Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Оюунгэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа,

иргэдийн төлөөлөгч Э.Оргил,

улсын яллагч Б.Мөнгөнтуяа,

хохирогч Ц.Нарангэрэл, түүний өмгөөлөгч К.Бауиржан,

гэрч Б.Чагнаадорж, Т.Батцэцэг,

шүүгдэгч С.Ө түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж, А.Ариунаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Самдандовжидийн Ө  холбогдох эрүүгийн 2014250004731 дүгээр хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 02 дугаар хороо, 2 хэсэг, Их Дарь Эхийн 1 гудамж 9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 25 дүгээр хороо, 65-09 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, С.Ө /РД:ИВ77112413/,  

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Ө нь 2011 оны 09 дүгээр сард “Солонгос улсаас машин авах гэтэл мөнгө дутаад байна, мөн машин зарагдахгүй эргэлтийн мөнгөгүй болоод байна, доллар зээлчих” хэмээн хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хохирогч Ц.Нарангэрэлээс 20.000 ам.доллар буюу 25.180.000 төгрөгийг, үргэлжилсэн үйлдлээр буюу 2011 оны 11 сард “Монголоос мөнгө ирэх ёстой, ирэхгүй байна, одоо үлдэгдэл мөнгө дутаад байна, надад ам.доллар зээлчих, уг ам.доллараар машиныхаа үлдэгдлийг өгнө” хэмээн хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хохирогч Ц.Нарангэрэлээс 10.000 ам.доллар буюу 12.910.000 төгрөгийг,  2012 оны 05 сард “машин зарагдахгүй байна, дахин машин авах гэтэл мөнгө дутаад байна” хэмээн хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хохирогч Ц.Нарангэрэлээс 15.000 ам.доллар буюу 19.770.000 төгрөгийг, 2013 оны 11 сард “надад туслаач, надад мөнгөний хэрэг болоод байна, визний хугацаагаа сунгуулна” хэмээн хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хохирогч Ц.Нарангэрэлээс 26.030.000 вон буюу 42.428.900 төгрөгийг тус тус залилан мэхэлж, нийт 100.288.900 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх явцад авагдсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр прокурорын хяналтын шатнаас оргож, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Н гэдэг хүнтэй 2010 онд Солонгос улсад танилцсан. 2010 оноос хойш бид 2 хоорондоо дотно холбоотой 2014 оны 05 дугаар сар хүртэл явсан. 2011 оны 09 дүгээр сарын 25-нд Батцэцэгээр дамжуулж мөнгө өгсөн гээд байна. Маргааш оройных нь онгоцоор бид 2 цуг Солонгос руу явж байгаа. Энэ хүн өөрөө ч мэдүүлэг дээрээ өгсөн байдаг. Маргааш оройных нь онгоцоор хамт явж байж надад Батцэцэг гэдэг хүнээр дамжуулж мөнгө авах шаардлага огт байхгүй ээ. Би авах байсан бол энэ хүнээс Солонгост очоод л авчихна. Би машинаа авдаг энэ хүн хажуугаар нь бараагаа хийдэг, 2011, 2012 онд Монгол улсад машин тэрэгний наймаа сайн байсан. Тэр үед бид 2-ын хэн хэнийх нь ажил наймаа, бизнес сайн байсан. Бид 2 зориуд ажил төрлөө амжуулаад Солонгос улсруу цуг явах өдрөө товлоод, нэг газраас хүртэл байнга билетээ авдаг, би Солонгос улсруу гараад энэ хүний хийх бүх ажлыг хийдэг, энэ хүн Солонгос улсруу явахдаа Монгол мөнгөөр бол 200,000,000-аас 300,000,000 төгрөгтэй явдаг,би энэ хүний мөнгө төгрөгийг залилах нь битгий хэл хааяа найз нөхөдтэйгөө баар саванд ороод ууж идсэний дараа бол мөнгө төгрөгийг нь хамгаалаад биеийг нь хамгаалаад л буудалруугаа цуг явж байсан удаатай. Ерөөсөө энэ хүнийг залилаад мэхэлчие гэсэн бодол байхгүй. 2012 онд өөрсдөө цэвэрхэн хувцсаа өмсөөд мөнгөө халааслаад зориод 2 лаа нэг санаатай казино явдаг байсан. Эхэндээ сонирхолын маягаар тоглож байгаад хэдэн төгрөг алдсан. Дараа нь тэр алдсан мөнгөө буцааж олж авъя гээд 2 лаа ярьж хөөрч байгаад нэмж мөнгө төгрөг гаргаж тоглосоор байгаад 2013 оны дунд хүртэл болоход би өөрөө мөнгөгүй болсон, энэ хүн ч тодорхой хэмжээний мөнгөөр тоглосон. Энэ хүн 2013 онд намайг ямар ч мөнгөгүй болсон гэдгийг сайн мэдэж байгаа. Тэгэхэд ч гэсэн намайг Солонгост байхад араас очдог, тэгээд энэ хүн өөрийнхөө мөнгөөр машин тэргээ авдаг, би барааг нь эвлүүлээд л ажлыг нь хийгээд хоорондоо холбоотой хэвээрээ явж л байсан. 2014 онд би Нараагийн контейнерыг ачилцаад байж байхад манай ээж очсон байсан юм. Ээж контейнер ачиж байгаа газар ирээд Нараа энэ 2-ын дунд жоохон хэрүүл маргаан болоод тэрнээс хойш бол бид 2 муудалцаж эхэлсэн. Тэрнээс хойш дараа нь хүүхэдтэйгээ ирчээд надруу утсаар яриад чи оффес дээр хүрээд ирээч, би том бандитайгаа ирсэн байна. Чи тоглож алдсан мөнгөө надаас авсан гэдгээ хэлчих гэсэн. Тэгэхэд эд нар зориуд хоорондоо ярьсан байна лээ. Би тийм CD дээр бичлэг хийж байгаа талаар мэдээ ч үгүй. Албаар зохион байгуулалттай бичлэг хийсэн. Батцэцэг гэдэг хүнээр дамжуулж бид 2 ерөөсөө мөнгө авах шаардлага байхгүй. Бид хоёр 2011, 2012 онд Монголд хорин хэд хоноод л дандаа Солонгос явдаг. Хил гаалиар орсон штамп бүгдийг батална. Солонгост очихдоо Г.Мөнхтогтох гэдэг ..надтай хуучин Солонгост хамт ажиллаж байсан жижиг нэг өрөө байртай залуу байдаг. Тэдний гэрт Нараа бид 2 цуг байдаг байсан. Буудалд ордоггүй байсан. Нараа гаалийн мөнгө дутахаар надад туслаж өгч авдаг нь үнэн. Би Батцэцэг гэдэг хүнээр дамжиж мөнгө авах ямар ч шаардлага байхгүй. Солонгосоос цувраад л 3, 4 контейнер ачна, тэд нар нь цувраад л Монголд ирнэ, бид 2 барааныхаа мэдүүлгийг хийнэ, машиныхаа мэдүүлгийг хийнэ, бараг өдөр болгон уулзалдаж байдаг байхад эмийн санчаар дамжуулж мөнгө төгрөг авах шаардлага байхгүй. Авахаар бол өөрөөс нь авчих боломжтой. Өдөр болгон уулзаж хоолонд ч орж явсан. Орой болгон ч уулздаг Нараа өөрөө заримдаа бараа нь багтахгүй байхад өөрөө мөнгөө гаргаад машин тэргээ ч авдаг, би тэр машиныг нь техникийн зах дээр зараад мөнгө төгрөгийг нь өөрт нь гэрт нь аваачаад өгдөг л байсан. 2011, 2012 оны үед Монголын зах зээл сайн байсан. Би 1 сарын дотор л машинаа зардаг байсан. Бид 2 сар болоод л явдаг. Монголд дээд тал нь хорин хэд хоноод л явдаг. Тэгээд машин тэргээ контейнераа ачиж явуулчаад контейнераа Монгол руу орохыг дөхүүлж байгаад явъя гээд, сарын визтэй байдаг юм, виз дуусах юм бол таньдаг солонгос хүн дагуулж очоод визээ сунгуулдаг Монгол руу ирэх сонирхолгүй, тэнд хамтдаа жоохон байж байгаад ирдэг. Эхэндээ бид 2 байнга цуг яваад ирдэг байсан. Нэг өдөр цуг гараад явчих хойгуур манай авгай эдний нөхөрлүү утсаар ярьчихдаг танай авгай солонгос явсан уу гэхээр явсан гэдэг. Тэгээд орон гэрийн бөөн хэрүүл болдог учраас сүүлдээ 5 хоног юм уу 6 хоногоор би түрүүлж явах ч юм уу, Нараа түрүүлж явах юм уу хоорондоо яриад тийм юм аа зохицуулдаг байсан. Бид 2-ын дунд бие биенээ залилаад энэ хүнийг хохирооё гэсэн зүйл байхгүй. Өөрсдөө нэг санаатай казиногоос мөнгө авъя гэж тоглоод мөнгө алдсан. Тэрнийхээ араас хөөцөлдөж явсаар байгаад, наадах чинь Нараагийн мөнгөний хэмжээ яригдаж байгаа болохоос би бол өөрийнхөө мөнгийг тоглоод алдсан. 2013 онд намайг нэг ч мөнгөгүй болсон байхад Нараа Солонгост очдог би тосож авдаг, бид 2 нэг буудалд байрладаг, тэгээд ажил төрлийг нь амжуулаад би тэнд ажил хийгээд тэгсгээд л байж байсан. Түүнээс Нараагийн хүүхэд бол 2013 оноос хойш л явдаг болсон. 2013 оноос өмнө бол Нараа бид 2 хоёулахнаа л явдаг байсан. Манай найз  Мөнхөөг Солонгосоос ирсэн болохоор бид 2 дандаа буудалд байдаг байсан. Би Нараагийн эмнэлэгээр явах ажил, энэ хүний ХААНа нь шарх сорви байна бүгдийг нь мэднэ. Ээжийнх нь хөл нь муу байхад би эмнэлгээр явах ажил бүх юмыг нь амжуулж өгч байсан. Тэгэхдээ ээж нь бид 2-т хэлж байсан. Хэтэрхий их казино тоглоод байна. Тэрнээс болж та 2 хэрүүл болов гэж хэлж байсан. Эдний хүүхдийг насанд хүрээгүй гээд казиноод оруулдаггүй. Тэгэхэд нь ээжтэй нь хамт гадаа сандал дээр хүлээлгээд бид 2 ороод өчнөөн тоглож байсан. Бид 2-ын ганц буруу юм бол казино тоглоод л ийм асуудалд орсон. Үүнээс энэ хүн намайг дагаад явахад бол их хэмжээний мөнгөтэй явдаг, тэгээд ч би хүний мөнгө төгрөгийг чи манай найзад 10,000 доллар зээлчих энэ хүн машинаа авчихна, чи бид 2 бараагаа дотор нь үнэгүй хийнэ, би найз нөхөддөө энэ хүнээс мөнгө аваад л өгдөг машин тэрэг авахаар нь энэ хүний барааг дотор нь үнэгүй хийдэг, дээрээс нь би гаалийн ганц хоёр байцаагч нарыг таньдаг, машин зөөдөг байсан болохоор барааныхаа талыг мэдүүлээд талыг нь мэдүүлэхгүй тийм ажиллагааг нь би бүгдийг л хийж явж байсан. Угаасаа энэ хүнийг би залилаад Батцэцэгээс мөнгө дамжуулж аваад байсан зүйл байхгүй. Машины зааг завсраар үлдсэн байсан барааг нь сансрын эмийн сан дээр нь Батцэцэгт аваачиж нэгээс хоёр удаа өгч байсан. Эдний нөхөр төмөр замынхаа эмийн санд оройны 19 цагт ажилчин нь буудаг, нөхөр нь 22 цаг хүртэл эмийн сан дээрээ ажилдаг. Эдний гэр Сүмбэр ордод байдаг би 18 цаг 30 минут гэхэд эдний гэрийн гадаа машинтайгаа оччихсон нөхрийг нь ажилдаа явахыг нь хүлээгээд л зогсож байдаг байсан. Нөхрөө ажилдаа явахаар нь Нараа гараад ирдэг. Бид 2 тэгэхэд машин дотор ярьж хөөрөөд л өдөр болгон уулзаж байдаг байсан. Тийм болохоор Батцэцэгээр дамжуулж мөнгө төгрөг авах шаардлага надад ерөөсөө байхгүй. 2011 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 20,000 доллар авсан гээд байгаа, гэтэл мэдүүлэг дээрээ нэг болохоор 20,000 болчоод нэг болохоор 15,000 болчоод сүүлдээ 20,000 20,000 доллар болчоод тэгээд эхнийхээ мэдүүлэг дээр ерөөсөө он сар огт байхгүй 3-4 удаа өгсөн мэдүүлэг дээрээ. Сүүлдээ энэ хүн мэдээж штампаа харж байгаад он сараа тааруулсан биз. 2011 оны 09 дүгээр сарын 25-нд Батцэцэгээр дамжуулж мөнгө өгсөн гээд байдаг. Гэтэл мэдүүлэг дээрээ 2011 оны 09 дүгээр сарын 26-ны орой бид 2 солонгос явсан гэж мэдүүлэг дээрээ өгсөн байдаг юм. Тэгэхэд би мөнгө авах байсан бол солонгост очоод Нараагаас л авчихна. 2012 оноос 2014 оны 05 дугаар сарын хооронд хохирогчоос 80 сая орчим төгрөг авч казинод тоглосон. 26.030.000 вон, 10 сая төгрөгийг 7 хоног казинод тоглоод алдсан” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие Цэрэн овогтой Н нь 2009 оноос хойш Солонгос улсаас бизнес хийж эхэлсэн. Ингэж явж байхдаа 2010 онд Өлзийбаяр гэх залуутай анх танилцсан. Энэ залуутай анх танилцахад өөрийгөө солонгосоос хуучин машин техник Монголд оруулж ирж зардаг, контейнерт ачдаг, машин ачсан контейнерт болон машин дотор бараагаа хийж оруулж болно, ингэж хамтран ажиллая гэж санал тавьсан. Хэн хэндээ ашигтай гаалийн татвараа бага төлнө гэж ойлгож байсан. Би энэ саналыг нь хүлээж аваад 2010 оны 06 дугаар сараас эхлээд энэ залуугийн машин ачсан чингэлэгт нь бараагаа хийж оруулж ирдэг болсон. Тухайн үед энэ залуу миний ачааг буулгаж өгч, тодорхой хэмжээний мөнгийг надаас авдаг байсан. Хэлсэн хугацаандаа буцаагаад өгчихдөг байсан учраас хэн хэндээ ашигтай найдвартай хүн шиг санагдаж байсан. Гэтэл энэ залуу анхнаасаа миний итгэлийг олж аваад цаашид хамтран ажиллана гэж хуурч мэхлэх их хэмжээний мөнгө авах зорилготой байсныг хожим хойно мэдэрсэндээ маш харамсаж байна. Аливаа бизнес итгэлцэл дээр явагддаг бөгөөд би өөрийн итгэсэн хүндээ ямар ч баримт үйлдэхгүйгээр өгдөг. Миний найз нөхөд надаас мөнгө авдаг, буцаагаад өгдөг болохоор би энэ хүнийг намайг хуурчихна, мэхэлчихнэ гэх ямар ч санаа байгаагүй. Анх 2011 оны 09 дүгээр сард энэ залуу надруу яриад мөнгөний боломж юу байна, “намайг ерөнхийдөө мөнгөтэй явдгийг энэ хүн мэдсэн” эргэлтийн хөрөнгө багадаад, машин маань багадаад байна 20,000 доллар өгөөч ээ, өсгөж үржүүлж байгаад өгье гэж хэлсэн. Би энэ саналыг нь хүлээж аваад 2011 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийнхөө Голомт банкны долларын данснаас 20.000 доллар авч өгсөн. Өгөхдөө би нөхөртэйгөө явж байсан болохоор энэ залуугийн чиглэлд нь ойрхон гээд сансрын эмийн сан дээр буюу өөрийнхөө ажилтан Батцэцэгт үлдээгээд явсан. Яагаад үлдээсэн бэ гэхээр Батцэцэг энэ хүнийг сайн танина. Энэ залуу нь манай эмийн сангаас зөгийн балтай цай, вакус авч хааяа борлуулж өгдөг байсан, тийм болохоор энэ залууд өгөөрэй гэж хэлээд үлдээгээд явсан. 2011 оны 12 дугаар сард Солонгост энэ залуу намайг нисэх дээрээс тосож авсан. Тосож авахдаа Хаяат гэдэг зочид буудлын казино орох гэж надаас 10.000 доллар авсан. Авахдаа Монголоос өнөөдөр надаа мөнгө орж ирэх байсан. Орж ирсэнгүй удахгүй ороод ирнэ бас машин захичихсан болохоор намайг ачаа бараа хийх юм чинь мөнгийг нь хурдан төлөхгүй бол болохгүй нь гэж хэлээд 10.000 доллар авсан. Би энэ хүнд 30.000 доллар өгчихсөн миний мөнгийг хэзээ өгөх юм бэ гэхээр 2 лаа хамтарч ажиллана гэсэн юм чинь юу гэж мөнгийг чинь өгөхгүй байх вэ. Битгий санаа зов удахгүй өгнө, машин тэрэг муу байна гэхээр нь би тухайн үед ойлгоод хойшилдог байсан. 2012 оны 04 дүгээр сарын сүүлээр машин тэрэг муу зарагдаж байна, тухайн үед би явах гэж байсан болохоор чамайг очиход контейнер чинь бэлэн болно, 15.000 доллар өгөөч ээ миний захиалагатай машин байгаа ирэнгүүтээ мөнгийг чинь гаргаад өгнө гэхээр нь би нөхөртэйгөө сайн ярилцаж байгаад нөхөр бид 2 хамтран эзэмшдэг Голомт банкны данснаас монгол мөнгөөр 100.000.000 төгрөг аваад доллар болгоод Сансарт байдаг эмийн санд Батцэцэгт 15.000 доллар үлдээсэн. Сүүлд 2013 оны 11 дүгээр сард намайг Солонгост очиход энэ залуу 2013 оны 08 дугаар сард Солонгост ирсэн байсан. Намайг тухайн үед очиход архи уугаад, эмчилгээ хийлгэж байгаа, баахан өр тавьчихсан, гадаад паспортоо бас барьцаанд тавьчихсан, хүнээс мөнгө зээлээд казино тоглосон, визны хугацаа дуусах гээд байна надад туслаач ээ гэхэд нь би 26.030.000 вон өгч байсан. 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр би очиж байгаа юм. Энэ залуу 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол руу явж байгаа юм. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буцаад хүрч ирснээ би 0183 УБЧ дугаартай Аудио маркийн машинаа очиж хүнд 10,000 доллароор өгөөд ирье, тэгж чиний мөнгөнөөс өгье гэж хэлж явсан. Ийм байдлаар надаас мөнгө авсан. Би мөнгөө нэхэхээр машин тэрэг зарагдахгүй муу байна харж үзээч гэдэг байсан. Би тухайн үед надад тусалдаг байсан болохоор би хүлээцтэй байсан.гэх мэдүүлэг,

Гэрч Т.Батцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Нарангэрэлийн Сансар дахь Чаг эмийн санд 2009 оны 04 дүгээр сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэл жор баригчаар ажиллаж байсан, одоо ажиллахгүй байгаа. 2011 оны намар 09 дүгээр сарын сүүлээр бараа авчирч өгөхдөө Н 20.000 доллар надад орхиод явсан. Ингэхдээ “Өлзийбаяр гэдэг хүн орой ирж авна, ирэхээр нь утсаар яриулаад өгөөрэй гэж байсан. Надаас мөнгө авсан хүн энэ хуралдааны танхимд байна гээд шүүгдэгч рүү заав. Энэ хүн өмнө нь манай эмийн сангаас вакус, зөгийн бал ирж авдаг байсан юм, тийм болохоор зүс танина. Эмийн сан дээр 2 ч удаа ирсэн. Нөгөө нь 2012 оны хавар 04 дүгээр сарын сүүлээр байхаа 15.000 доллар бас ирж авсан. Сүүлд энэ хүнд мөнгө өгөхөд манай ээж Тунгалагцэцэг хөдөөнөөс ирсэн байсан. Нараа эгчийг мөнгө өгөөд явахаар нь ээж тэр мөнгийг “мөнгө дууддаг” гээд түрүүвчиндээ хийж үзэж байсан. Тэгээд энэ ахыг орой ирэхээр нь Нараа эгчтэй утсаар яриулаад дамжуулж өгсөн. Эхний өгсөн 20.000 доллар 100-н дэвсгэртээр байсан. Хэр зузаан байсныг нь би санахгүй байна, 2 боодол л байсан. Хоёр удаа мөнгө өгөхдөө ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй. Өлзийбаяр Нарангэрэлтэй ямар холбоотой байсныг нь мэдэхгүй. Нарангэрэлтэй цуг ирж байгаагүй. Эмийн санд би ганцаараа ажилладаг байсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Чагнаадоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Нарангэрэлийн том хүү нь байгаа юм. Өлзийбаяр гэх хүнийг 2012 оноос хойш танина. Өлзийбаяр нь манай ээжээс 65.000 доллар, вон авсныг мэдэж байгаа. 2012 оноос хойш ээжтэй хамт Солонгос явдаг байсан. Манайхаас мөнгө аваад буцаагаад өгдөг харилцаатай байсан. Намайг ээжтэй хамт Солонгост очиход энэ хүн ч тэнд байсан. Энэ хүн мөнгөө өгөхгүй таг алга болчихсон байсан. Тэгээд Солонгост таарахаар нь бичлэг хийж авахгүй бол мөнгөө олж авч чадахгүй юм байна гэж бодоод өөрийхөө солонгос утсан дээр бичлэг хийсэн. Бичлэг хийх үед энэ хүн “ах нь мөнгийг чинь өгнө, ямар 2, 3 зуун саяын өрөнд орчихсон байгаа биш. Амьд байгаа юм чинь өгнө” гэж хэлж байсан. “Та өгөх юм бол наад цаасан дээрээ гарын үсгээ зурчих” гэхэд “үгүй ээ, яахын бэ, ах нь очоод өгнө. Одоо энэ ачуулж байгаа машинаасаа 8 саяыг өгнө” гэсэн. Би өөр юу байна гэхэд газар байгаа газраа 07 дугаар сарын 13-ны өдөр өгье хэсэн. Өлзийбаяр нь Солонгост юу хийж байсныг нь мэдэхгүй. Хүн амьтнаас асуухаар байнга л согтуу явж байдаг байсан гэж хэлдэг. Би энэ хүнийг мөнгөтэй үгүй эсэхийг мэдэхгүй. Ээж Ө  мөнгө зээлж байхад би хажууд нь байгаагүй, харин түүнд мөнгө өгөхдөө эмийн санд үлдээсэн гэж бол мэдэж байсан. Би 2 утсан дээр бичлэг хийсэн. Нэгийг нь ширээний голдоо тавиад хийсэн. Голдоо тавиад хийсэн нь ярианы бичлэг нь сайн сонсогдоно. Нөгөөх нь дүрстэй хийсэн. Дүрстэй хийсэн бичлэг нь яриа нь сайн сонсогдохгүй. Машин зарсан ашгаас 8 сая төгрөг өгнө гээд тэрийгээ өгөөгүй 500.000 төгрөг найзаараа шилжүүлүүлсэн байдаг. Машин зарсан ашгаас 8 сая төгрөг надад өгнө, дээрээс нь газраа өгнө гэсэн, түүн дээр гарын үсэг зурчих гэж байсан. Би Ө  мөнгө зээлээгүй. Гэр бүлийнхээ мөнгийг асууж байсан. Аав бидэнтэй хамт амьдардаг.” гэсэн мэдүүрэг,

 

Шүүгдэгч С.Ө мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2010 онд Солонгос улсаас автомашин авахаар явж байгаад Ц.Н гэх хүнтэй танилцсан. Тэрээр гэр ахуйн бараа Солонгос улсаас авчирч зардаг гэж хэлсэн ба бид ярилцаж байгаад би түүний барааг чингэлэгтээ хийж Монгол руу явуулах болсон. Түүнээс хойш цуг Солонгос улс руу хэд хэдэн удаа явж Ц.Н нь миний машин ачсан чингэлэгт бараагаа хийж ачилтын төлбөр цаадах байгууллагад өгдөг байсан. Ц.Нарангэрэлтэй хамтарч ажиллах хугацаандаа буюу 2010 оны сүүлээс 2014 оны 05 сар хүртэл дотно харилцаатай байсан. Ц.Н нь 2012 онд надад хандан “чи надтай суучих, би нөхрөөсөө салчихъя, чамд байр, машин авъя” гэж хэлдэг байсан ба би ямар нэг юм хэлдэггүй байсан. Би түүнтэй дотно харьцаатай байхдаа машин зардаг байсан болохоор мөнгөтэй байдаг байсан. Ц.Нарангэрэлээс 2011 онд машин авах гэтэл мөнгө дутаад байна гэж хэлээд 20.000 доллар зээлж авсан асуудал байхгүй, мөн 2011 оны 11 дүгээр сард Солонгос улсад байхдаа Ц.Нарангэрэлээс машин худалдаж авахдаа ч мөнгө дутаад байна гэж хэлээд 10.000 доллар зээлж аваагүй. 2012 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод Ц.Нарангэрэлээс машин Солонгос улсаас авчрах гэтэл мөнгө дутаад байна гэж хэлээд 15.000 ам долларыг зээлж авсан асуудал байхгүй. 2013 оны 11 сард Солонгос улсад Ц.Нарангэрэлээс яаралтай мөнгөний хэрэг гарлаа гэж хэлэн 26 сая вон зээлж авсан асуудал ч мөн адил байхгүй. Ц.Н бид хоёр байнгын бэлгийн харьцаатай байсан. Энэ талаар ямар нэг баримт байхгүй, ченж нар мэднэ. Бид цугтай Солонгос улсад казино их тоглож мөнгө төгрөг их алдаад, үүнээсээ болж муудалцаж холбоогоо тасалсан. Ц.Н 2 эмийн сан ажиллуулдаг гэдгийг нь өөрөөс нь мэдэж авсан. Би Сансарт байдаг эмийн сангийнх нь гадаа очиж байсан ба харин эмийн санд нь орж байгаагүй. Эмийн сангийн жор найруулагч Батцэцэгт Ц.Н машиных нь зөрүү мөнгийг нь өгч байсан. Миний нэр дээр Баянмонгол хороололд 2 өрөө байр, 13-р хороололд 1 өрөө байр, Дарь-Эхэд хашаа байшин байхгүй. Өөрийн нэр болон визэнд орох гэж байгаа хүний нэрээр машин оруулж ирдэг байсан. Ц.Н нэрээр 1-2 чингэлэг оруулж ирсэн, Алтансайхан визэнд ормоор байна гэж хэлэхээр нь 1-2 чингэлэг түүний нэрээр оруулж ирж байсан. Дарь-Эхийн 1-9 тоотод байх хашаа бол миний төрсөн дүү Энхтуяагийн нэр дээр байдаг, би одоо уг газрыг өгөхгүйгээр шийдсэн. Миний хувьд Нарангэрэлийн нэхээд байгаа 26 сая вон, 39,000 ам.долларыг Солонгос улсад цугтай казино тоглож, алдсан болохоор өгөхгүй. Би түүнээс худлаа хэлж залилж ам.доллар, вон зээлж авсан асуудал байхгүй. Чагнаадоржийг би бол танина. Чагнаадорж надруу залгаад 500.000 төгрөг шилжүүлэх мөнгөний хэрэг гарчихлаа гэхээр нь өгсөн юм. Уг 500.000 төгрөгийг би өөрөө Чагнаадоржийн дансруу шилжүүлсэн ба манай эхнэр банкны хуулгыг хардаг, иймд Чагнаадоржийг Нарангэрэлийн хүү гэдгийг мэддэг болохоор өөр хүний нэрээр шилжүүлсэн юм. Н бид 2 Солонгос улс руу цуг явахдаа мөнгө, төгрөгөө нийлүүлж доллараа авдаг байсан болохоор Нарангэрэл, Эрдэнэчимэгт 1 сая вон өгчих гэж хэлэхээр нь шилжүүлсэн юм, үүнтэй мөн адил Чагнаадоржид мөнгө шилжүүлсэн. Би Нарангэрэлээс 45.000 ам.доллар, 26 сая воныг зээлж аваагүй. Өөрийн хохиролдоо өөрийн дүүгийн нэр дээр байгаа Баянзүрх дүүргийн 02 дугаар хороо, 1-9 тоот хашааг өгмөөр байна. Үнэ, ханшийг Нарангэрэлийн хүү Чагнаадоржтой тохиролцохгүй байгаа тул зах зээлийн бодит үнийг гаргаад өгөөч гэж хүсэлт гаргасан нь үнэн. Надад хэлэх санаа гэвэл би Нарангэрэлийг залилж Монголд доллар авсан асуудал байхгүй, иймд хэргийг үнэн бодитойгоор шийдвэрлэж өгнө үү. Энэ хэрэг нь миний бодлоор иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан байх тул хэргийг хэрэгэсэхгүй болгож өгнө үү. Нарангэрэл, Чагнаадорж намайг Солонгос улсад байхад дуудаж уулзаад мөнгө нэхсэн нь үнэн. Тэднийг бичлэг хийж байгааг мэдээгүй. Би 2010 оны 06 сарын 06-ны өдөр Нарангэрэлийн хамтаар Солонгос улсруу цуг явсан юм. Эхнэр Оюунгэрэл араас залгаад “чиний энд байгаа машин тэрэг зарагдахгүй байна. Машиныг чинь авчирсан чингэлэгийн мөнгө төгрөг нэхэгдээд байна, яаралтай мөнгө явуул” гэж надад хэлсэн. Тэгтэл Н “чи Солонгос улсад байгаа юм чинь надаас мөнгө аваад Монголд очоод надад эргүүлээд өгчих” гэсэн. Тэгээд Н өөрийн нөхөр рүүгээ залгаад манай эхнэрийн дансруу 10 сая төгрөг хийлгэсэн юм. Тэгээд би Улаанбаатар хотод ирээд удалгүй Нарангэрэлээс 10 сая төгрөгийг машинаа зарчихаад эргүүлж өгсөн юм. Надад Нарангэрэлд 10 сая төгрөгийг өгсөн гэсэн баримт байхгүй. Би Энд Жи Интернэшнл ХХК-р дамжуулж чингэлгээ байнга тээвэрлүүлж байсан. Миний хувьд Нарангэрэлтэй хамтарч бизнес хийдэг байсан ба Би Энд Жи Интернэшнл ХХК-ний дансруу 2013 оны 09 сарын 27-ны өдөр 2.2 сая вон, 2013 оны 10 сарын 22-ны өдөр 400.000 воныг шилжүүлсэн байж магадгүй, гэхдээ энэ өгсөн тохиолдол бол би Нарангэрэлээс авсан воноо өгч байгаа зүйл биш, зүгээр намайг зээлчих гэж хэлэхээр нь өгч байсан байх. Би чингэлэг ирсэн тохиолдолд шууд бэлэн төлбөрийг нь төлж авдаггүй ба сарын хугацаатай зээлээр авдаг байсан. Харин Н миний өмнөөс чингэлэг авдаг байсан. Н бид 2 хамтарч ажилладаг байсан ба бид хоёрын аль нэг түрүүлж очоод авдаг байсан, мөнгөө дараа нь төлдөг байсан юм. Би Нарангэрэлтэй дотно харьцаатай байсан нь үнэн, миний хувьд Нарангэрэлээс мөнгө, төгрөг авах зорилгоор дотно харьцаанд ороогүй, яг үнэнийг хэлэхэд бид казинод байхдаа их хэмжээний төгрөг алдсан юм. Миний эзэмшилд 08-83 УБЧ улсын дугаартай Хьюндэй Авенти ХД машин байсан. 2012 он юмуу 2013 онд зарсан. Мөнгөний хэрэг гараад байхаар нь Болдбаатар гэдэг холын хамаатандаа 13 сая төгрөгөөр зарсан. Болдбаатар тэр машиныг хэнд зарсныг нь мэдэхгүй байна. Сүхбаатар дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аса циркийн баруун талд байрлах 5 давхар улаан тоосгон 11 дүгээр байрны 3 давхарын голын хаалганд Нарангэрэлтэй цуг хамтран амьдарч байсан. Уг байранд 1 сар болсон ба төлбөрийг нь хувааж өгсөн ба би төлбөрт 100.000 төгрөг өгсөн ба харин Ц.Н 100.000 төгрөг өгсөн. Уг байрыг Ц.Н өөрөө олсон юм. Уг байрны эзэн нь Ц.Н найз нь ба эзэн нь эмч юм шиг байна лээ. Би байрны эзэнтэй уулзаж байгаагүй, утасны дугаарыг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /1-p хх 109-122, 2-р хх 10-12, 40, 98-100, 137, 186 дугаар хуудас/

Хохирогч Ц.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хувиараа эмийн сан ажиллуулдаг ба мөн Солонгос улсаас барилга болон гэр ахуйн барааг авчирч зарж борлуулдаг юм. Би 2010 онд Солонгос улсаас бараа авчирдаг байхдаа Солонгос улсад Өлзийбаяр гэх залуутай танилцсан ажил хэргийн шугамаар танилцсан. Ө ай анх танилцтал өөрийгөө Солонгос улсаас хуучин машин худалдаж авч, Монголд зардаг гэж хэлж байсан. Өлзийбаяр машинаа Монголруу явуулахдаа чингэлэгт хийж явуулдаг байсан ба Өлзийбаяраас надтай танилцаад надад хэлэхдээ ачаа, бараагаа машин ачсан чингэлэгийн зай завсар болон машинд хийж Монголруу явуулж болно шүү гэж хэлэхээр нь би хэлсэн саналыг хүлээж аваад түүний чингэлэг болон машинд ачаа бараагаа хийж явуулж, тодорхой хэмжээний мөнгө, төгрөгийг Ө  өгдөг байсан. Би Өлзийбаярын чингэлэгт 2010 оны 6 сараас эхэлж бараагаа явуулж эхэлсэн ба 2-3 сарын хугацаанд 1 удаа явуулдаг байсан. Бараагаа Өлзийбаярын чингэлэгт хийх үед хааяа мөнгө, төгрөг дутчихлаа гэж хэлээд тодорхой хэмжээний мөнгө, төгрөг аваад өгнө гэсэн хугацаандаа өгч байсан. Ойролцоогоор 5 удаа миний барааг зөөсний дараа буюу 2011 оны намар Улаанбаатар хотод Өлзийбаяр надтай уулзаад болон утсаар яриад Солонгос улсаас машин авах гэтэл мөнгө дутаад байна, мөн машин зарагдахгүй эргэлтийн мөнгөгүй болоод байна, 20 мянган доллар зээлчих гэж удаа дараа гуйгаад байхаар нь түүнд итгээд 20.000 доллар өгөхөөр болоод өөрт нь өгч амжихгүй болохоор өөрийн ажиллуулдаг эмийн сангийн жор баригч Батцэцэгт 20.000 долларыг үлдээгээд Ө  өгчих гэж хэлээд явсан. Тэгтэл Өлзийбаяр 20.000 долларыг Батцэцэгээс авчихаад надад авлаа гэдгээ хэлсэн ба тухайн үед Батцэцэг надад Өлзийбаярыг 20.000 долларыг авч явсан талаар хэлж байсан. Батцэцэг одоо ажлаа хийхгүй байгаа. Батцэцэгээс тодруулж асуувал намайг Ө  20.000 долларыг өгсөн гэдгийг тодруулж мэдэж болно. С.Ө нь надаас 20.000 долларыг авахдаа Солонгос машин худалдаж авна, тэгээд машинаа зараад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн ба 1-2 сарын дараа өгнө гэж хэлж байсан. Тэгээд би 2 сарын дараа С.Ө ай уулзаад 20.000 доллараа нэхтэл машин зарагдахгүй байна гэж хэлж байсан. Би Ө  20.000 ам доллар өгөхдөө гэрээ байгуулаагүй ба мөн өгсөн авсан баримт үйлдээгүй.  2011 оны 11 сард би Солонгос улсруу явж бараагаа татахаар болсон ба тэгээд явахаасаа өмнө Ө ай уулзаж явах талаараа хэлтэл Өлзийбаяр надад би бас Солонгосоос машин авчрах гэж байгаа чингэлэгийн зай завсараар бараагаа хийж болно гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлсэн. Тэгээд С.Ө надаас түрүүлж явсан ба намайг ганцаараа очиход С.Ө тосч авсан. Тэгээд Ө ай онгоцны буудалд уулзтал С.Ө надад би чамайг тосохоор ирэхдээ өөрийн найзаа Хаяат гэх нэртэй казинод үлдээчихээд ирсэн, 2-уулаа замаараа дайраад аваад явъя гэж хэлсэн. Тэгээд цугтай тэр казинод очтол С.Ө үл таних 1 залуутай уулзсан ба тэгээд казино дотор С.Ө надаас машин авахаар урьдчилгаагаа өгсен байгаа Монголоос мөнгө ирэх ёстой. ирэхгүй байна, одоо үлдэгдэл мөнгө дутаад байна надад 10.000 доллар зээлчих би уг 10.000 доллараа машиныхаа үлдэгдэлийг өгнө, би 10.000 доллараа урьд өмнө  нь зээлсэн 20.000 доллартай цуг өгнө гэж хэлэхээр нь ярианд нь итгээд 10.000 долларыг өгсөн. Тэгээд С.Ө доллар өгснөөс хойш 7 хоногийн дараа би түүний машин ачсан 3 чингэлэгт бараагаа ачсан. 3 чингэлэгт 12 машин байсан ба 12 машин бүгд С.Ө нэр дээр явж байсан. Солонгосоос чингэлэг ирэхэд 1 сар болдог ба би С.Өлзийбаярыг машинаа авсанаас хойш 1 сарын дараа удаа дараа утасдаж, удаа дараа уулзахад С.Ө надад машин зарагдахгүй байна, машинаа зарахаар өгнө гэж хэлдэг байсан. Би С.Ө 30.000 ам долларыг 2011 оны 12 сараас 2012 оны 05 сар хүртэл нэхтэл надад машин зарагдахгүй байна, зарагдахаар нь өгнө гэж хэлдэг байсан. Зарим тохиолдолд С.Ө машинаа миний нэр болон миний дүү Ц.Алтайсайханы нэр дээр оруулж ирдэг байсан ба С.Ө надад хэлэхдээ миний машин таны нэр болон танай дүүгийн нэр дээр орж ирж байгаа болохоор та санаа зоволтгүй гэж хэлдэг байсан ба миний нэр болон дүүгийн нэр дээр орж ирдэг байсан болохоор би түүнд их итгэдэг байсан.  2012 оны 05 сард С.Ө надтай уулзаад машин зарагдахгүй байна, дахин машин авах гэтэл мөнгө дутаад байна, та надад 15.000 ам.доллар зээлчих би машинаа зарчихаад өгнө гэж хэлэхээр нь түүнд нь итгээд 15.000 долларыг өөрөө өгөөгүй ба өөрийн ажилтан Батцэцэгээр дамжуулж өгсөн. Би тэгээд 2012 оны 07 сараас эхэлж С.Ө нийт зээлсэн 45.000 доллараа нэхтэл машин зарагдахгүй байна гэж удаа дараа шаардлага тавьж байсан ба 2012 оны 07 сарын сүүлээр 5000 ам.доллар надад өөрийн биеэр өгсөн. С.Ө надад 5000 ам.долларыг өгч байхыг гэрчлэх хүн байхгүй. Зөвхөн бид 2 л байсан. 2012 оны 07 сараас 2013 оны 11 сарын хооронд би тасралтгүй С.Ө 40.000 доллараа нэхэж байсан ба нэхэх хугацаанд машин зарагдахгүй байна гэж хэлдэг байсан. Би 2013 оны 11 сард Солонгос улсад очоод бараагаа явуулах чингэлэг хайгаад автомашины захад явж байгаад С.Ө руу ярьтал С.Ө надтай уулзая гэхээр нь уулзтал С.Ө надад туслаач надад мөнгөний хэрэг гараад байна, визний хугацаагаа сунгуулах гэсэн юм, Улаанбаатар хотод Баянмонгол хороололд 2 өрөө байр, 13-р хороололд 1 өрөө байр, миний нэр дээр машин байгаа, Их Дарь эхэд байгаа газрыг зараад зээлсэн мөнгөө буцааж өгнө надад одоо 26.030.000 вон зээлчих гэхээр нь түүний ярианд итгээд зээлсэн. Би тэгээд Улаанбаатар хотод ирээд С.Ө зээлүүлсэн мөнгөө авъя гэтэл Өлзийбаяр удахгүй гэж хэлээд Их дарь Эхийн газраа 200.000.000 сая төгрөгөөр зарна, тэгээд өгнө, мөн байраа зарж байгаад өгнө гэж худлаа хэлдэг байсан. Би тэгээд С.Ө нэр дээр газар, 2 байр, машин байдаггүйг мэдээд цагдаад өргөдөл гаргасан юм. Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл алга, миний урьд өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. С.Ө нь надаас машины эргэлтийн хөрөнгө муудаад байна гэж хэлээд эхлээд 20.000 ам доллар авсан, дараа нь намайг Солонгост байхад Өлзийбаяр Монголоос маргааш хүнээр машины мөнгө ирнэ, надад машины авахад мөнгө дутаад байна гэж хэлээд 10.000 ам долларыг авсан, дараа нь Монголд байхад Өлзийбаяр нь Солонгосоос авчирсан машин зарагдахгүй байна, машин эргэлтийн хөрөнгө дутаад байна гэж хэлээд 15.000 ам доллар өгчих гэхээр би эмийн сангийн жор баригч Батцэцэгээр дамжуулж өгсөн. Анх Ө  өгсөн 20.000 ам долларыг мөн Батцэцэгээр дамжуулж өгсөн. Дараа нь мөн намайг Солонгос улсад очиход Өлзийбаяр таараад би гадаад паспортаа барьцаанд тавьчихсан байна, Солонгост байх визний хугацаа дуусах гээд байна, эмнэлэгт би хэвтсэн юм, эмчилгээний төлбөр нэхэгдээд байна, надад туслаач чи миний унаж байгаа машин, Баянмонгол хороололд талийгаач дүүгийн 2 өрөө байр байгаа, Дарь-Эхэд байгаа газрыг чамд өгье, би тэгээд бүх өрөө барагдуулъя, чи надад 26.030.000 воныг өгчих гэхээр нь би түүнд 26.030.000 воныг өгсөн юм. С.Ө надаас нийт 45.000 ам доллар, 26.030.000 воныг хуурч авсан юм. Надад Өлзийбаяр өрөө барагдуулж өөрөө 5000 ам долларыг өгсөн, дараа нь найз хүүхэн Эрдэнэчимэгт 1.030.00 вон, хүү Чагнаадоржид 500.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Би Ө  эхэлж 20.000 ам долларыг өгөхдөө Голомт банкны долларын 190106869 дугаартай данснаас 2011 оны 09 сарын 25-ны өдөр авч тэр өдрөө Ө  өгөөд маргааш нь цугтай ажлаар Солонгос явсан. Дараа нь өгөхдөө өөрт хадгалж байсан долларыг өгсөн юм. Өлзийбаяр надаас 2013 оны 11 сарын 08-ны өдөр 26.030.000 воныг Солонгост байхдаа авахдаа өөрийн эзэмшлийн 08-83 УБЧ улсын дугаартай машиныг барьцаалж авсан юм. 2013 оны 11 сарын 14-ний өдөр Солонгост байхад Өлзийбаяр надаас зээлсэн 26.030.000 төлөхийн тулд өөрийн эзэмшлийн 08-83 УБЧ улсын дугаартай машинаа зарчихаад ирнэ гэж хэлж яваад тэгээд явсан өдрийнхөө шөнө Монголоос буцаж ирсэн. Тэгээд би машинаа зарсан уу мөнгө яасан юм бэ? би бараагаа авмаар байна гэж хэлтэл Өлзийбаяр надад машинаа зарах боломж гарсангүй, Улаанбаатар хотод очоод машинаа зарж байгаад өгье, аль эсвэл миний машиныг авчих, мөн 13-р хороололд амьдардаг 1 өрөө байрыг авчих гэж хэлж байсан. Тэгээд би Монголд ирээд машиныг авах гэхэд уг машин Өлзйибаярын эхнэрийн төрсөн ах Ж.Болдбаатарын нэр дээр 2013 оны 11 сарын 12-ны өдөр шилжсэн байсан. Тэгээд би уг машиныг авмаар байна гэж хэлэхэд дахин Сэлэнгэ аймагруу зарсан байсан. Уг машины дугаар бол 08-83 УБЧ улсын дугаартай хар өнгөтэй Авенти маркийн машин байсан. Би одоо нийт 49,550 ам доллар, 26,030,000 сая вон, 9,5 сая төгрөгийг нэхэж байна.” гэх мэдүүлэг, /1-p хх 55-61, 220-221, 245-248, 2-р хх 92-94, 122 дугаар хуудас/

Гэрч Т.Батцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Ц.Нарангэрэлтэй бол ажил хэргийн холбоотой ба би түүний Сансарт байдаг Чаг эмийн санд 2009 оноос 2014 оны 04 сар хүртэлхи хугацаанд жор баригчаар ажиллаж байсан. Харин Өлзийбаярыг бол сайн танихгүй хааяа нэг зөгийн бал, анарын ханд худалдаж авдаг байсан. 2011 оны 09 сард намайг ажил дээрээ өөрийн эх Тунгалагцэцэгийн хамтаар байж байхад Ц.Н ажил дээр ирээд надад 20.000 ам.доллар үлдээгээд чи миний өгсөн 20.000 долларыг Өлзийбаярыг ирэхээр нь өгчих би түүнтэй уулзаж амжихгүй байна гэж хэлээд явсан. Тэгтэл тэр өдрийн орой Өлзийбаяр ганцаараа ирээд надаас 20.000 ам.долларыг авч явсан ба тэр үед нь миний ээж арын өрөөнд байж байсан. Би Ө  20.000 долларыг өгөхөөсөө өмнө Н эгчрүү утсаар яриад мөн Ө ай утсаар яриулж байгаад өгсөн. Өлзийбаяр надаас ганцаараа ирж авсан ба би түүнд 20.000 долларыг өгөхдөө бичиг баримт үйлдээгүй. Мөн дараа нь буюу 2012 оны хавар 04 сарын 20-ны өдрийн үеэр намайг ажил дээр байхад Ц.Н надад 15,000 доллар үлдээгээд үүнийг Ө  өгчих гэхээр нь авч үлдсэн ба орой Өлзийбаяр ганцаараа ирээд надаас 15,000 ам доллар аваад явсан. Би Ө  15000 долларыг өгөхдөө Ц.Н эгчтэй утсаар яриулж байгаад өгсөн. Ө  би 15,000 долларыг өгөхдөө баримт үйлдээгүй.” гэх мэдүүлэг, /1-p хх 62-63 дугаар хуудас/

Гэрч Б.Чагнаадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц.Н миний төрсөн эх байгаа юм. Харин С.Ө нь ээжийн барааг Солонгос улсаас чингэлэгт хийж авчирдаг байсан болохоор мэднэ. Би өөрийн эх Ц.Н 2013 оны 06 сард Ө  их хэмжээний мөнгө, төгрөг зээлүүлсэнийг мэдсэн ба ээж түүнд мөнгө зээлэхдээ миний мөнгийг бас зээлүүлсэн байна лээ. Би тэгээд 2014 оны 06 сараас хойш Ө ай утсаар холбогдож мөнгө, төгрөгөө нэхдэг болсон. Өлзийбаяр нь 2014 оны 07 сарын 24-ний өдрийн үеэр надруу залгаад ямар ч хамаагүй дансаа явуулчих гэж хэлэхээр нь би Худалдаа хөгжлийн банкны 499204791 дугаартай данс өгтөл 2014 оны 07 сарын 26-ны өдөр Д.Өлзийбаяр нь Батаа гэх хүний нэрээр өөрөө 500.000 төгрөг миний нэрээрээ шилжүүлсэн байна. Би өөрөө сураглаад байсан чинь Сандэй худалдааны төвд байдаг Худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн байна лээ. Би өөрийн эх Ц.Н хамтаар Солонгос улсад явж байгаад Ө ай тааралдаад уулзахдаа уулзсанаа баримтжуулах зорилгоор утсаараа бичлэг хийсэн ба уг бичлэгт Өлзийбаяр нь нийт авсан доллар, воныхоо хэмжээг хэлж байгаа бөгөөд хэзээ өгөх хугацаагаа хэлж байгаа. ...Манай эх Ц.Н нь Солонгосоос бараа авчрахдаа их хэмжээний бараа авчирдаг юм. Тийм болохоор байнга ойр дотныхоо хүмүүстэй явдаг ба эдгээрт хүмүүс нь төрсөн охин Намуун, ах Алтайсайхан, Алтангэрэл, Дорждэрэм, эмээ Цэрэнпил нар юм. Би хамт сүүлийн 3 явалтанд нь явсан. Манай эх ойролцоогоор 1 удаа явахдаа 10 орчим хоног явдаг. Удлаа гэхэд хааяа нэг 14 хонодог юм. Мөн найз Чимгээтэйгээ цуг явдаг ба Чимгээ нь Солонгос улсад  байртай байдаг болохоор түүний гэрт нь байдаг юм. Миний эх Ц.Н нь Д.Ө ай ямар нэгэн дотно харьцаа байхгүй. Миний эх Ц.Н бол өөр хүнтэй дотно харьцаанд орох тийм эх хүн биш. Дээрхи хугацаанд миний эцэг Батхуягтай байнга цуг байсан ба одоо ч гэсэн хамт амьдарч байгаа. Манай эцэг эх 2 хоорондоо эв найрамдалтай байдаг ба салж сарнина гэж хэрэлдэж огт байгаагүй. Ээж зүгээр сонирхож бага хэмжээний төгрөгөөр тоглож байсан байх. Түүнээс биш Өлзийбаяр шиг их хэмжээний төгрөгөөр тоглож байгаагүй. ...Би өчигдөр С.Ө ай уулзаад та яагаад худлаа яриад мөнгөө өгөхгүй байгаа юм бэ гэхэд С.Ө нь ах нь ээжээс чинь Монголд мөнгө аваагүй Солонгос улсад байхдаа авсан гэж хэлсэн ба би түүнээс мөнгөө яаж өгөх гэж байгаа юм бэ гэхэд ахад нь өгөх мөнгө алга, 10 жил ял аваад ах нь даахгүй байх гэхээр нь би та Дарь Эхийн газраа 70 сая төгрөгөнд бодож өг үлдсэн мөнгөө өгөх талаар гэрээ хийе гэхэд Өлзийбаяр нь газраа өгөөд л асуудлаа бүрэн шийдвэрлэе гэж хэлсэн ба мөн Өлзийбаяр нь одоо доллараа яагаад одоогийн ханшаар үнэлээд байгаа юм бэ гэж хэлж байсан. Би уг яриаг нь утсандаа бичлэг хийж авсан байгаа. Би энэ бичлэгээ дараа нь таньд сидинд буулгаж өгье.” гэх мэдүүлэг, /1-p хх 64-69, 2-р хх 37, 123-124, 189 дүгээр хуудас/

Гэрч Т.Лхасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Ц.Нарангэрэлтэй гэр бүлийн найзууд ба түүнтэй би 1994 оноос хойш одоог хүртэл найзын холбоотой байна. Харин би С.Өлзийбаярыг 2010 оноос Солонгос улсруу ажил хэргийн шугамаар явж байгаад танилцсан. Би С.Ө ай танилцахдаа Ц.Нарангэрэлээр дамжуулж танилцаагүй юм. Би С.Ө ай танилцахдаа автомашин зөөж зардаг байсан ба түүгээрээ дамжуулж танилцсан юм. Ц.Н нь С.Ө яг доллар, вон өгч байхыг нь би харж байгаагүй. Харин С.Ө надад би С.Ө мөнгө, төгрөг өгөх тооцоотой түүнийгээ өгөх юмсан гэж Солонгост хэлж байсан. Миний санаж байгаагаар 2013 оны намар хэлж байсан. Тухайн үед С.Ө надад хэдэн төгрөг өгөхөө хэлээгүй. Тухайн үед хоол идээд түүнтэй ярилцаж байхад С.Ө надад Солонгост казино тоглоод тодорхой хэмжээний мөнгө, төгрөг алдсан гэж хэлж байсан. Ц.Нарангэрэл, С.Ө бид 3 цугтай орж сонирхож, цаг өнгөрөөн тоглож байсан. Ц.Н нь хааяа нэг тоглохдоо сонирхож тоглодог байсан ба гэхдээ банкаа тус тусдаа барьж тоглодог.” гэх мэдүүлэг, /1-p хх 70-71 дүгээр хуудас/

Гэрч Е.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Ц.Н танина. Ц.Н бол миний багын найз байгаа юм. Би түүнтэй найзалж үерхэж нөхөрлөөд 20 жил гаран болж байна. С.Өлзийбаярыг 2-3 жилийн өмнөөс мэдэх болсон. Яагаад түүнийг мэдэх болсон гэвэл би өөрөө Солонгос улсаас гэр ахуйн бараа авчирч зарж борлуулдаг ба тэгээд л Солонгос улсруу явахдаа түүнийг мэдэх болсон. Би тэр залууг сайн танихгүй, машин зардаг байсан болохоор ажил хэргийнхээ шугамаар бага зэрэг танина. 2014 оны 06 сарын 23-ны өдрийн үеэр намайг Солонгос улсад ажлаар явж байхад манай найз хүүхэн Ц.Н надруу утасдаад чи надад Солонгос банкны дансныхаа дугаараа өгч байгаач Өлзийбаяраас би зээлсэн мөнгөө авах гэсэн юм, чи яаралтай өөрийн дансны дугаараа С.Өлзийбаярлуу явуулж өгөөч гэхээр нь би хүлээн зөвшөөрөөд өөрийнхөө дансны дугаарыг Өлзийбаярын солонгос дугаарлуу мессежээр явуулсан юм. Тэгтэл явуулсан өдөр Өлзийбаяр надад 2014 оны 06 сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минутад 1.030.000 вон шилжүүлсэн. Тухайн үед Өлзийбаяр миний данс руу вон хийхээс өмнө миний дансанд 10.261.000 вон байсан. Өлзийбаяраа надруу өөрийнхөө данснаас шилжүулсэн Өлзийбаяр Самдандовжид  гэх нэрээр миний дансруу ирсэн. Би тэгээд Ц.Н миний араас Солонгос улсад  еөрийн хүү Чагнаадоржийн хамтаар ирэхэд Өлзийбаярын өгсөн 1.030.000 воныг өгсөн. Би Ц.Н С.Ө доллар, вон зээлүүлж байхыг нь нүдээрээ хараагүй ба Ц.Нарангэрэл, С.Ө 2-ын хоорондох ярианаас нэг нэгэндээ 50.000-с 60.000 ам.долларын өр авлагатай гэдгийг нь сонсож байсан. Ц.Н нь зээлүүлсэн юм шиг байна лээ. Ц.Н нь Солонгос улсаас барилга, гэр ахуйн бараа зөөдөг ба миний мэдэхээр 1 удаагийн явалтандаа 100.000 доллараас дээш бараа авдаг. ...Миний урьд өмнө өгсөн байцаалт үнэн зөв, надад урьд өмнө нь өгсөн байцаалт дээрээ нэмж ярих зүйл алга байна. 2013 оны 09 сарын 23-ны өдөр намайг Солонгос улсад байхад Ц.Н надруу утсаар яриад С.Ө Солонгос улсад байна надаас авсан мөнгөнөөс 1000 ам доллар өгнө гэж байна, чи данс байвал С.Өлзийбаярлуу явуулчих гэж хэлэхээр нь би С.Өлзийбаярлуу өөрийнхөө дансыг явуултал удалгүй 1.030.000 вон шилжиж ирсэн. Би тэгээд Ц.Н Солонгост ирэхээр нь С.Ө ирсэн 1.030.000 воныг түүнд өгсөн.” гэх мэдүүлэг, /1-p хх 72-76 дугаар хуудас/

Гэрч Б.Оюунгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2012 онд С.Ө нэр дээр Баянмонгол хороололд 2 өрөө байр, БЗД-т 1 өрөө, мөн газар байгаагүй ба 2012 онд Авенти Хд 08-83 УНУ улсын дугаартай машин байсан. Би Ц.Н гэх эмэгтэйн талаар сайн сонсож байсан. ...Миний  ХААН банкны 5753443621 дансруу 2010 оны 06 сарын 10-ны өдөр Батхуяг гэх хүнээс 10 сая төгрөгний орлого ороод мөн өдрөө 10 сая төгрөгний зарлага гарсан байна.  2010 оны 06 сарын 10-ны өдөр манай нөхөр С.Ө нь Солонгос улсаас зарах машинаа авахаар явсан байсан юм. Тэгээд С.Өлзийбаярыг Солонгос улс руу явсны дараа түүний Солонгосоос авчирсан машины ачилтын төлбөр болох 10,0 сая төгрөгийг надаас Би Энд Жи ХХК-наас нэхээд байхаар нь би С.Ө руу ярьтал С.Ө надад удахгүй чиний дансруу 10,0 сая төгрөг орно гэсэн ба удалгүй миний дансруу 10 сая төгрөг орж ирэхээр нь би аваад төлбөрийг Өлзийбаярын нэрээр тушаасан юм. Би яг хэзээ тушаасанаа санахгүй байна. Ямар ч байсан тушаасанаа санаж байна.” гэх мэдүүлэг, /1-p хх 77-79, 2-р хх 8-9, 95-97, 133-134 дүгээр хуудас/

Гэрч Г.Мөнх-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2002 онд С.Ө төрсөн дүү С.Эрдэнэтуяатай танилцаад  2005 онд гэр бүл болсон ба 2005 оноос хойш С.Өлзийбаярыг таньдаг болсон. С.Ө нь 2005 онд Солонгос улсруу ажиллахаар яваад 2009 онд ирсэн. Тэгээд 2009 оны сүүлээс эхлээд Солонгос улсаас микро, портер маркын машиныг 2012 он хүртэл зарж байгаад мөнгөгүй болоод машин зарахаа болсон. С.Өлзийбаярыг яагаад мөнгөгүй болсныг мэдэхгүй байна.  2012 онд С.Ө нэр дээр Баянхороололд 2 өрөө байр, БЗД-т 1 өрөө, мөн газар байгаагүй ба харин 2012 онд Авенти Хд 08-83 УНУ улсын дугаартай машин байсан. БЗД-ийн 2-р хороо 2-р хэсэг Их дарь эхийн 1-9 тоот хашаа бол манай эхнэр С.Эрдэнэтуяагийн нэр дээр байдаг ба манай эхнэрийн газар ба уг газар бол С.Ө ямар нэгэн хамаарал байхгүй. Уг хашааны гэрчилгээ нь гарчихсан байгаа. Миний мэдэж байгаагаар С.Ө Солонгос улсад казино тоглож  байгаад мөнгө, төгрөгөө алдсан юм шиг байна лээ. Би бол тоглож байгааг нь хараагүй.” гэх мэдүүлэг, /1-p хх 80-82 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Б.Номуны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Миний виз байнгын Солонгос улсруу явах эрхтэй ба би ээжийг Солонгос улсруу цуг явах хүнгүй үед нь байнга явдаг. Би ойролцоогоор ээжтэйгээ Солонгос улсруу 5-6 удаа явсан. Яг хэдэн удаа явснаа хэлж мэдэхгүй байна. Би ээжтэйгээ цуг Солонгос улсруу явахдаа 2011 оны зунаас эхэлж явж эхэлсэн. Ээж надтай цуг явахдаа бараагаа авдаг байсан. ...Насанд хүрээгүй хүүхэд казинод ордоггүй юм. Ээж надтай цуг Солонгост байхдаа надаас огт салдаггүй байсан. Тийм болохоор С.Ө ай казино тоглоогүй байх. Миний эх Ц.Н С.Ө доллар, вон өгч байхыг нь харж байгаагүй ба гэхдээ ээж С.Ө мөнгөө нэхэж байхад би дэргэд байсан ба С.Ө ээжийг мөнгө нэхэхэд машинаа зарж байгаад өгнө гэж хэлж байсан ба мөн ээж түүнээс утсаар мөнгө төгрөг нэхэж байхыг сонсож байсан. Хамгийн сүүлд ээж С.Ө мөнгөө нэхэхэд хашаа байшингаа зарж байгаад өгнө, аль эсвэл хашаа байшингаа өгнө гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг, /1-p хх 85-87 дугаар хуудас/

Гэрч Ц.Алтангэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би анх 2011 оны сүүлээр эгч Ц.Нарангэрэлтэй 2-уулаа Солонгос улсруу явсан. Би яагаад явсан гэвэл өөрийн биед шинжилгээ өгч онош тодруулах зорилгоор явсан. Би эхэлж явахдаа 3-4 өдөр болоод л буцсан. Мөн намайг анх явахад С.Ө нисэх онгоцны буудлаас цугтай явсан. Дараа нь 2012 оны 07 сард ээлжийнхээ амралтаа аваад ганцаараа явсан ба намайг Солонгос улсад очиход эгч Ц.Н С.Ө ай цуг Солонгос улсад байсан ба би бас шинжилгээгээ өгчихөөд 4-5 хоноод буцсан. Дараа нь 2013 оны 06 сард ээлжийнхээ амралтаа аваад Солонгос улсруу ганцаараа явсан ба Солонгос улсад очиход эгч Ц.Н С.Ө ай цуг байсан. Би бас 4 хоноод л буцсан. Дараа нь 2014 оны 06 сард ээлжийн амралтаа аваад Солонгос улсад очиход эгч Ц.Н нь том хүү Б.Чагнаадоржийн хамт байсан ба машин зардаг захад С.Өлзийбаярыг эгч дуудахад С.Ө ирж байсан. Би эхний 2 явалтандаа өөрийн эгч Ц.Нарангэрэлтэй цуг буудлын нэг өрөөнд байсан ба уг буудлын өөр өрөөнд С.Ө ганцаараа байдаг байсан. Би 3 дахь удаагаа явахдаа ганцаараа нэг өрөөнд байсан ба эгч надаас тустай өрөөнд байсан ба мөн С.Ө эгч бид 2-иос өөр өрөөнд байсан. Харин хамгийн сүүлд явахдаа би өөрийн эгч Ц.Н хамтаар найзынхаа түрээсэлдэг байранд нь байсан. Хамгийн сүүлд 2014 оны 06 сард намайг Солонгост очиход эгч Ц.Нарангэрэл, хүү Чагнаадорж нь С.Ө ай уулзахад би дэргэд нь байсан ба тэр 3-ын хоорондох яриаг сонсоход эгч С.Ө мөнгө, төгрөг өгөөд түүнийгээ нэхэж байх шиг байсан. С.Ө тэр үед мөнгө авсанаа хэлээд эргүүлж төлнө гэж хэлж байсан. Би яг хэдэн ам доллар, вон өгч авалцсныг мэдэхгүй байна. Би өгч авалцаж байхыг нь хараагүй” гэх мэдүүлэг, /1-p хх 91-93 дугаар хуудас/

Гэрч Ч.Тунгалагцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Т.Батцэцэгийг танина. Миний төрсөн охин байгаа юм. Би С.Өлзийбаярыг танихгүй, Ц.Н танина. Миний охин Т.Батцэцэг нь Ц.Н ажиллуулдаг эмийн санд 5 жил ажилласан болохоор таньдаг юм. Т.Батцэцэг нь Сансарын түнелийн баруун талд байдаг Чаг гэх нэртэй эмийн санд нь ажилладаг байсан.  2011 оны намар санагдаж байна. Би өөрийн охины ажилладаг эмийн санд охинтой уулзаад байж байтал түүний захирал Ц.Н нь 15.000 ам.долларыг ганцаараа авчирч ирээд охинд өгөөд С.Ө гэх залууг ирэхээр өгөөрөй гэж хэлчихээд явсан. Тэгээд тун удалгүй намхан биетэй шар залуу орж ирээд охиноос 15.000 ам.долларыг аваад явсан. Би 2012 оны хавар Ц.Н эмийн санд үйлчлэгч хийдэг байсан ба бас Ц.Н нь ирээд 15.000 ам.долларыг манай охинд үлдээгээд явахдаа хүн ирэхээр нь өгөөрөй гэж хэлчихээд явсан. Тэгээд байж байтал 2011 оны намар ам доллар авсан залуу ногоон куртик өмсөж ирээд ганцаараа аваад явсан. Охинд Ц.Н нь 15,000 ам доллар өгөхөөр нь би өөрийн хэтэвчиндээ 15.000 ам.доллар хийж үзэж байсан болохоор сайн санаж байна” гэх мэдүүлэг, /1-p хх 94-95, 138-140 дүгээр хуудас/

Гэрч Б.Маналжавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 06 дугаар сард Н гэдэг хүн бид нарын контейнерт бараа хийж Монголруу явуулдаг юм. Тэгээд бараа ачиж байхад Өлзийбаяр /Баяраа/ гэдэг зүс таньдаг залуу бараанаас ачилцаж байгаад Н Баяраа нар хоорондоо мөнгөнөөс болоод маргалдаад байсан. Н эгч Өлзийбаяр /Баяраа/ гэдэг залуугаас мөнгөө өг гэж байсан ба Өлзийбаяр /Баяраа/ Монголд очоод газраа өгнө нэр дээр чинь шилжүүлж өгнө гэж хэлж байсан. ХААНа ямар газрын талаар ярьсаныг нь мэдэхгүй зүгээр л газар гэж байсан” гэх мэдүүлэг, /1-p хх 249 дүгээр хуудас/

Гэрч Д.Даваадоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2014 оны 06 дугаар сард бид нар Солонгос улсаас ачаа ачиж байхад Өлзийбаяр. Н хоёр мөнгөний талаар маргалдаад байсан. Н нь миний мөнгийг өгсөнгүй гэж хэлэхэд Өлзийбаяр нь би өгнө газраа зараад өгсөн болно гээд юм яриад байсан. Нарийн утга учирыг нь мэдэхгүй. Юун мөнгө төгрөгний юм яриад хэрэлдээд баигаа юм гэж Нарангэрэлээс асуухад надаас 60.000 ам.доллар авчихсан өгөхгүй байгаа юм гэж хэлж байсан. Өөр сайн нарийн юм мэдэхгүй тэгэхэд тэр хоёр мөнгө төгрөгний талаар маргалдаад байсан” гэх мэдүүлэг, /1-p хх 250 дугаар хуудас/

Гэрч Ц.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц.Н бол миний эхнэр байгаа юм. Манай эхнэр танай байгууллагад С.Ө их хэмжээний доллар, вон, төгрөг залилуулсан гэж өргөдөл гаргасан байгаа. ........Би С.Өлзийбаярыг таних ба манай эхнэрээс их хэмжээний доллар, вон, төгрөг авч байсныг нь мэднэ. Өлзийбаярын эхнэр нь надруу мессеж бичиж уг мөнгийг чинь өгөхгүй, шүүх цагдаагаар яваад аваарай гэж хэлж байсан. ...“Манай эхнэр Ц.Н нь 2009 оноос эхэлж Бүгд найрамдах Солонгос улсруу наймаанд явж эхэлсэн. ...2011 оны 09 сарын 25-нд мөнгө өгсөн тэрнийгээ надтай ярьж зөвшилцөж байгаад өгч байсан. Өлзийбаяр нь 20.000 доллар зээлээч гээд байна өгөх үү гэж байсан, би тэр үедээ байгаа бол өгчихгүй юу даа гэж байсан. Тэр үед Өлзийбаярын Солонгосоос авч байсан машинууд нь зарагдахгүй байна гэж байсан эргэлтийн мөнгө багадаад байна машинаа зарахаар дараа нь өгнө гэж эхнэрт хэлсэн байсан. Ингээд энэ 20.000 долларыг би эхнэр Ц.Н хамтаар түүний өөрийнх нь Голомт банкны валютын 1901061869 тоот данснаас 2011 оны 09 сарын 25 нд аваад БЗД-ийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах За байрны 1 тоотод байдаг Чаг" нэртэй эмийн сангийн худалдагч Батцэцэгт өгсөн. Тэр үед Өлзийбаярын ачаа ачдаг контейнерт эхнэр тэндээс авсан бараагаа хийдэг байсан, тухайн үед Өлзийбаяр нь бараагаа ачуулахын тулд төлбөр төлөх мөнгөгүй болсон байсан, тэгээд энэ мөнгийг өгч байсан. Эхнэр тэндээ бүх мөнгөндөө бараа авсан байсан, тэгээд тэр бүх бараа нь наашаа хөдлөхгүй байсан тул би эндээс тэр Оюунгэрэлийн дансанд нь 10 сая төгрөг хийж өгч байсан. ...Бид хоёр тухайн үедээ Өлзийбаярыг ирэхээр нь утсаар яриулж байгаад өгчихөөрэй гэж хэлээд ажил гараад яараад яваад өгч байсан. Тэгсэн удалгүй араас Батцэцэг нь утсаар Өлзийбаяр ах ирлээ 20.000 долларыг чинь өглөө шүү гэж хэлсэн эхнэр өөрөө Ө ай утсаар ярьж байсан.

Ингээд дараагаар нь манай эхнэр Ц.Н нь 2011 оны 12 сарын 10 ны үеэр Солонгос улсад байхдаа бас Өлзийбаяр нь 10,000 доллар зээлээч гэнээ яахуу гэж надаас асууж байсан, би тэр үед Улаанбаатар хотод байж байсан, тэр үед эхнэр бас л түүний тээшинд бараагаа ачсан байсан, мөнгө нь дутсан байна тэрэнд нь нэг ширхэг машины мөнгө дутсан очоод өгье гэж хэлж байсан тул за за наанаа удаж байхаар наадах менгийг нь өгөөд хурдан ирээ гэж эхнэртээ хэлж байсан. Эхнэр шууд тэндээсээ 10.000 долларыг Ө  өгсөн байсан. Дараагаар нь 2012 оны 04 сарын 23-нд манай эхнэр Ц.Н Солонгос явах гээд миний Голомт банкны 1905002452 данснаас 100.000.000 төгрөг аваад доллар болгож байсан, тэр мөнгөнөөс 15.000 долларыг манай эхнэр Ө  өгөөч гэж байна гээд санал болгож байсан тул би тухайн үедээ дургүйцэж байсан, наадах залуу чинь урд өмнөх мөнгөө өгөөгүй байж яагаад дахиад мөнгө зээлээч гээд байгаа юм бэ? гэж эхнэртээ хэлж байсан. Тэгтэл эхнэр Өлзийбаярыг Дарь-Эхэд 200 сая төгрөгний үнэтэй том газартай, Баянмонгол хороололд 3 ширхэг байртай, 13 дугаар хороололд өөрсдөө амьдардаг байртай тэгээд эхнэрт машин зарагдахгүй бол эдгээрээсээ зараад мөнгийг чинь төлж барагдуулна гэж хэлсэн байсан, тэрнийгээ эхнэр надад хэлэхээр нь би давхар итгээд 15,000 доллараа өгчих гэж хэлсэн энэхүү мөнгөө урд нь өгч байсан эмийн сангийн ажилтан Батцэцэгээр дамжуулж өгүүлж байсан” гэх мэдүүлэг, /2-p хх 6-7, 125-126 дугаар хуудас/

Шүүх сэтгэц эмгэг судлалын №864 дүгнэлтэд

  1. С.Ө нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байсан байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна.
  2. С.Ө нь СЭМҮТөвийн хяналтанд байдаггүй байна.
  3. С.Ө нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна.
  4. С.Ө нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. С.Ө нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт, /1-p хх 102 дугаар хуудас/

Гаалийн Ерөнхий Газрын 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 03-3/3733 дугаар албан бичгээр ирүүлсэн иргэн С.Ө болон Ц.Н нарын 2011 оноос 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртлэх хугацааны гаалийн мэдээлэл, /1-p хх 23-26 дугаар хуудас/

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 06/3717 дугаартай албан бичгээр ирүүлсэн С.Ө Ц.Н нарын улсын хилээр нэвтэрсэн лавлагаа, /1хх 36-38 дугаар хуудас/

Мобикомын 99113837 дугаарын дэлгэрэнгүй жагсаалт /1хх 39-41 дүгээр хуудас/,

Худалдаа хөгжлийн банкны Ч.Батхуягийн харилцах дансны гүйлгээний хуулга  /1хх 46 дугаар хуудас/,

Ц.Батхуягийн Голомт банкны дансны гүйлгээний хуулга  /1хх 218 дугаар хуудас/,

Хохирогч Ц.Н Голомт банкны дансны хуулга /1хх 147, 149-150 дугаар хуудас/,

Б.Оюунгэрэлийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 227 дугаар хуудас/,

Гар утсан дахь банкны гүйлгээний мессэж  /1хх 47-48 дугаар хуудас/,

            Монгол банкнаас ирүүлсэн валютын ханшийн лавлагаа /1-p хх 49-50, 2-p xx 22 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-p хх 52-54 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний төвийн газар эзэмших эрхийг үнэлсэн тухай тайлан /1хх 201-208 дугаар хуудас/,

С.Энхтуяагийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь Эхийн 1 дүгээр гудамжны 9 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1хх 209 дүгээр хуудас/,

 

Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 08-83 УБЧ улсын дугаартай Хюандэй Авантэ маркийн тээврийн хэрэгсэлийн дэлгэрэнгүй /2-p хх 23-36 дугаар хуудас/,

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын лавлагаа /2-p хх 69-71, 148 дугаар хуудас/,

Эд мөрийн баримт болох СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2-p хх 77-91 дүгээр хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын тогтоолд яллагдагч С.Ө нь прокурорын хяналтнаас оргон зайлсан, хаа байгаа газар нь тогтоогдохгүй байх тул түдгэлзүүлсүгэй гэсэн тогтоол, /2-p хх 144, 174 дүгээр хуудас/

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох прокурорын тогтоол /2-p хх 61-62 дугаар хуудас/,

Эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээг авах тогтоол /2-p хх 180 дугаар хуудас/,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /2-p хх 203-204 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-p хх 192 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-p хх 191 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Ө нь 2011 оны 09 дүгээр сард “Солонгос улсаас машин авах гэтэл мөнгө дутаад байна, мөн машин зарагдахгүй эргэлтийн мөнгөгүй болоод байна, доллар зээлчих” хэмээн хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хохирогч Ц.Нарангэрэлээс 20.000 ам.доллар, үргэлжилсэн үйлдлээр буюу 2011 оны 11 сард “Монголоос мөнгө ирэх ёстой, ирэхгүй байна, одоо үлдэгдэл мөнгө дутаад байна, надад ам.доллар зээлчих, уг ам.доллараар машиныхаа үлдэгдлийг өгнө” хэмээн хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хохирогч Ц.Нарангэрэлээс 10.000 ам.доллар, 2012 оны 05 сард “машин зарагдахгүй байна, дахин машин авах гэтэл мөнгө дутаад байна” хэмээн хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар 15.000 ам.доллар, 2013 оны 11 сард “надад туслаач, надад мөнгөний хэрэг болоод байна, визний хугацаагаа сунгуулна” хэмээн хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар хохирогч Ц.Нарангэрэлээс 26.030.000 воныг тус тус залилан мэхэлж, нийт 100.288.900 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дээр дурдсан гэрч Т.Батцэцэгийн “…эх Тунгалагцэцэгийн хамтаар байж байхад Ц.Н ажил дээр ирээд надад 20.000 ам.доллар үлдээгээд чи миний өгсөн 20.000 долларыг Өлзийбаярыг ирэхээр нь өгчих би түүнтэй уулзаж амжихгүй байна гэж хэлээд явсан. Тэгтэл тэр өдрийн орой Өлзийбаяр ганцаараа ирээд надаас 20.000 ам.долларыг авч явсан…” гэх мэдүүлэг /1-p хх 62-63 дугаар хуудас/, гэрч Б.Чагнаадоржийн “...Би өөрийн эх Ц.Н 2013 оны 06 сард Ө  их хэмжээний мөнгө, төгрөг зээлүүлсэнийг мэдсэн ба ээж түүнд мөнгө зээлэхдээ миний мөнгийг бас зээлүүлсэн байна лээ. Би тэгээд 2014 оны 06 сараас хойш Ө ай утсаар холбогдож мөнгө, төгрөгөө нэхдэг болсон. Өлзийбаяр нь 2014 оны 07 сарын 24-ний өдрийн үеэр над руу залгаад ямар ч хамаагүй дансаа явуулчих гэж хэлэхээр нь би Худалдаа хөгжлийн банкны 499204791 дугаартай данс өгтөл 2014 оны 07 сарын 26-ны өдөр Д.Өлзийбаяр нь Батаа гэх хүний нэрээр өөрөө 500.000 төгрөг миний нэрээрээ шилжүүлсэн байна. Би түүнээс мөнгөө яаж өгөх гэж байгаа юм бэ гэхэд ахад нь өгөх мөнгө алга гэхэд нь би Дарь Эхийн газраа 70 сая төгрөгөнд бодож өг үлдсэн мөнгөө өгөх талаар гэрээ хийе гэхэд Өлзийбаяр нь газраа өгөөд л асуудлаа бүрэн шийдвэрлэе гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-p хх 64-69, 2-р хх 37, 123-124, 189 дүгээр хуудас/, гэрч Т.Лхасүрэнгийн “...Ц.Н нь С.Ө яг доллар, вон өгч байхыг нь би харж байгаагүй. Харин С.Ө надад би С.Ө мөнгө, төгрөг өгөх тооцоотой түүнийгээ өгөх юмсан, Солонгост казино тоглоод тодорхой хэмжээний мөнгө, төгрөг алдсан гэж Солонгост хэлж байсан. Ц.Н нь хааяа нэг тоглохдоо сонирхож тоглодог байсан ба гэхдээ Өлзийбаяраас банкаа тус тусдаа барьж тоглодог” гэх мэдүүлэг /1-p хх 70-71 дүгээр хуудас/, гэрч Е.Эрдэнэчимэгийн “...Ц.Н надруу утасдаад чи надад Солонгос банкны дансныхаа дугаараа өгч байгаач Өлзийбаяраас зээлсэн мөнгөө авах гэхээр нь Өлзийбаярын солонгос дугаар руу мессежээр дансны дугаараа явуулсан юм. Тэгтэл 2014 оны 06 сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минутад 1.030.000 вон шилжүүлсэн. Ц.Нарангэрэл, С.Ө 2-ын хоорондох ярианаас нэг нэгэндээ 50.000-с 60.000 ам.долларын өр авлагатай гэдгийг нь сонсож байсан. Ц.Н нь зээлүүлсэн юм шиг байна лээ. Тэгээд Ц.Н Солонгост ирэхээр нь С.Ө ирсэн 1.030.000 воныг түүнд өгсөн” гэх мэдүүлэг /1-p хх 72-76 дугаар хуудас/, гэрч Б.Оюунгэрэлийн “...2012 онд С.Ө нэр дээр Баянмонгол хороололд 2 өрөө байр, БЗД-т 1 өрөө, мөн газар байгаагүй ба 2012 онд Авенти Хд 08-83 УНУ улсын дугаартай машин байсан. ...Миний  ХААН банкны 5753443621 дансруу 2010 оны 06 сарын 10-ны өдөр Батхуяг гэх хүнээс 10 сая төгрөгний орлого ороод мөн өдрөө 10 сая төгрөгний зарлага гарсан байна. С.Өлзийбаярыг Солонгос улс руу явсны дараа түүний Солонгосоос авчирсан машины ачилтын төлбөр болох 10,0 сая төгрөгийг надаас Би Энд Жи ХХК-наас нэхээд байхаар нь би С.Ө руу ярьтал С.Ө надад удахгүй чиний дансруу 10,0 сая төгрөг орно гэсэн ба удалгүй миний дансруу 10 сая төгрөг орж ирэхээр нь би аваад төлбөрийг Өлзийбаярын нэрээр тушаасан юм...” гэх мэдүүлэг /1-p хх 77-79, 2-р хх 8-9, 95-97, 133-134 дүгээр хуудас/, гэрч Ч.Тунгалагцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц.Н нь 15.000 ам.долларыг ганцаараа авчирч ирээд охинд өгөөд С.Ө гэх залууг ирэхээр өгөөрөй гэж хэлчихээд явсан. Тэгээд тун удалгүй намхан биетэй шар залуу орж ирээд охиноос 15.000 ам.долларыг аваад явсан...” гэх мэдүүлэг /1-p хх 94-95, 138-140 дүгээр хуудас/, гэрч Д.Даваадоржийн “...Өлзийбаяр, Н хоёр мөнгөний талаар маргалдаад байсан. Н нь миний мөнгийг өгсөнгүй гэж хэлэхэд Өлзийбаяр нь би өгнө газраа зараад өгсөн болно гээд юм яриад байсан. Нарийн утга учирыг нь мэдэхгүй. 60.000 ам.доллар авчихсан өгөхгүй байгаа юм гэж Н хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-p хх 250 дугаар хуудас/, гэрч Ц.Батхуягийн “...Өлзийбаяр нь 20.000 доллар зээлээч гээд байна өгөх үү гэж байсан, би тэр үедээ байгаа бол өгчихгүй юу даа гэж байсан. Тэр үед Өлзийбаярын Солонгосоос авч байсан машинууд нь зарагдахгүй байна гэж байсан эргэлтийн мөнгө багадаад байна машинаа зарахаар дараа нь өгнө гэж эхнэрт хэлсэн байсан. Ингээд энэ 20.000 долларыг би эхнэр Ц.Н хамтаар түүний өөрийнх нь Голомт банкны валютын 1901061869 тоот данснаас аваад Батцэцэгт өгсөн. Эхнэр Ц.Н нь 2011 оны 12 сарын 10 ны үеэр Солонгос улсад байхдаа бас Өлзийбаяр нь 10,000 доллар зээлээч гэнээ яахуу гэж надаас асууж байсан. Эхнэр шууд тэндээсээ 10.000 долларыг Ө  өгсөн байсан. Дараагаар нь 2012 оны 04 сарын 23-нд 15.000 долларыг манай эхнэр Ө  өгөөч гэж байна гээд санал болгож байсан тул би тухайн үедээ дургүйцэж байсан, наадах залуу чинь урд өмнөх мөнгөө өгөөгүй байж яагаад дахиад мөнгө зээлээч гээд байгаа юм бэ? гэж эхнэртээ хэлж байсан. Тэгтэл эхнэр Өлзийбаярыг Дарь-Эхэд 200 сая төгрөгний үнэтэй том газартай, Баянмонгол хороололд 3 ширхэг байртай, 13 дугаар хороололд өөрсдөө амьдардаг байртай тэгээд эхнэрт машин зарагдахгүй бол эдгээрээсээ зараад мөнгийг чинь төлж барагдуулна гэж хэлсэн байсан, тэрнийгээ эхнэр надад хэлэхээр нь би давхар итгээд 15,000 доллараа өгчих гэж хэлсэн энэхүү мөнгөө урд нь өгч байсан эмийн сангийн ажилтан Батцэцэгээр дамжуулж өгүүлж байсан” гэх мэдүүлэг /2-p хх 6-7, 125-126 дугаар хуудас/ хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хохирогч Ц.Н 2011 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Голомт банкны 1901 0618 69 дугаартай данснаас 20.000 ам.доллар авч Батцэцэгээр дамжуулан Ө  өгсөн гэх мэдүүлэг нь 1-р хавтаст хэргийн 150 дугаар хуудас дахь банкны дансны хуулга, гэрч Батцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Батхуягийн мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдож байна.

Мөн хохирогчийн 2011 оны 12 дугаар сард Солонгос улсын Хаяат нэртэй зочид буудлын казинод 10.000 ам.доллар өгсөн гэснийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Өлзийбаяр нь мэдүүлгээ өгөхдөө хүлээн зөвшөөрсөн болно.

Мөн хохирогчийн 2014 оны 04 дүгээр сарын эхээр 15.000 ам.доллар өгөөч гээд байхаар нь нөхрийнхөө данснаас 100.000.000 төгрөг аваад солиулаад 15.000 ам.долларыг Батцэцэгээр дамжуулан өгсөн гэх мэдүүлэг нь хэргийн 218 дугаар хуудас дахь Голомт банкны Батхуяг Цэрэнпил гэгчийн 1905 0024 52 дансны хуулга болон гэрч нарын мэдүүлгүүдээр, мөн хохирогч 2013 онд 26.030.000 вон Ө  өгсөн болох нь гэрч Эрдэнэчимэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн, мөн гэрч Т.Батцэцэг, Б.Чагнаадорж, Т.Лхагвасүрэн, Е.Эрдэнэчимэг, Б.Оюунгэрэл нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

С.Ө нь дээрх авсан мөнгөнөөс 1.030.000 воныг гэрч Эрдэнэчимэгийн дансаар шилжүүлж буцаан төлсөн, 5.000 ам.долларыг хохирогчид өөрт нь өгсөн, Нарангэрэлийн хүү Чагнаадоржид нь 500.000 төгрөг буцаан өгснийг хохирлоос хасч тооцох нь зүйтэй байна. Шүүхээс 20.000 ам.долларыг тухайн үеийн ханш болох 1259 төгрөгөөр, 10.000 ам.долларыг 1291 төгрөгөөр, 15.000 ам.долларыг 1318 төгрөгөөр тус тус тооцож, нийт 57.860.000 төгрөг, шүүгдэгч Өлзийбаярын авсан 26030.000  воноос гэрч Эрдэнэчимэгийн дансаар шилжүүлсэн 1030.000 воныг хасч 25.000.000 воныг  1.63 төгрөгөөр тооцож 40.750.000 төгрөг, нийт 98610.000 төгрөгнөөс Чагнаадоржийн дансанд шилжүүлсэн 500.000 төгрөг, хохирогчид буцаан өгсөн 5000 долларыг 1289 төгрөгөөр тооцож 6.445.000 төгрөгийг хасч бүгд 91.665.000 /ерэн нэгэн сая зургаан зуун жаран таван мянган/ төгрөгийг Өлзийбаяраас гаргуулж хохирогч С.Ө олгох үндэслэлтэй байна .

Шүүгдэгч С.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Ц.Нарангэрэлээс 80 орчим сая төгрөг авсан нь үнэн, иргэний журмаар төлнө” гэж байгаа боловч бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар буюу хохирогч Нарангэрэлийн итгэлийг олж авсан харилцааг үүсгэж, өөрт байхгүй эд хөрөнгийг тухайлбал Дарь-Эхэд 200 сая төгрөгийн газар байгаа, Баянмонгол гэх зэрэг газарт орон сууцнууд байгаа гэх зэргээр хуурч мэхлэн эд хөрөнгийг нь залилан авсан байна.

Шүүгдэгч С.Ө прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь С.Өлзийбаярыг 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр прокурорын хяналтын шатнаас оргож, 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж байх боловч 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамжаар С.Ө авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг даалгасан байхад С.Ө ямар нэгэн таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байна.

Прокурор яллах дүгнэлт /2-р хх 206 дугаар хуудас/ үйлдэхдээ яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт шүүгдэгчийн биеийн байцаалт, үйлдсэн хэргийнх нь талаар дахин давхардуулж бичин хайхрамжгүй байдал гаргасныг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Ө ял хүндрүүлэх болон хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч С.Ө цагдан хоригдсон 15 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч С.Ө 91.665.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Ө олгох нь зүйтэй.

            Эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээнд шүүгдэгчээс шилжүүлэн авсан 3.000.000 төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц эд хөрөнгө хураах ял болон хохиролд тооцуулан олгохоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.