Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1613

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Сүхбаатарын талбай-5 Бодь цамхаг ХХК-ийн байр хаягт оршин байх “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11-р хороо, Нуурын 12-р гудамж 177 тоот хаягт оршин суух Д.Нямсүрэн /РД:РЭ62121700/-д холбогдох,

4,300,869.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Голомт банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д.Нямсүрэнгээс 4,300,869.06 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Батчулуун, хариуцагч Д.Нямсүрэн нар 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “...Голомт банк нь Д.Нямсүрэнгээс зээлийн төлбөр 4,300,869.06 төгрөг нэхэмжилсэнээс хариуцагч Д.Нямсүрэнгийн хүсэлтээр 900,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,400,869.06 төгрөгийг Д.Нямсүрэн нь 2017 оны 09 сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Голомт банк” ХХК нь Д.Нямсүрэнгээс 4,300,869.06 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан 4,300,869.06 төгрөгийн шаардлагын зарим хэсэг буюу 900,000 төгрөгийн төлбөрөөс татгалзаж, үлдэгдэл 3,400,869.06 төгрөгийг хариуцагч Д.Нямсүрэн нь 2017 оны 09 сарын 30-ны дотор төлөхөөр зохигчид эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон

         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Нямсүрэнд холбогдох 4,300,869.06 төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч шүүхэд гаргасан 4,300,869.06 төгрөгийн шаардлагын зарим хэсэг буюу 900,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 3,400,869.06 төгрөгийг Д.Нямсүрэн нь 2017 оны 09 сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,764 төгрөгөөс тал хувь болох 41,882 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас, хариуцагч Д.Нямсүрэнгээс 41,882 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгон, үлдэх хэсгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Т.НАРАНЦОГТ