 9357226 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 395772 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 2584 төгрөг, нийт 9755582 төгрөг, хоёр зээлийн нийлбэр дүн бүгд 40407275 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал нотариатын хураамж 23700 төгрөг тус тус гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай.

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Б.Бауыржан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Мадан овогтой Мурат, Какиш овогтой Сайрангүл нар нь ХААН банкны Баян-Өлгий салбарын Ховд гол тооцооны төвөөс 2015 оны 05дугаар сарын 18-ны өдөр 201542289717 тоот зээлийн гэрээ байгуулан 45000000 /дөчин таван сая/ төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, 2016 оны 06-р сарын 16-ны өдөр 201642668660 тоот зээлийн гэрээ байгуулан 12000000 /арван хоёр сая/ төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 22,8 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай авсан.

Зээлдэгч М.Мурат нь 2015 оны 05-р сарын 18-ны өдрийн 45000000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний хавсралт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу 16691472 төгрөгийн үндсэн зээл, 10512428 төгрөгийн зээлийн хүү нийт 27203900 төгрөг, 2016 оны 06-р сарын 16-ны өдрийн 12000000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлээс 2642775 төгрөгийн үндсэн зээл, 1253233 төгрөгийн зээлийн хүүг нийт 3896008 төгрөгийг тус тус төлж барагдуулсан боловч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 121 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна.

Иймд банк дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2015 оны 05-р сарын 18-ны өдрийн 201542289717 тоот, 2016 оны 06-р сарын 16-ны өдрийн 201642668660 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас өмнө цуцлах

2. Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон гаргуулах

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 201542289717 тоот гэрээтэй зээлийн үлдэгдэл: Үндсэн зээлийн үлдэгдэл 28308528 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2294153 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 49012 төгрөг нийт 30651693 төгрөг,

201642668660 тоот гэрээтэй зээлийн үлдэгдэл: Үндсэн зээлийн үлдэгдэл 9357226 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 395772 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 2584 төгрөг, нийт 9755582 төгрөг, хоёр зээлийн нийлбэр дүн 40407275 төгрөг байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан зардал: Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 424986 төгрөг, нотариатын хураамж 23700 төгрөг

3. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Серик шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Зээлдэгч Маданы Мурат, Какишийн Сайрангүл нар нь Хаан банкны Баян-Өлгий салбарын Ховдгол тооцооны төвөөс 2015 оны 05 дугаар сарын 18-ний өдөр 2015542289717 тоот зээлийн гэрээ байгуулан 45000000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 201642668660 тоот зээлийн гэрээг байгуулан 12000000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 23 сарын хугацаатай авсан.

Зээлдэгч М.Мурат нь 2015 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 45000000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу 16691472 төгрөгийн үндсэн зээл, 10512428 төгрөгийн зээлийн хүү нийт 27203900 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12000000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлээс 2642775 төгрөгийн үндсэн зээл, 1253233 төгрөгийн зээлийн хүүг нийт 3896008 төгрөгийг тус тус барагдуулсан боловч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл нь 121 хоног хугацаат хэтэрч зээлийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна. Тийм учраас дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2015 оны 05 дугаар сарын 18-ний өдрийн 201542289717 тоот, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 тоот зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах,

2. Зээлийн гэрээний үүргийн дагуу дараах төлбөрийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон гаргуулах

2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 201542289717 тоот зээлийн гэрээний үлдэгдэл нь үндсэн зээлийн үлдэгдэл 28308528 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2294153 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 49012 төгрөг, нийт 30651693 төгрөг, 201642668660 тоот гэрээний зээлийн үлдэгдэл нь үндсэн зээлийн үлдэгдэл 9357226 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 395772 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 2584 төгрөг, нийт 9755582 төгрөг. Иймд дээрх хоёр зээлийн нийлбэр дүн 40407275 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Мурат, Х.Сайрангүл бид ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Бид тус банкны байнгын харилцагчид бөгөөд өмнө нь удаа дараа зээл авч хугацаанд нь төлж байсан. Хамгийн сүүлд нь авсан 2 удаагийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж хугацаанд нь төлж чадаагүй нь үнэн.Энэ нь эдийн засгийн хямралтай холбоотой ба бараа борлогдохгүй байгаа учир орлого орж ирэхгүй байна. Бид тус банкны салбарын "Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 40407275 төгрөг гаргуулах тухай" нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь бидний тус салбараас авсан 2 удаагийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа одоогоор болоогүй. Авсан зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх болно.Одоо хаврын улирал болж аймгийн хэмжээнд барилгын ажил эхэлж байна. Бид барилгын материал борлуулах учир хавар, зуны цагт орлого голлон олдог. Бараа бүтээгдэхүүн борлогдож орлого орж ирвэл хуваарь зөрчсөн хугацааны зээл, түүний хүүг нөхөн төлж цаашид ердийн хуваарийн дагуу төлж явах болно гэжээ.

Хариуцагч М.Мурат шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Би нэгэнт банкнаас зээл авсан юм чинь авсан зээлээ төлнө. Зээлээ төлөхгүй байна гэж байхгүй. Би зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл авсан зээлээ төлөх болно. Тэрнээс өмнө надад ярих зүйл байхгүй гэв.

Хариуцагч К.Сайрангүл шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангажшийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нараас 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717 дугаартай зээлийн гэрээ болон 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцлах, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 28308528 төгрөг, хүү 2294153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49012 төгрөг, нийт 30651693 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 9357226 төгрөг, хүү 395772 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2584 төгрөг, нийт 9755582 төгрөг, бүгд 40407275 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах шаардлагыг тус тус гаргажээ.

Хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нар нь ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 201542289717 дугаартай зээлийн гэрээгээр 45000000 /дөчин таван сая/ төгрөгийг бизнесийн зээл зориулалтаар, жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаагаар, мөн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 201642668660 дугаартай зээлийн гэрээгээр 12000000 /арван хоёр сая/ төгрөгийг бизнесийн зээл зориулалтаар, жилийн 22,8 хувийн хүүтэй, 23 сарын хугацаагаар тус тус зээлавсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717 дугаартай болон 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 дугаартай зээлийн гэрээнүүдээр болон хариуцагч нарын шүүх хуралдааны шатанд өгсөн тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нар нь ...ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас авсан зээлээ эдийн засгийн хямралтай холбоотой ба бараа борлогдохгүй байгаа учир орлого орж ирэхгүй байгаа тул 2 удаагийн зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд төлж чадахгүй байна, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 40407275 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж зохигчид маргасан байна.

Хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нар нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 45000000 /дөчин таван сая/ төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу 16691472 төгрөгийн үндсэн зээл, 10512428 төгрөгийн зээлийн хүү нийт 27203900 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 12000000 /арван хоёр сая/ төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлээс 2642775 төгрөгийн үндсэн зээл, 1253233 төгрөгийн зээлийн хүүг нийт 3896008 төгрөгийг тус тус төлж барагдуулсан боловч гэрээ ёсоор зээлийн эргэн төлөлтийн хугацааг өнөөдрийн байдлаар 121 хоног хэтрүүлэн банкны зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-ийг зөрчсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар, хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нарт "Зээл буцаан төлөх хуваарь"-ийн дагуу төлөхийг шаардсан болох нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай Зээл төлөх мэдэгдэл-ээр, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн маягтаар тус тус нотлогдож байна.

Мөн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717 дугаартай Барьцааны гэрээ болон 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 дугаартай Барьцааны гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар М.Мурат К.Сайрангүл нарын өмчлөлийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах, Ү-0213001600 улсын бүртгэлийн дугаартай 180 м.кв талбайтай, 2 давхар 8 өрөө бүхий хувийн сууц, Өлгий сумын 3 дугаар багт байрлах, Ү-0213006941 улсын бүртгэлийн дугаартай 32 м.кв талбайтай, зуны байр, Өлгий сумын 3 дугаар багт байрлах, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0066583 дугаар гэрчилгээтэй 736 м.кв талбайтай газар, Ах дам захад байрлах, 2 давхар дэлгүүр, 2 ш путка, Toyoto Landcriuser-80 маркийн БӨТ 20-05 улсын дугаартай суудлын автомашин, барааны жагсаалт, гэрийн эд хогшлыг зээлийн барьцаанд тавьсан болох нь нотлогдож байна.

Хариуцагч М.Мурат нь шүүх хуралдааны шатанд ... эдийн засгийн хямрал нүүрлэж иргэдийн худалдан авах чадвар буурсан, бараа материал борлогдохгүй, сүүлийн саруудад төлбөрөө төлж чадаагүй, би ХААН банканд төлөх төлбөрөө төлж барагдуулахын тулд өөрийн эзэмшилд байгаа зарим эд хөрөнгөө зарж борлуулахаар зар өгсөн байгаа, эд хөрөнгө борлогдчихвол ХААН банкны төлбөрийг төлнө, мөн хөрөнгө борлогдсон тохиолдолд хугацаа хэтэрсэн хүүгээ төлж төлбөрөө барагдуулах болно, банкны нэхэмжлэлийн шаардлагад бичигдсэн төлөх төлбөрийн үнийн дүнд ямар нэгэн маргаан байхгүй гэж тайлбарлаж байсныг дурдах нь зүйтэй байна.

Мөн хариуцагч М.Мурат нь ...ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбартай байгуулсан 2 удаагийн зээлийн гэрээний хугацаа одоогоор дуусаагүй байгаа учир зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулж дуусгана гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй удаа дараа зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул хариуцагчийн зээлийн гэрээнүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нар нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717 дугаартай зээлийн гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 дугаартай зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-ийг зөрчсөн нь нотлогдож байх тул уг зээлийн гэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нараас 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 28308528 төгрөг, хүү 2294153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49012 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 9357226 төгрөг, хүү 395772 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2584 төгрөг, нийт 40407275 /дөчин сая дөрвөн зуун долоон мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үндсэн зээлдэгч М.Мурат, К.Сайрангүл нарын өмчлөлийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах, Ү-0213001600 улсын бүртгэлийн дугаартай 180 м.кв талбайтай, 2 давхар 8 өрөө бүхий хувийн сууц, Өлгий сумын 3 дугаар багт байрлах, Ү-0213006941 улсын бүртгэлийн дугаартай 32 м.кв талбайтай, зуны байр, Өлгий сумын 3 дугаар багт байрлах, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0066583 дугаар гэрчилгээтэй 736 м.кв талбайтай газар, Ах дам захад байрлах, 2 давхар дэлгүүр, 2 ш путка, ToyotoLandcriuser 80 маркийн 20-05 БӨТ улсын дугаартай суудлын автомашин, барааны жагсаалт, гэрийн эд хогшлыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар шүүхэд нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлэх хуулбарыг өгөх ёстой тул нэхэмжлэгчийн нотлох баримт бүрдүүлэхэд нотариатын үйлчилгээний төлбөрт төлсөн 23700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн хүсэлт нь үндэслэлгүй болно. Харин нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424986 төгрөгөөс 359986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 65000 төгрөгийг нэхэмжлэгчид Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нараас 359986 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын М.Мурат, К.Сайрангүл нартай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717 дугаартай зээлийн гэрээ болон 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 дугаартай зээлийнгэрээнүүдийг тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, М.Мурат, К.Сайрангүл нараас 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 201542289717 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл 28308528 төгрөг, хүү 2294153 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49012 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 201642668660 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 9357226 төгрөг, хүү 395772 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2584 төгрөг, нийт 40407275 /дөчин сая дөрвөн зуун долоон мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нар нь зээлээ төлж чадаагүй тохиолдолд үндсэн зээлдэгч М.Мурат, К.Сайрангүл нарын өмчлөлийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах, Ү-0213001600 улсын бүртгэлийн дугаартай 180 м.кв талбайтай, 2 давхар 8 өрөө бүхий хувийн сууц, Өлгий сумын 3 дугаар багт байрлах, Ү-0213006941 улсын бүртгэлийн дугаартай 32 м.кв талбайтай зуны байр, Өлгий сумын 3 дугаар багт байрлах, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0066583 дугаар гэрчилгээтэй 736 м.кв талбайтай газар, Ах дам захад байрлах, 2 давхар дэлгүүр, 2 ш путка, ToyotoLandcriuser 80 маркийн 20-05 БӨТ улсын дугаартай суудлын автомашин, барааны жагсаалт, гэрийн эд хогшлыг тус тус дуудлага худалдаанд оруулахыг Баян Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424986 төгрөгөөс 359986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 65000 төгрөгийг Төрийн сан дахь улсын тэмдэгтийн хураамжийн 020000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч М.Мурат, К.Сайрангүл нараас 359986 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН