Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

                                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Б.Оюунболд, Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баргачууд овогт Гансүхийн Ган-Эрдэнэ, Жоргоон овогт Баатардоржийн Оюунболд нарт холбогдох эрүүгийн 2121000000467 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын арын эгнээд оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Баргачууд овогт Гансүхийн Ган-Эрдэнэ. /РД: ЖЗ98012211/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Барган гэх газарт оршин суух, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сараар хянан харгалзаж байсан, гавъяа шагналгүй, Жоргоон овогт Баатардоржийн Оюунболд. /РД: ЖЗ95100412/

Шүүгдэгч Б.Оюунболд нь Г.Ган-Эрдэнэтэй бүлэглэн, машин механизм буюу мотоцикл ашиглаж 2021 оны 11 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг “Ар ганга” гэх газраас иргэн П.Ганзоригийн өмчлөлийн 63 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж 8150.000 (найман сая нэг зуун тавин мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Баатардоржийн Оюунболд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Гансүхийн Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж гаргах тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

            Хохирогч П.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчимд манай том хүү болох Г.Анхжаргал над руу утсаар залгаад өчигдөр шөнө ... манай хашаатай хониноос нийт 60 гаруй тооны том, жижиг нийлсэн хонь, ямаа аваад явчихсан байна гэж хэлсэн. ... би тухайн явдлаас үүдэн охиноо очоод хонь, ямаагаа тоолоод ир гэхэд 63 тооны хонь, ямаа дутсан байсан. Надад учруулсан хохирлыг шүүгдэгч нар төлж барагдуулсан тул надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 19-20, 22 тал/

Гэрч Д.Хаянхярваа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай сумын 3 дугаар багийн иргэн Г.Ган-Эрдэнэ гэх залуу нэг танихгүй хүнтэй манай худаг дээр мотоциклтой зогсож байсан би Ган-Эрдэнэд хандаж манай хашаанд хэний хонь хашаа вэ гэж асуухад энэ хонь Пөмбөө буюу Оюунболдын хонь, ямаа юмаа Пөмбөө удахгүй машинтай ирээд авна гэж хэлсэн бөгөөд тухайн цаг хугацаанаас хойш 3-4 цагийн дараа өдрийн 14 цагийн орчимд Пөмбөө буюу Оюунболд гэх залуу манай сумын 3 дугаар багийн иргэн А.Бямбацэрэн гэх ахын хамт цагаан өнгийн портер маркийн машинтай ирээд манай хашаанд байсан хониноос хонь, ямаа ачиж байгаа харагдсан. Г.Ган-эрдэнэ нөгөө танихгүй гэх залуу хоёр манайхаас гарч очоод цуг ачилцаж байгаа харагдсан бөгөөд тухайн хүмүүс хонь, ямаагаа машинд ачиж дуусаад гэрийн хойгуур 40 орчим тооны үлдсэн хонь, ямааг нь машинтай туугаад явж байгаа харагдсан...” гэжээ. /хх-ийн 41 тал/

Гэрч А.Бямбацэрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Пөнбөө гэх залуу нь надад хандаж хэлэхдээ манай тасарсан хонь сумын 1 дүгээр багийн иргэн Долдой гэгч айлынд хашаатай байгаа та хонь авахгүй биздээ гэхээр нь би хэдэн хонь зарах гэсэн юм бэ? би худалдаж авья гэж тохиролцсон.  Надад тухайн хашаанд байсан хониноос 7 хонь, гурван хурга, хоёр ямаатай нийт 12 тооны хонь ямаа ачиж өгсөн. ... бид нар хонь, ямаагаа ачиж дуусаад өдрийн 14 цагийн орчимд Долдойгийнхоос гараад Сэргэлэн сумын 3 дугаар багийн нутаг “Баруун хайрхан” гэх газарт байх манайд ирсэн бөгөөд тухайн хонь ямаануудыг манай хонинд буулгаж орхичихоод Г.Ган-Эрдэнэ Пөмбөө нар маргааш таниас хонь, ямааныхаа мөнгийг авья гээд яваад өгсөн... маргааш нь Ган-Эрдэнэ, Пөмбөө нар манайд ирээд 12 тооны хонь, ямааны мөнгө болох нийт 940.000 төгрөгийг надаас авсан юм...” гэжээ. /хх-ийн 45-46 тал/

Гэрч Д.Тэмүүжин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын 02-ны өглөө 07 цагийн орчимд босоод хонины хашаан дээрээ иртэл манай хонины хашаа далий харагдаад байхаар гайхаад хартал хонины хашааны амны уяаг нь тайлаад хажуу талын хашаанд өлгөөд орхичихсон байдалтай байсан.  Би хонио бүртгээд үзтэл тоогоороо 60 гаруй тооны хонь, ямаа дутаад байсан бөгөөд би ороод П.Ганзориг ахын хүү Анхбаяр гэх залуу руу утасдаад өчигдөр шөнө манай хонинд хулгай орсон юм шиг байна манай хашаатай хониноос дутаад байна мөн хашааны амыг нь онгойлгоод уяаг нь тайлаад эргээд хаасан ул мөр байна гэж ярьсан юм аа. Би алдсан гэх хонио 2-3 хоног хайгаад олоогүй байж байтал манай урд байдаг Д.Батжаргал гэх хүн над руу утасдаад танай хонь ямаа юм шиг байна зүүн урдаасаа 40 орчим тооны хонь ямаа гүйж ирсэн манай хашаанд байгаа ирээд аваарай гэж над руу хэлсэн би очоод тухайн хонь, ямаагаа харахад манай 40 тооны хонь, ямаа байсан...” гэжээ. /хх-ийн 35-37 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 14-15 тал/

- Б.Оюунболд, Г.Ган-Эрдэнэ нарын гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-27, 30-32, 58-59, 55-56 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Б.Оюунболд, Г.Ган-Эрдэнэ нар нь  бүлэглэн, машин механизм буюу мотоцикл ашиглаж 2021 оны 11 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг “Ар ганга” гэх газраас хохирогч П.Ганзоригийн өмчлөлийн 63 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлж 8150.000 (найман сая нэг зуун тавин мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хохирогч П.Ганзориг, гэрч Д.Хаянхярваа, А.Бямбацэрэн, Д.Тэмүүжин нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээнүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Оюунболд, Г.Ган-Эрдэнэ нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүхээс дүгнэв.

Шүүгдэгч Б.Оюунболд, Г.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Оюунболд, Г.Ган-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

Шүүгдэгч Б.Оюунболд, Г.Ган-Эрдэнэ нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

Шүүгдэгч Б.Оюунболд, Г.Ган-Эрдэнэ нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүхээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Оюунболд, Г.Ган-Эрдэнэ нарын хууль бус үйлдлийн улмаас хохирогч П.Ганзоригт 8150.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны товыг хохирогч П.Ганзоригт мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, өөрт учирсан хохирлыг Б.Оюунболд, Г.Ган-Эрдэнэ нараас гаргуулж авсан гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оюунболд нь Г.Ган-Эрдэнэ нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “SENKE SK150-2” маркийн 51-50 ДО улсын дугаартай мотоциклийн үнэ болох 600.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэг хүнээс 300.000 гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б.Оюунболдын ЖЗ95100412 тоот, Г.Ган-Эрдэнийн ЖЗ98012211 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Баргачууд овогт Гансүхийн Ган-Эрдэнэ, Жоргоон овогт Баатардоржийн Оюунболд нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэн, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, Б.Оюунболд нарыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, Б.Оюунболд нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ жилийн хорих ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, Б.Оюунболд нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “SENKE SK150-2” маркийн 51-50 ДО улсын дугаартай мотоциклийн үнэ болох 600.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн нэг хүнээс 300.000 гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч Б.Оюунболдын ЖЗ95100412 тоот, шүүгдэгч Б.Ган-Эрдэнийн ЖЗ98012211 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбаруудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Ган-Эрдэнэ, Б.Оюунболд нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Л.БАТЖАРГАЛ

2022        02         24                                               2022/ШЦТ/72

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүгдэгч Б.Оюунболд, Г.Ган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баргачууд овогт Гансүхийн Ган-Эрдэнэ, Жоргоон овогт Баатардоржийн Оюунболд нарт холбогдох эрүүгийн 2121000000467 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эцэг, ах, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын арын эгнээд оршин суух, ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, Баргачууд овогт Гансүхийн Ган-Эрдэнэ. /РД: ЖЗ98012211/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг Барган гэх газарт оршин суух, ял шийтгэл: Сум дундын 10 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сараар хянан харгалзаж байсан, гавъяа шагналгүй, Жоргоон овогт Баатардоржийн Оюунболд. /РД: ЖЗ95100412/