Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2016/0720

 

Л.Цэнгэл нарын 7 иргэний нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч А.Баясгалан, С.Отгонбаяр, Д.Буянхишиг, Ч.Байгаль, нэхэмжлэгч Д.Гантулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чулуунцэцэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтжаргал, гуравдагч этгээд Ачлал трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбагана, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Наранбаяр, Ц.Мэндбаяр, Ц.Туул нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Л.Цэнгэл нарын 7 иргэний нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Цэнгэл, А.Баясгалан, Ж.Түвшинбаяр, Д.Гантулга, Ч.Байгаль, Д.Буянхишиг, С.Отгонбаяр нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөний газрын даргад холбогдуулан гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн Ачлал трейд ХХК-нд холбогдох хэсэг, Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдоржийн баталсан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаварыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо: үү 2016 01 ү 13-ы ө 51 ү , үү үү 2016 03 28-ы ө 102 ү үү . Үү:

1. н өрүү үүү өүү ү ү.

2. ... үү... и өөөө Х 5/14 ү 4.1.3-д ... өө , ү , ү ү ү үү үү ү .

3. Г 12 өөө ү өөөө , үү өө үү ү ү .

4. ү 2013 06 12- ө А/596 - , ү үү, үү 2015 11 ү 28- ө А/993 өөө. өөөөө өөөөө ү, ү.

5. л М ү үү үү 4.1.1, үү 13.1.1 ү ү ү, , ө , 100 етр, ү 1000 өөн ө . үү үү 2015 08 06- ө ү игт Д өөөү өүү ү . Шүү үү өүү ү ү ү ү өө ү, ү ү ү ү ө ү ү.

үү үү . ү , үү 2016 01 ү 13-ы ө 51 ү , үү үү 2016 03 28-ы ө 102 үү, үү үүү, , өө эд ү ү ү өөөү гэсэн ө ү , ү үү өөө ү ү ү.

үү 2016 07 21- өө үү , үү үү ү ү боловч нэгэн ж, агүй.

үү үү , үүэхээр буцааж, нотлох баримтыг цуглуулсны дараа хэргийг шийдвэрлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч иргэд нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28ы өдрийн А/993 дугаарзахирамжийн Ачлал трейд ХХК-д холбогдох хэсэг, Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, ...захиргааны байгууллага Ачлал трейд ХХК-д эмнэлэг барих зөвшөөрөл олгохдоо тус компанийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ, захирамжийг нягталж, зориулалтыг шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, мөн 2014 оны 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраар Ачлал трейд ХХК-д 42x25 метр хэмжээтэй барилга барихыг зөвшөөрсөн байхад тус компани дээрх хэмжээг 6.5 метрээр хэтрүүлэн 48.5x25 метр хэмжээтэй барилга угсралтын ажил хийж, хууль журмыг зөрчсөн зэрэг үндэслэлээр маргаж байна.

1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн Ачлал трейд ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн ...тус компанид газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлээгүй, мөн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлээгүй, эмнэлгийн барилгын зориулалтаар төлөвлөгөөнд тусгагдсан эсэх нь тодорхойгүй гэх гомдлын тухайд анх маргаан бүхий газрыг нийслэлийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13ы өдрийн А/417 дугаар захирамжаар Инэл ХХК-д эзэмшүүлсэн байх бөгөөд нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/596 дугаар захирамжаар Ачлал трейд ХХК-д шилжүүлсэн тул газар шинээр эзэмших нөхцөлтэй адилтгаж, Ачлал трейд ХХК-д газар шилжүүлэхдээ дуудлага худалдаа явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүхэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.2.3-д Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ., Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 7 дугаар зүйлийн 7.2.2-т барилга байгууламж барих өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх гэж тус тус заасны дагуу нийслэлийн Засаг дарга маргаан бүхий А/993 дугаар захирамжаар Ачлал трейд ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн захирамжаа хүчингүй болгож, эмнэлгийн зориулалтаар газар эзэмшүүлэх захирамж гаргасан нь хуулийн дээрх заалтуудтай нийцсэн байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэжээ.

Тодруулбал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, хугацааг сунгах, газрын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааны журам-ын 4.3, 4.4-д зааснаар газрын асуудал эрхэлсэн байгууллага нь газар ашиглалтын зориулалтыг өөрчлөх саналыг хүлээн авч, Газар, барилгажилтын зөвлөл-д танилцуулан улмаар гарсан санал, дүгнэлтийг Засаг даргад танилцуулан шийдвэр гаргуулж, түүнчлэн газар ашиглалтын зориулалт өөрчилсөн талаарх бүртгэлийг хийж, гэрээг шинэчлэн байгуулж, гэрчилгээг олгох ажиллагааг дээрх журамд нийцүүлэн хийснээс үзэхэд ... Ачлал трейд ХХК-д 2340 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууц барих зориулалтаар хууль зөрчин эзэмшүүлж, улмаар эмнэлгийн барилга болгон дур мэдэн өөрчилж, үүнийг анхнаас нь бичиг баримтын шатанд илрүүлэн, таслан зогсоох үүрэг бүхий Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын газар хуулиар хүлээсэн үүргээ санаатайгаар биелүүлэхгүй, бүх л бичиг баримт, зөвшөөрлийг шуурхай олгож, хууль зөрчсөн гэх нэхэмжлэгч нарын гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн барилга хоорондын зай зөрчсөн, нарны тусгал хаасан, орон сууцны хажууд эмнэлэг барих гэж байна гэсэн гомдол нь 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдоогүй байна. Тухайлбал, нэхэмжлэгчээсбарилга хоорондын зайн хэмжээг зөрүүтэй тодорхойлсон гэж маргаж байгаа боловч барилга төлөвлөлтийн тусгайлан эзэмшсэн мэдлэгтэй шинжээч нар хэмжилт хийж, барилга хоорондын зайг тодорхой гаргасан, шинжээчид нь хэргийн оролцогч талуудыг байлцуулан хэмжилт хийснээс гадна шинжээчийн дүгнэлтийг няцаах үндэслэл бүхий нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй тул шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Учир нь шинжээчийн дүгнэлтээр баригдаж буй эмнэлгийн барилга болон 24 в/г орон сууцны барилга хоорондын зай нь орон сууцны илүү гарсан бүтээц гараашаас хэмжилт хийхэд 10.25 метр, 24 в/г байрны барилгын сууриас хэмжилт хийхэд 15.51 метр байх тул Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмБНбД 30.01.04-ийн 2.11 дэх хэсгийн барилгын тууш болон хөндлөн талуудад байрлалтай сууцны өрөөний цонхнуудын хоорондох зай 10 метрээс багагүй байх ёстой гэсэн заалтыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

2. Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын баталсан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Ачлал трейд ХХК нь нийслэлийн Засаг даргын 2013 оны А/596 дугаар захирамжаар эзэмших эрхтэй болсон өөрийн эзэмшлийн 2340 м.кв газартаа 25x25 метр суурийн хэмжээтэй 7 давхар (А блок), 42x25 метр суурийн хэмжээтэй 16 давхар (В блок), 16x15.5 метр суурийн хэмжээтэй газар дор байрлах авто гарааш (С блок) бүхий 3 объектыг барихаар төлөвлөснийг хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга зөвшөөрч, 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан байна.

Уг архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дүгээр заалтад орчны газар эзэмшигч болон орон сууцны 24в байрны оршин суугчидтай зөвшилцөхөөр тусгасан бөгөөд тус байрны айл өрхтэй зөвшилцсөн албан хүсэлтийг Ачлал трейд ХХК-иас ирүүлээгүй тул 42x25 метр хэмжээтэй 16 давхар 1 блок барилгын эскиз буюу эх загвар зураг төслийг хянан баталгаажуулж, улмаар 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ачлал трейд ХХК-иас барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 43.5x25.0 метр хэмжээтэй 16 давхар төмөр бетон каркасан барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх 291/2014 дугаартай зөвшөөрлийг олгожээ.

Гэтэл Ачлал трейд ХХК нь батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээг зөрчиж, 6.5 метрээр нэмэгдүүлэн барилгын суурийг цутгасан, энэ нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч гуравдагч этгээдийн энэхүү үйлдэлд хариуцагчийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн Ачлал трейд ХХК-иас өөрийн эзэмшлийн газартаа эмнэлгийн зориулалттай барилга барих хүсэлт гаргасныг эрх бүхий байгууллагаас зөвшөөрснөөр 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан нь нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгүүр маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврын үндэслэл болсон нийслэлийн Засаг даргын 2013 оны А/596 дугаар захирамжийг мөн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28ы өдрийн А/993 дугаар захирамжаар хүчингүй болгосонтой холбогдуулан шинээр архитектур төлөвлөлтийн даалгавар батлах талаар Нийслэлийн барилга, хот байгуулалт болон газрын асуудал эрхэлсэн байгууллагын хамтарсан Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэгдсэн боловч энэхүү маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл уг асуудлыг хойшлуулжээ.

Дээрх байдлаар маргаан бүхий захиргааны актууд нь нэхэмжлэгч иргэдийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч нарын гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн холбогдох зүйл,заалтыг оновчтой зөв хэрэглээгүй, тодруулбал, маргааны үйл баримтад шууд хамааралгүй хуулийн заалтыг баримталсан байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн120.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 566 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 27 дугаар зүйлийн 27.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Цэнгэл, А.Баясгалан, Ж.Түвшинбаяр, Д.Гантулга, Ч.Байгаль, Д.Буянхишиг, С.Отгонбаяр нарын Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/993 дугаар захирамжийн Ачлал трейд ХХК-д холбогдох хэсэг, Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргынбаталсан 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 513 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг тус тусхүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН