Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 328/ШЦТ/2021

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2021          09           15                                       2021/ШЦТ/328

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Болдбаяр,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай,

хохирогч Г.Баасандоржийн өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаа

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А Ц.Эад холбогдох эрүүгийн 1934000930213 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1992 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  экскаватор, ковшийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй ,урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, дугаарын регистртэй, А Ц.Э,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Э нь 2019  оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн  нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мон дулаан”  ХХК-ийн талбай  руу гар аргаар  алт олборлох зорилгоор дайрах үедээ чулуу шидэж, хамгаалагч Г.Баасандоржийн аман тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “уруулд шарх, хавантай, дээд эрүүний үүдэн зүүн 1 шүд хугарсан, баруун 1 шүдний ирмэг эмтэрч хугарсан” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ц.Э:

...Би өөрийгөө гэм буруугүй гэж үзэж байна. Би тухайн үед чулуу ерөөсөө бариагүй гартаа бамбай барьсан нь бол үнэн ч чулуу авч хүний шүд рүү цохиогүй. Тухайн үед чулуун байлдаан болж тэр чулуунд оногдчихоод хамгийн түрүүнд намайг бамбай авахад байсан Чинзоригийн цаана цагдаа тэр 2 байсан. надтай таараад газдана гээд би гааздуулчихлаа гэхэд тэр цагдаа яваад буцаж ирээд манай дүү бариад танай ах чинь хаана байна. Танай ах чинь чулуу шидчихсэн байх ёстой гээд намайг гүтгэчихсэн. Тэр үед чулуу шидсэн бүх хүнийг 100.000 төгрөг өгчих чамайг чулуу шидсэн гэж хэлэхгүй гээд зарим хүмүүсээс мөнгө аваад явсан... гэв.

 

Үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Э нь 2019  оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн  нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мон дулаан”ХХК-ийн талбай  руу гар аргаар  алт олборлох зорилгоор дайрах үедээ чулуу шидэж, хамгаалагч Г.Баасандоржийн аман тус газар цохиж, улмаар эрүүл мэндэд нь “уруулд шарх, хавантай, дээд эрүүний үүдэн зүүн 1 шүд хугарсан, баруун  1  шүдний ирмэг эмтэрч хугарч” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах 

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

таньж олуулах ажиллагаа хийсэн ...хохирогч Г.Баасандорж нь 1-4 дугаараар дугаарласан 4 хүнийг харж байгаад 2 дугаарыг барьсан залуу мөн байна, би зүсээр нь болон биеийн байдлаар нь таньж байна гэж заав, уг 2 дугаартай хүн нь гэрч Ц.Э байсныг тэмдэглэв... гэх тэмдэглэл болон тухайн ажиллагааны явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1813 дугаартай ... Г.Баасандоржийн биед уруулд шарх, хавантай, дээд эрүүний үүдэн зүүн 1 шүд хугарсан, баруун 1 шүдний ирмэг эмтэрч хугарсан... дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

шинжээч эмч С.Одончимэгийн ...Үзлэг хийсэн. Нарийн мэргэжлийн эмчийн шүдний эмчийн үзлэг, яаралтай тусламжийн үзлэг зэрэгт үндэслэн дүгнэлтийг гаргасан. Г.Баасандоржийн уруулд зулгаралт шархтай оёдол тавигдсан. Дээд эрүүний зүүн 1 дүгээр шүд ёзоор хэсгээр ташуу хугарсан, баруун 1 дүгээр шүдний ирмэг эмтэрч ташуу хугарсан гэмтлүүд байсан. Өөр гэмтэл байгаагүй, доод талын үүдэн 3 шүд хөдөлсөн зүйл байгаагүй. ...Дээрх гэмтэл нь нэг болон хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Баасандоржийн гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна... /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

            хохирогч Г.Баасандоржийн .... 2019  оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Мон Дулаан ХХК-ны эзэмшлийн газрыг Жаран хас  харуул хамгаалалтын албанд хамгаалагч хийдэг юм. Өнөөдөр 12 цаг 30 минутын үед шуурхай зарлаад байсан юм. Тэгээд очиход 30-40 орчим машинтай 50 гаран иргэд ирчихсэн байсан. Баяжуулахын хашааг эвдээд дайрч орсон байсан. Удалгүй цагдаагийн албан хаагч нар ирээд хашаанаас гаргаад тарааж байсан юм. Тэгэхэд хэсэг залуус нуурны талын хашааг эвдэж байсан юм. Тэгэхэд манай хамгаалагч Жавхлан, Эрдэнэням, Отгонжаргал нартай цуг очсон юм. Тэгэхэд намхан шар залуу Жавхлангийн бамбайг жоотуугаараа 4-5 удаа цохиод цаашаа буцаж гүйж байхдаа чулуу авч шидсэн юм. Тэр чулуу нь миний уруул хэсгийг онож үүдэн шүд хугарсан юм. Доод талын 3 шүд хөдөлсөн байгаа ... /хх-н 17-18 дугаар хуудас/,

            гэрч Д.Эрдэнэнямын ...2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр би 1-р пост буюу шалган нэвтрүүлэх байран дээр үүрэг гүйцэтгэж байсан чинь 12 цагийн үед шуурхай зарласан юм. “Мон Дулаан” ХХК-ны эзэмшлийн талбай нинжа нар дайраад байсан тул шуурхай зарласан юм. Тэгээд би Баяжуулах хэсэг буюу шадган 8-р пост руу явсан юм. Тэнд очиход 50 гаран хүмүүс цугларсан байгууллагын хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн байдалтай байсан юм. Тэгэхээр нь бусад хамгаалагчийн хамт шаардлага тавиад гаргасан юм. Тэгсэн чинь нинжа нар гараад эргээд хамгаалалтын хашааг эвдээд дайрч орж ирээд байсан юм. Тэгээд дийлэхгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу цагдаагийн албан хаагч нар ирээд цагдаа нартай хамт нинжа буюу нутгийн иргэдийг хамгаалалтын бүсээс гаргасан юм. Тэгээд манай хамгаалагч Баасандорж,Отгонжаргал нар хамгаалалтыг тор хашааны дагуу байж байсан чинь хэсэг хүмүүс хашааг эвдээд дайрсан нэг залуу нь хашаан дээр гарч суугаад буухгүй байхаар нь би газ цацлаа шүү хашаанаас буугаач гэсэн чинь цац цац гээд тоохгүй байхаар нь би газ цацсан юм. Тэгсэн чинь тэр шар залуу жоотуу гаргаж ирээд хашаа эвдэж орж ирээд Жавхлан, Отгонжаргал нар байхад жоотуугаараа цохиход Отгонжаргал гартаа барьж байсан бамбайгаараа хаасан чинь бамбай нь хагарсан юм. Баасандорж руу тэр залуу чулуу авч шидсэн юм. Тэгэхэд би гүйж очиход Баасандоржийн амнаас цус гарсан байсан.... /хх-ийн 21-22 дугаар хуудас/

гэрч С.Жавхлангийн ... 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр амралтын байран дээрээ амарч байсан чинь 12 цагийн үед шуурхай зарласан юм. “Мон Дулаан” ХХК-ны эзэмшлийн талбай нинжа нар дайраад байсан тул шуурхай зарласан юм. Тэгээд би Баяжуулах хэсэг буюу шадган 8-р пост руу явсан юм. Тэнд очиход 50 гаран хүмүүс цугларсан байгууллагын хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн байдалтай байсан юм. Тэгэхээр нь бусад хамгаалагчийн хамт шаардлага тавиад гаргасан юм. Тэгсэн чинь нинжа нар гараад эргээд хамгаалалтын хашааг эвдээд дайрч орж ирээд байсан юм. Тэгээд дийлэхгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу цагдаагийн албан хаагч нар ирээд цагдаа нартай хамт нинжа буюу нутгийн иргэдийг хамгаалалтын бүсээс гаргасан юм. Тэгээд манай хамгаалагч Баасандорж,Отгонжаргал нар хамгаалалтын тор хашааны дагуу шалгалт хийгээд явж байсан чинь хэсэг хүмүүс хашааг эвдээд дайрсан нэг залуу нь хашаан дээр гарч суугаад буухгүй байхаар нь Эрдэнэням  газ цацлаа шүү хашаанаас буугаач гэсэн чинь цац цац гээд тоохгүй, хашаанаас буухгүй байсан юм. Чаддаг юм бол цац гээд байсан. Тэгэхээр нь Эрдэнэням газыг тэр хашаан дээр сууж байсан залуу руу цацсан. Тэгсэн чинь тэр шар залуу жоотуу гаргаж ирээд хашаа эвдэж орж ирээд Отгонжаргал бид 2 луу жоотуугаараа цохиход би бамбайгаараа 2 удаа хаасан юм. Тэгээд 3 дахь удаагаа жоотуугаараа цохих гэж далайхаар нь хойшоо ухарсан. Тэгсэн чинь нэг цагдаа гүйгээд ирсэн. Баасандоржийг яаж цохисон талаар анзаараагүй юм. ... /хх-н 23-24 дүгээр хуудас/,

гэрч Б.Отгонжаргалын ... 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр амралтын байран дээрээ амарч байсан чинь 12 цагийн үед шуурхай зарласан юм. “Мон Дулаан” ХХК-ны эзэмшлийн талбай нинжа нар дайраад байсан тул шуурхай зарласан юм. Тэгээд би Баяжуулах хэсэг буюу шалган 8-р пост руу явсан юм. Тэнд очиход 50 гаран хүмүүс цугларсан байгууллагын хамгаалалтын бүс рүү нэвтэрсэн байдалтай байсан юм. Тэгэхээр нь бусад хамгаалагчийн хамт шаардлага тавиад гаргасан юм. Тэгсэн чинь нинжа нар гараад эргээд хамгаалалтын хашааг эвдээд дайрч орж ирээд байсан юм. Тэгээд дийлэхгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу цагдаагийн албан хаагч нар ирээд цагдаа нартай хамт нинжа буюу тухайн дайрсан иргэдийг хамгаалалтын бүсээс гаргасан юм.Тэгээд манай хамгаалагч Баасандорж, Жавхлан, Эрдэнэням нарын хамтаар  хамгаалалтын тор хашааны дагуу шалгалт хийгээд явж байсан чинь хэсэг хүмүүс хашааг эвдээд дайрсан нэг залуу нь хашаан дээр гарч суугаад буухгүй байхаар нь Эрдэнэням газ цацлаа шүү хашаанаас буугаач гэсэн чинь цац цац гээд тоохгүй, хашаанаас буухгүй байсан юм. Мөн чаддаг юм бол цац гээд байсан. Тэгэхээр нь Эрдэнэням газыг тэр хашаан дээр сууж байсан залуу руу цацсан. Тэгсэн чинь тэр шар залуу жоотуу гаргаж ирээд хашаа эвдэж орж ирээд Жавхлангийн барьж байсан бамбайг жоотуугаараа 2 цохиод бамбайг нь хаглаад, газраас чулуу авч шидэхэд Баасандорж тэр чулуунд оногдсон юм. Нөгөө шар залуу орилоод байсан чинь хашааны цаана овоолсон дээл сууж байсан хүмүүс чулуу авч шидсэн. Тэгэхэд Жавхлан бамбайгаа хаглуулаад зугтаасан. Эрдэнэням Баасандорж нар хойшоо зугтаасан... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

  гэрч М.Отгонбаатар ... 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 14 цагийн үед Өлзийбаатар Энхтүвшин бид 3 замын машинд дайгдаад “Мон Дулаан” ХХК-ны усан буу бууж байна гэсэн сургаар явсан юм. Тэнд очсон чинь хамгаалагч нар нь хүмүүсийг хашаанаасаа гаргаж байсан юм. Тэгээд торны гадуур шуудуу дагаад уруудаад явж байсан чинь торон дээр Э гарчихсан сууж байсан чинь эрээн хувцастай 2 хамгаалагч ирээд Эыг буу гэж хэлэхэд буулаа гэж байсан чинь хар өнгийн хувцастай өндөр махлаг хууз сахалтай хамгаалагч, намхан махлаг хар хувцастай хамгаалагч ирээд өндөр хар хувцастай хамгаалагч нь Эын нүд рүү газ цацсан юм. Э хашаанаас буугаад илжгэн чих буюу дөрвөлжин төмрөөр эрээн хувцастай намхан хамгаалагч залуугийн барьж байсан бамбайг 2 удаа цохиод хагалсан юм. Э нүд хорсоод байна гээд цасаар нүдээ арчаад зогсож байсан чинь Шинэсайхан цагдаа ирсэн... /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

гэрч Ц.Эын...2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт байрлах Мон дулаан ХХК-ний буу бууж байна гэх сургаар Совын иргэд ихэнх нь уурхай дээр ирцгээсэн байсан. Хүмүүс цуглаад Мон дулааны буу руу орох гэж байхад цагдаа, хамгаалагч нар ирээд хүмүүсийг оруулахгүй гээд байж байхад би хашааны шон дээр ганцаараа сууж байтал над дээр хоёр хамгаалагч ирээд буу гэхээр нь бууна шүү дээ сүртэй юм гээд хэрүүл хийгээд байж байхад тэр хоёрын араас бамбайтай хар хувцастай хоёр хамгаалагч ирээд чи буугаач пизда минь гэхээр нь сүртэй пизда вэ? Бууна шүү дээ гэхэд энэ мууг гүйж буулгаад яадаг юм гээд нэг хамгаалагч нь нулимс асгаруулагч цацаад тэгээд би хашаан дээрээс буугаад хашааны хаалга онгойлгоод намайг газдаг нь яаж байгаа юм бэ? Гэхэд хамгаалагч яадаг юм бэ? Чамайг гээд бамбайгаа бариад хүрээд ирэхэд нь тэнд цугласан хүмүүс хүн газдчихлаа гээд чулуундаа гээд чулуун байлдаан эхэлсэн тэр үед нь би гартаа барьж байсан илжгэн чихээрээ хамгаалагчийн барьж явсан бамбайг цохиж хагалсан. Тухайн үед миний хоёр нүднээс нулимс асгараад нүүрээ дараад сууж байхад надтай хамт явсан Отгонбаатар гэх залуу явъя гээд намайг аваад явтал урд талаас цагдаа Шинэсайхан гарч ирэхээр нь намайг газдчихлаа гэхэд чамайг газдахад яадаг юм пизда минь гээд би ч гэсэн чамайг газдчихъяа гээд хамгаалагчийн барьж байсан газыг аваад гартаа барихаар та яаж байгаа юм бэ? Гэхэд маргааш чамайг харнаа гээд үлдсэн. Би шууд гэртээ хариад нүүр амаа угаагаад гэрээс гараад ирэх хооронд манай дүү Энхсайханыг цагдаа ирээд авч явсан байхаар нь араас нь очсон чинь жижүүр дээр Жаргалан ахмад саатуулах байрандаа орой 21 цагаас өглөөний 09 цаг хүртэл хүртэл саатуулсан. Тэгээд надаас мэдүүлэг авна гээд хүлээлгэж байгаад мэдүүлэг аваагүй.../хх-ийн 29-30 дугаар хуудас/

            гэрч Т.Энхбаяр...Би он сар өдрийн сайн санахгүй байна. Би өөрийн найз  Билгүүний хамт “Мон Дулаан” ХХК-ний уурхай буун бууж байна гээд хүмүүс явахаар нь очиж орох гэсэн боловч хамгаалалтад авчихсан уурхайн харуул, хэлтсийн цагдаа нар  ирчихсэн орох боломжгүй тэнд 30-40 орчим машин, 100 гаруй иргэд бууны шороо ухахаар цуглачихсан байсан. Уурхайн хашааны гадна талаар газар ухаад зогоон татчихсан доошоо 4-5 метр гүн ухчихсан байхаар нь тэр нүхийг гарах гээд тойроод явган машин руугаа явах гээд явж байхад Э уурхайн хашааны шон гараад суучихсан нэг залуугийн хамт хашааны дотор талд нь 4 харуул зогсчихсон тэд нар Эад наад дээрээсээ буу гээд хэрэлдээд байж байсан. Нэг харуул нь Эыг буухгүй байхаар нь нүүр лүү газ цацсан тэгсэн Э бууж ирээд барьж явсан илжгэн чих төмөр шороо ухдаг багаж/-ээрээ харуулын хамгаалалтын бамбай руу цохиод хагалчихсан чинь тэр үед нь ухсан зооны араас иргэд болиоч гээд чулуу шавар хамгаалагч нар луу шидэж байхад нь нөгөө харуул цаашаа яваад өгсөн. Газ цацсан харуул нь сагсуу иргэд руу хараагаад байхаар нь би шууд найзтайгаа харж зогсож байгаад тэндээсээ гэр лүүгээ яваад ирсэн юм.../хх-ийн 31-33 дугаар хуудас/

            гэрч П.Үнэнбат...Би 2019 оны 01-р сарын 24-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мон Дулаан” ХХК-ийн усан буу бууж байгаа сургаар усан бууны сууринаас ухаж алт олборлох зорилгоор 4-лээ хамт очиход хүмүүс олноороо машинтай очсон цугларсан мөн Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн албан хаагчид очсон хамгаалалт авсан мөн уурхайн хамгаалагч нар хамгаалсан байсан би тэгээд дотогшоо ороогүй угаасаа оруулахгүй юм байна гэж бодоод буцаад явахдаа уулан дээр машинтай Этай тааралдсан тэгээд уулзахад уурхай руу орох гээд хашаан дээр сууж байхад хамгаалагч нар нь оруулахгүй гээд над руу газ цацаад газдуулаад тэгээд хамгаалагч нартай хэрэлдэж байгаад ирлээ гэж байсан өөр ямар нэгэн юм ярьж байгаагүй юм.

            гэрч Б.Жаргалан...Би очоод тэнд тухайн үед Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст жижүүрийн мөрдөгчөөр ээлжтэй байж байгаад ээлжнээс буугаад байж байхад “Мон Дулаан” ХХК-наас дуудлага ирээд тэгээд цагдаа нар явахад нь би явсан ба очоод тэнд цугласан байсан гар аргаар алт олборлогч иргэд нарын зургийг нь гар утсан дээрээ дараад яваад байсан а тэгээд дараа нь хамгаалагч Баасандорж гэж хүн чулуунд цохиулаад гэмтсэн гээд Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс дээр ирсэн байхад нь би гар утсан дээрээ авсан байсан хүмүүсийн зургийг нь харуулахад намхан биетэй шар царайтай Э гэж залуугийн зургийг хараад энэ залуу над руу чулуу шидсэн залуу мөн байна гээд шууд зааж хэлж байсан юм... /хх-ийн  41 дүгээр хуудас/

яллагдагч Ц.Э ...Би прокурорын тогтоол болон зүйл ангиа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би нийт эмчилгээний зардал гэж Гомбообаярт 1.000.000 төгрөг өгсөн... /хх-ийн 34-35 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Ц.Эын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсч байна.

 

Учир нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч М.Отгонбаатар, гэрч Б.Шинэсайхан нарын мэдүүлгүүд хавтас хэрэгт авагдсан гэрч Д.Эрдэнэням, С.Жавхлан, Б.Отгонжаргал, Т.Энхбаяр нарын мэдүүлгүүдтэй зөрүүтэй бөгөөд гэрч Б.Шинэсайханы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хавтас хэргийн 31-32 дугаар хуудсанд авагдсан мэдүүлгээсээ зөрүүтэй өөрөөр мэдүүлж эргэлзээ төрүүлэхээр байна.

 

Тэгээд ч хавтас хэргийн 34-35 дугаар хуудсанд авагдсан гэрч Т.Энхбаярын мэдүүлэг улсын яллагчийн яллах дүгнэлтэд бичигдсэн гэрч Т.Энхбаярын мэдүүлгээс зөрүүтэй өөрөөр бичигдсэн байна.

 

Мөн улсын яллагчийн зүгээс яллах дүгнэлт үйлдэхдээ шүүгдэгчийн байдлыг яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын бүхий нотлох баримтыг бичих ёстой атал шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэрч Э.Билгүүний мэдүүлгийг орхигдуулан зөвхөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан яллах талын нотлох баримтууд болох мэдүүлгүүдийг түүж бичсэн байдал харагдаж байна.

 

Түүнчлэн гэрч Э.Билгүүн, Т.Энхбаяр, Б.Шинэсайхан, М.Отгонбаатар, С.Жавхлан, Д.Эрдэнэням нарын мэдүүлэгт хашааны гадна зогооны ард байсан хэсэг хүмүүс чулуу шидсэн талаар бүгд мэдүүлдэг.

Эдгээр гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд хэний, хаанаас шидсэн чулуунд хохирогч оногдсон эсэх нь эргэлзээтэй байх тул эрүүгийн 1934000930213 дугаартай хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 1934000930213 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг хагарсан бамбай хураагдан ирснийг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

       Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

               шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 36.1., 36.2., 36.6.,

                    36.9., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн

                             1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн прокурорын газраас эрүүгийн 1934000930213 дугаартай хэргийн шүүгдэгч А Ц.Эад холбогдох хэргийг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.

 

2. Эрүүгийн 1934000930213 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг хагарсан бамбай хураагдан ирснийг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.

 

3. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А Ц.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.   

 

4. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А Ц.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Ш.ГАНДАНСҮРЭН