| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2018/0123/э |
| Дугаар | 26 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 26
Ө.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Н.Нямбаяр, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Я.Дина, шүүгдэгч Ө.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяа, нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нарыг оролцуулан,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолтой, Ө.Б-д холбогдох эрүүгийн 1835000690136 дугаартай хэргийг шүүгчдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Увс аймаг дахь Цагдаагийн газрын Наранбулаг сумын хэсгийн төлөөлөгч ажилтай, ам бүл 5, аав, ээж, 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 17-р хороо 2-15 тоотод оршин суух, регистрийн дугаар ОБ93122914, одоо Увс аймаг Улаангом сум 11-р баг 24 айлын орон сууцны 2-13 тоотод оршин суудаг Х овогт Ө-ын Б.
Шүүгдэгч Ө.Б нь 2017 оны 12 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Увс аймгийн Наранбулаг сумын 2-р багийн нутагт оршин суух иргэн Ж.Г-ны өвөлжөөний хашаанд байсан бог малнаас хохирогч Г.Г-ийн 2, Ж.Г-ны 4, Г.Г-ын 1, Батсуурийн 2 ямаа тус тус хулгайд алдагдсан гэх эрүүгийн 17350002270034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгаж, хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Ө-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль сахиулагч нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-д 5450 /таван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.450.000 таван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Б нь 5450 /таван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5.450.000 /таван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож,
Ялтан шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
Шүүгдэгч Ө.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх”-ээр тус тус заан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Б-гийн өмгөөлөгч Н.Энхтуяа нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрөн давж заалдаж байна. Үүнд:
1. Шүүх Ө.Б-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэхдээ Эрүүгийн хуулийн 2 дугаар бүлгийн 2.1.2 болон 2.1.4 –ийг буруу хэрэглэсэн. Шүүх “нотлох баримт хуурамчаар үйлдэх “гэмт хэрэг хохирол учруулсан байхыг шаардахгүй бөгөөд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд заасан.
- Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно,
-Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэх хууль ёсны байх зарчмыг зөрчсөн. Шүүх зөвхөн хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрхтхй ба үүрэгтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн болон тусгай ангийн зүйл заалтыг дэлгэрүүлэн, эсхүл төсөөтэй хэрэглэх эрх байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий болон тусгай ангиийн 21.1 дүгээр хэсэгт “нотлох баримтыг хуурамчаар үйлдэх нь” хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна гэж заагаагүй байна. Харин “хохирол учирсан байх”-ыг байх бүрэлдэхүүн гэж тусгайлан заасан байна.
2. Ө.Б-гийн гарын үсэг зурсан гэх баримтууд нь нотлох баримтаар хэрэгт болон шүүхэд үнэлэгдээгүй, хяналт тавьж буй прокурорын шатанд дууссан тул нотлох баримт гэж үзэхэд хангалтгүй байсныг шүүх харгалзаж үзээгүй нь гэм бурууг тогтооход нөлөөлсөн.
3. Ө.Б-гийн гарын үсэг зурсан гэх баримтуудыг нотлох баримт гэж үзэх нь үндэслэл муутай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-д “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан байгаа бөгөөд эдгээр нотлох баримт нь ...мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлээр ... тогтоогдоно” гэж зааснаас үзэхэд Ө.Б-г буруутгаж буй баримтуудыг нь нотлох баримт биш, нотлох баримтыг бүрдүүлэх, хууль ёсны болгоход хэрэглэх арга хэрэгсэл буюу мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл гэж үзэх нь зүйтэй байна. Ямар ч байдлаас шүүх Эрүүгийн хуулийг шүүгдэгчид ашигтай байдлаас нь тайлбарлаж, ойлгож хэрэглэх үүрэгтэй тул энэхүү гомдолд анхааралтай хандана гэдэгт найдаж байна.
4. Мөн түүнчлэн Ө.Б нь хэргийн байдлыг гуйвуулсан, худал мэдээлэл бүрдүүлсэн, хохирогч болон яллагдагч нарын хэн алинд ашигтай буюу хохиролтой байдал бий болгох санаа зорилго байгаагүй нь тогтоогдсон, тухайн үйлдлийг хийгээгүй нь тогтоогдсон байхад шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэж байгаа нь Эрүүгийн хуулийн хууль ёсны байх зарчмыг зөрчсөн болохыг харуулж байгаа.
Дээрх байдлыг харгалзан үзэж Ө.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож, Ө.Б-г цагаатгаж өгнө үү” гэжээ.
Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийн агуулга: “...Шүүгдэгч буюу хууль сахиулагч Ө.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг устгах, хуурамчаар үйлдэж хэрэгт хавсаргасан. Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуцлуулж, бэхжүүлэх, шалган үнэлэх талаар тогтоосон журмыг зөрчсөн санаатай үйлдэл, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхол, эд хөрөнгөнд хохирол учирсан байхыг шаардахгүй.
....Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/135 дугаар шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй хэргийн бүрдэл хангагдсан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяагийн гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
Ө.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ө.Б-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг үндэслэж шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тайлбарлан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Эрх бүхий этгээдээс томилогдсон, хуулиар тусгайлан эрх олгосон мөрдөгч нь хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж, бэхжүүлэх нь түүний албаны хууль ёсны үүрэг бөгөөд нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглодог.
Гэтэл Ө.Б нь Увс аймгийн Наранбулаг сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 17350002270034 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хохирогч Ж.Г, Г.Г, Г.Б, Г.Г нарын хохирогчоор өгсөн мэдүүлгийг устгасан, улмаар хохирогч Ж.Г, Г.Г, Г.Б, Г.Г нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ж.Г, Г.Г, Г.Б, Г.Г нарт “Малын үнэлгээ тогтоох тухай” УВ/01/207 дугаартай дүгнэлт болон 17350002270034 дугаартай эрүүгийн материал танилцуулсан баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн прокурорт гаргаж өгсөн байх бөгөөд энэхүү үйлдэл нь “...хууль сахиулагч нь хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг зориуд устгасан, хуурамчаар үйлдсэн бол” гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тодорхой үйлдэл хийснээр төгсөх буюу материаллаг хор уршгийг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул Ө.Б нь прокурорт хуурамч нотлох баримт гаргаж өгснөөр дээрх гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.
Иймд “Ө.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/ 135 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД М.НЯМБАЯР
Н.МӨНХЖАРГАЛ