Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/00890

 

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2017/00890

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 17 дугаар гудамж, 427 тоот хаягт оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ИФ83081201, Тайж овогт Гэндэнсүрэнгийн Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн 17 дугаар гудамж, 427 тоот хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхон, 201 дүгээр байр, 142 тоот хаягт оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ИА79102819, Мэргэн овогт Баатарын Ариунболдод холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Долгорсүрэн, хариуцагч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч Г.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд Д.Баттулгатай танилцаж, бидний дундаас 2006 оны 8 дугаар сарын 8-ны өдөр охин Б.Солонго төрсөн. Бид 2010 онд гэрлэлтээ батлуулаад 10 гаран жил хамт амьдарсан. Д.Баттулга нь ажил хийхгүй, архи ууж намайг хэл амаар доромжилж, зоддог болсон. Би энэ бүхнийг өдийг хүртэл тэвчиж ирсэн. Архи уусан л бол элдэв юм ярьж, зодож цохидог. Өөрийнхөө бурууг огт ойлгодоггүй. Хүн алдаа гаргаж болно. Алдаагаа ухаараад засах ямар нэгэн арга хэмжээ авдаггүй. Намайг гичий, янхан чинь ингээд хэрүүл хийгээд байдаг юм гэж хэлдэг. Д.Баттулга 10 үг хэлснээс 8 нь бараг хараалын үг байдаг. Гэр бүлээ салж сарниулахыг би хүсээгүй. Ийм байдалд хүрсэн нь надад хэцүү байна. Д.Баттулга охиноо хүртэл цохиж, зоддог. Хүүхдээ шидэж хөлийг нь гэмтээж байсан. Энэ талаар эрүүл болсон үед нь хэлэхэд өөрийнхөө бурууг огт ойлгодоггүй. Хэлэхээр би ингээгүй гэж хэлдэг. Ойр орчмынхоо бүх хүнийг дарамталдаг. Хөгшин болсон миний аав ээжийг хүртэл үхээч, үхвэл хүүрэн дээр чинь шээнэ, бүжиглэнэ гэж хэлдэг байсан. Бид хамт Солонгос улсад ажиллаж амьдардаг байсан. Хүний нутагт байхдаа хүртэл би байнга хөөгдөж, гадаа гудамжинд ялаа, шумууланд бариулаад хонож байсан. Солонгос улсаас би зугтах шахам Монголд ирсэн. Би гэртээ харилаа Солонгос улсад байж чадахгүй юм байна гэж хэлтэл хамт явна гэсээр байгаад Монголд цуг ирсэн. Бид 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Цуг байхаар охин бид хоёрыг байнга хөөдөг. Архи уугаад ирэх үед нь би охиноо дагуулаад аавынх руугаа шөнө ч байсан хамаагүй гараад явдаг байсан. Машин аваад өгчихвөл архи уухаа болих байх гэж бодоод зээлээр машин авч өгсөн боловч машиныхаа зээлийг ч төлдөггүй. Архи ууж жолоо бариад энд тэнд машинаа мөргүүлээд явдаг. Хүн архи уугаад ирсэн байж болно. Гэхдээ орон гэртээ тийм муухай зүйл ярих хэрэггүй. Ийм учир би гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулж, дундын эд хөрөнгө болох орон сууцаа өөр дээрээ авч үлдэн, 1/3-г хариуцагчид гаргаж өгч, машин, үлдэгдэл зээлийг мөн адил хувааж төлөх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.Ариунболд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд Г.Оюунбилэгтэй танилцаж, бидний дундаас 2006 онд охин Б.Солонго төрсөн. 2008 онд би БНСУ-руу гэрээт ажилтнаар явсан. 2011 оны 12 сард эхнэр, охин хоёроо Солонгос улсад авч ирсэн. 2010 онд Голомт банкнаас 35.400.000 төгрөгийн зээл авч, 22.000.000 төгрөгийг бэлнээр өгч 10 жилийн банкны зээлээр байр авсан. Энэ байрыг одоо түрээсэлдэг. Машиныг 13.600.000 төгрөгөөр зээлж авсан. 25-02 УНЦ дугаартай 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Монголд орж ирсэн машин байдаг. Машины гэрчилгээ Хас банкны нэр дээр байдаг. Би орон сууцан дээр маргахгүй байна. Байраа ганцхан охиндоо өгнө. Машины зээлийг хувааж төлье гэж бодож байна. Охиноо ээжийнх нь асрамжинд үлдээхэд татгалзахгүй. Гэхдээ би гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Хэрэв шүүхээс гэрлэлт цуцалвал би хүүхдийн тэтгэлэг төлнө. Солонгос улсад ажиллаж байхдаа архи уудаг болсон нь үнэн. Гэхдээ Г.Оюунбилэг үсчин хийдэг болж, Солонгосоос ирснээсээ хойш ааш нь их муухай болсон. Ажил дээр нь яваад орохоор зайлаач гэж хэлээд, намайг хэрэв архи уусан байвал цагдаа дуудаад өгчихдөг байсан. Би хааяа нэг найз нөхөдтэйгээ архи уудаг нь үнэн. Би Солонгос улсаас ирээд ажил хийж байсан. Одоогоор ажилгүй байгаа. Би машинаараа халтуур хийдэг байсан. Надад эхнэр хүүхдээсээ салах хүсэл байхгүй байна. Бидний гэрлэлтийг битгий цуцлаач гэж хүсмээр байна. Охиноо согтуу байхдаа нэг удаа түлхэж унагаасан байсан нь үнэн. Эхнэртээ бол гар хүрч байсан. Би алдаа дутагдлаа гэмшиж, ухаарч байна. Бид 2014 оны 11 дүгээр сараас хойш тус тусдаа амьдарч байгаа. Буруугаа хүлээгээд очихоор намайг зайл гэж хөөдөг. Би гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Эвлэрэх нэг сарын хугацаа надад өгсөн боловч би архи ууж, согтуу жолоо барьж баривчилгаанд явчихсан байсан учир эвлэрч чадаагүй гэв. 

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Гурван хүүхдээ эх Г.Долгорсүрэн өөрийн асрамжид авна. Эцэг Б.Ариунболдоос 2017 оны 1 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сар хүртэл сар бүр 200.000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэг өгөх ба 2018 оны 1 дүгээр сараас хлэн 300.000 төгрөгийн тэтгэлэгийг төлнө. Хүүхдүүдийн төлбөртэй дугуйлан, сургалтын зардлыг бид 2 дундаасаа 50, 50 хувиар хуваан төлнө. Хүүхдүүдийг дунд сургуулиа төгсөн их сургуульд ороход сургалтын төлбөрийг эцэг Б.Ариунболд 100 хувь хариуцаж төлнө. Хамтран амьдрах хугацаанд тавьсан өр зээлийн асуудлыг Б.Ариунболд өөрөө шийдэх ба Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 18 дугаар гудамжны 32/б тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, үлдээхийгОхин Б.Солонгыг эх Г.Оюунбилэгийн асрамжид үлдээх, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хорооллын 45 дугаар байрны 84 тоот, 45.9 м.кв 2 өрөө орон сууцны Д.Баттулгад ногдох хэсгийг охин Б.Солонгод шилжүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаарх 12.464.343 төгрөгийн зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгч Г.Оюунбилэг хариуцахаар, Хас банкны зээлийн гэрээтэй 25-02 УНЦ улсын дугаартай автомашины зээлийн үлдэгдэл 7.253.333 төгрөгийг нэхэмжлэгч Г.Оюунбилэг төлж барагдуулахаар, автомашиныг Д.Баттулга өмчлөлдөө авахаар тохиролцов гэжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдийн тайлбарыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

  Нэхэмжлэгч Г.Оюунбилэг нь хариуцагч Д.Баттулгаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Баттулга нь эхнэртээ чин сэтгэлээсээ хайртай учир гэрлэлт цуцлахыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж маргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн асрамжийн талаар болон гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуваах талаар Охин Б.Солонгыг эх Г.Оюунбилэгийн асрамжид үлдээх, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хорооллын 45 дугаар байрны 84 тоот, 45.9 м.кв 2 өрөө орон сууцны Д.Баттулгад ногдох хэсгийг охин Б.Солонгод шилжүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаарх 12.464.343 төгрөгийн зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгч Г.Оюунбилэг хариуцахаар, Хас банкны зээлийн гэрээтэй 25-02 УНЦ улсын дугаартай автомашины зээлийн үлдэгдэл 7.253.333 төгрөгийг нэхэмжлэгч Г.Оюунбилэг төлж барагдуулахаар, автомашиныг Д.Баттулга өмчлөлдөө авахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч Г.Оюунбилэг, хариуцагч Д.Баттулга нар 2003 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болсныг 2010 оны 3 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгэсэн нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Б.Солонго нь 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн болох нь 0000779222 Г-2712 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.

Гэрлэгчид нь 2013 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, хариуцагч нь байнга архидан согтуурдаг болох нь цагдаагийн байгууллагын зөрчлийн бүртгэл, охин Б.Солонгийн аав архи ууж ээжийг зовоодог гэсэн тайлбар, зохигчдын өөрсдийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргийг үндэслэж, гэрлэгчдэд эвлэрэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж дүгнэн шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.

Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, тусдаа амьдарсан үеэс охин Б.Солонго нь эхийн асрамжид байсан, охин өөрөө ээжтэйгээ хамт амьдрах санал гаргасан зэргийг үндэслээд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэгт зааснаар охин Б.Солонгыг эх Г.Оюунбилэгийн асрамжид үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Баттулгын Солонгыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Боржгон овогт Должинсүрэнгийн Баттулгаар /РД: ЧД71082731/ тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй, түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Оюунбилэг нь Д.Баттулгыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг тус тус дурдаж байна.

Зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14.5 дах хэсэгт зааснаар эвлэрлийг баталж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дах заалтыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

    1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Олгонууд овогт Ганбатын Оюунбилэг, хариуцагч Боржгон овогт Должинсүрэнгийн Баттулга нарын гэрлэлтийг цуцалсугай.

    2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дах хэсэгт заасныг баримтлан 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б.Солонгыг эх Г.Оюунбилэгийн асрамжид үлдээсүгэй.   

  3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2006 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Баттулгын Солонгыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлгийг эцэг Д.Баттулгаас гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах заалтыг баримтлан гэр бүлийн дундын хөрөнгийн талаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хорооллын 45 дугаар байрны 84 тоот, 45.9 м.кв 2 өрөө орон сууцны Д.Баттулгад ногдох хэсгийг охин Б.Солонгод шилжүүлж, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаарх 12.464.343 төгрөгийн зээлийн үлдэгдлийг нэхэмжлэгч Г.Оюунбилэг хариуцахаар, Хас банкны зээлийн гэрээтэй 25-02 УНЦ улсын дугаартай автомашины зээлийн үлдэгдэл 7.253.333 төгрөгийг нэхэмжлэгч Г.Оюунбилэг төлж барагдуулах, автомашиныг Д.Баттулга өмчлөлдөө авна гэж тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталгаажуулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг эх нь хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг тайлбарласугай.

           6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баттулгаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ