Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2020/0130

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ЭБ” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын “ЭБ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ЭБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “ЭБ” ХХКнь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар гугиаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орших Н*******ийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах зөвшөөрөлтэй болж №2015/82 дүтаартай Улсын тусгай хамгаалалттай нугаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг авсан. “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, дэвсгэрт газар ашиглах тухай" 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №2015/077 тоот гэрээг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай тус тус байгуулсан бөгөөд улмаар хөрш залгаа газар ашиглагч нараас шалтгаалан ашиглах зөвшөөрөл бүхий газрын хилийн цэс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, дэвсгэрт газар ашиглах тухай” 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №2018/131 тоот гэрээг шинээр баталгаажуулах хүсэлтээ Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А*******д удаа дараа хүргүүлээд байгаа бөгөөд БОАЖ-ын сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаал гарах хүртэл уг гэрээг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.А******* баталгаажуулаагүй байсан болно.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2019 оны 07 сарын 10-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалаараа  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийп 17.3 дахь заалтаар Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Аялал жуулчлалын зориулалтаар хууль зорчин газар олгосон” гэсэн үндэслэлээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч “ЭБ” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцалсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 09 сарын 30-ны өдөр “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх”-д ирүүлсэн хариу тайлбарт “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг зөрчиж Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 11.7, 12 дугаар зүйлийн зорчин аялал жуулчлалып зориулалтаар олгосон тул тушаалыг хүчингүй болгосон” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “ЭБ” ХХК-д холбогдох хэсэг нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу хэрэглэж, утга агуулгын илэрхий алдаатай, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад түүний эрхийг зөрчсөн байх тул хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/355 дугаар тушаалын нэхэмжлэгч “ЭБ” ХХК-д холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг дараах үндэслэлүүдээр тайлбарлаж байна. Үүнд:

Нэг. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дуүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасан бөгөөд уг зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрт ашиглуулах газрын зориулалт, орших бүс, байршил, зааг, хэмжээ, дангаар буюу дундаа ашиглах талаар тодорхой заана” гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь улсын тусгай хамгаалалтгай газар нутагт газар ашиглах зөвшөөрлийг олгохдоо холбогдох хамгаалалтын захиргаа, орон нутгийн Засаг даргын саналыг үндэслэн тодорохой бус, байршил бүхий газарт хуулиар хориглоогүй зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгодог бөгөөд Дархан цаазын газрын хязгаарлалтын бүсэд Аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглахыг хориглосон зохицуулалт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд байхгүй юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүтээр зүйлд Дархан цаазат газрын, хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааны төрлийг тодорхойлон заасан бөгөөд уг зүйлийн 7-д “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ..... зориулалтаар зохих журмын дагуу баръсан орон байрыг ашиглах” гэж, Аялал жуулчлалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. дэх заалтад “аялал жуулчлал" гэж хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар оор газар нутагт аялал явахыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсоноос үзвэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасан “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох,  зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байр” гэдэг нь аялал, жуудчлал хийж яваа хүмүүсийг түр буудалуулж, хоноглуулах зориулалт бүхий амралт, жуулчны баазын зориулшгпай орон байр гэж ойлгогдож байгаа бөгөөд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газрын бүсэд явуулахыг хориглосон үйл ажиллагааны төрлийг заахдаа уг зүйлийн 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өө барилга байгууламж барихыг хориглоно” гэж заасан нь Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан байр, сууцнаас өөр зориулалттай барилга байгууламж барихыг хориглож байгаа болохоос биш Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д заасан аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг барих, ашиглахыг хориглосон зүйл биш юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа .... ‘‘Дархан цаазат газар аялал жуулчлалын зориулалтаар газар олгосноор нийтийн эрх ашиг зөрчигдөж, байгаль, экологи болон, Дархан цаазат газрын унаган торх, байгалийн төлөв байдал, дэглэмийн алдагдуулна ” гэжээ.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөелөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, тослийг холбогдох торийн захиргааны тов байгууллагуудтай хамтран хянан батлах” гэсний дагуу нэхэмжлэгч “ЭБ” ХХКнь Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмд нийцүүлэн, байгалийн унаган төрх, байдлыг алдагдуулахгүй, газрын хөрс, хэвлийг ухаж гэмтээхгүйгээр, шаардлагатай тохиолдолд зеөвөрлөн авч явах боломжтой аялагч, амрагч зөвшөөрөл бүхий хүн түр буудаллах, отоглох зориулалттай байр сууц бүхий “Зочид буудал-Аялал жуулчлал”-ын төслөө Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Үнэлгээ, Аудитын хэлтсийн шинжээч Д.Тэмүүлэнгээр хянуулан, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан”, “2016-2021 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн, Ерөнхий шинжээч П.Б*******аар батлуулсан бөгөөд тус үнэлгээнд Дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахад зайлшгүй анхаарч хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ, эрсдлийн үнэлгээ, Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө, Орчны хяналт шинжилгээний хөтөлбөр зэргийг тодорхой тусгасан байдаг.

Гурав. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны вэб сайтад 2018 оны оны 11 сарын 21-ний өдөр тавигдсан ‘Газар ашиглах эрхийг дуусгавар болгох” мэдэгдэлтэй танилцаад “ЭБ” ХХКнь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хандан 2018 оны 12 сарын 27-ны өдрийн 19 дугаартай “Залруулга гаргах тухай” албан бичгээр хандсан бөгөөд тус газрын дарга Э.С******* нь 2019 оны 02 сарын 19-ний өдрийн №10/1029 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэнд хандан хариу ирүүлэхийг мэдэгдсэний дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас  2019 оны 03 сарын 19-ний өдрийн №303 тоот албан бичгээр “Э******* ХХК-ийн хамгаалалтын захиргаанд 2018 онд ирүүлсэн тайлбар мэдэгдэлтэй танилцахад бичиг баримтын бүрдэл бүрэн байсан болно. Иймд Э******* ХХК-ийг цуцлах жагсаалтаас хасах нь зүйтэй юм’’ гэсэн хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн уидирдлагын газарт хүргүүлсэн нэхэмжлэгч компанийн аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газар ашиглахдаа бичиг баримтын болон газар ашиглалтын ямар нэгэн зөрчилгүй учир газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл байхгүй байсан тул хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь огт хамааралгүй үндэслэлээр, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу хэрэглэн нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан байгаа юм. Байгаль орчны сайдын 2002 оны 117 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал явуулах журам”-ын аль алинд нь Дархан цаазат гарын хязгааралтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зөвшөөрөлтэйгээр аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг барих, ашиглахыг зөвшөөрөхөөр тус тус заасан байна.  Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны А/355 дугаар тушаалаараа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар 17.3 дахь заалтаар Богдхан уупын Дархан цаазын газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар олгосон” гэсэн үндэслэлээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/222 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч “ЭБ” ХХК- ийн газар ашиглах эрхийг цуцалсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, утга агуулгын илэрхий алдаатай, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.

Иймд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 сарым 10-ны одрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаал нь утга агуулгын илэрхий алдаатай байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй байхад түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Захиргааны акт илт хууль бус акт байх тул хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “ЭБ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ЭБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн А/355 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг эс завшөөрч хариу тайлбар гаргаж байна.

Улсын тусгай хамгаалалтай Дархан цаазат газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7-д “аялагч, зөвшөөрөл үхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;” гэж заасан зориулалтаар зөвхөн газар ашиглах эрх олгодог. “ЭБ” ХХК-д Улсын тусгай хамгаалалттай дархан цаазат Богдхан уулын Н*******ийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1 га газар ашиглах хүсэлт гаргаж, барилга байшин барих зураг төсөлөө ирүүлснээр хүсэлтийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар Богдхан Уулын дархан цаазат газрын Н*******ийн амны хязгаарлалтын бүсэд 1,0 га талбай бүхий газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгожээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ний өдрийн ‘Тушаал хүчингүй болгох тухай” А/355 дугаар тушаалын гол үндэслэл нь сайдын эрх мэдэл болох Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дархан цаазат газарт хориглох үйл ажиллагаа болох 12 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг тус тус удирдпага болгож Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт заасан Байгалийн цогцолборт газарт аялал жуулчлалын зориулалтаар олгож болох заалтыг Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 11.7, 12 дугаал зүйлийг зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон тул тушаалыг хүчингүй болгосон. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэн тушаал гаргаснаар дархан цаазат газар аялал жуулчгалын зориулалтаар газар ашиглах эрх олгох ёсгүй байтал Байгалийн цогцолборт газрын зориулалт болох аялал жуулчлалын зориулалтаар олгосноор Төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэх боломжгүй болж, нийтийн эрх, ашиг зөрчигдөж, байгаль экологи болон дархан цаазат газрын унаган төрх, байгалийн төлөв байдал, дэглэмийг алдагдуулж барилга байшин барих төсөл, эскиз зураг гаргаж төрийн холбогдох байгууллагаар баталуулсан нь тодорхой юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас захиргааны акт гарах болсонтой холбогдуулан урдчилан мэдэгдэх мэдэгдлийг Захиргааны өрөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дах хэсэгт заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “mne.mn” сайтын мэдээ, мэдээлэлийн зарлал, тендерийн хэсэгг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр, цуцлах иргэн, аж ахуйн нэгжүүдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг байршуулсан болно. Мөн Захиргааны актыг гарсныг мэдэгдэж Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 43 5, 43.6-д зааснаар 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Өдрийн сонин”-ны 16 дугаар нүүрт байршуулсан, баталгаат шуудангаар явуулсан, мөн гардуулсан болно. Иймд дээрх тушаал хууль зүйн үндэслэлтэй туп нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “ЭБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Анх нэхэмжлэгч “ЭБ” ХХКБайгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар Богдхан уулын газар Н*******ийн аманд “Зочид буудал-Аялал жуулчлалын төсөл” хэрэгжүүлэх зорилгоор аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газар ашиглах эрхтэй болж, “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах” 2015/82 тоот гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр авсан байна.

Улмаар Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “ЭБ” ХХК2015/077 дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гэрээг байгуулжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д заасны дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчсөн олгосон хавсралтад дурдсан 46 иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар ашиглах эрх олгосон тушаалуудыг хүчингүй болгосон байх бөгөөд уг тушаалын хавсралтын 13-д нэхэмжлэгч компанид анх эрх олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалыг хүчингүй болгосон байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/222 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”,  36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж тус тус заасныг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналын дагуу улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөглдсөн бүсэд иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар ашиглах эрх олгосны дотор нэхэмжлэгчид аялал жуулчлалын зориулалтаар Богдхан уулын дархан цаазат газрын Н*******ийн аманд 1.0 га газрыг 5 жилийн хугацаагаар газар ашиглуулахаар шийдвэрлэсэн нь дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 1994 онд батлагдсан мөрдөгдсөн, энэ хууль нь байгалийн болон түүх соёлын дурсгалт болон үзэсгэлэнт газрын хэв шинжийг хадгалах, судлах зорилгоор газар нутгийг тусгай хамгаалтад авах, ашиглах түүний унаган төрхийг хадгалах, хамгаалахтай холбоотой харилцаагч зохицуулдаг бөгөөд тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, тэдгээрийн бүс, бүсийн дэглэм, тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн байгууллагуудын, тэр дундаа төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээг зохицуулдаг, энэ хугацаанд эдгээр зохицуултад өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид анх дээрх шийдвэрээр дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглуулах эрх олгосон  шийдвэр гаргах үеийн болон одоогийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн зохицуулалт өөрчлөгдөөгүй байна.

Энэ хуулиар тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат газар, байгалийн цогцолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар гэж ангилж, дархан цаазат газрыг онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүсэд хувааж, тэдгээрийн дэглэмийг тогтоосон байна. Байгалийн бүс бүслүүрийн онцлог хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор газар нутгийг дархан цаазат газар ангилалаар улсын тусгай хамгаалалтад авдаг бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын бүсийн хилийн заагийг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан, нэхэмжлэгчийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан газар нь Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарч байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих зөвшөөрөлтэйгээр явуулж болох үйл ажиллагааг, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт хориглох үйл ажиллагааг тодорхой зохицуулсан, тухайлбал 11 дүгээр зүйлийн 7-д зааснаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглахыг зөвшөөрдөг, харин 12 дугаар зүйлийн 5, 9-д зааснаар дээрхээс бусад өөр бусад барилга, байгууламж барихыг хориглодог байна. Өөрөөр хэлбэл дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд түр хоноглох, буудаллах зориулалтаар байр сууц барихаас өөрөөр барилга, байгууламж барих боломжгүй байна.

Гэтэл Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглахтай холбоотой 33 дугаар зүйлийн 33.1-т “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”,  36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэсэн зохицуулалтыг үндэслэн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг олгодог байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэгт зааснаар яам нь тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүс дэх суурин газрын ерөнхий төлөвлөгөө, шинээр байгуулах аялал, жуулчлалын бааз, амралт, сувиллын байршил, төслийг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран хянан батлах, зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журмыг тогтоох эрхтэй бөгөөд энэ хүрээнд Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журмыг баталсан, энэ журам нь дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсэд болон байгалийн нөөц газар, дурсгалт газарт тодорхой зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл олгох харилцааг зохицуулахаар байна.

Өөрөөр хэлбэл дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглуулах хуулийн болон журмын зохицуулалтаар дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосоор иржээ.

Байгаль орчны асуудал эрхэлсэн сайд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд буюу Бага тэнгэрийн ам, Зайсангийн ам, Богинын ам, Хүүшийн ам, Арцатын ам, Н*******ийн ам, Ташгайн ам, Жаргалантын ам, Түргэний ам зэрэг газруудад нэхэмжлэгчтэй адилхан нөхцлөөр буюу аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийг энэ хугацаанд буюу 1996 оноос хойш олгосон, цаашлаад Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөгдсөн бүс нэрийн дор хязгаарлалтын бүсэд суурин газрын ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг холбогдох газар боловсруулж баталсан, улмаар ерөнхий төлөвлөгөөний дагуу орон сууц, олон нийтийн барилга байгууламж баригдахаар төлөвлөгдөж, барилгажиж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон, сууршлын бүс болсон зэрэг нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичгийг баталсан, энэ баримт бичгээр Шинэ Яармаг орон сууц, олон нийтийн ажил хэргийн бүс байхаар төлөвлөгдөж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 198 дугаар тогтоолоор дээрх Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага-д нийцүүлэн тодорхой байршлуудын ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан, энэ дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 8, 9, 10, 16 дугаар хороо Нисэх Яармаг орчмын орон сууцны хорооллын ерөнхий төлөвлөгөөг зөвшөөрсөн, хэдийгээр нэхэмжлэгчид ашиглах эрх олгогдсон байсан маргаан бүхий газар ороогүй ч үүнд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн тодорхой хэсэг багтаж, олон нийтийн суурьшлын бүс байхаар төлөвлөгдсөн, энэ дагуу барилгажиж орон сууцны хорооллууд, олон нийтийн барилга байгууламжууд баригдсаар байна.

Стандартчилалын үндэсний зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага MNS 6426 : 2013 стандарт батлагдсан, энэ стандартын тусгай хамгаалалттай газар нутагт дархан цаазат газар хамаарахаар нэр томьёонд тусгагдсан бөгөөд стандартын 5.3.3-т байр сууц, байгууламж нь аялал жуулчлалын бүтээгдэхүүний үндсэн шинж чанарыг хадгалсан, тухайн орчны байгаль ландшафтын дүр төрхөд нийцсэн, түүхийн соёлын өвийг хүндэтгэсэн хийц загвартай байх гэсэн шаардлагыг тавьж, барилгын газар дээрх давхар 2 давхраас өндөргүй байна гэж өндрийн хязгаарлалтыг заасан ч нийслэлийн төвийн дүүргийн нутаг дэвсгэрт хамаарагдах тусгай хамгаалалттай газар нутгийн хил зааг дахь суурин газрын бүсийн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламжид давхрын өндрийн хязгаарлалт хамаарахгүй гэсэн нэмэлтийг Стандартчилалын үндэсний зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар тогтоолоор оруулсан байдаг.

Энэ хугацаанд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхтэй холбоотой газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу хуулиар тогтоосон хугацаанд ашиглаагүй, шугам сүлжээний газартай давхцалтай гэх олон үндэслэлүүд дээрх маргаануудыг захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхолд үндэслэн буюу нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн байдаг.

Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд ерөнхий стандарт тогтоосон Захиргааны ерөнхий хууль 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 48 дугаар зүйлийн 2-т захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн өөрийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлүүдийг тодорхой заасан, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй ч иргэн, хуулийн этгээдэд эерэг үйлчлэл үзүүлсэн шийдвэрийн хувьд хүчингүй болгоход тодорхой хязгаарлалт тавьсан, тухайлбал, хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, захиргааны актаар олгосон эрхийг хэрэгжүүлээгүй, захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан бол хүчингүй болгож болохоор заасан байдаг.

“ЭБ” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэсэн Байгаль орчны сайдын 2015 оны А/22 дугаар тушаалыг хүчингүй болгож буй сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын үндэслэл нь эерэг үйлчлэлтэй шийдвэрийг хүчингүй болгох хуулиар тогтоосон эдгээр хязгаарлалтад хамаарахгүй байна. Энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн төрийн үйл ажиллагаанд итгэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим мөн хангагдах учиртай.

Газар ашиглах гэрээнд газрын төлөв байдлыг чанарын улсын хянан баталгаанд хамруулахаар, газар дээр хэрэгжүүлэх төслийн зориулалтын дагуу байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг эрх бүхий этгээдээр батлуулсан, энэ байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хэрэгжүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй ашиглах үүрэг газар ашиглагч хүлээж, энэ үүргээ зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор хуульд болон гэрээнд тодорхой заасан.

Нэхэмжлэгч компанийн “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, дэвсгэрт газар ашиглах тухай” 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2015/077  тоот гэрээг байгуулсан цагаас эхлэн тус гэрээгээр хүлээсэн газрын төлбөрөө төлсөн бөгөөд газрын солбилцлын цэгт өөрчлөлт орсонтой холбоотойгоор “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, дэвсгэрт газар ашиглах тухай” 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2018/131 тоот гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 7/05 тоот албан бичгээр Засаг дарга Ж.А*******д хүргүүлсэн гэрээг аль алиныг нь Засаг дарга баталж өгөхгүй байснаас шалтгаалан  бид газраа зориулалтын дагуу ашиглах болон 2019 оноос хойших газрын төлбөрийг төлөх боломжгүй байсан. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь “Улсын тусгай хамгаалалттай газар нутаг, дэвсгэрт газар ашиглах тухай” гэрээтэй холбоотой бодит нөхцөл байдлыг тогтоож, холбогдох нотлох баримтыг цуглуулалгүй манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр гаргасан хууль бус...” гэх тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл газар ашиглагч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээнд заагдсан ажиллагааг хэрэгжүүлээгүй гэх газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл тогтоогдоогүй, мэргэжлийн байгууллага болох дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас аливаа санал хүргүүлээгүй байх тул дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчигдсөн гэх байдал тогтоогдоогүй байдаг.

Нөгөө талаас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа бодит нөхцөл байдалд тохирсон байх ёстойн дээр төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим.

Дээрхээс дүгнэхэд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тусгай хамгаалалттай газар нутагт, тэр дундаа Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн газар ашиглах эрх олгосон ерөнхий зохицуулалт болох 33, 36 дугаар зүйлийг баримтлан аялал жуулчлал-ын зориулалтаар газар ашиглах эрх олгож, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох түр журам болон Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага стандартын дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүс гэх ойлголтод дархан цаазат газрын хязгаарлалтыг бүс-ийг хамааруулан, хуулиар тогтоосон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн дэглэмийг зөрчиж ирсэн, бодит нөхцөл байдалд дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд орон сууц, олон нийтийн суурьшлын бүс бий болсон байхад нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн нь төрийн үйл ажиллагаанд тэгш байдлыг хангах, захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд тохирсон байх, иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмуудад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэй байсан дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлах газрын хил залгаа болон дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд бусад этгээдэд олгогдсон газар ашиглах эрх хэвээр, тэдгээр нь үйл ажиллагаа явуулж байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хуульд нийцсэн гэж шүүх дүгнэх боломжгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 48 дугаар зүйлийн 48.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 33 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч “ЭБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалын “ЭБ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ОЮУНГЭРЭЛ