Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2022/0004 |
Дугаар | 2022/ШЦТ/5 |
Огноо | 2022-01-13 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/5
2022.01.13 2022/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2022/0004/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Г даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Д,
Улсын яллагч Д.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр
Шүүгдэгч Ц.Л нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Л-д холбогдох 2139000000332 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Л нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Дамбын 1102 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Я.Ц-г үл ялих шалтгаанаар гар болон хөлөөрөө зодож зүүн бугалга, зүүн ташааны толгой, гуяны гадна талд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1.Хохирогч Я.Ц-ийн өгсөн: “... Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ байж байхад миний нөхөр болох Л нь гэртээ согтуу ирэхээр нь халуун цай аягалж өгөхөд аягатай цайгаа гараараа цацахаар нь чи одоо яаж байгаа юм гэж хэлэхэд босч ирээд хувцасны шүүгээгээ гараараа хага цохисон. Тэгээд 2 унинаасаа гараараа дүүжилж байгаад миний баруун болон зүүн талын бөөрөн дээр 2 удаа өшиглөсөн бөгөөд баруун, зүүн гуя хэсэг рүү 2-оос 3-н удаа өшиглөж, дух хэсэг рүү алгаараа савж олон удаа цохиж, доошоо болоод болъё намайг уучлаарай гэж хэлэхэд үсдэж босгож ирж байгаад дух руу цохиод байсан. Тэгээд л хөл гар руу өшиглөөд зодоод байсан. Чи юунаас болоод ингээд уурлаад байгаа юм бэ? гэхэд чи надтай яаж харьцмаар байна, чи хөдөө яваад ирээ биз дээ, хөдөө юу хийсэн, хэнтэйгээ явсан гээд орилоод хардаад байсан. Тэгээд байж байхад хөдөөнөөс Л-гийн төрсөн ээж Сувдаа гэх хадам ээж хөдөөнөөс залгахад Л чи утас ав, миний ээжээс уучлалт гуй, би одоо хэзээ ч өөрийнхөө ээж рүү явахгүй дандаа Л-тэй хамт байна, танайд очно танайд байна гэж хэл гээд хутга барьчихаад зогсоод байсан. Хэрвээ ингэж хэлэхгүй бол чамайг ална гээд айлгаад байсан, би тэгээд ээжид нь тэгж хэлээд утсаа салгасан. Тэгээд хаалга түгжсэн болохоор би гарах боломжгүй байсан ба гаднах хашааны хаалга бас түгжсэн түлхүүрээ өөрөө авсан болохоор яах ч аргагүй байсан. Гэрийнхээ гэрлийг хагалсан, харанхуйд зодож байхад Л-гийн хамаатан болох Түвшээ ах болон эх******* Болороо нар гэрийн гадаа машинтайгаа ирээд Л байна уу, хаалгаа онгойлго гээд орилоход Л гараад хаалгаа онгойлгосон. Тэгээд эх******* Болороо нь манайд орж ирэхээр нь Л ингээд намайг зодоод байна, та манай ээж рүү залгаад өгөөч гээд ээж утсаа аваагүй, тэгээд гаднаас Л нөгөө Түвшээ ахтайгаа орж ирээд Лг чи одоо унт гээд гутлыг нь тайлаад би орыг нь засаж өгөөд Л хэвтсэн. Тэгэх хооронд би нүүрсээ аваад ирье гээд охиноо хувцаслаад гарахдаа Түвшээ ах руу дохиогоор гараад ир гээд, та намайг ахынд хүргээд өг гэж хэлээд ахынх руугаа хүргүүлсэн... Хутгаар миний гэдэс рүү өвдтөл хатгасан, нөгөө хутга нь үзүүр нь хугарсан хутга байсан... Би бол биед нь халдаагүй, би өөрөө түгжээтэй гэрт 3 цаг гаран зодуулсан... Урьд өмнө нь 2021 оны 06 дугаар сард Л нь намайг миний нүүр рүү 2 удаа алгадсан. Чи яв гээд намайг гэрээсээ хөөсөн... Би шүүх эмнэлэгт үзүүлнэ... Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/
2. Гэрч С.Төвшинтөгсийн өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн орчимд Ц.Л гэх дүү хүүтэй уулзсан. Би өөрөө Жаргалтхаан сумын 2 дугаар багийн иргэн байгаа юм. Өмнөдэлгэр суманд орж ирснийх гээд таньдаг дүү болохоор гэр рүү нь очсон чинь гаднах хаалга нь түгжээтэй байхаар нь Л гэж хашхирсан, тэгсэн Л өөрөө гарч ирсэн. Тэгээд гэр рүү нь орсон... Эх******* нь болон хүүхэд нь байсан. Өөр хүн байгаагүй... Тэгээд Л унтаад өгсөн. Эх******* нь намайг гаръя гээд нүдээрээ дохиод байсан. Та намайг хаяж явж болохгүй шүү гээд байсан. Гэр рүү нь ороход гэрэлгүй харанхуй зурагт нь асаалттай байсан... Би ахынх нь гээд нэг айл руу хүргэж өгсөн... Манай ахынх байгаа юмаа гэж хэлээд л буусан. Та явж болохгүй шүү гэж хэлээд байсан. Тэрнээс бол ил харагдах зодуулсан шинж байхгүй байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
3. Гэрч А.Болорчимэгийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн орчимд Ц.Л гэх дүү хүүтэй уулзсан. Гэр рүү нь очсон чинь гаднах хаалга нь түгжээтэй байхаар нь Л гээд манай нөхөр хашхирсан. Тэгсэн Л өөрөө гарч ирээд хаалга онгойлгоод гэр рүү нь орсон... Эх******* нь болон хүүхэд нь байсан. Өөр хүн байгаагүй... Тэгээд жаахан байж байгаад Л унтаад өгсөн. Эх******* нь манай нөхрийг гаръя гээд нүдээрээ дохиод манай нөхөр гарч уулзсан. Тэгэхэд та намайг хаяж явж болохгүй шүү гэж байсан... Бид 2 ахынх нь гээд нэг айл руу хүргэж өгсөн. Хэнийх гэдгийг нь бол мэдэхгүй. Манай ахынх байгаа юмаа гэж хэлээд машинаас буусан. Ил харагдах зодуулсан шинж бол байхгүй байсан шиг санагдаж байна. Хувцас дотор бол ямар байсныг бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24- 25 тал/
4.Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 564 дугаартай: “... Я.Ц-ийн биед зүүн бугалга, зүүн ташааны толгой, гуяны гадна талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34- 35 тал/
5. Яллагдагчаар Ц.Л-гийн өгсөн: “...Би одоогоор эх******* хүүхдийнхээ хамтаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Дамба 1102 тоотод амьдардаг юм л даа. Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн найз Батзоригтой Өмнөдэлгэр сумын Чандгана багт хөдөө нийслэл 2.5л пиво 2 ширхгийг уугаад сумын төв дээр ирсэн. Тэгээд би эх******* Я.Ц-д хандан “Би архи уучихсан халамцуу байна шүү одоо унтлаа” гэж хэлсэн чинь эх******* маань “Чи архи уучихсан байна, чи яасан олон хоногоор алга бодог бас архи уудаг юм” гэж уурлаад намайг цохиж аваад байхаар нь би эх*******тээ хандан Чи олон хоног хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ? хийсэн мөнгө төгрөг хаана байна” гэж асуухад эх******* маань “Би яаж мэдэх юм бэ” гэж хэлэхээр нь жоохон согтуу байсан учир эх******* Я.Ц-г эхлээд нүүр рүү нь гараараа алгадаж, зүүн гарын бугалга хэсэгт гараар цохиж, бөөр рүү өшиглөхөд эх******* маань газар эвгүй унасан. Тэгээд биедээ гэмтэл авсан... Эх******* маань дээрх асуудал болсноос хойш өөрийнхөө гэр рүү Гурванбаян руу хөдөө яваад ирэхгүй надтай уулзахгүй байгаа... би өөрийн эх******* Я.Ц-г зодож түүний биед хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэн гардаг.
Шүүгдэгч Ц.Л нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Дамбын 1102 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 16 цагийн үед согтуугаар хамтран амьдрагч Я.Ц-гүл ялих зүйлээр шалтаглан гар болон хөлөөрөө зодож эрүүл мэндэд нь зүүн бугалга, зүүн ташааны толгой, гуяны гадна талд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Я.Ц-ийн өгсөн: “... Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар багт 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 16 цагийн орчимд гэртээ байж байхад миний нөхөр болох Л нь гэртээ согтуу ирэхээр нь халуун цай аягалж өгөхөд аягатай цайгаа гараараа цацахаар нь чи одоо яаж байгаа юм гэж хэлэхэд босч ирээд хувцасны шүүгээгээ гараараа хага цохисон. Тэгээд 2 унинаасаа гараараа дүүжилж байгаад миний баруун болон зүүн талын бөөрөн дээр 2 удаа өшиглөсөн бөгөөд баруун, зүүн гуя хэсэг рүү 2-оос 3-н удаа өшиглөж, дух хэсэг рүү алгаараа савж олон удаа цохиж, доошоо болоод болъё намайг уучлаарай гэж хэлэхэд үсдэж босгож ирж байгаад дух руу цохиод байсан. Тэгээд л хөл гар руу өшиглөөд зодоод байсан. Чи юунаас болоод ингээд уурлаад байгаа юм бэ? гэхэд чи надтай яаж харьцмаар байна, чи хөдөө яваад ирээ биз дээ, хөдөө юу хийсэн, хэнтэйгээ явсан гээд орилоод хардаад байсан. Тэгээд байж байхад хөдөөнөөс Л-гийн төрсөн ээж Сувдаа гэх хадам ээж хөдөөнөөс залгахад Л чи утас ав, миний ээжээс уучлалт гуй, би одоо хэзээ ч өөрийнхөө ээж рүү явахгүй дандаа Л-тэй хамт байна, танайд очно танайд байна гэж хэл гээд хутга барьчихаад зогсоод байсан. Хэрвээ ингэж хэлэхгүй бол чамайг ална гээд айлгаад байсан, би тэгээд ээжид нь тэгж хэлээд утсаа салгасан. Тэгээд хаалга түгжсэн болохоор би гарах боломжгүй байсан ба гаднах хашааны хаалга бас түгжсэн түлхүүрээ өөрөө авсан болохоор яах ч аргагүй байсан. Гэрийнхээ гэрлийг хагалсан, харанхуйд зодож байхад Л-гийн хамаатан болох Түвшээ ах болон эх******* Болороо нар гэрийн гадаа машинтайгаа ирээд Л байна уу, хаалгаа онгойлго гээд орилоход Л гараад хаалгаа онгойлгосон. Тэгээд эх******* Болороо нь манайд орж ирэхээр нь Л ингээд намайг зодоод байна, та манай ээж рүү залгаад өгөөч гээд ээж утсаа аваагүй, тэгээд гаднаас Л нөгөө Түвшээ ахтайгаа орж ирээд Л-г чи одоо унт гээд гутлыг нь тайлаад би орыг нь засаж өгөөд Л хэвтсэн. Тэгэх хооронд би нүүрсээ аваад ирье гээд охиноо хувцаслаад гарахдаа Түвшээ ах руу дохиогоор гараад ир гээд, та намайг ахынд хүргээд өг гэж хэлээд ахынх руугаа хүргүүлсэн... Хутгаар миний гэдэс рүү өвдтөл хатгасан, нөгөө хутга нь үзүүр нь хугарсан хутга байсан... Би бол биед нь халдаагүй, би өөрөө түгжээтэй гэрт 3 цаг гаран зодуулсан... Урьд өмнө нь 2021 оны 06 дугаар сард Л нь намайг миний нүүр рүү 2 удаа алгадсан. Чи яв гээд намайг гэрээсээ хөөсөн... Би шүүх эмнэлэгт үзүүлнэ... Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/
Гэрч С.Төвшинтөгсийн өгсөн: “... Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн орчимд Ц.Л гэх дүү хүүтэй уулзсан. Би өөрөө Жаргалтхаан сумын 2 дугаар багийн иргэн байгаа юм. Өмнөдэлгэр суманд орж ирснийх гээд таньдаг дүү болохоор гэр рүү нь очсон чинь гаднах хаалга нь түгжээтэй байхаар нь Л гэж хашхирсан, тэгсэн Л өөрөө гарч ирсэн. Тэгээд гэр рүү нь орсон... Эх******* нь болон хүүхэд нь байсан. Өөр хүн байгаагүй... Тэгээд Л унтаад өгсөн. Эх******* нь намайг гаръя гээд нүдээрээ дохиод байсан. Та намайг хаяж явж болохгүй шүү гээд байсан. Гэр рүү нь ороход гэрэлгүй харанхуй зурагт нь асаалттай байсан... Би ахынх нь гээд нэг айл руу хүргэж өгсөн... Манай ахынх байгаа юмаа гэж хэлээд л буусан. Та явж болохгүй шүү гэж хэлээд байсан. Тэрнээс бол ил харагдах зодуулсан шинж байхгүй байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/
Гэрч А.Болорчимэгийн өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний орой 18 цагийн орчимд Ц.Л гэх дүү хүүтэй уулзсан. Гэр рүү нь очсон чинь гаднах хаалга нь түгжээтэй байхаар нь Л гээд манай нөхөр хашхирсан. Тэгсэн Л өөрөө гарч ирээд хаалга онгойлгоод гэр рүү нь орсон... Эх******* нь болон хүүхэд нь байсан. Өөр хүн байгаагүй... Тэгээд жаахан байж байгаад Л унтаад өгсөн. Эх******* нь манай нөхрийг гаръя гээд нүдээрээ дохиод манай нөхөр гарч уулзсан. Тэгэхэд та намайг хаяж явж болохгүй шүү гэж байсан... Бид 2 ахынх нь гээд нэг айл руу хүргэж өгсөн. Хэнийх гэдгийг нь бол мэдэхгүй. Манай ахынх байгаа юмаа гэж хэлээд машинаас буусан. Ил харагдах зодуулсан шинж бол байхгүй байсан шиг санагдаж байна. Хувцас дотор бол ямар байсныг бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24- 25 тал/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 564 дугаартай: “... Я.Ц-ийн биед зүүн бугалга, зүүн ташааны толгой, гуяны гадна талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34- 35 тал/
Яллагдагчаар Ц.Л-гийн өгсөн: “...Би одоогоор эх******* хүүхдийнхээ хамтаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Дамба 1102 тоотод амьдардаг юм л даа. Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн найз Батзоригтой Өмнөдэлгэр сумын Чандгана багт хөдөө нийслэл 2.5л пиво 2 ширхгийг уугаад сумын төв дээр ирсэн. Тэгээд би эх******* Я.Ц-д хандан “Би архи уучихсан халамцуу байна шүү одоо унтлаа” гэж хэлсэн чинь эх******* маань “Чи архи уучихсан байна, чи яасан олон хоногоор алга бодог бас архи уудаг юм” гэж уурлаад намайг цохиж аваад байхаар нь би эх*******тээ хандан Чи олон хоног хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ? хийсэн мөнгө төгрөг хаана байна” гэж асуухад эх******* маань “Би яаж мэдэх юм бэ” гэж хэлэхээр нь жоохон согтуу байсан учир эх******* Я.Ц-г эхлээд нүүр рүү нь гараараа алгадаж, зүүн гарын бугалга хэсэгт гараар цохиж, бөөр рүү өшиглөхөд эх******* маань газар эвгүй унасан. Тэгээд биедээ гэмтэл авсан... Эх******* маань дээрх асуудал болсноос хойш өөрийнхөө гэр рүү Гурванбаян руу хөдөө яваад ирэхгүй надтай уулзахгүй байгаа... би өөрийн эх******* Я.Ц-г зодож түүний биед хөнгөн хохирол санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Ц.Л-г уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны явцад талууд гэм буруугийн талаар доорх дүгнэлтийг гаргав:
Улсын яллагч: Ц.Л нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Дамба 1102 тоотод 2021 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 16 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Я.Ц-г үл ялих шалтгаанаар гар болон хөлөөрөө зодож зүүн бугалга, зүүн ташааны толгой, гуяны гадна талд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Я.Ц-ийн мэдүүлэг,гэрч С.Төвшинтөгсийн мэдүүлэг, гэрч А.Болорчимэгийн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 564 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргэр тогтоогдож байгаа. Хохирогч 7-8 хоног алга болсон гэх байдал нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Ц-ийн мэдүүлэгт дурдагдсанаар хувийн таарамжгүй харилцаанаас үүсэж, аягатай халуун цай аягалж өгөхөд нь асгаж цацахад чи яагаад байгаа юм бэ гэсэн мэдүүлэг байдаг. Үл ялих зүйлээр шалтаглан зодсон тул шүүгдэгч Ц.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хоёр сая таван зуун мянган төгрөгийг аваад 7 хоног алга болоод бүх мөнгийг нь үрээд ирсэн байдаг. Тухайн амьдарч буй хүний хувьд үл ялих зүйл биш гэж бодож байна. Шалтгаан нөхцөл нь мөнгө үрсэн, долоо хоног хаагуур явсан нь мэдэгдэхгүй алга болсноос өнөөдрийн нөхцөл байдал үүссэн. Л-гийн мэдүүлэгт уг асуудал нь тусгагдсан байдаг. Ц-ийн хаан банкний данс руу мөнгө хийсэн, мөн Цолмонтуяа нь тэр мөнгийг луйврын шинжтэй асуудалд холбогдуулсан байдаг. Үүнийг нууж миний дансанд мөнгө ороогүй гэсэн мэдүүлэг байдаг. Миний үйлчлүүлэгч Ц.Л-нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Л-г согтуугаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Я.Ц-гүл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж гар болон хөлөөрөө зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, зэвсэг хэрэглэн айлган сүрдүүлсэн болох нь хохирогч Я.Ц-ийн өгсөн: “...миний нөхөр болох Л нь гэртээ согтуу ирэхээр нь халуун цай аягалж өгөхөд аягатай цайгаа гараараа цацахаар нь чи одоо яаж байгаа юм гэж хэлэхэд босч ирээд хувцасны шүүгээгээ гараараа хага цохисон. Тэгээд 2 унинаасаа гараараа дүүжилж байгаад миний баруун болон зүүн талын бөөрөн дээр 2 удаа өшиглөсөн бөгөөд баруун, зүүн гуя хэсэг рүү 2-оос 3-н удаа өшиглөж, дух хэсэг рүү алгаараа савж олон удаа цохиж, доошоо болоод болъё намайг уучлаарай гэж хэлэхэд үсдэж босгож ирж байгаад дух руу цохиод байсан. Тэгээд л хөл гар руу өшиглөөд зодоод байсан. Чи юунаас болоод ингээд уурлаад байгаа юм бэ? гэхэд чи надтай яаж харьцмаар байна, чи хөдөө яваад ирээ биз дээ, хөдөө юу хийсэн, хэнтэйгээ явсан гээд орилоод хардаад байсан. Тэгээд байж байхад хөдөөнөөс Л-гийн төрсөн ээж Сувдаа гэх хадам ээж хөдөөнөөс залгахад Л чи утас ав, миний ээжээс уучлалт гуй, би одоо хэзээ ч өөрийнхөө ээж рүү явахгүй дандаа Л-тэй хамт байна, танайд очно танайд байна гэж хэл гээд хутга барьчихаад зогсоод байсан. Хэрвээ ингэж хэлэхгүй бол чамайг ална гээд айлгаад байсан, би тэгээд ээжид нь тэгж хэлээд утсаа салгасан. Тэгээд хаалга түгжсэн болохоор би гарах боломжгүй байсан ба гаднах хашааны хаалга бас түгжсэн түлхүүрээ өөрөө авсан болохоор яах ч аргагүй байсан. Гэрийнхээ гэрлийг хагалсан, харанхуйд зодож байхад Л-гийн хамаатан болох Түвшээ ах болон эх******* Болороо нар гэрийн гадаа машинтайгаа ирээд Л байна уу, хаалгаа онгойлго гээд орилоход Л гараад хаалгаа онгойлгосон...” гэх /хх-ийн 11-13 тал/ мэдүүлгээр тогтоогдож байна гэж дүгнэсэн болно.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Я.Ц-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Я.Ц нь “...Ц миний бие Цэвээндорж овогтой Л-д нэхэмжлэх зүйл байхгүй болно. Энэхүү өргөдлийг хүлээн авна уу...” гэсэн хүсэлт /хх-ийн 87 тал/ гаргасан, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Я.Ц-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “... гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.
Шүүх хуралдаан дээр шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талуудын гаргасан дүгнэлт:
Улсын яллагч: Шүүгдэгч Ц.Л-д гэмт хэрэг үйлдсэн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Энэ хэрэгт шүүгдэгч Л нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн батлагаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л нь ээж болон бага насны ой гурван сартай хүүхэдтэй, нийт гурвуулаа хөдөө мал дээрээ амьдарч байна. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд 450.000 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч Ц.Л-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар, зэвсэг хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Л-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л-г 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ