Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 128/шш2020/0220

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б

Хариуцагч: Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын МБШБТ хариуцсан хяналтын прокурор З овогт Ч.Н/ /-д өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нээсэн Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаартай Бүртгэх тухай тушаалын З овогт Ч.Н-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон, түүнийг хүчингүй болгож, учирсан нийт хохирол 3.039.070,00 /гурван сая гучин есөн мянга далан/ төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, гуравдагч этгээд Ч.Ннар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “МК- ХХК-ийн хувь эзэмшигч бөгөөд ерөнхий захирал Ч.Бнь 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “МК” ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг. А.Б намайг ажлын байрандаа үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад онц харгис хэрцгий аргаар алахаар завдаж, улмаар өөрийнхөө амь насыг хохироосон. Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс нь 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөр “Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг МК ХХК-ний авто засварын газрын оффисын өрөөнд 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12 цаг 30 минутын үед МК ХХК-ний захирал Ч.Б нь эхнэр А.У-ийн төрсөн эгч тус компаний нягтлан бодогч А.Бг хутгалж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулан улмаар өөрийнхөө хоолойг хэрчин амь насаа хохироосон..” үндэслэлээр эрүүгийн 2015250000015 дугаартай хэргийг үүсгэн, мөрдөн байцаалтыг явуулсан бөгөөд уг эрүүгийн хэргийн мөрдөн байцаагчийн 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол, Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоолоор А.Б миний бие хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон болно.

   Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын поркурорын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 243 дугаартай Яллагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор эрүүгийн 2015250000015 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Гэтэл Дүүргийн прокурор Д.Э нь прокурорын байгууллагын нэгжид хамт ажиллаж байгаад өмгөөлөгч болсон Ч.Н-ийн гаргасан гомдлыг хүлээн авах шийдвэрийг гаргаж, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт явуулах хугацаа тогтоох тухай тогтоолоороо “ 1.Хяналтын прокурор Д.Г 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1138 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2015250000015 дугаартай хэргийг сэргээсүгэй...гэсэн шийдвэрийг гаргасан.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын дарга Д.Н-ын 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор байгуулагдсан “Эрүүгийн 2015250000015 дугаартай хэргийг шалгах үүрэг бүхий ...”Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөн хэлтэс, Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчдаас бүрдсэн ажлын хэсгийн ажилтнууд 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагийн орчим эрүүгийн 2015250000015 дугаартай хэргийн хохирогч болон иргэний нэхэмжлэгч А.Б намайг гэрээс маань баривчлан, мөрдөн байцаах газрын 2 дугаар байрны зоорийн давхарт байрших гэрэлтүүлэг муутай түр саатуулах өрөөнд 2 цагдаагийн алба хаагчаар харгалзуулан хорьж, миний мэдрэлийн судас залгуулсан мэс заслын улмаас сойлттой байсан гарыг минь гавлахаар оролдож, гэрээс дулаан хувцас авчруулан 2002 оны монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.11-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцон мөрдөн байцаалтыг явуулж, улмаар хойшлуулшгүй үндэслэлээр сэжигтнээр баривчлах гэсэн оролдлого нь бүтэлгүй болмогц Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01:00 цагийн орчим суллан гэртээ харихыг зөвшөөрсөн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газар нь А.Б миний Монгол Улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарласан шийдвэрийг гаргсан байдаг. Дээр дурдагдсан эрүүгийн 2015250000015 дугаартай хэргийг мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөн байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөр гаргасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг үндэслэсэн Нийслэлийн прокурорын газрын прокурорын газрын прокурорын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дугаартай “Зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 49 дугаартай Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1/21 дугаартай Прокурорын гаргасан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай тогтоолоор хэрэгсэхгүй болгож, эцэслэн шийдвэрлэсэн болно.

А.Б миний бие ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй үйлдэлд холбогдсон Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 18/066 дугаартай Маргааныг хэрэгсэхгүй болгох тогтоолоор “...Хариуцагч Ч.Ннь Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно”, 2002 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэснийг зөрчсөн байна....” гэсэн дүгнэлтийг гаргаж, улмаар “...Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ журмын дагуу маргааныг хянан шийдвэрлэх хөөн хэлэлцэх хугацаа зөрчил гарсан өдрөөс хойш гурван жил байна гэж заасан бөгөөд хариуцагч Ч.Н-ийнзөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дууссан байх тул Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 заалт, 10.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт...”заасныг удирдлага болгон “1.Хариуцагч Ч.Н*******д холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Харин Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь гаргасан гомдлыг маань хүлээн авч шалгаад Ч.Ннь “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан хязгаарлалтыг зөрчсөн...” болохыг тогтоож, Ч.Ннь “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т заасан хязгаарлалтыг зөрчсөн ...” болохыг тогтоож, Ч.Н*******д Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасан хариуцлагыг тооцуулах саналыг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 05/4721 дугаартай Захиргааны хариуцлага хүлээлгэх тухай албан бичгээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар  сарын 11-ний өдрийн 443 дугаартай шийтгэвэрээр “...зөрчилд холбогдогч Ч.Ннь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-т зааснаар 2 жилийн хугацаанд өөрийн өмнө ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хүн, хуулийн этгээдийг төлөөлж болохгүй байхад тэрээр 2016 оны 03 дугаар сарын 25, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хохирогч Ч.- ийг төлөөлж, өмгөөлөгчөөр оролцож гомдол, хүсэлтүүдийг гаргасан зөрчилд холбогдсон байх бөгөөд зөрчлийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байх тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Ч.Н*******д холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв...” гэсэн дүгнэлтийг гаргаж, улмаар “1.Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5, 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус журамлан Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн өмгөөлөгч Ч.Н-д холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай....” гэж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 5 дугаартай магадлалаар “1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 443 дугаартай шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчилд холбогдогч Ч.Н-ийнгаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн шийдвэрийг гаргасан байдаг. Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн явуулсан шалгалтаар өмгөөлөгч Ч.Ннь Монголын хуульчдын холбоогоор уламжлуулан Улсын дээд шүүхээр 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд төлөөлөх эрхээ нэмэгдүүлэн, өмгөөлөгчийн 1732 дугаартай үнэмлэхийг гаргуулан авсныхаа дараа Улсын ерөнхий прокурорын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн б/79 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь бүрэн тогтоогдсон.

Монгол Улсын Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно”, 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заасан.

Дээр дурьдагдсан хуулиудын холбогдох хэм хэмжээнүүдийн зохицуулалтаар Ч.Ннь прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөнийхөө дараа зохих журмын дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэж, өмгөөлөгчийн үнэмлэхээ гаргуулах ёстой байсан.

Гэвч Улсын Дээд шүүхийн холбогдох албан тушаалтнууд нь Ч.Н-ийнхуурамчаар бүрдүүлсэн өргөдөл, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримт бичигт хачирхалтайгаар төөрөгдөн хууртагдаж, түүний шүүхэд төлөөлөх эрхийг нээж өмгөөлөгчийн үнэмлэхийг олгосон байдаг. Ч.Ннь Улсын дээд шүүхийн илт хууль бус шийдвэрээр олж авсан өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг ашиглан, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд явуулсан, одоо ч явуулсаар байгаа бөгөөд түүний дүүргийн нэгдүгээр прокурорын газар /хуучин нэрээр/-ын прокурорын 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 243 дугаартай Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор дээр дуоьдсан эрүүгийн 2015250000015 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг Дүүргийн прокурор /хуучин нэрээр/ Д.Энхтөр бүхэлд нь хүлээн авч, 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт явуулах хугацаа тогтоох тухай тогтоолоор "1.Хя“алтын прокурор Д.Г******* 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1138 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн 2015250000015 дугаартай хэргийг сэргээсүгэй...” гэсэн туйлын харамсалтай шийдвэрийг гаргасан.

Дүүргийн прокурор Д.Э-ийн 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 04 дугаартай Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт явуулах хугацаа тогтоох тухай тогтоол болон өмгөөлөгч гэх Ч.Н-гийн удаа дараагийн гаргасан гомдол, хүсэлтүүдээр эрүүгийн 2015250000015 дугаартай хэрэгт А.Б намайг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.11-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцож, улмаар онц хүнд ангиллын арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэлтэй гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр санаархсан аймшигт хэлмэгдүүлэлт буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жил гаруйн хугацаанд зохион байгуулагдаж, явагдсан билээ.

Эрүүгийн 2015250000015 дугаартай хэрэгт явагдсан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчаас 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газар болон Нийслэлийн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчдын ажлын хэсгээс 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр Эрүүгийн хэргээс зарим сэжигтэн, яллагдагчийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчаас 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөр Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тус тус саналыг Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын прокуророос 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөр 243 дугаартай Яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөр 1138 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тус тус тогтоолыг Нийслэлийн Прокурорын газрын прокуророос 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөр 32 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тус тус тогтоолыг гаргасан боловч тэдгээрийг өмгөөлөгч гэх Ч.Н-ийн гаргасан гомдол, хүсэлтүүдээр хүчингүй, эсхүл хэрэгсэхгүй болгож байсан юм.

Хэрэв Улсын дээд шүүх нь холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол дээр дурдагдсан аймшигт хэлмэгдүүлэлт хэзээ чявагдахгүй байсныг хэн ч үгүйсгэж чадахгүй болно.

А.Б миний бие Ч.Н-д өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх нээсэн шийдвэрээр хүчингүй болгохыг шаардсан гомдлыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр тус тус Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.З-ийн нэр дээр гаргасан.

Гэтэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны 2019 оны 02 дугаар смарын 21-ний өдрийн 6/835 дугаартай албан бичгээр гомдол гаргагч А.Б намайг хэт басамжлан доромжилсон, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хуулиас гадуур олж авсан Ч.Н-г өмгөөлөн хамгаалсан, гаргасан илт хууль бус шийдвэрээ хүчингүй болгохоос татгалзсан, хүлээх ёстой зүй ёсны хариуцлагаасаа зайлсхийхийг оролдсон агуулгатай хариуг өгсөнд туйлын ихээр харамсдаг.

Мөн ийнхүү агуулгатай хариуг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5/530 дугаартай албан бичгээр өмгөөлөгч Ө.А*******т маань өгчээ. Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч Ө.А******* нь энэхүү нэхэмжлэлд тусгагдсан А.Б миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байна. А.Б миний бие хууль зүйн туслалцаа авах болон эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалахтай холбогдуулан зарцуулсан зардлуудыг Улсын дээд шүүхээс нэхэмжилж, гаргуулах болно.

Монгол Улсын Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйл /Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх/-ийн 30.1 дэх хэсэгт “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ”, 34 дүгээр зүйл /Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалт, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтаас хассаны үр дагавар/-ийн 34.1 дэх хэсэгт “Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад хуульчийн хууль зүйн мэргэжлийн боловсрол эзэмшсэн он сар өдөр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан он, сар, өдөр ажлын байрны хаяг, эрх зүйн мэргэшсэн чиглэл бичигдэнэ”, 34.3 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалт дахь мэдээлэл өөрчлөгдсөн нь уг жагсаалтын нэгдсэн дугаар өөрчлөгдөх үндэслэл болохгүй”, 34.4 дэх хэсэг /Дараах тохиолдолд өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтаас өмгөөлөгчийг хасна/-ийн 34.4.1-т “өмгөөлөгч нас барсан”, 34.4.2-т “шүүхэд төлөөлөх эрх хүчингүй болсон”, 34.5 дахь хэсэгт “Өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтаас хасагдсан нь шүүхэд төлөөлөх эрхээс бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрхийг хязгаарлахгүй” гэсэн байдаг.

Улсын дээд шүүхийн холбогдох албан тушаалтнууд нь хэт дээрэнгүй, эрх мэдэл, албан тушаалын байдалдаа эрдсэн шинжтэйгээр жирийн иргэн А.Б намайг басамжлан доромжилж, ялгаварлан гадуурхаж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ туйлын харамсалтай байдлыг таслан зогсоож, А.Б миний зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээсээ захиргааны хэргийн анхан шатны шүүх татгалзах эрхгүй гэж үзэж байна.

Иймд хуульч З овогт Ч.Н-д өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нээсэн Улсын дээд шүүхийн шийдвэр илт хууль бус болохыг тогтоож, тухайн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч А.Б нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: А.Б би 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөр “Хуульч З овогт Ч.Н-д өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нээсэн Улсын дээд шүүхийн шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгож, түүнийг хүчингүй болгуулах...” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна.

1.Хуульч Ч.Н-д өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нээсэн Улсын дээд шүүхийн илт хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбогдсон гомдлуудыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.З-т  2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тус тус гаргаж, Монгол шуудан ТӨКХ-ийн шуудан илгээмжээр хүргүүлэхэд 5,830.00/таван мянга найман зуун гучин/ төгрөгийг зарцуулсан.

2. Нэхэмжлэлд хавсаргасан баримтат мэдээллүүдийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэхэд 18,500.00/арван найман мянга таван зуун/ төгрөгийг зарцуулсан.

3. Нэхэмжлэгч А.Бгаас 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөр Эл овогт Х-ын Б-т Захиргааны хэргийн шүүхэд бүрэн төлөөлөх итгэмжлэлийг олгож, нотариатаар баталгаажуулахад 3,000.00/гурван мянган/ төгрөгийг зарцуулсан.

4. Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.А-т өмгөөллийн хөлсөнд 3,000,000.00/гурван сая /төгрөгийг төлсөн. А.Б би өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авахад зарцуулагдсан зардал буюу хохирлыг хуульч Ч.Н-д өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нээсэн илт хууль бус шийдвэрийг гаргасан Улсын дээд шүүх хариуцан төлөх ёстой.

Иймд хуульч Ч.Н-д өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нээсэн илт хууль бус шийдвэрийн улмаас А.Б надад учирсан нийт 3,027,330.00/гурван сая хорин долоо мянга гурван зуун гучин/ төгрөгийн хохирлыг Улсын дээд шүүхээр нөхөн төлүүлж өгнө үү гэж нэмэгдүүлжээ.

Хариуцагч Улсын Дээд шүүхийн тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тушаалаар нийт 45 хуульчдын шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр гаргасан өргөдлийн дагуу тэднийг бүртгэж, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ, үнэмлэхийг олгохоор шийдвэрлэсэн, уг тушаалаар батлагдсан нэрсийн жагсаалтын 30-д хуульч Ч.Н-гийн шүүхэд төлөөлөх эрх бүртгэсэн байна.

Хуульч Ч.Ннь Монгол Улсын Хууль Зүйн Сайдын 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/163 дугаар тушаалаар Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрх нээлгэх өргөдөл, түүнд холбогдох баримтыг Улсын Дээд шүүхэд 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан, улмаар 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд төлөөлөх эрхийг нээж, 1732 дугаартай үнэмлэх олгожээ.

Нэхэмжлэгч А.Б нь “...Ч.Ннь прокурорын байгууллагаас чөлөөлөгдсөнийхөө дараа зохих журмын дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэж, өмгөөлөгчийн үнэмлэхээ гаргуулах ёстой байсан...” гэсэн үндэслэлээр маргаж байгаа боловч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2013 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан Өмгөөлөгчийн шүүхэд төлөөх эрхийн бүртгэлийн журамж, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн 2013 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журамд зааснаар хуульч бүр Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн, шүүхэд төлөөлөх эрхийг нээлгэдэг байсан, тухайн эрхэлж байгаа ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх тухай шаардлагыг дээрх эрх зүйн актуудаар шаардаагүй байсан учраас тухайн үед хуульч Ч.Н-гийн шүүхэд төлөөлөх эрхийг бүртгэхээс татгалзах нөхцөл байдал тогтоогдоогүй тул бүртгэсэн байна.

Хуульч Ч.Н-д өмгөөлөчийн шүүхэд төлөөлөх эрх нээсэн Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар тушаал нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйл Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2013 оны 3 дугаар тогтоолоор батлагдсан. Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийн журам”-ын 2.3, гурвын 1.1-д заасныг зөрчөөгүй байна.

Монголын Хуульчдын холбооны бүртгэлийн нэгдсэн журмын 5.9 дүгээр зүйлийн 3-т “Хуульчийн шүүхэд төлөөлөх эрх хүчингүй болгох шийдвэрийг Холбооны Ерөнхийлөгч гаргана”, 4-т “Энэ зүйлийн 2-т зааснаас бусад үндэслэлээр хуульчийн шүүхэд төлөөлөх эрхийг хүчингүй болгохыг хориглоно” гэж заасан тул Улсын Дээд шүүх нь тухайн хуульч Ч.Н-ийншүүхэд төлөөлөх эрхийг хүчингүй болгох, түдгэлзүүлэх эрхгүй. Энэ талаарх хариуг Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 5/530 дугаар, 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 6/835 тоот албан бичгүүдээр иргэн А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.б, өмгөөлөгч Ө.а нарт хүргүүлсэн болно. Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр батлагдсан Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлдөх эрхийн бүртгэлийн журмын 4.2-т “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6, 29 дүгээр зүйлийн 29.5, 29.6, 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан нөхцөл байдал бий болсон тохиолдолд тухайн гэрчилгээ эзэмшигчийн гэрчилгээг хүчингүйд тооцож, өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтаас хасна. Үүнтэй холбоотой ажиллагааг өмгөөлөгчийн хүсэлт, эрх бүхий байгууллагын шийдвэр мэдээллийн дагуу...хасах тухай шийдвэр гаргана” гэж зааснаар Улсын Дээд шүүх нь энэхүү хэргийн жинхэнэ хариуцагч биш юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд Ч.Ншүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Өмгөөлөгч Ч.Нби өмгөөлөх эрхээ анх авахдаа ямар нэгэн хуурамч материал бүрдүүлж хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд өмгөөллийн эрхээ хасуулах ямар нэгэн зөрчил гаргаагүй бөгөөд хуульд заасны дагуу матриалаа бүрдүүлж шүүхэд төлөөлөх эрхээ авсан. Мөн прокуророор ажиллаж байхдаа ямар нэгэн ажил тухайлбал өмгөөллийн ажил давхар хийж байгаагүй болно.

Миний бие прокуророор ажиллаж байгаад 55 нас хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон прокуророор ажиллаж байсан хүн 2 жилийн дотор өмгөөлөл хийж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Би тэтгэвэрт гарсныхаа дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу өмгөөллийн зүгээс гомдол хүсэлт бичсэн нь хууль тогтоомж зөрчсөн үйлдэл болохгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч  А.Бгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 1. “Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын МДШБТ хариуцсан хяналтын прокурор З овогт Ч.Н-д өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нээсэн Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаартай Бүртгэх тухай тушаалын З овогт Ч.Н-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

2. Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан нийт 3,027330.00/гурван сая хорин долоон мянга гурван зуун гучин/ төгрөгийн хохирлын хэмжээг 11,740.00/ арван нэгэн мянган долоон зуун дөчин/ төгрөгөөр ихэсгэж, нийт 3,039,070.00/гурван сая гучин есөн мянга далан /төгрөгийг гаргуулах” гэж тодорхойлсон байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “....2002 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил эрхлэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт ажилд хамаарахаас бусад ажил албан тушаалаас хавсарч болохгүй мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөлөл, өмгөөллийн хуулийн этгээд, хуульчдын холбоонд хамаарах бусад ажил албан тушаалыг хавсран эрхэлхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн Ч.Ннь прокурорын ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа шүүхэд төлөөлөх эрхээ авах байсан гэтэл хуулийн дээрх заалтыг зөрчсөн мөн Авилгатай тэмцэх газарт Ч.Н-тэй холбогдуулж гомдол гаргасан бөгөөд Авилагатай тэмцэх газраас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт заасан хязгаарлалтыг зөрчсөн болохыг тогтоосон, бид Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид Ч.Н-ийншүүхэд төлөөлөх эрхийг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч Улсын Дээд шүүх нь холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй Ч.Н-г өмгөөлж хамгаалсан хариуг бидэнд өгсөн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт заасны дагуу 2 жилийн хугацаанд өөрийн өмнө нь ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хүн, хуулийн этгээдийг төлөөлж болохгүй байхад тэрээр 2015 оны 03 дугаар сарын 25, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд хохирогч Ч.С-ийн өмгөөлөгчөөр оролцож гомдол хүсэлтүүдийг гаргасан.....” гэж маргажээ.

Болсон үйл баримтыг товч авч үзвэл: Гуравдагч этгээд Ч.Ннь Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын мэдээлэл, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлтийн газарт хяналтын прокуророор ажиллаж байгаад Улсын Ерөнхий Прокурорын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн б/79 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байх ба чөлөөлөгдөхөөсөө өмнө Ч.Ннь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын дээд шүүхэд шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэхээр хүсэлт гаргасан төдийгүй прокуророор ажилладаг гэдгээ хүсэлтэндээ дурьдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож  байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Хуульч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсны дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхээр Улсын дээд шүүхэд бүртгүүлж, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан өмгөөлөгчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдэнэ”, 30.2-д “Шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хүсэж байгаа хуульч өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд заавал даатгуулсан байна”, 30.3-д “Хуульч Улсын дээд шүүхэд бүртгүүлэх өргөдөлд дор дурьдсан баримт бичгийг хавсаргана”, 30.3.1-д “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар”, 30.3.2-д “өмгөөлөгчийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримтын хуулбар”, зэргийг хавсаргана гэсний дагуу Монгол Улсын дээд шүүх Ч.Н-ийнхүсэлтийг хүлээн авч үзээд  2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд төлөөлөх эрхийг нээж өгснийг буруутгах  үндэслэлгүй бөгөөд проукуророор ажиллаж байсан хүн 2 жилийн дараа шүүхэд төлөөлөх эрх нээлгэхийг хуулиар зохицуулаагүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс хариуцагч болон гуравдагч этгээдийг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно”, 2002 оны Прокурорын байгууллагын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон үүрэгт ажилд үл хамаарах ажил албан тушаал хавсарч болохгүй” гэж заасныг хариуцагч болон гуравдагч этгээд зөрчсөн гэж маргадаг хэдий ч энэ нь бодит байдал дээр тогтоогдохгүй байна.

Учир нь Ч.Ннь прокурорын ажил албан тушаалтайгаа зэрэгцүүлэн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлээгүй, шүүхэд төлөөлөх эрх нээлгэснээрээ өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан гэсэн ойлголт биш бөгөөд  шүүхэд төлөөлөх эрх нээлгэснээс хойш буюу 1 сар 6 хоногийн дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгож, прокурорын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн үүний дараа буюу 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон болох нь  хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт, нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зохицуулсан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас болж өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүх Ч.Н-ийншүүхэд төлөөлөх эрхийг нээснээс болж нэхэмжлэгчийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-дахь хэсэгт заасан хязгаарлалтыг зөрчсөн болохыг холбогдох албаны байгууллага тогтоосон учир Ч.Н-ийншүүхэд төлөөлөх эрхийг хүчингүй болгох үндэслэлтэй.....” гэдэг ч Улсын дээд шүүхийн Тамгын газраас Ч.Н-д шүүхэд төлөөлөх эрх нээсэн шийдвэрийг гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй уг шийдвэр гарснаас хойш Ч.Н2 жилийн хугацаанд өөрийн байгууллагад иргэн, хуулийн этгээдийг төлөөхийг хоргилсон заалтыг зөрчсөн байгаа нь энэхүү Дээд шүүхийн Тамгын газрын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн  Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон Тамгын газрын дарга нь Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгч А.Бгийн гаргасан “Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын МБШБТ хариуцсан хяналтын прокурор З овогт Ч.Н/РД /-д өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нээсэн Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаартай Бүртгэх тухай тушаалын З овогт Ч.Н-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон, түүнийг хүчингүй болгож, учирсан нийт хохирол 3.039.070,00 /гурван сая гучин есөн мянга далан/ төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, Прокурорын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /2002 оны/, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын МБШБТ хариуцсан хяналтын прокурор З овогт Ч.Н-д өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг нээсэн Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаартай Бүртгэх тухай тушаалын З овогт Ч.Н-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоон, түүнийг хүчингүй болгож, учирсан нийт хохирол 3.039.070,00 /гурван сая гучин есөн мянга далан/ төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий А.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             О.ОЮУНГЭРЭЛ