Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 01317

 

 1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2, 276 дугаар зүйлийн 276.1, 276.3, 280 дугаар зүйлийн 280.1.1 дэхь хэсэгт зааснаар 2016 оны 03 сарын 09-ны өдөр нэхэмжлэгч Д.Хорлоо, хариуцагч Ц.Энхтуяа нарын хооронд байгуулагдсан орон сууц бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцсугай.

 

2. Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсэгт зааснаар бэлэглэлийн зүйл болох Баянгол дүүрэг, 7 хороо, 3 хороолол, 12 байр 175 тоот 18м2 талбай бүхий 1 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Д.Хорлоод буцаан олгосугай.

 

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Энхжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 237.950 төгрөг төлөхөөс чөлөөлж, хариуцагч Ц.Энхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 70.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хорлоод олгож, 237950 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                      

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ОЮУНТУУЛ