Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 00793

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00793

Улаанбаатар хот

 

                     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

      

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Ариг банк /РД: 2111683/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1-р хороо, Хос өргөө 2, Энгельсийн гудамж, 23-р байрны 34 тоотод оршин суух, Нэрэн овогт Туулын Пүрэв-Очир /РД: НЭ84013013/-т холбогдох,

 

10 324 006 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа хийгээд,

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ариг банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пагмадулам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Пүрэв-Очир нь 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 14/700 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 50 000 000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар 24 сарын хугацаатай жилийн 35.4 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэвч зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсаар одоогийн байдлаар 10 310 006 төгрөгийн өртэй болоод байна. Т.Пүрэв-Очир нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй бөгөөд энэ талаар удаа дараа банкнаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал, санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй байна. 14/700 тоот зээлийн гэрээний 4.2.3, 4.2.5-д заасныг тус тус үндэслэн зээлийн гэрээг цуцалж зээлдэгчээр үндсэн зээлийн үлдэгдэл 9 204 804 төгрөг, 1 035 016 төгрөгийн үндсэн хүүний үлдэгдэл, 70 185 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл, нийт 10 310 006 төгрөг,  14 000 төгрөгийн нотариатын зардал, нийт 10 324 006 төгрөгийг хариуцагчаас гаргуулж хохиролыг барагдуулж өгнө үү. Т.Пүрэв-Очирын зээлийн барьцаанд буй Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон /16030/, Энгельсийн гудамж 23 дугаар байрны 34 тоотод байрлалтай, Ү-2205048365, ГД-000247333 дугаартай 56.35 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Пүрэв-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ариг банкны нэхэмжилсэн 10 324 006 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ариг банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Пагмадулам шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Пүрэв-Очироос 10 324 006 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хүсэлтийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. 1 сарын хугацаанд төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Зохигчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, эвлэрлийн гэрээг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ариг банк нь хариуцагч Т.Пүрэв-Очирт холбогдуулан 10 324 006 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 10 324 006 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 10 324 006 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Ариг банкны нэхэмжлэлтэй, Т.Пүрэв-Очирт холбогдох, 10 324 006 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 10 324 006 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Хос өргөө 2 хотхон /16030/, Энгельсийн гудамж 23 дугаар байрны 34 тоотод байрлалтай, Ү-2205048365, ГД-000247333 дугаартай 56.35 мкв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 179 910 төгрөгийн тал хувь болох 89 955 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 89 955 төгрөгийг, хариуцагчаас 89 955 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     М.БАЯСГАЛАН