Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2017/02149

 

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2017/02149

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг 
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл би,

Нэхэмжлэгч: ...байрлах, В.М ХХК /Регистрийн дугаар:5086809/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б.нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: .....байрлах, МЭК ХХК /Регистрийн дугаар:5141583/-д холбогдох,

          Гэрээний үүрэгт 195.000 төгрөг гаргуулах тухай хэргийг  хянаад

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МЭК ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн худалдан авалтаар В.М ХХК-иас 195.000 төгрөгийн үнэ бүхий бараа худалдан авч, төлбөрийн дансаар хийхээр тохирсон. Гэвч тус компани нь одоог хүртэл барааныхаа үнийг төлөхгүй байх тул МЭК ХХК-иас 195.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч МЭК ХХК нь нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлсэн тул В.М ХХК нь шүүхэдгаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б. нь МЭК ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 195.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.В.М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Бийн нэхэмжлэлтэй МЭК ХХК-дхолбогдох гэрээний үүрэгт 195.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6.500 төгрөгөөс тал хувь болох 3.250 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ