Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/84

 

                              

 

 

 

 

 

 

2022       01        18                                  

 

     

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Ш.Ш, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,

шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Ч.Чимэдбадам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгч Шарнууд овгийн Шаравжамцын Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Шүүгдэгч Балсан хаалгач овгийн Наранчимэгийн Аид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,

Шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэчулууны Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, мөн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726020822 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 02 сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5 эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайт 13 гудамж 1130 тоотод оршин суух бүртгэлтэй,

урьд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 779 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2016 оны 09 сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж 2 жилийн хугацаагаар хойшлуулсан. Шарнууд овгийн Шаравжамцын Ш, /РД: _/,

Монгол улсын иргэн, 1999 оны 02 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2 эхийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 13 гудамж 404 тоотод оршин суух бүртгэлтэй,

 урьд 2017 оны 02 сарын 01- ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж 6 сарын хугацаагаар хойшлуулсан,  Балсан хаалгач овгийн Наранчимэгийн А, /РД: _/,

Монгол улсын иргэн, 1998 оны 07 сарын 06-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, ахын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 13 гудамж 0323 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,  Боржигон овгийн Эрдэнэчулууны Б, /РД: _/,

/Холбогдсон хэргийн талаар/

Шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андууд” төвийн автобусны буудлын хойд талын далан дээр хохирогч Ц.Батболдын “Айфоне-6” маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан,

Мөн шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Эндо”зочид буудалд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

Мөн шүүгдэгч Ш.Ш нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн нуур” ХХК-ний дэн буудалд В.Солонгоос “Huawei honor-8” маркийн гар утсыг нь “Ярьчхаад өгье” гэж хуурч авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 07 дугаар сарын 06ы өдрийн 582 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд: Шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андууд” төвийн автобусны буудлын хойд талын далан дээр хохирогч Ц.Батболдын “iphone-6” маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан,

мөн шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Эндо”зочид буудалд 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Монгол улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

шүүгдэгч Ш.Ш нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн нуур” ХХК-ний дэн буудалд В.Солонгоос “Huawei honor-8” маркийн гар утсыг нь “Ярьчхаад өгье” гэж хуурч авсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл...хуурамчаар мөнгөн тэмдэгт үйлдсэн гэх газар нь Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Эндо” нэртэй зочид буудал байх ба ...2 давхарт байрлах 201 дугаартай бор өнгийн модон хаалгаар дотогш ороход...цонхны тавцан дээр цагаан өнгийн А4 гэсэн боодолтой бичгийн цаас задгай, бор өнгийн хавтастай зургийн дэвтэр 2 ширхэг, дээд бор хавтас нь зүсэгдсэн мөртэй байв...2 орны матрасыг сөхөж үзэхэд баруун талын орны матрасын доод талаас 10,000 төгрөгийн АА1913526 дугаартай дэвсгэрт 23 ширхэг байв...ширээн дээр “Acer” маркийн хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхэг, зурагтын удирдлага, төмөр зөөврийн флаш диск 1 ширхэг... модон ширээн дээр хар өнгийн Epson маркийн өнгөт принтер зэрэг байлаа...цонхны давцан дээр байсан бор өнгийн дэвтрийн завсраас  АА1913526 гэсэн дугаартай 10,000 төгрөгийн дэвсгэр 11 ширхгийг илрүүлж гэрэл зургаар бэхжүүлэв. Компьютерыг нээж үзэхэд 10,000 төгрөгийн дэвсгэртийн зураг бүхий цонхнууд дэлгэсэн....” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтаст хэргийн 4-11 дүгээр тал/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “... Н.Аийн биед үзлэг хийхэд хуурамч 10,000 төгрөгийн дэвсгэрт 12 ширхэг гарав, серийн дугаар нь АА1913526 /бүгд ижилхэн байв/ ...” гэх тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 12 дугаар тал/,

Илтгэх хуудас “...Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Sea” бааранд хуурамч мөнгөн дэвсгэртээр гүйлгээ хийсэн байна гэх дуудлагын дагуу шалгахад Наранчимэг овогтой А нь 10,000 төгрөгийн дэвсгэртийг хуурамчаар үйлдэж гүйлгээнд оруулсныг тогтоон цааш шалгуулахаар хүлээлгэн өгөв...”  гэж /1-р хавтаст хэргийн 3 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Т.Нарангэрэлийн “...2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орой 21 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байх “Си” баарны гадна талд гар дээрээс шорлог худалдан борлуулж байхад нэг залуу хүү хүрч ирээд нэг шорлог авъя гээд 10,000 төгрөг өгөхөөр нь би уг мөнгийг нь аваад 3,500 төгрөг хариулж өгөхөд уг залуу шорлогоо идэж дуусаад явсных нь дараа эргүүлийн цагдаа нар хүрч ирээд торгоно гэхээр нь би нөгөө хүүхдийн өгсөн 10,000 төгрөгийг өгөхөд цагдаагийн алба хаагч “...таны өгсөн мөнгө хуурамч байна...” гэж хэлэхээр нь би “...сая надаас нэг залуу шорлог авахдаа өгсөн мөнгө шүү дээ...” гэж хэлээд байж байхад надад хуурамч мөнгө өгсөн залуу “Си” бааранд хуурамч 10,000 төгрөгөөр гүйлгээ хийж байгаад баарны ажилтанд баригдсан байсан ба баарны ажилчид цагдаад дуудлага өгсөн байсан...” гэх мэдүүлэг / 1-р хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Х.Азбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... Си бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан. Тэгтэл шөнө манайхаар хар өнгийн хувцастай 18-22 орчим настай залуу хуурамч 10,000 төгрөгөөр гүйлгээ хийгээд тоник худалдаж авчхаад гараад явсан байхаар нь би уг залууг баарны үүд орчмоор хайж байгаад барьж авсан тул шууд цагдаад дуудлага өгөөд цагдаагийн алба хаагч нарт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Э.Хүслэнзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “... багын найз Б надаас нөүтбүүк авахдаа бие даалтаа хийнэ гэж хэлээд авч байсан. Нөүтбүүкээ буцааж авмаар байна...”  гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 32 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Ө.Дашдэмбэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “... “Эндо” зочид буудлыг түрээслэн ажиллуулдаг ба тухайн 3 хүүхэд манайхаар үйлчлүүлж 2 хоносон. Надад зочид буудлын төлбөрт 30,000 төгрөг өгсөн байсан ба цагдаагийн алба хаагч нар манай зочид буудалд ирээд “...танайд энэ 3 хүүхэд буудлын төлбөрөө төлсөн үү” гэхээр нь төлсөн гэж хэлээд тухайн хүүхдүүдийн өгсөн мөнгийг үзүүлэхэд нэг ширхэг 10,000 төгрөг нь хуурамч байна гэж хэлээд хураагаад авсан...”  гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 34 дүгээр тал/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Энхманлай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “...Б надаас өнгөт принтер авсан. Юм хийчхээд өгье гэж хэлээд авсан. Өнгөт принтерээ авмаар байна...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 36 дугаар тал/,

Гэрчээр Ц.Энхманлай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “...2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б нь өнгөт принтер байна уу гэж асуусан. Би байгаа гэхэд түр хэрэглүүлээч гэсэн. Надад яг юу хийх гэж байгаа талаараа хэлээгүй, танихгүй 2 эрэгтэй хүүхэдтэй ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 32 дугаар тал/,

Гэрчээр Э.Хүслэнзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ  “...2017 оны 04 сарын 10-ны өдөр Б хүрч ирээд нөүтбүүкээ түр хэрэглүүлээч бие даалтаа хийх гэсэн юм гэсэн. Тэгээд би нөүтбүүкээ өгч явуулсан...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 38 дугаар тал/,

Шинжээчийн №2354 дугаартай “... шинжилгээнд ирүүлсэн шинжилж буй 913526 сери дугаартай хуурамч Монгол улсын 10,000-ын мөнгөн тэмдэгт гэх зүйлс нь ердийн зориулалттай цаасан дээр хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн хуурамч мөнгөн тэмдэгт байна... ” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 60-62 дугаар тал/,

Шинжээчийн №2546 дугаартай “...АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийн зурган файл нь шинжилгээнд ирүүлсэн зөөврийн компьютер болон зөөврийн флаш дискэнд тус тус хадгалагдаж байна. АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийн зурган файлыг засварласан байх боломжтой. АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийн зурган файлыг интернэт орчноос татаж авах боломжтой. Зөөврийн флаш дискэнд АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийн зурган файл хадгалагдаж байна... ” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 64-66 дугаар тал/,

Шинжээчийн №2545 дугаартай “АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөгийг “Epson” брэндийн L210 загварын /*S2DK026433*/ бар кодтой өнгөт принтерээр хэвлэсэн байж болно...”  гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 68-71 дугаар тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар,  

Ш.Ш, Н.А, Э.Б нар нь бүлэглэн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андууд” төвийн автобусны буудлын хойд талын далан дээр хохирогч Ц.Батболдын “iphone-6” маркийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан болох нь :

Шүүгдэгч Ш.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд бид гурав нөгөө цахим тоглоомын газар орж ирээд намайг тоглож байх хооронд манай найз охин Б, А нар хоорондоо нэг зүйлийн талаар яриад байх шиг байсан. Яг юуны талаар ярьж байгааг нь би ойлгоогүй юм. Тэгтэл манай найз охин Б надад юу ч хэлэлгүй гараад явахаар нь А бид хоёр араас нь дагаад явсан юм. Гэтэл Б зүүн дөрвөн замаас баруун тийш явдаг андуудын автобусны буудал дээр үл таних хоёр хүүхэдтэй уулзаад нөгөө хоёр хүүхэдтэй хамт андуудын автобусны зүүн хойшоо явахаар нь бид хоёр араас нь анзаарагдахгүй дагаж байгаад далан дээр гарах үед зэрэгцэн очоод Бийн хамт явж байсан хоёр хүүхдийн нэгийг нь барьж аваад та хоёр хэн юм бэ гэж асуугаад нөгөө хоёр хүүхдийг түлхээд хавирч унагасан юм. Тэгтэл нөгөө хоёр хүүхэд би яагаачгүй шүү дээ утас зарах гээд явж байна гэхээр нь Бээс энэ үнэн эсэхийг асуух гэхэд А, Б хоёр байхгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө хоёр хүүхдээс ямар учиртайг нь асуухад нөгөө хоёр хүүхэд надад хэлэхдээ бид хоёр энэ улаан пальтотой эгчид утас зарах гэж байсан юм гэж хэлэхээр нь би за тэгвэл намайг уучлаарай Би Бтэй хардаад буруугаар ойлгосон байна гэж хэлээд буцаад Андуудын буудал руу алхаад явсан юм. Би явж байх үедээ А, Б хоёрыг гар утсыг нь авсныг мэдсэн юм. Тэгээд би тэндээсээ шууд өмнө тоглож байсан цахим тоглоомын газар очиж суусан юм. Тэгтэл А, Б 2 нэг их удалгүй нэг цагийн дараа миний араас орж ирэхээр нь би та хоёр хаашаа яваад ирсэн юм бэ гэж асуухад А миний урдаас нөгөө хоёр хүүхдийн гар утсыг ломбардад тавиад ирлээ гэж надад хэлсэн....” гэх /1-р хавтаст  хэргийн 213-214 дугаар тал /,

Шүүгдэгч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгтэл Ш нэг хүүхэд утсаа зарах гээд байна. Өөрийгөө эмэгтэй гэж хэлээд Андуудын автобусны буудал дээр дуудчихлаа. Тийм учраас Б чи эхлээд уулзана шүү гэж хэлээд бид 3 хамтдаа гараад Андуудын автобусны буудал дээр очоод Бийг ганцааранг нь үлдээгээд бид хоёр хаан банкны хажуугаар гараад зүүн хойшоо яваад далангийн цаад талд очиж зогсоод Бийг хүлээж байсан юм. Тэгээд Б нэг их удалгүй нөгөө хоёр хүүхдийг дагуулаад гараад ирэхээр нь Ш бид хоёр өөдөөс нь алхаж очоод хамт явж байсан хүүхдийнх нь нэгийг Ш барьж аваад хавирч унагаагаад та нар юун хүмүүс вэ гэж асуусан. Гэтэл нөгөө хоёр хүүхэд бид хоёр гар утас зарах гэж байгаа юм. Та нар нэг л буруугаар ойлгоод байна гэж хэлж байсан шиг санагдаж байна. ..... Б Шг чи болиоч ээ энэ хоёр зүгээр л утас авах гэж байгаа хүүхдүүд шүүдээ гэж хэлж байсан. ...Бид 3 нөгөө утсыг 230,000 төгрөгөөр ломбардад тавиад буудалд орсон...” гэх /1-р хавтаст хэргийн 209-210 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би буудал дээр хүлээгээд зогсож байхад нэг шар үстэй өндөр банди нэг хар өнгийн хувцастай хоёр хүүхэд над дээр ирээд нэг нь аниа та юу нөгөө утас авах хүн нь гэж хэлэхээр нь тиймээ гэж хэлээд нөгөө хоёр хүүхдийг аваад А, Ш хоёрын зааж өгсөн замаар нь яваад далангийн гүүр дөнгөж өнгөрөөд нэг гэрлэн шон дээр явж байтал Ш, А хоёр  гарч ирээд энэ хоёр хүүхэд чинь хэн бэ “ ...чи жаахан хүүхэдтэй явалддаг болсон юм уу...” гээд уурлаад шар үстэй хүүхдийн найзыг нь гараараа гэдэс рүү нь цохитол нөгөө хүүхэд нь газар унасан харин А миний хажуугаар гараад цаад талд нь зогсоод яагаад байгаа юм бэ та нар гээд зогсоод байсан. Тэр үед хамт явж байсан шар үстэй банди нь буцаж зугтаагаад агаа та яагаад байгаа юм бэ зүгээр утас үзье гэж ирсэн шүү дээ гэж холоос орилж байснаа хэрэв та итгэхгүй бол миний утас дээрх чатыг үз гэж хэлээд утсаа өгөхөд би Шд үзүүлэх гэхэд Ш үзэхгүй гээд уурлаад цаашаа явахаар нь би араас нь очоод үгүй чи үз гээд үзүүлэхэд нөгөө бичсэн чатыг нь хараад арай гайгүй болоод “...чи наад утсыг нь өгүүл өгөөд, үзүүл үз би ямартай ч явлаа гэж хэлээд цаашаа алхсан юм. Тэр үед би Аид утсыг нь өгөх гээд очтол А миний урдаас чи гүйгээч юугаа хараад байгаа юм хурдлаач гэхээр нь би ирсэн газраараа буцаад гүйсэн. ...Тэгээд А бид хоёр хамтдаа 25 дугаар эмийн сангийн дээшээ өгсөөд Кинг нэртэй ломбардад 7 хоногийн хугацаатай 200,000 төгрөгт тавиад дахиад 30,000 төгрөг нэмж авсан...” гэх /1-р хавтаст хэргийн 186-188 дугаар тал/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, барьцаалан зээлдүүлэх газраас “iphone-6” маркийн гар утсыг хураан авсан болон хохирогч С.Батболдод хүлээлгэн өгсөн тухай /1-р хавтаст хэргийн 189-190 дугаар тал/,

Насанд хүрээгүй хохирогч С.Батболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ” ...найз Галцогийн хамт манай гэрт байх үедээ Галцогийн фэйсбүүк хаягаар гар утсаа зарна гээд бичсэн. Тэгтэл “Төөгий нь” гэсэн хаягаар “утсыг чинь авъя” гэж бичсэн ба миний утсыг 580,000 төгрөгөөр өгч авалцахаар болсон. 2017 оны 04 сарын 05-ны орой 20 цагийн үед Төөгий нь над руу одоо уулзаж утсыг чинь авъя гэж бичсэн...уг хаягаас би эмэгтэй хүн шүүдээ, чи андуудын буудал дээр хүрээд ир, би улаан пальтотой зогсож байна гэсэн. Би өөрийн найз Галцогтой хамт Андуудын автобусны буудал хүртэл алхаж очоод хартал улаан пальтотой эмэгтэй хүн байхаар нь очоод “та утас авах хүн мөн үү” гэхэд “тиймээ мөн байна” гэсэн. Тэгээд миний утсыг үзэж байгаад “намайг дагаад яваарай, би гэр лүүгээ орж wifi-aap шалгаж ээждээ үзүүлж байгаад авна” гээд араасаа дагуулаад явсан. Тэгээд далангийн гүүрээр дөнгөж гараад алхаад явж байтал 2 залуу өөдөөс гарч ирээд өндөр эрэгтэй нь манай найз Галцогийг түлхээд “та нар хэн бэ, юун хүмүүс бэ” гэхээр нь би дээрэмдэх гэж байна гэж бодоод зугтаагаад зай аваад зогсоход намхан ах нь намайг барьж аваад чи наад байрандаа хөдлөхгүй зогсож бай гэж хэлэхээр нь би за гэж хэлээд зогсож байсан...манай найз бид 2 утсаа авъя гэхэд нөгөө эгч “араас дагаад хүрээд ир” гэхээр нь Галцог бид 2 жаахан зайтай араас нь явж байтал ... улаан пальтотой эгч чинь утсыг чинь аваад гүйгээд явчихлаа гэсэн. Бид хоёр нөгөө эгчийн араас шууд гүйж чадаагүй, яагаад гэвэл нөгөө 2 ахаас айгаад алхаж байгаад булангаар эргээд гүйсэн боловч олдохгүй байсан” гэх / 1-р хавтаст хэргийн 193-197, 3-р хавтаст  хэргийн 112-115 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:     ”...2017 оны 04 сарын 05-ны өдөр байх өөрийн ажил болох Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх “Кинг” барьцаалан зээлдүүлэх газар ажиллаж байхад гаднаас нэг эмэгтэй, хоёр залуугийн хамт орж ирээд “iphone-6” маркийн гар утсыг 10 хоногийн хугацаатай тавих гэсэн юм гэж хэлсэн. Би утсыг үзэж байгаад 10 хоногийн 8% хүүтэй 230,000 төгрөгөөр бодож авсан юм. Тухайн үед Б гэх хүн өөрийнхөө бичиг баримтаар тавьсан”...гэх /1-р хавтаст хэргийн 200 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Галцог мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “... найз Батболд гар утсаа зарна гэж байсан. Тэгээд миний хаягаар утсаа зарна гэж бичсэн. Тэгтэл “Төөгий нь” гэх хаягтай хүн утсыг авъя гэсэн...андуудын автобусны буудал дээр очоод улаан пальтотой эмэгтэй утас авах хүн мөн байна гээд үзэж байгаад “гэр рүүгээ орж шалгаж үзээд, ээждээ үзүүлж байгаад авна” гэхээр нь бид хоёр дагаад явсан. Далангийн гүүр хүрэх гээд алхаж байхад 2 залуу өөдөөс гарч ирээд зөрөх үедээ өндөр эрэгтэй нь түлхэж унагаагаад, дээрээс дараад “та нар хэн юм бэ” гээд над руу дайраад байсан...нөгөө эгч намхан ахтай цаашаа алхаад явж байхаар нь эгчээ утсаа авъя гэхэд нөгөө эгч гэнэт гүйгээд алга болсон. Хамт явсан 2 ах хараад байхаар нь бид 2 айсандаа гүйж чадаагүй юм” гэх /1-р хавтаст хэргийн 203-204 дугаар тал/,

Эд зүйлийн үнэлгээ /... iphone-6 маркийн гар утас 600,000 төгрөг.../ /2-р хавтаст хэргийн 1 дүгээр тал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар,  

Шүүгдэгч Ш.Ш нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн нуур” ХХК-ийн дэн буудалд В.Солонгоос “huawei honor-8” маркийн гap утсыг нь “ярьчхаад өгье” гэж хуурч авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь,

Шүүгдэгч Ш.Ш мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би Солонго гэх эмэгтэйтэй модны 2 орчим “түц”-ний гадаа таарч танилцсан ба тэгээд хоорондоо дугаараа солилцоод салцгаасан. Харин маргааш нь би Солонго руу өчигдөр танилцсан Ганбаатарын найз Шинээ байна гээд утсаар ярьсан. Тэгээд Солонго нь хаана байгаагаа хэлэлгүй чи хүрээд ир гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй Солонго нь дахин над руу залгаад 3 дугаар сургуулийн хажууд буудалд ирчихсэн байна. Ирээд шар тайлаад өг гэж залгасан. Тэгээд би гэртээ байж байхад дахиад залгаад хүрээд ирээ чи яасан бэ гээд байхаар нь за за одоо очлоо гээд түүний байгаа газарт очиход 3 дугаар сургуулиас 100 айл орох замд байх “Топаз” нэртэй зочид буудлын 2 ортой өрөөний нэг орон дээр сууж байсан. Улмаар бид хоёр ярилцаж сууж байгаад би гарч ойролцоо байх дэлгүүр орж бэлэн гоймон, хөзөр аваад буцаад зочид буудалд орж хөзөр тоглож байгаад Солонго нь юманд яваад ирье байж байгаарай гээд гараад яваад ирэхгүй алга болчихоор нь би гар утас руу нь залгаж ярих гэсэн боловч аваагүй. Тухайн үед би маш олон залгасан бөгөөд дундаар нь ганц нэг аваад байж бай гээд байсан. Ингээд би ирэхгүй болохоор нь    гэр рүүгээ явж 6 буудлын автобусны буудлаас гэр рүүгээ алхаж байхад Солонго нь залгаж нөгөө газраа ирчихлээ хаана байна чи гэхээр нь би гэртээ ирчихсэн байна гэж хариулсан чинь Солонго яваад очъё гээд байхаар нь Оргил супермаркет дээр бид хоёр уулзсан. Тэгэхэд Солонго би хонох газаргүй хоёулаа хамт хоноё гэхээр нь би хамт хонож чадахгүйээ, жоохон сууж байгаад явъя гээд зам дагуу уруудаж алхаж байгаад замын хажуу талын дэлгүүр орж Солонго 2 литрийн 1 пиво авч 5 буудалд байх 3 давхар зочид буудал орж Солонго өрөөний тооцоо хийсэн. Тэгээд хэсэг ярьж сууж байгаад би явах гэхэд Солонго нь Ганбаатай уулзаж шоудъя би гар утсаа ломбардад тавья гэхээр нь би түүнд гар утсаа тавьж хэрэггүй надаас мөнгө авчих гэсэн чинь зөвшөөрч би түүнд 20,000 төгрөг өгөөд маргааш 12 цагийн үед хүрээд ирье гээд гарсан. Намайг гарахад Солонго хамт гарч тамхи татаж тэгээд салсан ...” гэх /3-р хавтаст хэргийн 5-6 дугаар тал/,

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, хохирогч В. Солонго нь “...миний гар утсыг авсан хүн 2 гэсэн дугаартай /Ш.Ш/ Зураг дээрх хүн мөн байна ...” гэх тэмдэглэл / 2-р хавтаст хэргийн 230-231 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “Топаз” буудлын камерын бичлэгийг үзэхэд гаднаас гар утсаар ярьсан, үсээ зүүн тийш болгосон, дотуураа цагаан цамцтай, захгүй хар өнгийн цамцтай, гадуураа богино хүрэм өмссөн эрэгтэй хүн орж ирж байгаа дүрс бичигдсэн байна... ” гэх тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 233-234 дүгээр тал /,

Хохирогч В.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр нэг залуу танилцаж дугаар авсан. маргааш нь тэр залуу залгаад уулзъя гэсэн. Би “Топаз” буудалд байж байхад тэр залуу залгаад би очъё гэсээр байгаад 15 цаг өнгөрч байхад ирсэн...тэр залуутай дэн буудал гэсэн хаягтай газар ороод пиво ууж байтал 21 цаг өнгөрч байхад тэр залуу утсаар чинь найзтайгаа яриад өгье гээд миний утсыг аваад 00-ийн өрөө ороод таг болсон. Би хэсэг хугацааны дараа орж ирэхгүй болохоор нь буудлын хүнээс асуухад тэр залууг 00 орчхоод гараад явсан гэсэн. Ингээд би цагдаа дуудсан...анх надтай танилцахдаа өөрийгөө Баярбат гэдэг гэсэн. 88187702 гэсэн утастай байсан” гэх /2-р хавтаст хэргийн 246-250, 3-р хавтаст хэргийн 1-2, 168-169 дугаар тал/,

Гэрч Г.Сэлэнгэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...88187702 гэсэн дугаарыг би худалдан авсан. Анх худалдаж аваад би хэд хоног барьж байгаад манай том хүү Ш нь дата багцтай гээд энэ дугаарыг барих болсон...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

Гэрч Д.Шаравжамц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...2017 оны 09 сарын 22-ны өдөр хүү Шд холбогдох шүүх хурал болж хурал дуусаад шүүгч нь Шгийн биед байгаа зүйлсийг ав гэсэн. Тэгээд би Шгийн биед нь байсан “huawei honor-8” загварын хүрэн өнгийн гар утсыг нь авсан. манай хүү ямар нэг юм хэлээгүй, би хүүгийн гар утас гэж бодсон. Би уг утсанд сим хийгээд ашиглаж байгаад машин дотроосоо алдсан. 2017 оны 10 сарын сүүлээр Чингэлтэй дүүргийн цагдаагаас ярьж танай хүүхэд хүний “huawei honor-8” загварын rap утас авсан байна гэж хэлсэн...” гэх /3-р хавтаст  хэргийн 8-9 дүгээр тал/,

Хөрөнгийн үнэлгээний тайлан “huawei honor-8” загварын rap утсыг 776,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /3-р хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3-р хавтаст  хэргийн 129-133 дугаар тал /

шүүгдэгч Ш.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…мэдүүлэг өгөхгүй. Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн...гэх.

шүүгдэгч Н.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би өмнөх шүүх хуралдаанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн...гэх.

шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлгээ өгсөн...гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ. 

Хохирогч В.Солонго, С.Батболд нарын мэдүүлэг дээр дурдсан иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн №2354, №2546, №2545 дугаартай дүгнэлтүүд, шүүгдэгч нарны мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдав.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш.Шг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

 бүлэглэн Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч авч залилсан,

Шүүгдэгч Н.Аийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

 бүлэглэн Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

Шүүгдэгч Э.Бийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

 бүлэглэн Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.   

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч В.Солонгод 776,000 төгрөг нөхөн төлж, насанд хохирогч С.Батболдод гар утсыг хүлээлгэн өгч хохирол төлбөр төлөгдсөн. Иргэний нэхэмжлэгч Т.Нарангэрэл, Х.Азбилэг, Ө.Дашдэмбэрэл нараас нэхэмжилсэн зүйлгүй, Иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэн 230,000 төгрөг төлсөн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан хохирлоо төлсөн буюу хохирол төлбөр барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын хэр хэмжээ болон шүүгдэгч нарын хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Ш, Н.А, Э.Б нарт тус бүр 1 жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш.Ш, Н.А, Э.Б нарт тус бүр 1 жилийн хорих ял,

шүүгдэгч Ш.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Шд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Шүүгдэгч Ш.Шд урьд 2016 оны 09 сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэснийг баримтлан хэргийн зүйлчлэлийг шинээр батлагдсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгож урьд оногдуулсан ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасч 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Ш.Шгийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 8 сарын хугацаагаар,

Шүүгдэгч Н.Аид урьд 2017 оны 02 сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь шинээр батлагдсан 2015 оны Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцогдохгүй болсныг дурдаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэснийг журамлан хэргийн зүйлчлэлийг шинээр батлагдсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгож урьд оногдуулсан ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасч 6 сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Н.Аийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус солив.

Шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 525 хоногоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдэлсэнд тооцож, үлдэгдэл 165 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож,

Шүүгдэгч Н.Аийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 716 хоногоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцож, үлдэгдэл 176 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Шгийн энэ хэрэгт цагдан хоригдсон  нийт 619 хоногийг 2 жил 8 сарын хорих ялд оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хорих ялаа эдэлсний дараа тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Ш.Шд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайт 13 гудамж 1130 тоотод оршин суух бүртгэлтэй хаягаас сургууль, ажил, шаардлагатай эмнэлгийн тусламж авахаас бусдаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Н.Аид Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 13 гудамж 404 тоотод оршин суух бүртгэлтэй хаягаас сургууль, ажил, шаардлагатай эмнэлгийн тусламж авахаас бусдаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Э.Бт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 13 гудамж 0323 тоотод оршин суух бүртгэлтэй хаягаас сургууль, ажил, шаардлагатай эмнэлгийн тусламж авахаас бусдаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Шд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Н.Аид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас нэг даруй суллаж,

Шүүгдэгч Ш.Шд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөг 48 ширхэг, шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн цагаан өнгийн 1 ширхэг диск, бор өнгийн хавтастай цаас 2 ширхэг, принтерийн хор, 4 ширхэг бичгийн цаас, 15 см-ийн урттай ягаан өнгөтэй шугам 1 ширхэг, ягаан өнгийн хөмсөг засагч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Epson брэндийн өнгөт принтер, холбогч принтерийн залгуур тус бүр 1 ширхэг, саарал өнгийн флаш 1 ширхгийн иргэний нэхэмжлэгч Ц.Энхманлайд, “Acer брэндийн нөүтбүүк, цэнэглэгч тус бүр 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Э.Хүслэнзаяад тус тус буцаан олгож шийдвэрлэв.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.Шг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан,

Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч авч залилсан,

Шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан,

Шүүгдэгч Э.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн Монгол улсын төлбөр тооцооны хэрэгсэл болгож ашиглаж байгаа үндэсний мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт тус бүр 1 жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт тус бүр 1 жилийн хорих ял,

шүүгдэгч Ш.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ш.Шд өмнөх Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 1 жил 8 сарын хугацаагаар хорих,

Шүүгдэгч Н.Аид өмнөх 2017 оны 02 сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Шгийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 8 сарын хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 8 сарын хугацаагаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Шүүгдэгч Н.Аийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Ш, Н.А, Э.Б нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтад зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ш торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгч нарын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Шд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Бийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 525 хоногоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг эдэлсэнд тооцож, үлдэгдэл 165 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд,

Шүүгдэгч Н.Аийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 716 хоногоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцож, үлдэгдэл 176 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ш.Шгийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 619 хоногийг 2 жил 8 сарын хорих ялд тус тус оруулан тооцсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүгдэгч Ш.Ш хорих ялаа эдэлсний дараа тус тус эдлүүлэхээр тогтоосугай.

11. Шүүгдэгч Ш.Шд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Хандгайт 13 гудамж 1130 тоотод оршин суух бүртгэлтэй хаягаас сургууль, ажил, шаардлагатай эмнэлгийн тусламж авахаас бусдаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Н.Аид Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 13 гудамж 404 тоотод оршин суух бүртгэлтэй хаягаас сургууль, ажил, шаардлагатай эмнэлгийн тусламж авахаас бусдаар зорчих эрхийг хязгаарлах ял,

шүүгдэгч Э.Бт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 13 гудамж 0323 тоотод оршин суух бүртгэлтэй хаягаас сургууль, ажил, шаардлагатай эмнэлгийн тусламж авахаас бусдаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оноож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

.

12. Шүүгдэгч Н.Аид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч Ш.Шд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

13. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан АА1913526 серийн дугаартай хуурамч 10,000 төгрөг 48 ширхэг, шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн цагаан өнгийн 1 ширхэг диск, бор өнгийн хавтастай цаас 2 ширхэг, принтерийн хор, 4 ширхэг бичгийн цаас, 15 см-ийн урттай ягаан өнгөтэй шугам 1 ширхэг, ягаан өнгийн хөмсөг засагч 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Epson брэндийн өнгөт принтер, холбогч принтерийн залгуур тус бүр 1 ширхэг, саарал өнгийн флаш 1 ширхгийн иргэний нэхэмжлэгч Ц.Энхманлайд, “Acer брэндийн нөүтбүүк, цэнэглэгч тус бүр 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Э.Хүслэнзаяад тус тус буцаан олгосугай.

14. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

15. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Шд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Н.А, Э.Б нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              П.АРИУНБОЛД