| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2017/00580/И |
| Дугаар | 138/ШШ2017/00776 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2017/00776
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг *******-50 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорнод аймаг дахь Дорнод Их сургуульд холбогдох
тус сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны албаны ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 5 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч И.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорнод Их сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны албаны ажилтнаар 2016 оны 3 сарын 14-ний өдрөөс эхлэн ажилласан. Би хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг зохих журмын дагуу алдаа зөрчилгүй хийж гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2017 оны 3 сарын 07-ны өдрийн Б/22 дугаар захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдан ажилгүй болсон. Уг тушаалд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 4-р зүйлийн 4.1/Г/, албан тушаалаа хувийн ашиг олох хэрэгсэл болгон гадаад оюутнаас мөнгө авахыг завдсан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан, оюутны өргөдлийг үндэслэн 2017 оны 3 сарын *******-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн. Дорнод Их сургуулийн багш, бага анги, багш англи хэлний 3 дугаар дамжаанд БНХАУ-аас суралцаж буй 11 оюутан багшлах дадлагаа өөрийн нутагтаа хийх болсонтой холбогдуулан визны сунгалтын материалыг бүрдүүлэх шаардлагатай болсон. 11 оюутныг Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн “Улаан тууз” эмнэлэгт 2017 оны 2 сарын 20-ны өдөр шинжилгээ өгүүлсэн. Их эмч П.Оюумаа 2017 оны 2 сарын 22-ны өдөр шинжилгээний хариуг өгөхдөө 10 оюутны шинжилгээ сөрөг, 1 оюутны шинжилгээ эерэг гарсан учир тус оюутантай уулзаж эмчлүүлэхийг надад зөвлөсөн. Эмчийн зөвлөсний дагуу шинжилгээний хариу эерэг гарсан оюутантай ганцаарчлан уулзаж хариуг хэлэхэд их хүндээр хүлээж авсан. Тухайн үед би оюутныг “Засгийн газар хоорондын гэрээгээр ирчихээд ийм асуудал гаргалаа, эмчлүүлэхгүй бол виз сунгагдахгүй юм байна” гэж зэмлэсэн. Гэтэл Дорнод Их сургуулиас ирүүлсэн тайлбартаа “...багш ******* нь гадаад оюутан Сурнаагаас бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг эрүүл гаргана амлалт өгч түүнээс шан харамж буюу 1000 юань, хүүхэддээ хувцас нэхсэн болох нь гадаад оюутны өргөдөл, гомдлоор тогтоогдсон” гэж бичжээ. Би оюутантай өвчнийг хэрхэн эмчлүүлэх тухай ярилцсан. Миний хувьд шинжилгээний хариуг зүгээр гаргуулж өгнө гэж хэлээгүй, надад тийм чадал, боломж ч байхгүй. Гадаад оюутны бичсэн гэх өргөдөл нь хуулийн үндэслэлгүй, тогтоогдоогүй, улмаар хүний үгийг сонсохгүй, хэлний үл ойлголцлоос болсон гэдгийг анхаарч үзээгүй. Би энэ өргөдлийг гадаад оюутан бичсэн гэдэгт эргэлздэг. Энэ бичгийн хэв бол манай сургуулийн бичиг хэргийн ажилтны хэв хэмээн үзэж байна. Манай сургууль хятад хэлний багш, орчуулагч бэлтгэдэг сургалтын байгууллага учраас өөрийн гараар нь өөрийнх нь хэлээр бичүүлж, орчуулагчаар орчуулж үнэн зөв бичсэнийг нь баталгаажуулах байсан гэж үзэж байна. Сургуулийн захирал тухайн үед юу болсныг надаас асуулгүй, тайлбарлах боломж олгохгүйгээр шууд ажлаас халсанд гомдолтой байна. Би тушаалаа 2017 оны 3 сарын 13-ны өдөр авсан. 3 сарын *******-ний өдөр сургуулийн захиргаанд өргөдөл өгөхдөө оюутны өргөдлийг үндэслэн халж байгаа гэдгийг мэдсэн байсан. Би сургуулийн нэр хүндийг бодоод яаран шүүхэд хандаагүй, учир нь олдох байх, гаргасан тушаалаа өөрчлөх байх гэж итгээд сургуулийн захиргаанд өргөдөл өгсөн. Миний хувьд 2013 оны 1-р сард Улаанбаатар хотын Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тасагт нурууны хагалгаа хийлгэж хяналтанд байдаг. 2017 оны 4 сарын 5-ны өдөр өвчтөн илгээх 13А маягтаар Улаанбаатар хот явсан. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн боловч хэвтэж чадаагүй. Шаардлагатай шинжилгээнүүдийг өгч гадуур эмчилгээ хийлгэсэн. Энэ үед хотоос ирж сургуулийн захиргаа өргөдлийн хариу өгөөгүй учир Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоонд 4 сарын 17-нд өргөдөл өгсөн. Тэгээд хотод эмчлүүлж байгаад 4 сарын 26-ны өдөр ирсэн. 5 сарын 1-ний өдөр Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос шүүхэд ханд гэсэн хариуг өгсөн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээн асуудлыг шийдэж өгнө үү. Ажлаас үндэслэлгүй халсан тул хуучин ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч И.Наранцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манай сургуульд суралцдаг өвөр монгол оюутан Сурнаа нь 2017 оны 3-р сард захирал Янжмаад хандан “Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны ажилтан багш ******* нь надаас мөнгө болон хүүхдүүддээ хувцас нэхээд хэцүү байна” гэж гомдол мэдүүлсэн. Энэхүү гомдлын дагуу Сурнаагаас лавлахад “бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөхөд минийх сөрөг гэж гарсан, ******* багш шинжилгээний сөрөг гэсэн хариуг эерэг болгоно, тиймээс 1000 юань хэрэгтэй, эмчид нь өгнө гэснийг захиралд хэлсэн, өглөө нь захирал уруу орох гэхэд ******* багш “захиралд намайг ойлгоогүй, тэгж хэлээгүй гээд хэлчих, би юу ч мэдээгүй шүү...” гэж хэлсэн байдаг. Багш ******* нь гадаад оюутан Сурнаагаас бэлгийн замын халдварт өвчний шинжилгээг эрүүл гаргана гэж амлалт өгч түүнээс шан харамж буюу 1000 юань, хүүхэддээ хувцас нэхсэн болох нь гадаад оюутны өргөдөл, гомдлоор тогтоогдсон. ...*******ийн дээрх үйлдэл нь манай сургуулийн нэр төрд маш ноцтой хохирол учруулсан явдал болсон бөгөөд энэ асуудлыг захиргааны зөвлөлөөр хэлэлцэн хөдөлмөрийн гэрээний 4.2.Г-д заасан “Албан тушаалаа хувийн ашиг олох хэрэгсэл болгох...” гэсэн хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халах шийдвэр гаргасан. Ажлаас халсан шийдвэрийг *******эд 2017 оны 3 сарын 7-ны өдөр танилцуулсан. ******* багшид манай сургуульд ажиллаж сурдаг бүх гадаад багш, оюутны бичиг баримт байдаг учир ажил хүлээлцэж дууссаны дараа 3 сарын 13-ны өдөр тушаалыг гардуулсан. *******ийн шүүхэд хандан гаргасан хөөн хэлэлцэх хугацааг сэргээж өгнө үү гэсэн хүсэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ажлаас халагдсан ажилтан энэ талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 1 сарын дотор шүүхэд гаргах ёстой байдаг. Тэрээр тус заалтыг биелүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Дорнод аймгийн Дорнод Их сургуульд холбогдуулан тус сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны ажилтаны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж, дээрх нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр дэмжсэн болно.
Хариуцагч Дорнод аймгийн Дорнод Их сургууль нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.
Нэхэмжлэгч Н.******* нь Дорнод аймгийн Дорнод Их сургуулийн захирлын 2016 оны 3 сарын 14-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар тус сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны ажилтнаар томилогдон ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2017 оны 3 сарын 07-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Дээрх үйл баримтын талаар, Дорнод Их сургуулийн захирлын 2017 оны 3 сарын 07-ны өдрийн Б/22 дугаар тушаал, ажил олгогч ажилтан нарын хооронд 2016 оны 12 сарын 0*******-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...ажлаас халсан тушаалд дурдсан зөрчлийг гаргасан эсэхийг зохих журмын дагуу шалгаж тогтоогоогүй, нотлоогүй, мөн гадаад оюутаны гаргасан өргөдөл мөн эсэх нь тодорхойгүй, хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг буруу баримталж шийдвэр гаргасан учир хууль зүйн үндэслэлгүй байна, мөн 2017 оны 3 сарын 13-ны өдөр тушаалыг авсан боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд хугацаа хэтрүүлэн хандсан учир хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй...” гэж,
харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ “... багш Н.*******ийн гаргасан зөрчил нотлогдсон, хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг гаргасан, тушаалд хөдөлмөрийн гэрээний заалтыг баримтлахдаа техникийн алдаа гаргаж буруу бичснийг хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дүгээр зүйлийн 12*******.2-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж тус тус тайлбарладаг.
Талууд шүүхэд гомдол гаргах хугацааны талаар маргаж байгаа учир Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дүгээр зүйлийн 12*******.2-д заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн эсэх, хэрэв хугацаа хэтрүүлсэн бол мөн хуулийн 12******* дүгээр зүйлийн 12*******.3-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Н.******* нь тус сургуулийн захирлын 2017 оны 3 сарын 07-ны өдрийн Б/22 дугаар “Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” тушаалыг 2017 оны 3 сарын 13-ны өдөр хүлээн авсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дүгээр зүйлийн 12*******.2-д “Ажилтан ажлаас буруу халсан ... тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн заалтын дагуу 2017 оны 4 сарын 13-ны өдрийн дотор шүүхэд хандах ёстой байсан боловч 2017 оны 5 сарын 03-ны өдөр хугацаа хэтрүүлэн гаргасан байна.
Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай хэтрүүлсэн гэх шалтгаанаа “...4 сарын 5-ны өдрөөс 4 сарын 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод эмчлүүлж байсан, энэ хооронд буюу 4 сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд гомдол гаргаж 5 сарын 1-ний өдөр хариу авсан...” гэж тайлбарлаж, дээрх нөхцөл байдлаа нотолсон бичмэл баримтаар БОЭТ-өөс 2017 оны 4 сарын 03-ны өдөр олгосон эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмчилгээний картаас хуулбарласан 2017 оны 4 сарын 10, 4 сарын 25-ны өдрүүдэд үзүүлсэн тэмдэглэгээ, Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын 2017 оны 5 сарын 01-ний өдрийн албан тоот, Дорнод аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд гаргасан өргөдлийн хуулбарыг ирүүлжээ.
Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн дээрх нотлох баримтуудаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдохгүй байна, Н.******* нь тушаалаа авснаас хойш 1 сар 5 хоногийн дараа үйлдвэрчний эвлэлийн холбоонд, 1 сар 20 хоногийн дараа шүүхэд хандсан, 4 сарын 5-наас 4 сарын 25-ны өдрүүдэд биеэ эмчлүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ хооронд эмнэлэгт хэвтээгүй, гадуур эмчлүүлж байсан, мөн эмчлүүлж байх хугацаандаа 4 сарын 17-ны өдөр шүүхэд хандаагүй үйлдвэрчний эвлэлийн холбоонд гомдлоо гаргасан нь тогтоогдож байх тул хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй гэж маргадаг.
Талуудын гаргасан бичмэл баримтуудыг шинжлэн үзвэл, нэхэмжлэгч Н.******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12******* дүгээр зүйлийн 12*******.2-д заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргаагүй, мөн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. Иймд Дорнод аймгийн Дорнод Их Сургуульд холбогдох тус сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны ажилтаны ажилд эгүүлэн тогтоолгох тухай Н.*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ы *******ийн нэхэмжлэлтэй Дорнод аймгийн Дорнод Их Сургуульд холбогдох тус сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцааны ажилтаны ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар мөн хуулийн 11*******.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ