Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1221

 

 

 

 

 

 

 

 

  2021         11         12                                    2021/ШЦТ/1221   

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

хохирогч Б.Л,

хохирогч Ц.А-ын өмгөөлөгч Ц.Цогтсайхан,

иргэний хариуцагч Т.Б-ийн өмгөөлөгч Х.Гантулга

шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Ж.Гантулга, А.Энхбуйр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Д-д холбогдох эрүүгийн 1806 08830 0532 дугаартай хэргийг шүүх 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Тамир суманд төрсөн, 54 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 416-102 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 8 жилийн хорих ял шийтгэгдэж хорих ял эдэлж байгаа, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар хх00000000, Г.Д.

    

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Консул товер” хотхоны 126 тоот орон сууцыг иргэн В.Э-ад өөрийн байр мэтээр ойлгуулж, байрны урьдчилгаа өг хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар 18.480.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5037561967 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

Хөрөнгө оруулалтын гэрээгээр халхавчлан иргэн Ж.Ц-ид “ПГС” ХХК-ний Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжүүлэх “Зуунмод хотхон” төсөлд хөрөнгө оруулалт хийнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 20.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн залилан мэхэлж авч, бусдад 24.000.000 төгрөгийн,

2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны хажууд байрлах “Хаан” банкны салбар дотор иргэн Ж.А-д “Монгол улсын их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж 10700000 төгрөгийн,

2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 96 дугаар байрны 1 давхарт хуурамч гэрээ ашиглан, хамтран ажиллана, хөрөнгө оруулалтын шимтгэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Т.О-гоос 30000000 төгрөгийг,

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан Сондор” хотхонд “Престиж трейд” ХХК-ийн захирал Б.Л-тэй 340 тонн арматур нийлүүлэхээр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулан улмаар 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “манайх арматураа Бүгд Найрамдах Хятад Ард улсаас таталт хийдэг тул танайх мөнгөө хийсний дараа манайх бараагаа нийлүүлнэ” гэж хуурч урьдчилгаа төлбөр гэж өөрийн “Хаан” банкны 5037561967 тоот дансаар 162.500.000 төгрөгийг,

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Кино үйлдвэрийн авто зогсоол дээр Б.Н-ад өөрийнхөө нэр дээр банкнаас зээл гаргуулж өгнө гэж хуурч 5080000 төгрөгийг,

2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Э.Азжаргалд “Олимп” хотхонд байр авч өгнө хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, Э.А-нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас 10000000 төгрөгийг Г.Д-гийн “Хаан” банкны 5037561967 дугаарын дансанд шилжүүлж, залилуулсан буюу бусдад нийт 260.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээж байна. Хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлж байна. Бүх шатанд гэм буруугаа хүлээж байсан. Маш их гэмшиж байна. Ял хөнгөрүүлж өгнө үү гэж гуйя. Ариун цагаан хөдөлмөрөөрөө энэ хүмүүсийн хохирлыг төлнө. Эрхэм шүүгчээ миний эрүүл мэндийн байдал нас хувийн байдлыг харгалзаж үзнэ үү.” гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Л мэдүүлэхдээ: “...Миний өмнө мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч В.Э-ын өгсөн мэдүүлэг /1хх-25-27, 4хх-191-192/, гэрч В.Туяагийн өгсөн мэдүүлэг /1хх-29-30/, В.Э-ын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 18.480.000 төгрөгийг Г.Д-гийн 5037561967 дугаартай дансанд шилжүүлсэн баримтын хуулбар /1хх-28/, “Хаан” банкны 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн АЮ67072061 дугаартай харилцах данс эзэмшдэг тухай 29/205 дугаартай албан бичиг, дансны хуулга /1хх-92-95/, гэрч Н.Батчимэгийн өгсөн мэдүүлэг /1хх-33-34, 37-41/, хохирогч Ж.Ц-ийн өгсөн мэдүүлэг /1хх-226-229, 4хх-197-198/, хохирогч Ц.А-ын өгсөн мэдүүлэг /4хх-238-239/, гэрч Н.Түвшинбаясалын өгсөн мэдүүлэг /1хх-231-232/, Ц.А-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-233-235/, 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 18/01 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” /2хх-6-13/, хохирогч Ж.А-ийн өгсөн мэдүүлэг /2хх-228-229, 3хх-45-47/, гэрч Ш.Аварзэдийн өгсөн мэдүүлэг /2хх-235, 3хх-50-51/, Г.Д-гийн 1.000.000 төгрөг, 5.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /3хх-16-17/, Нийслэлийн барилга хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 08/2962 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /3хх-124/, хохирогч Т.О-гийн өгсөн мэдүүлэг /3хх-129-133, 4хх-194-195/, гэрч О.Майцэцэгийн өгсөн мэдүүлэг /3хх-138-139/, хохирогч Б.Л-гийн өгсөн мэдүүлэг /4хх-35-42/, Б.Л-гээс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г.Д-гийн 5037561967 дугаартай “Хаан” банкны данс руу 162.500.000 төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт /4хх-22-23/, гэрч О.Будсүрэнгийн өгсөн мэдүүлэг /4хх-45-46/, хохирогч М.Нармандахын өгсөн мэдүүлэг /4хх-155-158/, “Хаан” банкны 5603083953 дугаартай дансны хуулга /5хх-44/, хохирогч Э.Азжаргалын өгсөн мэдүүлэг /5хх-97-100/, Э.Азжаргалын Г.Д-д 10.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /5хх-127/, гэрч Б.Эрдэнэцэцэгийн өгсөн мэдүүлэг /5хх-104-105/, гэрч Ш.Эрдэнэбатын өгсөн мэдүүлэг /5хх-114-115/, гэрч П.Сүхбаатарын өгсөн мэдүүлэг /5хх-106-107/, гэрч Ц.Баярмаагийн өгсөн мэдүүлэг /5хх-112-113/, гэрч А.Амартөгсийн өгсөн мэдүүлэг /4хх-247-248/, БНХАУ-ын Юүн нань мужийн “Чань юуань” уул уурхайн компанийн ерөнхий захирал Хуан Юүкан “Зуун заяа” ХХК-ийн ерөнхий захирал Г.Д нарын байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ” /5хх-29-41/, шүүгдэгч Г.Д-гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-51/, “Зуун заяа групп” ХХК “Гоогоо Чулуу” ХХК-ийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /4хх-7-9/, “Престиж Трейд” ХХК “ГГЧ” ХХК-ийн барилга угсралтын гэрээ, хавсралт бичиг баримтууд /4хх-10-23/, зарлагын баримтууд /4хх-24-27/, Т.Б-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /4хх-53-55/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /3хх53-70/, гэрч Ц.Мөнхзаяагийн өгсөн мэдүүлэг /5хх-110-111/, шинээр дансны хуулга 5 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Консул товер” хотхоны 126 тоот орон сууцыг иргэн В.Э-ад өөрийн байр мэтээр ойлгуулж, байрны урьдчилгаа өг хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар 18.480.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5037561967 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

Хөрөнгө оруулалтын гэрээгээр халхавчлан иргэн Ж.Ц-ид “ПГС” ХХК-ний Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжүүлэх “Зуунмод хотхон” төсөлд хөрөнгө оруулалт хийнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 20.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн залилан мэхэлж авч, бусдад 24.000.000 төгрөгийн,

2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны хажууд байрлах “Хаан” банкны салбар дотор иргэн Ж.А-д “Монгол улсын их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж 10700000 төгрөгийн,

2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 96 дугаар байрны 1 давхарт хуурамч гэрээ ашиглан, хамтран ажиллана, хөрөнгө оруулалтын шимтгэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Т.О-гоос 30000000 төгрөгийг,

2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан Сондор” хотхонд “Престиж трейд” ХХК-ийн захирал Б.Л-тэй 340 тонн арматур нийлүүлэхээр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулан улмаар 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “манайх арматураа Бүгд Найрамдах Хятад Ард улсаас таталт хийдэг тул танайх мөнгөө хийсний дараа манайх бараагаа нийлүүлнэ” гэж хуурч урьдчилгаа төлбөр гэж өөрийн “Хаан” банкны 5037561967 тоот дансаар 162.500.000 төгрөгийг,

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Кино үйлдвэрийн авто зогсоол дээр Б.Н-ад өөрийнхөө нэр дээр банкнаас зээл гаргуулж өгнө гэж хуурч 5080000 төгрөгийг,

2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Э.Азжаргалд “Олимп” хотхонд байр авч өгнө хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, Э.А-нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас 10000000 төгрөгийг Г.Д-гийн “Хаан” банкны 5037561967 дугаарын дансанд шилжүүлж, залилуулсан буюу бусдад нийт 260.760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр бусдын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Консул товер” хотхоны 126 тоот орон сууцыг иргэн В.Э-ад өөрийн байр мэтээр ойлгуулж, байрны урьдчилгаа өг хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч мэхлэх аргаар 18.480.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 5037561967 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

 

        Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч В.Э-ын өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын эхний долоо хоногт манай эгчийн найз Содбаатар гээд хүн над руу залгаад “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Консул товер” гээд хотхонд хямдхан 2 өрөө байр зарна, миний таньдаг хүн байгаа 10 жилийн нэг ангийн эмэгтэй байгаа” гэсэн. Тэгээд намайг “Г.Д гэдэг хүүхэнтэй холбогд” гээд 99863788 гэсэн дугаар өгөхөөр нь би тэр даруйд нь залгасан чинь “байр байгаа очоод үзээ” гэсэн. Тэгэхээр нь маргааш нь очоод үзэх гэсэн чинь миний авах байрны түлхүүр байхгүй гээд борлуулагч нь доод давхарын яг адилхан 2 өрөө байрыг үзүүлсэн. Тэгээд үзээд Г.Д гэх хүүхэн рүү залгаад “урьдчилгаа хэдэн төгрөг өгөх вэ, байраа хэдэн төгрөгөөр зарах вэ” гэсэн чинь “би байраа 97 саяаар зарна гэсэн, тэгээд одоо 10%болох 18.480.000 төгрөг урьдчилгаа болгоод өгчих” гэсэн. Тэгэхээр нь би 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Сувдан сондор хотхоны 1-1 тоотод байх ажпын байран дээр нь очоод Г.Д гэх хүүхэнтэй уулзаад 5037561967 гэх “Хаан” банкны дансыг аваад 10% болох 18.480.000 төгрөгөө “Жоби 72” “Хаан” банк гэсэн газраас өөрийн 5072039674 гэсэн данснаас шилжүүлсэн. Тэгсэн чинь Г.Д “2017 оны 10 дугаар сарын 25 гэхэд чиний зээлийг бүтээгээд байранд чинь шууд оруулна” гэсэн. Тэрнээс хойш залгаж асуухаар “2018 оны 3 сар хүртэл чиний банкны зээл бүтэхгүй байна” гэж хариу хэлдэг байсан. Сүүлдээ “мөнгөө авъя” гэхээр “мөнгө чинь банкинд дансанд байршсан байгаа болохоор болохгүй байна” гээд байдаг байсан. Тэрнээс хойш намайг 2018 оны 9 дүгээр сард Солонгос улс руу эмчилгээнд явсан хойгуур төрсөн эгч В.Туяа миний авах гэсэн байранд 2018 оны 10 сард очиж үзэхэд хүн ороод амьдарч байсан. Тэгээд ажил дээр нь очиход тэндээ байхгүй байсан. Тэгээд асуугаад сураглахад хорих 461 дүгээр ангид залилан хийгээд хоригдож гэсэн.” гэх мэдүүлэг/1хх-25-27, 4хх-191-192/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Туяагийн өгсөн: “...Эрдэнэбатыг Солонгос руу эмчилгээнд явсан хойно нь худалдан авах гэж байгаа байрандаа очиход өөр айл орсон байсан...Г.Д-тэй цагдан хорих 461 дүгээр ангид очиж уулзахад “мөнгийг чинь эргүүлэн өгнө” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1хх-29/,

 

В.Э-ын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 18.480.000 төгрөгийг В.Должинсүрэнгийн 5037561967 дугаартай дансанд шилжүүлсэн баримтын хуулбар /1хх-28/

 

“Хаан” банкны 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн АЮ67072061 регистрийн дугаартай Г.Д нь 5037561967 дугаартай харилцах данс эзэмшдэг тухай 29/5205 дугаартай албан бичиг, дансны хуулга /1хх-92-95/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Батчимэгийн өгсөн: “...Манай компани Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 79 дүгээр байрны “Консул товер” гэх орон сууцыг бариулсан. Тус орон сууцны 2 дугаар орц 126 тоот 49,51 м.кв 2 өрөө байрыг худалдан авахаар Гүнсэнхоролын Должинсүрэн гэх эмэгтэй 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр манай компанитай орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 11.532.500 төгрөгөө огт төлөөгүй. Тэгээд төлөхгүй байж байгаад 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн шаардлагын улмаас өөрийн дүү Мөнх-Эрдэний нэр дээр гэрээгээ шилжүүлэх хэрэгтэй байна гээд хүсэлт гаргасан учир гэрээг цуцалж, Мөнх-Эрдэнэ гэх хүнтэй шинэчлэн гэрээг байгуулсан боловч сураггүй алга болсон. Иймд манай компани уг хүмүүстэй байгуулсан гэрээгээ цуцалсан гэж үзээд тус оныхоо 11 сард уг байрыг дараагийн худалдан авагчдаа борлуулсан юм.” гэх мэдүүлэг /1хх33-34/,

 

Гэрч Н Батчимэгээс гаргаж өгсөн “Эс Си Эм” ХХК болон Г.Д нарын байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн орон сууц, хөрөнгө оруулалтын гэрээ, “Эс Си Эм” ХХК болон Б.Мөнх-Эрдэнэ нарын байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн орон сууц, хөрөнгө оруулалтын гэрээ /1хх-37-41/ зэрэг болно.

 

2. Шүүгдэгч Г.Д нь Хөрөнгө оруулалтын гэрээгээр халхавчлан иргэн Ж.Ц-ид “ПГС” ХХК-ний Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжүүлэх “Зуунмод хотхон” төсөлд хөрөнгө оруулалт хийнэ хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 20.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 3.000.000 төгрөгийг бэлнээр, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн залилан мэхэлж авч, бусдад 24.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Ц-ийн өгсөн: “...”Хөрөнгө оруулалт хийнэ” гэх зарын дагуу манай хүү Ц.А- 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Г.Д-тэй уулзаж Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжих 360.000 айлын орон сууцны төсөл дээр хамтран ажиллах хүн хайж байгаа талаараа хэлтэл Г.Д хөрөнгө оруулъя гэж хэлсэн байсан. Г.Д “...хөрөнгө оруулалт бэлэн байна, гол нь 200-300 сая төгрөгийн хооронд барьцаа гаргаж өг..” гэж хэлсэн талаар Ц.А- надад хэлсэн. Би дээрх нөхцөл байдлыг сонсоод Ц.А-ын хамт 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн сувдан сондор хотхоны 71 а байрны 1 давхарт байрлах Г.Д-гийн оффис дээр нь очиж уулзаад “20-30 сая төгрөгийн барьцаа гаргаж өгч чадна” гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр гарын үсэг зурцгаасан. Гэрээний төслийн баталгаа болгож 20.000.000 төгрөгийг Г.Д-д өгөхөөр болсон. Тухайн өдрийн 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгачдын талбайн автомашины зогсоол дээр 20.000.000 төгрөгийг бэлнээр, орчуулга хийлгэх хэрэгтэй байна гэхээр нь 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах барилгачдын талбайн орчимд байх ресторанд 3.000.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис хаан” банкнаас Г.Д-гийн данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Г.Д 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хөрөнгө оруулалт хийгдэж эхэлнэ гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш хааяа утсаа авдаг ч утсаа авахаараа одоо болж байна гэж худлаа хэлдэг.” гэх мэдүүлэг/ 1хх-226-229, 4хх-197-198/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.А-ын өгсөн: “...Энэ хэрэг миний аав Ж.Ц-ид хамааралгүй юм. Тухайн үед манай аав Ж.Ц- нь надтай хамт явсан юм. ...Г.Д нь анхнаасаа намайг хуурахад Сэргэлэн гэх хүнийг оролцуулсан байж магадгүй, Сэргэлэн гэх хүнтэй 3 удаа уулзаж байсан бөгөөд 2018 оны 5 сараас хойш түүнтэй уулзаагүй, ...Пан гэдэг хүнийг ерөөсөө хараагүй. Г.Д түүний бичиг баримтын хуулбарыг үзүүлж байсан.” гэх мэдүүлэг /4хх-238-239/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Түвшинбаясалын өгсөн: “...Би тухайн үед Зуунзаяа группийн дэд захирлын тушаалтай ажиллаж байсан. 2018 оны 3 дугаар сарын сүүлээр “Сувдан сондор” хотхоны 71а байрны 1 давхарт байрлах “Зуунзаяа” группийн оффис дээр үл настай эмэгтэй, залуу эрэгтэй хоёр ирээд Г.Д-тэй уулзаж байсан. Тухайн үед би хажуу талын өрөөнд байж байсан. Тухайн өдрийн орой 20 цагийн орчим Г.Д намайг өрөөндөө дуудаад “Төрийн банкны данс байна уу, хүмүүсээс мөнгө авах гэсэн юм, хамт яваад өгөөч” гэхээр нь би хамт барилгачдын талбайн урд талын төрийн банк орсон. Гэтэл Г.Д-гийн өрөөнд байсан Ц.А- гэх залуу боодолтой мөнгө Г.Д-д бэлнээр өгсөн. Ж.Ц- гэх хүн Ц.А-той хамт явж байсан...Пан гэх Хятад улсын иргэн байсан. Г.Д-тэй хамтран ажиллаж хөрөнгө оруулалт хийнэ гэж гэрээ хийсэн эсэхийг мэдэхгүй байна. Пан гэх Хятад иргэн “Зуунзаяа групп”-т барилгын ажил эхлүүлж хөрөнгө оруулсан асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /1хх-231-232/,...2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Г.Д-тэй уулзахад “хууль зүйн яамны 1500 айлын орон сууц барих барилга барилга угсралтын ажил хийх компани хайж байгаа” гэж хэлж байсан. Би Г.Д-д өөрийн ажил болох 340 айлын орон сууцны төсөл дээр хөрөнгө оруулалт хийх хүн хэрэгтэй байгаа гэж хэлтэл “Г.Д би хүн олж өгье гээд 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээг “ПГС” ХХК болон “Зуунзаяа” группийн хооронд 20 тэрбум төгрөгийн өртөгтэй байгуулсан. Тэгээд 20 тэрбум төгрөгийн баталгаа болгож 20.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 20.000.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр чиний өгсөн төслийг орчуулах хэрэгтэй байна гээд 3.000.000 төгрөгийг бэлнээр авсан, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Г.Д нь Хятад хүмүүс хөрөнгө оруулалт хийнэ гэсэн боловч хөрөнгө оруулалт байхгүй болж, сүүлдээ махны үйлдвэр Архангайд барьж байгаа гэх зэргээр худлаа хэлээд сүүлдээ баталгаа болгож өгсөн мөнгөө авъя гэхээр худлаа яриад алга болсон.” гэх мэдүүлэг/1хх-233-235/,

 

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 18/01 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ” /2хх-6-13/ зэрэг болно.

 

3. Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны хажууд байрлах “Хаан” банкны салбар дотор иргэн Ж.А-д “Монгол улсын их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж 10700000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.А-ийн өгсөн: “...Би 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Хаан” банктай байрны 1 давхарт Г.Д нь “надтай уулзаад хүүхдийн чинь ромбо дипломыг гаргуулаад сургуулийг нь төгсгөөд өгье” гэж хэлсэн. Би өөрийн нөхөр Ш.Аварзэдийн “Хаан” банкны 5315361668 дугаарын данснаас 10.000.000 төгрөг бэлнээр авч Г.Д-д өгсөн. Г.Д нь 6 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө гаргаж өгнө гэсэн....Дараа нь “яг одоо диплом бичүүлэх гэж байна” гэж хэлээд 500.000 төгрөг нэхсэн. Нөхөр бид 2 хамаатан болох Ариунаагийн дансаар Г.Д-гийн данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 7 дугаар сарын 21-ний өдөр диплом бичихэд 200.000 төгрөг дутлаа гээд авсан....5.500.000 төгрөгийг данс руу шилжүүлээд удахгүй өгнө. гэж хэлсээр өнөөдрийг хүрсэн.” гэх мэдүүлэг/2хх-228-229, 3хх-45-47/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Аварзэдийн өгсөн: “...Цагдаад гомдол гаргасны дараа Г.Д нь 1.000.000 төгрөг өгсөн. Одоо 4 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа.” гэх мэдүүлэг /2хх-235, 3хх-50-51/,

 

Г.Д-гийн 1000.000 төгрөг, 5.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /3 хх-16-17/,

 

Нийслэлийн барилга хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 7 дугаар сарын 30-ны 08/2962 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /3хх-124/ зэрэг болно.

 

4. Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 96 дугаар байрны 1 давхарт хуурамч гэрээ ашиглан, хамтран ажиллана, хөрөнгө оруулалтын шимтгэл гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Т.О-гоос 30000000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.О-гийн өгсөн: “...Би 2018 оны 3 сарын 1-ний өдөр өөрийн ажил болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 96 дугаар байрны 1 давхарт байж байтал миний танил Цогтбаяр ах Должинсүрэн гэх эмэгтэйг дагуулж манай ажил дээр ирсэн юм. Уг эмэгтэйд тус болооч Г.Д нь 100 айлын хуучин байшингуудыг буулгаад шинээр барих төсөл хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийн бичиг баримтыг би хөөцөлдөөд авч чадахгүй байна, чи уг асуудал дээр тус болооч гэсэн. ...Тэгээд 2018 оны 3 дугаар сарын сүүлчээр Г.Д нь манай өрөөнд хөрөнгө оруулалтын 2 төрлийн гэрээтэй ирсэн. Нэг нь барилгад 20 сая долларын хөрөнгө оруулна, нөгөөх нь уурхайд хөрөнгө оруулна гэсэн гэрээ байсан. ...Тухайн үед би гэрээнд нь итгэсэн юм. 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Г.Д над руу утсаар яриад “хөрөнгө оруулалтын мөнгө шилжүүлэх гадаад гуйвуулгын мөнгө хэрэгтэй байна 40 сая төгрөг зээлээч” гэхээр нь би “үгүй” гэж хэлчихээд ...орой нь залгаад “би барьцаатай мөнгө зээлнэ” гэж хэлэхэд Г.Д нь “болноо, хүнсний 1 дүгээр дэлгүүрийн ард 3 өрөө байр барьцаанд тавина” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Г.Д ирээд “уг байр нь өөрөө барьцаанд байгаа юм байна, надад өөр барьцаалах эд зүйлс байхгүй байна” гэж уйлаад гуйгаад сууж байгаад гараад явсан юм. Тэгээд би шимтгэлийн мөнгийг нь орой тооцож үзээд дээр нь зургийн мөнгө нэмээд 30 сая төгрөг зээлье гэсэн. 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 30 сая төгрөг 1 сарын хугацаатай зээлүүлсэн юм. ...Дахин Г.Д-тэй ярихад “5 сая америк доллар компанийн данс руу орчихсон байна, мөнгөө авах гэхээр компанийн тамга цагдаагийн газарт хураагдчихсан болохоор авч чадахгүй байна” гэж надад хэлсэн. Тэгээд маргааш нь Г.Д залгаад “зарим нэг хүмүүсийн өрийг яаралтай өгөхгүй бол өр нэхэгдээд байна 12 сая төгрөг зээлээч, мөнгөө авахаар нь өгье” гэж хэлэхээр нь би 12 сая төгрөгийг 100 айлд бэлнээр өгсөн юм. Тэрнээс хойш сураггүй алга болсон. Тэгээд би хөрөнгө оруулагч талын төлөөлөл Сэргэлэнтэй уулзахад Сэргэлэн нь манай байгууллагад 20 сая долларын хөрөнгө оруулалтын гэрээг огт хийгээгүй гэж хэлсэн...Миний хохирол төлөгдөөгүй байгаа. Г.Д-гээс гэрээгээр өгсөн 30.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Харин үлдсэн гэх 12 сая төгрөгийг түүнд өгсөн гэх ямар ч баримт байхгүй учраас нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /3хх-129-133, 4хх-194-195/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Майцэцэгийн өгсөн: “...Г.Д-гийн “Зуун заяа” группын нэр дээр “Зуун айл” төвийн орчим орон сууц барих төсөл танилцуулсан ба хөрөнгө оруулалт Хятад улсын компаниас авна гэж хөрөнгө оруулалтын гэрээ үзүүлж манай компанийг төслийн барилгын ажлыг гүйцэтгэж өгөх санал тавьсан. Манай компани хөрөнгө оруулалт хийгдэх юм бол хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ хэлсэн. Г.Д нь хөрөнгө оруулалт банкинд байршуулсан байгаа гэдэг агуулгатай хятад бичиг гар утас дээрээсээ үзүүлсэн. Манай захирал Т.О-той хувиараа уулзаж хөрөнгө оруулалтаа авах гэхээр бага зэргийн банкны шимтгэл төлөх шаардлагатай байна. Надад мөнгө зээлээч шимтгэлээ төлөх юм бол өнөөдөр маргаашгүй хөрөнгө оруулалт орох гээд байна гээд захирлаас бэлнээр 42 сая төгрөг авсан.” гэх мэдүүлэг /3хх-138-139/,

 

2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн иргэн Т.О-, Г.Д нарын 30 сая төгрөгийн зээлийн гэрээ /3хх-121/ зэрэг болно.

 

5. Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан Сондор” хотхонд “Престиж трейд” ХХК-ийн захирал Б.Л-тэй 340 тонн арматур нийлүүлэхээр “Худалдах худалдан авах гэрээ” байгуулан улмаар 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “манайх арматураа Бүгд Найрамдах Хятад Ард улсаас таталт хийдэг тул танайх мөнгөө хийсний дараа манайх бараагаа нийлүүлнэ” гэж хуурч урьдчилгаа төлбөр гэж өөрийн “Хаан” банкны 5037561967 тоот дансаар 162.500.000 төгрөгийг залилсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Л-гийн өгсөн: “...Манай байгууллага гадаад худалдаа эрхэлдэг ба одоогоор 2018 оны 5 дугаар сараас эхлэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Бадмаараг” төвийн хойд талд 60 айлын орон сууцыг барьж 80 хувьтай барилгын үйл ажиллагаа явуулж байна. Манай хүргэн ахын найз Батцог гэх хүнээр дамжуулан Г.Д гэх хүнтэй танилцаж Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан Сондор” хотхоны 1 давхарт “Зуун Заяа” групп ХХК-ийн оффист 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өөрийн биеэр очиж уулзахад Батцог болон Хятад талын төлөөлөгч Сэргэлэн гэх Өвөрмонгол эрэгтэй, захирал Г.Д нар байсан. Ингээд би уулзаж барилгын арматурын төмөр буюу нийт 340 тонн арматурын төмөр авахаар тохирч 50 хувьд нь 4 ширхэг байр, үлдсэн 50 хувьд нь бэлэн мөнгө өгөхөөр тохирч 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Зуун Заяа” групп ХХК-ийн оффист гэрээгээ хийж тухайн өдрөө Г.Д захирлын “Хаан” банкны дансанд урьдчилгаа 162.500.000 төгрөгийг хийсэн...Үүнээс хойш манай компанид ямар ч арматурын төмөр буугаагүй байна...Ингээд би Сэргэлэн гэх хүний талаар судалж үзэхэд Г.Д захиралтай огт хамаагүй хүн болж таарсан.” гэх мэдүүлэг /4 хх-35-42/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Б-ийн өгсөн: “...Хамтран ажиллахаар 2 удаагийн гэрээ хийж байсан боловч гэрээний үүргийн биелэлт хангагдаж байгаагүй. Гэхдээ жижиг бараа бүтээгдэхүүн солилцоод явж байсан. Би Б.Л-тэй 2018 оны 6 дугаар сард барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 1 орцтой, 12 давхар, 60 айлын орон сууц барихаар гэрээ хийсэн байсан. Тэр барилгад ажил гүйцэтгэх явцад материал буюу барилгын арматур авах шаардлага гарсан. О.Будсүрэн намайг өөрсдийн материал аваад байгаа хүнээ танилцуулаад өгөөч гэсний дагуу би Г.Д-тэй О.Будсүрэнгийн дүү Б.Л-г танилцуулсан. Би дээрх хоёр хүнийг уулзуулсан болохоос хоорондоо ямар гэрээ хэлцэл хийж ямар нөхцөлтэй тохирсон талаар мэдээгүй....2018 оны 3 дугаар сараас Г.Д-тэй 7 байр дахин төлөвлөлтөд оруулж дахин барилга барих төсөл хэрэгжүүлэхээр ярьж байгаад яг үндсэн гэрээгээ 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, шалгаруулалтад оролцсон. Шалгаруулалтын хариу гарахгүй байсан. Шалгаруулалтад тэнцэхээр Г.Д намайг, чи хөөцөлдөж бай, эгч нь гарсан зардлыг нь төлнө гэсэн ба би дээрх ажлыг хөөцөлдөх явцад гарсан зардал гэж 25 сая төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /4хх-53-55/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Будсүрэнгийн өгсөн: “...2018 оны 4 сард би дүү Б.Л-тэй хамтарч орон сууц барихаар тохиролцсон байсан. 2018 оны 4 сарын сүүлээр багын найз Т.Б-той уулзаад “найз нь барилга барих гэж байгаа” гэж ярьтал “найзад нь арматурын төмөр нийлүүлдэг найдвартай хүн байгаа, би чамд хөнгөлөлттэй үнээр арматурын төмөр олж өгье, би Дундговь, зуун айлын төсөл дээр энэ хүнтэй хамтарч ажиллаж байгаа” гэсэн....Манай дүү Б.Л 162.500.000 төгрөгийг шилжүүлсэн гэж сүүлд ярьж байсан. Мөнгийг нь авахдаа Г.Д “7 хоногийн дараа арматур төмөр чинь ирнэ” гэж хэлсэн...”Удахгүй ирнэ” гээд худлаа яриад өнөөдрийг хүрсэн гэсэн....2019 оны 1 дүгээр сард Цогоотой холбогдоод “чи арматур төмөр захиалсан мөнгөнөөс яах гэж 40 сая төгрөгийг яах гэж авсан юм” гэхэд Цогоо “би 40 сая төгрөг авсан, би Г.Д-тэй дундын тооцоотой байсан юм, арматур төмөр захиалахтай ямар ч хамаагүй” гэж байсан. 40 сая төгрөгний 15 сая төгрөгөнд бараа аваад 25 сая төгрөгийг бэлнээр авсан гэж байсан.” гэх мэдүүлэг /4хх-45-46/,

 

Б.Л-гээс 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Г.Д-гийн 5037561967 дугаартай “Хаан” банкны данс руу 162.500.000 төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт /4хх-22-23/ зэрэг болно.

 

6. Шүүгдэгч Г.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Кино үйлдвэрийн авто зогсоол дээр Б.Н-ад өөрийнхөө нэр дээр банкнаас зээл гаргуулж өгнө гэж хуурч 5080000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Н-ын өгсөн:  “...Г.Д надад “миний нэр дээр зээл ав, би чамайг хамтран зээлдэгчээр оруулж мөнгө авч өгч туслая” гэсэн. Би тэр үгэнд нь итгээд тохиролцсон юм. Удалгүй над руу залгаад банкнаас зээл авч болох юм байна. Тэгэхдээ урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй байна. Чи урьдчилгаа гээд 5.000.000 төгрөг өгчих би зээлийг чинь аваад өгье гэсэн. Тэгээд би 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Кино үйлдвэр”-ийн урд байрлах авто зогсоол дээр Г.Д-гийн приус-20 машинд сууж 4.500.000 төгрөг бэлнээр мөн 500.000 төгрөг 5037561967 гэх данс руу шилжүүлсэн. Тэгээд Г.Д “би бичиг баримтаа бүрдүүлээд чамайг дуудъя” гээд яваад өгсөн. ...Тэгээд хүлээж байгаад 4 хоногийн хугацаа нь болоод залгатал “би Төрийн банкнаас зээлийн гэрээгээ батлуулах гэж байна, тэгээд нотариат орох хэрэгтэй байна, чи 250.000 төгрөг өгөх шаардлагатай байна” гэсэн. Надад тэр үед 80.000 төгрөг байсан болохоор би өмнө нь шилжүүлсэн данс руу 80.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд орой намайг дуудна гэж байгаад дуудаагүй. Би хэд хоног хүлээсэн. Тэгээд тэр өдрөөс хойш залгахаар “хуралтай байна” гээд надаас зугтаагаад байсан. Би сүүлдээ аргаа бараад “ямар банкнаас зээл авах гэж байсан юм, би очиж уулзъя” гэсэн. Тэгсэн надад “Бөмбөгөр” худалдааны төвийн урд байрлах “Төрийн банк” дээр бид хоёрын материал байгаа гэсэн. Тэгээд хэлсний дагуу төрийн банк дээр очтол миний материал байхгүй байсан. ..Тэгээд бөөн юм болж уулзахад “надад машин авч өгнө” болоод намайг маргааш мянган машины зогсоол дээр ир гээд би явсан. Тэгээд маргааш нь хэлсэн газар нь очтол мөн ирээгүй. Тэгээд 2018 оны 7 дугаар сард компанийн оффис нь бүүр нүүгээд явсан байсан. Тэгээд алга болсон байсан.” гэх мэдүүлэг /4хх-155-158/,

 

Хаан банкны 5603083953 дугаартай дансны хуулга /4хх-176/

Г.Д, Б.Н- нарын байгуулсан хэлцэл /5хх-44/ зэрэг болно.

 

7. Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Э.Азжаргалд “Олимп” хотхонд байр авч өгнө хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, Э.А-нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас 10000000 төгрөгийг Г.Д-гийн “Хаан” банкны 5037561967 дугаарын дансанд шилжүүлж залилуулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Азжаргалын өгсөн: “...Г.Д “Олимп” хотхоноос надад бартераар авсан байр байгаа, та 2 урьдчилгаа 10 сая төгрөг өгөөд манай компанийн нэр дээр хувь лизинг хийгээд 10 жилийн хугацаанд сар бүр 700000 төгрөг өгөөд авч болно, их боломжийн байр байгаа юм” гэсэн. 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдөр эхнэр бид хоёр багшийн дээд дээр Г.Д-г дуудсан болохоор очиж уулзсан. Тэр үед Г.Д “нөгөө байр бүтчих юм шиг байна, та 2 өнөөдөр 10 сая төгрөгөө хийчих” гэж хэлсэн. Тэр өдрөө Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын “Оргил” худалдааны төвийн баруун талын “Хаан” банкнаас хугацаатай хадгаламжаа цуцлаад тэр банкнаас 10 сая төгрөгийг Г.Д-гийн “Хаан” банкны 5037561967 дугаарын данс руу шилжүүлсэн. ...Г.Д “одоо бүтэх гээд байна, түр хүлээж бай” гэж хэлээд 7 хоног өнгөрсөн. ...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажил дээр нь тааралдаад уулзахад Г.Д компанийнхаа нэрээр 2018 оны 8 дугаар сарын 20-ний өдөр 11 сая төгрөг болгож өгнө гэсэн утгатай албан бичиг бичиж гарын үсэг зурж тамга дарж, зээлийн гэрээ байгуулсан. Тэрнээс хойш Г.Д-тэй огт холбоогүй, сураггүй алга болсон.” гэх мэдүүлэг /5хх-97-100/,

 

Э.Азжаргалаас Г.Д-д 10.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /5хх-127/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэцэцэгийн өгсөн: “...2018 оны 07 сарын 31-ний өдөр Должинсүрэн над руу залгаад би хотод ирчихсэн байна, манай компани Олимп хотхонд 2 байр бартераар авчихлаа, тэр байрыг танай 2 хүүхэд авах уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2 хүүхдэдээ үзүүлсэн нь дээр байх гэж хэлээд хүү Азжаргалд Должинсүрэнгийн утасны дугаарыг өгсөн. Манай хүү Азжаргал эхнэртэйгээ хамт гэрт нь очиж уулзсан байсан. ...2018 оны 08 сарын 02-ны өдөр манай бэр загварын байрыг нь очиж үзлээ, их зүгээр байр байна, сая мөнгийг нь шилжүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд Должинсүрэнтэй утсаар холбогдоход удахгүй байрны түлхүүрийг өгнө, манай компани нөгөө компанитай гэрээгээ байгуулж гарын үсэг зурах гэж байна, гэрээгээ байгуулж байрны түлхүүрийг аваад шууд танай хүүхдэд өгнө гэж хэлсэн. ...манай нөхөр Эрдэнэбат хот руу явж Должинсүрэнтэй уулзаж зээлийн гэрээ байгуулсан байсан...” гэх мэдүүлэг/5 хав 104-105/

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Эрдэнэбатын өгсөн: “...Сүүлд Сүхбаатар нь машиныг ирээд аваад явчихсан байсан.” гэх мэдүүлэг /5хх-114-115/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Сүхбаатарын өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот руу явах гээд худалдааны төвөөс нь хүнсний зүйл авах гээд ороод гараад ирсэн чинь олон залуучууд миний машин дээр ирчихсэн байсан. ...Тэр хашаанд очиход Г.Д-тэй уулзаж байсан хүмүүс миний машиныг хүчээр булааж авсан. Би тухайн үед юу болоод байгааг ч мэдэхгүй байсан. Г.Д угаасаа буцаж ирэх ажилтай юм чинь би хотод очоод мөнгийг нь өгчихнө, буцаж ирэхдээ машиныг авъя гэж хэлсэн. Тэгсэн хэд хоногийн дараа Г.Д-гийн хүүхэдтэй холбогдоход манай ээж шүүхээр ороод ял авчихсан. Одоо хоригдож байгаа би танд уулзах зөвшөөрөл авч өгье гэж хэлсэн. ...Би Г.Д-гийн талаар сайн мэдэхгүй. Надад барилгын ажил авч өгнө гэж хэлсэн болохоор нь би өөрийн хувийн машинаар үйлчилж өгч байсан юм.” гэх мэдүүлэг /5хх-106-107/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Баярмаагийн өгсөн: “...2018 оны 8 дугаар сард “Зуун заяа” групп ХХК-с эрэгтэй, эмэгтэй 2 ирээд манайх руу цемент нийлүүлэх талаар гэрээ хийсэн боловч цемент нийлүүлээгүй. Цементийн оронд манайхаас байр авна гэж байсан ч нэг ч цемент нийлүүлээгүй...Тулга гэж хүн манай байгууллагад байхгүй.” гэх мэдүүлэг /5хх-112-113/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Амартөгсийн өгсөн: “...Пан болохоор Хятадын банкин дахь өөрийн компанийн мөнгөний хуулбарыг манайд өгдөг байсан. Танай компани төслийн газрын гэрчилгээгээ сунгуулж ав, засаг даргын захирамжийг шинээр гаргуул, тэгвэл энэ мөнгийг оруулж ирж ажил эхэлнэ гэдэг байсан. Компаниас зохих материалыг бүрдүүлж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт өгдөг боловч захирамж, гэрчилгээ нь манай нэр дээр сунгагдаж гарч ирээгүй. Учир нь хөрөнгө оруулалтын мөнгө монголд байршаагүй байна. Хөрөнгө оруулагч чинь баталгаатай биш гэдэг байсан.” гэх мэдүүлэг /4хх-247-248/,

 

            БНХАУ-ын Юүн нань мужийн 'Чань юуань уул уурхайн компанийн ерөнхий захирал Хуан Юукан. “Зуун заяа" ХХК-ийн ерөнхий захирал Г.Д нарын байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ” /5хх-29-41/,

 

Шүүгдэгч Г.Д-гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-51/,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 407 дугаар ангиас гаргасан Г.Д-гийн ялын тооцооны тодорхойлолт 5 жил 6 сар 27 хоногийн үлдэгдэлтэй /1хх-118/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэг хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэлээ.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Г.Д-гийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 2-ны хооронд нэр бүхий 7 хохирогчид нийт 272.760.000 төгрөгийн хохирол учруулахдаа хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж авах байдлаар үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогч нарын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдсан байна.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжид хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно. Эд хөрөнгийг залилж авч байгаа үйлдэл нь бусдын өмчлөх эрхэд санаатай хэлбэрээр халдаж байгаа гэм буруутай үйлдэл болно. Дээрх үйлдлүүд нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэйгээр үйлдэгддэг гэмт хэрэг мөн.

 

Шүүгдэгчийн хохирогч нарын эд хөрөнгийг залилан авч бусдын өмчлөх эрхэд хохирол учруулж тухайн эд хөрөнгийг зарцуулах боломжийг өөртөө үүсгэж хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм. Хохирогч нарыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Г.Д-гийн нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай  хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэж хохирол учруулсан гэдэгт тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээний хохирол учруулсаныг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”...гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

        Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

        Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн өмгөөлөгч И.Гантулгын зүгээс: “...Иргэний хариуцагчаас хохирол төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэл муутай гэж үзэж байна. Өмнөх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг тайлбарласан Иргэний хуулийн 498.1, 499.3-т заасан иргэн хуулийн этгээд хамран гэж заасан Улсын дээд шүүхийн 2018-оны 15 дугаар тогтоолоор иргэний хариуцагчийг тайлбарласан байдаг. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн хувьд өмнө нь шүүгдэгчтэй хамтран ажиллаж байсан болон бие биедээ мөнгө шилжүүлж байсан гэсэн энэ асуудал нь хэрэгт авагдсан баримт болон гэрээгээр тогтоогдож байгаа учраас иргэний хариуцагчаар татсан захирамжийг хүчингүй болгоод иргэний хариуцагчаас чөлөөлж өгөхийг хүсэж байна.” гэх тайлбаруудыг гарган мэтгэлцэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч Б.Л-гийн: “...340 тонн барилгын арматур төмөр авахаар тохирч 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Зуун заяа групп ХХК-ийн оффист гэрээ хийж тухайн өдрөө Г.Д-гийн дансанд урьдчилгаа төгрөгийг шилжүүлсэн. ...Миний Г.Д-д өгсөн 162.500.000 төгрөгөөс Батцог нь 25.000.000 төгрөг авсан байсан. Мөн Батцогийн авсан барилгын хар хавтангийн үнэ болох 16.000.000 төгрөгийг Г.Д манайхаас авсан мөнгөнөөс төлсөн байсан. ...” /4хх 35/, гэрч Т.Б-ийн: “...Би Должинсүрэнгээс өөрийн Хаан банкны 5099016599 гэсэн дугаарын дансаар нэг удаагийн гүйлгээгээр 25.000.000 төгрөг авсан. ..." /4хх 54/,.... шүүгдэгч Г.Д-гийн: “...Б.Л-тэй арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийнхөө “Хаан” банкны 5037561967 тоот дансаар 162.500.000 төгрөг шилжүүлүүлсэн. ...Тэр 162.000.000 төгрөгийн 25.000.000 төгрөгийг нь Батцог руу шилжүүлсэн. ... /4хх 212, 6хх 192/ гэсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Л-гээс шүүгдэгч Г.Д-гийн эзэмшлийн данс руу 162.500.000 төгрөг шилжүүлсэн баримт /Зхх 238/, худалдах худалдан авах гэрээ /Зхх 240- 244/ зэрэг баримт хэрэгт авагдсан баримтуудаар бусдын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө, эд хөрөнгөөс мөнгө шилжүүлэн авсан нь тогтоогдож байх тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

        Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж хуульчилжээ.

 

        Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар иргэний хариуцагч Б.Б-оос 25.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Л-д олгохоор тогтов.

 

        Харин иргэний хариуцагч Б.Б- нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

   

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Д-гээс 229.260.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.А-д 4.200.000 төгрөг, хохирогч В.Э-ад 18.480.000 төгрөг, хохирогч Ц.А-од 24.000.000 төгрөг, хохирогч Т.О-д 30.000.000 төгрөг, хохирогч Б.Л-д 137.500.000 төгрөг, хохирогч Б.Н-ад 5.080.000 төгрөг, Э.Азжаргалд 10.000.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Г.Д-гийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан хорих ял шийтгэлийг оногдуулах нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

Урьд шүүгдэгч Г.Д нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлэж байгаа бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар 5 жил 6 сар 27 хоногийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 407 дугаар хорих ангиас гаргасан Г.Д-гийн ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдсон болно. /1хх-118/

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1-д заасан “ялтан шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Г.Д-д энэ шийтгэх тогтоолоор буюу оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 8 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэхыг ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Д энэ хэрэгтээ 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн яллагдагчаар 584 хоног цагдан хоригдсон ба үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар түүний ял эдэлсэн хугацаанд оруулах нь тооцохоор тогтов.

 

Шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Г.Д-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Г.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Д-гийн цагдан хоригдсон 584 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Д-д энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэхыг ялыг 8 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Г.Д-д оногдуулсан 8 жил 6 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Д-гээс нийт 229.260.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.А-д 4.200.000 төгрөг, хохирогч В.Э-ад 18.480.000 төгрөг, хохирогч Ц.А-од 24.000.000 төгрөг, хохирогч Т.О-д 30.000.000 төгрөг, хохирогч Б.Л-д 137.500.000 төгрөг, хохирогч Б.Н-ад 5.080.000 төгрөг, Э.Азжаргалд 10.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар иргэний хариуцагч Б.Б-оос 25.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Л-д олгосугай.

 

8. Иргэний хариуцагч Б.Б- нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Д-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС