Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 091

 

C.Жанузахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр шийдвэртэй, С.Жанузахын нэхэмжлэлтэй, Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Ардабек, нэхэмжлэгч С.Жанузах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Монгол улсын иргэн С.Жанузах би Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Ажилд томилох тухай 28 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд бүр томилогдсон юм. С.Жанузах би ажлаа 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан юм. С.Жанузах би ажил үүргээ хэвийн хэмжээнд гүйцэтгэж явж байтал сумын Засаг даргын тамгын газрын даргаар шинээр томилогдсон М.Төкен нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 32 тоот тушаал гарган уг тушаалын 2-р заалтаар сумын Засаг даргын Тамгын газрын жолоочоор Саяхат овогтой Жанузахыг томилсон 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 тоот тушаалыг хүчингүй болгосон юм. Ингээд би ямар ч шалтгаангүй ажилгүй болж одоо гудамжинд гарч байгаа явдалд гомдолтой байна.

Ажил олгогч намайг ажилд авахад 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан юм. С.Жанузах миний ажлыг авсан Ш.Хойшыбай нь өндөр насны тэтгэвэрт гарсан ба тэрээр жолоочийн ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш шүүхийн байгууллагад хандаж байгаагүй юм. М.Төкен нь Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрийн дагуу Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр авсан боловч миний тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэж гарган тэмдэг дарсан нь хууль бус гэж үзэж байна. С.Жанузах миний ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өгсөн юм. С.Жанузах би өдөр бүр цагаа бүртгүүлж ажлаа хийж явсан юм.

Иймд С.Жанузах би жолоочийн үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа учраас Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Миний бие М.Төкен тус сумын Засаг даргын тамгын газрын даргаар 2009 оноос эхлэн ажиллаж байгаад 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс төрийн албанаас хууль бусаар чөлөөлөгдөж, улмаар захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2016 оны 12 дугаар сарын 15-ний өдрөөс эхэлж тус сумын Засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилогдсон.

1. 2016 оны 12 дугаар сарын 15-ний өдөр ажлаа хүлээн авахад сумын Засаг даргын тамгын газрын гэрээт ажилтан болох сахиул, галч, жолооч гэсэн 3 орон тоонд илүү 3 хүн авч ажиллуулснаар Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж батлагдсан цалингийн санг хэтрүүлж орон тооны хязгаараас илүү хүн ажиллуулсан зөрчил гарсан юм. Иймд энэхүү төсөвт холбоотой зөрчлийг арилгаж төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг үндэслэн Сумын Засаг дарга К.Хуаныштай зөвшилцөн орон тооноос илүү ажиллаж байсан галч Т.Ерболат, сахиул Х.Жанболат, жолооч С.Жанузах нарыг хуулийн дагуу чөлөөлсөн гэж үзэж байна.

2. Сумын Засаг даргын тамгын газрын жолооч Ш Хойшыбай нь 1990 оноос тамгын газрын жолоочоор тасралтгүй 26 жил ажилласан ажилтан юм. 2015 онд миний бие М.Төкен сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байхад жолооч Ш.Хойшыбайтай хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж байсан. 2016 оны 1 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн Сумын Засаг даргын тамгын газрын даргаар түр томилогдон ажилласан X.Кеншибайн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дуусах хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан мөртлөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар жолоочийн үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байсан ажилтанд мэдэгдэхгүйгээр даан ганц ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь чөлөөлсөн явдал хууль бус үйлдэл гэж үзэж байна.

3. Сумын Засаг даргын тамгын газрын дарга X.Кеншибай 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 тоот тушаалаар жолооч Ш.Хойшыбайг тэтгэврийн насанд хүрсэн гэж үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан нь хуулинд нийцээгүй гэж үзэж байна. Үүний үндэслэл нь: 1. Жолооч Ш.Хойшыбай 1958 онд төрсөн, 58 настай учраас тэтгэвэр авах эрх үүсээгүй байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байтал жолооч Ш.Хойшыбайд огт мэдэгдээгүй нь буруу байна. Жолооч Ш.Хойшыбай ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргаж байгаагүй, тэтгэмжийн асуудал шийдэгдээгүй байхад ажлаас нь чөлөөлсөн нь хуулинд нийцээгүй гэж ойлгож байна.

4. Сумын Засаг даргын тамгын газрын албаны машин нь 2015 оны 9 дүгээр сараас эхлэн огт яваагүй, учир нь гурван дугуй нь хагарсан, коровк нь эвдрэлтэй запас тавих санхүүгийн боломжгүй нь жолоочийн буруугаас болсон асуудал биш байна.

5. Ш.Хойшыбай машинаа хүлээлгэж өгөөгүй учраас ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

6. Ш.Хойшыбайн өөрийн хувийн УАЗ-469 БӨА 6549 дугаартай машинаар албаны ажилд 2016 оны 10 дугаар сараас эхлэн тасралтгүй явж байгаа болно. Ногооннуур сумын Засаг даргын шинээр байгуулагдсан зөвлөлийн хуралдаанаар сумын Засаг даргын тамгын газрын жолооч Ш.Хойшыбайн талаар хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүн болон одоо ажиллаж буй Ш.Хойшыбай жолоочоор томилогдсон С.Жанузах ээжийн хамт хуралд оролцсон. Хуралдаанд оролцсон зөвлөлийн гишүүд санал бодлоо тус тус илэрхийлсэн юм. Үүнийг Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээс уншиж танилцана уу.

Засаг даргын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар гаргасан зөвлөмж болон сумын Засаг дарга К.Хуаныштай зөвшилцсөний үндсэн дээр Ш.Хойшыбайг жолоочоор хэвээр нь үргэлжлүүлж ажиллуулах, жолоочоор томилогдсон С.Жанузахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай зөвлөмж өгсөн.

Гомдол гаргагч С.Жанузахын тухайд сумын Засаг даргын тамгын газрын албаны Ланд-80 машин нь 2015 оны 9 дүгээр сараас эхлэн огт яваагүй эвдэрсэн байсан ба жолооч Ш.Хойшыбай өөрийн хувийн 469 машинаар албаны ажилд явж байсан юм. Гэтэл сумын Засаг дарга байсан А.Мейрамхан Засаг даргын тамгын газрын дарга Х.Кеншибайгаар тушаал гаргуулан С.Жанузахыг томилуулсан явдлыг улс төрийн хууль бус шийдвэр буюу ашиг сонирхлын зөрчилтэй асуудал гэж үзэж байна. Иргэн С.Жанузах нь жолоочоор бүр томилогдож машин техникийг хүлээж аваагүй буюу жолоочийн үүргийг гүйцэтгээгүй, зөвхөн цаг бүртгүүлж нэг сарын цалин авсан байна.

С.Жанузахтай байгуулсан гэрээний талаар хэлэхэд байгуулсан гэрээний талууд болох сумын Засаг даргын тамгын газрын дарга Х.Кеншибай төлөөлөн нэр бичигдсэн боловч нөгөө талаас жолооч С.Жанузахын нэр гэрээнд бичигдээгүй он, сар, өдөр нь байхгүй хэлэлцсэн тохиролцсон нөхцөл нь ойлгомжгүй учраас гэрээ хүчин төгөлдөр биш гэж үзэж байна. Мөн ажил олгогч ажилтны хаяг тодорхойгүй байна. Миний бие М.Төкен тус сумын 3асаг даргын тамгын газрын даргаар 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 157 тоот захирамжаар Тамгын газрын даргаар эгүүлэн томилогдож, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хүлээн авсан болно. Сумын засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 158 тоот захирамжаар ажлыг хүпээпцүүпэх комисс байгуулсан гэжээ.

Гуравдагч этгээд Ш.Хойшыбайн тайлбарын агуулга: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 5 дугаар багт оршин суух Атантай овогт Саяхатын Жанузахын гомдолтой Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн үүрэгт ажилд эргүүлэн тогтоолгохыг хүссэн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох иргэний хэрэгт одоогоор Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор ажиллаж байгаа Ш.Хойшыбай миний бие Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татагдан оролцож байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Ш.Хойшыбай миний бие 1992 оноос эхлэн одоо хүртэл Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор тасралтгүй 25 дахь жилдээ ажиллаж байна. Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын мэдлийн Тоуота Landcruiser-80 маркийн 04-44 УБЛ улсын дугаартай автомашин нь гүйлтийн болон ашиглалтын хугацаа дуусаж актлагдах болсон тул 2015 оны 9 дүгээр сараас эхэлж өөрийн хувийн 49-65 БӨА улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинаар сумын Засаг даргын тамгын газартай Төрийн зарим ажил үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх журмын дагуу гэрээгээр ажиллаж байна.

Ш.Хойшыбай миний бие 1958 оны 9 дүгээр сарын 12-нд төрсөн эдүгээ 58 настай бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байгаа юм. Гэтэл Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байсан Х.Кеншибай нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Засаг даргын тамгын газрын даргын 28 тоот тушаалаар Өндөр настны тэтгэвэрт гарах болсон тул гэж үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн явдалд гомдолтой байна.

Ш.Хойшыбай миний бие 1958 оны 9 дүгээр сарын 12-нд төрсөн одоо 58 настай болох нь 1958 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн төрөлтийн бүртгэл, цэргийн батлах, олон хүүхэдтэй эхийн тэтгэмжийн дэвтэр зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байгаа юм.

Иймд шүүхээс хүсэхэд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ители овогтой Шамшитийн Хойшыбай намайг Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн үүрэгт ажилд үргэлжлүүлэн ажиллуулж, С.Жанузахын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 299 дүгээр шийдвэрээр:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан С.Жанузахын Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн 299 дүгээртэй шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх С.Жанузахын нэхэмжпэлтэй Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох хөдөлмөрийн маргаантай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэн, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

1.Ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 35 тоот тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40, дүгээр зүйлийн холбогдох хэсгийг баримтлаагүй байна. Ажил олгогчоос ажилтан С.Жанузахтай байгуулсан гэрээг цуцлах болсон үндэслэлдээ Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэсэн дарга нар өөрсдөө хууль бусаар томилогдсон мөртлөө бусадтай үгсэн хуйбалдаж хуулинд нийцээгүй тушаал гаргаж, байгуулан орон тоо цалингийн санг давхардуулсан, хэтрүүлсэн зэрэг хууль бус нөхцөл бий болгосон ба албан үүргээ хэвийн гүйцэтгэж байсан ажилтаны эрхэд халдаж даан ганц ажил олгогчийн санаачилгаар урьд нь ажиллаж байсан Ш.Хойшыбайн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь тогтоогдсон тул жолоочоор томилогдсон С.Жанузахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлалсугай гэсэн нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заагдаагүй учраас ажил олгогчоос ажилтан С.Жанузахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зү,йн үндэслэл биш юм. Ажил олгогчийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээг, цуцлах тухай 35 дугаар тушаал нь хууль зүйн үндэслэл байхад анхан шатны шүүх тушаалыг хууль ёсны гэж үнэлж байгаа явдалд гомдолтой байна.

2.Ногооннуур сумын ЗДТГ-ын жолоочоор С.Жанузахыг томилсон ажил олгогчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаар тушаал, ажил олгогчоос 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлын байранд байгуулсан хөдөлмөрийн хугацаагүй гэрээ, Ногооннуур сумын ЗДТГ-ын албан хаагчдын 2016 сны 11 дүгээр сарын цагийн баланс, 2016 оны 11, 12 дугаар сарын цалин олгосон зэс, Ногооннуур сумын ЗДТГ-ын автомашин нь эвдэрсний улмаас сүүлийн 1 жилд албан ажилдаа яваагүй зэрэг нөхцөл байдлуудц1г хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхэд тухайн хэрэгг хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх ажилтан С.Жанузахыг бодит байдалд ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн явдалд С.Жанузах буруугүй юм. Учир нь С.Жанузах нь ажиллаж байгаа хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчил гаргаагүй, ажил таслаагүй юм.

3. Гуравдагч этгээд гэх Ш.Хойшыбай нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 60 насанд хүрсэн нь түүний РД-БЗ-56111513 дугаартай цахим иргэний үнэмлэхээр нотлогдсон, Ш.Хойшыбай нь 2016 онд өндөр насны тэтгэвэрт гарах болсон түүнд олгох нэг удаагийн тэтгэмж нь Ногооннуур сумын Төрийн санд 2016 оны 12 дугаар сард шилжин очсон зэрэг нөхцөл байдал ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.'1.3-т зааснаар түүнийг өндөр насны тэтгэвэрт гарах болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас чөлөөлсөнийг буруутгах боломжгүй юм. Тэрээр анхан шатны шүүх хуралдаанд ажил олгогчийн ажпаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр авсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн мөртлөө өөрийн зөрчигдсөн ^рх хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь Хөдөлмөрийн тух^й хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2. Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэснийг зөрчиж байна. Анхан шатны шүүхээс Ш.Хойшыбай нь бдоо 58 настай, өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсээгүй нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 156 дугаартай шийдвэрээр тогтоогдож байгаа гэсэн дүгнэлт нь ажил олгогч Ш.Хойшыбайтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалснаас хойш 5 сарын дараа бий болсон үйл баримт учраас энэ нь С.Жанузахын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй юм. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрар шүүхэд хянан. ШийДвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг ноцтой зөрчиж байна

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Nргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дүгээр сарын 02-ний өдрийн 299 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: С.Жанузахын нэхэмжлэлтэй Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэрэгт миний бие гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болохыг тогтоож 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 299 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдог заалтыг зөв тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэсэнд шүүхийг буруутгах үндэслэлгүй.

Миний хувьд хуульд заасан тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байхад буюу 58 настай байхад надад мэдэгдэлгүйгээр хариуцагч Засаг даргын Тамгын газрын дарга байсан Х.Кеншибай миний орон тоонд хүн авч улмаар намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус болохыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж тогтоосон. Би Жанузахт ажлаа хүлээлгэж өгөөгүй, намайг чөлөөлсөн хугацаанд Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын жолоочийн ажлаа хэвийн гүйцэтгэж өөрийн хувийн УАЗ-469 маркийн автомашинаар албаны үйлчилгээнд явж байсан. Энэ нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогддог. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэл нь ажилтан 60 насанд хүрсэн байхыг шаарддаг. Гэтэл би 58 настай болохыг минь шүүхээс тогтоосон мөн архивын лавлагаагаар нотлогддог ба хуульд заасан үндэслэл бий болоогүй байхад хариуцагчийн өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан буруутай үйлдэлд шүүх бодитой дүгнэлт хийсэн. Би ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан, надад хэн ч ажлаа хүлээлгэж өг гэж хэлээгүй, ажлаас чөлөөлөгдсөн талаар мэдэгдээгүй учраас тухайн үед гомдол гаргаагүй. Иймээс хууль бусаар томилогдсон С.Жанузахыг ажлаас нь чөлөөлсөн Ногооннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тушаал үндэслэлтэй гарсан тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлгүй бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэргийг хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэн, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч бие даасан шаардлага гарагсан гуравдагч этгээдийн шаардлагыг шийдвэрлээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Жанузах нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Бие даасан шаардлага гаргасан гурвдагч этгээд Ш.Хойшыбай нь Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн үүрэг ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг хүссэн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасныг үндэслэн сумын Засаг даргын тамгын газрын жолооч Ш.Хойшыбай тэтгэврийн насанд хүрсэн тул 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлж, оронд нь С.Жанузахыг томилсон, мөн даргын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 32 дугаартай тушаалаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг үндэслэн Засаг даргын тамгын газрын жолоочоор ажиллаж байсан Ш.Хойшыбай 60 нас хүрээгүй өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй учраас сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор Ш.Хойшыбайг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилж, энэхүү тушаал гарсантай холбогдуулан сумын Засаг даргын тамгын газрын жолоочоор С.Жанузахыг томилсон 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 28 дугаартай тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-д зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэргэлвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь заалтыг ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааны үйл баримтыг дүгнэх тул бие даасан шаардлага гаргасан гурвдагч этгээдийн ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан шүүхэд хандсан эсэх талаар дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх бие даасан шаардлага гаргасан гурвдагч этгээд Ш.Хойшыбай нь Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн үүрэг ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг хүссэн шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан байх тул бие даасан шаардлага гаргасан гурвдагч этгээдийн шаардлагыг хангаж энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 299дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Атантай овогт Саяхатын Жанузахын Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гарагсан гуравдагч этгээд Ш.Хойшыбай нь Ногооннуур сумын Засаг даргын тамгын газрын жолоочийн үүрэг ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг хүссэн шаардлагыг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ