Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01597

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2017/01597

Улаанбаатар хот

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн наран 2 дугаар гудамж, 22 тоотод оршин суух, Боржигон овогт Махгалын Даваажаргал /РД:чо72092040/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, өөрийн байранд оршин байх, Баянгол дүүргийн 13 дугаар сургуульд холбогдох,

Ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Норжинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сургуулийн захирал С.Байгалмаа нь 2016 оны 8 дугаар сард “манай нэг эмч тэтгэвэртээ сууж байгаа чи эмчээр ажиллаач” гэж надад санал тавьсны дагуу 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр захирлын Б/79 тоот тушаалаар 13 дугаар сургуулийн эмчээр орж ажилласан. Миний бие ажиллах хугацаандаа хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаж байгаагүй бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь хийж гүйцэтгэж байсан. Улсын сургууль хэрнээ амралтын өдөр амраахгүй ажиллуулдаг байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын сүүлээр хийх ажлын төлөвлөгөөгөө батлуулахаар захирал дээр ортол “би чамтай хамтарч ажиллаж чадахгүй, чи өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гар” гэж хэлсэн. Үүнээс хойш байнга л “өөрөө өргөдлөө өгөөд ажлаас гар” гэж ажлын байран дээр дарамт үзүүлэх болсон. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бүх багш нарын хурал болсон. Тухайн хурал дээр би өөрийн үзэл бодлоо илэрхийлж захирлын дарамт үзүүлж байгаа талаар хамт олон дундаа хэлсэн. Хурал болсноос хойш ажлаа хэвийн хийж байтал 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр захиргааны дэргэдэх зөвлөлийн хурал болсон. Тэр хурал дээр захирал надад хандан “чамтай хамтран ажиллах боломжгүй, чи үйлчлэгч хий” гэхээр нь би “өөрийнхөө хийж байсан ажлыг хиймээр байна өөр ажил хийхгүй” гэж хэлсэн. Гэтэл захирал “нэгдэх өдөр ямар ч байсан тушаалыг чинь гаргана” гэсэн. Нэг дэх өдөр буюу 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр ажилдаа очиход нарийн бичиг Баярмаа, нярав Дашаахүү нар надад тушаал авчирч өгсөн. Тушаалд албан тушаал бууруулж үйлчлэгч болгосон байсан. Хариуцсан ажилдаа алдаа, дутагдал гаргаагүй байхад үндэслэлгүйгээр ажил, албан тушаал бууруулж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүйгээр ажил, албан тушаал бууруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус дүүргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэгч миний ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан хугацаатай тэнцах цалинг ажил, албан тушаал бууруулсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сургууль нь 2355 сурагчтай бөгөөд батлагдсан орон тоонд их эмч 1, эрүүл ахуйч бага эмч 1 ажиллахаар ажлын байрны тодорхойлолт гарсан. Д.Ганпүрэв 2014 оноос эрүүл ахуйч эмчээр ажиллаж байгаа. Их эмч өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул ажлын байрны сул орон тоог зарлахад М.Даваажаргал нь ТАХ-ийн анкетандаа их эмч гэж бичиж ирэхэд нь эмчээр ажиллуулсан бөгөөд ажилласан 19 жилийг нотлох баримт хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр авчраагүй ба илүү цагаар ажиллахад урамшуулал, эрүүл ахуйч эмчийг өвчтэй байх хугацаанд хавсран ажилласан 40 хувь олгож байсан. М.Даваажаргал нь Төрийн албан хаагчийн анкет бичихдээ ажилласан жил 1999 оноос 2003 он хүртэл боловсролын түвшин “АУДээд Сургууль” их эмч гэж худал бичсэн байна. Гэтэл сургуулийн их эмч Пунцаг 1995 оноос 2000 оны 12 сар хүртэл ажиллажээ. 2017 оны 02 дугаар сарын 10-нд НБГ, НМХГ-ын хамтарсан шалгалт ирж багш ажиллагсадын боловсролын баримт бичгийг шалгахад М.Даваажаргал ТАХ-ын анкет хуурамчаар бичсэн, сувилагчийн дунд сургуулийг 1992 онд “сувилагч” мэргэжлээр төгссөн диплом үзүүлсэн ТАХ-ын мэдээллийн системд мэргэжлийн дүнгийн голч байхгүй, дипломын дугааргүй ба эмч нь өвчин гарсан тохиолдолд тодорхой арга хэмжээ авч ажилладаг боловч бүртгэл судалгаагүй, сурагчдад эрүүл ахуй, ариун цэврийн зөв дадал хэвшил олгох талаар үр сургалт, сурталчилгаа хийдэггүй зэрэг зөрчил нь ЭМСайдын 216 тоот тушаалын 6.1, 6.2, ЭМСайдын 232 тоот тушаал зөрчиж байна” гэж дүгнэсэн. Иймд “Их эмчийн ажлын байрны тодорхойлолт”-ын шаардлага хангасан боловсролын түвшний бичиг баримт, эмчлэх эрхийн лицензгүй бөгөөд, тус сургуульд сувилагчийн ажлын байр байхгүй тул 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс М.Даваажаргалыг үйлчлэгчээр ажиллуулахаар тушаал гаргасан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрэн хэлэлцсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Норжинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эвлэрэн хэлэлцсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Тус дүүргийн шүүхэд М.Даваажаргал нь Баянгол дүүргийн 13-р сургуулийг хариуцагчаар татан ажилд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр миний бие нэхэмжлэгчээс итгэмжлэлээр олгосон эрхийн дагуу хариуцагчтай дараах нөхцлөөр харилцан тохиролцож эвлэрч байгаа тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1/ Албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоолгож, урьд эрхлэж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах

2/ Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах

3/ Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх шаардлага гаргасан. Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагчтай харилцан тохиролцож нэхэмжлэлийн гол шаардлага болох ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, хариуцагчаас ажиллаагүй байсан хугацааны цалинд 1,700,300 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэхээр тохиролцон эвлэрч байна. Хариуцагч шүүгчийн захирамж гарсанаас хойш ажлын 5 хоногийн дотор ажиллаагүй байсан хугацааны цалинг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлнэ. Ажиллаагүй байсан хугацааны цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлнө. Ажиллаагүй байсан хугацааны цалинг нэхэмжлэгч М.Даваажаргалын Улаанбаатар банкин дахь цалингийн 2602040113 тоот дансанд хийнэ гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Даваажаргал нь хариуцагч 13 дугаар сургуульд холбогдуулж ажил, албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоолгож урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар шүүхэд ханджээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шатанд нэхэмжлэгч албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоолгон урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах шаардлагаасаа татгалзсан ба хариуцагч талаас ажилгүй байсан хугацааны цалинд 1,700,300 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхээр харилцан тохирч,   эвлэрч байна.

Зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.Даваажаргал нь албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн томилуулах шаардлагаасаа татгалзсан ба хариуцагч талаас ажилгүй байсан хугацааны цалинд 1,700,300 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхээр харилцан тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, хариуцагчаас 42,155 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ