Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/54

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Болортуяа, Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

иргэдийн төлөөлөгч Л.А.О-,    

улсын яллагч М.Анхбаяр,       

шүүгдэгч Э.А-, түүний өмгөөлөгч Ч.О-, Ц.Дэлгэрням,   

шүүгдэгч М.О-, түүний өмгөөлөгч Ц.Амар, Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:    

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Э.А- холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

М.О- холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705006810147 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э.А-,  оны  дугаар сарын -ны өдөр ********** аймгийн Алтай суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо, Нуурын  дугаар гудамж  тоотод оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил хорих ял оногдуулж, тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 01 сар хорих ял оногдуулж, Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 56 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 01 жил 02 сар 23 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, урд оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 2 сар 23 хоногийн хорих ялын зарим болох 6 сарыг нэмж нэгтгэн нийт 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар,

            - Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар шийтгүүлж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд багтаан нийт 4 жил, 02 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 93/ө дугаартай захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдан суллагдсан,

            - Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай захирамжаар 95 цагийн албадан ажил хийлгэх ялаас чөлөөлөгдсөн,

            - Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай тогтоолоор Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 3 сараар түдгэлзүүлж, уг ялаа биечлэн эдлээгүй, тоот регистртэй,

 

            Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүрэг  дугаар хороо Бэлхийн дүгээр гудамжны  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 2 жилийн хорих ялыг өршөөн хасч хуулийн тэгшитгэлээр суллагдсан, М.О- РД:.

 

Холбогдсон хэргийн талаар

  Шүүгдэгч Э.А- М.О- нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Галакси Таун баарны үүдэнд нийтийн хэв журам, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, хохирогч С.Б-д хүч хэрэглэж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэж, Э.А- нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох овтёртка хэрэглэн М.О- нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хохирогч М.Б-ийг зодож эрүүл мэндэд нь зүүн чихний сувгийн урд хана дайрсан шугаман хугарал, зүүн чих, бугалгад шарх, чих, хөхлөг сэртэн, зүүн мөр, бугалгын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга хоёр тохой, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, цээж, баруун шуунд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

- Шүүгдэгч Э.А- нь Ж.Т-, Ө.Т- нартай бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СЭБОЦЭ ХХК-ны хашаанд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газарт Вьетнам улсын иргэн *****************/, N.H- нараас iphone 6 загварын гар утас 2 ширхэг, бэлэн 400.000 төгрөг зэргийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэн довтлон авч 1.140.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

- Шүүгдэгч Э.А- нь 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө, 24-нөөс 25-нд шилжих шөнө, 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж Ретро бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Г.Ш- зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун чих, зүүн бугалга, хүзүүний цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан мөн 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Дурсамж ретро бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Ш- зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, гуя зүүн шилбэний цус хуралт, зүүн сарвууны зулгаралт, зүүн 11 дүгээр хавирганы хуучин хугарал, зүүн нүдний доод зовхины хуучин цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.А- нь Э.Э- бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж ретро бараанд хохирогч Э.Г- зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, хамар, зүүн хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.А- нь 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө хохирогч Л.Т- зодож эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний угийн түвшин дэх бүрэн бус хугарал, баруун дээд 2 дугаар шүдний угийн түвшин дэх хугарал, зүүн дээд 1-р үүдэн шүдний хазах гадаргуун эмтрэл, угийн буйлны цус хуралт, дээд уруулын шарх, дух, дагзны хуйх, хүзүү, хэвлийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хурууны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О- мэдүүлэхдээ: 

 

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.А- мэдүүлэхдээ: 

 

“....Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Б- өгсөн:

“...Т-тай хамт пабд сууж байтал А- гэгч нь нэг залуутай хамт манай ширээн дээр ирж суусан. А- 5-6 хүнтэй хамт явж байсан. Бид нар нийлж архи уусан ба А- шорон орон яриад манай найз руу агсам тавьж дайраад байсан. Паб дотор маргаад Галакси төвийн гадна үүдэнд маргалдсан. Гэв гэнэт А- найз нь хайч гаргаж ирээд над руу дайрсан. Тэр залуу чих рүү хатгасан тэгж байтал А- хүрч ирээд нүүр лүү өшиглөөд отвёркоор зүүн гарын орчим 2 удаа хатгасан. Би А-тай ноцолдож байгаад салаад зугтаасан. Тэгээд гэртээ орж ирсэн. Би А- болон тэр залууг гэмтээгээгүй. Энэ асуудал 15-16 цагийн хооронд болсон. Би архи уусан байсан боловч болсон үйл явдлыг сайн санаж байна. А- нь манай найз Тулгыг дээрэлхээд байсан тэгээд надтай маргалдсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 18-20 дахь тал/

"... 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өглөөний 11 цагийн орчимд найз Т- Галакси пабд хүрээд ир гэхээр нь би ганцаараа очсон. Намайг Галакси пабд очиход Н-, Т-, А-, түүний найз гэх залуу байсан ... Нэлээн удаж байгаад Н-, ********, А- найз гэх залуу ирсэн ... А-тай Т- маргалдаад Т- нь түрүүлээд яваад өгсөн. Тэгсэн А- ер нь томроод байсан. Би тэд нарт ойрхон байцгаа, хэрүүл маргаан хийгээд яахав гэж хэлэхэд А- ойрхон байлгадаг чи яадаг хулгайч юм гээд над руу дайрч эхэлсэн. Тэгээд А-тай маргалдаж эхлэхэд А- гараад ир гээд хэлэхээр нь би дагаад Галакси пабаас гарсан чинь хэн нь мэдэгдэхгүй, А- найз нь байхаа миний хойноос толгой руу цохиход ухаан балартаад газар унасан. Нэг ухаан ороход А- найз гэх 2 хацар дээрээ хөндлөн сорвитой залуу гартаа хайч барьчихсан, миний зүүн талын чих рүү нилээн олон удаа хатгаад байхаар нь би тэр залууг барьж аваад хайчтай нь ноцолдсон. Тэгээд би газраас босоход А- нь баруун талаас гарч ирээд урдаас миний нүүр лүү цохиод байх шиг байсан. Тухайн үед миний толгойноос цус гараад нүүр битүү цус болоод, ухаан санаа орж гараад байсан. А- нь отвёрка бариад зүүн мөрнөөс доош бугалга орчмоос дээш хоёр удаа хатгасан. Тэрнээс болоод 2 оёдол тавиулсан. Намайг зугтаахад ална гээд хөөгөөд байхаар нь амь тэмцээд зугтаагаад явсан ...Намайг А- түүний найз нар бүлэглэж зодсон. А-ыг Н-гаар дамжуулж өмнө нь 2 удаа харж байсан” /1 дүгээр хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

“... Намайг пабын хаалгаар гарахад хайчаар хатгасан эрэгтэй миний араас толгой руу цохиход би урагшаа шатны уруу унасан. Тэгтэл тухайн үед би манарсан байхад дээрээс зодоод хайчаараа миний толгой руу хэд хэдэн удаа хатгасан. Тэр үед шар А- пабаас гарч ирэхдээ нилээн урт ногоон өнгийн иштэй отвёрка барьж гарч ирээд миний зүүн гарын бугалга хэсэгт 2 удаа хатгахаар нь би түлхээд зугтаасан. Намайг зугтаах үед А-, намайг хайчаар хатгасан залуу 2 хөөгөөд байсан. Миний толгой, гарнаас цус гараад битүү цус болсон” /1 дүгээр хавтаст хэргийн18-20 дахь тал/,

“... Дээрх гэмтлүүдийг О-, А- нар бүлэглэж учруулсан ... Баарны баруун захад байрлах ширээн дээр цөмөөрөө суугаад нэг шил 0.75 литрийн архи задлан тойруулан уусан. Энэ үед А- согтчихоод манай найз Т- руу дайраад байсан. Ямар шалтгаанаар болохыг мэдэхгүй байна ... би явлаа гээд баарнаас гарсан бөгөөд баарны гадна үүд хэсэгт очсон чинь араас хүн цохих шиг болсон. Энэ үед миний ухаан балартан газар доош харан унасан. Нэг сэргэсэн чинь О- нь миний зүүн чих хэсэг рүү хайчаар хатгаад байсан. Миний санаж байгаагаар хэд хэдэн удаа хатгасан. Би О-ын өөдөөс эсэргүүцэл үзүүлэн хайчийг нь булаацалдан ноцолдсон чинь хаанаас гарч ирснийг мэдэхгүй А- гартаа урт отвёрка барьчихсан зүүн гарын бугалга хэсэг рүү 2 удаа зоосон. Энэ үед миний чихнээс цус гараад нүд рүү орж байсан. А- миний бугалга хэсэг рүү отвёркаар зоох үед би газар унасан бөгөөд алуулах нь гэж бодон би газраас босож зугтсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 235-238 дахь тал/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Т- өгсөн: 

“...А- гэх залуу өнөөдөр хүн дутуу хутгалчихлаа, өнөөдөр гүйцээж хутгална гээд томроод байсан. Тэгээд Б- бид хоёр луу муухай хараад та 2 хаанаас ирсэн хулгайчууд вэ, биеэ чангалаад байгаа юм уу яагаад байгаа юм гээд хэл амаар өдөөд ална шүү гэх зэргээр дарамтлаад байсан. Тэгэхээр нь би нялх нойтон хүүхэдтэй ямар нэг асуудалд ормооргүй байна, асуудал гаргамаар байвал хоёулаа гараад эр хүн шиг үзье гэж хэлэхэд А- гэх залуу нь ногоон өнгийн шилэн бариултай отвёрка хаанаас юм гаргаж ирээд миний нүдэнд харагдахаар тавихаар нь би намайг ер нь отвёркаар хусах юм байна гэж бодоод ширээнээс босоод хажууд сууж байсан хүмүүсийн урдуур нь гараад хоёулаа гараад эр хүн шиг зодолдъё, илүү дутуу зүйлгүй гэж хэлсэн. Тэр үед А- хажууд Б- сууж байхад А- нь Б-тэй юм яриад дарамтлаад байх шиг байсан, тэгээд би гараад явсан. Миний араас Н-, Б- 2 гарч ирээд согтуу хүмүүс байна, гайгүй биз дээ буцаад оръё гэхээр нь би орохгүй гээд явсан. Маргааш нь Н- над руу залгаад чамайг гарсны дараа Б- А-тай маргалдаад Б-ийг хутгалчихлаа, нилээн их цус гараад байсан гэж хэлсэн. А- нь их согтуу байсан. Хамт явсан найзууд нь архи уусан гэмээр халаалттай байсан. Б- бид 2 бага зэрэг пиво уусан байсан учраас эрүүл байсан...” /1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дахь тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Х.Н- өгсөн:

 

“...Би юу болоод маргалдсан талаар мэдэхгүй. А- Т- 2 хоорондоо маргалдсан. Өөр өрөөнд эвлэрнэ гээд орсон чинь ална гээд бие биеэ хэл амаар доромжлоод Т- бүтэхгүй юм байна гээд түрүүлээд яваад өгсөн. Түүний дараа хэсэг сууж байгаад ... А-тай Б- муудалцаад хоорондоо зодолдох дээрээ тулаад бие биеэ зууралцаад босоход хажуу талаас Мак хайч бариад босож ирэхээр нь би Макийг боль гэж хэлэхэд хажуугаар дайраад, А-, Б- 2 зууралдсан байхад Мак очсон. Мак нь Б-ийн дээр гарчихсан, Б- Макийн хайчтай гарыг нь гараараа барьчихсан, Б-ийн зүүн гарын бугалга хэсгээс цус гарсан байхаар нь би болиоч гээд Макийн үүрсэн цүнхний оосроос хоолойг нь боож хойш татаж салгасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-30 дахь тал/,    

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10896 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хуванцар бариултай хайчин дээр цус илэрч байна. Ногоон өнгийн бариултай отверткан дээр цус илрээгүй. Илэрсэн цус нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэж байна. Хохирогч М.Б- цус нь шинжилгээнд тэнцэж байна. Хар өнгийн бариултай хайчин дээр илэрсэн цус нь .... М.Б- гэх цусны ДНХ- ийн тогтоцтой тохирч байна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11508 дугаартай “М.Б- биед зүүн чихний сувгийн урд хана дайрсан шугаман хугарал, зүүн чих, бугалгад шарх, чих, хөхлөг сэртэн, зүүн мөр, бугалганы зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга хоёр тохой, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, цээж, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал/,

Шинжээчийг байцаасан “... Б-ийн биед учирсан зүүн чихний сувгийн урд хана дайрсан шугаман хугарал, зүүн хөхлөг сэртэнгийн зөөлөн эдийн няцрал , цус хуралт гэмтэл нь хүнд зэрэгт хамаарах бөгөөд зүүн чихний орчим нэг удаагийн ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Харин зүүн бугалганы шарх, зүүн мөр бугалганд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь 2 удаагийн ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой” гэх тэмдэглэл /З дугаар хавтаст хэргийн 173-174 дэх тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1317 дугаартай “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 11508 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. ГССҮТ-ийн өвчний түүхэнд мед траума эмнэлгийн эмч Ш.Эрдэнэзулын КТГ-н шинжилгээг үндэслэн чихний сувгийн хугарал гэж оношилсон байна. УНТЭ-ийн эмчлүүлэгчийн картанд зүүн талын гадна чихний зүсэгдсэн гэмтэл, зүүн чихний дэлбэнгийн мөгөөрсний гэмтэл оношоор эмчлэгдсэн байна. М.Б- зүүн чамархай ясны хэнгэргэн /pars tympanical/ хэсгийн урд тал /чихний гадна сувгийн зөвхөн өмнөд хана мөн зүүн чамархай ясанд/ чихний гадна амсрын дээд хэсэгт хөхлөг хэсгийн гадна ялтас сэлтэрсэн хугаралтай байна. Эдгээр хугарлуудаас бусад гавлын хэсэг рүү үргэлжилсэн хугарал үгүй байна. *3үүн чихний сувгийн гадна хэсэгт +68 нягттай агууламжтай /цус/* нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Уг цус нь чихний дэлбэнгийн шархнаас гарсан байна. Чихний дэлбэнд шархтай, шарханд оёдол тавьж цэгцэлгээ хийсэн байна. Уг шархнаас цус гарч чихний суваг руу орно. Зүүн чихний дэлбэнгийн шарх нь хайчаар, зүүн бугалганы шарх нь отвёркоор үүссэн байна. Зүүн чих, бугалгад шарх гэж хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11508-ийн дүгнэлтийн шинжилгээний хэсэг ба дүгнэлтэнд тусгагдсан байна. Энэ шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.Б- биед зүүн чихний сувгийн урд ханын хугарал, зүүн чамархай ясны хөхлөг хэсгийн гадна ялтсийн сэлтэрсэн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд зэрэгт хамаарна. Чихний дэлбэн бугалганы шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь ир үзүүртэй ба мохоо зүйлийн олон удаагийн хатгах, цохих, Ш-гэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /4 дүгээр хавтас хэргийн 108-109 дэх тал/,

Хохирогч М.Б- биед учирсан ил харагдах шарх гэмтлийг тусгасан гэрэл зургууд - 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хэрэгт хавсаргуулахаар мөрдөгчид хүлээлгэн өгсөн /1 дүгээр хавтаст хэргийн 21-24 дэх тал/,

Эд зүйл түр хурааж авсан тэмдэглэл “... дуудлага 16 цаг орчим авч очиж шалгахад уг бааранд зодоон болоод тарсан байсан ба баруун булангийн буйдан дээр цус болсон хайч, гадна үүдний хашааны орчим цус мэт хүрэн зүйлс цацагдсан, хажууд нь ногоон өнгийн иштэй отвёрка байсныг түр хураан авав” /1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь тал/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 18 цаг 40 минутанд нээсэн өвчний түүхийн Осол гэмтлийн шалтгаан хэсэгт “2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 16 дугаар хороо Галакси пабад байхдаа үл таних 1, танил 1 хүнд иртэй зүйлээр халдлагад өртөж ГССҮТ-д ирсэн” гэсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дэх тал/,

Хохирогч М.Б- гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаарх баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 150-170 дахь тал/,

Шүүгдэгч Э.А-ын “...М.Б- нь миний толгой руу архины шилээр цохиж хагалсан...” гэх мэдүүлэг нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Мөрдөн байцаалтад гэрч Х.Н- өгсөн: “...Тухайн үед А- нь шөнө зодоон хийсэн гээд толгойгоо цагаан өнгийн боолтоор боочихсон явж байсан. М.Б- нь Э.А-ын толгой руу архины шилээр цохиогүй. М.Б- нь үзье гээд ширээнээс гар хоосон боссон...” /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б- өгсөн:

“...2017 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 03 цагийн орчим А-, эхнэр, бас нэг эхнэрийнхээ найзын хамт манай Галакси пабад ирээд караокед орсон. Араас нь 50 орчим насны ах тэд нар дээр ирсэн ... өрөө рүү орсон чинь нөгөө 50 орчим настай ах дээр нь гараад суучихсан, хоолойг нь бариад авчихсан, дугуйны дорцовоор цохиод цус гарсан байхаар нь болиулсан ... тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 10-11 цагийн орчимд А- эмнэлгээс эхнэрийн хамт ирсэн” /1хх-31-33/, “Би Э.А-ыг архины шилээр цохиулж байхыг хараагүй ... Тухайн үед шөнө манай караокед болсон асуудлаас болоод А- гэмтэл орж толгойгоо битүү боолгочихсон байсан бөгөөд манайд буцаж ирэх үедээ толгойноос нь цус гарчихсан, боолттой ирсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 171-172 дахь тал, 4 дүгээр хавтаст хэргийн 70-72 дахь тал/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Б- өгсөн:

“...Би хажууд нь байгаагүй болохоор архины шилээр цохиж хагалсан талаар хараагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-38 дахь тал/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Ш- өгсөн:

“...гаднаас А-тай маргалддаг хар царайтай ах гартаа дорцов барьчихсан, нэг залуу дагуулчихсан орж ирээд ямар нэг үгийн зөрүүгүй А-ыг зодож толгойг нь хагалсан. Тухайн үед толгойгоо 3-4 газар хагалуулсан, цус нь олгойдож байсан учраас би дагуулан гэмтлийн эмнэлэг орж оёо тавиулсан, цагаан бинтээр боож өгсөн. Тухайн үед 09-10 цаг болчихсон байсан ... Тэгээд А-ыг Галакси бааранд үлдээгээд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 170-172 дахь тал/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-ийн өгсөн:

“...Намайг очихоос өмнө А- зодуулан толгойгоо хагалуулаад гэмтлийн эмнэлэгт боолгуулсан байсан...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 235-237 дахь тал/, 

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.А-ын өгсөн:

           “...Би 2017 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө ... нөгөө настай ахтай маргалдаад би хөгшин кульказаар нь дуудахад дуугай гараад явсан. Удалгүй нөгөө ах караокены өрөөнд орж ирэхдээ үл таних 2 залуугийн хамт орж ирэхээр нь яасан та нар гээд босоход үл таних залуу ширээний ардаас миний толгойн зүүн тал руу машины дугуйн дорцовоор 5 удаа цохиход зүүн талын шанаанаас их хэмжээний цус гарахаар нь нөгөө 3 хүнийг барьж аваад зодолдсон. Энэ үед эхнэр Ш- цагдаад дуудлага өгөөд удаагүй цагдаа нар ирээд аваад явсан. Тэгээд цагдаа дээр ирээд байцаалт тайлбар өгөөд гомдолгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гээд гараад гэмтлийн эмнэлэг орж толгойндоо 2-3 оёдол тавиулсан. Тэндээс гараад буцаад Галакси караоке руу эхнэртэйгээ хамт очоод куртикаа авах гэтэл Галакси пабад Н-, хохирогч ********, үл таних 2 залуу гээд дөрвүүлээ сууж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал/,   

               

Мөрдөн байцаалтад хохирогч Вьетнам улсын иргэн N.H-/-гийн өгсөн:

           “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний орой ... би өөрийн ажлын байр Сэбоцэ ХХК-н хашаан дотор байрлах Вьетнам засварын газар байж байхад ... 22 цагийн орчим гаднаас 4 эрэгтэй хүн зэрэг шахуу орж ирсэн. 2 залуу нь шууд N.H- бид 2 дээр ирсэн, нэг залуу нь N.H- том хаалгаар зугтах үед хөөгөөд яваад өгсөн. Нэг залуу нь үүдэнд үлдсэн. Тэгээд 2 залуу нь бид 2-ыг чирээд будгийн өрөөнд оруулсан. Жижиг биетэй залуу нь намайг дэгээдэж унагаагаад хөл гараараа цохиод байсан гэхдээ миний биед сүртэй гэмтэл учраагүй. Намайг зодож байгаад гар утсаа гаргаад ир гэхээр нь би өөрийн өмдний баруун талын халааснаас IPhone 6 маркийн гар утсаа гаргаж өгсөн. Тэр хүнээс би айсан учраас гар утсаа өгчихсөн ... анх орж ирсэн 2 залуу нь зодсон болохоос өөр хүн цохиж зодоогүй. Хаалганы тэнд зогсож байсан залуу нь зүгээр зогсоод байсан, бид хоёр луу ойртож ирээгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Вьетнам улсын иргэн ************/ -ийн өгсөн:

           “...22 цагийн үед бид 2 нэгдүгээр давхарт буланд цай уугаад сууж байхад гаднаас 30 орчим насны жижиг том 2 залуу орж ирсэн, араас нь 1 ах орж ирсэн тэгээд түрүүлж орж ирсэн 2 залуугийн жижиг биетэй нь намайг чирээд, том биетэй нь N.H-г чирээд машины будаг хийдэг жижиг өрөөнд оруулсан тэгээд тэр 2 залуу хоёулаа зодсон. Том биетэй залуу нь гараараа миний зүүн талын хавирган тус газар 2 удаа цохьсон тэгээд би айгаад доош тонгойход тэр өндөр залуу нь миний гарыг өргөж байгаад өмдний халаасанд байсан 400.000 төгрөг, ай фоне 6 эс маркийн гар утсыг авсан ... сүүлд орж ирсэн ах үүд орчим зогсож байсан...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 196-197 дахь тал/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Ө.Тулгийн өгсөн:

           “...2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Түвшинтөр залгаад А- ах бид хоёр Модны 2-ын Галакси гээд караокед байна хүрээд ир гэхээр нь би ойрхон явж байсан учраас очсон. СЭБОЦЭ ХХК-н хашаанд байсан Вьетнам засварын газар луу Т******, А-, ******* ах бид нар орсон ... тэр хоёр Вьетнамын нэг нь мөнгө болон нэг IPhone 6 маркийн гар утас, нөгөө Вьетнам нь мөн IPhone маркийн гар утас гаргаж ирээд Түвшинтөрд өгсөн. Түвшинтөр надад өгөөд А- ахад өгчих гэж хэлсэн. Би эргээд харахад А- ах байхгүй байсан. Тэгээд би халаасандаа хийчихээд гараад явсан. Гадаа гараад бид нар бүгд машиндаа суугаад явж байгаад 2 гар утас болон мөнгийг гаргаад А- ахад өгөхөд А- ах мөнгө нь байж байг гээд 2 ширхэг гар утсыг авсан ... уг мөнгийг би гаргаж тоолоход 220.000 төгрөг, 1-2 ширхэг мянгатын дэвсгэрт байсан. А- ах надад 50.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 148-149 дэх тал/,   

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Э.А-ын өгсөн: 

           “...бид нарыг ороход 3 Вьетнам, 2 хүүхэн байсан, тэгсэн 1 Вьетнам нь гараад зугтсан ... Тэгээд Төрөө, Т-а 2 нэг нэг Вьетнам бариад авчихсан байсан ... Т-а 220.000 төгрөг, ганц нэг мянган төгрөгтэй гаргаж ирсэн. Төрөө 2 ширхэг гар утас гаргаж ирсэн. Ай фоне 6 маркийн гар утас байсан. Мөнгийг нь бүгд хуваагаад авсан ... Миний хувьд гэмт хэрэг үйлдэж олсон гар утас болон бэлэн мөнгө гэдгийг мэдсээр байж авсан нь үнэн. Гэхдээ би хохирогчийн гар утсыг өөртөө байлгаж байгаад буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 150-152, 158-159 дэх тал/,   

               

                Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 863 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /5 дугаар хавтаст хэргийн 201-208 дахь тал/,

 

                Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 209-210 дахь тал/,

 

                Э.А- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдийг байнга зодох, Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

 

                2017 оны 12 дугаар сарын 23-наас 24, 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж ретро бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Ш- зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь

 

                Мөрдөн байцаалтад хохирогч Г.Ш- өгсөн: 

           “...2017 оны 12 дугаар сарын 24-ний 18 цагийн орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дурсамж ретро баараа нээгээд байж байхад гаднаас нөхөр Э.А- нэг танихгүй залуутай орж ирсэн ... би ажлаа хийгээд явж байхад шөнийн 01 цагийн орчимд А- нь намайг дуудахаар нь очиход Э.А-ын тал хувцас нь норчихсон, хэн над дээр шээчихэв ээ, чи намайг харсангүй гээд дайраад баруун гараа атгаж байгаад миний нүүр лүү 1 удаа цохиход нүдэнд оч бадраад явчихсан. Тэгээд угсруулаад гараараа алгадаж цохиод байсан ... миний 2 нүд рүү хуруугаараа чичээд ингээд сохор янхан минь гээд хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэр үед М- гээд дуучин хувцсаа солихоор ороод ирэхээр нь суган доогуур нь ороод өрөөнөөс гараад зугтаасан. Би дээшээ шатаар гараад нуугдаж байхад бааран дотор намайг зугтаалгасан гээд ажилчдыг зодоод байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Өмнөх өдөр нь намайг ... ажлаа хийж байхад шөнө 03 цагийн орчим хөргөгчний хажууд ирээд би чам руу залгаад байхад яагаад утсаа авдаггүй юм гээд ажилчдын өрөө рүү ороод би энэ чимээнд утсаа яаж сонсох юм бэ гэж хэлэхэд миний эгэм рүү гараараа 1 удаа цохиод би шууд газар толгойгоороо савж унасан. Тэгээд босох гэсэн чинь нуруу ахар сүүл орчмоор хөндүүрлэж өвдөөд хэсэг газар хэвтэхэд Э.А- нь чи битгий жүжиглээд бай бос гээд миний дээрээс дараад үснээс зулгааж байхад найз А.О- гаднаас орж ирээд Э.А-аа чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд наад муу чинь жүжиглэж байгаа юм гээд үснээс татаж босгосон. Цагдаа нар ирж байна гэхэд Э.А- гараад явсан байсан. Ер нь бол байнга намайг зоддог. Би өмнө нь цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 201-207 дахь тал/,

   

                Мөрдөн байцаалтад гэрч Н.О- өгсөн:  “...2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Дурсамж бааранд текэн дээр бармений ажлаа хийгээд явж байхад ажилчдын өрөөнөөс А- найз Дамдинсүрэн нь гарч ирээд ажилчдын өрөө рүү заагаад болохоо байлаа гэхээр нь би ажилчдын өрөө рүү ганцаараа явж ороход Ш-ээ газар хэвтсэн, А- Ш-ээгийн толгойн дээд хэсэгт сандал тавиад суучихсан, Ш-ийн үснээс зулгаасан байдалтай сууж байсан. Би ороод хүүе болиоч гээд А- гарыг Ш-ийн үснээс нь салгах гэж А-тай ноцолдсон боловч салаагүй. Тэгтэл А- Ш-ийг бос гээд үснээс нь татсан байдалтай босгож ирсэн. Тэгээд Ш-ийн нүүр лүү нь гараараа 3-4 удаа цохисон. Би Ш-ийг өрөөнөөс гаргах гэтэл Ш- нуруу өвдөөд байна гээд босож чадахгүй байсан чинь А- хойноос нь чи битгий баашлаад бай пизда минь гээд Ш-ийн ард байсан дугуй төмөр сандлыг өшиглөхөд Ш-ийн нурууг хавсарч цохисон. Тэгээд би Ш-ийг босгоод сандал дээр суулгаад А-ыг тайвшир гээд ус өгсөн. Тэгээд маргааш нь 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд Ш- бид хоёрыг текэн дээр зогсож байхад А- ирээд пизда минь наашаа ир гээд Ш-ийг дагуулаад ажилчдын өрөө рүү орсон ... намайг ажилчдын өрөө рүү орох гэтэл А- цаашаа бай гээд хаалгыг өшиглөж хаасан. Тухайн үед дуучин М- дуугаа дуулж дуусаад ажилчдын өрөө рүү орох гэхээр нь би Ш-ээг найз залуу нь зодоод байна, чи ороод салгаад өгөөч гэхэд М- ажилчдын өрөө рүү ороход Ш-ээ М-тай зөрөөд зугтаагаад гараад ирсэн. Тэр үед Ш-ээгийн ам нь хавдаад цус гарсан байдалтай үүдээр гараад зугтаасан. А- нь архи уусан үедээ Ш-ийг зодоод байдаг, эрүүл саруул үедээ хэл амаар доромжилж хараагаад байдаг...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 208-210 дахь тал/,   

 

                Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 686 дугаартай “Ш-ийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун чих, зүүн бугалга, хүзүүний цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 222 дахь тал/,

 

                Аюулын зэргийн үнэлгээний маягт: Байнга ажил, гэрийн үүдэнд ирдэг, архи уудаг, 8 настай хүүхдийг доромжилдог, намайг гөлөг, гичий, янхан гэдэг үгийг байнга хэрэглэдэг, ээж О- 1 удаа Чингэлтэй дүүргийн цагдаад гэр бүлийн хүчирхийллээр өгч байсан тэр нь эрүүлжүүлэхэд орсон, 3-4 удаа салж харилцаагаа тасалж байсан боловч эргэж ирээд байдаг зэргээр эрсдэлийн зэргийн түвшинг дунд гэж үзжээ /1 дүгээр хавтаст хэргийн 225-228 дахь тал/,

 

                Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл: д/р-1.33%, Дурсахуй бааранд согтуугаар танхайрсан зөрчилд холбогдсон, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 02 цаг 25 минутанд эрүүлжүүлэх байранд хүлээн авсан /1 дүгээр хавтаст хэргийн 244-247 дахь тал/,

                Шүүгдэгч Э.А-, хохирогч Г.Ш- нарын бичсэн мессэжний гэрэл зураг /хавтаст хэргийн-249 дэх тал/,

               Хохирогч Г.Ш- гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаарх баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх тал/,

              

               Шүүгдэгч Э.А-ын “Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна ... Ш-ийг хардаж хэрүүл маргаан үүссэн. Ш-ийн нүүр лүү гараараа 1-2 удаа алгадсан. Би нилээн согтуу байсан. Өмнө нь Ш-ийг бусадтай хардаад алгадаж байсан зүйл байгаа. Энэ нь 1-2 удаа болсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 193-194, 236-237 дахь тал/,

 

               2018 оны 03 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж ретро бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Ш- зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь

              

               Мөрдөн байцаалтад хохирогч Г.Ш- өгсөн:  “...2018 оны 03 дугаар сарын 17-нд цэргийн баяр болох гээд би Дурсамж ретро бааранд такс таслаад сууж байтал орой 22 цагийн орчим А- гаднаас нүүр нь тэр чигээрээ хавдаад хөхөрсөн тэгширсэн байдалтай, согтуу 2 найзын хамт орж ирсэн ... Тэгээд тэр өдөр Нисванис хамтлаг ирсэн байсан бөгөөд эгч Э- төрсөн өдөр болж байсан учраас мэндчилгээ дэвшүүлэн бүжгийн талбай дээр гартал А- чиний нөгөө ажил дээрээ бүжиглэдэггүй гэсэн чинь яасан, муу янхан минь гэсэн. Тэгснээ цэргийн баяр болж байхад чи яахаараа баярын мэнд хүргэдэггүй юм бэ гэсэн тэгээд би ширээн дээр Э- эгчтэй юм яриад сууж байтал танихгүй нэг хүн 03 цагийн үед ирээд ширээн дээр суусан. Тэгтэл манай зөөгч нар тэр хүнд таны ширээ бишээ гээд босгоход үүднээс ирж байсан А- нь өөр ширээн дээр байсан архины шил аваад тэр хүний толгойг хага цохиход тэр хүн цагдаа дуудсан. Тэгтэл А- нь чи янхан, танай хамаатнууд чинь янхан юм байна, ширээн дээр залуучууд авчирч суулгадаг, янханууд гээд орилоод дайрсан. Ингээд цагдаа нар ирэхэд А- зугтаасан байсан ... үүрийн 04 цаг болж байхад би баараа хаагаад эгч нарыгаа хүргэж өгөх гээд байж байтал А- гаднаас буцаж ороод ирээд намайг өөрийг нь дагаад яв гэсэн. Гэтэл Э- эгч, Э- эгч 2 чи яахаараа ийм муухай залуу дагаж явдаг юм, яахаараа энүүний эрхэнд орчихсон юм бэ, чи яаж амьдраад байгаа юм бэ гэхэд А- Э- эгчийг түлхэж унагаагаад дуугай байгаарай янхануудаа гээд эгч нартай маргалдсан. Энэ хооронд би 00-руу ороод бие засчихаад гарч иртэл чи бүр янхан болчихсон байна тэ гэснээ миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгтэл би хойшоо унаад хашгиртал манай ажилчид орж ирээд А-ыг хА-лагч нар авч гараад зөөгч Тэнгис намайг түшиж босгоод би Тэнгисийг түшсэн байдалтай байж байтал А- буцаж орж ирээд чи хүүхэд шигээ хүүхэдтэй үнсэлцээд зогсож байна гээд Тэнгисийг зодох гээд дайртал Тэнгис айсандаа 2 давхрын цонхоор үсэрсэн. Тэгэхээр нь би заал руу ороод сандал дээр суугаад байж байтал цагдаа нар ирэхээр нь би болсон зүйлийн тухай хэлээд зогсож байтал цагдаа нарын дэргэд А- толгой руу цохиход би газар унаж цагдаа нар түүнийг гавлаад аваад явсан ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 80-82 дахь тал/,   

"... А- намайг хажуугаар зөрөх болгонд толгой хэсэг рүү гараараа цохих, бугалга руу цохих үйлдэл хийгээд байсан чинь манай эгч нар энэ юун залуу вэ чамайг яагаад дээрэлхээд байгаа юм гэж хэлэн А-тай муудалцсан ... 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр намайг найзуудын цэргийн баярт очсонгүй гэх шалтгаанаар барьж байсан зургаараа таксин дотор миний нүүрэн тус газар луу цохисон. Хавиргыг А- 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зодохдоо учруулсан байсан, тухайн үед хавиргаа үзүүлээгүй зөвхөн нүүр хэсгээ шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан байсан. Зүүн нүдний доод зовхины хуучин цус хуралт нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр таксинд цохисон. Тэгтэл нүд хөхөрсөн. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандаагүй. Бусад гэмтэл 2018 оны 03 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө үүссэн. Дээрх гэмтлүүдийг А- учруулсан” /3 дугаар хавтаст хэргийн 83-86 дахь тал/,

“...Э.А- намайг байнга ямар нэг шалтгаангүй хардаж хараалын үг, доромжилсон үгээр хэлж сэтгэл санааны болон бие махбодийн дарамтанд хамтран амьдрах 2 жилийн хугацаанд хүчирхийлэлд байлгасан” гэх мэдүүлэг /З дугаар хавтаст хэргийн 87-89 дэх тал/,\

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 3830 дүгнэлт “Г.Ш- биед тархи доргилт, баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, гуя зүүн шилбэний цус хуралт, зүүн сарвууны зулгаралт, зүүн 11-р хавирганы хуучин хугарал, зүүн нүдний доод зовхины хуучин цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /З дугаар хавтаст хэргийн 91 дэх тал/,

 

Хохирогч Г.Ш- гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаарх баримтууд /3 дугаар хавтаст хэргийн 92-94 дэх тал/,

 

Хохирогч Г.Ш- биед учирсан ил харагдах шарх гэмтлийг тусгасан гэрэл зургууд /3 дугаар хавтаст хэргийн 97-101 дэх тал/,

 

Мөрдөн байцаалтад Э.А-ын өгсөн: “...Би уурандаа Ш-ийн гэдэс хэсэг рүү тийрсэн чинь газар унасан. Тэгтэл гаднаас хүмүүс орж ирэн салгасан ... эрэгтэй, эмэгтэй 2 цагдаа орж ирээд авч гаргах гэж байхад Ш-ийн нүүрэн тус газар луу алгадсан. Тэгтэл Ш- дахин газар унасан. Тухайн үед би Ш-ийг буруу ойлгон зөөгч залуутай тэврэлдэн зогсож байна гээд зодсон. 2018 оны 03 дугаар сарын 16-нд манай найзууд гэр бүлээрээ уулзсан. Цэргийн баяр тэмдэглэх болсон чинь Ш- ажилтай байна гэсэн шалтгааны улмаас очоогүй түүнээс болон маргалдсан бөгөөд найзуудтайгаа түүний гэр бүлтэй ганцаараа авхуулсан зургаараа Ш-ийн нүүр лүү нэг удаа шавхуурдсан өөр зүйл болоогүй ... Ш-ийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /З дугаар хавтаст хэргийн 110-113, 117-119 дэх тал/,

 

 2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж ретро бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Г.Ш- зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ш- “... Тухайн хэрэг болох үед манай хамтран амьдрагч Э.А- баарны бүжгийн талбай дээр миний үснээс зулгаагаад татах үед манай бармен А.О- ирээд Э.А-ад чи баарны бүжгийн талбай дээр юу болоод байгаа юм бэ гэж хэлэх үед Э.А- намайг чирээд ажилчдын гал зуухны өрөө рүү явсан. Тэр үедээ Э.А- намайг камергүй газар оруулж байгаад нохой шиг зодно гэхээр нь би өөдөөс нь чи юу даа гэж хэлээд ажилчдын гал тогоо руу орсон. Тэр үед манай зохион байгуулагч Болороо А- бид хоёрын маргааныг сонсоод араас орж ирэх гэсэн боловч А- гал тогооны өрөөнөөс Болороог түлхэж гаргаад гал тогооны өрөөний хаалгыг хааж байгаад намайг түлхэн хойш болгоод миний зүүн хөл орчим 3 удаа өшиглөсөн...” /5 дугаар хавтаст хэргийн 92-92 дахь тал/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Б- “...Намайг зааланд зохион байгуулалт хийж байгаад баарны үүд хэсэгт зогсож байхад А-, Ш- нар миний өөдөөс ирж байсан бөгөөд А- нь жоохон уурласан байдалтай муухай харчихсан ирж байснаа миний хажуугаар өнгөрөхдөө А- Ш-д би чамайг камергүй газар орж байгаад зодно гэж хэлээд гараад явчихаар нь би араас нь ороход гал тогооны өрөөний жижиг ширээн дээр Ш-ийг А- түлхээд налуулчихсан, 2 гараараа Ш-ийг сэгсчээд зогсож байхаар нь би яаж байна гэтэл А- миний цээж хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохиод надад салаавч өгөөд гал тогооны өрөөнөөс гаргасан ... Тухайн үед Ш-ийг А- гал тогооны өрөө рүү авч орсны дараа найзууд нь салгаад байж байхад Ш- хөл эвгүй болчихлоо гээд яваад байсан...” /5 дугаар хавтаст хэргийн 96-97 дахь тал/, 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.О-ийн “...А- нь 2016 оны 9 дүгээр сараас эхлэн манай охинтой хамтран амьдарсан. Манай хүргэн А- нь эрүүл байхдаа бол маш хүмүүжилтэй, настай хүнээс маш их айдаг, маш цэвэрч хүн бөгөөд ...хүмүүжилтэй байгаа. Гэхдээ архи уусан үедээ маш догшин авиртай гэдгийг нэг удаа харсан. Гэртээ байхдаа агсам согтуу тавиад байхаар нь би цагдаад дуудлага өгөөд бариулж байсан...” /5 дугаар хавтаст хэргийн 145-146 дахь тал/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4663 дугаартай “Г.Ш- биед зүүн гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр гурван удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /5 дугаар хавтаст хэргийн 102 дахь тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээний маягт /5 дугаар хавтаст хэргийн 104-105 дахь тал/,

 

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 112 дахь тал/,

 

Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бусадтай бүлэглэн, хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Г- “...Н- бүжиглэж байгаад санаандгүй нэг ахтай Ш-гэлцсэн. Тэгтэл тэр ах Н-аг араас нь цохих гэхээр нь би урдуур нь ороод хорин хэдтэй жаахан хүүхэд байгаа юмаа, зодоон хийгээд яахав, хэрэггүй ахаа гэж хэлэхэд тэр ах над руу 2-3 удаа цохих гэж зангасан. Тэгтэл нэг залуу тэр ахын ирэхэд камергүй газар хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би тэр ирсэн залууд энэ ахыгаа авчихаа зодоон хийгээд яахав гэж хэлэхэд тэр ах миний хажуугаар гараад явсан. Тэгээд эргээд харсан чинь Н- бүжгийн өсгөгчний хажууд газар унаад хөдлөхгүй байхаар нь явж очоод нөгөө над руу цохих гээд зангаад байсан ахад та яаж байгаа юм бэ, би зодоон цохион хийхгүй гэж хэлсэн биз дээ гэхэд тэр ах миний өмсөж явсан футболкоор боогоод хамар луу 1 удаа мөргөсөн. Тэгтэл манарсан. Нүдээ нээгээд харахад нөгөө ах болон сүүлд ирсэн залуу 2 ээлжлээд намайг цохиж зодоод эхэлсэн. Тэгээд би газар унах юм бол алуулах юм байна гээд хүнээс барьж аваад цаашаа зугтаасан...” /2 дугаар хавтаст хэргийн 34-36 дахь тал/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гантулгын өгсөн: “... ширээнээс босоод Н.Г-, Н- нарыг хайхад Н- нь газар уначихсан, Н.Г- руу баахан хүмүүс дайрч байгаа харагдсан. Би найз Н.Г- дээр очиход DJ хийж байсан залуу намайг ойртуулахгүй түлхээд тэвэрч аваад байхаар нь би үүдний тек рүү очиж нэг эмэгтэйд манай найзыг хүмүүс зодож байна хА-лагчаа явуулаад салга гэж хэлсэн. Намайг тоохгүй байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд яваад очиход Н.Г-ын хамар, амнаас цус гарсан байдалтай байсан. Би үйл явдлыг дундаас нь харсан. Намайг харахад Н.Г-ыг цагдаа дээр авчирсан залуу нүүр лүү нь цохиж байсан, харин DJ залуу тайзан дээрээс бууж ирээд дайрч гараараа цохиж байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 51-53 дахь тал/,

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ш- "... DJ Н.Г-оос юу болсон талаар асуухад энэ залуу А- ахыг зүгээр зогсож байхад нь цохиж газар унагасан, би очиж салгасан гэж хэлсэн ... хяналтын бичлэгийг бөөндөө үзэхэд А-ыг нөгөө үл таних жижиг туранхай залуу газар унатал нь цохихоор нь бид нар жижигхэн юм байж унатал нь цохидог байна шүү дээ гээд хоорондоо ярилцаж байсан. А- баруун шанаа зулгараад нүд нь улайсан байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12702 дугаартай “Н.Г- биед тархи доргилт, баруун хацар, хамар, зүүн хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хагас зөөлөн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 58 дахь тал/,

 

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл: Ретро бааранд хүн зодсон, цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл биелүүлж эрүүлжүүлэх байрны хаалганы шил мөргөж хагалсан, зөрчилд холбогдсон, амиа хорлохыг завдсан тул бугуйн гав хэрэглэсэн, 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 05 цаг 00 минутад эрүүлжүүлэх байранд хүлээн авсан /2 дугаар хавтаст хэргийн 91 дэх тал/,

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Э.А-ын өгсөн: "... би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт маш их гэмшиж байна, хохирогчтой уулзаж уучлалт гуйх хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Т- өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний орой өөрийн танил Б- гэх залуутай Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж Ретро гээд бааранд ороод юм яриад сууж байтал нэг газар хамт өссөн А- гэх залуу тэр бааранд явж байхаар нь би таньдаг хүн байна гээд очиж уулзаад жоохон юм ярьж байгаад А-ад за найз нь энд хүнтэй явж байна, дараа тэгж байгаад уулзъя гэж хэлээд А-аас салаад явж байтал миний араас А- ирээд учир зүггүй архины шилээр ар дагз руу 3-4 удаа цохиод авахаар нь би яаж байна гээд эргэж хараад А-тай зууралдаад автал А- намайг цохисон архины шил нь хагарчихсан байсан болохоор тэр хагархай шилээрээ А- миний гэдэс орчим 2-3 удаа хатгачихсан. А- сүүлд хатгасан архины шилний нэг хатгалт нь миний гэдсийг нилээн гүн хатгасан байсан бөгөөд бусад нь өнгөцхөн сийчих маягтай болгоод хаячихсан. Тэгээд А- намайг шилээр хатгаж, зүсэж байхад надтай хамт явсан Б- ирээд А-аас намайг салгасан бөгөөд тухайн үед А- надаас салсан хойноо над руу Болор архины шил над руу шидчихээд хайчсан нь мэдэгдэхгүй алга болсон. Тэгээд би А-ад зодуулчихаад нөгөө баарандаа байж байтал цагдаа нар ирээд намайг хэлтэс дээрээ хүргэж ирсэн боловч цагдаагийн хэлтсээс намайг гэмтлийн эмнэлэг орж эмчилгээ хийлгээд ир гэж явуулахаар нь би гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд толгой, гэдсэндээ оёдол тавиулчхаад буцаад цагдаа дээр ирсэн боловч миний бие өвдөөд байсан болохоор би цагдаа дээрээс шууд яваад харин манай эгч цагдаад миний өмнөөс өргөдөл гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 211 -212 дахь тал/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.О- өгсөн: “...02 цагийн орчим А- бааранд согтуу орж ирсэн бөгөөд манай ажилчдын хоолны өрөөнд ороод Ш-тэй уулзсан ... тэкэн дээр очоод байж байсан чинь хүмүүс шуугилдаад явчихлаар нь харсан чинь баарны үүдний зүүн гар талын хамгийн наад талын сандал дээр А- нэг залуутай муудалцаад зодолдож байсан. Тэр үед манай хА-лагч нар очоод салгасан. Тэгсэн чинь А- дахиад нөгөө залуутай маргалдаад Болор нэртэй архины шилээр маргалдаж байсан хүнийхээ толгой руу 2-3 удаа цохиод нүүр лүү нь өшиглөөд хагарсан шилнийхээ хэлтэрхийгээр гэдэс рүү нь зүсээд байсан ... А-ад зодуулсан залуугийн нүүр ам цус болчихсон, толгойноос нь дух болон дагз руу цус гарчихсан, үүдэн хоёр шүд нь уначихсан, гэдэсний зүүн хэсэгт зүсэгдсэн байсан. Тэгээд дуудлага өгөөд ирэхгүй болохоор нь би дахиад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 193-196 дахь тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 754 дугаартай “Т- биед баруун дээд үүдэн 1-р шүдний угийн түвшин дэх бүрэн бус хугарал, баруун дээд 2-р шүдний угийн түвшин дэх хугарал, зүүн дээд 1-р үүдэн шүдний хазах гадаргуун эмтрэл, угийн буйлны цус хуралт, дээд уруулын шарх, дух, дагзны хуйх, хүзүү, хэвлийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хурууны зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 227 дахь тал/,

Хохирогч Л.Т- гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирлын талаарх баримтууд /4 дүгээр хавтаст хэргийн 225, 231-232 дахь тал/,

Хохирогч Л.Т- биед учирсан ил харагдах шарх гэмтлийг тусгасан гэрэл зургууд /4 дүгээр хавтаст хэргийн 233-236 дахь тал/,

Бичлэг бүхий CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 240-244 дэх тал/,

Мөрдөн байцаалтын шатанд Э.А-ын өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 6-7 дахь тал/,

Шүүгдэгч Э.А-ын хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал, З дугаар хавтаст хэргийн 75 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт 1 дүгээр хавтаст хэргийн 117 дахь тал/, төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 238 дахь тал/, ял шалгасан хуудас, /1 дүгээр хавтаст хэргийн 118, 250 дахь тал/ таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбарууд /1 дүгээр хавтаст хэргийн 121-131 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 21-22 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 92-119 дэх тал/, ажил эрхэлсэн байсан талаарх молор ундрага ХХК- ний тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 217 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /12-37 УБЕ Hyundai Sonata 6 маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэгдсэн 1 дүгээр хавтаст хэргийн-147 дахь тал/, гэрч А.О- / 1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дахь тал/, Б.Э- /1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дахь тал/, А.С- /1 дүгээр хавтаст хэргийн 214-215 дахь тал/, Д.М- /4 дүгээр хавтаст хэргийн 213 дахь тал/, Т.А- /4 дүгээр хавтаст хэргийн 214 дэх тал/ нарын мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд

- Шүүгдэгч Э.А-, М.О- нар нь 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах Галакси Таун бааранд Н-, Т-, Б- нартай   маргалдан улмаар тус баарны үүдэнд Э.А- нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох овтёртка хэрэглэн М.О- нь тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хайч хэрэглэн бүлэглэн хохирогч М.Б-ийг зодож эрүүл мэндэд нь зүүн чихний сувгийн урд хана дайрсан шугаман хугарал, зүүн чих, бугалгад шарх, чих, хөхлөг сэртэн, зүүн мөр, бугалгын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн бугалга хоёр тохой, баруун шуу, зүүн сарвуунд зулгаралт, цээж, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн, хүнд хохирол санаатай учруулсан,

 - Шүүгдэгч Э.А- нь Ж.Т-, Ө.Т- нарын бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СЭБОЦЭ ХХК-ны хашаанд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газарт Вьетнам улсын иргэн *************/, N.H- нараас iphone 6 загварын гар утас 2 ширхэг, бэлэн 400.000 төгрөг зэргийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэн довтлон авч 1.140.000 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж 2 ширхэг Iphone 6 гар утсыг авсан,

- Шүүгдэгч Э.А- нь 2017 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө, 24-нөөс 25-нд шилжих шөнө, 2018 оны 3 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө, 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж Ретро бааранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хохирогч Г.Ш- удаа дараа зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, баруун чих, зүүн бугалга, хүзүүний цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол, тархи доргилт, баруун бугалга, зүүн бугалга, баруун шуу, гуя зүүн шилбэний цус хуралт, зүүн сарвууны зулгаралт, зүүн 11 дүгээр хавирганы хуучин хугарал, зүүн нүдний доод зовхины хуучин цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.А- нь Э.Э- бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж ретро бараанд хохирогч Э.Г- зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хацар, хамар, зүүн хацар, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацарт цус хуралт, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх эрүү, хүзүүнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

- Шүүгдэгч Э.А- нь 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж ретро бараанд хохирогч Л.Т- зодож эрүүл мэндэд нь баруун дээд үүдэн 1 дүгээр шүдний угийн түвшин дэх бүрэн бус хугарал, баруун дээд 2 дугаар шүдний угийн түвшин дэх хугарал, зүүн дээд 1-р үүдэн шүдний хазах гадаргуун эмтрэл, угийн буйлны цус хуралт, дээд уруулын шарх, дух, дагзны хуйх, хүзүү, хэвлийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хурууны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар, Г.Ганбадрах нар нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчилсэн нь хэргийн нөхцөл байдалтай тохироогүй. М.О-ын хувьд тухайн үед Галакси бааранд аливаа этгээдтэй маргалдсан, мэтгэлцсэн зүйл байхгүй, хэн нэгнийг айлган сүрдүүлж дарамталсан зүйл байхгүй. Нийтийн хэв журмыг зөрчсөн үйлдэл гаргаагүй болох нь хохирогч н.Б-ийн мэдүүлэг, гэрч н.Н-н мэдүүлэг, н.********н мэдүүлэг, н.******* мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ч.О- нар нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч Э.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрмийн гэмт хэргийг үйлдээгүй болох нь өмгөөлөгчид бидний шинжлэн судалсан, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа юм.. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдын биед хүнд хохирол учруулсан гэсэн хэрэгт миний үйлчлүүлэгч оролцоогүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан зүйл ангиудыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн саналыг тус тус гаргалаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

1. Мөрдөн байцаалтанд хохирогч М.Б- өгсөн “...Тэгээд А-тай маргалдаж эхлэхэд А- гараад ир гээд хэлэхээр нь би дагаад Галакси пабаас гарсан чинь хэн нь мэдэгдэхгүй, А- найз нь байхаа миний хойноос толгой руу цохиход ухаан балартаад газар унасан. Нэг ухаан ороход А- найз гэх 2 хацар дээрээ хөндлөн сорвитой залуу гартаа хайч барьчихсан, миний зүүн талын чих рүү нилээн олон удаа хатгаад байхаар нь би тэр залууг барьж аваад хайчтай нь ноцолдсон...” гэх мэдүүлгээс /1 дүгээр хавтаст хэргийн 15-17 дахь тал/ үзэхэд хохирогчид хүнд хохирлыг олон нийтийн газар бус баарны гадна учруулсан энэхүү мэдүүлэг нь шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 д заасан гэмт хэргийн үндсэн шинж гэмт этгээдүүд нийтийн хэв журмыг хүч хэрэглэн бүлэглэн зөрчсөн үйл ажиллагааны улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох урьдач нөхцөлийг л бий болгодог. Гэтэл шүүгдэгч Э.А-, М.О- нарын бүлэглэсэн үйлдэл нь ямар нэг урьдач нөхцөлөөр бус хохирогчийн эсрэг чиглэсэн шууд санаатай гэмт үйлдлээр хохирол, хор уршиг, үр дагаврыг бий болгожээ. 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолд “...Э.А-ад ял шийтгэхдээ хохирогч Б- эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан, гэмт хэрэгт А- холбогдолтой эсэх...”  мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлагатай гэсэн боловч мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж сэргээн тогтоож чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.А-, М.О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

2. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч мөрдөн байцаалтад хохирогч М.Б- өгсөн “...Нэг ухаан ороход А- найз гэх 2 хацар дээрээ хөндлөн сорвитой залуу гартаа хайч барьчихсан, миний зүүн талын чих рүү нилээн олон удаа хатгаад байхаар нь би тэр залууг барьж аваад хайчтай нь ноцолдсон. Тэгээд би газраас босоход А- нь баруун талаас гарч ирээд урдаас миний нүүр лүү цохиод байх шиг байсан. Тухайн үед миний толгойноос цус гараад нүүр битүү цус болоод, ухаан санаа орж гараад байсан. А- нь отвёрка бариад зүүн мөрнөөс доош бугалга орчмоос дээш хоёр удаа хатгасан. Тэрнээс болоод 2 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15-17 дахь тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1317 дугаартай “...Зүүн чихний дэлбэнгийн шарх нь хайчаар, зүүн бугалганы шарх нь отвёркоор үүссэн байна. Зүүн чих, бугалгад шарх гэж хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11508-ийн дүгнэлтийн шинжилгээний хэсэг ба дүгнэлтэнд тусгагдсан байна. Энэ шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. М.Б- биед зүүн чихний сувгийн урд ханын хугарал, зүүн чамархай ясны хөхлөг хэсгийн гадна ялтсийн сэлтэрсэн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд зэрэгт хамаарна. Чихний дэлбэн бугалганы шарх, зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь ир үзүүртэй ба мохоо зүйлийн олон удаагийн хатгах, цохих, Ш-гэгдэх үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /4 дүгээр хавтас хэргийн 108-109 дэх тал/ гэх дүгнэлт зэргээс хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон үйлдэл оролцоо нь дараах тогтоогдож байна. Шүүгдэгч Э.А- нь хохирогч М.Б- эрүүл мэндэд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох отвёрка хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд зэргээр нотлогдохгүй, харин хохирогч М.Б- биед хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Б-д учирсан хүнд гэмтлийг нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэж үзсэн бөгөөд М.О-ын үйлдлийн улмаас хохирогч М.Б- биед хүнд гэмтэл учруулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хэргийн үйл баримтын нотлогдон тогтоогдсон байдлыг үндэслэн шүүгдэгч Э.А-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж,

3.Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.А-ыг Ж.Т-, Ө.Т- нартай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч Ж.Т-, Ө.Т- нарыг уг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцсон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол хэрэгт авагдсан /5 дугаар хавтас хэргийн 201-208 дэх тал/, мөн Мөрдөн байцаалтад хохирогч Вьетнам улсын иргэн N.H-/-гийн өгсөн  “... Нэг залуу нь үүдэнд үлдсэн. Тэгээд 2 залуу нь бид 2-ыг чирээд будгийн өрөөнд оруулсан. Жижиг биетэй залуу нь намайг дэгээдэж унагаагаад хөл гараараа цохиод байсан гэхдээ миний биед сүртэй гэмтэл учраагүй. Намайг зодож байгаад гар утсаа гаргаад ир гэхээр нь би өөрийн өмдний баруун талын халааснаас IPhone 6 маркийн гар утсаа гаргаж өгсөн. Тэр хүнээс би айсан учраас гар утсаа өгчихсөн ... анх орж ирсэн 2 залуу нь зодсон болохоос өөр хүн цохиж зодоогүй. Хаалганы тэнд зогсож байсан залуу нь зүгээр зогсоод байсан, бид хоёр луу ойртож ирээгүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал/ зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч Э.А-ын гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсээр байж 2 ширхэг Iphone 6 гар утсыг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул өмгөөлөгч нарын гаргасан саналыг хүлээн авч хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

4. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хА-лагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хА-лалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг нь уг хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Э.А- нь хохирогч Г.Ш- удаа дараа буюу 2017 оны 12 дугаар сарын 23-24, 24-25-нд шилжих шөнө, 2018 оны 3 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө, 2019 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө тус тус зодсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хохирогчийн мэдүүлэг, цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, шүүгдэгч Э.А-ад холбогдох хоёр хэргийг нэгтгэсэн прокурорын тогтоол, аюулгүйн зэргийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Э.А-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж үзэх мөн шүүгдэгч Э.А- нь хохирогч хамтран амьдрагч Г.Ш-, хохирогч М.Б-, Л.******с, Н.Г- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нь түүнийг хоёр, түүнээс олон хүнд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.А-ыг “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн,

“гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн,

  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүнд учруулж, бүлэглэж” үйлдсэн,

шүүгдэгч М.О-ыг зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.     

           

Хохирлын талаар

 

Шүүгдэгч Э.А-,  М.О- нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, шүүгдэгч М.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ, тусгай ангид оногдуулахаар заасан ялыг шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жил хорих ял тус тус оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна...” гэсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар, Г.Ганбадрах нар нь эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан ял оногдуулж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ч.О- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэнээс хойш яллагдагчаар татаж болохгүй хугацааг зааснаас бус эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар зохицуулаагүй тул өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ч.О- нарын саналыг хүлээж авах боломжгүй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, хохирол төлбөр, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгч Э.А- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах  ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял,

шүүгдэгч М.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 /тав/ жилийн хорих ял тус тус шийтгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 /зургаа/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах  ялыг 6 /зургаа/ сарын хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ын цагдан хоригдсон 10 сар 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

шүүгдэгч Э.А- оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас цагдан хоригдсон 2 жил 7 сар 29 хоногийг хасч түүнийг  2 жил 6 сарын хорих ялыг эдэлсэнд тооцох нь зүйтэй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т шүүхээс оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сд 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.А-,  М.О- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.А-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн зүйлчилсүгэй. 

 

3. Шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр, түүнээс олон хүнд учруулж, бүлэглэж” үйлдсэн,

Шүүгдэгч М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

4. Шүүгдэгч Э.А- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах  ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял,

шүүгдэгч М.О-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 /тав/ жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан Улаанбаатар хотын бүсчлэлээс 6 /зургаа/ сарын хугацаанд гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах  ялыг 6 /зургаа/ сарын хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоосугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ын цагдан хоригдсон 10 сар 12 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

шүүгдэгч Э.А- оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас цагдан хоригдсон 2 жил 7 сар 29 хоногийг хасч түүнийг  2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг эдэлсэнд тооцсугай.   

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т шүүхээс оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сд 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шүүгдэгч Э.А-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, М.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.А-ад авсан хувийн баталгаа гаргах, М.О-т авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

                             ШҮҮГЧИД                                        С.БОЛОРТУЯА

                                             

 

                                                                           Ч.ОТГОНБАЯР