Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2016/0071

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхт******* даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Э*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 712 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б*******,*******,*******ад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээБ*******,*******,*******ын 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Ерөнхий б*******ын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам-д б*******ын стандартыг хангах нөхцөлийг хангасан байдлаар сурах бичгийг зохиох, хэвлэн, түгээх болон сурагчдад хүртээмжтэй байдлаар буюу хомсдол бий болгохгүй байхаар сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих агуулга бүхий хэм хэмжээг нэмэлт, өөрчлөлтөөр оруулахыг Б*******, соёл,*******ад даалгах гэжээ.

Хариуцагч Б*******,*******,******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Сурах бичгийг хүртээмжтэйгээр хэвлэн түгээх тухайд: Б*******ын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7-д ...заасны дагуу ...хүүхэд бүрийг сурах бичгээр хангах, Монголын хэвлэлийн үйлдвэрлэл, ном хэвлэлийн борлуулалтын тогтолцоог бэхжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, улсын төсвийн зардлын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж байна.

Энэ бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас ерөнхий б*******ын сургуулийн бага ангийн сурагчдын сурах бичгийг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичгийг 40 хувиар төрөөс хангах болсон.

Тогтоосон хувь хэмжээнд хамаарах сурах бичгийг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг Б*******, шинжлэх ухааны яам холбогдох хууль журмын дагуу зохион байгуулж, тендерт шалгарсан компаниуд сурах бичгийг хэвлэн аймгийн б*******,*******ын газар, нийслэлийн дүүргүүдийн б*******ын хэлтэст хүргэдэг ба тэдгээр байгууллагаас сургуулиуд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө номын сандаа татан авалт хийдэг. Дунд, ахлах ангийн сурагчдын үлдсэн 60 хувь нь номын худалдаанаас сурах бичгээ худалдан авахаар зохицуулагдсан. Гэвч хэрэглэгч бүрт хүрч чадахуйц номын худалдааны тогтолцоо бүрдээгүй, сурах бичиг хэвлэн борлуулалт болон худалдан авалт хангалттай түвшинд хүрэхгүй байгаагаас тус яам сурах бичгийн хангамжийг нэмэгдүүлэх, зорилгоор сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлэх туршилтыг Азийн хөгжлийн банкны Б*******ын шинэчлэл-4 төслийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд дунд, ахлах ангийн нийт сурагчдын 44,6 хувь нь түрээсийн сурах бичиг сургуулийн номын сангаасаа авч хэрэглэх боломжтой болсон.

Дунд, ахлах ангийн нийт сурагчдаас үлдэж буй 15,4 хувьд зах зээлээс сурах бичгээ худалдан авах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Б*******,*******, шинжлэх ухааны яам сурах бичгийн эрхийг эзэмшигчийн хувьд худалдан борлуулах эрхийг хэвлэлийн компаниудад өгдөг.

Зах зээлд борлуулах эрхийг олгохдоо хэрэглэгч, үйлдвэрлэгч аль алинд ашигтай байх бодит үнээр сурах бичиг худалдаалагдах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тухайн сурах бичгийг хэвлэн нийлүүлэх тендерт шалгарсан гүйцэтгэгчтэй тус компанийн тендерт санал болгосон үнэ дээр нь борлуулалтын өртөг нэмсэн үнийг санал болгож хэлцэл хийдэг. Уг хэлцэл амжилттай болсон тохиолдолд Б*******,*******, шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар зах зээлд борлуулах эрх нээгдэнэ.

2. Сурах бичгийг хэвлэх, түгээх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих тухайд: Дээрх журмын 3.1-д Сурах бичгийг хэвлэх, дахин хэвлэх, түгээх ажлыг хэвлэлийн үйлдвэр гүйцэтгэнэ, 3.2-т Яам хэвлэлийн үйлдвэрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаруулж, гэрээ байгуулан ажиллана гэж заасны дагуу тус яам ерөнхий б*******ын сургуулийн сурах бичгүүд хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө хэвлэгдэн сургуулиудад хүргэгдсэн байхаар тооцож худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг.

Тухайн жилд хэвлэн нийлүүлэх сурах бичгийн нэр төрөл, тоо ширхэг, хүргэгдэх газар, хэвлэн нийлүүлэх хугацаа нь тендерийн баримт бичигт тодорхой тусгагддаг.

Сурах бичгийн хэвлэлтийн чанар, нийлүүлэлтэд тавих хяналтын талаар сайдын 2009 оны 131 дүгээр тушаалаар баталсан Ерөнхий б*******ын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам-ын 2.7, 2.9, 3.3-3.5-д тодорхой туссан болно.

Иймд дээрх үндэслэлээр журамд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Асуудлыг судлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 712 дугаар шийдвэрээр: Б*******ын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7, Бага дунд б*******ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, б*******ын стандартыг хангах нөхцөлийг хангасан байдлаар сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх болон сурагчдад хүртээмжтэй байдлаар буюу хомсдол бий болгохгүй байхаар сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих агуулга бүхий хэм хэмжээтогтоосон актыг шинэчлэн батлахыг Б*******, соёл,*******ад даалгаж, Б*******,*******,*******ын 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Ерөнхий б*******ын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам-ын үйлчлэлийг шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б*******,*******,******* давж заалдах гомдолдоо:

Нэг. Шүүхийн шийдвэрт ерөнхий б*******ын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх, сурах бичгийг зах зээлд борлуулах, сурах бичгийн хангалт гэсэн ойлголт, харилцаа цорын ганц журмаар тухайлбал, Б*******,*******,*******ын 2009 оны 131 дүгээр тушаалаар баталсан Ерөнхий б*******ын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам-аар тодорхойлогдож, зохицуулагдах ёстой гэж ойлгож, тайлбарлаж, дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байх нөхцөлийг алдагдуулж байна.

Ерөнхий б*******ын сургуулийн сурах бичигтэй холбоотой бүхий л асуудал, харилцаа нь цорын ганц журмаар бус холбогдох хууль, тогтоомжоор зохицуулагддаг. Өнөөгийн байдлаар ерөнхий б*******ын сургуулийн сурах бичигтэй холбоотой ойлголт, харилцаа дараах хууль тогтоомжоор зохицуулагдаж байгаабөгөөд шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт заасан асуудлууд бүхэлдээ эдгээр хууль тогтоомжид тусгагдан хэрэгжиж байна. Үүнд:

           Ерөнхий б*******ын сургуулийн сурах бичгийн суурь эрх зүйн орчин нь Б*******ын тухай, Бага, дунд б*******ын тухай Монгол Улсын хуулиар;

           Сурах бичгийн эх зохиох, агуулга, арга зүй, үнэлгээ, хэл найруулга, дизайн, хэвлэлийн эх бэлтгэл, хэвлэлтэд тавих шаардлага, хэм хэмжээ нь Бага дунд б*******ын хэвлэмэл сурах бичигт тавих шаардлага 5418:2008 Монгол Улсын стандартаар;

           Төрийн зардлаар сурах бичгийг хангах сурагчийн тоо, хэмжээ нь Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр буюу Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 28 дугаар тэмдэглэлээр;

           Төрийн хөрөнгөөр сурах бичгийг зохиож, хэвлүүлэх, түгээх харилцаа нь жил бүрийн Төсвийн тухай Монгол Улсын хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухайМонгол Улсын хууль, Сангийн сайдын 2013 оны 243 дугаар тушаалаар баталсан Сурах бичиг худалдан авах тендерийн жишиг баримт бичиг, тухайн жил бүрд шинээр зохиох сурах бичгийн нэр, төрөл болон сурах бичгийн төсвийг тогтоосон Б*******,*******,*******ын тушаалаар;

           Ерөнхий б*******ын сургуульд хэрэглэх сурах бичгийн эхийг зохиох, бэлтгэх, хянах, хэвлэлтэд шилжүүлэх харилцаа, сурах бичгийг хэвлэх, түгээхэд яам, хэвлэлийн үйлдвэрийн гүйцэтгэх үүрэг, төрийнсанхүүжилтээр хэвлэж, номын сангаар сурагчдад эзэмшүүлэх сурах бичгийн ашиглалт, түүний нөхөн хангалт, номын гадна болон дотуур нүүрэнд заавал хийгдэх бичвэр, худалдаанд гаргах нөхцөл ньБ*******,*******,*******ын 2009 оны 131 дүгээр тушаалаар баталсан Ерөнхий б*******ын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам-аар;

           Зах зээлд борлуулах, худалдаалах сурах бичгийн харилцаа нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай Монгол Улсын хууль, зах зээлд борлуулах сурах бичгийн үнийн дээд хязгаарыг тогтоосон Б*******,*******,*******ын тушаал, сурах бичгийг зах зээлд борлуулах талаар талуудын харилцан зөвшөөрсөн нөхцөл, тэдгээрийн үүрэг, хариуцлагыг заасан гэрээгээр;

           Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 28 дугаар тэмдэглэлд заасан төрөөс сурах бичгээр хангах ядуу,эмзэг бүлгийн өрхийн хүүхдийг тодорхойлох болон номын сангаар дамжуулан сурах бичгийг сурагчдадолгох зохион байгуулалт нь Б*******,*******, шинжлэх яамнаас 2009 онд гаргасан зөвлөмжөөр тус тус зохицуулагдаж байна.

Хоёр. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс сурах бичгээр хангах асуудлыг төр бүхэлдээ хариуцаж, зах зээлд худалдаалагдах сурах бичгийн захиалга, тоо хэмжээг төрөөс хийж, түүнийг борлуулах зохицуулалтыг төр хийж, борлуулалтын эрсдэлийг төр хариуцах ёстой хэмээн нэхэмжилж, төр зах зээлийн зарчмаар худалдаалагдах сурах бичигт баталгаа гаргах, төрөөс аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд хамтран оролцох шаардлага тавьсныг шүүхийн шийдвэрт үндэслэлтэй гэж үзсэн нь холбогдох хууль, тогтоомжтой нийцэхгүй байна.

Гурав. Шүүх бүрэлдэхүүн сурах бичгийн талаарх холбогдох хууль, тогтоомж болон хариуцагчийн тайлбарыг бүрэн судлалгүйгээр, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэж нотлох баримт, дүн шинжилгээгүйгээр дүгнэлтүүд гаргасан байна.

Дөрөв. Шүүхийн шийдвэрт Б*******,*******, шинжлэх ухааны сайдын 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Ерөнхий б*******ын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх журам-ыг маргаан бүхий журам хэмээн нэрлэж, маргаан бүхий журамд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай тохиолдолд шинэчлэн батлах хуулиар олгогдсон эрх үүргээ хариуцагч биелүүлэхгүй байгаа ньнэхэмжлэгч А ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул... гэсэн боловч А ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол яаж зөрчигдөж байгааг нотолсонгүй.

Тав. Нэхэмжлэгчийн зүгээс дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь зах зээлээс сурах бичгээ худалдан авч байгаа нь сурах бичгийн хомсдол бий болсныг баталж байна хэмээн үзэж, сурах бичгийн хомсдлын асуудлыг буруугаар тайлбарлаж байгааг шүүх бүрэлдэхүүн нотлох баримт, дүн шинжилгээгүйгээр үндэслэлтэй хэмээн дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Зургаа. Энэхүү шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт заасан нэхэмжлэгчийн шаардлага болон Үндэслэх хэсэгт дурдсан үндэслэл бүрийн тайлбарыг давж заалдах шатны шүүхэд гаргаж буй гомдолд хавсарган хүргүүлж байна. Энэхүү хавсралт нь тус яамнаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж буй гомдлын салшгүй хэсэг болно.

Долоо. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс А ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаас гаргасан 2015 оны 712 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үйлчлэлийг нь түдгэлзүүлсэн Б*******,*******,*******ын 2009 оны 131 дүгээр тушаалаар баталсан Ерөнхий б*******ын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудтай зөрчилдсөн зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгч болох Адмон принт ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхолд шууд харшилсан зүйл байхгүй. Иймд нийтийн эрх ашгийн төлөө хийгдсэн эрх зүйн акт болох Б*******,*******,*******ын 2009 оны 131 дүгээр тушаалаар баталсан Ерөнхий б*******ын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам-ын үйлчлэлийг шүүх хуралдааныг хүлээлгүйгээр шүүгчийн захирамжаар сэргээж ерөнхий б*******ын сургалтын хэвийн ажиллагааг хангаж өгөхийг хүсье.

Найм. Монгол Улсын хэмжээнд хөдөө, орон нутаг, сумын түвшинд худалдаа, борлуулалтын найдвартай, баталгаатай тогтолцоо байхгүй, улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч 2015 оноос эхлэн сурах бичгийн төрийн санхүүжилт болон иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа нь ерөнхий б*******ын сургуулийн сурах бичгийн хангалтад шинэ нөхцөл байдлыг үүсгэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т зааснаар захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд хэрэгжүүлэх ба төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд эдлэх эрхийн талаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь заалтаар зохицуулжээ.

Хариуцагч Б*******,*******,******* Л.Г******* нь 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр А ХХК-ийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа[1] ...Уг захиргааны хэрэгт хариуцагчийг төлөөлөх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тус яамны Суурь, бүрэн дунд б*******ын хэлтсийн дарга А.Т*******, мэргэжилтэн П.Ж*******, Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Ц.Ч******* нарыг томилж байна[2] гэж дурьдсан байгааг хууль ёсны итгэмжлэл олгогдсон гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35, 36 дугаар зүйлд зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсоныг гэрчилсэн баримт бичгийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд эдгээр баримт бичигт хэнээс хэнд, хэзээ, ямар хугацаатай төлөөлөх эрх олгож буйг тодорхой тусгаж, төлөөлөгч ямар эрх эдэлж, үүрэг хүлээх талаар заана.

Ийнхүү шаардлага хангасан итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгснөөр төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 27 дугаар зүйлд заасан ямар эрхтэй оролцох нь тодорхой болж, улмаар төлөөлөгч төлөөлүүлж байгаа этгээдийн олгосон эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох юм.

Гэтэл хариуцагчаас А.Т*******, П.Ж*******, Ц.Ч******* нарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж байна гэж тайлбар гаргасан нь хуулийн дээрх шаардлагад нийцэхгүй байна.

Мөн шүүх хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд буюу чухам ямар эрх эдэлж, үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь тодорхойгүй этгээдэд эрх, үүрэг тайлбарласан[3] /Гарын үсгийн тайлал байхгүй/ байх бөгөөд шүүх хуралдааны товыг зөвхөн П.Ж*******д мэдэгдсэн[4] байна.

Энэ нь талуудын эрх тэгш байдлыг хангах, хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаагүйн зэрэгцээ мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2015 оны 10 дугаар сарын 27ы өдрийн 15 цаг 00 цагт хийхээр товлон зарласан[5] байх боловч хуралдаан мөн өдрийн 14 цаг 00 минутад эхэлж, 15 цаг 30 минутад дуусчээ.[6]

Гэтэл шүүх хуралдаан дууссаны дараа буюу 15 цаг 37 минут, 15 цаг 49 минутад шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх П.Ж*******тай тус тус утсаар холбогдон[7] шүүх хуралдааны товыг сануулж, шүүх хуралдаанд оролцох эсэхийг тодруулсан байгаа нь ойлгомжгүй байна. П.Ж******* нь Р.Балжинням итгэмжлэлээ аваад шүүх хуралдаанд очиж байгаа гэсэн боловч Р.Балжинням мөн л Б*******,*******,*******ыг төлөөлөх эрхгүй этгээд байгааг шүүх анхаараагүй байна..

Иймд дээрх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 712 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэдбуцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН