Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1631

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Т.Наранцогт би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, сурагчийн 76-857 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, Онгууд овогт Туулын Янжмаагийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Т.Янжмаа, гэрч М.Баясгалан, Б.Энхбаяр,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.                                                                                             

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Т.Янжмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Туул овогтой Янжмаа миний бие:

  1. 1984 оны 04 сарын 06-ны өдрийн 1 тоот тушаалаар 95 дугаар цэцэрлэгт туслах тогоочоор ажилд орж 1986 оны 05 сарын 28-ны өдрийн 21 тоот тушаалаар туслах тогоочийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

Хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал бичигдсэн байгаа боловч архивын лавлагаагаар ажилд орсон тушаалын хуулбар байхгүй, гарсан тушаал болон ээлжийн амралтын тушаалын хуулбар гарч ирсэн.

  1. 1988 оны 04 сарын 20-ны өдрийн 05 тоот тушаалаар 92-р цэцэрлэгийн туслах тогоочоор ажилд орж 1989 оны 08 сарын 16-ны өдрийн 21 тоот тушаалаар тогоочийн ажлаас чөлөөлөгдсөн.

Хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал бичигдсэн. Архивын лавлагаагаар гарсан тушаалын хуулбар байхгүй, орсон тушаал болон ээлжийн амралтын тушаалын хуулбар гарч ирсэн.

  1. 1989 оны 08 сарын 17-ны өдрийн 109 тоот тушаалаар Багахангай дахь Нефть хангамжийн баазын цайны газарт ахлах тогоочоор ажилд орж 1994 оны 12 сарын 10-ны өдрийн 161 тоот тушаалаар ахлах тогоочийн ажлаас чөлөөлөгдсөн.

Хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал бичигдсэн. Архивын лавлагаагаар гарсан тушаалын хуулбар байхгүй, орсон тушаалын хуулбар гарч ирсэн.

Иймд дараах байдлаар ажилласан миний ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.                                                    

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Доржханд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасан дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах шаардах эрхтэй байна.                                                    

Т.Янжмаа нь  1984 оны 04 дугаар сарын 2-ноос 1986 оны 5 сарын 28-ний өдрийн хүртэл хугацаанд “95-р       ясли цэцэрлэг”-т туслах тогоочоор 2 жил 1 сар 26 өдөр, 1988 оны 04 дугаар сарын 20-наас 1989 оны 08 дугаар сарын 16-ний өдрийг хүртэл хугацаанд “92-р цэцэрлэг”-т туслах тогоочоор 1 жил 3 сар 27 өдөр, 1989 оны 08 дугаар сарын 17-наас 1994 оны 12 дугаар сарын 10-ний өдрийг хүртэл хугацаанд “Баганхангай дахь нефт хангамжийн бааз”-д тогоочоор 5 жил 3 сар 24 өдөр тус тус ажиллаж, нийт 8 жил 9 сар 17 өдөр ажиллаж байсан болох нь Октябрийн районы 95-р цэцэрлэг дунд сургуулийн захирлын 1985 оны 06-р сарын 05-ны өдрийн 27 тоот ажилчин амраах тухай тушаал, түүний 2 дахь хэсэг, Октябрын районы 95-р цэцэрлэг яслын комбинатын эрхлэгчийн 1986 оны 06-р сарын 07-ны өдрийн 22 тоот ажилчин авах ба халах тушаал, Октябрийн районы 92-р цэцэрлэг, яслийн эрхлэгчийн 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19 тоот албан тушаал өөрчлөх, ажилд шинээр томилох, ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, түүний 5 дах хэсэг, 92-р цэцэрлэг, яслийн комбинатын эрхлэгчийн 1989 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 тоот ажилтчин амраах, түр ажилд томилох тухай тушаал, түүний 1 дэх хэсэг, Зам тээврийн яамны мааньт дахь нефть хангамжийн баазын даргын 1989 оны 8-р сарын 25-ны өдрийн 1 тоот ажилд авах, түр ажиллуулах тухай тушаал, Хөдөлмөрийн 051644 тоот дэвтэр, 1994 оны 02-р сарын 10-ны өдрийн баярын бичиг,  гэрч М.Баясгалан, Б.Энхбаяр нарын гэрчийн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээр дурдсан нотлох баримтуудыг үндэслэн Т.Янжмаа 1984 оны 04 дугаар сарын 2-ноос 1986 оны 5 сарын 28-ний өдрийн хүртэл хугацаанд “95 ясли цэцэрлэг”-т туслах тогоочоор 2 жил 1 сар 26 өдөр, 1988 оны 04 дугаар сарын 20-наас 1989 оны 08 дугаар сарын 16-ний өдрийг хүртэл хугацаанд “92 цэцэрлэг”-т туслах тогоочоор 1 жил 3 сар 27 өдөр, 1989 оны 08 дугаар сарын 17-наас 1994 оны 12 дугаар сарын 10-ний өдрийг хүртэл хугацаанд “Баганхангай дахь нефт хангамжийн бааз”-д тогоочоор 5 жил 3 сар 24 өдөр тус тус ажиллаж байсан, нийт 8 жил 9 сар 17 өдөр ажиллаж байсныг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

                                                  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Онгууд овогт Туулийн Янжмаа

 

1984 оны 04 дугаар сарын 2-ноос 1986 оны 5 сарын 28-ний өдрийн хүртэл хугацаанд “95 ясли цэцэрлэг”-т туслах тогоочоор 2 жил 1 сар 26 өдөр,

 

1988 оны 04 дугаар сарын 20-наас 1989 оны 08 дугаар сарын 16-ний өдрийг хүртэл хугацаанд “92 цэцэрлэг”-т туслах тогоочоор 1 жил 3 сар 27 өдөр,

 

1989 оны 08 дугаар сарын 17-наас 1994 оны 12 дугаар сарын 10-ний өдрийг хүртэл хугацаанд “Баганхангай дахь нефт хангамжийн бааз”-д тогоочоор 5 жил 3 сар 24 өдөр тус тус ажиллаж байсныг тогтоож, нийт 8 жил 9 сар 17 өдөр ажиллаж байсныг тогтоосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.НАРАНЦОГТ