Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2017/00804

 

 

 

 

 

 

 

 2017         07           27                                                      138/ШШ2017/0080*******

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Дорнод аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ы хүсэлттэй

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2017 оны 5 сарын          22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, түүний өмгөөлөгч Д.Урансувд, гэрч А.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 оны 9 сарын 11-ний өдөр төрсөн. Одоо 55 настай. Улсад 20 гаруй жил ажилласан бөгөөд 18 жил нь тракторын жолоочоор ажилласан. Тиймээс хөдөлмөрийн хүнд нөхцлөөр 55 настайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох юм. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэр, бусад бичиг баримт маань шатаж үрэгдсэн тул архивын баримт болон бусад нотлох баримтыг үндэслэн ажилласан байдлаа тогтоолгох шаардлагатай байна. Би 13 настайдаа буюу 1975 оны 8 сарын 23-ны өдрөөс эхлэн ******* сумын Ононгийн сангийн аж ахуйн даргын 179 дүгээр тушаалаар ажилчнаар орсон. Ингээд ажиллаж байх хугацаандаа 16 нас хүрч мэргэжлийн сургуульд явах болж 1978 оны 10 сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Тэгээд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн ТМС-д суралцан тракторчин мэргэжил эзэмшээд сумандаа очиж ажилласан. Ононгийн сангийн аж ахуйн даргын 1979 оны ******* сарын 10-ны өдрийн 3******* дүгээр тушаалаар ачигчаар ажилд орсон. 1979 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн тракторчинаар ажиллаж эхэлсэн. 1982 онд цэргийн алба хаах болсон тул 1982 оны 7 сарын 2*******-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. 1985 оны 5 сарын 1*******-ний өдөр цэргийн албанаас халагдсан. Ононгийн сангийн аж ахуйн даргын 1986 оны 12 сарын 22-ны өдрийн 119 дүгээр тушаалаар тракторчнаар ажиллахаар болсон. 1992 оны 2 сарын 01-ний өдрөөс ******* сумын Ононгийн сангийн аж ахуй хувьчлагдан “Ундарга” ББХКомпаний мэдэлд шилжин тракторчнаар ажиллах болж сангийн аж ахуйн даргын 10 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. “Ундарга” ББХК нь 2002 оны 2 сарын 18-ны өдөр татан буугдсан. Татан буугдахаас өмнө Компанийн тухай хуулийн дагуу 1996 оны ******* сарын 25-ны өдрөөс “Гулдааш” ХХКомпани болж нэрээ өөрчилж байсан. Би 2002 он хүртэл буюу татан буугдах хүртэл тракторын жолоочоор ажилласан. Гэхдээ компани маань бидний нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын байгууллагад төлөөгүй байсан. Манай гэрт 1996 онд цахилгааны холболтоос болж гал гарсны улмаас миний бүх зүйл шатсан. Миний ажилласан байдалтай холбогдуулан гаргах хувийн бичиг баримт байхгүй байгаа юм. Иймд Ч.******* намайг ******* сумын Ононгийн сангийн аж ахуйд 1975 оны 8 сарын 23-ны өдрөөс 1978 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1979 оны 3 сарын 26-ны өдрөөс 1979 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл ачигчаар, 1979 оны 7 сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 сарын 2*******-ний өдрийг хүртэл тракторчнаар, 1986 оны 12 сарын 22-ны адраас 1992 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл тракторчнаар, 1992 оны 2 сарын 01-ний өдрөөс 1996 оны ******* сарын 25-ны өдрийг хүртэл “Ундарга” ББХКомпанид тракторчнаар, 1996 оны ******* сарын 25-ны өдрөөс 2002 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэл “Гулдааш” ХХкомпанид тракторчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

   Гэрч А.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие 1972 оноос 1975 он хүртэл ******* суманд малчнаар ажилласан. Тэгээд тракторийн сургуульд явж 1978 онд тракторын жолооч болсон. *******тай хамт нэг сангийн аж ахуйд тракторын жолоочоор 1979 оноос 1992 он хүртэл ажилласан. Тэгээд сангийн аж ахуй тарж жижиг жижиг компани болсон. Би “Нэмнэ” компанид 1992 оноос 199******* он хүртэл ажилласан. Харин ******* “Ундарга” компанид 1992 оноос 199******* он хүртэл тракторын жолоочоор ажилласныг гэрчилнэ ... гэв. 

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь Дорнод аймгийн ******* сумын Ононгийн сангийн аж ахуйд 1975 оны 8 сарын 23-ны өдрөөс 1978 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1979 оны 3 сарын 26-ны өдрөөс 1979 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл ачигчаар, 1979 оны 7 сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 сарын 2*******-ний өдрийг хүртэл тракторчнаар, 1986 оны 12 сарын 22-ны өдрөөс 1992 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл тракторчнаар; 1992 оны 2 сарын 01-ний өдрөөс 1996 оны ******* сарын 25-ны өдрийг хүртэл “Ундарга” ББХКомпанид тракторчнаар; 1996 оны ******* сарын 25-ны өдрөөс 2002 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэл “Гулдааш” ХХКомпанид тракторчнаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Ч.******* нь Дорнод аймгийн ******* сумын Ононгийн сангийн аж ахуйд 1975 оны 8 сарын 23-ны өдрөөс 1978 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1979 оны 3 сарын 26-ны өдрөөс 1979 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл ачигчаар, 1979 оны 7 сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 сарын 2*******-ний өдрийг хүртэл тракторчнаар, 1986 оны 12 сарын 22-ны өдрөөс 1992 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл тракторчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан бичмэл баримтууд болох Дорнод аймгийн Ононгийн сангийн аж ахуйн даргын 1975 оны 9 сарын 0*******-ний өдрийн 179 дүгээр тушаал, 1978 оны 10 сарын 08-ны өдрийн 1*******0 дүгээр тушаал, 1978 оны 10 сарын 31-ний өдрийн 150 дугаар тушаал, 1979 оны ******* сарын 10-ны өдрийн 3******* дүгээр тушаал, 1979 оны 6 сарын 28-ны өдрийн 73 дугаар тушаал, 1982 оны 6 сарын 21-ний өдрийн 78 дугаар тушаал, 1986 оны 12 сарын 30-ны өдрийн 119 дүгээр тушаал, 1988 оны 1 сарын 29-ний өдрийн 8 дугаар тушаал, 1989 оны 12 сарын 20-ны өдрийн 110 дугаар тушаал, 1990 оны 11 сарын 03-ны өдрийн 86 дугаар тушаал, 1991 оны 1 сарын 21-ний өдрийн 08 дугаар тушаал, 1992 оны 2 сарын 10-ны өдрийн 10 дугаар тушаал, нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолт, гэрч Д.Бадамсэд, С.Лувсандорж, А.Эрдэнэбаатар нарын мэдүүлгээр батлагдаж байна.

Харин нэхэмжлэгч нь 1992 оны 2 сарын 01-ний өдрөөс 1996 оны ******* сарын 25-ны өдрийг хүртэл “Ундарга” ББХКомпанид тракторчнаар, 1996 оны ******* сарын 25-ны өдрөөс 2002 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэл “Гулдааш” ХХКомпанид тракторчнаар ажиллаж байснаа нотлох баримтаар шүүхэд нотолж чадаагүй болно.

Нэхэмжлэгчийн асуулгасан гэрч нарын мэдүүлгийг нотлох өөр бичмэл баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн 1992 оны 2 сарын 01-ний өдрөөс 1996 оны ******* сарын 25-ны өдрийг хүртэл “Ундарга” ББХКомпанид тракторчнаар, 1996 оны ******* сарын 25-ны өдрөөс 2002 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэл “Гулдааш” ХХкомпанид тракторчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ыг Дорнод аймгийн ******* сумын Ононгийн сангийн аж ахуйд 1975 оны 8 сарын 23-ны өдрөөс 1978 оны 10 сарын 15-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1979 оны 3 сарын 26-ны өдрөөс 1979 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл ачигчаар, 1979 оны 7 сарын 01-ний өдрөөс 1982 оны 7 сарын 2*******-ний өдрийг хүртэл тракторчнаар, 1986 оны 12 сарын 22-ны өдрөөс 1992 оны 2 сарын 01-ний өдрийг хүртэл тракторчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож,  1992 оны 2 сарын 01-ний өдрөөс 1996 оны ******* сарын 25-ны өдрийг хүртэл “Ундарга” ББХКомпанид тракторчнаар, 1996 оны ******* сарын 25-ны өдрөөс 2002 оны 2 сарын 18-ны өдрийг хүртэл “Гулдааш” ХХКомпанид тракторчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 2 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 *******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.*******-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ГАНЧИМЭГ