Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2017/01308

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М.Б

 

Хариуцагч: Б.Э,

 

Хариуцагч: Ж.З нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт болох 78.946.164 төгрөг гаргуулах  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч М.Б, хариуцагч Б.Э, Ж.З нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа                                                                                                          нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд тайлбартаа: Б.Э, Ж.З нар тус банктай 2005 оны 08 дугаар сарын 29 өдөр № ЗГ-0026/05/08/** тоот “Орон сууцны зээлийн гэрээ”, иргэн Б.Э, М.Б, Б.Бр, Б.Б нар нь № БГ- 0026/05/08/** тоот “Орон сууцны зээлийн барьцааны гэрээ” тус тус байгуулан 48.500,000.00 төгрөгийн зээлийг жилийн 6.15 хувийн хүүтэйгээр, 10 жилийн хугацаатай зээлж авсан.

Барьцаалуулагч Б.Э. Б.Б нар нь 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн БГ-0026/05/08/**-н тоот “Орон сууцны зээлийн барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гуйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2202006088 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 0014094 тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо  Бага тойруу  49 дүгээр байрны **  тоот хаягт орших 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг, иргэн М.Б, Б.Б нар нь 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн № БГ-0026/05/08/** тоот “Орон сууцны зээлийн барьцааны гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2203001219 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 00095**-н тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг  6 дугаар хороо  23 дугаар байрны ** тоот хаягт орших 48 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.

Зээлдэгч Б.Э, Ж.З нараас үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 73,642,648.52 (далан гурван сая зургаан зуун дөчин хоёр мянга зургаан зуун дөчин найман төгрөг, тавин хоёр мөнгө) төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 622,880.84 (зургаан зуун хорин хоёр мянга найман зуун наян төгрөг, наян дөрвөн мөнгө) төгрөгийг тус тус гаргуулж Х-д олгохоор шийдвэр гаргаж өгнө үү.

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаалуулагч М.Б, Б.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- 2203001219 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 0009547-н тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 23 дугаар байрны ** тоот хаягт орших 48 м.кв талбайтай гурван өрөө орон сууц болон зээлдэгч Б.Э, Б.Б нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202006088 дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 00140**-н тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу, 49 дүгээр байрны ** тоот хаягт орших 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

 

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбартаа: Миний хүү Б.Э, эхнэр Ж.З-н хамт орон сууц худалдан авах зориулалтаар Х-с 2005 онд 48.500.00 төгрөгийн зээл авсан. Энэхүү зээлийн барьцаанд Б.Э нь өөрийн өмч болох Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо Бага тойруу ** дүгээр байрны ** тоот хоёр өрөө байрыг барьцаалсан.

Худалдаа хөгжлийн банкны шаардлагаар нэмэлт барьцаа хөрөнгө тавих болсон тул миний өмч болох Сүхбаатар дүүрэг  06 дугаар хороо 23 дугаар байрны ** тоот гурван өрөө орон сууцыг тавьсан. Хүү Б. АНУ руу яваад эргэж ирсэн, эхнэр хүүхэд нь  тэнд оршин сууж байгаа.

Х, Б.Э нарын хооронд 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан гэрээгээр -“ зээлийн үндсэн хүү сарын 0,5125 хувь буюу жилийн 6,15 хувь” гэж заасан байхад Х-ын гаргасан “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-т зээлийн хүүг жилийн 7,20 хувиар тооцож, гэрээнд зааснаас илүү хүү тооцож, гэрээний заалтыг зорчиж хийсэн тооцоог үндэслэн нэхэмжлэл гаргасан байна. Х-ын нэхэмжлэлд хавсаргасан “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-т 2005 оны 9 дүгээр сарын 15 өдөр 16 хоногийн хүүг 300.700 төгрөгөөр тооцсон нь сарын хүүнээс илүү байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1991.10.31/-ийн 24 дүгээр зүйлийн 24.4-т: Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг М батална” гэж заасан.

М-н Е-н 2003 оны 10 дугаар сарын 30 өдрийн 549 дүгээр тушаалаар баталсан “Нягтлан бодох бүртгэлийн багц материал”-ын “Дансны заавар” гэсэн бүлгийн 1-3.2 зээлийн хүүгийн бүртгэл гэсэн хэсэгт: “Зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийн аль нэг нь зээлийн гэрээнд заагдсан төлөгдөх хугацаанаас хойш 90 хоногийн дотор төлөгдөөгүй бол 91 дэх хоногоос эхлэн хүүг хуримтлуулан бүртгэхийг зогсоож, өмнө нь хуримтлагдсан хүүг буцаана” гэж заасан байна.

Гэтэл Х дээрх хууль, журмын заалт зөрчиж, 91 хоногоос хэтэрсэн зээлд хүү тооцож, их хэмжээний хүү нэхэмжилсэн байна.

Зээлийн хүүг зээлийн гэрээнд заасан хувь, хэмжээгээр болон М-аас баталсан журмын дагуу тооцоход төлөх зээлийн хүүгийн нийт дүн 18.000.000 төгрөг, үүнээс төлсөн хүү 6.400.000  төгрөгийг хасахад нийт хүү 11.600.000 төгрөг байхаар тооцогдож байна. Харин үндсэн зээлийн төлбөр болох 43.683.272 төгрөгт маргахгүй.

Х, Б.Э нарын хооронд байгуулсан 2005 оны 8 дугаар сарын 29 өдрийн гэрээгээр  зээлийн үндсэн хүү сарын 0,5125 хувь буюу жилийн 6.15% гэсэн байгаа тул үндсэн зээл 43.683.282 төгрөг, зээлийн хүү 11.600.000 төгрөгийг төлөхөөр байна.

Дээрх хууль, журам, гэрээний заалтын дагуу тооцсон хүүний тооцоо, тайлбарыг харгалзан үзэж шүүх шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

зохигчдын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад                         

                                                                                  

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х, хариуцагч М.Б, Б.Э, Ж.З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт болох нийт 78.946.164,18 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарагсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 73,642,648.52 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаа бууруулжээ.

Хариуцагч  нар  зээлийн үндсэн төлбөрт 43,683,272.39 төгрөг зээлийн хүүд 11, 632, 319.23 төгрөг, нийт 55,315,591.62  төгрөгийг төлнө гэж маргаж байна.

Хавтас хэрэгт авагдсанс нотлох баримтаар дараахь нөцөл байдал тогтоогдов.

Х нь хариуцагч Б. Э, хамтран зээлдэгч Ж.З нартай  2005 оны 08 дугаар сарын  29-ний өдөр 48.500.000 төгрөгийг 10 жилийн хугацаатай сарын 0.5125 хувь буюу жилийн 6.15 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү сарын 0.1025 хувиар тооцохоор №ЗГ-0026/05/08/29 тоот Орон сууцны зээлийн гэрээг харилцан тохиролцож, зээлийн барьцаанд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 49 байр 48 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 23 дугаар байр 40 тоот 80 м.кв тайлбатай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалан,  хамтран өмчлөгч С.Б, Б.Б, Б.Б нар гарын үсэг зурж зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ. /хх-ийн 9-16 дугаар талууд/

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Зээлдэгч Б.Э нь зээлийн үндсэн төлбөрт 4.816.727.61 төгрөг, зээлийн хүүнд 6.416.166.69 төгрөгийг тус тус төлж, үндсэн зээл 43.683.272.39 төгрөгийг төлөхийг  хариуцагч маргаагүй, жилийн хүү 7.20%-иар тооцож нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй, нийт 11.600.000 төгрөгийн хүү төлнө гэж маргасан.

Талуудын хооронд байгуулагдсан 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний 2.1.-д “үндсэн зээл 48.500.000 төгрөг, зээлийн хүү сарын 0.5125 хувь буюу жилийн 6.15 хувь, нэмэгдүүлсэн хүү сарын 0.1025 хувь хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийн дүнгээс гэрээний 6.2.4-т заасны дагуу тооцно гэж тохирсон ба гэрээний 6.2.4-д “зээлийн  төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн төлөгдөөгүй байгаа зээлд үндсэн хүүгийн хамт нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон төлнө” гэж тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулсан №ЗГ-0026/05/08/29 тоот Орон сууцны зээлийн гэрээний хугацаа 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч Б.Э, Ж З нар нь үндсэн зээлд  4.816.727.61 төгрөг, зээлийн хүүнд 6.416.166.69 төгрөгийг төлсөн  нь хавтас хэрэгт авагдсан баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж мөн хуулийн 452 дугаар зүйлийн 422.2-д “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж хуульчилсан.

Зээлдэгч Б.Э, хамтран зээлдэгч Ж.З нар үндсэн зээл 43.683.272.39 төгрөг, зээлийн хүү 27.203.780.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,755,595.64 төгрөг нийт 73,642,648.52 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Б.Э, Ж.З нараас 73,642,648.52 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х-д олгож, хариуцагч М.Б нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч сайн дураар гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй болохыг дурдав.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд тооцох  улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э, Ж.З нараас нийт 73,642,648.52 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, М.Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 662.880,84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, Ж.З нараас 526,163 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х”-д олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд  барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-220*******дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 00140** тоот гэрчилгээтэй, Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо Бага тойруу  49 дүгээр байрны ** тоот хаягт орших 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц, Ү- 220******* дугаартай, эд хөрөнгө өмчлөх эрхийн 00095** тоот гэрчилгээтэй, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо 23 дугаар байрны ** тоот хаягт орших 48 м.кв талбайтай гурван өрөө орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ГАНЧИМЭГ