Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 87

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокуророос шүүгдэгч Их Өөлд овгийн Бямбажавын Болдбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Их Өөлд овгийн Бямбажавын Болдбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтлүүдийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар “хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Болдбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Болдбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэг эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    И.ГАНБАТ