Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

 

 

 

 

 

 

 

                                

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч В.Давааням

Шинжээч эмч *******

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* холбогдох эрүүгийн 2121000000418 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой,   мэргэжилгүй, малчин, ам бүл 1,*******, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,******* /РД:/

 

Шүүгдэгч Б-хүү нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед “Их хурд” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.1а “тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч******* дайрч амь насыг хохироосон, Мөн зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4д “зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх”, 3.5б “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэг, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх үүргийг хүлээнэ” гэснийг тус тус зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би энэ хэргийг үйлдээгүй учир нэмж хэлэх зүйл байхгүй...гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Талийгаач хүү маань 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд гэрээсээ гараад 20 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн байсан. Би хүүгээ гэртээ ирэхэд нь байгаагүй. Намайг гэртээ ирэхэд нөхөр маань “хүүг мотоциклтой 2 хүн авч ирсэн” гэж хэлсэн. Би хүүгээ харахад орны урд талд хэвтэж байхаар нь ор руу өргөж хэвтүүлсэн. Тэр үед хүү маань “өө миний ээж ирсэн үү. Хүү нь их даарч байна. Зузаан хөнжил нөмрөх хэрэгтэй байна” гэхээр нь нөхөр маань хүүдээ 2 давхар хөнжил нөмрүүлээд хөлийг нь бариад, би толгойг нь барьсан. Удалгүй хүү маань “намайг хүн алах гээд байна” гэж 3 удаа хэлсэн. Би хүүгээсээ “хэн миний хүүг алах гээд байгаа юм бэ” гэж тодруулж асуухад тодорхой хариу хэлээгүй. Харин “миний ээж хүүгээ үхэхээс нь өмнө үнсчих ээ” гэж хэлээд 20 минутын дараа нас барсан. Д.Б миний хүүг дайрч алчихаад өнөөдөр ийм юм яриад байгааг ойлгохгүй байна. Би маш их гомдолтой байна... гэв.

 

Шинжээч эмч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Талийгаачид аарцаг ясны хурал, төмсөгний хуйхнагт язарсан шарх, төмсөг цаашаа чихэгдэж орсон, баруун талын гуя, цавьны орчимд зулгаралт, цус хуралт, баруун талын хавирга, өвчүү ясны хугарал, духанд зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан байсан...гэв.

 

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...орой 20 цаг өнгөрч байхад гадаа харанхуй болсон байсан бөгөөд гэрийн гадаа мотоциклийн чимээ гараад удаагүй 2 залуу хүү 2 талаас нь сугадаад оруулж ирсэн. Тухайн үед нэлээн согтуу, бараг тасарсан байсан байх. Тухайн 2 залуу “орон дээр тавиад өгөх үү, ах энэ хойно зам дээр хэвтэж байна гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 30-31 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би багийн цаг уурт ажилладаг бөгөөд гуйгаад өөрийн эзэмшлийн Королла маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 19 цаг 30 минутын үед цагдаагийн хэсгийн байрнаас зүүн тийш замаар явж байхад машины гэрэлд зам дээр хүн хэвтэж байгаа харагдсан. Бид 2 эхлээд таниагүй бөгөөд гэрлээ тусгаад сайн харсан чинь багийн иргэн ах байсан бөгөөд толгой нь урагшаа, нүүр нь баруун тийш харсан, зүүн хажуу хэсгээрээ харсан, хөлөө бага зэрэг нугалсан байдалтай харагдсан. Мөн машины гэрэлд толгойгоо өндийлгөж байгаа харагдсан. Жаргалмаа багийн засаг Үржиндорж руу залгаж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 33 тал/

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...20 цагийн орчимд холбооны хажуу замаар дэлгүүр орох санаатай явж байхад холбооны зүүн талын зам дээр хүн хойшоо харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би баруун талаар нь тойрж гараад буцаад гэрэл тусгаад хартал ах хэвтэж байсан. ах их архи уусан, тасарсан байдалтай байсан тул би ганцаараа түүнийг мотоцикл дээр авч явж чадахгүй гэж бодоод шууд өөрийн найз уулзаж түүнээс тусламж авахаар тэдний гадаа очоод найз дуудан гаргаж ирээд ... бид 2 ахыг дундаа өргөж суулгаад шууд гэрт нь хүргэж өгсөн...” гэжээ. /хх-ийн 50-52 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний орой нар шингээд харанхуй болж байхад би гэртээ гал түлээд цай халаагаад ууж байхад манай гэрт орж ирээд Монгол гэрийн баруун баганы хажууд газар хулдаасан шалан дээр дээшээ хараад хэвтээд өгсөн. Тэр үед би аяганд цай хийгээд цай “уугаарай” гээд ширээн дээр тавиад орхисон. Харин би гэрийнхээ хойд орон дээрээ хэвтэж байсан. 30 орчим минут болсон байх барагцаагаар. Улмаар “Пүүлээ ахаа би явлаа” гээд гараад явсан. манайд ирэхдээ өөрийнхөө улаан өнгийн мотоциклтой ганцаараа ирсэн. манай гэрт орж ирэхэд архи уусан үгүйг мэдэхгүй байна. Харахад эрүүл юм шиг харагдсан. Би гэртээ ганцаараа байсан. харанхуй болж байхад манай гэрт ирсэн. Би тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Миний бодлоор 18 цагийн орчим ирсэн гэж бодож байна. Дөнгөж нар шингээд үдшийн бүрий болж байсан. Манай гэрт ирээд 30 орчим минут болоод мотоциклоо унаад яваад өгсөн” гэжээ. /хх-ийн 89 тал/

 

Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн магадлагаанд: “...Б нь 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой 19-20 цагийн хооронд Ялалт 2 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Их хурд” маркийн улаан өнгийн мотоциклийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 3.1а “тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна” мөн жолооч******* нь энэ дүрмийн 3/4д “зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх”, 3.5б/ “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэг, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх гэх заалтуудыг зөрчсөн байна..” гэжээ. /хх-ийн 98-99 тал/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний 128 тоот дүгнэлтэд:

- Амь хохирогч цогцост хэвлий, бага аарцгийн хөндийд цус хуралдалт /200мл/, ээрцэгний задарлын хугарал /аарцаг ясны хугарал/, хуйхнагт язарсан шарх, төмсөгний чихэгдэл, няцрал, өвчүү ясны их бие хэсгийн хугарал, баруун 2-7-р хавирга ясны хөндлөн хугарал, дух, цээж, зүүн шилбэнд зулгаралт, баруун ташаан толгойд зурагдаж язарсан зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд тээврийн хэрэгсэлд дайрагдах үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

- Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

- Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

- Амь хохирогч нь хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтнүүдийн битүү гэмтлийн улмаас нас баржээ.

- Амь хохирогчийн цусанд 2,3% спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолттой байжээ.

- Цус нь В/III/-р бүлгийн харьяалалтай” гэжээ. /хх 103-106 тал/

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 дугаар тал/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-11 дүгээр тал/

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 тал/

-Зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15-17 дугаар тал/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-20 тал/

-Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтан-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23 тал/

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ий 109-114 тал/

- сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 139-140, 142 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс шүүгдэгч*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч******* нь шүүх хуралдаанд: “...Би уг гэмт хэргийг үйлдээгүй...” гэж мэтгэлцэж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн дараах нотлох баримтуудыг мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлахад шүүгдэгч нь уг гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. Үүнд:

- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... манай гэрт орж ирээд Монгол гэрийн баруун баганы хажууд газар хулдаасан дээр дээшээ хараад хэвтээд өгсөн. ... 30 орчим минут болсон байх барагцаагаар. Улмаар “Пүүлээ ахаа би явлаа” гээд гараад явсан. манайд ирэхдээ өөрийнхөө улаан өнгийн мотоциклтой ганцаараа ирсэн. манай гэрт орж ирэхэд архи уусан үгүйг мэдэхгүй байна. Харахад эрүүл юм шиг харагдсан. Би гэртээ ганцаараа байсан. харанхуй болж байхад манай гэрт ирсэн. Би тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Миний бодлоор 18 цагийн орчим ирсэн гэж бодож байна. Дөнгөж нар шингээд үдшийн бүрий болж байсан. Манай гэрт ирээд 30 орчим минут болоод мотоциклоо унаад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 89 тал/,

 - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /шүүгдэгч өөрөө хэрэг учрал болсон газраа зааж мэдүүлж буй байдал/ мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-22 тал/,

-*******гийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр сэжигтнээр өгсөн: “...Их хурд маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоциклийг унаад багийн цагдаагийн хэсгийн байрны урдуур замаар зүүн тийш явж байхад багийн иргэн хашааны урд талын салаа замын үзүүр дээр мотоциклийн гэрэлд хүн явж байгаа харагдсан бөгөөд тэр хүн гуйваад явж байсан би ойролцойгоор 45 км цагийн хурдтай явж байсан. Гэрэлд харахад зам дээр явж байсан ба би түүнийг айрач миний урдуур орчихгүй байлгүйдээ гэж бодсон чинь миний зүүн гарын тохойны хэсэгт цохиулж унаад ... мотоциклийн арын дугуй хэсэгын биеийнх нь хөл, гуяны хэсгээр дайраад гарсан. ... би түүнийг аваад явах гэтэл явахгүй эндээ архи ууна гээд байхаар нь би тухайн газарт орхиод явсан. ...Осол болоход 19 цаг өнгөрч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 139-140 тал/,

- Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 128 тоот дүгнэлт,

- Шинжээч эмч *******ийн шүүх хуралдаанд гаргасан:...Талийгаачид аарцаг ясны хурал, төмсөгний хуйхнагт язарсан шарх, төмсөг цаашаа чихэгдэж орсон, баруун талын гуя, цавьны орчимд зулгаралт, цус хуралт, баруун талын хавирга, өвчүү ясны хугарал, духанд зулгаралт зэрэг гэмтлүүд учирсан ба дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд тээврийн хэрэгсэлд дайрагдах үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд ба нэг цаг хугацаанд нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байна... гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч: “...амь хохирогч Э нэрийг, гэж 2 янзаар бичсэн тул нотлох баримтаас хасуулах...” санал гаргаж байгаа ба хэрэгт авагдсан мэдүүлгүүдийг шинжлэн судлахад амь хохирогч нэрийг Э, гэж 2 янзаар бичсэн нь тогтоогдож байгаа боловч энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй техникийн шинжтэй алдаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй боловч цаашид мөрдөгч, прокурор анхаарвал зохино.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан ба шүүгдэгч Б, түүний өмгөөлөгч нарын “хэргийг прокурорт буцаах” санал гаргасныг хүлээн авах боломжгүй, шүүгдэгч Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт 2 дугаар багт 2021 оны 10 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед “Их хурд” маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.1а “тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч******* дайрч амь насыг хохироосон, Мөн зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 3.4д “зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түүнийг эмнэлэгт яаралтай хүргэх”, 3.5б “осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэг, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх үүргийг хүлээнэ” гэснийг зөрчсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Шүүхээс шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Шүүгдэгч*******гийн хууль бус үйлдлийн улмаас ..... амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардалд баримтаар 7364.336 төгрөг, бусад зардалд 7000.000 төгрөг,  нийт 14364.336 төгрөг нэхэмжилж байгаа ба шүүгдэгч*******гээс оршуулгын зардалд баримтаар гаргасан нийт 7364.336 /долоон сая гурван зуун жаран дөрвөн мянга гурван зуун гучин зургаа/-д төгрөгийн гаргуулж, Дорнод аймгийн Халхгол сумын 2 дугаар багт оршин суух *******д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 3 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 3 жил 30 хоногийн хорих ялаар тогтоож, түүнд оногдуулсан 3 /гурав/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 3,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч*******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон,

- Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил хасаж, 3 /гурав/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******д оногдуулсан 3 /гурав/ жил 30 /гуч/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б-ийн тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд  даруй хүргүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******гээс бусдын амь насанд учруулсан гэм хорын хохиролд 7364.336 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн оршин суух *******-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Л.БАТЖАРГАЛ