Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/01710

 

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2017/01710

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Д

 

Нэхэмжлэгч: Б.Х нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: -т холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1989 оноостай гэр бүл болсон ба бидний дундаас 1990 онд хүү, 1994 онд охин төрсөн. Нөхөр13 оноос эхлэн өөр хүнтэй гэр бүл болж амьдрах болсон. Ингээд бид хоёр13 оноос хойш тусдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний эцэг эх хоёр гэрлэлтээ цуцлуулж байгаа тул гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянгол дүүрэг, дугаар хороо, “*******” ХХК-ийн баруун талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай барилга, газар, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дүгээр байрны тоот орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна. Гэрлэгчид13 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хариуцагч өөрөө тусдаа гэр бүлтэй, хүүхэдтэй болсон тул цаашид хамтдаа амьдрах боломжгүй. Бидний дундаас охин, хүү хоёр төрсөн бөгөөд хоёулаа насанд хүрсэн. Бид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бидний гэр бүлийн баталгаатай байх хугацаанд цугларсан дараах эд хөрөнгөөс оногдох хэсгээ авмаар байна. Үүнд:

1/ Баянгол дүүрэг, дугаар хороо, “*******” ХХК-ийн баруун талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай барилга, газар. Шинжээчийн дүгнэлтээр уг газрын үнэ 212,675,400 төгрөг болж байгаа, харин газар дээр байсан обьектийн үнэ нь 42,240,000 төгрөг болсон.

2/  Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дүгээр байрны тоот орон сууцны зах зээлийн үнэ 62,355,000 төгрөг болсон. Ингээд нийтдээ 317,270,400 төгрөгөөс охин бид хоёрт оногдох хэсгийг буюу 158,635,200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дүгээр байрны тоот орон сууцны зах зээлийн үнэлгээг шүүхээс томилогдсон шинжээч хийсэн. Баянгол дүүрэг, дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газар, уг газар дээр байсан обьектийн үнийг өмнө шүүхэд хандахад хийгдсэн үнэлгээнд тулгуурлаж гаргасан. 

Бид03 онд Япон улс руу явж ажилласан ба төмөр  замд 2 өрөө байр, Москва хороололд нэг өрөө байр авсан. 2 өрөө байрыг зараад мөнгийг нь хувааж авсан тул энэ тал дээр маргаангүй. Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дүгээр байрны тоот орон сууцыг бид хоёр Япон улсад ажилласан мөнгөөрөө авсан бөгөөд манай ээжийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ нь гарсан байсан. Уг байрыг08 онд манай талийгаач ээж болон нөхөр нар зарж, мөнгийг нь хувааж авсан. Харин уг байрны мөнгөнөөс охин бид хоёр юу ч аваагүй. Баянгол дүүрэг, дугаар хороо, “*******” ХХК-ийн баруун талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газрыг би өөрийн хүчээр авсан бөгөөд газрын нэрийг нь нөхрийнхөө нэр дээр шилжүүлсэн. Тухайн үед дөнгөж шоронгоос гарсан, ямар ч ажил төрөлгүй байсан. Би07 оны 5 дугаар сард Япон улсаас ирээд 12 сард нь нөхөртөө хэлэлгүй Бээжин явсан нь үнэн. Би хувийн таарамжгүй харьцааны улмаас шууд яваад өгсөн нь үнэн. Би07 онд гэрээсээ явахдаа бидний хамтын хөрөнгө болох дансанд байсан 9,000 орчим ам.долларыг аваад явсан нь үнэн хэдий ч уг мөнгө нь надад оногдох ёстой хөрөнгө гэж үзэж байгаа. Хариуцагч газрыг 30,000,000 төгрөгөөр дээрх обьектийн хамт бусдад зарсан гэж байгаа боловч үүнээс илүү үнэ хүрэх газар юм. Хариуцагч охин сургалтын төлбөрийг төлсөн тал дээр маргахгүй. Гэхдээ тэглээ гээд бид хоёр эд хөрөнгийн ногдох хэсгээсээ шаардах эрхтэй гэжээ. 

 

Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтанцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1989 онд гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон. Гэрлэлт цуцлах шаардлагыг бол зөвшөөрч байна. Учир нь******* намайг хаяад явснаас хойш би өөр хүнтэй хамтран амьдарч үр хүүхэдтэй болсон тул*******тэй хамтдаа цаашид амьдрах боломжгүй. Нэхэмжлэгч надаас гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс оногдох хэсгээ шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь бид хоёр аж амьдралаа дээшлүүлэх гэж03 онд Япон улс руу явж ажилласан. Ингээд төмөр замд 2 өрөө байр, Москва хороололд нэг өрөө байр авсан. Нэхэмжлэгч07 оны 5 дугаар сард Япон улсаас ирээд 12 сард нь ор сураггүй алга болсон. Цагдаад өгөөд шалгуултал урагшаа Хятад гараад явсан байсан. Тэрээр11 онд сална гэсэн өргөдөл өгсөн боловч нэхэмжлэгч өөрөө дахин сураггүй алга болоод шүүхээс нэхэмжлэлийг буцаасан. 1997 онд Гурвалжинд хашаа байшинтай байсан. Мөнгө байхгүй, амьдрал бүр болохоо байсан тул бид харилцан ярилцаад нэхэмжлэгчийн яриад буй Москва хорооллын тоот байрыг08 онд зарсан. Тус байрыг******* бид хоёр ажиллаж олсон мөнгөөрөө авсан боловч нь анхнаасаа л хадам ээжийн нэр дээр байсан. Анх бид байрыг,000,000 төгрөгөөр аваад буцааж 40,000,000 төгрөгөөр зарсан. Би,000,000 төгрөгийг нь авсан, харин******* болон түүний ээж нь,000,000 төгрөгийг авсан. Иймд нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дүгээр байрны тоот орон сууцны оногдох хэсгээс авна гэж шаардаж буй нь үндэслэлгүй. Харин ч нэхэмжлэгч07 онд гэрээсээ явахдаа бидний хамтын хөрөнгө болох дансанд байсан 9,000 доллар, 10,000,000 төгрөгийг аваад алга болсон. Үүнийг нь би нэхэмжлэхгүй байгааг анхаарч үзнэ үү.

Баянгол дүүрэг, дугаар хороо, “*******” ХХК-ийн баруун талд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай барилга, газрын мөнгийг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Уг газар нь хураагдаад би дээрх обьектийг нураасан. Газар эзэмших эрхийн хугацаа дууссан. 5, 5 жилээр сунгагддаг байсан. Би газрыг 30,000,000 төгрөгөөр дээрх обьектийн хамт бусдад зарсан нь үнэн. Гэхдээ уг газрыг бид хоёр гэрлэлттэй байх хугацаандаа зарсан бөгөөд уг мөнгөнөөс би охин сургалтын төлбөрийг төлсөн, мөн хүүдээ мөнгө явуулсан. Бидний гэрлэлтийн хугацаанд эх нь нэг ч төгрөг гаргаагүй би л охин, хүү хоёртоо санаа тавьж ирсэн. Гэтэл охин маань надаас байхгүй, зарж, үрэгдээд дууссан зүйлийн мөнгийг нэхээд байгааг гайхаж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулах шаардлагыг дэмжиж байгаа. Харин гэр бүлийн дундын өмчийн талаарх шаардлага үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч******* нь өөрөө л07 онд ор сураггүй хүн дагаад яваад өгсөн. Одоо талуудын хооронд бодит байдал дээр эд хөрөнгө гээд байх зүйлгүй.07 оноос хойш өнөөдрийг хүртэл хамтран амьдраагүй, тус тусдаа эд хөрөнгө, мөнгө төгрөгөө өөрсдийн хэрэглээндээ зориулаад дуусан. Газрын хувьд газар бол төрийн өмч байсан. Төрийн өмч дээр хоёр хүн минийх чинийх гээд байх юм байхгүй. Тус газрыг хэрвээ хувь хүнээс авсан бол хууль бус. Одоо энэ  газар бол өөр хүний нэр дээр байгаа. Объект байсан гэж яриад байгаа. банкнаас мөнгө зээлэх гэж үнэлүүлж байсан үнэлгээг ашиглаад мөнгө нэхээд байна. Газар нь бусдад шилжсэн учраас обьект нураахад ч гэсэн зардал гарсан. Газар, обьектийг худалдсан гэсэн баримт байхгүй. Одоо эд хөрөнгө хуваана гэдэг асуудал бол үндэслэлгүй юм. Дундын хөрөнгө гэх зүйл байхгүй байна. Гэр бүлийн гишүүд нийгмийн өмнө төрийн өмнө хүлээх ёстой хариуцлага байх ёстой. Өөрөө гэр бүлээ сүүтгэж хаячихаад одоо ийм зүйл ярихгүй. Бид эд хөрөнгийн үнэлгээн дээр маргахгүй, харин Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дүгээр байрны тоот орон сууцыг нэхэмжлэгчийн эх******* 40,000,000 төгрөгөөр зарж, мөнгийг талууд хувааж авсан. Баянгол дүүрэг, дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газар, уг газар дээр байсан обьект одоо байхгүй гэжээ. 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч*******, нар нь хариуцагчт холбогдуулж гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж шүүхэд ханджээ.

 

Гэрлэлт цуцлах шаардлагын хувьд:

 

Д.Дуламсүрэн, хариуцагч нар нь 1989 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 1994 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр албан ёсоор бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон байна. Тэдний дундаас 1990 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүү, 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр охин нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн шүүхийн12 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 1227 дугаар шийдвэр зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* “...бид13 оноос хойш тусдаа амьдарч байгаа, бусадтай гэр бүлийн амьдрал зохиосон тул цаашид амьдрах боломжгүй”, хариуцагч “...би одоо өөр хүнтэй амьдарч байгаа, хүүхэдтэй болсон” гэсэн тайлбаруудыг шүүх хуралдаанд гаргасан.

 

Гэрлэгчид эвлэрэх боломжгүй  буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр шүүх гэрлэлтийг цуцалж болохоор Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсэгт заажээ.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, талууд13 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хариуцагч бусадтай хамтран амьдарч, хүүхэдтэй болсон нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээг дахин авах шаардлагагүй, нэхэмжлэгч болон хариуцагч нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухайд:

 

Нэхэмжлэгч *******, нар нь Баянгол дүүрэг, дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газар, уг газарт байсан барилга, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дүгээр байрны тоот орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах шаардлагыг гаргасан.

 

Нэхэмжлэгч нар Баянгол дүүрэг, дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газрын үнийг 212,675,400 төгрөг, уг газар дээр байсан обьектийн үнийг 42,240,000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дүгээр байрны тоот орон сууцны зах зээлийн үнэ 62,355,000 төгрөг гэж үнэлсэн ба нийт 317,270,400 төгрөгөөс оногдох хэсгийг буюу 158,635,200 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байна.  

 

“Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дүгээр байрны тоот орон сууцны зах зээлийн үнэлгээг шүүхээс томилогдсон шинжээч хийсэн бөгөөд Баянгол дүүрэг, дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газар, уг газар дээр байсан обьектийн үнийг өмнө хийгдсэн үнэлгээнд тулгуурлаж гаргасан” гэж нэхэмжлэгч талаас тайлбарласан.

 

Хариуцагч дээр эд хөрөнгийн үнэлгээн дээр маргаагүй, харин Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дүгээр байрны тоот орон сууцыг нэхэмжлэгчийн эх******* зарж, мөнгийг талууд хувааж авсан, Баянгол дүүрэг, дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газар, уг газар дээр байсан обьект одоо байхгүй, бусдад зарж борлуулсан мөнгийг би хүүхдүүддээ зарцуулсан гэж маргажээ.   

 

Н.Батбаярын нэр дээр Нийслэлийн Засаг даргын05 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 243 тоот шийдвэрийн дагуу 1479 м.кв газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаанд эзэмших эрхийг олгож 052680 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож байжээ.

 

Нийслэлийн Засаг даргын08 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамжаар******* эзэмшлийн газрын талбайн хэмжээ, байршлыг өөрчлөн баталгаажуулсан байх бөгөөдт Баянгол дүүргийн дугаар хороонд байрлах, нэгж талбарын 8021/0054 дугаар бүхий 4692 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг 5 жилийн хугацаанд эзэмшүүлэхээр 0187652 тоот гэрчилгээ гарсан байна.

 

Дээрх газар дээр баригдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031787 дугаартай, Баянгол дүүргийн дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, ХД-76 тоот үйлдвэрлэлийн зориулалттай 170 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр хариуцагч бүртгэлтэй байсан бөгөөд Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын13 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1437 дугаар тушаалаар “...барилгыг нурааж буулгасан” гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205031787 дугаарыг хүчингүй болгож, хувийн хэргийн бүртгэлийг хаажээ.   

 

Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дүгээр байрны тоот орон сууцны анхны өмчлөгчөөр нэхэмжлэгчийн төрсөн эх болох бүртгэгдсэн ба08 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “орон сууцны бэлэглэлийн гэрээ”-гээр иргэн өмчлөлд шилжсэн байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байдаг бөгөөд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн дундын өмчид хамаарна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дүгээр байрны тоот орон сууц, Баянгол дүүрэг, дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газар, уг газар дээр байсан обьект нь талуудын гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэж үзэхээр байна. 

 

Гэвч нэхэмжлэгч******* болон нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Учир нь нэхэмжлэлд дурдагдсан эд хөрөнгүүд болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2201019269 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дүгээр байрны тоот хаягт байршилтай 41.57 м.кв талбайтай орон сууц болон Баянгол дүүрэг, дугаар хороонд байрлах үйлдвэрлэлийн зориулалттай газар, уг газар дээр байсан обьект нь гэрлэгчдийн гэр бүл байх хугацаанд бусдад зарагдаж, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан болох нь нэхэмжлэгчийн “ охиныхоо сургалтын төлбөрийг төлсөн”, “...Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, дүгээр байрны тоот орон сууцыг нөхөр болон манай ээж хоёр зарж борлуулсан”, “...Би07 онд гэрээсээ явахдаа бидний хамтын хөрөнгө болох дансанд байсан 9,000 орчим ам.долларыг аваад явсан” гэх тайлбаруудаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч эдгээр хөрөнгийг бусдад зарж, борлуулсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдохгүй байна. 

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын гэрлэлтийг цуцалж, нэхэмжлэгч******* болон нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Чой овогт**************, Боржигон овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт заасныг баримтлан дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг болох 158,635,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай*******, нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч*******, нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч*******гээс 475,563 төгрөг,гээс 475,563 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******д олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ХАНГАЛ