Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2017/01515

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2017/01515

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, “Хас банк” ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк хотхон, 107 дугаар байр, 20 тоот хаягт оршин суух, Хавтгай овогт Жийжинхүүгийн Бэхмаа /РД:ХП62010804/,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, 41А байр, 54 тоот хаягт  оршин суух, Богд овогт Отгонтуяагийн Уянга /РД:УК93112006/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 28.675.163 төгрөг 56 мөнгө гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа, С.Батцэцэг, хариуцагч Ж.Бэхмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ, гэрч Б.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Нэмэхбаяр нь тус банктай 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлийн барьцаанд Y-2205037735 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн 000160113 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 107 дугаар байрны 20 тоот орон сууцыг барьцаалсан. У.Нэмэхбаяр нь 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр авто ослын улмаас нас барсан. Зээлдэгчийн нас барсан өдрөөр зээлийг тооцоход үндсэн зээл 22.726.960 төгрөг, хүү 5.536.661 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 411.541 төгрөг, нийт 28.675.163 төгрөг төлөгдөөгүй байна. Хариуцагч О.Уянга нь өвлөх эрхээсээ татгалзсан байх тул О.Уянгад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Зээлдэгчийн хууль ёсны өвлөгч болох эх Ж.Бэхмаагаас зээлийн гэрээний үүрэгт 28.726.163 төгрөг 56 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Энэхүү эвлэрлийн гэрээгээр дараах талууд Ж.Бэхмаа, “Хас банк” ХХК-ийг төлөөлж С.Батцэцэг нар “Хас банк” ХХК болон У.Нэмэхбаяр нарын хооронд байгуулагдсан 1030014838 дугаар зээлийн гэрээний үүрэг болох 28.675.163 төгрөг 56 мөнгөний  14.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, 14.675.163 төгрөг 56 мөнгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус хэсэгчлэн төлөхөөр Ж.Бэхмаа нь зөвшөөрч, үүнийг нь банк зөвшөөрч талууд харилцан тохиролцож эвлэрэв. Эвлэрлийн гэрээг биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Y-2205037735 дугаарт бүртгэгдсэн өмчлөх эрхийн 000160113 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 107 дугаар байрны 20 тоот орон сууцаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хангуулахаар талууд тохиров гэжээ.

 

Нэхэмжлэл, эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,

                                                                                            

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь Ж.Бэхмаа, О.Уянга нарт холбогдуулан  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.Уянгад холбогдох нэхэмжлэлээс татгалзаж, Ж.Бэхмаад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, зээлийн гэрээний үүрэгт 28.675.163 төгрөг 56 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна.

            Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Ж.Бэхмаа нь 28.675.163 төгрөг 56 мөнгөний  14.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, 14.675.163 төгрөг 56 мөнгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Y-2205037735 дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн 000160113 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 107 дугаар байрны 20 тоот орон сууцаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, О.Уянгад холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371.525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бэхмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 371.525 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. “Хас банк” ХХХ-ийн нэхэмжлэлтэй Ж.Бэхмаад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28.675.163 төгрөг 56 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагч Ж.Бэхмаа нь 28.675.163 төгрөг 56 мөнгөний  14.000.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор, 14.675.163 төгрөг 56 мөнгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор тус тус хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээг биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Y-2205037735 дугаарт бүртгэгдсэн, өмчлөх эрхийн 000160113 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 107 дугаар байрны 20 тоот орон сууцаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           

            2. Хариуцагч О.Уянгад холбогдох 28 675 163 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Хас банк” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371.525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бэхмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 371.525 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ