Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 57

 

                                                                                                                                                                                      

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Ц.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхзул,

иргэдийн төлөөлөгч Л.Оюунцэнгэл,

улсын яллагч Г.Золзаяа /томилолтоор/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэг,

шүүгдэгч Б.Төмөрхуяг, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ /ҮД:2013/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргалант овогт Бандиагийн Төмөрхуягт холбогдох эрүүгийн 201526012355 дугаартай, 106/2016/0422/Э индекстэй хэргийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1966 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, “дунд чихний идээт үрэвслээр” группт байдаг, ам бүл 1, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 27-1159 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 87 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Жаргалант овгийн Бандиагийн Төмөрхуяг /РД:УЮ66070212/

 

Үйлдсэн хэргийн талаар:

  Б.Төмөрхуяг нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 18-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 48 дугаар гудамж 25 тоот хашаанд байрлах нийтийн байрны 08 тоот өрөө буюу түрээсийн байрандаа төрсөн ах Б.Мөнгөнрейстэй архидан согтуурсан үедээ тодорхойгүй шалтгаанаар хүч хэрэглэн олон удаагийн үйлдлээр цохиж зодон “гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн хуйхны няцарсан шарх, баруун 10 дугаар хавирга, зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх, хуухнагийн зүүн тал, зүүн өгзөгний гадна доод шарх” зэрэг олон тооны шарх гэмтэл үүсгэж хохирогчийг танайхан сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалагх чадваргүй байгааг нь мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Төмөрхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр талийгаач ах бид хоёр архи хувааж уусан. Маргааш нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үеэс архи ууж эхэлсэн. …Байрны эзэн авгай өрөөнд орж ирээд та хоёр ямар их архи уудаг юм, биеэ бодооч гэж хэлээд гарсан. Бид хоёр хоол хийж идээд талийгаач ах тамхи аваад ирье гэж хэлээд гарч яваад ирэхгүй удаад их оройтож орж ирсэн. …Тэр үед би цагдаад мэдэгдэж хэлсэн. Өрөөнд талийгаач ах орсон, би ахыг унт гэж хэлэхэд ах би ахиж архи уумаар байна гэж хэлсэн. Түүнээс болоод ах бид хоёр муудалцаж би ахад уурлаад та хүний үгэнд ордоггүй гэж хэлсэн. Би ахыг орон дээр унтуулах гээд дараад хэвтсэн чинь унтахгүй өндийж босч ирээд байхаар нь гараараа толгой руу нь цохисон. Ор хананд нийлсэн байсан учраас би ахын толгойг хана руу мөргүүлсэн, орон дээр гарч сууж байгаад ахын толгой руу гуталтай хөлөөрөө 3-4 удаа тийрсээр байгаад орон дээрээс унагаасан, тэгээд нуруу руу нь хөлөөрөө өшиглөөд дээрээс нь хөлөөрөө дэвссэн, тэгтэл ах маань “би өөрөө үхээд өгье би өөрөө үхээд өгье” гээд орилоод мөлхөөд байхаар нь би хутга аваад ахыгаа баруун талын гуяны дээд хэсэг өгзөгний доор шар иштэй хутга аваад хутгалчихсан. Цус тогтохгүй гараад байхаар нь ахыг хутгалсан хутгаа ахын хиймэл шүд, ахын баас болсон бандааш дотуур өмдний хамт гялгар уутанд хийгээд хашааны хаалганы хажууд байгаа муу усны нүхэнд хийсэн. …Талийгаач ах Мөнгөнрейс намайг зодоогүй, зодож дийлэх ч үгүй. …Талийгаач гаднаас орж ирэхдээ духны дээд хэсэг баруун талдаа жаахан шалбарсан орж ирсэн.

 …Надад урьд сонсгосон 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан ялыг хүчингүй болгож шинээр 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт заасан ялыг хүндрүүлж сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. …Манай ахын дээд талын ногоон хувцас нь норчихсон газраар хэвтчихсэн байсан тэгснээ дахиад архи ууя гэж босч ирээд байхаар нь одоо дэлгүүр байхгүй хаачихсан гэсэн чинь үгэнд орж өгөхгүй болохоор нь би маслоны мухар ногоон иштэй хутга аваад хашраах гээд гуя руу нь өнгөцхөн хатгачихсан юм, би зодож цохиогүй, тархи толгойд нь хүрээгүй. Би нийтийн байрны эзэн авгайгийн хаалгыг тогшоод цагдаад дуудаад өгөөч гээд би сандраад доошоо буугаад өрөө рүүгээ орсон чинь ахын шархнаас цус гоожчихсон байхаар би хөнжлөөр нь дараад байсан. …Би яагаад ийм мэдүүлэг өгч байна гэхээр мөрдөн байцаагч Лхамсүрэн надад чиний ах чинь үхчихсэн гэж хэлэхээр нь би тэгвэл ер нь яасан ч яадаг юм дагаад хаашаа ч явсан яадаг юм гээд ахыгаа зодоод толгой тархи руу нь цохисон зодсон гээд хэлчихсэн юм.

…Би урьд нь өгсөн мэдүүлгүүдээ яаж өгсөнөө ч санадаггүй юм, хэргийн талаар орон гаран юу ч ярисан юм мэдэхгүй их цочирдоод ингэж зовж байхаар яасан ч яадаг юм гээд хамаа намаагүй хэлсэн байх. …Би ер нь ахыгаа хутгалаагүй юм. Лхамсүрэн байцаагч л чи хутгалсан, хутгаа хаана хаясан гээд байхаар нь ахыгаа хутгалсан, тэр хутгаа муу усны нүхэнд хаячихсан гээд хэлчихсэн. …Гэрт байсан маслоны хутгыг би харвал танихгүй, би заавал хэрэг хүлээнэ гэж юу байдаг юм. …Би порчикоор тоосго гаргаж хаяагүй. …Би хүн хүчтэйхэн юм асуучихвал сандарчихдаг, их мартана өнөөдөр хэлсэн юм аа маргааш нь мартана. …Талийгаач тэр хэрэг явдал болохоос 2015 оны 10 дугаар сарын 20-ны үеэр өрөөндөө толгой дээрээсээ хаалгатай тавиур унагаагаад толгойгоо зулгалаад гүнзгий шарх авчихсан юм. Гэмтэлд 2 хоног үзүүлээд Баянголын 7 дугаар төв дээр  мэс заслын эрэгтэй эмчид үзүүлж боолт хийлгүүлсэн.  …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 152-153, 157-160 х/

Шүүгдэгч Б.Төмөрхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....Би гэрч нарыг худал ярьж байна гэж бодож байна. Би өөрийгөө өмөөрөөгүй. Би буруу зүйл хийсэн. Гэрч нар бас буруу мэдүүлэг өгсөн байна. Би өөртөө маш их гэмшиж байна. Ахыгаа тэр орой явахад нь дагаж явдаг байж гэж бодож байна. Тэгсэн бол ийм зүйл болох ч байсан юм уу үгүй юм уу гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Мөнгөнрейс миний төрсөн ах байгаа юм. Манайх эцэг эхээс 9-үүлээ, Б.Мөнгөнрейс хамгийн том ах маань байгаа. ...Ах маань өөрийн төрсөн дүү миний ихрийн өрөөсөн Бандиагийн Төмөрхуягийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 48-25 тоотод байх нийтийн байранд өрөө түрээсэлж амьдардаг юм. ...Б.Мөнгөнрейс ах маань тэтгэвэр авдаг, Б.Төмөрхуяг группд байдаг, тэгээд энэ мөнгөөрөө ахуй амьдралаа болгодог байсан. Б.Төмөрхуяг, Б.Мөнгөнрейс хоёр ажил хийдэггүй. ...Б.Төмөрхуяг ах Б.Мөнгөнрейсийг цохиж зоддог байсан эсэх талаар мэдэхгүй. ...хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан зүйл ерөөсөө мэдэгдэж байгаагүй. ...Б.Мөнгөнрейс эхнэр, 2 хүүхэдтэй байсан, 10 гаруй жилийн өмнө эхнэр, 2 хүүхдээсээ салаад тусдаа амьдрах болсон. ...Б.Төмөрхуяг нь эхнэр 1 хүүхэдтэй байсан, бараг 1991 оны үед салсан, тэр цагаас хойш ганцаараа явж байгаа. ...Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аль аль нь агсраад байдаггүй, хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал байдаггүй байсан. Хэрэв хоорондоо таардаггүй байсан бол анхнаасаа хамт байлгахгүй байсан. ...Төмөрхуяг их ажилсаг, их зөөлөн сэтгэлтэй, юу л байна бүгдийг хийдэг, их аймхай, ямар нэгэн буруу зуршилгүй. ...Бүрэн дунд боловсролтой, Төв аймгийн Эрдэнэ сумын 10 жилийн дунд сургуулийг 1984 онд төгссөн, 1984 онд Орос улсад мужааны мэргэжил эзэмшсэн. ...2002 онд Солонгос улс руу явж тэндээ 7-8 жил болсон. 2002 оноос хойш тархи, толгой чихний өвчтэй гээд группд хамрагдсан. Толгой нь орой болохоор эргээд явж чаддаггүй юм. ...Мөнгөнрейс даралт өндөр, хөл жаахан муу. ...Мөнгөнрейсийн толгойгоо боосон нүүр ам нь хөхөрсөн байсан талаар мэдэх зүйл байхгүй байна, би 2015 оны 10 дугаар сарын 20-ны үед хөдөө явсан байсан. ...Нэг хүн Төмөрхуягийг бөө болгосон, тэрнээс хойш өөдлөөгүй бөө болж байна гээд их зардал гарсан. ...Би хамгийн сүүлд 2015 оны 8 дугаар сарын 21-22-ны өдөр байх тэр нийтийн байранд очсон ...тэрнээс хойш нэг ч удаа очоогүй. ...Би сүүлд тэр хоёрт халуун тогоо авч өгөөгүй, урьд нь талийгаач ах Мөнгөнрейс, Төмөрхуяг хоёрыг хороололд хашаа байшинд амьдарч байхад нь би халуун тогоо авч өгч байсан, тэр халуун тогоотойгоо Сонгинохайрхан дүүрэгт нүүсэн. ...Бидний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны  42-45 х/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гомдол гээд байх зүйл байхгүй. Төрсөн ах дүү нар болохоор хэцүү байна. Би энэ хүнийг тийм зүйл хийсэн гэдэгт итгэхгүй байна. Энэ 2 архи хаяа уудаг байсан. Би дандаа энэ 2 хүнийг эргэж очиж хоол ундны мөнгө өгдөг байсан. Тэгэхэд ерөөсөө ийм муухай байдалтай байгаагүй. Хамгийн сүүлд нийтийн байранд оруулсан. Тэнд очоод л ийм зүйл боллоо. Би учрыг нь ёстой мэдэхгүй байна. Хэлэх үг ч алга. ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч Т.Золмандахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд поликлиникийн тасагт гэмтлийн эмчээр ажиллаж байна. …2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр надад үзүүлэх хүмүүсийн цаг нь дууссан байсан тул Бандиагийн Мөнгөнрейс гэж хүн нэмэлтээр 11 дэх хүн болж надад үзүүлж зөвлөгөө авсан. Уг хүнийг үзэхэд толгойндоо шархтай байсан учир боолт хийлгүүлсэн байна. …Тухайн үед толгойных нь шарх хуйхандаа үүссэн ил шарх байсан юм. …2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр надад үзүүлсэн Б.Мөнгөнрейсийн толгойны гэмтэл шарх нь амь насанд аюулгүй, өнгөц ил шарх байсан. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 71 х/

 

Гэрч Т.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2015 оны 11-р сарын 17-ны өдөр саатуулах байранд цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад шөнө буюу 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 цаг 38 минутанд Сэлбэ-10-аас Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Өндөр настны автобусны буудлын Нийтийн байранд согтуу хүн байна гэсэн дуудлагыг 86125629 гэсэн дугаарын утсаар өглөө гэсэн дуудлагын дагуу цагдаа жолооч ахлах ахлагч Мягмарын хамт машинтай Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 48 дугаар гудамжны 25 тоот хашаанд байх нийтийн байранд ирсэн. Тэгэхэд тус байранд агсам согтуу тавьсан шинжгүй тайван байхаар нь 86125629 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй болохоор нь нийтийн байрны нэг давхраар явж шалгахад 1 давхарын 08 тоотын наад талаасаа 3 дахь хаалганы завсраар гэрэл гараад байхаар нь хаалгыг нь татсан чинь онгорхой байсан яваад ортол нэг настай өвгөн /Мөнгөнрейс/ газар байсан матрасан дээр түрүүлгээ хараад хувцастайгаа байсан байхаа сайн санахгүй байна нүүр нь хажуу тийшээ харчихсан түрүүлгээ хараад хэвтэж байсан, харин тэр өрөөнд арай залуу гэх юмуу нэг ах /Төмөрхуяг/ үүдэндээ сууж байсан. Би яасан дуудлага өгсөн юм уу гэсэн чинь дуудлага өгөөгүй ээ, ах бид хоёр одоо ингээд амрах гэж байна гэхээр нь за за гээд би гараад, Мягмар жолооч бид хоёр тэндээс явсан. …Үүдэнд сууж байсан ах согтолттой, нөгөө газар хэвтэж байсан настай өвгөн нь бүр юу ч дуугараагүй хэвтэж байсан ямар байсныг нь мэдэхгүй. Тэр өрөөний доторхи эмх замбараагүй байдалтай шалаар аяга хөглөрсөн байсан, цусны мөр харагдаагүй, өвгөний нүүр ам, толгой тархи нь зүгээр хэвийн байсан цус гарсан зүйл ажиглагдаагүй. …Бид дуудлага аваад 10 минутын дараа л очсон. …Хоёр настай хүний арай залуу нь манай ах гараад алга болчихсон, гараад явсан гэж огт яриагүй. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 73-74 х/

 

Гэрч Ц.Мягмарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 цаг өнгөрч байхад Сэлбэ-10-аас Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Өндөр настны автобусны буудлын Нийтийн байранд согтуугийн дуудлагад Т.Энхбаярын хамт УАЗ пургон маркийн 30-22 УНЭ улсын дугаартай автомашинтай Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 48 дугаар гудамжны 25 тоот хашаанд байх нийтийн байранд очсон. Тус байранд хөл хөдөлгөөн байхгүй нам гүм байсан, нөгөө дуудлага өгсөн утас руу нь Энхбаяр залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд бид хоёр айлуудын чимээ чагнаад нэг давхраар нь явсан Энхбаяр нөгөө баруун гар талын хананых нь айлуудын хаалгыг би нөгөө талынх нь айлуудын хаалгыг чагнаж татаж үзээд шалгасан. Бид 2 хоёр давхар луу гарч шалгаад янз бүрийн шуугиан байхгүй болохоор нь Сэлбэ-10 руу янз бүрийн зөрчил байхгүй, дуудлага өгсөн утас нь холбогдохгүй байна гэж мэдэгдээд буцаад хэлтсийнхээ саатуулах байран дээрээ ирсэн. …Би Энхбаярын хамт тэр айлд ороогүй, бид хоёр тус тусдаа айлууд шалгаад явсан. …Энхбаяр бид хоёрыг тэр нийтийн байранд дуудлаганд очсон байхад хэн нэгэн эрэгтэй хүн манай ах гарч яваад алга болчихлоо, ирэхгүй байна гэж бид хоёртой уулзсан, дуудлага өгсөн зүйл байхгүй. …” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 76 х/

 

Гэрч Д.Бат-Эрдэнэ-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Б.Мөнгөнрейс, Б.Төмөрхуяг нар төрсөн ах дүү гэдэг, энэ хоёр хүн 2015 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн манай нийтийн байранд нэг давхарт 8 дугаартай өрөөг түрээслэн амьдрах болсон, ах нь Б.Мөнгөнрейс 60 гаран настай, дүү Б.Төмөрхуяг нь 50 хүрч яваа гэсэн. Энэ хоёр хүн сарын эхээр тэтгэвэр буух үеэр л архи уугаад байдаг хүмүүс байгаа юм.

2015 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 10 цаг өнгөрч байхад өрөөгөөр нь шагайтал Б.Мөнгөнрейс, Б.Төмөрхуяг хоёр дундаа 0,33 граммын жижиг шилтэй Хараа гэдэг архи тавьчихсан сууж байхаар нь би харчихаад, та нар болиочээ ... гэж хэлсэн чинь Төмөрхуяг нь хойд айлын залуу архи авч өгсөн түүнийгээ уугаад сууж байна гэж хэлэхээр нь та нар одоо боль боль гэж хэлчихээд буцсан. Тэр үед ах нь болох Мөнгөнрейс бүр согтчихсон доошоо тонгойгоод суучихсан байсан бөгөөд ямар нэгэн хэрэлдэж муудсан шинжгүй байсан. Түүнээс хойш 1 цагийн дараа 11 цагийн орчимд нөгөө ах, дүү хоёр хоорондоо муудалцаад байгаа бололтой чанга дуугараад байхаар нь юу болоод байна гэж бодоод яваад ортол Төмөрхуяг нь углааш эсгий саарал өнгийн таавчиг барьчихсан ах Б.Мөнгөнрейсийгээ загнаад зогсож байсан. Юу гэж загнасан гэхээр ахыгаа Жаажаа гэж авгайлдаг юм шиг байна лээ, энэ Жаажаа өмдөндөө баачихсан дандаа намайг зовоогоод байдаг юм гээд уурлаад ахыгаа загнаад зогсож байсан, тэр үед өрөөнөөс хүний өтгөн баасны үнэр үнэртэж байсан ба өрөөний нь хаалгыг хаагаад буцаад гарсан. Намайг гарах үед өрөөнд ямар нэгэн цус нөж болсон зүйл огт харагдаагүй. Тэгээд чимээгүй болоод дахиж хэрэлдэх чимээ гаргаагүй. ...Тэгтэл шөнө 01 цаг өнгөрч байсан байхаа өрөөний хаалгыг учиргүй өшиглөөд хаалга цохиод байхаар нь хэн бэ гэж асуухад би байнаа гэж эрэгтэй хүн дуугарахаар нь хаалгаа онгойлгож өгтөл Төмөрхуяг зогсож байсан бөгөөд яасан гэж асуухад намайг чи буугаад ир шулам авгай минь чамаас болсон гэж хэлээд буцаад яваад өгөхөөр нь би араас нь нэг давхарт бууж очоод Төмөрхуяг, Б.Мөнгөнрейс нарын өрөөнд ороход нөгөө саарал өнгийн таавчиг барьчихаад ахынхаа толгойруу хоёр удаа цохиод авсан, Төмөрхуягийг цохих үед ах Мөнгөнрейс нь буйдангаа түшээд нүүрээ дараад сөхрөөд суучихсан байж байсан ба Төмөрхуягыг таавчигаар хоёр удаа цохих үед хажуу тийшээ толгойгоо цонхруу харуулаад бөгсөн тал нь үүдрүү хараад унаад өгсөн. Тэгтэл шалан дээр нь цус болчихсан байхаар нь энэ ер нь биш боллоо гэж бодоод өрөөнөөс нь гараад цагдаа дуудсан. Намайг орох үед Төмөрхуяг нь амандаа танай дүү охин чинь гэлүү охин чинь гэлүү мөнгийг чинь өгсөн юм уу гээд үглээд уурлаад байсан. Би ойлгохдоо мөнгө төгрөгнөөс болоод муудсан хүмүүс байна гэж бодож байсан. 

…Нэг удаа талийгаач ах хөгшин нь /Мөнгөнрейс/ толгойгоо даавуугаар боочихсон нүүр нь хөхрөөд хүрэнтчихсэн байхаар нь би та яагаа вэ гэсэн чинь би юм мөргөчихсөн юм, дүү нь гэх Төмөрөө нь Жаажаагийн толгой нь өвдөөд халуураад байна эм байна уу гээд явж байсан. …Үүнээс хэд хоногийн дараа би коридороор явж байсан чинь Төмөрхуягийн дуу нь хадаад чанга чанга хашгичаад байхаар нь би хаалгыг нь нүдээд ороход Жаажаа гээд тэр хөгшин ах Төмөрхуяг хоёр хоёулаа архи уучихсан сууж байсан. Тэгэхээр нь би та нар архи уугаад бие биенээ цохиж зоддог юм биш биз дээ гэсэн чинь Жажа гээд тэр ах нь /Мөнгөнрейс/ дүү Төмөрхуяг руугаа хуруугаараа заагаад энэ миний толгойг ийм болгосон гэхээр нь би дүүд нь чи настай ахыгаа цохиж зодоод яанаа гэхэд Төмөрхуяг би согтуу байсан тэгээд толгой руу нь цохичихсон юм аа гэхэд нь би чи ингэж ахыгаа зодож болохгүй шүү дээ гэхэд Төмөрхуяг ах нь өмдөндөө бааж шээгээд уур хүргээд байдаг юм гэж хэлж байсан. Өмнөхөн ах нь толгойгоо боочихсон нүд нь хөхрөөд хүрэнтчихсэн байсан болохоор би дотроо сэжиглэж бодож байсан учраас асуусан юм. …Нэг удаа Төмөрхуяг гэж дүү нь байр хүйтэн байна …та дулаахан байр олоод өгөөч гэхээр нь би 8 тоотын айл гарахаар нь тэр хоёрыг оруулсан. …Манай нэг давхарын 3 тоотын Нарантуяа гэдэг хүүхэн архи уугаад халуун тогоогоо шатаагаад угаартаж үхэх дөхсөн, бид нар хаалгыг онгойлгоод утааг нь гаргасан тэгэхэд тэр хоёр гэртээ согтуу байсан гэж ярисан. Би маргааш нь 8 тоотод орсон чинь тэр хоёр шартчихсан байдалтай  сууж байсан, би та хоёр чинь гал тавих шахаа юу гэхэд Төмөрхуяг харин тиймээ бууз тавиад архи уугаад тасраад унтчихсан байна лээ гэсэн. …Минийхээр 11 дүгээр сарын 15-ны өдөр байх тэднийд орсон чинь Төмөрхуяг ахтайгаа архи ууж байхаар нь хэн та нарт архи өгөв гэсэн чинь Төмөрхуяг манай ихрийн өрөөсөн ирээд халуун тогоо авч өгөөд шараа тайлаад сайхан болоод сууж байна гэж байсан. …Төмөрхуяг архи уухаараа хурц зантай, дуу их чангатай, шулам авгай гэнэ, эрүүлдээ бол гайгүй. Төмөрхуяг бөө юм шиг байна лээ, миний мэдэхийн нэг эмэгтэй, авгай, нөхөр хоёр  ирж байгаа харагдсан. Төмөрхуяг надад ч гэсэн бөө гэж өөрийгөө хэлж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1дүгээр хавтасны 48-51 х/

 

Гэрч Б.Балжиннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэр шөнө 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 2015 оны 11 дүгээр сарын 18-нд шилжих шөнө 01 цаг 04 минутын үед гарч бие засахаар өрөөнөөс гарах үед манай байрны эзэн Бат-Эрдэнэ эгч коридорт зогсчихсон, харин 8 дугаартай өрөөний хоёр өвгөний нэг нь арай залуухан нь дуу нь хадаад чанга чанга юм яриад байсан. Би өрөөнөөсөө гараад зогсож сааталгүй шууд гадагшаа гарч 00-д ороод бие засаад сууж байтал 8 дугаартай хоёр өвгөний өрөөнд нэг юм нүдээд байгаа бололтой пид, пад  гээд чимээ гараад байхаар нь би жорлонгийн хаалгаар хараад сууж байтал салхивчаар нэг юм аваад шидсэн, тэр нь тал дөрвөлжин тоосго харагдаж байсан яагаад түүнийг сайн мэдэж байна гэхээр жорлонгоос цонх нь ойрхон учраас унаж байгаа зүйлийг харахад зүгээр харагдаж байсан. Замын гэрэлтүүлэг хашаанд тусдаг мөн цас орчихсон болохоор гадаа гэгээтэй юм сайн харагдаж байсан.

Харин өрөөнд бол байгаа юм цонхоор харагдахгүй байсан, яагаад гэхээр цонх наалт наасан учраас юм харагдахгүй байсан. ...Би Төмөрхуягийг ахыгаа зодож байгааг нь хараагүй, гэхдээ тэр хоёрын өрөөнд хэрүүл маргаан болоод байна гэж бодсон. Намайг бие засчихаад буцаад байрлуу ороход 8 дугаартай өрөөний хаалга хаалттай байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 52 х/

 

Гэрч Ч.Хишигнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2015 оны 11 дүгээр сарын 17-ний өдрийн өглөө би 06 цагт Архангайд алтны уурхайд ажиллаж байгаад ирсэн юм, тэгээд 8 цаг 30 минутын үед бие засах гээд гэрээсээ гарсан чинь манай хөрш 08 тоотод байдаг хоёр настай хөгшний арай залуухан нь /Төмөрхуяг/ болох эрэгтэй хүн байрны довжоон дээр зогсож байснаа намайг хараад дүү хүү хэзээ ирсэн гэхээр нь би 06 цагт ирсэн гэсэн чинь 2 ах нь шөнө жаахан уучихсан чинь дотор эвгүй байна гэхээр нь дүү нь цалин мөнгөө аваагүй байгаа юу ч гэсэн дэлгүүр онгойхоор болъё гэсэн. ...урд талынхаа дэлгүүрт ороод 330 граммын Хараа билүү Ерөөл архи аваад 08 тоотод орсон чинь ах нь гэх өвгөн / Мөнгөнрейс / орон дээрээ хэвтэж байсан. ..Тэгээд би ах өвгөнд архиа өгсөн тэгсэн залуу нь тэр архийг задлаад аягалаад өвгөнд нэг хийж өгөөд одоо болоо шүү гээд надад нэг хийж өгөхөөр нь би татчихаад би одоо гадуур ажилтай та хоёр наадахаа уучих гэсэн тэгтэл залуу нь өөртөө хийгээд уусан. ..Тэгээд би гадуур яваад орой 22 цагийн үед гэртээ таксигаар ирсэн юм. Тэгээд би унтаад өгсөн шөнө авгай бие засахаар гарч яваад орж ирэхдээ 08 тоотынх хоорондоо хэрэлдээд байх шиг байна гэж байсан. Тэгээд л цагдаа нар ирээд асууж тодруулах зүйл байна гээд аваад явсан. ...Хэрүүл маргаан хийж хоорондоо муудалцдаг байсан талаар сайн мэдэхгүй байна. Заримдаа арай залуухан нь ах өвгөнийгөө аашлаад загнаад байгаа бололтой байдаг байсан. Архийг бол байнга шахуу л уучихдаг байсан. …Ах өвгөн нь толгойгоо боочихсон байхаар нь би яасан бэ гэсэн чинь өвгөн өндөр настны хуралд явж байгаад юм мөргөчихсөн юм гэж байсан. …Арай залуухан нь надад би хар талын бөө үзүүлэх юм байвал үзүүлээрэй гээд надад бөөгийнхөө хувцасыг чемоданаас гаргаж үзүүлж байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 55-56 х/

 

Гэрч Н.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэргийн талаар гэвэл манайхыг нийтийн байранд орсоноос хойш 10 дугаартай өрөөнд төрсөн ах дүү 2 гээд 2 өвгөн орж ирсэн. Байранд орж ирсэн цагаасаа хойш 2 өвгөний дүү Төмөрхуяг нь би бөө гэж яриад орж гарч байгаа хүмүүсийг та нар үзүүлэх үү гэдэг байсан бөгөөд тэр 2 нийлж их архи уудаг байсан. Заримдаа ахыгаа зодоод тархи толгойг нь хагалчихдаг байсан ахыгаа Жаажаа гэж дууддаг байсан. Би яг одоо хоног өдрийг нь сайн санахгүй байна дүү Төмөрхуяг нь ах Жаажаагийнхаа толгойг нь хагалчихсан гэмтэл рүү явж боолт хийлгэх гэж байгаа гэж байсан. Би юу болсон талаар нь дүү Төмөрхуягаас нь асуухад би согтуудаа ахынхаа толгойг хагалсан байна лээ гэж надад ярьж байсан. Тэгтэл Төмөрхуяг, Мөнгөнрейс хоёрын амьдарч байсан 10 дугаар өрөө хүйтэн байна гээд 8 дугаартай өрөөнд орсон ба 8 дугаартай өрөөнд орсон цагаас хойш Төмөрхуяг, Мөнгөнрейс 2 эрүүл өдөр байгаагүй өдөр бүр архи ууж согтуу байсан. Мөн 8 дугаартай өрөөнд орсон өдрөөс хойш ахынх нь нүд хөхөрсөн, уруул нь хавдсан байхаар нь би харчихаад та чинь яагаа вэ гэж асуухад дуугарахгүй зогсоод байсан. Ер нь дүү Төмөрхуяг нь ахтайгаа нийлж архи уудаг, архи уухаараа ахыгаа зоддог. Өөр хоорондоо зодолдохоороо дуу чимээ гараад байхгүй барилцаж ноцолдоод байдаггүй өвгөн настай хүн бөгөөд ноцолдож зууралдах чадалгүй байдаг байх. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өрөөндөө байгаад байгаа бололтой өгт гарч харагдаагүй хоёулаа гэртээ байгаад байсан. Тэгээд орой нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилждэг шөнө цагдаа ирээд манай өрөөнд орж ирээд хэрэг болсон байна харсан, сонссон зүйл байна уу гэж асууж байсан. Би тэр үед 8 дугаартай өрөөнд ороход Төмөрхуягын ах Жаажаа нь нүүр ам нь гэмтсэн, өрөөнд шал болон хөнжил гудас нь бүхэлдээ цус болчихсон харагдаж байсан..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 57-60 х/

 

Гэрч Б.Бат-Ерөөлтийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Хэргийн талаар гэвэл нүдээр үзэж харсан зүйл байхгүй. Харин манай байрны 8 тоот өрөөнд амьдарч байсан Төмөрхуяг, Мөнгөнрейс 2 архи ууж Төмөрхуяг ахыгаа гэмтээж эмнэлэг явсан ГССҮТөвд очоод нас барсан гэж дуулсан. Ер нь дүү Төмөрхуяг нь их дээрэлхүү ханддаг, их харьцаа муутай байдаг. Би нэг өдөр жорлонд бие засаад сууж байтал талийгаач ах нь цонхныхоо доор гадаа зогсчихсон би орчихъё гээд гуйгаад зогсоод байсан, тэгтэл дүү Төмөрхуяг цонхны цаанаас өрөөнөөсөө “пизда минь” гээд орилоод чанга чанга хашигчаад загнаад байсан. Дүү Төмөрхуяг нь архи уучихаараа зан ааш муутай. Тэр ахыгаа л загнаад уурлаад байдаг юм. Тэр талийгаач ах нь нүд нүүр нь хөхөрчихсөн явдаг байсан. Хэрэг болохоос өмнө нэг хэсэг зогсоо зайгүй архи ууцгаасан, хэргийн талаар 7 тоот өрөөний залуу сайн мэдэж магадгүй. Төмөрхуяг архи уучихаараа талийгаач ахдаа их дээрэлхүү байдаг. Ер нь л дээрэлхүү гэж хэлнэ дээ, байгаа байдал харьцаж байгаа зэргээс харахад их дээрлэхэж ханддаг. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 61-63 х/

 

Гэрч Б.Буяннэмэхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 11 дүгээр сарын 17-ны орой 22 цагийн үед гэж санаж байна 8 тоотод байдаг 2 хүний дүү нь бөө гэж байсан бөгөөд надтай урьд нь тааралдчихаад чи ахдаа орж ирж үзүүлээрэй гэж хэлсэн байсан болохоор тухайн өдөр 22 цагийн үед орсон юм. Намайг ороход дүү нь гэх ах надад ах нь бөө байгаа юм тэгээд надад утастай зүйл өгөөд үүнийг шатаагаад зүүн хойд зүгт хая гээд тэгээд ойр зуурын зан үйл хийлгэж байгаад би Мандал-Овоонд байх ээж Норовсамбуугийн гэрт нь очиж хоносон юм. Маргааш өглөө нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 09 цагийн үед ирэхэд манай эхнэр надад өчигдөр 8 тоотын ах дүү хоёр нэгийгээ алчихсан байна гэх утгатай зүйл хэлсэн юм. Яг юу гэж хэлсэнийг одоо сайн санахгүй байна ах нь өнгөрчихсөн байна гэж байсан. Намайг тэднийд ороход ах нь орон дээрээ цаашаа хараад хэвтэж байсан. ...Өөр хэн нэгэн байгаагүй мөн тэр 2 хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байгаагүй. Дүү нь намайг ороход бага зэргийн халамцуу байсан, ах нь согтуу байсан эсэхийг мэдэхгүй, намайг гаран гартал орон дээрээ хэвтээд л байгаад байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны  64-67 х/

 

 Гэрч Ж.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2015 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 00 цагийн үед манай гэрийхэн унтах гээд хэвтэж байхад хажуу айлын 8 тоотод байдаг тэтгэвэрт байдаг нэг хөгшин бас нэг группт байдаг гэх 2 хүн хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаа юм шиг дуу чимээ гаргаад байсан. Миний сонссоноор бол хөгшин настай ах нөгөө арай залуу хүндээ хандан дандаа хүүхэн шуухан авчирдаг, энд чинь би амьдардаг хүүхэн шуухны газар биш гэх зэргээр маргалдаад орлилдоод байсан. Тэгж байгаад хэн нэгэн нь 8 тоотоос гарч яваад дээшээ гарч байгаа дуу чимээ сонсогдсон ба ойролцоогоор 5-10 минутын дараа буцаж ирээд 8 тоот руу ороод хоорондоо зодолдож байгаа мэт дуу чимээ гарч байгаад чимээгүй болчихсон юм. Тэгээд шөнө 2 цагийн үед гэж санаж байна манай хаалгыг цагдаа нар тогшоод болсон асуудлын талаар асуусан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 68-70 х/

 

Гэрч Н.Баасанжавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 03 цаг 46 минутанд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо өндөр настны буудлын хажууд хоёр давхар улаан нийтийн байранд “хутгалуулсан хүн цус алдаад байна” гэсэн дуудлагыг хүлээж аваад 04 цаг 15 минутад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 48-25 тоот хашаанд байх 2 давхар улаан тоосгон нийтийн байрны 1 давхарын нэг өрөө байранд ороход шалан дээр хулдаасан дээр нэг настай өвгөн доошоо харсан байдалтай түрүүлгээ хараад хэвтчихсэн өмд нь шувтарсан /ямар өмд байсныг санахгүй байна/ зүүн хонгоны хэсэгт шархтай шархнаас цус гарч байсан, хажууд нь хөнжил цус болчихсон байсан тэгээд би шархыг цэвэрлэж даралттай боолт хийгээд цус тогтоох тариа хийсэн, насылкаар тээвэрлэж Гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн. …Тухайн үед тэр байранд хутгалуулсан өвгөний дүү нь гэх арай залуу эрэгтэй хүн цуг байсан. Намайг юу болсон бэ гэхэд намайг гаднаас орж ирэхэд ах шалан дээр ингээд цус гарчихсан хэвтэж байсан гэж хэлж байсан. Тэр хүн өөрөө согтуу байсан. …Хутгалуулсан өвгөнөөс юу болсон хэн ингэсэн талаар асуугаагүй, тэр өвгөн согтуу юм ярих чадваргүй байсан. …Тэр өвгөний зүүн талынх нь хонгонд нь шархтай цус гарч байсан, төмсөгнийх нь арьс урагдсан шархтай, нүд нь хөхөрч хавдсан, нүүрний хэсэг арьс зулгарсан шархтай, дагз орчим газарт цохиулсан бололтой хавдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 77-78 х/

 

Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Талийгаач Б.Мөнгөнрейсийн гавал тархинд учирсан үхэлд хүргэсэн суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай чамархайн хуйхны цус хуралт зэрэг дүгнэлтэд дурдсан гавал тархины гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Өөрөөр хэлбэл 24 цагийн дотор үүссэн байх боломжтой гэмтэл байсан. Ийм гавал тархины гэмтлийг авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийх, явах зэрэг боломж бага. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 88, 2 дугаар хавтас 128-129 х/

 

Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Төмөрхуягийн зүүн гуянд /дотор дунд хэсэгт/ үүссэн 6.5х1.5 цайвар ягаан өнгийн гадуураа хүрэн бор өнгийн нөсөөт хүрээ бүхий арьсны түвшинтэй ижил түвшинтэй түлэгдлийн сорви гэмтэл нь 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө 6 сараас дээш хугацаанд үүссэн хуучин гэмтэл байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 89 х/

 

Шинжээчийн 2051 дугаартай дүгнэлт:

1.Талийгаач Б.Мөнгөнрейсийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал, тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн хуйхны няцарсан шарх, баруун 10-р хавирга, зүүн 9-10-р хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх, дух, зүүн хөмсөг, хацар, эрүү, цээж, зүүн шилбэ, бүсэлхий нурууны зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи, хүзүүний баруун, зүүн хэсэг, цээж, 2 шуу, бугалга, шилбэ, гуяны цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2.Зүүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал, тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн хуйхны няцарсан шарх баруун 10-р хавирга, зүүн 9-10-р хавирганы хугарал, дух, зүүн хөмсөг, хацар, эрүү цээж, зүүн шилбэ, бүсэлхий нурууны зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи хүзүүний баруун, зүүн хэсэг, цээж, 2 шуу, бугалга, шилбэ, гуяны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаач нь гавал, тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.

4.Зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун 10 –р хавирга, зүүн 9-10-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн шилбэ, бүсэлхий нурууны зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи, хүзүүний баруун, зүүн хэсэг, цээж, 2 шуу, бугалга, шилбэ, гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

6.Талийгаач нь АВО системээр В 3-р бүлийн цустай байна.

7.Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар /1 дүгээр хавтасны 107-108 х/

 

Шинжээчийн 763 дугаартай дүгнэлт:

1.Талийгаач Б.Мөнгөнрейсийн үхэлд хүргэсэн гавал, тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн хуйхны няцарсан шарх, баруун 10-р хавирга, зүүн 9-10-р хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх, дух, зүүн хөмсөг, хацар, эрүү, цээж, зүүн шилбэ, бүсэлхий нурууны зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи, хүзүүний баруун, зүүн хэсэг, цээж, 2 шуу, бугалга, шилбэ, гуяны цус хуралт зэрэг нийт 50-60 орчим тооны цус хуралт, зулгаралт, шарх гэмтэл учирсан байна.

2.Зулайн зүүн хажуу хэсгийн хуйхны шарх, шархны орчны эдийн зулгаралт, дээд, доод уруулын дотор талд цус хуралт, хүзүүний баруун, зүүн 2 хажуу хэсэг болон урд хэсэг, баруун эгэм, өвчүү, зүүн хавирганы нум хэсэг, зүүн бугалга, зүүн  сарвуу, зүүн шуу, шилбэ, зүүн гуя, баруун бугалга, шуу, баруун хавирганы нум хэсэг, баруун шилбэний урд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд 2.3х0.1 см зах ирмэг тэгш хатгагдаж зүсэгдсэн шарх, хуухнагийн зүүн тал, зүүн өгзөгний гадна доод хэсэгт оёдол тавьсан шарх, баруун 10-р хавирга, зүүн 9,10-р хавирганы хугарал зэрэг гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хоёр нүдний дээд, доод зовхины захаараа шаргал хүрээ бүхий хүрэн ягаан өнгийн цус хуралт, духны баруун тал, зүүн хөмсөг, духны зүүн тал, баруун нүдний гадна булан, эрүүний төвгөрийн баруун тал, эрүүний төвгөр, зүүн хацар, баруун хавирганы нум орчим, зүүн шилбэ, зүүн өгзөгний гадна доод хэсэг, бүсэлхий нурууны баруун доод хэсэг, нурууны голд бүсэлхийн 3,4-р нугалам орчмын хүрэн улаан өнгийн тав тогтсон зулгаралтууд нь 1 хоногоос дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна.

 

3.Дээрх зулайн зүүн хажуу хэсгийн хуйхны шарх, шархны орчны эдийн зулгаралт, дээд, доод уруулын дотор талд цус хуралт, хүзүүний баруун, зүүн 2 хажуу хэсэг болон урд хэсэг, баруун эгэм, өвчүү, зүүн хавирганы нум хэсэг, зүүн бугалга, зүүн  сарвуу, зүүн шуу, шилбэ, зүүн гуя, баруун бугалга, шуу, баруун хавирганы нум хэсэг, баруун шилбэний урд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд 2.3х0.1 см зах ирмэг тэгш хатгагдаж зүсэгдсэн шарх, хуухнагийн зүүн тал, зүүн өгзөгний гадна доод хэсэгт оёдол тавьсан шарх, баруун 10-р хавирга, зүүн 9,10-р хавирганы хугарал зэрэг гэмтлүүд нь гавал тархины гэмтэл авсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Б.Мөнгөнрейс 66 настай байна.

5.Б.Мөнгөнрейсийн цусанд 1,7 промыл спиртийн алкоголь илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Шинжээч эмч Г.Энхбаатар /2 дугаар хавтасны 122-125 х/

 

Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 10-12 х/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 13-15 х/

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 16-17 х/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 18-20, 21-27 х/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хавтасны 34-37 х/

Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /1 дүгээр хавтасны 39 х/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 90-91, 92-98 х/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 99-100, 101-105/

Шинжээчийн 10253 дугаартай дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн Мөнгөнрейсийн гэх цусанд 1,7 промыл спиртийн алкоголь илэрч байна. Химийн лабораторийн эрхлэгч Б.Ламчин /1 дүгээр хавтасны 109 х/

Шинжээчийн 10254 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 110-114 х/

Шинжээчийн 5697 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 115-116, 117-118 х/

Шинжээчийн 10264 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 119 х/

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1 дүгээр хавтасны 125-126 х/

Шинжээчийн 1321 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 128 х/

Шинжээчийн 1101 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 129, 130-131 х/

Шүүх хуралдааны тэмдэглэл /2 дугаар хавтас 36-42 х/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтасны 163 х/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтасны 164 х/

Сонгинохайран дүүргийн шүүхийн 2010 оны 02 дугаар сарын 24-ний 87 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтасны 168-170 х/

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар /1 дүгээр хавтасны 183-185 х/ гэх зэрэг нотлох баримтууд болно.

 

  Б.Төмөрхуяг нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 11 дүгээр сарын 18-нд шилжих шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 48 дугаар гудамж 25 тоот хашаанд байрлах нийтийн байрны 08 тоот өрөө буюу түрээсийн байрандаа төрсөн ах Б.Мөнгөнрейстэй архидан согтуурсан үедээ тодорхойгүй шалтгаанаар хүч хэрэглэн олон удаагийн үйлдлээр цохиж зодон “гавал тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн хуйхны няцарсан шарх, баруун 10 дугаар хавирга, зүүн 9, 10 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх, хуухнагийн зүүн тал, зүүн өгзөгний гадна доод шарх” зэрэг олон тооны шарх гэмтэл үүсгэж хохирогчийг танайхан сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, биеэ хамгаалах чадваргүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Төмөрхуягийн “…2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр талийгаач ах бид хоёр архи хувааж уусан. Маргааш нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үеэс архи ууж эхэлсэн. …Байрны эзэн авгай өрөөнд орж ирээд та хоёр ямар их архи уудаг юм, биеэ бодооч гэж хэлээд гарсан. Бид хоёр хоол хийж идээд талийгаач ах тамхи аваад ирье гэж хэлээд гарч яваад ирэхгүй удаад их оройтож орж ирсэн. …Тэр үед би цагдаад мэдэгдэж хэлсэн. Өрөөнд талийгаач ах орсон, би ахыг унт гэж хэлэхэд ах би ахиж архи уумаар байна гэж хэлсэн. Түүнээс болоод ах бид хоёр муудалцаж би ахад уурлаад та хүний үгэнд ордоггүй гэж хэлсэн. Би ахыг орон дээр унтуулах гээд дараад хэвтсэн чинь унтахгүй өндийж босч ирээд байхаар нь гараараа толгой руу нь цохисон. Ор хананд нийлсэн байсан учраас би ахын толгойг хана руу мөргүүлсэн, орон дээр гарч сууж байгаад ахын толгой руу гуталтай хөлөөрөө 3-4 удаа тийрсээр байгаад орон дээрээс унагаасан, тэгээд нуруу руу нь хөлөөрөө өшиглөөд дээрээс нь хөлөөрөө дэвссэн, тэгтэл ах маань “би өөрөө үхээд өгье би өөрөө үхээд өгье” гээд орилоод мөлхөөд байхаар нь би хутга аваад ахыгаа баруун талын гуяны дээд хэсэг өгзөгний доор шар иштэй хутга аваад хутгалчихсан. Цус тогтохгүй гараад байхаар нь ахыг хутгалсан хутгаа ахын хиймэл шүд, ахын баас болсон бандааш дотуур өмдний хамт гялгар уутанд хийгээд хашааны хаалганы хажууд байгаа муу усны нүхэнд хийсэн. …Талийгаач ах Мөнгөнрейс намайг зодоогүй, зодож дийлэх ч үгүй. …Талийгаач гаднаас орж ирэхдээ духны дээд хэсэг баруун талдаа жаахан шалбарсан орж ирсэн ...” /1 дүгээр хавтасны 152-153, 157-160 х/ гэсэн мэдүүлэг нь

 

Гэрч Д.Бат-Эрдэнэ “... 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 10 цаг өнгөрч байхад өрөөгөөр нь шагайтал Б.Мөнгөнрейс, Б.Төмөрхуяг хоёр дундаа 0,33 граммын жижиг шилтэй “Хараа” архи тавьчихсан сууж байхаар нь та нар болиочээ гэж хэлсэн ... Түүнээс хойш 1 цагийн дараа 11 цагийн орчимд нөгөө ах, дүү хоёр хоорондоо муудалцаад байгаа бололтой чанга дуугараад байхаар нь юу болоод байна гэж бодоод яваад ортол Төмөрхуяг нь углааш эсгий саарал өнгийн таавчиг барьчихсан ах Б.Мөнгөнрейсийгээ загнаад зогсож байсан. Юу гэж загнасан гэхээр ахыгаа Жаажаа гэж авгайлдаг юм шиг байна лээ, энэ Жаажаа өмдөндөө баачихсан дандаа намайг зовоогоод байдаг юм гээд уурлаад ахыгаа загнаад зогсож байсан, тэр үед өрөөнөөс хүний өтгөн баасны үнэр үнэртэж байсан ба өрөөний нь хаалгыг хаагаад буцаад гарсан. Намайг гарах үед өрөөнд ямар нэгэн цус нөж болсон зүйл огт харагдаагүй. Тэгээд чимээгүй болоод дахиж хэрэлдэх чимээ гаргаагүй. ...Тэгтэл шөнө 01 цаг өнгөрч байсан байхаа өрөөний хаалгыг учиргүй өшиглөөд хаалга цохиод байхаар нь хэн бэ гэж асуухад би байнаа гэж эрэгтэй хүн дуугарахаар нь хаалгаа онгойлгож өгтөл Төмөрхуяг зогсож байсан бөгөөд яасан гэж асуухад намайг чи буугаад ир шулам авгай минь чамаас болсон гэж хэлээд буцаад яваад өгөхөөр нь би араас нь нэг давхарт бууж очоод Төмөрхуяг, Б.Мөнгөнрейс нарын өрөөнд ороход нөгөө саарал өнгийн таавчиг барьчихаад ахынхаа толгойруу хоёр удаа цохиод авсан, Төмөрхуягийг цохих үед ах Мөнгөнрейс нь буйдангаа түшээд нүүрээ дараад сөхрөөд суучихсан байж байсан ба Төмөрхуягыг таавчигаар хоёр удаа цохих үед хажуу тийшээ толгойгоо цонхруу харуулаад бөгсөн тал нь үүдрүү хараад унаад өгсөн. Тэгтэл шалан дээр нь цус болчихсан байхаар нь энэ ер нь биш боллоо гэж бодоод өрөөнөөс нь гараад цагдаа дуудсан.  … өмнө нь би коридороор явж байсан чинь Төмөрхуягийн дуу нь хадаад чанга чанга хашгичаад байхаар нь би хаалгыг нь нүдээд ороход Жаажаа гээд тэр хөгшин ах Төмөрхуяг хоёр хоёулаа архи уучихсан сууж байсан. Тэгэхээр нь би та нар архи уугаад бие биенээ цохиж зоддог юм биш биз дээ гэсэн чинь Жаажаа гээд тэр ах нь /Мөнгөнрейс/ дүү Төмөрхуяг руугаа хуруугаараа заагаад энэ миний толгойг ийм болгосон гэхээр нь би дүүд нь чи настай ахыгаа цохиж зодоод яанаа гэхэд Төмөрхуяг би согтуу байсан тэгээд толгой руу нь цохичихсон юм аа гэхэд нь би ингэж ахыгаа зодож болохгүй шүү ...” гэсэн мэдүүлэг /1дүгээр хавтасны 48-51 х/

 

Гэрч Б.Балжиннямын “...Тэр шөнө 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 2015 оны 11 дүгээр сарын 18-нд шилжих шөнө 01 цаг 04 минутын үед гарч бие засахаар өрөөнөөс гарах үед манай байрны эзэн Бат-Эрдэнэ эгч коридорт зогсчихсон, харин 8 дугаартай өрөөний хоёр өвгөний нэг нь арай залуухан нь дуу нь хадаад чанга чанга юм яриад байсан. Би өрөөнөөсөө гараад зогсож сааталгүй шууд гадагшаа гарч 00-д ороод бие засаад сууж байтал 8 дугаартай хоёр өвгөний өрөөнд нэг юм нүдээд байгаа бололтой пид, пад  гээд чимээ гараад байхаар нь би жорлонгийн хаалгаар хараад сууж байтал салхивчаар нэг юм аваад шидсэн, тэр нь тал дөрвөлжин тоосго харагдаж байсан яагаад түүнийг сайн мэдэж байна гэхээр жорлонгоос цонх нь ойрхон учраас унаж байгаа зүйлийг харахад зүгээр харагдаж байсан. Замын гэрэлтүүлэг хашаанд тусдаг мөн цас орчихсон болохоор гадаа гэгээтэй юм сайн харагдаж байсан.

...Би Төмөрхуягийг ахыгаа зодож байгааг нь хараагүй, гэхдээ тэр хоёрын өрөөнд хэрүүл маргаан болоод байна гэж бодсон. Намайг бие засчихаад буцаад байрлуу ороход 8 дугаартай өрөөний хаалга хаалттай байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 52 х/

 

Гэрч Ч.Хишигнямын “... би гадуур яваад орой 22 цагийн үед гэртээ таксигаар ирсэн юм. Тэгээд би унтаад өгсөн шөнө авгай бие засахаар гарч яваад орж ирэхдээ 08 тоотынх хоорондоо хэрэлдээд байх шиг байна гэж байсан. Тэгээд л цагдаа нар ирээд асууж тодруулах зүйл байна гээд аваад явсан. ... Заримдаа арай залуухан нь ах өвгөнийгөө аашлаад загнаад байгаа бололтой байдаг байсан. Архийг бол байнга шахуу л уучихдаг байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 55-56 х/

 

Гэрч Ж.Нямдоржийн “…2015 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө 00 цагийн үед манай гэрийхэн унтах гээд хэвтэж байхад хажуу айлын 8 тоотод байдаг тэтгэвэрт байдаг нэг хөгшин бас нэг группт байдаг гэх 2 хүн хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаа юм шиг дуу чимээ гаргаад байсан. Миний сонссоноор бол хөгшин настай ах нөгөө арай залуу хүндээ хандан дандаа хүүхэн шуухан авчирдаг, энд чинь би амьдардаг хүүхэн шуухны газар биш гэх зэргээр маргалдаад орилолдоод байсан. Тэгж байгаад хэн нэгэн нь 8 тоотоос гарч яваад дээшээ гарч байгаа дуу чимээ сонсогдсон ба ойролцоогоор 5-10 минутын дараа буцаж ирээд 8 тоот руу ороод хоорондоо зодолдож байгаа мэт дуу чимээ гарч байгаад чимээгүй болчихсон юм. Тэгээд шөнө 2 цагийн үед гэж санаж байна манай хаалгыг цагдаа нар тогшоод болсон асуудлын талаар асуусан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 68-70 х/

 

Гэрч Н.Баасанжавын “...2015 оны 11 дүгээр сарын 18-ны шөнө 03 цаг 46 минутанд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо өндөр настны буудлын хажууд хоёр давхар улаан нийтийн байранд “хутгалуулсан хүн цус алдаад байна” гэсэн дуудлагыг хүлээж аваад 04 цаг 15 минутад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 48-25 тоот хашаанд байх 2 давхар улаан тоосгон нийтийн байрны 1 давхарын нэг өрөө байранд ороход шалан дээр хулдаасан дээр нэг настай өвгөн доошоо харсан байдалтай түрүүлгээ хараад хэвтчихсэн өмд нь шувтарсан /ямар өмд байсныг санахгүй байна/ зүүн хонгоны хэсэгт шархтай шархнаас цус гарч байсан, хажууд нь хөнжил цус болчихсон байсан тэгээд би шархыг цэвэрлэж даралттай боолт хийгээд цус тогтоох тариа хийсэн, насылкаар тээвэрлэж Гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын эмчид хүлээлгэн өгсөн. …Тэр өвгөний зүүн талынх нь хонгонд нь шархтай цус гарч байсан, төмсөгнийх нь арьс урагдсан шархтай, нүд нь хөхөрч хавдсан, нүүрний хэсэг арьс зулгарсан шархтай, дагз орчим газарт цохиулсан бололтой хавдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 77-78 х/

 

Шинжээчийн 2051 дугаартай дүгнэлт:

1.Талийгаач Б.Мөнгөнрейсийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал, тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн хуйхны няцарсан шарх, баруун 10-р хавирга, зүүн 9-10-р хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх, дух, зүүн хөмсөг, хацар, эрүү, цээж, зүүн шилбэ, бүсэлхий нурууны зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи, хүзүүний баруун, зүүн хэсэг, цээж, 2 шуу, бугалга, шилбэ, гуяны цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо.

2.Зүүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн хонгоны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал, тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн зулайн хуйхны няцарсан шарх баруун 10-р хавирга, зүүн 9-10-р хавирганы хугарал, дух, зүүн хөмсөг, хацар, эрүү цээж, зүүн шилбэ, бүсэлхий нурууны зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи хүзүүний баруун, зүүн хэсэг, цээж, 2 шуу, бугалга, шилбэ, гуяны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Талийгаач нь гавал, тархины битүү гэмтэл, зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал гэмтлийн улмаас тархи дарагдаж нас баржээ.

4.Зүүн зулай ясны чамархай, дагз, суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун, зүүн чамархай, баруун духны дэлбэнгийн цусархаг няцрал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун 10 –р хавирга, зүүн 9-10-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн нүдний доод зовхи, хуухнаг, зүүн шилбэ, бүсэлхий нурууны зулгаралт, 2 нүдний дээд, доод зовхи, хүзүүний баруун, зүүн хэсэг, цээж, 2 шуу, бугалга, шилбэ, гуяны цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

6.Талийгаач нь АВО системээр В 3-р бүлийн цустай байна.

7.Задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Шинжээч эмч Г.Энхбаатар /1 дүгээр хавтасны 107-108 х/

 

Шинжээч эмч Г.Энхбаатарын “…Талийгаач Б.Мөнгөнрейсийн гавал тархинд учирсан үхэлд хүргэсэн суурь яс руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай чамархайн хуйхны цус хуралт зэрэг дүгнэлтэд дурдсан гавал тархины гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Өөрөөр хэлбэл 24 цагийн дотор үүссэн байх боломжтой гэмтэл байсан. Ийм гавал тархины гэмтлийг авсан хүн идэвхтэй хөдөлгөөн хийх, явах зэрэг боломж бага. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 88 х/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 90-91, 92-98 х/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 99-100, 101-105/ зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Б.Төмөрхуягийн ахтайгаа хэрхэн харьцдаг байсан болон хэрэг болсон өдөр тэдгээрийн хооронд болсон асуудлын талаарх болон бусад нотлох баримтууд.Тухайлбал:

 

Гэрч Н.Нарантуяагийн “... Заримдаа ахыгаа зодоод тархи толгойг нь хагалчихдаг байсан ахыгаа Жаажаа гэж дууддаг байсан. Би яг одоо хоног өдрийг нь сайн санахгүй байна дүү Төмөрхуяг нь ах Жаажаагийнхаа толгойг хагалчихсан гэмтэл рүү явж боолт хийлгэх гэж байгаа гэж байсан. Би юу болсон талаар нь дүү Төмөрхуягаас асуухад би согтуудаа ахынхаа толгойг хагалсан байна лээ гэж надад ярьж байсан.  ... Ер нь дүү Төмөрхуяг нь ахтайгаа нийлж архи уудаг, архи уухаараа ахыгаа зоддог. Өөр хоорондоо зодолдохоороо дуу чимээ гараад байхгүй барилцаж ноцолдоод байдаггүй өвгөн нь настай хүн бөгөөд ноцолдож зууралдах чадалгүй байдаг байх. 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өрөөндөө байгаад байгаа бололтой огт гарч харагдаагүй хоёулаа гэртээ байгаад байсан. Тэгээд орой нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ноос 18-нд шилждэг шөнө цагдаа ирээд манай өрөөнд орж ирээд хэрэг болсон байна харсан, сонссон зүйл байна уу гэж асууж байсан. Би тэр үед 8 дугаартай өрөөнд ороход Төмөрхуягын ах Жаажаагийн нүүр ам гэмтсэн, өрөөнд шал болон хөнжил гудас нь бүхэлдээ цус болчихсон харагдаж байсан..” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 57-60 х/

 

Гэрч Б.Бат-Ерөөлтийн “... Ер нь дүү Төмөрхуяг нь их дээрэлхүү ханддаг, их харьцаа муутай байдаг. Би нэг өдөр жорлонд бие засаад сууж байтал талийгаач ах нь цонхныхоо доор гадаа зогсчихсон би орчихъё гээд гуйгаад зогсоод байсан, тэгтэл дүү Төмөрхуяг цонхны цаанаас өрөөнөөсөө “пизда минь” гээд орилоод чанга чанга хашигчаад загнаад байсан. Дүү Төмөрхуяг нь архи уучихаараа зан ааш муутай. Тэр ахыгаа л загнаад уурлаад байдаг юм. Тэр талийгаач ахын нь нүд нүүр хөхөрчихсөн явдаг байсан. Хэрэг болохоос өмнө нэг хэсэг зогсоо зайгүй архи ууцгаасан, хэргийн талаар 7 тоот өрөөний залуу сайн мэдэж магадгүй. Төмөрхуяг архи уучихаараа талийгаач ахдаа их дээрэлхүү байдаг. Ер нь л дээрэлхүү гэж хэлнэ дээ, байгаа байдал харьцаж байгаа зэргээс харахад их дээрлэхэж ханддаг. ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 61-63 х/,

Хохирогч Б.Мөнгөнрейсийн иргэний үнэмлэхний хуулбар /1 дүгээр хавтас 40 х/

Шинжээчийн 763 дугаартай дүгнэлт:

... 2.Зулайн зүүн хажуу хэсгийн хуйхны шарх, шархны орчны эдийн зулгаралт, дээд, доод уруулын дотор талд цус хуралт, хүзүүний баруун, зүүн 2 хажуу хэсэг болон урд хэсэг, баруун эгэм, өвчүү, зүүн хавирганы нум хэсэг, зүүн бугалга, зүүн  сарвуу, зүүн шуу, шилбэ, зүүн гуя, баруун бугалга, шуу, баруун хавирганы нум хэсэг, баруун шилбэний урд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд 2.3х0.1 см зах ирмэг тэгш хатгагдаж зүсэгдсэн шарх, хуухнагийн зүүн тал, зүүн өгзөгний гадна доод хэсэгт оёдол тавьсан шарх, баруун 10-р хавирга, зүүн 9,10-р хавирганы хугарал зэрэг гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хоёр нүдний дээд, доод зовхины захаараа шаргал хүрээ бүхий хүрэн ягаан өнгийн цус хуралт, духны баруун тал, зүүн хөмсөг, духны зүүн тал, баруун нүдний гадна булан, эрүүний төвгөрийн баруун тал, эрүүний төвгөр, зүүн хацар, баруун хавирганы нум орчим, зүүн шилбэ, зүүн өгзөгний гадна доод хэсэг, бүсэлхий нурууны баруун доод хэсэг, нурууны голд бүсэлхийн 3,4-р нугалам орчмын хүрэн улаан өнгийн тав тогтсон зулгаралтууд нь 1 хоногоос дээш хугацааны өмнө үүсгэгдсэн байх боломжтой хуучин гэмтэл байна.

 

... Б.Мөнгөнрейс 66 настай байна.

Б.Мөнгөнрейсийн цусанд 1,7 промыл спиртийн алкоголь илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Шинжээч эмч Г.Энхбаатар /2 дугаар хавтасны 122-125 х/ гэсэн нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч нь амь хохирогчтой дээрэнгүй байдлаар харьцдаг, урьд нь хүч хэрэглэн бие махбодид нь халдаж гэмтэл учруулж байсан, мөн хэрэг болох цаг хугацаанд биед нь олон тооны шарх гэмтэл учруулсан байсан,  талийгаач өөрөөс нь 16 насаар ах, өндөр настай, архи хэрэглэж согтуурсан байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байгаа тул Б.Төмөрхуягийг тодорхой шалтгаангүйгээр хохирогчийг зодож олон тооны шарх гэмтэл учруулж санаатай алсан үйлдлийг уг гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан гэх уг гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжүүдийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б.Төмөрхуягт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Төмөрхуягийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байх тул Б.Төмөрхуягийг уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Б.Төмөрхуяг нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Төмөрхуягийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би ахыг орон дээр унтуулах гээд дараад хэвтсэн чинь унтахгүй өндийж босч ирээд байхаар нь гараараа толгой руу нь цохисон. Ор хананд нийлсэн байсан учраас би ахын толгойг хана руу мөргүүлсэн, орон дээр гарч сууж байгаад ахын толгой руу гуталтай хөлөөрөө 3-4 удаа тийрсээр байгаад орон дээрээс унагаасан, тэгээд нуруу руу нь хөлөөрөө өшиглөөд дээрээс нь хөлөөрөө дэвссэн, тэгтэл ах маань “би өөрөө үхээд өгье би өөрөө үхээд өгье” гээд орилоод мөлхөөд байхаар нь би хутга аваад ахыгаа баруун талын гуяны дээд хэсэг өгзөгний доор шар иштэй хутга аваад хутгалчихсан. Цус тогтохгүй гараад байхаар нь ахыг хутгалсан хутгаа ахын хиймэл шүд, ахын баас болсон бандааш дотуур өмдний хамт гялгар уутанд хийгээд хашааны хаалганы хажууд байгаа муу усны нүхэнд хийсэн ... гэх  мэдүүлгүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 40, 79 дүгээр зүйлд заасан журмын дагуу авагдсан, сэжигтэн, яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлгүүдэд тусгагдсан “... шар өнгийн иштэй хутгаар хутгалаад хутгаа муу усны нүх рүү хийсэн ...” гэх мэдүүлэг нь түүний Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 90-91, 92-98 х/-ээр хутга нуусан газраа зааж өгсөн байдал, мөн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтасны 99-100, 101-105/-үүдээр түүний зааж өгсөн муу усны нүхнээс шар, ногоон өнгийн иштэй хутга гарч ирсэн зэргээр түүний хэргийн нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлгүүд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хутга, гэрч Д.Бат-Эрдэнэ, Б.Балжинням, Ж.Нямдорж нарын мэдүүлэг зэрэг хөндлөнгийн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон болно.

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 13-15 х/, Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 16-17 х/ зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 127 дугаар зүйлийн 127.3. “Онц хүнд гэмт хэргийн газрын үзлэгт прокурор заавал оролцоно” гэснийг зөрчсөн тул шүүх нотлох баримын хэмжээнд үнэлээгүй болно.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Наранцэцэгийн зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн зүйлгүй, цаашид гомдол саналгүй болох нь 1 дүгээр хавтасны 45 дугаар талд авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт түүний гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байгаа тул Б.Төмөрхуягыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

          Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон 230 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон шаргал өнгийн хуванцар иштэй, ишнийхээ хойд талд дундаа нүхтэй хутга /ажлын хэсгийн урт нь 9,8 см, өргөн нь 2,4 см, үзүүр хэсгийн өргөн нь 1,5 см, ишний урт нь 10,5 см/ 1 ширхэг, хар өнгийн хуванцар иштэй том хутга /ажлын хэсгийн урт нь 19 см, өргөн нь хойд хэсгээрээ 4,7 см, үзүүр хэсгээрээ 4 см, ишний урт нь 12,5 см өргөн нь 3 см/ 1 ширхэг, хар өнгийн хуванцар иштэй, иш дээрээ 3 см бөөрөнхий хэлбэртэй төмөр тавтай жижиг хутга /ажлын хэсгийн урт нь 8,5 см, өргөн нь хойд хэсгээрээ 2 см, үзүүр хэсгээрээ 1,5 см, ишний урт нь 10,5 см өргөн нь 2 см/ 1 ширхэг, цагаан өнгийн хөнжил, хөх, ногоон өнгийн ноосон цамц, ногоон өнгийн орны бүтээлэг, бэлтгэлийн хар өмд 1 ширхэг, хар саарал задгай энгэртэй цамц, ногоон өнгийн цахилгаантай богино куртик, судалтай богино өмд, улаан өнгийн задгай энгэртэй цамц, саарал эсгий углааш 1 хос, хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн футволк 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгахаар шийдвэрлэсэн.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Жаргалант овогт Бандиагийн Төмөрхуягийг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсгүүдэд зааснаар Б.Төмөрхуягийг 20 /хорин/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрхуяг-т оногдуулсан 20 /хорин/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Төмөрхуягийн цагдан хоригдсон 230 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5.Б.Төмөрхуягийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон шаргал өнгийн хуванцар иштэй, ишнийхээ хойд талд дундаа нүхтэй хутга /ажлын хэсгийн урт нь 9,8 см, өргөн нь 2,4 см, үзүүр хэсгийн өргөн нь 1,5 см, ишний урт нь 10,5 см/ 1 ширхэг, хар өнгийн хуванцар иштэй том хутга /ажлын хэсгийн урт нь 19 см, өргөн нь хойд хэсгээрээ 4,7 см, үзүүр хэсгээрээ 4 см, ишний урт нь 12,5 см өргөн нь 3 см/ 1 ширхэг, хар өнгийн хуванцар иштэй, иш дээрээ 3 см бөөрөнхий хэлбэртэй төмөр тавтай жижиг хутга /ажлын хэсгийн урт нь 8,5 см, өргөн нь хойд хэсгээрээ 2 см, үзүүр хэсгээрээ 1,5 см, ишний урт нь 10,5 см өргөн нь 2 см/ 1 ширхэг, цагаан өнгийн хөнжил, хөх, ногоон өнгийн ноосон цамц, ногоон өнгийн орны бүтээлэг, бэлтгэлийн хар өмд 1 ширхэг, хар саарал задгай энгэртэй цамц, ногоон өнгийн цахилгаантай богино куртик, судалтай богино өмд, улаан өнгийн задгай энгэртэй цамц, саарал эсгий углааш 1 хос, хар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн футволк 1ширхэг зэргийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Төмөрхуяг-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялын хугацааг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ДАШДОНДОВ

 

 

       ШҮҮГЧИД                                 Г.ГАНБААТАР

 

 

                                                Ц.ОЮУНЧИМЭГ