Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2017/0991/З |
Дугаар | 128/ШШ2020/0084 |
Огноо | 2020-02-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2020/0084
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг
шүүгч О.Оюунгэрэл даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Гомдол гаргагч: “ЮЭД” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.О,
Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Оийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000095 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй
болгуулах”тухай гомдлоор үүссэн захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн төлөөлөгч Э.Н, хариуцагч Б.О, иргэдийн төлөөлөгч Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “ЮЭД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан гомдолдоо: “ЮЭД” ХХКнь пандус буюу гараашийн орох, гарах хэсгийг цас, борооноос хамгаалах, автомашины орж гарах аюулгүй байдлыг хангах зорилгоор пандусын зураг төслийг “КЛ” ХХК хийлгэж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас зохих зөвшөөрлийг авч байгуулсан. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийтийн эзэмшлийн зам талбайд пандус зөвшөөрөлгүй барьсан гэдэг шалтгаанаар манай байгууллагыг пандусаа буулгах шаардлагыг тавьж, 5.000.000 төгрөгөөр торгож байгаа нь үндэслэлгүй. Төрийн байгууллагын зохих зөвшөөрлийн дагуу барьсан пандусыг нөгөө төрийн байгууллага нь үгүйсгэж байгааг ойлгохгүй байна. Барилгын тухай хуульд зураг төсөл зохиогчийн чиг үүргийг тодорхой заасан төсөл зохиогч нь барилга, байгууламжийн зураг төслийг хууль журам нормативын баримт, бичгийн шаардлагад нийцсэн эсэхэд хяналт тавьж, баталгаажуулан, хариуцлага хүлээнэ гэсэн байдаг. “КЛ” ХХК нь төслийн албан ёсны эрхтэй байгууллага учраас хийсэн зураг төсөл ; шрппага хангасан гэж үзсэн. Нөгөөтэйгүүр зураг төслийн зохиогч нь зургийн дагуу хийвэл ямар ч асуудалгүй гэж тайпбарлаж, энэ зургийг хийж өгсөн учир Газрын албанд хүсэлт өгч байгаагүй. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авсан байгаа пандус тохижилт болохоос барилга биш, иргэдийн явах зам талбайг хаагаагүй, эрх ашгийг нь хөндеегүй. Дулааны цахилгаан станцаас худаг хашиж хамгаал, нурах аюултай гэсэн шаардлагын дагуу бид өөрсөдөө хөрөнгө гаргаж хашаапсан. Энэ талаар хяналт шалгалтын явцад байцаагчид танилцуулахад “энэ хэсгийг чинь нэмж оруулахгүй, ойлгож байна” гэсэн боловч өнөөдөр бид нарыг ийм байдалд оруулж байгаа нь ойлгомжгүй байна. “НУ” ХХК-ийн шинээр барьж 2017 онд ашиглалтанд оруулсан лимент комплекс оффисын зүгээс архитектур төлөвлөлтийн даалгавраар батлагдаагүй орц, гарцыг пандус барьсан хэсгээр гаргахаар төрийн байгууллагад үндэслэлгүй гомдол гаргасан байдаг. “ЮЭД” ХХК-ийн зүгээс “НУ” ХХК-ийн барьсан барилгын хойд хэсэг, зогсоол, хашаа нь бүхэлдээ нийтийн эзэмшлийн зам талбайд байдаг болохыг тогтоолгохоор гомдол гаргасан боловч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, нэг компанийн орц, гарцны асуудлыг шийдэхийн тулд албан ёсны зөвшөөрөлтэй компанийн аюулаас хамгаапах зориулалттай пандусыг буулга гэдэг шаардлага тавьж, “НУ” ХХК-ийн нийтийн эзэмшлийи зам, талбайд барьсан барилга, хашааг нураа гэхгүйгээр авто зогсоолын хэсгийг янзал гэдэг ялгавартай үүрэг даалгавар өгсөн нь шударга биш, зөвхөн манай компанийн эрх ашгийг хохироож байгаад гомдолтой байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн лийн 20 дугаар зүйлийн 20.1-д Засаг дарга нь"... газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж дүгнэх ...” тухай зааж, газартай холбоотой асуудал нь дүүргийн тухайн Засаг даргын эрх хэмжээний асуудал байхад Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч эрх хэмжээгээ хэтрүүлэн шийтгзл оногдуулсан. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь төрийн байгууллага бөгөөд Төрийн хяналт шалгалтын хуулийн дагуу төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн злгалтуудыг удирдамжийн дагуу, эсвэл онцгой нөхцөлийн дагуу хийх ёстой. Гэтэл удирдамжгүйгээр “НУ” ХХК-ийн эрх ашгийг хамгаалах замаар, эрх мэдлээ хэтрүүлэн шалгалт хийж, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн.
Манай компани нь “НУ” ХХК-ийн зүүн талд шинээр барьсан Монполимент комплексын зүүн хойно байрладаг ба нэг компанийн эрх ашгаар нөгөө компанийн хзвийн үйл ажиллагаа явуулах боломжийг хааж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль болоод бусад хуулийг зөрчиж байгаа үйлдэл юм.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези зураг зуйн хяналтын улсын байцаагч Б.О нь зөрчил шалган шийдвэрлэх
ажиллагааны явцад пандусын асуудлыг хөндөөгүй, зөвхөн илүү хашаалсан асуудпыг ярьж, тэмдэглэл үйлдсэн боловч шийтгэлийн хуудас дээр пандусыг оруулсан. Пандусыг оруулах байсан бол бидний зүгээс холбогдох нотлох баримтыг гаргажөгөх байсан. Байцаагчийн тэмдэглэл, шалгалт хоёр зөрөөтэй байна. Хяналт шалгалт нь процессын алдаатай хийгдсэн, Барилгын тухай хуулийн дагуу албан ёсны зөвшөөрөлтэй зураг гаргасан байхад шийтгэл оногдуулсан. Мөн нийтийн эзэмшлийн зам талбайн хяналт шалгалтын субъект нь тухайн дүүргийн Засаг дарга байдаг. Гэтэл байцаагч эрх хэмжээгээ хэтрүүлж хяналт шалгалтыг хийж, шийтгэл оногдуулсан. Мөн пандус бол барилга биш, байгууламж байхад акт дээрээ барилга гэж бичсэн байгаа тул шийтгэлийн хуудас нь хүчин төгөлдөр бус акт гэж үзэхэд хүргэж байна. Мөн ямар хууль дүрмийн дагуу зөвшөөрөл авах ёстойг нотолж чадахгүй байна. Иймд Нийслэлийн мэргэжпийн хяналтын газрын Байгаль орчин, Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны едрийн 1702000095 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Эрх бүхий албан тушаалтан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий телевлөгөөний газраас 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 5/3765 тоот албан бичгээр зөрчлийн талаарх мэдээлэл ирүүлсний дагуу Газрын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д заасан зөрчил шалган шийдвэрлэх харьяаллын дагуу “ЮЭД” ХХК-ийн газар эзэмшлийн байдалд хяналт шалгалтыг хийсэн. 3 Бид мэдээллийн үндсэн дээр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвзрпэх тухай хуулийн хүрээнд хяналт шалгалтыг хийсзн бөгөөд уг хуулиудад хяналт шалгалтыг удирдамжтай хийнэ гэсэн уг, үсэг байхгуй. Шалгалтаар Ж.О нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд худалдаа, уйлч/лгээ, конторын барилга барих 2013/675 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр батлуулсан байдаг.
Уг архитектур төлөвлөлтийн даалгаврын онцгой нөхцөл “газар доор авто зогсоол хийх бол налуу замыг эдэлбэр газраас хэтрүүлэхгүй байх”-аар, талбайн еренхий төлөвлөгөө, тохижилтонд тавигдах шаардлагад “амрах талбай болон тогллэмын талбай төлөвлөх, гадна талбайн тохижилт, зам талбайд гэрэлтүүлэг хий/ гөлөвлөх, зөвшөөрөлгүй хашаа, хайс барихгүй байх”-аар заасан байна. “Э*******” ХХК нь 2013 онд "ЮЭД” ХХК-ийн үйлчилгээ, оффисын барилгы эсш зургийг гүйцэтгэн Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн еоөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Н, Барилга, хот байгуулалтын хэгггсийн дарга О.О, архитектор Д.Х нараар батлуулж, 0000768 147 2014дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдөр авсан байна. Гэтэл “ЮЭД” ХХКнь барилгаа зззлшил газраасаа хойд талаараа 46.97 м.кв, зүүн талаараа 40.48 м.кв, баруун тал буюу пандус 23.76 м.кв, нийт 111.21 м.кв газрыг эрх бүхий байгууллагын зөвшэөрөлгүй ашигласан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.27.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000095 дугаартай шийтгэлийн хуудсаар 5000 нэгжбуюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, танилцуулахад хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор барагдуулах үүрэг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл торгууль, зөрчлөө арилгах арга хэмжээг аваагүй байна.
Пандусны зураг төслийг хийсэн “КЛ” ХХК-ийн зургийг албан ёсны зөвшөөрөлтэй гэж байгаа боловч хувийн компаниар хийлгэсэн зургийг албан ёсны зөвшөөрөлтэй гэж үзэхгүй. Зөвшөөрлийг зөвхөн эрх бүхий байгууллага баталгаажуулсан тохиолдолд хүчин төгөлдөр болно. Иймд торгууль оногдуулсан 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000095 дугаартай шийтгэлийн хуудас үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү.
Өмгөөллийн “ҮЛ” ХХН-ийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний
өдрийн 1/114 тоот албан бичгээр ирүүлсэн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийн
дагуу 1702000108 дугаартай зөрчлийн хэрэг нээж, холбогдогч “НУ” ХХК-ийн
газар эзэмшлийн байдалд мөн хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчилд нь шийтгэлийн хуудсаар 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан
болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“ЮЭД” ХХКнь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин,
Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Оийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000095 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах"-аар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргажээ.
Шүүх дээрх гомдлын шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зөрчилд холбогдогч “ЮЭД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н нь “ ... хяналт шалгалтыг удирдамжгүйгээр явуулсан ... нийтийн эзэмшлийн зам талбайг хашаалсан асуудалд хяналт тавих эрх бүхий этгээд нь тухай дүүргийн Засаг дарга байтал улсын байцаагч эрх хэмжээгээ хэтрүүлэн хяналт шалгалтыг хийж шийтгэл оногдуулсан ... Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр, тусгай зөвшөөрөл\ бүхий компаниар зураг төслийг хийлгэсэн байхад зөвшөөрөлгүйгээр пандус барьсан гэж байгаа нь үндэслэлгүй. Нөгөөтээгүүр пандус нь барилга биш, барилгын гаднах тохижилт байхад байцаагч барилга, байгууламж 2-ыг ялгахгүйгээр шийтгэлийн хуудас дээр барилга гэж байгаа нь үндэслэлгүй” гэж, хариуцагч эрх бүхий албан тушаалтан Б.О нь “ ... “ЮЭД” ХХКнь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн 111.21 м.кв бүхий газрыг хашаалсан зөрчил гаргасан болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон ... хувийн компаниар хийлгэсэн зургийг эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гэж үзэхгүй ... шийтгэлийн хуудас үндэслэлтэй” гэж маргажээ.
“Н*******” ХХК нь батлагдсан төлөвлөлтийн дагуу орц гарцыг чөлөөлүүлэх хүсэлтийг Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасныг судалж үзээд “ЮЭД” ХХК-ийн орц, гарцыг хааж хашаа барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 19 дүгээр зүйлийн 19.3, Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм дүрэм БНБД 30-01-04-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад заасан Галын аюулаас хамгаалах шаардлагыг зөрчсөн байна гэж үзэж, батлагдсан зургийн дагуу авто замын орц гарцыг чөлөөлж, галын аюулгүй байдлын норм дүрмийг хангуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, зохих арга хэмжээг авахуулахаар 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 5/3765 тоот албан бичгийг Нийслэлийн Газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тус тус хүргүүлжээ.
Эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1
дугаар зүйлийн 1-д “Дараахь тохиолдолд эрх бүхий албан тушаалтан прокурорын
нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулна”, 1.2-д
хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн” гэж зааснаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 5/3765 тоот мэдээллийг хүлээн авч, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, зөрчлийн хэргийг нээж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулж, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000095 дугаартай шийтгэлийн хуудсаар “Ю*******” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” зөрчил гаргасан гэж үзэж, 5000 нэгж буюу 5.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь “Ю*******” ХХК-ийн хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй газар эзэмшиж, ашиглаж буй зөрчлийг
шалгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.2-т “хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн талаар гомдол гаргасан, эсхүл
мэдээллэсэн” гэж заасны дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 5/3765 мэдээллийг хүргүүлсэн байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт
заасан зөрчлийг Газрын тухай хулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих мэргэжлийн хяналтыг хууль тогтоомжийн дагуу эрх олгогдсон байгаль орчны хяналтын газар болон ургамал, хорио цээр, эрүүл ахуй, геологи, уул уурхайн зэрэг мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.10 дахь заалтад зааснаар эрх бүхий албан тушаалтан буюу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч харьяаллын дагуу шалган шийдвэрлэх эрхтэй байна. Иймд гомдол гаргагчийн “...нийтийн эзэмшлийн зам талбайн хяналт шалгалтын субъект нь тухайн дүүргийн Засаг дарга байдаг. Гэтэл байцаагч эрх хэмжээгээ хэтрүүлж хяналт шалгалтыг хийж, шийтгэл оногдуулсан” гэсэн гомдол үндэслэлгүй байна.
Зөрчлийн материалд цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “ЮЭД” ХХКнь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/895 дугаар
захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 767 м.кв газрыг
худалдаа, үйлчилгээ, конторын зориулалтаар эзэмших эрхтэй байна.
Мөн “ЮЭД” ХХК-ийн барилгын 2013/675 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Ж.Оюунтуяагийн нэр дээр 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр батлуулсан байх бөгөөд уг архитектур төлөвлөлтийн даалгаврын онцгой
/12-т/ “...газар доор авто зогсоол хийх бол налуу замыг эдэлбэр газраас хэтрүүлэхгүй байх...”-аар заасан байхад пандусыг эзэмшил газраас хэтрүүлсэн, энэ талаар эрх бүхий байгууллага /Газрын алба, Засаг дарга/-д хандаж, тухайн газрыг эзэмших хүсэлт гаргаагүй, эзэмшсэн шийдвэргүй болох нь “Т*******” ХХК-ийн 2017 оны 1 дүгээр сард хэмжилт хийсэн зургаар “ЮЭД” ХХКнь өөрийн эзэмшлийн 767 кв газрын хойд талд 46.97 м.кв, зүүн талд 40.48 м.кв, баруун талд 23.76 м.кв, нийт 111.21 м.кв газрыг хэтрүүлэн эзэмшиж, ашиглаж байгаа болох нь тогтоогджээ. Эрх бүхий албан тушаалтан нь пандусыг зөвшөөрөлгүй барьсан, пандус нь барилга эсхүл байгууламж эсэхээс үл хамаарч гагцхүү өөрийн эзэмшил газраас хэтрүүлсэн нь зөрчил гэж үзэж шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул зөрчилд холбогдогчийн “...Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас зохих зөвшөөрлийг авсны үндсэн дээр, тусгай зөвшөөрөл бүхий компаниар төслийг хийлгэсэн байхад эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр пандус барьсан гэж буулгах шаардлага тавьж, 5 сая төгрөгөөр шийтгэл оногдуулж байгаа үндэслэлгүй...” гэх гомдол нь үндэслэлгүй байна.
Нөгөөтэйгүүр “КЛ” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сард хийсэн “Ю*******” ХХК-ийн барилгын гадна тохижилтын зургийг эрх бүхий байгууллагаас баталсан, зөвшөөрсөн зураг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн “НУ" ХХК нь Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хандаж орц, гарц гаргуулахаар гомдол гаргасан, зөрчилд холбогдогч “ЮЭД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь дээрх илүү эзэмшиж, ашиглаж буй газрыг эзэмших хүсэлтийг Газрын албанд өгч байгаагүй талаарх тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасныг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд хариуцагч Б.О “... Тухайн үед зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед зөрчилтэй байсан түүнээс хойш 2018 онд талбайн хэмжэээгээ нэмэгдүүлж авсан. Гэхдээ зүүн талын хэсэг нь илүү байгаа. Баруун талын хэсгийн зөрчил арилсан...” гэж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н “...Баруун, зүүн талын зөрчил бүгд арилсан.Хойд хэсэг нь манай компанид хамааралгүй...” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл холбогдогч “ЮЭД” ХХК-ийн гаргасан уг зөрчил одоо арилсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Иймд эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тусгайлан харьяалуулсан асуудлаар зөрчлийн талаарх мэдээллийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсныг буруутгах буюу Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг удирдамжгүй хийж, процесс зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох үндэслэлгүй байх бөгөөд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хяналт тавих үүргээ хэрэгжүүлж ажилласаныг буруутгах үндэслэлгүй байна гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсгийг баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.Оийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1702000095 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай “ЮЭД” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-
т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ М.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН