Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 82

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тайжуу овогт Дамирангийн Мөнх-Очирыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дүгээр зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнх-Очирт гурав /3/ жил зургаа /6/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, мөн хуулийн 52.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хүрзний модон ишийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон  хоноггүй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 505 дугаар зүйлийн 505,1 дэх хэсэгт зааснаар 3.656.450 /гурван сая зургаан зуун тавин зургаан мянга дөрвөн зуун тавин/  төгрөгийг  шүүгдэгч Д.Мөнх-Очироос гаргуулж, хохирогч Б.Батзоригт олгож, нотлох баримтын шаардлага хангахгүй 557.067 /таван зуун тавин долоон мянга жаран долоо/ төгрөгийн баримтыг хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Хохирогч Б.Батзориг өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүлдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Мөнх-Очирт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             И.ГАНБАТ

 

                                          ШҮҮГЧИД                                           Б.БАТАА

 

                                                                                                         Л.БААТАР