Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/152

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Н

            Улсын яллагч Н.Д

            Хохирогч Д.О

            Шинжээч эмч Ж.Г

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

            Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Бд холбогдох эрүүгийн 2025000000281 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв                                          .

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

П овогт Ч.Б, Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат багийн 15-08 тоотод иргэн Д.Оыг пруис мод болон трубагаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Быг иргэн Д.Оыг зодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “2020 оны 06 сарын 25-ны өдөр гэртээ байхад О ах орж ирсэн. Гэрт байсан нэг шил архи уусан. Тэгээд О ах явлаа гээд гараад явсан. Унтаж байхад үдээс хойш дахин орж ирсэн дахиад архи байна уу гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Чамд мөнгө байна уу гэхэд нь мөнгөгүй байхгүй гэж хэлсэн. Гарахгүй зууралдаад байхаар нь манай байшингийн урд талд ногооны хашаанд байсан турбаг суллаад авсан байсан. Тэгээд савсан чигчий хурууны хажуу талаар урсан. Хэд хоног сонгуулийн сурталчилгаанд яваад тэрний самбарны пүрүүсний модоор юм хийх гээд салгаад тавьсан байсан. Тэр пүрүүсийг аваад хөл рүү нь цохиж унагаагаад зүүн гар луу нь цохисон. Тэгээд турбагаа тавихгүй байхаар нь зүүн гарлуу нь цохисон. Зүүн гараа тавиад турбагаа тавихгүй байхаар нь баруун гар луу нь цохисон. Тэгээд турбаг нь аваад хол шидсэн чинь ахын дүү хоёулаа зодоо хийхээ больё ах нь явлаа гэж хэлсэн “гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.О мэдүүлэхдээ: “Б өөрөө худлаа яриад байна. Түлхүүр нэхээд очиход Б нилээн муудсан байсан. Түлхүүрээ хаячихлаа гээд гэрлүү нь ороход Эхлээд намайг цохих гэхэд нь би өөрийг нь цохиод хаанаас ч юм пүрүүс мод гаргаж ирээд намайг зодсон. Турбанд гар хүрээгүй маргааш нь хүлээн авахаас ирэхэд турба, пүрүүсийг хайгаад олоогүй. Б баривчлагдсан тэр хооронд найз нартай зайлуулчих гэж хэлсэн байсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат баг Манханы 14-2 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг. /1-р хх-ийн 5-15 дугаар хуудас/

1.Хохирогч Д.Оын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5-р хуудас/

2. Шүүгдэгч Ч.Бы согтуурлыг шалгах багажаар шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/

3. Хохирогч Д. Оын .”...2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр би Бы гэрт 13 цагийн үед гэрт нь очсон. Тэгтэл Б нэг шил архи байна архи уух уу гэхэд би за ууя гээд 0.75 литрийн архи хамт уусан. Удалгүй би архиа уучихаад гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэтэл түлхүүр байхгүй байсан тэгэхээр нь би цонхоороо гэртээ ороод унтчихсан нэг сэрэхэд 17 цаг болж байсан босоод хашаан дотроо түлхүүрээ хайгаад олохгүй болохоор буцаад ирсэн замаараа явсаар байгаад Бы гэрт ирсэн. Баас манай гэрийн түлхүүр байна уу би танайд түлхүүрээ хаясан юм шиг байна гэж асуухад манайд түлхүүрээ хаяагүй байна гэхэд нь би ахиад нэг шил архи байгаа юм биш биз дээ гэж Баас асуухад байхгүй гэсэн. Би ахиж гэрт нь орж түлхүүрээ хайх гэтэл үгүй манайд түлхүүр чинь байхгүй зайл гэж хөөхөөр нь би за за гээд хашаанаас нь гарах гэж байтал Б намайг гараараа цохих гэхээр нь би гараараа хамгаалаад Быг түлхээд явах гэтэл миний араас ирж приус модоор баруун, зүүн гар руу цохихоор нь би газар унасан би уурандаа Быг өшиглөсөн билүү гараараа цохисон. Намайг газар хэвтэж байхад Б хаанаас ч юм нэг труба авч ирээд зүүн хавирга руу цохисон тэгээд би Бд хандан хоёулаа зодолдохоо больё гэж би хэлээд хашаанаас гарч явсан....гэртээ ирээд хойд талын хашааны залуугийн утаснаас түргэн, цагдаад дуудлага өгсөн.... ....”Б намайг эхлээд приус модоор цохихоор нь би газар унаад босож ирээд уурандаа Бы хашаанд нь газар сул хэвтэж байсан трубаг авч Бы гар руу цохисон.... Ч. Б миний хавирга руу цохисон, миний 2 гар луу цохиогүй”....гэх мэдүүлэг /хх-ийн 10, 11-р хуудас/

4. Гэрч Б. Мөнх-Эрдэнийн ...... “Д.Оын баруун хөлийн шилбэнд шархтай 2 оёдол тавьсан, цээжээр хөндүүрлэж өвдсөн гэх тул цаашид нарийн шинжилгээ буюу хэвлийн эхо, цээжний рентген зураг авч онош тодруулах ёстой учраас зөвлөгөө өгсөн “......гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/

5. Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Орхон аймгийн ШША-ны шинжээч эмч, цагдаагийн дэд хурандаа Ж. Гэрэлмаагийн гаргасан №490 дугаартай .... Д. Оын биед зүүн талын 8, 9, 10-р хавирганы суганы арын шугамаар далд зөрөөтэй хугарал, баруун шилбэнд 1 тооны няцарсан шарх, нуруу, зүүн шагайн үеийн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Гурван хавирганы хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Няцарсан шарх нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй .... Гэмтэл нь 2020.06.25-ны өдөр үүссэн байж болно.... гэх дүгнэлт /хх-ын 17-18-р хуудас/

6. Орхон аймгийн ШША-ны шинжээч эмч, цагдаагийн дэд хурандаа Ж. Гэрэлмаагийн гаргасан 2020 оны 06 сарын 26-ны өдрийн №488 дугаартай..... Ч. Бы биед баруун гарын сарвуунд чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүсжээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлэгийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.....Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна.... гэх дүгнэлт /хх-ын 20-21-р хуудас/

7. Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 141 дугаартай ....Ч. Бы биенээс авсан цусанд этилийн спирт 4.2 промиль процент илэрсэн болно. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана.... гэх дүгнэлт /хх-ын 23-24-р хуудас /

8. Яллагдагч Ч. Бы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн..... “2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр би гэртээ байж байхад 14 цагийн үед О манай гэрт жоохон халамцуу орж ирсэн. Тэгээд О ах бид 2 манайд байсан 0.75 литрийн ерөөл архийг хувааж уучихаад О гэр лүгээ явлаа гээд гараад явсан. Удалгүй 1-2 цагийн дараа О ах манайд дахиад орж ирээд надаас архи нэхсэн тэгэхээр нь би 1 шил архи байсан танд өгсөн биз дээ одоо надад архи байхгүй гэхэд ганц архи авчих арга байхгүй юу гээд нэхээд байхаар нь би өнөөдөр архи зардаггүй өдөр тэглээч надад мөнгө байхгүй байна та одоо харьж амар гэж хэлэхэд зууралдаад гарахгүй байхаар нь гарнаас нь сугдаад би таныг гэрт чинь дөхүүлээд өгий гээд гэрээсээ авч гарахад О ах надад хандан чи намайг хөөгөөд байгаа юм уу гэж хэлээд манай хашаанд байсан труба газраас шүүрч аваад миний баруун гарын чигчий хурууны сарвуун дээр нэг цохисон дахиад намайг цохих гэтэл би хойшоо бултаад цохиулаагүй. Би түлээний хажууд байсан приус модоор О ахын зүүн гар луу нь 2 удаа, шилбэ рүү нь 1 удаа цохиход цохиход О ах газар унасан тэгэхээр би ахиад баруун шуун дээр нь цохиж трубаг нь авч хол шидсэн. Тэгээд О ах 2-лаа зодолдохоо болио ах нь гэртээ харилаа гээд манай хашаанаас гараад явсан”..... гэх мэдүүлэг /хх-ын 12-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ:06 сарын 25-ны өдөр иргэн Оыг пүрүүс болон турбагаар цохиж гэмтээсэн байна. Хохирогч О нь хэрэг болсон үед мэдүүлэг өгсөн. Баруун зүүн хавирганы тал дээр андуурч ярьж байна. Шинжээч эмч Гэрэлмаагаас мэдүүлэг авахад Оын зүүн талын 8-10-р хавирга хугарсан байсан. Бролсон шинж байгаагүй 06 сарын 25-ны өдөр гэмтэл үүссэн байх боломжтой гэж дүгнэлт гаргасан. Мөнх-Эрдэнэ эмчид О үзүүлсэн байна. Мөнх-Эрдэнэ эмч нь гэрчээр мэдүүлэг өгсөн. Бусдад зодуулсан байдалтай эмнэлэгт ирсэн. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлээрэй гэж хэлсэн байсан. Шүүгдэгч нь үнэн зөвөөр мэдүүлэг өгөх үүрэг хүлээхгүй. Мөрдөгч танилцуулаагүй гэж хэлсэн. Таны ярьж байгаагаар мөрдөгч үндэслэлгүйгээр хөнгөн гэмтэл учирсан гэж ярих боломжгүй. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаны дараа яллагдагч гэж үздэг. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27-р зүйлд заасан шүүх шинжилгээний дүгнэлтийг хэргийн оролцогчдод танилцуулна гэсэн зохицуулалт байдаг. Яллагдагч гэсэн нэр томъёотойгоор эрх үүрэг нь үүсэж байна. 06 сарын 25-ны өдрөөс хойш шинжээчийн дүгнэлт танилцуулах ёсгүй. Танилцаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирол үүссэн байна. Хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй баталгаа гаргаж үнэн зөв мэдүүлэг өгсөн байна. Хохирогч турбагаар цохиогүй дараа нь очиж үзэхэд турба байгаагүй гэж хэлдэг. Шинжээчийн дүгнэлтэнд Шинжээч эмчийн хэлсэнээр бролсон зүйл байхгүй байна. Энэ нь шинэ гэмтэл гэсэн дүгнэлт гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч гомдол саналгүй гэж байгаа учраас бусдад төлөх төлбөргүй байна. Ч.Батчлууныг гэмт буруутайд тооцсон учраас ял оногдуулах үндэслэлтэй байна. Ч.Быг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 500 050 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулж байна. 2021 оны 01 сарын 07-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. нийт 152 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Энэ нь 2 280 000 төгрөг болсон байна. Үүнээс 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 152 хоног, үлдэх 270 000 төгрөгийг торгох ялаар төлүүлэх нь зүйтэй байна гэж үзэж байна. Өмнө нь 2020 оны 08 сарын 31-ний өдөр анхан шатны шүүхийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор 8 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт заасан 3 жил хорих ялаар шийтгүүлсэн байгаа. Ялдээр нэмээд 18 хоногийг нэмээд 8 жил 18 хоногийн ял оногдуулах нь зүйтэй байна. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Хэргийн эд мөрийн баримтаар хохирогчийн рентген зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалах нь зүйтэй байна. 12 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажилагаанаас гарах зардалгүй байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б дүгнэлтдээОын зүүн талын хавирганд Б цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан гэсэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Хавтаст хэргийн баримтуудаас гадна хохирогч үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж байна. Баруун хавирганд цохисон зүүн хавиргаа өмнө нь согтуу явж байхдаа гэмтээсэн гэж 10 хэлдэг. Б өмнө нь гэмтээсэн гэж хэлдэг хохирогч өмнө нь гэмтэлтэй байсанаа шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байна. Шинжээчийн дүгнэлтэд 06 сарын 25- ны өдөр учруулсан байж болно гэсэн дүгнэлт гаргасан байсан. Хохирогчийн хувьд турба пүрүүсээр цохисон гэж хэлдэг. Дараа нь турбагаар хавирга руу цохисон гэж хэлдэг. Бы мэдүүлгийг дурьдаж мэдүүлэг авсан би турбагаар цохисон Б пүрүүсээр цохисон гэж хэлдэг. Үүнээс харахад Б нь турбагаар цохиогүй нь харагдаж байна. Зүүн талын хавирга руу нь цохиогүй байна. Зүүн талын хавиргыг өмнө нь гэмтээсэн баруун тал руу цохисон гэж хохирогч хэлдэг. Шүүгдэгчийг цагаатгах асуудал яригдана гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Б нь хүндэвтэр гэмтэл учруулсаныг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Д.Оын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Б.Мөнх-Эрдэний мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Орхон аймгийн ШША-ны шинжээч эмч, цагдаагийн дэд хурандаа Ж. Гэрэлмаагийн гаргасан №490 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Б нь 2020 оны 06 дугаар сарын 06 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Даваат багийн 15-08 тоотод иргэн Д.Оыг пруис мод болон трубагаар цохиж биед зүүн талын 8, 9, 10-р хавирганы суганы арын шугамаар далд зөрөөтэй хугарал, баруун шилбэнд 1 тооны няцарсан шарх, нуруу, зүүн шагайн үеийн хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Ч.Бы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Орхон аймгийн прокурорын газраас Ч.Быг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Бд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.6 дугаар хэсэгт заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч энэ нь гэмт хэргийн шинжид хамааран зүйлчлэгдэж байгаа тул хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээгүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Бы шууд санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Д.О нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн саарал өнгийн даавуун өмд, шар өнгийн хагас түрүүтэй 1 хос гутал, саарал өнгийн даавуун өмд, хар өнгийн бүс, цэнхэр өнгийн спорт гэсэн бичигтэй өмд, хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн хагас ханцуйтай футболк, хар саарал өнгийн дотоож, Алтан навч гэсэн бичигтэй дутуу татсан тамхины иш, үс хумсны дээж, хар өнгийн куртик, эрээн өнгийн даавуун цамц, хүрэн улаан өнгийн футволк, цэнхэр өнгийн зузаан өмд, саарал өнгийн дотуур өмд, цагаан өнгийн хос оймс, ягаан өнгийн 2 ширхэг даавуу, бор өнгийн түрүүтэй хар өнгийн хос гутал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий 2 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ба овогт Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Быг 240 /хоёр зуун дөч/цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож нийт 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тооцон Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 31-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолын 8 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 8 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Ч.Бы цагдан хоригдсон 618 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт ирүүлсэн нэг ширхэг рентген зургийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжлэсэн хөрөнгөгүй шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмлээгүй болохыг дурьдсугай

7. шийтгэх тогтоол уншин сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч хохирогч тэдний төлөөлөгч өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.АЛТАНГАДАС