Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01584

2016 оны 3 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2016/01930

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Мөнхийн эрхи ББСБ” ХХК /РД: 5464412/  Хаяг: Сүхбаатар  дүүргийн 4 дүгээр хороо, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, “UB” тауны 38 дугаар байр, 92 тоот

Хариуцагч: Даш бээс овогт Түндэвийн Цэнгэл /РД: ЧМ66082301/. Хаяг: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 102 тоот

 Зээлийн гэрээний үүрэгт 103 688 000 /нэг зуун гурван сая зургаан зуун наян найман мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал, хариуцагч Т.Цэнгэл, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,  нарийн бичгийн дарга И.Төгс-Оюун  нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал нэхэмжлэлээ дэмжин  шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Цэнгэл нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 14 тоот зээлийн гэрээгээр 45 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулж Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 102 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай улсын бүртгэлийн 2205015975 дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалан зээл авсан. Гэвч 2013 оны 5 дугаар сарын 27-нд хүүгээ Австри улс руу сургуульд явуулахад мөнгө шаарлагатай болсон тул зээлийн хугацааг 1 жилээр сунгаж  өгөхийг хүсч өргөдөл өгсний дагуу зээлийн гэрээг нь сунгасан. Зээлдэгч  Т.Цэнгэлд зээлийн хугацаа дууссан, үндсэн зээл, хүүг яаралтай төлөхийг удаа дараа утсаар болон албан бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч тодорхой арга хэмжээ аваагүй, элдэв тайлбар хийж зээл зээлийн хүүгээ төлөхөөс зайлсхийж бидний ажилд сөргөөр нөлөөлж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6314 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж 73 160 000 төгрөгийг Т.Цэнгэлээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тэрээр энэхүү захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулан дахин шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр гомдол гарган түүнийг шүүх хүлээн авсан. Бид нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 10 дугаар сарын 30-наас 2016 оны 1 дүгээр сарын 28-ныг хүртэл хугаацаагаар нэмж тооцоход хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 30 528 000 төгрөг болж байна.Иймээс иргэн Т.Цэнгэлээс үндсэн зээл 45 000 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 58 688 000 төгрөг, нийт 103 688 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээн авсан 45 000 000 төгрөгийг ямар үйл ажиллагаа явуулахаар авсан, хэн хэнтэй хамтран ажиллахаар авсан тухайд зээлдүүлэгч байгууллага сайн мэдэж байсан. Нэмэгдүүлж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй, харин үндсэн нэхэмжлэлд дурьдагдсан 45  000 000 төгрөг зээлсэн тухайд үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн зээл нь 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй бөгөөд үндсэн зээлийн 1 сарын хүү нь 1 800 000 төгрөг болно. Гэтэл нэхэмжлэгчээс зарим тохиолдолд 1 800 000 төгрөг заримдаа 2 060 000 төгрөгийг хүлээж авсан байдаг нь үндэслэлгүй байна. Мөн Т.Цэнгэл нь энэ нэхэмжлэлийг дангаараа хариуцах үндэслэлгүй, учир нь гэвэл хавтаст хэрэгт авагдсан “Мөнхийн эрхи” банк бус санхүүгийн байгууллагаас Т.Цэнгэлд хандсан тоот бичигт “байгууллагыг хуурамч мэдээллээр ханган онц их хэмжээний мөнгө авсанаар залилангын гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхээр байна” гэсэн нь  анхнаасаа хариуцагч бусад этгээдүүтэй хамт очиж зээл авсан боловч байраа барьцаалсан гэдэг утгаараа зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болно. Үүний улмаас зээлдэгч байгууллага Х.Бүжмаа гэх этгээдийн үйлчилгээ явуулдаг газрыг шалгаж зээлээ төлөх боломжтой, хамтран ажиллаж байгааг мэдсэн, хариуцагч нь зээл аваад эрсдэлд орсон гэдгийг нотлох хангалттай баримт хэрэгт авагдсан байгаа. Энэ бүгдээс харахад Т.Цэнгэл нь зээлийг үүргийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зүйл байхгүй, үндсэн зээл болох 45 000 000 төгрөг авсаныг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үндсэн мөнгөнөөс 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг, 2013 оны 12 сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний нөхцөл, нэхэмжлэлийн шаардлагаас авч үзэх юм бол зээлийн гэрээ дуусгавар болсон тухайгаа зээлдэгч тал илэрхийлсэн байдаг. Тиймээс нэмэгдүүлсэн хүүг бодох үндэслэл байхгүй тул үндсэн нэхэмжлэлээс 38 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мөнхийн эрхи” ХХК нь хариуцагч Т.Цэнгэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 73 160 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 30 528 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 103 688 000 төгрөг  гаргуулахаар шаарджээ.  

Хариуцагч Т.Цэнгэл  нь  “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 15-ны 14 дугаартай “Зээлийн  гэрээ, ”Барьцааны гэрээг тус тус байгуулж, 45 000 000 төгрөгийг 3  сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн  болон  Б.Намдаг /РД:ЧМ37010304/, С.Ариунзаяа /РД: ВЭ84102803/, Б.Ганхөлөг /РД:УП89070671/ нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102  тоот, 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220515975 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө  орон сууцыг барьцаалах талаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийг эргэн төлж байсан баримт зэргээр тогтоогдож байна.

Зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж, барьцааны гэрээнд барьцаалуулагчийг төлөөлж уг орон сууцыг хамтран өмчлөгч нарын 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн Т.Цэнгэл, зээлдүүлэгч, барьцаалагчийг төлөөлж нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Н.Энхтуяа нар гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлжээ.

Талууд зээлдэгч Т.Цэнгэлийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зээлдүүлэгч “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-д хандан гаргасан өргөдлийг үндэслэн зээлийн гэрээний хугацаа дуусссан 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар, өмнө байгуулсан гэрээний нөхцлөөр сунгахаар тохиролцсон байна.

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, түүнийг харилцан тохиролцож нэг жилийн хугацаагаар сунгасан тухайд маргахгүй, харин зээлдэгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “зээлийн зориулалтыг буюу бусад этгээдтэй хамтран ажиллах гэж байгааг зээлдүүлэгч мэдэж байсан, зээлийг хамтын үйл ажиллагаандаа ашигласан тул дангаараа хариуцахгүй, үндсэн зээлээс 8 000 000 төгрөг төлсөн, зээлийн гэрээ дуусгавар болсон тул хүү болон нэмэгдүүлсэн  хүү төлөх үүрэггүй” гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч Т.Цэнгэл нь иргэн Н.Ганбат, Б.Тулга, Н.Бүжмаа нартай 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-г нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд гэрээгээр хариуцагч орон сууцаа барьцаалан 45 000 000 төгрөгийн зээлийг авсан тухай, мөн хамтын үйл ажиллагаанаас олсон орлогоос зээлийн гэрээний үүргийг нэн тэргүүнд төлж барагдуулахаар тохиролцжээ.  

Зээлийг авах болсон зориулалалтыг зээлдэгч өөрийн түрээслэн ажиллуулдаг зочид буудлын тохижилт, дээвэрт засвар хийх, вольфрам боловсруулахад хэрэглэдэг тоног төхөөрөмж БНХАУ-аас оруулж ирэх гэж тодорхойлсон ба авсан зээлээ хэрхэн ашигласан, бусад этгээдтэй хамтран ажилласанаас үүсэх аливаа эрсдлийг хариуцах үүрэгтэй байна.  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл түүний хүүг хугацаанд нь төлөх, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү  тус тус төлөх үүрэгтэй гэж заажээ.  

Зээлийн гэрээний үндсэн болон талуудын тохиролцон сунгасан хугацаа 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн хүү 1 860 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 15-нд зээлийн хүү 1 800 000 төгрөг, 2013 рны 6 дугаар сарын 19-нд зээлийн хүү 1 800 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хүү 2 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн хүү 5 000 000 төгрөг, нийт 12 460 000 төгрөг төлсөн нь баримтаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Т.Цэнгэл нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 45 000 000 төгрөгөөс гэрээний хугацаанд зээлий хүүнд 27 000 000 төгрөг төлөхөөс  12 460 000 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дууссан 2014 оны 6 дугаар сарын 15-наас хойш зээлийн төлбөр хийгээгүй байна.   

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зохицуулжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2 дугаар тогтоолоор “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-д  банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч 1/268 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон бөгөөд тус байгууллагын үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь зээлийн үйл ажиллагаа болох талаар, Н.Энхтуяаг захирлаар томилсон тухай бүртгэж компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн байна.  

Иймд хариуцагчаас үндсэн зээл 45 000 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны хүүгийн үлдэгдэл 50 480 000 төгрөг, нийт 95 480 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 208 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Талууд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсэгт заасан  “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх”  шаардлагыг ханган хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн өмгөөлөгч барьцаалах эрх олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан  гэж  мэтгэлцсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь барьцааны зүйлийг хамтран өмчлөгч Б.Намдаг, С.Ариунзаяа, Б.Ганхөлөг нар нь 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102  тоот, 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220515975  дугаарт бүртгэлтэй,  2 өрөө  орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулж, барьцаалбар үйлдэж, гарын үсэг зурах эрхийг Т.Цэнгэлд нэг жилийн хугацаагаар итгэмжлэн олгосон, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч энэхүү эрхийг хэрэгжүүлсэн болно.

Хариуцагч талын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Н.Ганбат, Б.Тулга, Н.Бүжмаа нарт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Ховд аймгийн прокурорын газрын 2015 оны 7 дугаар сарын 22-ны 272 тоот мэдэгдэх хуудас, Улсын ерөнхий прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 27-ны 5/1892 тоот гомдлын хариу мэдэгдэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2015/32954,102/ШЗ2015/34479 дугаар захирамжууд нь хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Цэнгэлээс 95 480 000 /ерэн таван сая дөрвөн зуун наян мянга/ төгрөг гаргуулан “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-д  олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 208 000 /найман сая хоёр зуун найман мянга/ төгрөгт холбогдох  хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-220515975 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102  тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө  орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдсугай.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        3. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 693 700 төгрөгийг улсын төсөвт  үлдээж, хариуцагчаас 635 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ

2016 оны 3 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2016/01930

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Мөнхийн эрхи ББСБ” ХХК /РД: 5464412/  Хаяг: Сүхбаатар  дүүргийн 4 дүгээр хороо, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, “UB” тауны 38 дугаар байр, 92 тоот

Хариуцагч: Даш бээс овогт Түндэвийн Цэнгэл /РД: ЧМ66082301/. Хаяг: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 102 тоот

 Зээлийн гэрээний үүрэгт 103 688 000 /нэг зуун гурван сая зургаан зуун наян найман мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал, хариуцагч Т.Цэнгэл, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар,  нарийн бичгийн дарга И.Төгс-Оюун  нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал нэхэмжлэлээ дэмжин  шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Цэнгэл нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 14 тоот зээлийн гэрээгээр 45 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулж Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 102 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай улсын бүртгэлийн 2205015975 дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалан зээл авсан. Гэвч 2013 оны 5 дугаар сарын 27-нд хүүгээ Австри улс руу сургуульд явуулахад мөнгө шаарлагатай болсон тул зээлийн хугацааг 1 жилээр сунгаж  өгөхийг хүсч өргөдөл өгсний дагуу зээлийн гэрээг нь сунгасан. Зээлдэгч  Т.Цэнгэлд зээлийн хугацаа дууссан, үндсэн зээл, хүүг яаралтай төлөхийг удаа дараа утсаар болон албан бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч тодорхой арга хэмжээ аваагүй, элдэв тайлбар хийж зээл зээлийн хүүгээ төлөхөөс зайлсхийж бидний ажилд сөргөөр нөлөөлж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6314 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж 73 160 000 төгрөгийг Т.Цэнгэлээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тэрээр энэхүү захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулан дахин шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр гомдол гарган түүнийг шүүх хүлээн авсан. Бид нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 10 дугаар сарын 30-наас 2016 оны 1 дүгээр сарын 28-ныг хүртэл хугаацаагаар нэмж тооцоход хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 30 528 000 төгрөг болж байна.Иймээс иргэн Т.Цэнгэлээс үндсэн зээл 45 000 000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 58 688 000 төгрөг, нийт 103 688 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээн авсан 45 000 000 төгрөгийг ямар үйл ажиллагаа явуулахаар авсан, хэн хэнтэй хамтран ажиллахаар авсан тухайд зээлдүүлэгч байгууллага сайн мэдэж байсан. Нэмэгдүүлж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй, харин үндсэн нэхэмжлэлд дурьдагдсан 45  000 000 төгрөг зээлсэн тухайд үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн зээл нь 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй бөгөөд үндсэн зээлийн 1 сарын хүү нь 1 800 000 төгрөг болно. Гэтэл нэхэмжлэгчээс зарим тохиолдолд 1 800 000 төгрөг заримдаа 2 060 000 төгрөгийг хүлээж авсан байдаг нь үндэслэлгүй байна. Мөн Т.Цэнгэл нь энэ нэхэмжлэлийг дангаараа хариуцах үндэслэлгүй, учир нь гэвэл хавтаст хэрэгт авагдсан “Мөнхийн эрхи” банк бус санхүүгийн байгууллагаас Т.Цэнгэлд хандсан тоот бичигт “байгууллагыг хуурамч мэдээллээр ханган онц их хэмжээний мөнгө авсанаар залилангын гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхээр байна” гэсэн нь  анхнаасаа хариуцагч бусад этгээдүүтэй хамт очиж зээл авсан боловч байраа барьцаалсан гэдэг утгаараа зээлийн гэрээнд гарын үсэг зурсан болно. Үүний улмаас зээлдэгч байгууллага Х.Бүжмаа гэх этгээдийн үйлчилгээ явуулдаг газрыг шалгаж зээлээ төлөх боломжтой, хамтран ажиллаж байгааг мэдсэн, хариуцагч нь зээл аваад эрсдэлд орсон гэдгийг нотлох хангалттай баримт хэрэгт авагдсан байгаа. Энэ бүгдээс харахад Т.Цэнгэл нь зээлийг үүргийг төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн зүйл байхгүй, үндсэн зээл болох 45 000 000 төгрөг авсаныг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үндсэн мөнгөнөөс 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг, 2013 оны 12 сарын 24-ний өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний нөхцөл, нэхэмжлэлийн шаардлагаас авч үзэх юм бол зээлийн гэрээ дуусгавар болсон тухайгаа зээлдэгч тал илэрхийлсэн байдаг. Тиймээс нэмэгдүүлсэн хүүг бодох үндэслэл байхгүй тул үндсэн нэхэмжлэлээс 38 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мөнхийн эрхи” ХХК нь хариуцагч Т.Цэнгэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 73 160 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 30 528 000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 103 688 000 төгрөг  гаргуулахаар шаарджээ.  

Хариуцагч Т.Цэнгэл  нь  “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-тай 2013 оны 3 дугаар сарын 15-ны 14 дугаартай “Зээлийн  гэрээ, ”Барьцааны гэрээг тус тус байгуулж, 45 000 000 төгрөгийг 3  сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн  болон  Б.Намдаг /РД:ЧМ37010304/, С.Ариунзаяа /РД: ВЭ84102803/, Б.Ганхөлөг /РД:УП89070671/ нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102  тоот, 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220515975 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө  орон сууцыг барьцаалах талаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийг эргэн төлж байсан баримт зэргээр тогтоогдож байна.

Зээлийн гэрээнд зээлдэгчийг төлөөлж, барьцааны гэрээнд барьцаалуулагчийг төлөөлж уг орон сууцыг хамтран өмчлөгч нарын 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэлийг үндэслэн Т.Цэнгэл, зээлдүүлэгч, барьцаалагчийг төлөөлж нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Н.Энхтуяа нар гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлжээ.

Талууд зээлдэгч Т.Цэнгэлийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зээлдүүлэгч “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-д хандан гаргасан өргөдлийг үндэслэн зээлийн гэрээний хугацаа дуусссан 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар, өмнө байгуулсан гэрээний нөхцлөөр сунгахаар тохиролцсон байна.

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, түүнийг харилцан тохиролцож нэг жилийн хугацаагаар сунгасан тухайд маргахгүй, харин зээлдэгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “зээлийн зориулалтыг буюу бусад этгээдтэй хамтран ажиллах гэж байгааг зээлдүүлэгч мэдэж байсан, зээлийг хамтын үйл ажиллагаандаа ашигласан тул дангаараа хариуцахгүй, үндсэн зээлээс 8 000 000 төгрөг төлсөн, зээлийн гэрээ дуусгавар болсон тул хүү болон нэмэгдүүлсэн  хүү төлөх үүрэггүй” гэж тайлбарлаж байна.  

Хариуцагч Т.Цэнгэл нь иргэн Н.Ганбат, Б.Тулга, Н.Бүжмаа нартай 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-г нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд гэрээгээр хариуцагч орон сууцаа барьцаалан 45 000 000 төгрөгийн зээлийг авсан тухай, мөн хамтын үйл ажиллагаанаас олсон орлогоос зээлийн гэрээний үүргийг нэн тэргүүнд төлж барагдуулахаар тохиролцжээ.  

Зээлийг авах болсон зориулалалтыг зээлдэгч өөрийн түрээслэн ажиллуулдаг зочид буудлын тохижилт, дээвэрт засвар хийх, вольфрам боловсруулахад хэрэглэдэг тоног төхөөрөмж БНХАУ-аас оруулж ирэх гэж тодорхойлсон ба авсан зээлээ хэрхэн ашигласан, бусад этгээдтэй хамтран ажилласанаас үүсэх аливаа эрсдлийг хариуцах үүрэгтэй байна.  

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл түүний хүүг хугацаанд нь төлөх, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү  тус тус төлөх үүрэгтэй гэж заажээ.  

Зээлийн гэрээний үндсэн болон талуудын тохиролцон сунгасан хугацаа 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр дууссан байх бөгөөд зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн хүү 1 860 000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 15-нд зээлийн хүү 1 800 000 төгрөг, 2013 рны 6 дугаар сарын 19-нд зээлийн хүү 1 800 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр зээлийн хүү 2 000 000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зээлийн хүү 5 000 000 төгрөг, нийт 12 460 000 төгрөг төлсөн нь баримтаар болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Т.Цэнгэл нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл 45 000 000 төгрөгөөс гэрээний хугацаанд зээлий хүүнд 27 000 000 төгрөг төлөхөөс  12 460 000 төгрөг төлсөн, гэрээний хугацаа дууссан 2014 оны 6 дугаар сарын 15-наас хойш зээлийн төлбөр хийгээгүй байна.   

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зохицуулжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 2 дугаар тогтоолоор “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-д  банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхийг зөвшөөрч 1/268 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон бөгөөд тус байгууллагын үндсэн эрхлэх үйл ажиллагаа нь зээлийн үйл ажиллагаа болох талаар, Н.Энхтуяаг захирлаар томилсон тухай бүртгэж компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэсэн байна.  

Иймд хариуцагчаас үндсэн зээл 45 000 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны хүүгийн үлдэгдэл 50 480 000 төгрөг, нийт 95 480 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 208 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Талууд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсэгт заасан  “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх”  шаардлагыг ханган хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн өмгөөлөгч барьцаалах эрх олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан  гэж  мэтгэлцсэн нь үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь барьцааны зүйлийг хамтран өмчлөгч Б.Намдаг, С.Ариунзаяа, Б.Ганхөлөг нар нь 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102  тоот, 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-220515975  дугаарт бүртгэлтэй,  2 өрөө  орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулж, барьцаалбар үйлдэж, гарын үсэг зурах эрхийг Т.Цэнгэлд нэг жилийн хугацаагаар итгэмжлэн олгосон, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч энэхүү эрхийг хэрэгжүүлсэн болно.

Хариуцагч талын шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Н.Ганбат, Б.Тулга, Н.Бүжмаа нарт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Ховд аймгийн прокурорын газрын 2015 оны 7 дугаар сарын 22-ны 272 тоот мэдэгдэх хуудас, Улсын ерөнхий прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 27-ны 5/1892 тоот гомдлын хариу мэдэгдэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2015/32954,102/ШЗ2015/34479 дугаар захирамжууд нь хэрэгт хамааралгүй тул үнэлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2017/01584

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Сайн ноён хан Намнансүрэнгийн гудамж, “Юү би” /UB/ тауны 38 дугаар байрны 92 тоотод оршин байх, “Мөнхийн эрхи ББСБ” ХХК /РД:5464412/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 102 тоотод оршин суух, Даш бэйс овогт Түндэвийн Цэнгэл /РД:чм66082301/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 103,688,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн

2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Түмэн-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Цэнгэл нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 14 тоот зээлийн гэрээгээр 45,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай хувийн хэрэгцээнд зориулж авсан. Уг зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 102 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай улсын бүртгэлийн 2205015975 дугаартай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. 2013 оны 5 дугаар сарын 27-нд хүүгээ Австри улс руу сургуульд явуулахад мөнгө шаардлагатай болсон тул зээлийн хугацааг 1 жилээр сунгаж өгөхийг хүсч өргөдөл өгсний дагуу зээлийн гэрээг нь сунгасан. Зээлдэгч Т.Цэнгэлд зээлийн хугацаа дууссан, үндсэн зээл, хүүг яаралтай төлөхийг удаа дараа утсаар болон албан бичгээр мэдэгдэж, шаардаж байсан боловч тодорхой арга хэмжээ аваагүй, элдэв тайлбар хийж зээл зээлийн хүүгээ төлөхөөс зайлсхийж бидний ажилд сөргөөр нөлөөлж байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6314 дүгээр захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж 73,160,000 төгрөгийг Т.Цэнгэлээс гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тэрээр энэхүү захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулан дахин шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр гомдол гарган түүнийг шүүх хүлээн авсан. Бид нэхэмжлэлийн шаардлагаа 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугаацаагаар нэмж тооцоход хүү болон нэмэгдүүлсэн хүү нийт 30,528,000 төгрөг болж байна. Иймээс иргэн Т.Цэнгэлээс үндсэн зээл 45,000,000 төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүү 58,688,000 төгрөг, нийт 103,688,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Дүүргийн Иргэний хэргийн шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6314 дүгээр шийдвэрээр иргэн Т.Цэнгэлээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 73,160,000 төгрөгийг гаргуулж манай байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Гэвч иргэн Т.Цэнгэл нь энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй дахин шүүхээр хянан шийдвэрлүүлэх гомдол гаргасан тул бид нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар нэмж тооцсоноор үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийлээд 103,688,000 төгрөг болсон. Иргэн Т.Цэнгэл нь зээл, зээлийн хүүг төлөхөөс зайлсхийж, байнга ямар нэг шалтаг гарган удаа дараа шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, манай байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа бөгөөд бид нэхэмжлэлийн дүнд өөрчлөлт оруулалгүй асуудлыг яаралтай шийдүүлэх хүсэлтэй байна. Иймээс бид иргэн Т.Цэнгэлээс өмнөх нэхэмжлэлийн дүн 103,688,000 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 102 тоот хаягт байршилтай 29м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаартай 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. “Мөнхийн эрхи” ББСБ нь Т.Цэнгэлтэй 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 14 тоот зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, Энэбишийн гудамж, 21 дүгээр байрны 102 тоотод байрлах, 29 м.кв талбайтай, улсын бүртгэлийн 2205015975 дугаартай 2 өрөө  орон сууцыг барьцаалсан. Т.Цэнгэл нь тухайн зээлийн гэрээний дагуу нийтдээ 12,000,000 төгрөг төлснөөс өөр нэг ч төгрөг төлөөгүй. 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1,860,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1,800,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 12,461,000 төгрөгийг хүүнд төлсөн. Зээлийн гэрээг анх 3 сарын хугацаатай байгуулсан ба дараа нь Т.Цэнгэлийн хүсэлтээр 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар зээлийн гэрээг сунгасан. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцсон. Үндсэн зээлд 45,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл бодогдсон үлдэгдэл хүү 50,480,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,208,000 төгрөг, нийт 103,688,000 төгрөгийг хариуцагч Т.Цэнгэлээс нэхэмжилж байгаа бөгөөд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд нийцсэн, талууд өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж байгуулсан тул сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Т.Цэнгэлээс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Цэнгэл миний бие “Мөнхийн эрхи” ББСБ-тай зээлийн гэрээ байгуулан баахан бичиг цаасан дээр гарын үсэг зурсан боловч надад нэг ч төгрөг өгөөгүй ба “бэлэн мөнгө байхгүй, данснаас гаргаж өгнө” хэмээн н.Дүгэрээ биднийг дагуулан явсан. н.Дүгэрээ нь н.Тулгатай хамт банк руу явсан бөгөөд н.Тулга хэдэн төгрөг авсныг миний бие мэдээгүй. Цагдаад гомдол гаргаснаар н.Дүгэрээ нь өөрийн ажилладаг “Итгэлт миллион” ББСБ-ын 341201120702 тоот  “Төрийн банк”-ны данснаас мөнгө авч н.Тулгад 45,000,000 өгсөн болохыг сүүлд олж мэдлээ. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалтад заагдсан үйлдлийг тодруулахаар шүүхэд удаа дараа хүсэлт өгсөн боловч шүүх хэрэгт хамааралгүй гээд хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан учир н.Дүгэрээг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Миний гомдлоор н.Дүгэрээг шалгаад тухайн үед Дүгэрээ нь “Мөнхийн эрхи” ББСБ-ын захирал биш “Итгэлт миллион” ББСБ-ын захирлаар ажиллаж байгаад 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Итгэлт миллион” ББСБ-аас мөнгө гаргаж н.Тулгад өгсөн болохыг тогтоогоод, н.Дүгэрээг шунахай сэдэлгүй гэж үзэн гомдлыг хэрэгсэхгүй болгоод Иргэний шүүхээр зээлийн гэрээнийхээ асуудлыг шийдүүл гэсэн. Иймд нэг этгээд хоёр өөр банк бус байгууллагын захирлын ажлыг нэг зэрэг хийж болохгүй, “Мөнхийн эрхи” ББСБ-аас 2013 оын 3 дугаар сарын 15-ны өдөр зээл гаргаагүй, бэлэн мөнгө өгсөн гэдэг баримт нь хуурамч, мөнгө тоолж өгсөн н.Нарангоо гэдэг хүн нь тухайн үед ажиллаж байгаагүй, “Итгэлт миллион” ББСБ-ын захирал н.Дүгэрээ нь н.Тулгад 45,000,000 төгрөг өгсөн байх тул 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Мөнхийн эрхи” ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.9 дэх заалтуудыг үндэслэн хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2013 оны 3  дугаар сард “Эм жи юу” ХХК-ийн дээврийн засвар хийх зорилгоор “Мөнхийн эрхи” ББСБ ХХК-ийг төлөөлж н.Энхтуяа, Т.Цэнгэл нарын хооронд 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр “Мөнхийн эрхи ББСБ” ХХК ямар нэг үйлчилгээ үзүүлээгүй. Харин 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр “Итгэлт миллион ББСБ” ХХК-иас н.Тулга гэдэг хүнд 45,000,000 төгрөгийг гаргаж өгсөн байдаг. “Мөнхийн эрхи ББСБ” ХХК нь н.Тулгатай яаж холбогдож байгаа мөн “Итгэлт миллион ББСБ” ХХК нь Т.Цэнгэлтэй яаж холбогдож байгаа эсэх асуудал хэрэгт байдаггүй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээл олгосноор аливаа зээлийн гэрээ хүчинтэйд тооцогддог. Тэгэхээр “Итгэлт миллион ББСБ” ХХК-иас н.Тулга гэдэг хүнд мөнгө өгсөн учраас энэ 2 субьектүүдийн хооронд харилцаа үүссэн. “Мөнхийн эрхи ББСБ” ХХК болон Т.Цэнгэл нарын хооронд зээлийн гэрээ байгуулснаас өөр харилцаа үүсээгүй. Хэрэгт зээлийн хүү төлж байсан баримт байдаг. Энэ баримтуудад Т.Цэнгэлийн гарын үсгийг дуурайлгаж бичсэн “Эм жи юу” ХХК-ийн н.Бүжмаа гэдэг хүний  банкинд хүү төлсөн төлбөрүүд байдаг. Т.Цэнгэл нь “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-иас нэг ч мөнгө аваагүй учраас хүү болон төлбөрийг төлөхгүй. Мөнгө өгсөн гэх хуурамч баримтуудыг “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-иас шүүхэд гаргаж өгсөн. “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-иас тухайн үеийн бүх баримтуудыг шаардсан боловч гаргаж өгөөгүй. “Мөнхийн эрхи ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй. “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-ийн өмнөөс “Итгэлт миллион  ББСБ” ХХК гүйлгээ хийсэн. Уг байгууллагын захирал нь н.Тулга гэдэг хүнтэй харьцаж мөнгөний асуудлыг шийдвэрлэдэг. Тиймээс “Итгэлт миллион ББСБ” ХХК нь нэхэмжлэл гаргах эрхтэй субъект юм. н.Дүгэрээ гэдэг хүн гэрчээр оролцохдоо өөрийгөө “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн. Төрийн банк болон Цагдаагийн байгууллагаас ирсэн баримтуудаар “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-д н.Дүгэрээ гэдэг хүн ажилладаг эсэх асуудал байхгүй, н.Дүгэрээ нь “Итгэлт миллион ББСБ”-ын захирал гэдэг нь тодорхой болсон. н.Дүгэрээ нь “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-д кассын нярав хийдэг эсэх бусад баримтууд хэрэгт байхгүй. Н.Нарангуа гэдэг хүн “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-ийн кассын нярав хийдэггүй гэдэг нь тодорхой болсон. Тиймээс Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар нөхцөлөөр зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх нь  эргэлзээтэй болсон. “Итгэлт миллион ББСБ” нь “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-тай хамтарч шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй байдаг. Энэ хоёр ББСБ-ын нэг нь гэрээ байгуулаад, нөгөө нь мөнгийг өгөхөөр зохицуулсан хамтран ажиллах гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан баримт хэрэгт байхгүй. Бусдад хамтарч мөнгө зээлдүүлдэг хамтран ажиллах гэрээ байхгүй бол тодорхойгүй нөхцөл болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигжаргалаас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Мөнхийн эрхи” ББСБ нь 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэн Т.Цэнгэлтэй 14 тоот зээлийн гэрээ байгуулж 45,000,000 төгрөгийг зээлийг олгосон. Энэ зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол Энэбишийн гудамж 21 дүгээр байрны 102 тоотод орших 29м2 талбайтай, улсын бүртгэлийн 2205015975 дугаартай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Энэ зээлийн гэрээг нотариатаар батлуулж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн болно. Энэ гэрээний дагуу Т.Цэнгэлд 45,000,000 төгрөгийг кассын зарлагын баримтаар олгосон бөгөөд энэ баримтан дээрхи мөнгө хүлээн авсан гарын үсэг Т.Цэнгэлийн гарын үсэг мөн гэдгийг шинжээчийн дүгнэлтээр давхар нотолсон. Зээлдэгч Т.Цэнгэл нь 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Н.Ганбат, Б.Тулга, Н.Бүжмаа нартай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”г-ээр орон сууцаа барьцаалж 45,000,000 сая төгрөгийн зээл авах, хамтын үйл ажиллагаанаас олсон орлогоос зээлийг нэн тэргүүнд төлж барагдуулахаар тохиролцсон гэрээг нотлох баримтаар өгсөн. Мөн зээл авсны дараа дээр дурдсан хүмүүстэй БНХАУ руу 9 хоногийн хугацаатай яваад ирсэн нь тогтоогдсон. Хэрэв дээрх хамтран ажиллах гэрээний дагуу тоног төхөөрөмжөө ажиллуулсан бол ийм асуудал үүсэхгүй байсан тухай тайлбарладаг. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан нэг этгээд 2 өөр банк бус байгууллагын захирлыг нэгэн зэрэг хийж болохгүй гэсэн ямар ч хориглосон хууль, дүрэм байхгүй болно. Иймд иргэн, хуулийн этгээдийн өмнө өөрийн үйлдлийг бүрэн ойлгож хариуцах чадвар, чадамжтай насан хүрсэн хүн хариуцлагаас зугтаж, өөрийн үйлдлийг хийгээгүй, би зээл аваагүй гэж увайгүй загнаж манай байгууллагыг маш ихээр хохироож байгаа. Иймд иргэн Т.Цэнгэлийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мөнхийн эрхи ББСБ” ХХК нь хариуцагч Т.Цэнгэлд холбогдуулж  2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн №14 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүүнд 25,040,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,120,000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү 50,480,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,208,000 төгрөг буюу нийт 103,688,000 төгрөг болгосон ба үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргажээ.   

Хариуцагч Т.Цэнгэл бодит байдал дээр дагуу нэг ч төгрөгийг гар дээрээ аваагүй, “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд зээлийн гэрээг хийсэн тул талуудын хооронд 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан №14 тоот зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.9 дэх заалтуудыг зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хариуцагчаас өөрийн татгалзлаа тайлбарлах ба уг үндэслэлээрээ сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нар №14 тоот зээлийн гэрээ байгуулсан ба “Мөнхийн эрхи ББСБ” ХХК нь Т.Цэнгэлд 45,000,000 төгрөгийг 1 сарын 4 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохирчээ /1 хавтас, 8-12 хуудас/. 

Дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож зээлдэгч өөрийн болон Б.Намдаг, С.Ариунзаяа, Б.Ганхөлөг нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот, 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна /1 хавтас, 10-14 хуудас/.

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан “Барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэсэн хуулийн шаардлагуудад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.  

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг...зээлдэгчид шилжүүлэх... үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу зээл болох 45,000,000 төгрөгийг хариуцагчид 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр шилжүүлэн өгчээ /1 хавтас, 163, 164 хуудас/. 

Хэдийгээр хариуцагчаас “...би хэргийн 163 дугаар хуудсанд авагдсан кассын зарлагын ордерт гарын үсэг зураагүй, би зээлийг гар дээрээ огт аваагүй” гэх тайлбарыг гаргах боловч түүний тайлбар нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1388 дугаар шинжээчийн дүгнэлт, Т.Цэнгэлийн шүүхэд болон нэхэмжлэгч “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-д бичгээр өгч байсан тайлбарууд, Т.Цэнгэл нь иргэн Н.Ганбат, Б.Тулга, Н.Бүжмаа нартай 2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” зэрэг баримтуудаар үгүйсгэгдэж байна /1 хавтас, 5, 19, 84 хуудас/.

Талууд зээлдэгч Т.Цэнгэлийн 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зээлдүүлэгч “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-д хандан гаргасан өргөдлийг үндэслэн зээлийн гэрээний хугацаа дуусссан 2013 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаагаар, өмнө байгуулсан гэрээний нөхцлөөр сунгасныг, мөн хариуцагчаас 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 1,860,000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1,800,000 төгрөг, 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 1,800,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 2,000,000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 12,460,000 төгрөг буцаан төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй. 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг  төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зохицуулжээ.

Нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан үүргээ гүйцэтгэсэн тул хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба хариуцагч гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж шүүх үзлээ.

Иймд хариуцагчаас үндсэн зээл 45,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны хүүгийн үлдэгдэл 50,480,000 төгрөг, нийт 95,480,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,208,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.  

Түүнчлэн талууд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх” шаардлагыг ханган хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулсан байна.

Барьцааны зүйлийг хамтран өмчлөгч Б.Намдаг, С.Ариунзаяа, Б.Ганхөлөг нар нь 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот, 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ байгуулж, барьцаалбар үйлдэж, гарын үсэг зурах эрхийг Т.Цэнгэлд нэг жилийн хугацаагаар итгэмжлэн олгосон, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч энэхүү эрхийг хэрэгжүүлжээ. 

Иймд нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйл болох орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд анхнаасаа буюу байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийг нэрлэн заасан бөгөөд “Мөнхийн эрхи ББСБ” ХХК болон Т.Цэнгэл нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан №14 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.9 дэх заалтуудыг зөрчиж хийгдсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж хариуцагч сөрөг нэхэмжлэлийг гаргасан. 

Талуудын байгуулсан 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан №14 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”, 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхив. 

Нэхэмжлэгч “Мөнхийн эрхи ББСБ” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2013 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн 2 дугаар тогтоол болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байхаас гадна нэхэмжлэгч тал хариуцагч Т.Цэнгэлд зээл олгохдоо бусдаас авч өгсөн байх нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Цэнгэлээс 95,480,000 төгрөг гаргуулан “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,208,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205015975 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 21 дүгээр байрны 102 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.9 дэх хэсгүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Мөнхийн эрхи ББСБ” ХХК болон Т.Цэнгэл нарын хооронд 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан №14 тоот зээлийн гэрээг  гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Т.Цэнгэлийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 763,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 383,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Цэнгэлээс 705,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мөнхийн эрхи ББСБ” ХХК-д олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Н.ХАНГАЛ