Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/08

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, Ерөнхий шүүгч С.Цэрэнханд, шүүгч Д.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

иргэдийн төлөөлөгч С.Энхмаа,

хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат /онлайн/, Д.Оюунчимэг,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-д холбогдох эрүүгийн 2115000000006 дугаартай, 163/2021/0063/Э индекстэй хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Д-гийн С-, Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 1977 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, ...оршин суух бүртгэлтэй, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн малын суурийн нярав ажилтай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 44 настай, эрэгтэй, урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 194 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар 1 жил 6 сарын, Эрүүгийн хуулийн  214 дүгээр зүйлд зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 37 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.2-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялд Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг багтааж 1 жил 6 сарын хорих ялаар, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1231 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД: .../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь зэвсэг /сүх/ хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С-ийн  өгсөн: Би Ц.У-ийн  биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд тийм их маргаан үүсээгүй. Гэрээс гарахдаа хэрүүл хийж гараагүй. Архи уугаад согтуу байсан нь үнэн ч бид хоорондоо хэрэлдээгүй ба хамт гэрээс гарахдаа тохойгоороо цохисноос болж арагшаа унахдаа паар мөргөж толгой нь гэмтсэн байх. *******ыг буруу харсан байна гэдгийг бусад хүмүүс хэлсэн байсан. Би Ундрах-Эрдэнийг арагш нь савж унагахдаа хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Түүнээс сүхээр цохиогүй гэх мэдүүлэг, болон эрүүгийн 2115000000006 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.С нь 2020 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт “Зүйлийн эх” гэх газарт Ц.У-тэй  гар барилдаан хийх явцдаа   маргалдаж, түүний толгойн тус газар нь сүхээр цохиж хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндийрүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал, тархины эдийн няцрал, баруун талын дух болон зүүн талын зулай ясны харалдаах хуйханд зөөлөн эдийн няцрал үүсгэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь: Хэрэг, учрал болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Зүйлийн адаг” гэх газарт иргэн Б.*******ын  өвөлжөөнд байх саарал тоосгон байшинд болсон байна. Тус үзлэгт иргэн Д.*******ыг оролцуулав. Тус байшингийн дотор талаас үзлэгийг эхлэхээр тоосгон байшинд ороход тус байшингийн дотор байх эд хогшил тавилга, ширээг эмх цэгцтэй  байрлуулж тавьсан байх ба хэрэг явдал болох үед байшингийн баруун хэсэгт ширээг тавьсан байдалтай байсан гэж иргэн Д.******* хэлээд өөрийнхөө унтаж байсан гэх орыг заав. Заасан газрыг гэрэл зурагтай хамт бэхжүүлж авав. Мөн Ундрах-*******, *******-******* нарын хооронд маргаан болсон газрыг заав. Байшингийн үзлэгийг дуусгаж гадагш гарахад иргэн ******* Ц.У-ийн газар хэвтэж байсан гэх газрыг заасан ба үүдний хөл арчдаг резинин шалавчны ертөнцийн зүгээр урд хэсэгт цус мэд хүрэн өнгийн зүйл хөлдсөн байдалтай байв. ...иргэн Д.******* байшингийн ертөнцийн зүгээр зүүн талд яндангийн дулаан баригчийн доороос хэрэг болсон шөнө сүхийг олсон гэх ба сүх байсан газрыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 3-6 дахь тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн: “...Хэргийн газрын үзлэгийн үеэр эд мөрийн баримтаар хурааж авсан лантуун сүхэнд үзлэг хийхээр тогтов. Тус сүх нь модон иштэй, модон ишний урт нь 62.5 см урт, сүхний ажлын хэсгийн урт 18 см байв. Тус сүх нь иргүй мохоо байх ба ажлын хэсэгт ямар нэгэн биологийн болон бусад ул мөр байхгүй байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 7-9 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.У-ийн өгсөн: 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би эхнэр ******* болон нутгийн хүмүүстэй ******* ахынд очсон. Тэгээд орой адуу гаргасан. Адуу гаргахад *******-*******, ******* ах, *******баясгалан, түүний эхнэр Өлзий-Утас, манай найз Эмбээлэй, Д.С-ийн  найз нар байсан. Тэгээд тухайн үеийн болсон үйл явдлыг одоо сайн санахгүй байна. Одоо бодоход намайг ******* ахынхаас гарч байхад урд *******-******* ах явж байгаад үүдний таамбараас гарч байхад өөдөөс нэг юм ирээд толгой руу хүчтэй цохисон санагдаж байна. Хэн байсныг хараагүй гэхдээ урд *******-******* ах явж байсан. Тэгээд нэг мэдсэн би Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэгдсэн байсан. ...Толгойн гэмтлийн улмаас мартаж санаад байна. /1 дэх хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

 

Гэрч Ц.*******гийн өгсөн: 2020 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 03 цаг өнгөрч байхад манай нөхөр Ундрах-*******, *******тай /*******-*******/ гар барилдаанаас болоод муудалцаж байх шиг байсан. Гэр дотроос Ундрах-*******, ******* /*******-*******/ ах хоёрыг би “айлд муудалцлаа гадагшаа гарч учраа ол” гээд гэрээс гаргасан. ******* ах, Ундрах-******* хоёр “тэгье” гэж хэлээд гэрээс гарсан. Араас нь ******* ах гарсан. Би нөгөө гурвыг гарснаас хойш удаагүй 5 орчим минутын дараа гэрээс гарч “юу болж байгааг” харахаар гарахад Ундрах-******* байшингийн тамбарын хаалганы урд шороон дээр толгойгоо барьчихсан, толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. ******* ах, ******* /*******-*******/ ах хоёр Ц.У-ийн  цаана зогсчихсон ******* ах ******* /*******-*******/  руу “чи лантуу сүхээр хүн алчихлаа шүү дээ” гээд дайрч уурлаж байсан. Би шууд Ундрах-******* дээр очоод Амгалан ахын байшин руу оруулж цусыг нь тогтоох арга хэмжээ авахыг бодсон. Ц.У-ийн  толгойн оройн зүүн хэсгээс цус гараад байсан. Ундрах-******* ухаан саруул бид хэдэд “гайгүй болчихлоо, эмнэлэг явахгүй” гээд байсан. Тэгээд цус нь тогтохгүй болохоор Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шууд Ундрах-Эрдэнийг авчирч үзүүлээд хагалгаанд орох шаардлагатай гээд орой хагалгаанд орсон гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

 

Гэрч Л.*******ын өгсөн: Манай эмнэлэгт Ундрах-******* нь өглөө хүлээн авахаар ирж үзүүлсэн. Тэгээд өдөр нь компьютер зураг гарч үзэхэд Ц.У-ийн  зүүн талын зулайн яс тархины эд рүү цөмөрч орсон гэмтэл байсан тул хагалгааны бэлтгэл хийж орой хагалгаанд орж тархи руу цөмөрсөн яснуудыг авч тархийг угааж цэвэрлэн ясны эрмэг тэгшилж, татан тороор нөхөх хагалгаа хийсэн гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

Гэрч Д.*******гийн өгсөн: Цаад талд нь ******* *******ыг “чи яаж байгаа юм бэ?” гээд зогсож байсан. Тэгээд би *******тай хамт Ундрах-Эрдэнийг гэрт оруулсан. ******* бид хоёр Ундрах-Эрдэний цусыг тогтоох арга хэмжээ авсан. Тэгсэн Ундрах-******* “******* ах аа та яаж байгаа юм бэ?” гэж асуухад ******* “ахыгаа уучлаарай” гээд гарыг нь бариад байсан гэх мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 22-23 дахь тал/,

 

Гэрч Д.*******ын өгсөн: Сэрээд харсан чинь Ундрах-*******, *******-******* хоёр нэг нэгэндээ томорч байгаа бололтой *******-******* Ундрах-Эрдэнийг “байшингаас гараад ир” гэж хэлээд түрүүлээд гарсан. Хойноос нь Ундрах-******* гарах гээд босоод явахаар нь би гадаа зодоон болж магадгүй гээд “зодоон болбол салгана” гээд Ц.У-ийн  яг хойноос гадаа гарсан. Миний урд Ундрах-******* явж байсан ба байшингийн үүдний тамбарын хаалгыг Ундрах-******* онгойлгоод яг довжоон дээр гартал Ц.У-ийн  урдаас *******-******* сүхээр толгой руу нь нэг удаа цохиж харагдсан. Сүхээр толгойн оройн зулай хэсэг рүү цохих шиг харагдсан. Ундрах-******* цохиулаад шууд газарт унасан гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Гэрч Б.*******ын өгсөн: Намайг унтаж байхад манай гэрт Ундрах-*******, *******-******* хоёр муудалцаад *******-*******, Ундрах-Эрдэнийг байшингаас дагуулж авч гараад “ийм болгочихлоо” гээд *******, Сарнай хоёр толгойг нь боож байсан санагдаж байна. Хэдэн цагийн үед гэдгийг нь мэдэхгүй байна би эргээд унтсан гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

Гэрч П.*******ын өгсөн: Нэг мэдсэн Ундрах-*******, *******-******* хоёр гадагшаа гарч байгаа бололтой харагдсан. Тэгсэн гэнэт гаднаас ******* орж ирээд “Заанааг цохичихлоо” гээд хэлсэн. Тэгээд байшингаас хүмүүс гарч Заанааг байшинд оруулж ирсэн. Заанаагийн толгойноос цус гараад тогтохгүй бид хэд сандралдсан. Энэ хооронд ******* *******-******* рүү “чи Заанаагийн толгой руу сүхээр цохисон, би харсан” гэж хэлсэн. Тэгсэн өөдөөс нь *******-******* Ундрах-Эрдэнийг өөрөө хойшоогоо унаад толгойгоо цохиод ийм болгочихсон гээд хэлж байсан гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал/,

 

Гэрч Б.*******ийн өгсөн: Бид хэд ******* ахын гэрээс гарахад Заанаа байшингийн үүдэнд газарт хажуу талаараа хэвтчихсэн толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. Тэгээд бүгд сандарцгаагаад Заанааг бөөнөөрөө өргөж ******* ахын гэрт оруулсан. Гаднаас ******* “Заанааг сүхэдчихлээ шүү дээ” гэж хэлээд орж ирсэн гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

Гэрч Д.гийн өгсөн: Бид хэдийг гарахад Ундрах-******* үүдний гишгүүр дээр хэвтэж байсан. Цаана нь *******, *******-******* хоёр зогсож байсан. ******* ах *******-*******д “чи дүүг минь цохичихлоо” гэж хэлж байсан. Гэрт ороод Ц.У-ийн  толгойноос цус гараад хүмүүс цусыг тогтоох гэж оролдож байсан гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 856 дугаартай:

Ц.У-ийн биед хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндийрүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал, тархины эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, баруун талын дух болон зүүн талын зулай ясны харалдаах хуйханд зөөлөн эдийн няцрал үүсчээ. Хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал, тархины эдийн няцрал, баруун талын дух болон зүүн талын зулай ясны харалдаах хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хамрын таславчийн муруйлт нь хуучин гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь шинэ ба тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1, 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Тархины эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, баруун талын дух болон зүүн талын зулай ясны харалдаах хуйханд зөөлөн эдийн няцрал тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

 

Шүүгдэгч Д.С-ийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: Би түрүүлээд *******ын байшингаас гараад, миний араас Ундрах-******* дагаж гарсан. Намайг байшингийн үүдний амбаараас түрүүлээд гарч байх үед Ундрах-******* миний хойноос зүүн шанаа руу самардсан. Тэгэхээр нь би зүүн тохойгоороо хүчтэй ширвэж Ц.У-ийн  толгой хавьцаа хүрсэн. Тэгээд бид хоёр давхралдаж унасан. Унах явцад Ундрах-******* юм мөргөсөн бололтой “түг” гээд дуу гарсан. Намайг босоход Ундрах-******* толгойгоо бариад эргээд хэвтсэн. Намайг босч ирэхэд ******* “яаж байнаа” гээд хүрч ирээд түлхэж унагаагаад *******ын гэр лүү орсон. Би хойноос нь орсон. Байшин дотор намайг ороход Ц.У-ийн  толгойноос цус гарч байгаа бололтой хүмүүс цусыг нь цэвэрлээд тогтоож байсан. Ундрах-******* надаас “ахаа та яаж байгаа юм бэ?” гэхээр нь “ах нь санамсаргүй байдлаар ингэчихлээ” гээд уучлалт гуйсан. Тэгээд архи ууцгааж байхад ******* нь намайг “чи миний дүүг сүхэдчихээ биз” гэж хэлсэн. Тэгэхээр нь би *******т “би танай дүүг сүхдээгүй, тохойгоороо ширвэж хамт газарт унаад ийм болчихсон” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эд мөрийн баримтыг судалж, сүхний жин 2.652 грамм, сүхний арын урт 7.4 см,  өргөн 4.1 см,  ирний урт 10 см, зузаан 0.5-1 мм, толгойн хэсэг нь 4 өнцөгтэй болохыг тогтоосон хуралдааны тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 244 дэх хуудас шүүх хуралдааны тэмдэглэлийн 29 дэх тал/,

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Буянзаяагийн өгсөн: Хохирогчийн биед учирсан хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал бүхий амь насанд аюултай гэмтэл нь сүхний ир буюу цавчих хэсгээр бус толгой болон ар хэсгээр цохиход үүсгэгдэхийг үгүйсгэхгүй бөгөөд анх үүссэн шархны хэмжээ 4 см байгаа нь ийм хэмжээний хязгаарлагдмал талбай бүхий П хэлбэртэй зүйлийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, хүчтэй цохих болон цохигдох үед үүснэ гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 241 дэх хуудас шүүх хуралдааны тэмдэглэлийн 26 дахь тал/, болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй, модон ишний урт 62.5 см, ажлын хэсгийн урт 18 см сүхийг таниулж судалсанаар хөдөлбөргүй нотлогдож байна. 

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаагаар Д.С нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14 цагийн үед Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг “Нарийн хайлааст” гэх газарт оршин суух *******ынхаас идэшний үхэр, “Зүйлийн эх” гэх газарт оршин суух *******ынхаас идэшний адуу гаргаж авахаар Орхон аймгаас найз *******бат, Энхжаргал нарын хамт иржээ. Ингээд Ундрах-Эрдэнийг эхнэр *******гийн хамт дагуулж *******ынд очиж идэшний үхрээ гаргаж аваад, адуугаа авахаар 17 цагийн үед мөн багийн “Зүйлийн эх” гэх газарт оршин суух *******ынд очсон байна. Идэшний адуугаа 19 цагийн үед гаргаж дуусаад гэрийн эзэн ******* болон түүний эхнэр *******, Бат, түүний эхнэр Аяа, *******, түүний эхнэр Цэнд-Аюуш, Булганчимэг, , Сарнай, *******, *******-*******, Ундрах-******* түүний эхнэр *******, *******баясгалан, түүний эхнэр Өлзий-Утас, *******бат нар *******ын гэрт архи ууцгааж, гар барилдаан хийсэн байна. Шөнийн 03 цагийн үед *******-******* нь Ундрах-*******тэй гар барилдаанаасаа болж маргалдсан ба Ц.У-ийн  эхнэр ******* тэднийг “айлд муудалцлаа, гадагшаа гарч учраа ол” гэж хэлсэнээр *******-*******, Ундрах-******* нарыг гэрээс гарахад тэдний араас ******* дагаад гарсан байна. *******ыг байшингаас гарах үед *******-******* нь Ц.У-ийн  толгойн тус газарт лантуун сүхээр нэг удаа цохисон, Ундрах-******* цохиулаад шууд унасан, тэдний араас гэрт байсан хүмүүс гарч ирж Ундрах-Эрдэнийг байшинд оруулж толгойноос гарч буй цусыг тогтоох арга хэмжээ авсан боловч цус тогтоогүй учир эмнэлэгт хүргэсэн, Ундрах-******* нь эмнэлэгт хэвтэж тархи руу цөмөрсөн яснуудыг авч тархийг угааж цэвэрлэн ясны эрмэг тэгшилж, татан тороор нөхөх хагалгаа хийлгэсэн талаархи хохирогч Ц.Ундрах-*******, хэрэг учралын газарт хамт байсан гэрч Д.*******, Ц.*******, Д.*******, Б.*******, П.*******, Б.*******, Д., мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн их эмч Л.******* нарын хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндийрүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал, тархины эдийн няцрал, баруун талын дух болон зүүн талын зулай ясны харалдаах хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд бөгөөд  хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал нь амь насанд аюултай хүнд гэмтэл болохыг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 856 дугаартай дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар судлагдсан сүх зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Д.С-ийн  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутай үйлдэл нотлогдсон, түүний үйлдлийн улмаас хохирогч Ц.У-ийн амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан хор уршгийн шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Д.С нь зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Оюунчимэг нар нь шүүгдэгч Д.С нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа зэвсэг хэрэглэж учруулаагүй, зэвсэг буюу сүх хэрэглэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хохирогчид үүссэн гэмтлийн зүй тогтлыг тогтоох шаардлагатай ба ямар багаж, хэрэгслээр учруулсан байх боломжийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн мөр судлалын шинжээчийг томилж шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч С.Энхмаа нь шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нарын байр суурь, хохирогчийн толгойн тус газарт цөмөрч, эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон зэргээс дүгнэхэд шүүгдэгч нь гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийг түүний үйлдэлтэй шалтгаант холбоотой талаар маргаагүй боловч энэ үйлдэлдээ сүх хэрэглээгүй, нүүрэн тус газар нь тохойлдоход /паран дээр/ унаж дээрх гэмтлийг авсан байх боломжтой гэж хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг үгүйсгэж, сүх хэрэглэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байх тул Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн мөр судлалын шинжээч томилуулж дүгнэлт гаргах нь зүйтэй гэж мэтгэлцэж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр  “...хохирогчийн хэвтэж байсан газрыг заасан ба үүдний хөл арчдаг резинэн шалавчны ертөнцийн зүгээр урд хэсэгт цус мэт хүрэн өнгийн зүйл хөлдсөн байдалтай байв...” гээд хохирогчийн хэвтэж байсан гэх газар нь цус мэт хүрэн өнгийн зүйл байгааг сумаар зааж” бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт №9 /1 дэх хавтаст хэргийн 6 дахь тал/-ээр хохирогч хөл арчдаг резинэн шалавч дээр унасан гэх нөхцөл байдал тогтоогдсоноор, мөн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэгт эд мөрийн баримтыг судалж, сүхний жин 2.652 грамм, сүхний арын урт 7.4 см,  өргөн 4.1 см,  ирний урт 10 см, зузаан 0.5-1 мм, толгойн хэсэг нь 4 өнцөгтэй болох нь тогтоогдсон ба /1 дэх хавтаст хэргийн 244 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 29 дэх тал/, мөн шинжээч эмч хохирогчийн биед учирсан хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндий рүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал бүхий амь насанд аюултай гэмтэл нь сүхний ир буюу цавчих хэсгээр бус толгой болон ар хэсгээр цохиход үүсгэгдэхийг үгүйсгээгүй бөгөөд анх үүссэн шархны хэмжээ 4 см байгаа нь ийм хэмжээний хязгаарлагдмал талбай бүхий П хэлбэртэй зүйлийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, хүчтэй цохих болон цохигдох үед үүснэ, гэж мэдүүлж байгаа /1 дэх хавтаст хэргийн 239-240 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 24-25 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.У-ийн хохирогчоор өгсөн “...үүдний тамбараас гарч байхад өөдөөс нэг юм ирээд толгой руу хүчтэй цохисон санагдаж байна гэрчээр өгсөн мэдүүлэгт дэлгэрэнгүй ярьсан” гэх /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/, түүний гэрчээр өгсөн “...өөрийгөө хэрхэн гэмтсэн талаар мэдэхгүй байна. Манай эхнэр надад “******* ах чамайг лантуун сүхээр цохиж байхыг ******* ах харсан” гэж хэлж байсан гэх /1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/, гэрч Д.*******ын өгсөн: Хойноос нь Ундрах-******* гарах гээд босоод явахаар нь би гадаа зодоон болж магадгүй гээд “зодоон болвол салгана” гээд Ц.У-ийн  яг хойноос гадаа гарсан. Миний урд Ундрах-******* явж байсан ба байшингийн үүдний тамбарын хаалгыг Ундрах-******* онгойлгоод яг довжоон дээр гартал Ц.У-ийн  урдаас *******-******* сүхээр толгой руу нь нэг удаа цохиж харагдсан. Сүхээр толгойн оройн зулай хэсэг рүү цохих шиг харагдсан. Ундрах-******* цохиулаад шууд газарт унасан. ...Тэгэхээр нь би шууд Ундрах-******* дээр очиход ухаангүй байдалтай харагдахаар нь “үхчихлээ” гэж бодоод *******-******* рүү хандаж “чи дүүг минь алчихлаа ш дээ” гэж хэлэхэд  *******-******* надад “би гараараа дийлэхгүй ш дээ, би өрсөж цохихгүй бол дийлэхгүй” гэж хэлсэн.  ...Гадаа сартай өдөр шиг гэрэлтэй байсан. Ундрах-Эрдэнийг цохиулаад газарт унахад цаана нь *******-******* гартаа сүх барьчихсан, сүхийг хоёр гараараа барьчихсан зогсож байсан. ...Ц.У цохиулаад үүдний хэсэг рүү унасан. Унасан газар нь хөл арчдаг ремень, пар зэрэг байдаг. Ремень дээр цус болсон байсан. *******-******* Ундрах-Эрдэнийг цохиход надаас өөр хүн хараагүй бусад нь байшинд байсан” гэх /1 дэх хавтаст хэргийн 25-26 дахь тал/, гэрч Ц.*******гийн өгсөн: Би айлд муудалцлаа гадагшаа гарч учраа ол гээд гэрээс гаргасан. ******* ах, Ундрах-******* хоёр “тэгье” гэж хэлээд гэрээс гарсан. Араас нь ******* ах гарсан. Би нөгөө гурвыг гарснаас хойш удаагүй 5 орчим минутын дараа гэрээс гарахад Ундрах-******* байшингийн тамбарын хаалганы урд шороон дээр толгойгоо барьчихсан, толгойноос нь цус гарчихсан хэвтэж байсан. ******* ах, ******* ах хоёр Ц.У-ийн  цаана зогсчихсон ******* ах ******* руу “чи лантуу сүхээр хүн алчихлаа шүү дээ” гээд дайрч уурлаж байсан. ...Ундрах-Эрдэнийг толгойдоо гэмтэл авсны дараа би байшингаас гарч лантуун сүхийг байж магадгүй гээд хайж үзэхэд Ц.У-ийн  гадаа хэвтэж байсан газрын ертөнцийн зүгээр зүүн талд *******-*******, ******* хоёрын байсан газрын ойролцоо лантуун сүх газарт байсан. Тэгээд би тэр сүхийг аваад байшинд оруулж ******* ахад харуулж “та энэ сүхээр цохисон байна ш дээ” гэж хэлэхэд ******* ах надад “ахыгаа уучлаарай” гээд байсан. Тэгээд сүхийг Амгалан ахынд орхисон ... ” гэх /1 дэх хавтаст хэргийн 20 дахь тал/, гэрч П.*******ын өгсөн Гаднаас ******* орж ирээд “Заанааг цохичихлоо” гээд хэлсэн. Тэгээд байшингаас хүмүүс гарч Заанааг байшинд оруулж ирсэн. Заанаагийн толгойноос цус гараад тогтохгүй бид хэд сандралдсан. Энэ хооронд ******* *******-******* рүү “чи Заанаагийн толгой руу сүхээр цохисон, би харсан” гэж хэлсэн. Тэгсэн өөдөөс нь *******-******* Ундрах-Эрдэнийг өөрөө хойшоогоо унаад толгойгоо ийм болгочихсон гээд хэлж байсан...” гэх /1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал/ мэдүүлэг зэргийг харьцуулан судалж дүгнэлт хийхэд хохирогч паран дээр унаж дээрх гэмтлийг авсан бус шүүгдэгч Д.С  нь сүхээр цохиж дээрх гэмтлийг учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын мөр судлалын шинжээч томилуулж хохирогчид учирсан гэмтэл ямар багаж хэрэгслээр үүсэх зүй тогтлыг тогтоолгох шаардлагагүй гэж үзлээ.  

Өөрөөр хэлбэл хохирогч Ц.У-ийн биед учирсан хуйханд зүүн зулай ясны харалдаа гавлын хөндийрүү нэвтэрсэн шарх, гавлын хүнхрээ яс /зүүн зулай яс/ цөмөрч хатуу хальсыг гэмтээж тархины эд рүү орсон хугарал бүхий амь насанд аюултай хүнд, тархины эдийн няцрал, баруун талын дух болон зүүн талын зулай ясны харалдаах хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.С нь хохирогчийн биед уг гэмтлийг сүх буюу хүйтэн зэвсгээр учруулсан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед зэвсэг хэрэглэн санаатай халдаж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж тайлбарлажээ.

 

 Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн лантуун сүх нь бүтцийн хувьд төмрөөр хийсэн ир, мөртэй, юм цохих хагалахад хэрэглэх зориулалтаар бэлтгэсэн байх тул дээрх хуулийн тайлбарын зэвсэг гэх ойлголтод хамаарахаар байна.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж оролцохдоо хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Д.С-нийг гэм буруутай байна гэж дүгнэсэн нь шүүхийн дүгнэлттэй тохирч байна.

 

Иймд шүүгдэгч Д.С-нийг 2020 оны 12 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт “Зүйлийн эх” гэх газарт Ц.У-тэй  маргалдаж түүний толгойн хэсэгт сүхээр цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.С-ийн  гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох нь нотлогдон тогтоогдсон.

Хохирогч Ц.У нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардалд 6022500 төгрөгийг нэхэмжилсэн ба уг хохирол хор уршиг төлөгдөж гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Д.С-нийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Оюунчимэг нар нь шүүгдэгч Д.С нь мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хүний эрүүл мэндэд хүнд хохирлыг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй учруулсан гэдгээ зөвшөөрч ирсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн, хохирогчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгээс хохирогч, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчид өндөр ял оногдуулах нь ач холбогдолтой бус гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон 1 дэх хавтаст хэргийн 75-107 дахь талд авагдсан түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суух хаягийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С нь ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сумын Оюут багийн 2-27-36 тоотод амьдардаг, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн малын суурийн нярав ажилтай, урьд 5 удаагийн ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ундрах-*******д учирсан гэм хорын хохирол 6022500 төгрөгийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо төлсөн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэмжээ болон хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.   

 

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.С нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг боловч уг гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдээгүй, хэргийн зүйлчлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа түүний болон өмгөөлөгч нарын байр суурийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх боломжгүй байна.

 

Шүүх зэвсэг ашиглан гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хэргийн нөхцөл байдал, хохирол төлөгдөж хор уршиг арилсанаар хохирогч санал гомдолгүй гэдгээ илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн болон эрүүл мэндийн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Д.С-д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээ буюу 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсний дагуу шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд уг хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг зохицуулсан бөгөөд шүүгдэгч Д.С-ийн  үйлдсэн гэмт хэрэг нь уг хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч Д.С нь 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2000 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар Булган аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 194 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийн хорих ялаас 2000 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өршөөн суллагдсан болох нь түүний ял шалгах хуудсаар нотлогдож байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад зааснаар өршөөлд хамааруулахгүй үндэслэлд хамаарч байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.С-ийн  цагдан хоригдсон 221 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон ишний урт нь 62.5 см урт, ажлын хэсгийн урт 18 см, модон иштэй сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Д-гийн С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.С-нийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-ийн  цагдан хоригдсон 221 /хоёр зуун хорин нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй, модон ишний урт 62.5 см, ажлын хэсгийн урт 18 см сүхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Д.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.ЭНЭРЭЛ

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД

                                             ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР