Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01242

 

 

 

 

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2017/01242

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

 Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-5, Голомт банкны төв байранд байрлах, Голомт банк ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 57-2 дугаар байр, 21 тоот хаягт оршин суух, Чимэдцэрэн овогт Рагчаабазарын Амарзаяа /РД:ПЮ85011330/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9.888.251 төгрөг 16 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Р.Амарзаяа нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай банктай ЗГ/КР/11/04 тоот гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийн 2 жилийн хугацаатай зээлийн эрх бүхий карт нээлгүүлэн банктай байгуулсан гэрээний зээлийн эрхийн үндсэн нөхцлийн дагуу зарцуулалтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийн эрхээ ашиглаж дууссан бөгөөд зарцуулалтаа гэрээнд заасан тодорхой хүүгийн хамт хугацаандаа төлөөгүй тул хариуцагчаас нийт 9.888.251 төгрөг 16 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9.888.251 төгрөг 16 мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг нэхэмжлэгчийн 9141000015 тоот дансанд 5 сарын хугацаанд буюу 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөр бүрэн төлөгдөөгүй, дутуу төлөгдсөн нөхцөлд төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулахаар харилцан тохирч эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Р.Амарзаяагаас зээлийн гэрээний үүрэгт 9.888.251 төгрөг 16 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ. Гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9.888.251 төгрөг 16 мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг нэхэмжлэгчийн 9141000015 тоот дансанд 5 сарын хугацаанд буюу 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөр бүрэн төлөгдөөгүй, дутуу төлөгдсөн нөхцөлд төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулахаар харилцан тохирсон байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.162 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Р.Амарзаяад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.888.251 төгрөг 16 мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 9.888.251 төгрөг 16 мөнгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дээрх төлбөрийг нэхэмжлэгчийн 9141000015 тоот дансанд 5 сарын хугацаанд буюу 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, дээрх хугацаанд төлбөр бүрэн төлөгдөөгүй, дутуу төлөгдсөн нөхцөлд төлбөрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.162 төгрөгийн 50 хувь болох 86.581 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь болох 86.581 хариуцагч Р.Амарзаяагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.  

         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.


4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ