Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/50

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Н.Д 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б   , Г.Г  

Шүүгдэгч М.М  нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М т холбогдох эрүүгийн 2025002010215 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

М.Г

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч М.М  нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чимэг” төвийн 3 давхрын караокены өрөөнд иргэн Д.Д-г   зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Уурхайчин багийн хэсгийн байцаагч ажилтай Б.Б-н  шалгаж байсан 1100-1331 дугаартай “Д.Д  бусдад зодуулсан” гэх зөрчлийн гомдлыг шалгах явцад өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 100 000 төгрөгийн хахуулийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-20 дугаар байрын 3 дугаар орцны 00 өрөөнд байх Уурхайчин багийн хэсгийн байцаагчийн албан өрөөнд Б.Б-т өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.М  нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 100 000 төгрөгийн хахуулийг Уурхайчин багийн хэсгийн байцаагч Б.Б-т өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М  мэдүүлэхдээ: “хохирогч Д , гэрч Н нарын мэдүүлэгт зөрүүтэй зүйлүүд их байгаа. Тухайн өдөр нэг биш 2 хоёр шил виски уусан. Нандин-Эрдэнэ, Д  нар хоорондоо маргалдаж зодолдсон. Д  аяга стакан зэрэг эд зүйлсийг шидэж хагалсан. Тэр хоёр хоорондоо үсээ зулгаалцсан. Би Д-г  ийн үйлдлийг таслан зогсоох гэж хоолойноос барьсан нь үнэн. Гэмтлийг би учруулаагүй. Б.Б-тай  холбогдож торгуулийн мөнгө өгөх гэхэд өөрийнхөө дансаар авах гэхээр нь тэгж болохгүй гэхэд оруулаад өгчих гэхээр нь 100 000 төгрөг оруулж өгсөн. Бензин түлш аваарай гэж өгөөгүй” гэв.

Хохирогч Д.Д  “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна”

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Гэрч Б.Б-н  “18 цагийн орчим 1100-1393 дугаартай хэргийн холбогдогч М.М  миний өрөөнд ганцаараа орж ирээд чам дээр шалгагдаж байгаа миний зөрчлийн материал юу болж байна хохирогч нар нь мэдүүлэг өгсөн юм уу гэж асуухаар нь би хохирогч нь эмнэлгээр явж байгаа гэсэн. М.М  надад ахын дүүд юу хэрэгтэй байна, ямар туслалцаа хэрэгтэй байна гэхээр нь надад туслалцаа хэрэггүй гэж хэлсэн чинь дүү викси уудаг уу гэхээр нь би виски уудаггүй гэсэн юм. Тэгсэн чинь М.М  нь халааснаасаа мөнгө гаргаж ирээд ширээн дээр тавиад машиндаа бензин хийчих гэсэн юм. Би авахгүй гэсэн чинь би хүнд хэлэхгүй гэж хэлхээр нь би хүнээс мөнгө авдаггүй гэсэн чинь М.М  мөнгөө орхиод гарахаар нь би хөөе мөнгөө ав гээд араас нь дуудсан чинь мөнгөө авахгүй гүйгээд гараад явчихсан. 5 ширхэг 20 000 төгрөг буюу 100 000 төгрөг орхиод гараад явсан. Би энэ талаар Хэв журмын тасгийн дарга Б.Эрдэнэхүүд гар утсаар мэдэгдэхэд Цагдаагийн газрын жижүүр дуудсан юм” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 09-10 дахь тал/,

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

3. АF9278127, АZ9026755, АF4835167, АF4835168, АG1946596 серийн дугаартай 5 ширхэг 20 000 төгрөгийн дэвсгэртийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хавтаст хэргийн 15 дахь тал/,

4. Гар утсанд үзлэг хийсэн тухай “утасны ярианы цэс хэсэг рүү нэвтэрч үзлэг явуулахад 99105263 гэсэн дугаараас 18:00 минутад залгаж 40 секунд ярьсан тэмдэглэл байх бөгөөд мөн 99105263 дугаараас 18:49, 18:53 секундэд залгасан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 16-18 дахь тал/

5. Ярианы бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /х/х-ийн 20-р тал/

6. Гэрч Б.Б-н  “Би Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасагт Уурхайчин багийн хэсгийн байцаагчаар ажилладаг бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагийн орчимд ажлынхаа өрөөнд сууж байхад миний шалгаж байгаа зөрчлийн хэргийн холбогдогч өмгөөлөгч М.М  нь миний 95613445 дугаарын утас руу өөрийнхөө 99105263 дугаарын утсаар ярьснаа ахын дүү хаана байгаа юм бэ уулзах гэсэн юм аа гэхээр нь ажлынхаа өрөөнд байна гэж хэлсэн чинь 2-3 минутын дараа ажлын өрөөний гадна шатаар хүн орж ирж байгаа чимээ сонсогдсон тэгэхээр нь би гар утасныхаа дуу хураагуурыг ажиллуулан албаны ширээн дээрээ тавьсан гэтэл хаалга онгойн зөрчлийн хэргийн холбогдогч өмгөөлөгч М.М  орж ирснээ нөгөө хэрэг маань юу болж байна н.Н гэдэг хүн мэдүүлгээ өгсөн үү Д.Д  нь шүүх эмнэлэгт үзүүлсэн үү гэж асуухаар нь би Нандин-Эрдэнээс мэдүүлэг аваагүй, дуудаж уулзаагүй Д.Д  гэдэг хүн шүүх эмнэлэгтээ үзүүлээгүй байгаа гэж хэлсэн чинь М.М  миний ширээний хажууд ирснээ ахын дүү чи Виски уудаг уу, Виски авах уу гэхээр нь би уудаггүй ш дээ авахгүй ээ гэсэн чинь тэрээр манай өрөөний 4 булан руу харснаа танай өрөөнд камер байдаг уу бичлэг хийж байгаа юу гэхээр нь байхгүй ээ гэсэн чинь баруун халааснаасаа 20 000 төгрөгийн дэвсгэрт гарган ирээд тоолсноо 5 ширхгийг над руу май ахын дүү энэ мөнгөнд бензин хийчих гэхээр нь авахгүй гэсэн чинь энэ өрөөнд хоёулхнаа байнаа үүнийг авчих би А-д   ч хэлэхгүй гэж хэлсэн. А гэдэг нь Орхон аймгийн Прокурорын газрын тамгын хэлтсийн даргаар ажилладаг хүн юм аа А нь манай ахын найз болох хүн байгаа юм" гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 31-34 дэх тал/

7. Гэрч Б.Э-н  “Би Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажилладаг бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Онцгой комиссын хурал дээр байж байхад Уурхайчин багийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Б  өөрийнхөө 95613445 дугаарын утаснаас ярьснаа зөрчлийн холбогдогч өмгөөлөгч М.М  өрөөнд орж ирээд танай өрөө чинь камертай юу гэж асуусан, камер байхгүй гэсэн чинь100 000 төгрөг гаргаж ирээд ширээн дээр тавиад машиндаа бензин хийгээрэй гэж хэлээд гараад явчихлаа одоо яах бэ даргаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Б-т хандаж жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж шалгуул би аймгийн орлогч прокурорт танилцуулъя мөн цагдаагийн газрын удирдлагад танилцуулъя гэж хэлээд утсаа салгасан. Ингээд тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүн ирж шалгаад хахуульд өгсөн гэх 5 ширхэг 20 000 төгрөгийн дэвсгэрт буюу 100 000 төгрөгийг эд мөрийн баримтаар хураан авсан байсан” гэх мэдүүлэг. / 1-р хавтаст хэргийн 38-40 дахь тал/

8. Гэрч Д.Т-н   “Үүрэг гүйцэтгэж байхад 18 цаг 20 минутын орчимд Орхон аймгийн Цагдаагийн газрын 7035102 дугаарын утаснаас Уурхайчин багийн хэсгийн байцаагчийн өрөөнд хахууль өгөхийг завдсан гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Мөрдөгч цагдаагийн ахмад Ж.А  , шинжээч цагдаагийн дэслэгч О.А   нарын хамтаар Уурхайчин багийн хэсгийн байцаагчийн өрөөнд очиж хэргийн газрын үзлэгийг мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.А   хийсэн. Миний хувьд хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Б-с  гэрчийн мэдүүлэг авсан. Зөрчлийн холбогдогч М.М ийн Б.Б-т хахууль өгсөн гэх 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрт буюу төгрөгийг мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.А   хэргийн газрын үзлэгээр хураан авсан ба холбогдох материалыг жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Г-д  хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 41-42 дахь тал/

9. Гэрч О.А  ын “Уурхайчин багийн хэсгийн байцаагч Б.Б-н  албан өрөөнд очиход тухайн өдрийн ёс журмын эргүүлээр ажиллаж байсан цагдаагийн хошууч н.Алтанхуяг ирсэн байсан. Тэгээд хэргийн газрын үзлэгийг мөрдөгч цагдаагийн ахмад Ж.А   явуулсан би хахуулийн мөнгө болох 5 ширхэг 20 000 төгрөгийн дэвсгэртийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан мөн мөнгөн дээр гарын мөр байгаа эсэх талаар соронзон нутаг ашигласан. Тэгээд дээрх 5 ширхэг 20.000 төгрөгийн дэвсгэрийг гялгар уутанд хийж битүүмжпэн авсан” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 43-44 дэх тал/

10. Яллагдагч М.М ийн “Би гэмт хэрэг үйлдээгүй харин хэсгийн байцаагч Б.Б  зөрчлийн торгуулийн мөнгийг өгөөрэй гэсний дагуу 100 000 төгрөгийг ажлын өрөөнд аваачиж өгсөн. Хэзээ гэдгээ санахгүй байна. 2020 оны 03 дугаар сарын сүүлээр болов уу гэж бодож байна. Би Б.Б-т хандаж чи торгуулийн мөнгийг өөрийнхөө дансаар авч болж байгаа юм уу гэж асуухад та авчраад өгчихгүй юу даа гэж хэлсэн учраас түүнд 100 000 төгрөгийг ажлынхаа нэг заваар аваачиж өгсөн” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 62-64 дэх тал/

11. Э.Гэрч Д.А-н  “2020 оны 03 сарын 16-ны өдөр ёс журмын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхад Цагдаагийн газрын жижүүрээс цагдаагийн дэслэгч Г.Г   ярьсан. Б.Б-н  өрөөнд очиход өмгөөлөгч М.М  зөрчлийн хэргээр шалгагдаж байгаа юм аа гэтэл тэрээр сая өрөөнд орж ирээд 100 000 төгрөг өгөхөөр нь би авахгүй гэж хэлсэн чинь ширээн дээр мөнгөө орхиод явчихлаа мөнгө нь энэ байна гэж ширээн дээр байгаа мөнгийг зааж байсан. Б.Б-т хахуульд өгсөн гэх 100 000 төгрөгийг эд мөрийн баримтаар хураан аваад явсан” гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 65-67-р тал/

12. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 85-86 дахь тал/,

13. Үс мэт зүйлийн эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /1-р хавтаст хэргийн 83, 87 дахь тал/,

14. Хэргийн газрын үзлэг хийсэн ХГҮ №1 гэсэн бичвэртэй сиди, энгэрийн камерын бичлэгээс хуулбарлан авсан №2 гэсэн бичвэртэй сиди, АТМ-ийн бичлэгийг хуулбарласан №3 гэсэн бичвэртэй сиди зэргийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол. /1-р хавтаст хэргийн 84 дэх тал/

15. Хохирогч Д.Д-г  ийн “М  гэдэг хуульч миний гар утсыг булааж аваад өгөхгүй гээд байсан. М  гэдэг хуульч миний гар утсыг өгөхгүй байсан болохоор нь найз Н-д хандан чи энэ хүнийг таньдаг учраас миний гар утсыг авч өг гэж уурласан. Тэр үед Н манай найзын гар утсыг буцааж өг гэж хэлэхэд М  гэдэг хуульч манай найз Нандин-Эрдэнийг буйдан руу түлхэж унагаасан. Тэгэхээр нь би утас өг гээд гар утсаа авах гэхэд миний баруун нүд рүү нэг удаа цохиж унагаасан. Хоёр гараараа хоолой боож ухаан алдуулах гэсэн. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж эсэргүүцэхэд зүүн талын шанаа руу нэг удаа алгадсан. Дээшээ босох гэхэд үснээс үсдэж буйдан дээр дарж унагаан дахин хоолой боосон. Хоолойгоо боолгоод амьсгалж чадахгүй байсан учраас толгой эргэж манарч байсан. М  гэдэг хүн дараа нь шинжилгээ өгөөрэй гээд 5 000 000 төгрөгийг өгсөн. Уг мөнгийг ээжийн данс руу шилжүүлсэн. Эхлээд 2 000 000 дараа нь 3 000 000 төгрөгийг өөр өөр хүний дансаар шилжүүлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 90 дэх тал/

16. Гэрч А.Н-ий “Д  утсаараа хүнтэй ярьсан чинь М  ах булааж аваад өгөхгүй байсан. Д  гар утсаа авах гэсэн боловч М  ах утсыг нь өгөхгүй хоорондоо маргалдсан. Би болиочээ гэж хэлэхэд миний үгийг сонсохгүй, хоорондоо маргалдаад байсан. М  ах Д-г  ийн гар утсыг өмднийхөө халаасанд хийчхээд хоолойг нь нэг гараараа боосон. Би салгах гэсэн боловч М  ах зүүн гараараа миний хоолойг боогоод тавихгүй байсан. Би М  ахын гарыг салгахад миний үснээс зулгаасан. Миний үснээс зулгааж байх үед баруун гараараа Д-г  ийн хоолойг боогоод байсан. Би М  ахын гараас арай гэж салаад хүн дуудах гээд караокены өрөөнөөс гарахад коридорын хаалга цоожтой байсан. Миний араас М  ах гарч ирээд хөөе, хүрээд ир гэж чангаар хашхирсан. Би М  ахаас айгаад байсан болохоор яваад очиход миний гараас татаад өрөөнд оруулж хаалгыг хаасан. Тэр үед Д  уйлчихсан, караокены өрөөний наад талд нь байх нойлын хаалганы шилийг гараараа цохиод хагалчихсан байсан ба Д-г  ийн гараас цус гарчихсан байсан. Би Д-г  ийн гараас гарч байсан цусыг хараад сандраад караокены өөр өрөөнд орж нуугдаад ангийнхаа Г-н утас руу залгаж цагдаад дуудлага өгөөч, Чимэг төвөөс гарч чадахгүй, хүнд зодуулж байна гэж хэлсэн. Г   цагдаад дуудлага өгсөн байх. Удалгүй гаднаас цагдаа нар орж ирэхээр нь М  ах, Д  нарын байсан өрөөнд хамт очсон. Цагдаа нар юу болсон юм бэ гэж асуухаар нь би болсон зүйлийг хэлэхэд М  босож ирээд цагдаад би ямар ч буруугүй, Д  бид хоёрыг хоорондоо зодолдсон гэж худлаа яриад байсан” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 105-106,113-114 дэх тал/

17. Гэрч Б.З-н  “Хувцасны өлгүүрийн хажууд байсан эмэгтэйгээс юу болсон талаар асуухад эрэгтэй нь манай ах, эмэгтэй нь миний найз байгаа юм энэ хоёр хоорондоо маргалдсан гэж хэлсэн. Юу болсон талаар асуухад караокены өрөөнд уйлж байсан эмэгтэй миний хүзүүг энэ ах боосон, үснээс зулгаасан, толгой хэсэг рүү цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 109 дэх тал/

18. Гэрч Н.Б-н “Би юу болсон бэ гэж асуусан чинь ширээний хажууд зогсож байсан эмэгтэй наад залуу чинь наад эмэгтэйг зодчихлоо гэсэн. Тэр үед М  өмгөөлөгч босож ирээд наад хоёр эмэгтэй чинь намайг булаацалдаад хоорондоо зодолдсон. Би зодоогүй хоёулаа тагт руу гарах уу гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 110 дахь тал/

19. Э.Гэрч Ж.Ц  “М  ах ээж рүү залгасан, ээж маань надаас гуйсан болохоор би караокены өрөөнд оруулсан. Виски ууж байгааг мэдсэн. Караокены өрөөнд зүгээр дуу тавьсан болохоос тэд нарыг дуулуулаагүй. Хохирогч эмэгтэйг хэн зодсоныг би хараагүй. Намайг 6 тоот өрөөнд ороход өрөөний үүдний хаалганы цонх хагарчихсан. Хохирогч гэх эмэгтэй гараа зүсчихсэн. Найз эмэгтэй нь надад хэлэхдээ манай найз охин хаалганы цонхыг гараараа цохиод хагалчихлаа, би гарыг нь барьчихсан чинь миний гар цус болчихлоо гэж хэлсэн. Гараа зүссэн, цонхны шил хагалсан гэх эмэгтэй, нөгөө эмэгтэйтэйнхээ толгойноос барьчихсан байсан. Харин нөгөө эмэгтэй нь доошоо тонгойчихсон байсан шиг санагдаж байна. Намайг 6 тоот өрөөнд орсноос хойш маргалдсан зүйл байхгүй. Тухайн үед цаг 19 цаг 10 минут болж байсан. Би өрөөнд 1-2 минут болоод эргээд гарсан. Яг тэр үед цагдаа нар хаалга тогшсон юм. Цагдаа нарт Чимэг төвд хүн байхгүй гээд худлаа хэлчихсэн юм. Намайг өрөөнд ороход М  ах ямар ч хүнтэй маргалдаагүй, цохиогүй байсан. Гэхдээ би өрөөнд 1-2 минут болсон. 6 тоот өрөөнд ороогүй байх үед тэр өрөөнд юу болж байгааг харах ямар ч боломж байхгүй” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 117-118 дахь тал/

20. Гэрч Д.      “М  өмгөөлөгч миний хоолойг боосон, нүд рүү цохисон, өшиглөсөн гэж хэлсэн. Би М  гэдэг хүнтэй уулзаад миний охины үнэмлэх хаана байна гэж хэлэхэд М  надад өгсөн. Би М  гэдэг хүнд миний охины нүд болон хүзүүнд гэмтэл гарсан байна. Эмчилгээ хийлгэмээр байна гэж хэлэхэд миний хаан банкны 5904031946 данс руу эхлээд 3 000 000 төгрөгийг танихгүй хүний данснаас шилжүүлсэн. Тэрнээс дараа дахиад 2 000 000 төгрөгийг танихгүй хүний данснаас шилжүүлсэн. Нийт 5 000 000 төгрөгийг М  эмчилгээний зардал гэж өгсөн” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 119-120 дахь тал/

21. Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 298 дугаартай “Д.Д-г  ийн биед нүүрний баруун хэсэг, баруун нүдний алимны салст, зүүн гарын шуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт үүсжээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэх дүгнэлт /1-р хавтаст хэргийн 124-125 дахь тал/

22. Шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2020 оны 03 сарын 26-ны өдрийн 03 дугаартай “шинжээч эмч Ч.Б гаргасан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 298 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Д.Д-г  ийн биед баруун нүдний алимны доргилт, салст доор цус харвалт, баруун нүдний зовхи зүүн гарын шуунд зөөлөн эдэд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Баруун нүдний алимны доргилт салст доор цус харвалт, баруун нүдний зөөлөн эдэд цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дахь хэсэгт заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гоо сайхан болох ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 130-131 дэх тал/,

23. АЭ-н Хаан банкны 5090688926 дугаартай дансны хуулга /1-р хавтаст хэргийн 158 дахь тал/,

24. Д.Д  Хаан банкны 5904031946 дугаарын дансны хуулга /1-р хавтаст хэргийн 160 дахь тал/,

25. Фейсбүүк мессенжерээр харилцсан мессежний гэрэл зургууд /1-р хавтаст хэргийн 168- 177 дахь тал/,

26. Хохирогч Д.Д-г  ийн амбулаториор эмчлүүлэгчийн картны хуулбар /1-р хавтаст хэргийн 182-183 дахь тал/,

27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2020 оны 08 сарын 06-ны өдрийн 3219 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн гар утсанд хадгалагдаж байх 20200316_180554.m4а гэсэн нэртэй дуу авианы бичлэг нь дуу авиа адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 20200316_180554.m4а гэсэн нэртэй дуу авианы бичлэгийн зам, зурваст өөрчлөлт, тасралт илрэхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 20200316_1805546.m4а гэсэн нэртэй дуу авианы бичлэгт харилцан ярьж буй Б.Б-н  гэх дуу авиа нь харьцуулах загвар авсан АБ95101612 регистрийн дугаартай Б.Б-н  дуу авиатай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн 20200316_180554.m4а гэсэн нэртэй дуу авианы бичлэгт харилцан ярьж буй М.М ийн гэх дуу авиа нь харьцуулах загвар авсан РС84081730 регистрийн дугаартай М.М ийн дуу авиатай тохирч байна” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 22-30 дахь тал/, эд мөрийн баримтаар хураагдсан хуурцаг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцон, үзлэг хийж бэхжүүлсэн дуу бичлэгийн хуурцгийг эрх бүхий албан тушаалтан Б.Б  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчиж, зөвшөөрөлгүй нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тул нотлох баримтаар тооцохгүй байх, мөн шинжээчдийн бүрэлдүүнтэй гаргасан 3 тоот дүгнэлтийг хууль бус бүрэлдэхүүнтэй гаргасан, шинжээч томилсон тогтоолыг М.М т танилцуулаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч мэтгэлцэж байх боловч шүүх хэргийн материалыг хянаж үзэхэд Уурхайчин багийн хэсгийн байцаагч Б.Б  нь өөрийн албан тасалгаанд бусадтай ярилцсан яриагаа бичсэн гэх үйлдлийг бусдыг нууцаар, хууль бусаар мөрдсөн, зөрчлийн хэрэг шалгах ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй байна. Мөн зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан болон прокурор нь шинжилгээний байгууллагаар бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах эрхтэй бөгөөд шинжилгээний байгууллага нь шинжээчдийн бүрэлдэхүүнийг томилж дүгнэлт гаргуулсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, шинжээч томилох тогтоол шинжээчдэд хүргүүлэх үед М.М ийг зөрчлийн холбогдогчоор тогтоогоогүй байсан байна. Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дуу бичлэгийн хуурцаг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн 3 дугаартай дүгнэлтийг нотлох баримтаар тооцож үнэлэх боломжтой гэж үзэв.

Мөн гэрч А.Н-н  мэдүүлгийг хууль зөрчиж шөнийн цагаар авсан гэх өмгөөлөгчийн санал дүгнэлт үндэслэлтэй байх тул түүний мэдүүлгүүдээс 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Д   дүгнэлтдээ “шүүгдэгч М.М  нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чимэг” төвийн 3 давхрын караокены өрөөнд иргэн Д.Д-г   зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Уурхайчин багийн хэсгийн байцаагч ажилтай Б.Б-н  шалгаж байсан 1100-1331 дугаартай “Д.Д  бусдад зодуулсан” гэх зөрчлийн гомдлыг шалгах явцад өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 100 000 төгрөгийн хахуулийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-20 дугаар байрын 3 дугаар орцны 00 өрөөнд байх Уурхайчин багийн хэсгийн байцаагчийн албан өрөөнд Б.Б-т өгсөн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь  нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын санал дүгнэлт үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2 жил хорих ял оногдуулах саналтай гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б    дүгнэлтдээ “Хэргийн материалд шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх нотлох баримт байхгүй. Мөн шүүгдэгч өөртөө давуу байдал бий болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл хэргийн субъектив санаа тогтоогдоогүй. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй хэргийг шийдвэрлэж болохгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Г    дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцон, үзлэг хийж бэхжүүлсэн дуу бичлэгийн хуурцагийг эрх бүхий албан тушаалтан Б.Б  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчиж, зөвшөөрөлгүй нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, мөн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг хууль бус бүрэлдэхүүнтэй гаргасан, шинжээч томилсон тогтоолыг М.М т танилцуулаагүй, хууль зөрчиж шинжээч томилсон, гэрчүүдийн мэдүүлгийг шөнийн цагаар авсан, шинжээч мөрдөгчийн асуултанд бүрэн хариулаагүй, үндэслэлээ тодорхой бичээгүй, Б-н  мэдүүлгийн огноо зөрүүтэй гэх зэрэг ноцтой зөрчлүүд байна. М ийг буруутгах, яллах зорилгоор нотлох баримтыг цуглуулсан. Уг нотлох баримтуудыг хууль зөрчиж бүрдүүлсэн. Шүүгдэгчийн гэм буруу нотлогдоогүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

1. Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Б-н  “М.М  надад ахын дүүд юу хэрэгтэй байна, ямар туслалцаа хэрэгтэй байна гэхээр нь надад туслалцаа хэрэггүй гэж хэлсэн чинь дүү викси уудаг уу гэхээр нь би виски уудаггүй гэсэн юм. Тэгсэн чинь М.М  нь халааснаасаа мөнгө гаргаж ирээд ширээн дээр тавиад машиндаа бензин хийчих гэсэн юм. Би авахгүй гэсэн чинь би хүнд хэлэхгүй гэж хэлэхээр нь би хүнээс мөнгө авдаггүй гэсэн чинь М.М  мөнгөө орхиод гарахаар нь би хөөе мөнгөө ав гээд араас нь дуудсан чинь мөнгөө авахгүй гүйгээд гараад явчихсан. 5 ширхэг 20 000 төгрөг буюу 100 000 төгрөг орхиод гараад явсан” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, АF9278127, АZ9026755, АF4835167, АF4835168, АG1946596 серийн дугаартай 5 ширхэг 20 000 төгрөгийн дэвсгэртийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Б.Э-н  “2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Уурхайчин багийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Б  өөрийнхөө 95613445 дугаарын утаснаас ярьснаа зөрчлийн холбогдогч өмгөөлөгч М.М  өрөөнд орж ирээд 100 000 төгрөг гаргаж ирээд ширээн дээр тавиад машиндаа бензин хийгээрэй гэж хэлээд гараад явчихлаа одоо яах бэ даргаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Б-т хандаж жижүүрийн бүрэлдэхүүн дуудаж шалгуул гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Т-н   “Үүрэг гүйцэтгэж байхад 18 цаг 20 минутын орчимд Орхон аймгийн Цагдаагийн газрын 7035102 дугаарын утаснаас Уурхайчин багийн хэсгийн байцаагчийн өрөөнд хахууль өгөхийг завдсан гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн үүний Уурхайчин багийн хэсгийн байцаагчийн өрөөнд очиж хэргийн газрын үзлэгийг мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.А   хийсэн зөрчлийн холбогдогч М.М ийн Б.Б-т хахууль өгсөн гэх 5 ширхэг 20 000 төгрөгийн дэвсгэрт буюу төгрөгийг мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.А   хэргийн газрын үзлэгээр хураан авсан” гэх мэдүүлэг, гэрч О.А  ын “Би хахуулийн мөнгө болох 5 ширхэг 20 000 төгрөгийн дэвсгэртийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. мөн мөнгөн дээр гарын мөр байгаа эсэх талаар соронзон нутаг ашигласан тэгээд дээрх 5 ширхэг 20 000 төгрөгийн дэвсгэрийг гялгар уутанд хийж битүүмжлэн авсан” гэх мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан ярианы бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 3219 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч М.М  нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газраас 1100-1331 дугаартай “Д.Д  бусдад зодуулсан” гэх зөрчлийг шалгах явцад өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-20 дугаар байрны 3 дугаар орцны 00 тоот албан өрөөнд 100 000 төгрөгийн хахуулийг хэсгийн байцаагч Б.Б-т өгсөн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч М.М  нь хэргийн байцаагч Б.Б-т торгуулийн мөнгө гэж 100 000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байгаа боловч эд мөрийн баримтаар хураагдсан дуу бичлэгийн хуурцаг, хуурцагт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу ярианы бичлэгт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт зэргээр М.М  нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 100 000 төгрөгийг албан тушаалтны хувийн хэрэгцээнд зориулан өгсөн болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн бол хахууль өгөх гэмт хэрэгт тооцохоор заасан байна. Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч М.М  нь өөрийн холбогдсон зөрчлийн хэргийг шалгаж буй хэсгийн байцаагч Б.Б-т бензин хийгээрээ гэж 100 000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдож байна. Шүүгдэгч М.М  нь өөрийн холбогдсон зөрчлийн хэргийг шалгаж буй албан тушаалтанд хувийн хэрэгцээнд нь зориулж мөнгө өгснийг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрт давуу байдал бий болгох зорилготой гэж үзлээ. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

2. Хохирогч Д.Д-г  ийн “М  гэдэг эрэгтэйгээс гар утсаа авах гэхэд миний баруун нүд рүү нэг удаа цохиж унагаан, хоёр гараараа хоолой боож ухаан алдуулах гэсэн тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж эсэргүүцэхэд зүүн талын шанаа руу нэг удаа алгадсан. Дээшээ босох гэхэд үснээс үсдэж буйдан дээр дарж унагаан дахин хоолой боосон, хоолойгоо боолгоод амьсгалж чадахгүй байсан учраас толгой эргэж манарч байсан” гэх мэдүүлэг, гэрч А.Н-ий М  ах Д-г  ийн гар утсыг өмднийхөө халаасанд хийчхээд хоолойг нь нэг гараараа боосон. Би салгах гэсэн боловч М  ах зүүн гараараа миний хоолойг боогоод тавихгүй байсан. Би М  ахын гарыг салгахад миний үснээс зулгаасан. Миний үснээс зулгааж байх үед баруун гараараа Д-г  ийн хоолойг боогоод байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.З-н  “Юу болсон талаар асуухад караокены өрөөнд уйлж байсан эмэгтэй миний хүзүүг энэ ах боосон, үснээс зулгаасан, толгой хэсэг рүү цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Н.Б-н “Би юу болсон бэ гэж асуусан чинь ширээний хажууд зогсож байсан эмэгтэй наад залуу чинь наад эмэгтэйг зодчихлоо гэсэн. Тэр үед М  өмгөөлөгч босож ирээд наад хоёр эмэгтэй чинь намайг булаацалдаад хоорондоо зодолдсон, би зодоогүй хоёулаа тагт руу гарах уу гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Д.Д  “Би М  гэдэг хүнд миний охины нүд болон хүзүүнд гэмтэл гарсан байна, эмчилгээ хийлгэмээр байна гэж хэлэхэд миний хаан банкны 5904031946 данс руу эхлээд 3 000 000 төгрөгийг танихгүй хүний данснаас шилжүүлсэн, тэрнээс дараа дахиад 2 000 000 төгрөгийг танихгүй хүний данснаас шилжүүлсэн. Нийт 5 000 000 төгрөгийг М  эмчилгээний зардал гэж өгсөн” гэх мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 03 дугаартай дүгнэлт, АЭ-н Хаан банкны 5090688926 дугаартай дансны хуулга, Д.Д  Хаан банкны 5904031946 дугаарын дансны хуулга, Фейсбүүк мессенжерээр харилцсан мессежний гэрэл зургууд, хохирогч Д.Д-г  ийн амбулаториор эмчлүүлэгчийн картны хуулбар, үс мэт зүйлийн эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч М.М  нь 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чимэг” төвийн 3 давхрын караокены өрөөнд иргэн Д.Д-г  ийн нүдэн тус газарт цохих, хоолойг нь боох, нүүрэн тус газарт нь алгадах зэргээр эрүүл мэндэд нь баруун нүдний алимны доргилт, салст доор цус харвалт, баруун нүдний зовхи зүүн гарын шуунд зөөлөн эдэд цус хуралт, хүзүүнд зулгаралт хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч М.М  нь мэдүүлэхдээ “Д.Д , А.Н нар харилцан зодолдсон. Би Д-г   зодоогүй, салгах гэж хоолойг нь боосон” гэж мэдүүлсэн боловч хохирогчийн “М  гэдэг эрэгтэйгээс гар утсаа авах гэхэд миний баруун нүд рүү нэг удаа цохиж унагаан, хоёр гараараа хоолой боож ухаан алдуулах гэсэн. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж эсэргүүцэхэд зүүн талын шанаа руу нэг удаа алгадсан. Дээшээ босох гэхэд үснээс үсдэж буйдан дээр дарж унагаан дахин хоолой боосон, хоолойгоо боолгоод амьсгалж чадахгүй байсан учраас толгой эргэж манарч байсан” гэх мэдүүлэг нь шүүх шинжилгээний дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчид дүгнэлтдээ “шинжээчийн дүгнэлтэд нүдний алимны доргилт гэж дүгнэсэн атал нүдний эмчийн үзлэгт энэ тухай дурьдаагүй байна” гэж мэтгэлцэж байх боловч хэрэгт авагдсан эмчлүүлэгчийн картын хуулбарт энэ тухай дурьдагдсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохоор заасан байна. Шүүгдэгч М.М  нь бусдын нүүрэн тус газарт цохих, хоолойг нь боох зэргээр халдаж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.М ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлоо нөхөн төлсөн ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

            Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэр бүлийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, нийтийн албанд томилогдох эрхийг нь хасах ял оногдуулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул хөөн хэлэлцэх хугацаа тоолох үндэслэлгүй байна. Харин Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт  хамаарч байх тул шүүгдэгчид ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

            Гэмт хэргийн улмаас Д.Д-г  ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч Д.Д  “5 сая төгрөгийн хохирол төлөгдсөн” гэж мэдүүлсэн, шүүгдэгч М.М  “3 сая төгрөгийн хохирол төлсөн” гэж мэдүүлсэн  байна. Хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн байна.

  1. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100 000 төгрөгийг Улсын орлого болгож, 4 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, үс мэт зүйлийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний нэгжээр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Шүүгдэгч М.М т Монгол Улсын хилээр гарах, хэргийн оролцогчтой уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100 000 төгрөгийг Улсын орлого болгож, 4 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, үс мэт зүйлийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.М т оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч М.М  нь торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг Аруулсугай.

7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А