| ЧМ-нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б-, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, ЧМ-нэхэмжлэлтэй, НЗДд холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа: ЧЛС музей нь бүхэлдээ XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор бүтээл болохыг хүлээн зөвшөөрч 1994 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан "Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль"-ийн 16-р зүйлийн 16.3-д зааснаар Монгол Улсын Засгийн Газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 тоот тогтоолоор "Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл" мөн болохыг нь тогтоосон байна. Улмаар "Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл" болох ЧЛС музей хашааны газар болон хашааны эргэн тойрны 6 метр хүртлэх буюу 2 /хоёр/ га газарт Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор хамгаалалтын бүс тогтоож, хамгаалалтын бүс дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг НЗДд даалгасан болно. ЧМ-Хамгаалалтын бүсийн газрыг "Бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй байх болон барилга байгууламж барихыг хориглосон газрын жагсаалт"-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор оруулсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дугаар захирамжаар Газар эзээмших эрхийг баталгаажуулсан. ЧЛС музей хамгаалалтын бүсийн зүүн хойд талд 3 м газарт нэвтэрч 100 орчим м.кв талбай бүхий хэсэгт нийслэлийн Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас барилга байгууламж барих ажлыг эхлүүлээд байна. Энэхүү барилга байгууламжийн ажлаа зогсоохыг Сити центр гэх газарт 2 удаа мэдэгдсэн боловч ямар нэг хариу өгөхгүй, барилгын ажлаа зогсоож газар чөлөөлж өгөхгүй байсан тул НЗДд дээрх шийдвэр, захирамжуудыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан боловч гомдлыг хангахгүйгээр 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2215 тоот албан бичгээр 'Шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү" гэж хариу өгсөн болно. Иймд Нийслэлийн Засаг даргын 2002 оны 35 тоот захирамж, 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамж нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7, Соёлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгүүдэд заасныг зөрчиж байх тул иргэн Б.Батзоригт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож, "Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл"-ийн хадгалалт хамгаалалтын хэвийн нөхцөлийг хангаж өгнө үү гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд ЧМ-гаргасан нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 тоот захирамжийн иргэн Б.Батзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анх иргэн Л.Жигжид нь нийслэлийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 тоот захирамжаар ЧМ-зүүн талд 500 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан байна. Эд хөрөнгийн бүртгэлийн 0028689 тоот гэрчилгээтэй контор, орон сууцны зориулалттай барилгаа иргэн Б.Батзоригт худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан, газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2002 оны 35 тоот захирамжаар 864 м.кв газрыг конторын зориулалтаар шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт иргэн Б.Батзоригийн газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 0065284 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 тоот захирамжаар иргэн Б.Батзоригт барилга барих зөвшөөрлийг олгон, газрын мэдээллийн санд бүртгэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор ЧМ-хамгаалалтын бүсийг 2 га-гаар тогтоож, 2010 онд уг тогтоолыг үндэслэж хамгаалалтын бүсийг кадастрын зурагт оруулах үед иргэн Л.Жигжидийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байсан байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Батзоригийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан Чойжин ламын музейн НЗДд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Б.Батзориг нь иргэн Л.Жигжидтэй 2001 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хэлцэл хийж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 216 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авч, 05 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2203008055 дугаарт бүртгүүлэн 0030257 тоот гэрчилгээ авсан. Уг барилга нь 1999 онд баригдсан тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Нийслэлийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 тоот захирамжаар Л.Жигжидэд газар эзэмших эрх үүссэн байсан. Ингээд газар эзэмших эрхийг мөн шилжүүлэн авах хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35 тоот захирамжаар нийт 864 мкв газрыг эзэмших эрхтэй болсон. Газар эзэмших эрх үүссэн цагаас эхлэн бид Газрын тухай хууль болон гэрээнд заасан нөхцөл шаардлагыг биелүүлэн ирсэнээс гадна нэхэмжлэгч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ямар нэг байдлаар зөрчиж байгаагүй болно. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 тоот захирамжаар нийт эзэмшил газрын 730 мкв газар дээр барилга барих зөвшөөрөл олгосон бөгөөд бид хуучин барилгын суурь 514 мкв газар дээр шинээр барилга угсралтын ажил эхлүүлээд байна. 1999 онд баригдсан "Сити төв"-ийн барилга (гараж, өргөтгөлийн хэсэг) нь анхнаасаа одоогийн барьж буй барилгын сууриар баригдсан байсан бөгөөд одоо бол давхарын хэмжээг өндөрсгөж байгаа болно. Өөрөөр хэлбэл газрын хэмжээг нэмэгдүүлсэн, өөрчилсөн зүйл 2002 оноос хойш байхгүй юм. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: ... Нэхэмжлэгч ЧМ-нэхэмжлэлтэй НЗДд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээс дараах үндэслэлээр бие даасан шаардлага гаргаж байна. Иргэн Б.Батзоригийн эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд орших газар нь Нийслэлийн Засаг даргын 1998 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/182 тоот захирамжаар Ё.Дашпүрэвт анх олгогдсон байдаг. Үүнийг 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 тоот захирамжаар иргэн Э.Жигжид өөрийн нэр дээр шилжүүлэн авч, үйлчилгээний зориулалттай барилга барьж орчныг тохижуулсан байсан. Энэ хугацаанд буюу 2001 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 216 ккв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Батзориг худалдан авахаар хэлцэл хийж, 2001 оны 05 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2203008055 дугаарт бүртгүүлэн 0030257 тоот гэрчилгээ авсан. Уг газарт 1999 оноос барилга баригдан тогтмол үйл ажиллагаа явуулж ирсэн. Ингээд газар эзэмших эрхийг мөн шилжүүлэн авах хүсэлт гаргаснаар нийслэлийн Засаг даргын 2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35 тоот захирамжаар нийт 864 мкв газрыг эзэмших эрхтэй болсон. Гэтэл НЗДас 2010 оны 781 тоот захирамжаар 2 га газрыг ЧЛС музейд эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасныг зөрчсөн байна. НЗД 2002 онд Б.Батзоригт 864 м.кв газрыг баталгаажуулан олгосон хэрнээ 2010 онд дахин бусдад газар эзэмшүүлэх эрх олгох боломжгүй. Б.Батзоригийг анх газрын кадастрын мэдээллийн санд өөрийн газрыг оруулахад бусдын эзэмшил ашиглалтын газартай давхцсан, зөрчилтэй зүйл огт байгаагүй. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.З-д "Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, ашиглагч төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь кадастрын зураг хийлгэх захиалгаа геодези, зураг зуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргуүлэх бөгөөд захиалгадаа дор дурдсан баримт бичгийг хавсаргана", үүнд 7.3.2-т "үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн баримт бичиг, талбайн байрлал, хэмжээ, хилийн шугам, түүний эргэлтийн цэгүүдийн тухай тодорхойлолт" гэж зааснаар аливаа газар эзэмшигч эсхүл хөрөнгийн өмчлөгч нар кадастрын мэдээллийн санд өөрт холбогдох мэдээллийг оруулуулах хүсэлт гаргах, түүнийг үндэслэн кадастрын мэдээллийн санд зургийг оруулах үүргийг тус тус хүлээжээ. Гэтэл ЧЛС музей кадастрын мэдээллийн санд хамгаалалтын бүс гэх 2 га газрыг огт оруулж байгаагүй хэрнээ 2010 онд газар эзэмших эрхийг давхцуулан авсан нь иргэн Б.Батзоригийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. Б.Батзориг нь албан ёсоор 864 м.кв газар эзэмших эрхтэй бөгөөд энэ хэсэгт давхцуулан олгосон 2 га газар нь хэдэн мкв-аар давхцалтай байгаа нь тодорхойгүй байна. Иймээс нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 тоот захирамжийн Чойжин ламын сум музейд холбогдох хэсгийн Б.Батзоригийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хариу тайлбартаа: ЧМ-нэхэмжлэлтэй НЗДд холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд Б.Батзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 781 тоот захирамжийн музейд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах бие даасан шаардлагад үүгээр тайлбар гаргаж байна. Бие даасан шаардлагынхаа үндэслэлийг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д заасныг үндэслээд Б.Батзоригийн газар эзэмших эрх эхэлж үүссэн ба ЧЛС музейг кадастрын мэдээллийн санд өөрийн мэдээллээ оруулж байгаа хэмээн буруутгажээ. ЧМ-хамгаалалтын бүс тогтоосон газрыг Засгийн газрын 2001 оны 96 тоот тогтоолд заасан хэмжээгээр хадгалж үлдэх гээд байгаа нь хэн нэг иргэн, аж ахуйн нэгжийн бизнесийн болон хувийн ашиг сонирхолын төлөө биш гагцхүү Монголын түүхэн цаг үеийн нэгээхэн хэсэгт холбогдох үнэт өвийг аюулгүй, бүрэн бүтэн үлдээж хойч үедээ үлдээх гэсэн эрхэм зорилго юм. Гэтэл энэхүү бие даасан шаардлагадаа Б.Батзориг нь эзэмшил газар шилжүүлж авахдаа газрын хэмжээг нэмэгдүүлж авсан, Түүх соёлын дурсгалт зүйлийн аюулгүй байдал, хадгалалт хамгаалалтанд эрсдэл учруулахгүй байхыг НЗДд дээрх Засгийн газрын тогтоолоор даалгасныг гуравдагч этгээдийн төлөөлөгч хэргийн баримтуудтай танилцсаны хувьд мэдэх л учиртай. Гэтэл эдгээр баримтуудыг үл ойшоон бие даасан шаардлага гаргасан нь түүхээ хүндлэхгүй үл ойшоож байна уу даа гэж ойлгогдохоор байна. ЧЛС музей төдийгүй аливаа түүх соёлын дурсгалт зүйлийн хамгаалалтын асуудлыг 1994 оны Түүх соёлын дурсгалт зүйлийг хадгалах хамгаалах тухай хуулиар зохицуулж ирсэн болно. Тус хуулийн 16-р зүйлийн 6-д "Эртний хот суурины үлдэгдэл, байшин барилга, цогцолбор зэрэг түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, харагдах сүр барааг хадгалах зорилгоор эргэн тойронд нь 01-3 км-ийн хамгаалалтын бүсийг Засгийн газраас тогтооно. Хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц "үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэж зааснаар бол иргэн Л.Дашпүрэвт газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 1998 оны А/182 тоот захирамж ч мөн адил хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Нийслэлийн Засаг даргын 2002 оны 35 тоот захирамаар Б.Батзоригт газар эзэмших эрх шилжүүлэхдээ урьд байсан хэмжээг 364 м.кв-аар нэмэгдүүлсэн нь ЧМ-хамгаалалтын бүстэй давхацсан байдаг ба үүнээс 199 м.кв хэсэг нь давхацсан болохыг Газрын харилцаа, геодези, зурагзүйн газраас томилогдсон шинжээч нар тогтоосон байдаг. Энэхүү давхацсан захирамж нь Засгийн газрын 2001 оны 96 тоот захирамжаас хойно гарсан тул харин ч Б.Батзоригийн газар эзэмших эрх нь зөрчилтэй гэж үзэхээр байна. ЧМ-нэхэмжлэлтэй хэргийг зөвхөн Газрын тухай болон Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийг үндлэслэж хэн нэгэн өөрт ашигтайгаар тайлбарлах боломжгүй бөгөөд эдгээрээс гадна 1994 оны Түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах хууль, 2001 оны Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын хамгаалалтын бүс тогтоосон тогтоолууд зэргийг үндэслэх ёстой. Хамгийн чухал асуудал нь үүнд хэн нэгний бизнесийн эрх ашиг бус Монголын түүхийг хамгаалах нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа гэдгийг анхаарах ёстой юм. Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд ЧМ-нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх явцад гуравдагч этгээд иргэн Б.Батзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 тоот захирамжийн ЧЛС музейд холбогдох хэсгийн Б.Батзоригийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Анх иргэн Л.Жигжид нь нийслэлийн Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/59 тоот захирамжаар ЧМ-зүүн талд 500 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан байна. Эд хөрөнгийн бүртгэлийн 0028689 тоот гэрчилгээтэй контор, орон сууцны зориулалттай барилгаа иргэн Б.Батзоригт худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан, газар эзэмших эрхийг нийслэлийн Засаг даргын 2002 оны 35 тоот захирамжаар 864 м.кв газрыг конторын зориулалтаар шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 тоот захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт иргэн Б.Батзоригийн газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 0065284 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, газрын мэдээллийн санд бүртгэсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 тоот захирамжаар иргэн Б.Батзоригт барилга барих зөвшөөрлийг олгосон байна. Монгол Улсын Засгийн Газрын 2001 оны 96 дугаар тогтоолоор ЧМ-хамгаалалтын бүсийг 2 га-гаар тогтоож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор ЧМ-хамгаалалтын бүсийн газрыг "Бусдын эзэмшил ашиглалтад олгохгүй байх болон барилга байгууламж барихыг хориглосон газрын жагсаалт"-д оруулсан байна. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна. 2010 онд уг Тогтоол, Захирамжуудад үндэслэж ЧМ-газар эзэмших эрхийг баталгаажуулж, хамгаалалтын бүсийг кадастрын зурагт оруулах үед иргэн Л.Жигжидийн үл хөдлөх хөрөнгө уг газарт байрлаж байсан байна. Иймд иргэн Б.Батзоригийн гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.2-т заасныг тус тус баримтлан НЗДд холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжийн иргэн Б.Батзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий ЧМ-нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Нийслэлийн Засаг даргын 2002 оны А/35 дугаар захирамжийн Б.Батзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т заасныгбаримтлан НЗДд холбогдуулан гаргасан нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 тоот захирамжийн ЧЛС музейд холбогдох хэсгийн Б.Батзоригийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталжшийдвэрлэжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийдвэрийг эс хулээн зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч ЧЛС музей нь Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09 тоот захирамж, 2012 оны А/152 тоот захирамжийн Б.Батзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ Соёлын өвийг хамгаалах тухай хууль /2001 он/, Соёлын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нуттийн тухай хууль болон Газрын тухай хуулийн холбогдох заалтуудаар тодорхойлсон ба шүүхийнхэлэлцүүлэгийн үед ч энэ байр суурийг хадгалж тайлбар гаргасан болно. ЧЛС музей нь газар эзэмшигч төдийгүй түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийнхээ хувьд төрийн тусгай хамгаалалтад байж тодорхой хэмжээний газарт хамгаалалтын бүстэй байх, хамгаалалтын бүсэд ямар нэг үйл ажиллагаа явуулахыг болон барилга байшин барихыг хуулиар хориглосоноор гадны нөлөөлөл,харагдах сүр бараа халхлагдах зэргээс хамгаалагдсан байдаг билээ. ЧЛС музей нь XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн Монголын уран барилга, уран баримал, уран зургийн дахин давтагдашгүй цогцолбор бүтээл болохыг Монголын төр хүлээн зөвшөөрч 1994 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр батлагдсан "Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль /2001 он/"-ийн 16-р зүйлийн 16.3-д зааснаар Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 тоот тогтоолоор "Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл" мөн болохыг нь тогтоосон байна. Улмаар "Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл" болох ЧЛС музей хашааны газар болон хашааны эргэн тойрны 2 /хоёр/ га газарт Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор хамгаалалтын бүс тогтоож, хамгаалалтын бүс дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг НЗДд даалгасан болно. Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль /2001 оны/ -ийн 16 дугаар зүйлийн 16.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т зааснаар тухайн дурсгалт зүйлийн эргэн тойронд 0,1-3 км-ийн хамгаалалтын бүстэй байх, хамгаалалтын бүсэд барилга байшиг барих, түүх соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Гэтэл анхан шатны шүүх "түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйл"-д хамаарах хуулийн тусгайлан зохицуулсан хэм хэмжээг хэрэглэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ зөвхөн Газрын тухай хуулийн 3.1.3, 4.1.3, 21.2.3, 31.3, 37.1 болон Барилгын тухай хуулийн 7.2.2 дахь заалтыг тус тус хэрэглэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хэрэгт цугларсан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 180 дугаар тогтоолоор ЧМ-орчны 2 га газарт барилга байгууламж барихыг хориглосон байхад НЗД Э.Бат-Үүл 2012 оны А/152 дугаар захирамжаараа контор, үйлчилгээний зориулалттай барилга барих эрх олгосон нь хуульт бус болсон байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт " ...нэгтгэн дүгнэвэл" гээд маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй гэж үзсэн нь газрын маргааныг зөвхөн ЧМ-хувийн эрх ашиг мэт ойлгосон байх ба түүх соёлын дурсгалт зүйлийн үнэ цэнэ, Монгол үндэсний түүх, өв, уламжлалыг хадгалах, хамгаалах язгуур эрх ашгийг хохироосон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. ХЯНАВАЛ: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Нэхэмжлэгчээс ...Засгийн газрын тогтоолоор тус музейн эргэн тойронд хамгаалалтын бүс тогтоож, хамгаалалтын бүс дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг НЗДд даалгасан байхад НЗДас хамгаалалтын бүсийн зүүн хойд талд 3 м газарт нэвтэрч 100 орчим м.кв талбай бүхий хэсэгт барилга байгууламж барих ажлыг эхлүүлсэн нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Соёлын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуульд заасныг зөрчсөн байх тул Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09, 2012 оны А/152 дугаар захирамжуудын Б.Батзоригт холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож Түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтын хэвийн нөхцөлийг хангаж өгнө үү...гэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, мөн 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар захирамжийг хүчингүй болгуулах ... гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн, харин хариуцагчаас ...Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/59 дүгээр захирамжаар ЧМ-зүүн талд иргэн Л.Жигжид 500 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан ... уг газар дээрх эд барилгаа иргэн Б.Батзоригт худалдсанаар Нийслэлийн Засаг даргын 2002 оны 35 дугаар захирамжаар 864 м.кв газрыг конторын зориулалтаар шилжүүлэн авч, газрын мэдээллийн сандбүртгэсэн, 2012 оны А/152 дугаар захирамжаар Б.Батзоригт барилга барих зөвшөөрөл олгож, газрын мэдээллийн санд бүргэсэн, ... ЧМ-хамгаалалтын бүсийг 2 га-гаар тогтоож, 2010 онд уг тогтоолыг үндэслэн хамгаалалтын бүсийг кадастрын зурагт оруулах үед иргэн Л.Жигжидийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй... гэж, харин гуравдагч этгээд Б.Батзоригоос ... ЧЛС музей кадастрын мэдээллийн санд хамгаалалтын бүс гэх 2 га газрыг огт оруулж байгаагүй хэрнээ 2010 онд газар эзэмших эрхийг миний эзэмшил газартай давхцуулан авсан нь газар эзэмших, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна. Миний албан ёсоор эзэмших эрх үүссэн 864 м.кв газартай музейд олгосон 2 га газар нь хэдэн м.кв-аар давхцалтай байгаа нь тодорхойгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2010 оны 781 дүгээр захирамжийн Чойжин ламын сум музейд холбогдох хэсгийн Б.Батзоригийн газартай давхцалтай хэсгийг хүчингүй болгож өгнө үү... гэж бие даасан шаардлага гарган тус тус маргажээ. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2002 оны А/35 дугаар захирамжийн иргэн Б.Батзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн ... Нийслэлийн Засаг даргын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр захирамж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжийн иргэн Б.Батзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах... нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Нийслэлийн Засаг даргын 2007 оны 09, 2012 оны А/152 дугаар захирамжийн Б.Батзоригт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй нь Түүх соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг хэрэглэх байтал Газрын тухай хууль, Барилгын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн..., иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийн шийдвэрт оруулна уу гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, Захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн хүрээнд захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан захиргааны акт хуульд нийцсэн эсэх, түүний улмаас шүүхэд хандсан этгээдийн тус харилцааг журамлан зохицуулсан хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэхийг хянах үүрэгтэй. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгайлан зааж өгсний дотор 21 дүгээр зүйлийн 21.2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ гэж газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах бүрэн эрхийг, 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно гэж барилгын үйл ажиллагаатай холбогдон үүссэн хувийн эрх, ашиг сонирхлыг хязгаарлаж болох нөхцлийг тус тус заажээ. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Засгийн газрын 2001 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 96 дугаар тогтоолоор ЧМ-хашааны газар болон хашааны эргэн тойрны 6 метр хүртлэх буюу 2 /хоёр/ га газарт хамгаалалтын бүсийг тогтоож, тогтоолын 2 дахь заалтаар хамгаалалтын бүсэд түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахгүй байхыг НЗДд даалгасан, харин Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 235 дугаар тогтоолоор ЧЛС музейг анх улс, Нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн жагсаалтаар баталжээ. Улмаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 180 дугаар тогтоолоор ЧЛСийн хамгаалалтын бүсийг 2 га газар байхаар тогтоон, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг баталгаажуулснаас үзвэл ЧМ-газар эзэмших хууль ёсны эрх 2010 онд үүссэн байна. Харин ЧМ-зүүн талд 500 м.кв газрыг анх Нийслэлийн Засаг даргын 1998 оны А-182 дугаар захирамжаар[1] Жи Жи интернэйшнл ХХК-д 2000 оны А/59 дүгээр захирамжаар иргэн Л.Жигжидэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн, уг газар дээрх контор, орон сууцны зориулалттай барилгыг иргэн Б.Батзориг худалдан авсан, улмаар Нийслэлийн Засаг даргын 2002 оны 35 дугаар захирамжаар иргэн Б.Батзоригт 864 м.кв газар эзэмших эрх үүсч, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн болох нь хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогджээ. Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай /1994 он/ хуулийн 16 дугаар зүйлийн 16.6-д ...Хамгаалалтын бүсэд байшин барилга барих, түүх, соёлын дурсгалт зүйлд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасны дагуу Засгийн газраас 2001 онд ЧМ-хамгаалалтын бүсийг тогтоосон байх хэдий ч хамгаалалтын бүс тогтоогдсон гэх үндэслэлээр өмнө нь олгогдсон бусдын газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын ЧЛС музейд газар эзэмшүүлэх тухай захирамж 2010 онд гарахаас өмнө кадастрын мэдээллийн санд тус музейн эзэмших газар ямар хэмжээтэйгээр орсныг тодорхойлох боломжгүй байх ба тус музейн зүүн талд НЗДас 1998 оны анх бусдад эзэмших эрх олгогдож, тус газар дээр 1999 онд барилга баригдаж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/59 дүгээр захирамжаар бусдад шилжин, 2001 онд тус барилга нь худалдан авах хэлцлийн дагуу мөн бусдад шилжиж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2002 оны 35 дугаар захирамжаар тус үл хөдлөх хөрөнгө эзэмшигчид газар эзэмших эрх олгогдсон нь тогтоогджээ. Хэдийгээр Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор тус музейг улсын тусгай хамгаалалтад авсан байх боловч гуравдагч этгээдэд маргаан бүхий газрын эзэмших эрх өмнө нь үүссэний дараа Нийслэлийн Засаг даргын 2010 оны 781 дүгээр захирамжаар газар эзэмших эрх үүссэн байхад нэхэмжлэгчээс ... манай газартай давхцуулан газар эзэмшсэн гэж маргаж байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ЧЛС музейг 2010 оноос өмнө газрын тухай хуулийн дагуу газар эзэмшигч байжээ гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/1426, 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1621 дүгээр албан бичиг зэрэг нотлох баримтуудаар ... хоёр нэгж талбар мэдээллийн санд 199 м.кв-аар давхцалтай нь болох нь тогтоогдсон байх байх боловч шүүхийн хийсэн үзлэгийн тэмдэглэлд ...давхцал бүхий 199 м.кв газар нь бодит байдал дээр ЧМ-зүүн талын хашааны гадна байрлалтай явган хүний зам буюу нийтийн эзэмшил газар байхаас гадна иргэн Б.Батзориг эзэмшил газраа хашсан хашааны гадна талд байгаа ...гэжээ. Нэгэнт хууль, гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу газрыг эзэмшиж буй этгээд болох гуравдагч этгээдээс тус газартаа барилга барихаар гаргасан хүсэлтийг зөвшөөрч шийдвэрлэсэн нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга барилгын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 7.2.2-т барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх заасантай нийцсэн байх тул Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжийн Б.Батзоригт холбогдох хэсгийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл бодит байдал дээр нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эзэмшил газрын 199 м.кв-аар давхцалтай хэсэг нь явган хүний зам буюу нийтийн эзэмшлийн зам талбай хэлбэрээр ашиглагдаж байгаа нь түүнчлэн тус давхцал бүхий хэсэгт гуравдагч этгээдийн барилга баригдаагүй нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн ...хамгаалалтын бүсийн зүүн хойд талд нэвтэрч барилга барих ажил явагдаж байгаа... гэх тайлбар гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 2002 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаар захирамж (Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 0.086 м.кв газрыг Б.Батзоригт эзэмшүүлсэн)-ийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлжээ. Шүүх ...2002 оны А/35 дугаар захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд хариу тайлбарын хавсралтаар ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хэргийн материалтай танилцах баримт дээр гарын үсэг зурсан хугацаанаас, өөрөөр хэлбэл, тухайн үед мэдсэн гэж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн нь үндэслэл бүхий байна. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА ШҮҮГЧ Д.БАТБААТАР ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ [1] Хавтаст хэрэг №2, 24-25 дугаар тал | | |