Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч С.Оюунгэрэл, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхбаяр,

Иргэдийн төлөөлөгч Л.Сансар,

Улсын яллагч М.Цэнд-Аюуш,

Хохирогч М.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

Шүүгдэгч Б.Лхагважаргал, түүний өмгөөлөгч Д.Чулуунбаатар,

Шүүгдэгч Б.Баттөмөр, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тариачин овогт Балдангийн Баттөмөр, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор Адууныхан овогт Батбаярын Лхагважаргал нарт холбогдох эрүүгийн 2015 2501 2421 дүгээр дугаартай хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, Өлгийн 30 гудамж, 504 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, Мянган оюутны байрны 402 тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Бор Адууныхан овогт Батбаярын Лхагважаргал, /РД:ИГ93102018/,           

Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, Их засаг их сургуульд харуул ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймгийн, Бууцагаан сум, 6 баг, Буянтад оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, Монел худалдааны төвийн хашаанд түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Тариачин овгийн Балдангийн Баттөмөр, /РД:ВГ63121613/,           

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Баттөмөр нь Б.Лхагважаргалтай бүлэглэн 2015 оны 10 дугаар 09-ний өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг их сургуулийн харъяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн хашаанд хохирогч М.Пүрэвдоржийг хувийн сэдэлтээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн зодох явцдаа хохирогч М.Пүрэвдоржийн төмсгөн тус газар өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Б.Лхагважаргал нь Баттөмөртэй бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг их сургуулийн харъяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн хашаанд хохирогч М.Пүрэвдоржийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Лхагважаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр би 15 цагийн үед эхнэр хүүхдээ аваад хадмынхаа гэрт ирсэн. Тэгтэл хадам аав маань уурын зуухандаа ажлаа хийж байсан. Удалгүй Наранхүү, Пүрэвдорж хадам аав гурав гэрт орж ирээд 0.5 литрийн 1 шил Ерөөл архи задлахад манай аав ажилтай гээд архи уухгүй гараад явсан. Тэгтэл Пүрэвдорж намайг аяга аваад өгөөч 1 шил архи уучихаад гаръя гэсэн. Тэгэхээр нь би дургүйцээд авч өгөөгүй юм. Пүрэвдорж угаалгын машин дээр байсан стакан аваад Наранхүүд эхэлж архи хийж өгөөд дараа нь надад өгөхөөр нь би архи уухгүй гэж хэлээд архинаас нь амсаад эргүүлж өгсөн. Пүрэвдорж Наранхүүгээс 20.000 төгрөгөө нэхээд хоорондоо муудалцаж байхад нь манай хадам аав Баттөмөр Наранхүү, Пүрэвдорж нарыг салгах гэж байгаад зодоон болсон. Камерийн бичлэгт байгаа зүйлтэй хохирогчийн өгсөн мэдүүлэг зөрж байгаа юм. Пүрэвдорж нь Наранхүүтэй цаашаа яваад хоорондоо зодолдож байсан. Удалгүй цагдаа ирсэн гэв.

Шүүгдэгч Б.Баттөмөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Надад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр 20.000 төгрөгнөөс болж би Пүрэвдоржтой зодолдсон. Пүрэвдорж нь Хадааг /Наранхүү/ цохиж унагасан. Тэгээд би яагаад ядарсан хүн зодоод байна гэхэд таньд хамаагүй гэхээр нь Пүрэвдоржийг хэдэн удаа цохисон, удалгүй зодоон салсан. Энэ үйл явдал 15 цаг 45 минутын үед болсон юм. Цагдаа нар Пүрэвдоржийг авч явах үед 19 цаг болж байсан. Цагдаа нар намайг дуудлага өгсөн үү гэхээр нь би дуудлага өгөөгүй тул Пүрэвдоржийг зааж өгөөд хамт очиж утсыг нь үзэхэд 102, 103 дугаар руу залгасан байсан. Цагдаа нар Пүрэвдоржийг аваад явсан. Удалгүй цагаан өнгөтэй приус маркын машинтай хүн ирээд Пүрэвдоржийг асуухаар нь “цагдаагийн машин аваад явсан. Араас нь яваарай, халаасандаа мөнгөтэй гэсэн юм ярьж байсан, хаашаа явсныг нь мэдэхгүй” гэж хэлсэн гэв.

Хохирогч М.Пүрэвдорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 09-ний өглөө 09 цаг өнгөрч байхад ажил дээрээ ирсэн. Би “Их засаг их сургуулийн 2 дугаар байранд 80 ширхэг оюутны ширээ хийгээд дуусч байсан. Би “100 айл”-аас шрүп аваад 15 цагийн үед ажил дээрээ ирээд уурын зуух руу ороход Наранбаатар ах 2 литрийн 1 пиво уугаад дуусч байсан. Тэгтэл гаднаас Наранхүү ах орж ирсэн. Наранбаатар ах түүнийг пивонд явуулаад, ирэхээр нь “маргааш хөдөө явах гэж байгаа юм чинь одоо яв” гээд явуулсан. Тэгснээ намайг пиво уугаарай гээд ундааны тайрсан саванд 150-200 грамм пиво өгсөн. Баттөмөр ах гаднаас орж ирээд мөн пиво уусан. Наранбаатар ах ажилтай болчихлоо гэж хэлээд том аягаар 2 удаа уугаад явсан. Би тэр өдөр 18 цагийн үед банкны урд найз охинтойгоо уулзахаар тохирсон байсан тул ажлаасаа 18 цаг болох гэж байхад гарах гээд 3-н давхарт гарахад Наранхүү доошоо хараад сууж байсан. Яагаад сууж байгааг нь асуухад надаас өөрийнхөө 20.000 төгрөгийг асуусан, би тэр мөнгөний талаар мэдэх зүйлгүй гэдгээ хэлээд хажуу талын дэлгүүрээс тамхи авахдаа санамсаргүйгээр өөрийн оюутнуудыг тамхи авсан уу гэж асуухад манай харуулыг 1 шил архи, тамхи, ундаа авсан гэж хэлсэн. Тэгээд би Баттөмөр ахаас Наранхүү ахын 20.000 төгрөгийг авсан эсэхийг тодруулах зорилгоор гэрт нь ороход хүүхдүүд нь ирсэн байсан. Баттөмөр ахаас Наранхүү ахын мөнгийг авсан уу гэхэд мөнгийг нь авч дэлгүүрээс архи, тамхи, ундаа авсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Би Наранхүү ахыг дуудаж ирүүлээд Баттөмөр ахын хажууд байхдаа өөрийнх нь 20.000 төгрөгийг хэн авсныг хэлэхэд Баттөмөр ахад мөнгө өгснөө санасан. Тэгээд бид Баттөмөр ахын гэр рүү орсон. Баттөмөр ах надад цэнхэр торноос 0.33 литрийн Ерөөл архи авч өгөөд бага охиноо аяга авч өг гэсэн. Архиа ууж байгаад би Наранхүү ахыг өөрт байгаа 20.000 төгрөгөө надад өгчих, та архи уучихна гэхэд Баттөмөр ах цаанаас нь наад хүнийхээ мөнгөөр яах гээд байгаа юм гэсэн. Тэгээд чамд ямар ч хамаагүй гээд гэр дотор байхад миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Тэгээд намайг гэрээс гараад явж байтал Баттөмөр ах, Наранхүү ахтай араас ирээд дуудсан. Хэл үгээр доромжлоод, намайг Наранхүү ахын халааснаас 20.000 төгрөгийг нь авах гэж байсан гэж ярихад Наранхүү ах согтуу байсан тул намайг мөнгө авах гэсэн юм уу гээд согтуурхаад байхаар нь би түүний нүүр рүү нь түлхэхэд газар унасан. Баттөмар ах миний нүүрэн тус газар 2-3 удаа цохисон. Намайг Баттөмөр ах заамдаад байхаар нь нүүр рүү нь түлхэхэд түүний хүргэн болох Лхагважаргал ирээд намайг боож цааш авч яваад хэд хэдэн удаа цохисон. Баттөмөр ахыг зогсож байхаар нь яагаад намайг нийлж зодоод байгаа юм гэхэд үгийн зөрүүгүй намайг цохиж унагаад салтаан тус газар өшиглөсөн. Тэр үед миний нуруу руу хүчтэй өвдөлт өгч салтаан хэсэг халуун болж байгаа нь мэдрэгдсэн. Тэгээд босч чадахгүй байж байгаад цагдаад дуудлага өгсөн. Түргэн тусламж дуудахад байгаа газрынхаа хаягийг сайн мэдэхгүй байсан тул утсаа салгасан. Би хагас хэвтэлтийн байдалтай байж байтал цагдаа нар ирсэн. Тэр үед Баттөмөр ах гарч ирээд наад архичинаа аваад яв гээд байсан. Би цагдаа нарыг авч явах үед хүнд зодуулснаа, биеийн байдал хүнд байгаагаа хэлэхэд гэр рүүгээ явж чадах юм бол энд буугаад яв гэхээр нь буугаад найз охинтойгоо утсаар ярьж уулзаж гэртээ очсон. Гэртээ ирээд байж байтал Жагаа гэдэг хүн манайд орж ирсэн байсан. Намайг цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй гэж хэлсэн. Одоогоор би хагалгаа болон ор хоногийн зардал, эмчилгээний зардал, бусад зардал, ажилгүй байсныхаа хөлс, өмгөөлөгч авсны хөлс зэрэг нийт 5.865.640 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Үүнд өмгөөлөгчийн зардалд 1.000.000 төгрөг, эмчилгээний зардалд 851.960 төгрөг, ажилгүй байсан хугацаагаа 1 сарын 400.000 төгрөгөөр бодож нийт 2.800.000 төгрөг, эм тарианы мөнгө 546.500 төгрөг, хөдөө гэрээсээ ирж, очих шатахууны зардал нь 532.200 төгрөг болж байгаа гэв.

Шүүгдэгч Б.Лхагважаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гэрт сууж байхад аав Баттөмөр орж ирээд “Пүрэвдорж нь Хадаагаас мөнгө нэхээд халаасыг нь ухаад байна” гэж хэлээд эргээд гарсан. Удалгүй хашааны хаалга пид пад гээд дуугарахаар нь хашаанаас гараад харахад Пүрэвдорж Хадааг боогоод зогсож байсан. Би очоод Пүрэвдоржийг салгаад цааш нь түлхээд явахад намайг заамдсан. Тэгэхээр нь заамдаж байсан гарыг нь тавиулаад цааш нь түлхэхэд намайг татаад байсан бөгөөд хажуу талд аав Баттөмөр, Хадаа нар Пүрэвдорж бид хоёроос зууралдсан байж байгаад цааш түлхэхэд хашааны хажуу тал руу бид нар бүгд ойчсон. Нансалмаа гарч ирж гэр рүү ор гээд намайг оруулсан. Тухайн үед би цагаан өнгийн цамцтай байсан. Бичлэгт үзэхэд Пүрэвдоржийг өшиглөж байгаа нь манай хадам аав Баттөмөр байх шиг байна. Гадаа зодоон болж байхаар нь гарахад хадам аавтай Пүрэвдорж нь барьцалдсан байсан. Тэгэхээр нь очоод салгачихаад явж байхад “чи муу юу юм гөлөг минь гэж” гэж хэлээд намайг заамдсан. Гарыг нь салгах гэхэд миний нүүр рүү нэг удаа цохисон тул биеэ хамгаалах зорилгоор зодолдсон юм...” гэх мэдүүлэг. /хх 59-63 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Баттөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Пүрэвдорж Хадаатай 20.000 төгрөгний хэрүүл хийгээд байсан. Намайг хашааны гадаа гарахад Хадаагийн халаасыг Пүрэвдорж нэгжээд байхлаар нь би боль гэж хэлсэн. Пүрэвдорж Хадаагийн нүүрлүү нь цохиж унагаахаар нь хоёуланг нь татаж босгоод хоёр талдаа барьсан. Тэр үед Хадаа Пүрэвдоржийг цохих гээд байхаар нь Хадааг татаж унагаасан. Би Пүрэвдоржийг хашаа руу түлхсэн чинь миний уруулнаас гараараа барьж аваад татаад байхаар нь нүүр рүү нь баруун, зүүн гараараа нэг нэг удаа цохисон. Би цохисон чинь намайг барьж авч зууралдаж байгаад дараад дээрээс унасан. Биднийг ноцолдож байхад манай хүргэн хүү гэрээс гарч ирээд салгасан. Пүрэвдорж Лхагважаргалтай зууралдаад, ноцолдоод байхаар нь би очиж салгасан. Тэр үед би татаж байгаад унагаахад Нокиа маркийн гар утастай гараараа миний зүүн талын чих рүү цохисон. Намайг манай охин салгасны дараа би чихээ малгайгаараа арчаад байж байхад Лхагважаргалтай Пүрэвдорж ноцолдоод байхаар нь очиж салгасан. Тэр үед би нуруу руу нь хоёр удаа гараараа цохисон. Камерийн бичлэгт бичигдсөн өшиглөж байгаа нь би байна. Хамраас цус гоожуулчихлаар нь хөл хавьцаа нь өшиглөсөн санагдаж байна. Хадаа манай гэрт ороход жоохон халамцуу байсан, нэг шил 0.5 литрийн архийг Пүрэвдорж, Лхагважаргал бид нар хувааж уусан. Лхагважаргал цагаан өнгийн цамцтай, би хар өнгийн хувцастай байсан. Манай охин Мандалмааг Пүрэвдорж янхан, гичийгээр нь дуудаад өшиглөхөөр нь зузаан гуя хавьцаа нь өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг. /хх 53-5894 дүгээр хуудас/,

Хохирогч М.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хадаа ахыг 20.000 төгрөгөө алга болгочихно эсвэл үрчих юм болов уу гэж бодоод “мөнгөө өгчих” гэж хэлэхэд “өгөхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь “дүүдээ өгчих” гэж хэлээд хажуу талаас Баттөмөр ах "чи хүний эрхэнд халдлаа” гэж хэлсэнээ хажуу талаас заамдаад шууд миний нүүр рүү хоёр удаа цохисон. Гадаа  гараад намайг хэл амаар доромжлоод байж байхад хүргэн нь гэх цагаан куртиктэй залуу хүрч ирсэнээ намайг цохисон. Тэрнээс арай гэж салаад байсан чинь Баттөмөр ах хүрч ирсэнээ миний нүүр рүү цохиход миний нүдэнд гал манараад л ойчсон. Унахад миний салтаа буюу бэлэг эрхтэн хавьцаа өшиглөсөн. Найз охин руугаа утасдаж хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Цагдаа ирээд намайг машинаараа авч явж байгаад миний бие муу байсан тул замдаа буулгасан. Баттөмөр ах надтай зодолдож байсан учир түүнийг өшиглөсөн гэж бодож байгаа. Гэртээ орсны дараа миний эрхтэн өвдөөд байсан. Нэгдүгээр эмнэлэг дээр очиж хагалгаанд орж 10 хоног хэвтээд гарсан. Миний нэг талын төмсөгийг авсан. Мөн нөгөө төмсөгийг цус хуралттай байна гам барихгүй бол болохгүй гэж байна лээ. Одоо нөхөн үржихүй буюу хүүхэдтэй болж чадахгүй болсон. Би мэс заслын эмчилгээ хийлгэсэн, цаашид үргэлжлүүлж эмчлүүлж байгаа. Маш их гомдолтой байна. Миний төмсгөнд учирсан гэмтлийг Баттөмөр учруулсан, харин толгойнд үүссэн дээрхи олон тооны цус хуралтуудыг Баттөмөр болон түүний хүргэн нар нь нийлж учруулсан. Бичлэгэн дээр байгаа цагаан өнгийн цамц, цайвар өнгийн өмдтэй нь хүргэн нь гээд байгаа залуу, бараан малгай, бараан хувцастай нь Баттөмөр ах, цэнхэр өнгийн куртик, хар өнгийн өмдтэй нь би байна...” гэх мэдүүлэг. /хх 22-26 дугаар хуудас/,

Гэрч Б.Наранбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Наранхүү 2 литрийн Боргио пиво 2 савыг дэлгүүрээс авчирч Пүрэвдорж бид хоёрт өгөхөөр нь Пүрэвдорж бид хоёр хувааж уусан. Наранхүүг “эмнэлэгт байгаа дүүгээ эргэ” гэж хэлээд явуулахдаа пивоноос уулгаагүй. Пүрэвдорж бид хоёр нэг пивийг нь дуусгаад, нөгөө пивыг талд нь оруулчаад салаад явсан. Би тэр үед ажилтай байсан учир Пүрэвдоржийг орхиод гарсан. Цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хх 28-29 дугаар хуудас/,

Гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 18 цаг өнгөрч байхад Пүрэвдорж над руу утасдаад “намайг хүмүүс нийлээд зодчихлоо, ажлын газраа байна, хүрч ирээд аваач” гэж хэлсэн. Намайг очиход Пүрэвдорж замын хажуу талд доошоо хагас суугаад тонгойсон, сууж чадахгүй байгаа юм шиг хажуу талдаа цүнхээ тавьчихсан, нүүр нь хөхөрчихсөн байсан. Би уурлаад “чи уусан юм уу” гэхэд “би амссан, архи бараг уугаагүй” гэсэн. Тухайн үед доошоо тонгойгоод хэвлийгээ бариад байсан учир эмнэлэг явах юм уу гэхэд “за яахын яахын гэртээ очъё, гайгүй болчих байлгүй” гээд гэр рүүгээ таксигаар хүргүүлсэн. Гэртээ очоод нүүрийг нь сайн харсан чинь энд тэндээ хавдчихсан байсан, “хаана чинь өвдөөд байгаа юм” гэхэд “төмсөг өвдөөд байна” гэсэн. Тэгэхээр нь дотуур хувцасыг нь тайлаад үзэхэд төмсөг нь хавдчихсан байсан учир яаралтай цагдаагийн газар очиж бүртгүүлээд дараа нь эмнэлэгт үзүүлээд маргааш нь хагалгаанд орсон. Хамт ажил хийж байсан хүн нь мөнгө төгрөг авсан гээд түүнээс болж л маргалдаж зодолдох болсон юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг. /хх 32-33 дугаар хуудас/,

Гэрч П.Мягмарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Болсон хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. Пүрэвдорж бэлгийн бойжилт ямар ч өөрчлөлтгүй зүгээр, эрүүл саруул өссөн, гэр орондоо байхдаа өвчин зовлон хэлээд байдаггүй байсан. Пүрэвдоржийн эрхтэн байхгүй болж хүүхэдтэй болж чадахгүй гэж байна лээ, уул нь манай гэрийн хамгийн бага учир миний гал голомтыг залгах хүүхэд байгаа юм. Албан ёсоор суусан хүн байхгүй, нэг хүүхэдтэй хүүхэнтэй одоогийн байдлаар хамт амьдарч байна. Би энэ асуудалд их гомдолтой, нэлээн харамсаж байна. Миний хүү урьд нь эрүүл саруул байсан...” гэх мэдүүлэг. /хх 34 дүгээр хуудас/,

Гэрч О.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 09-ний орой 21 цаг өнгөрч байхад Болормаа гэх эмэгтэй орж ирээд “манай нөхөр хүнд зодуулчаад ирлээ, жоохон ус өгөөч” гэхээр нь ус өгчихөөд Пүрэвдоржийн гэрлүү нь ороход Пүрэвдорж баруун талын орон дээрээ даавуу нөмөрчихсөн байдалтай ёолоод л маш ихээр зовиуртай байдалтай, “миний төмсөг рүү өшиглөчихсөн” гэсэн. Даавууг нь сөхөхөд түрсинкийг нь шувталаад харахад аль талынх гэдгийг нь мэдэхгүй байна дотроо цус хураад аймаар том болоод хавдчихсан, хөхрөөд хүрэн болчихсон байсан. Тэгэхээр нь “чи яаралтай эмнэлэгт үзүүл, би охиныг чинь гэртээ оруулаад байж байя” гээд явуулсан. Нүүр нь аль талдаа гэдэг талаар мэдэхгүй байна зулгараад хавдчихсан, бас жижиг гэмтэлүүд байсан, тэгээд төмсөг нь хавдаад хүрэн улаан нилээн том хавдчихсан байсан. Биөд нь учирсан гэмтлүүд бүгд шинэ гэмтэл байсан. Хэрэг болохоос өмнө Пүрэвдорж манай гэрээр орж гараад л явдаг тэгэхэд биеийн байдал нь маш сайн байдаг байсан. Өмнө нь гэмтэл байгаагүй эрүүл байсан. Ажлынхаа газарт хүмүүст зодуулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг. /хх 82-83 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹14663 дүгнэлтэд

  1. М.Пүрэвдоржийн биед баруун төмсөгний урагдал, няцрал, баруун төмсөг, дайврын хамт авах мэс ажилбар /2015.10.10/, уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булан, баруун, зүүн нүдний алим, баруун, зүүн төмсөг, хуйхнаг, шодойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5 2-т зааснаар үлдэц уршигтай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна гэжээ /хх 39 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹150 дүгнэлтэд

  1. М.Пүрэвдоржийн биед баруун төмсөгний урагдал, няцрал, баруун төмсөг, дайврын хамт авах мэс ажилбар /2015.10.10/, уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булан, баруун, зүүн нүдний алим, баруун, зүүн төмсөг, хуйхнаг, шодойнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. М.Пүрэвдоржийн биед баруун төмсөгний урагдал, няцрал, баруун төмсөг, дайврын хамт авах мэс ажилбар /2015.10.10/ гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.2-т зааснаар үлдэц уршигтай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булан, баруун, зүүн нүдний алим, баруун, зүүн төмсөг, хуйхнаг, шодойнд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ /хх 89-90 дугаар хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 13-18 дугаар хуудас/,

             Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Цүнх үүрсэн залуу нь цагаан өнгийн өмдтэй залууг хоргоож, түлхэж камерийн доод талын буланд ирмэгдэж ирж байгаа бөгөөд цаанаас бараан өнгийн хувцастай эрэгтэй нь цүнх үүрсэн залууг болиулахад тэд нар ноцолдоод камерийн доогуур орж ямар нэгэн дүрс харагдахгүй болж байна. ...Бараан өнгийн хувцастай Баттөмөр нь хоёр талдаа Пүрэвдорж, Хадаа хоёрыг барьчихсан байдалтай зогсож байх бөгөөд ингээд зогсож байхдаа цагаан өнгийн өмдтэй Хадааг татаж унагаад, Пүрэвдоржийн нүүрэн тус газар нь гараараа савж цохиж байна. Пүрэвдорж, Баттөмөр хоёр зодолдож байхад гэрээс бараан өнгийн хувцастай эмэгтэй хүн гарч ирж байх бөгөөд араас нь цагаан өнгийн цамцтай болон өөр бусад хүмүүс гарч ирж тэр хоёрыг салгахад Пүрэвдорж нь зогсож байсан Хадааг цохиод унагааж байгаа харагдах бөгөөд энэ үед хажууд нь зогсож байсан Лхагважаргал Пүрэвдоржийг аваад цаашаа явж байна. Пүрэвдорж нь эргэж хүрч ирээд Баттөмөртэй хэрэлдээд, дайрахад Лхагважаргал нь цаашаа чирээд авч байгаа харагдаж байна. Тэр хоёр хашааны зүүн хойд талын буланд бие биентэйгээ цохилцож байхад хажуу талаар нь хэн гэдэг нь мэдэгдэхгүй хүн ирснээ Пүрэвдоржийг Лхагважаргалтай нийлж нүүр ам руу нь цохиж байгаа харагдах бөгөөд энэ хүн нь Баттөмөр мэт харагдаж байна. Баттөмөр нь Пүрэвдоржийг хөлөө дэлгэж байгаад унасан байхад нь өшиглөөд холдоход доороос нь Пүрэвдорж босоод цаашаа хэд алхаснаа доошоо сууж байх ба явган суугаад байлаа. Явган сууж байгаад нэг удаа боссоноо эргээд сууж байхад зодолдсон хүмүүс нь гэр рүү орж байна” гэжээ /хх 19-20 дугаар хуудас/,

Шинжээч М.Золжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Нүүрэнд учирсан уруулд шарх, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дотор булан, баруун, зүүн нүдний алим цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун төмсөгний урагдал, няцрал, баруун төмсөгний дайврын хамт авах мэс ажилбар /2015.10.10/ гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа юм. Хүнд гэмтлийн улмаас зүүн төмсөг, хуйхнаг, шодойнд цус хуралт гэмтлүүд учраад байна. Энэ нь нэг болон түүнээс удаагийн мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой…” гэх мэдүүлэг. /хх 40-41 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 65, 69 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 68, 71 дүгээр хуудас/, шүүх хуралдаанд шинээр өгсөн хохирлын баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Баттөмөр нь Б.Лхагважаргалтай бүлэглэн 2015 оны 10 дугаар 09-ний өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг их сургуулийн харъяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн хашаанд хохирогч М.Пүрэвдоржийг хувийн сэдэлтээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн зодох явцдаа хохирогч М.Пүрэвдоржийн төмсгөн тус газар өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан,

шүүгдэгч Б.Лхагважаргал нь Баттөмөртэй бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их засаг их сургуулийн харъяа Дүрслэх урлаг дизайн технологийн дээд сургуулийн хашаанд хохирогч М.Пүрэвдоржийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдийг түүнийг үйлдсэн гэм буруутай болох  нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдшинжээчийн дүгнэлтүүд, хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Баттөмөрт Дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, Б.Лхагважаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгч Б.Баттөмөрийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Лхагважаргалд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч нь 5.864.640 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нарын төлсөн 1.200.000 төгрөг мөн ажилгүй байсан хугацааны цалинд 2.800.000 төгрөг нэхэмжилснийг 7 сарын хугацаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгөөр тооцож 1.344.000 төгрөг болгон тус тус хасч шүүгдэгч Баттөмөрөөс 3.208.640 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ.

            Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Баттөмөрийн цагдан хоригдсон 39 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

шүүгдэгч Б.Лхагважаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,

  • охирогч М.Пүрэвдорж нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэр хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.